Good doctor S3 5

Карли   Дүрсгүй бодол орж ирлээ. Дараагийн үнсэлтээ хийх гэж 12 минут хүлээх шаардлагагүйн бишүү?

Шон       Тэгвэл киноныхоо төгсгөлийг үзэж чадахгүй... Хоёулаа хуваарийнхаа дагуу явах хэрэгтэй

Карли   заза

Лиа         чи өчигдөр орой ирж хоноогүй биздээ. Тэхээр Карлигийнд очоод амжилттай байсан байхнээ

Шон       тэр киноны төгсгөл маш ойлгомжтой байсан.

Лиа         би энэ талаар чинь асуугаагүй гэхдээ чи ямартай ч хариулчихлаа.

Шон       Карли үнсэлцэх үедээ надад хүрээд байна

Лиа         чамд хүрэхэд нь чи дургүй байгаамуу?

Шон       дуртай байгаа. Гэхдээ нэг удаадаа нэг л зүйлд хүрвэл илүү дээр байна.

Лиа         чи нэг удаадаа нэг л зүйлд хүрүүлэх дуртай гэдгээ түүнд хэлсэн үү? Яг энэ үгнүүдийг ашиглаад? Юу ч байлаа гэсэн би чамайг дэмжиж байна

Шон       миний анхны бие даасан хагалгаа

Лиа         Шон. Үнэхээр гайхалтай

Шон       би ёстой үзүүлээд өгнөө

Лиа         чамайг тэгнэ гэдэгт итгэлтэй байна.

Сайн эмч- 3 дугаар бүлгийн 5 дугаар анги

Мор        чи ямархуу байна даа?

Клэйр    сайн байгаа. Надад далайн арслангийн зүйл дээр тусалсанд баярласан шүү

Мор        би дүрсгүйтэлд хэзээ ч татгалзахгүй.

Клэйр    гэхдээ би ээжийнхээ нас барсаныг өөрсдийнхөө дунд л үлдээмээр байна. Яг одоо хүмүүсийн улиг болсон хандлагатай орооцолдож чадахгүй нь.

Мор        заза гэхдээ энэ чамайг ийм зүйлд муу гэдгийг харуулна. Энэ бол байдаг л үгүйсгэл. Тэгээд ч гашуудлын үйл явцыг чинь хязгаарлана.

Клэйр    үгүйсгэл бол гашуудлын үйл явцын эхний алхам, тиймээс би зөв замаараа явж байгаа. Гэхдээ улиг болсон зүйл хэлсэнд баярлалаа.

Мэл        энэ бол Куртис. Тэр аюулгүйн бэхэлгээгүйгээр яндангаа засахаар шийдсэн. Хоёр талын нээлттэй шилбэний ясны хугаралтай.

Эр            тэд хоёр цагийн ажилд 1200 доллар авна гэсэн. Би одоо ч Харрикэйн Гриндийг хийж чадна.

Мор        Энэ 180 Оли үүсгэдэг скэйтбордны хөдөлгөөн.

Эр            би тэнцвэрээ олохдоо сайн. 

Клэйр    хүүхэн хараа нь хариу үзүүлэхдээ удаан байна. Харамсалтай нь тэнцвэр хэдэн коктэйлийн дараа гайхалтай байхаа больдог

Эр            миний хувьд үгүй ээ. Би архи уухаа болиод 6 жил, 3 сар, бас, 24 өдөр болж байна.

Мэл        түүнд дуслаар антибиотик өгөөд, нэгдүгээр түвшний хагалгааны өрөөнд оруул. Цусан дах алкохолыг шалга.

Шон       би Шон Мурфи эмч байна. Таны мэс засалч. Улаан хоолойны хавдар бол ноцтой өвчин. Гэхдээ танд өөр хууч эсвэл үсэрхийлсэн өвчин байхгүй, хими эмчилгээ ч үр дүнтэй байгаа, тиймээс улаан хоолойг чинь тайрчихвал та ямар ч хавдаргүй болно.

Эм           чи үнэхээр залуухан харагдаж байна. Би үргэлж залуу байх тусмаа илүү ухаантай байх ёстой гэж боддог

Шон       тиймээ, бид таны ходоодыг дээш татаж, улаан хоолойны чинь үлдсэн хэсэгтэй залгаж, хоол боловсруулах системтэй чинь холбоно, тэхээр та бүх насаараа гуурсаар хооллох шаардлагагүй

Эм           минйи хавдар судлаач надад энэ талаар хэлсэн, гэхдээ би итгэхээс татгалзсан- бүх зүйл зүгээр болно гэдэгт, миний мэс засалч үүнийг хэлэх хүртэл. Уучлаарай зүгээр л, би саяхан салсан, карьераа өөрчилсөн, бас сая л өөрийнхөө кафег нээсэн, оношоо сонсохоос гурван өдрийн өмнө. Би үүнийг алдаа гаргасаны дохио гэж бодсон. Гэхдээ харин ч эсрэгээрээ байсан.

Шон       би дуусаагүй байсан

Эм           өө уучлаарай

Шон       би танд энэ хагалгааны эрсдлүүдийг хэлэх ёстой. Зүрх уушгины асуудал үүсэх 7 хувийн, халдвар авах 12 хувийн, бас нас барах 0,5 хувийн магадлал байгаа.

Эм           би зөвшөөрч бйана, Мурфи эмчээ

Марк      Шон үнэхээр азтай байлаа. Анхны хэргээрээ дэлхийн хамгийн сайхан зантай өвчтөнтэй учирлаа

Лим        сайхан юмаа

Марк      чинйи л хувьд. Чи түүнд тэр өвчтөнг сонгож өгсөн, би чамайг оролцохоос өмнө үүнийг Паркын хэрэг байсан гэж дуулсан

Лим        Шоны сул тал бол өвчтөний менежмент.

Марк      чи түүнийг эрхлүүлж болохгүй

Лим        бид түүнийг хэт их сориод байвал алдана

Марк      Мурфиг уу? Тэр шургуу ажилладаг. Уур хүрмээр хатуужилтай

Лим        би ямар нэг бүтэлгүйтэл түүнийг сэтгэлээр унагаахгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ энэ түүний насан туршийн мөрөөдөл. Бас тиймээ, би түүнийг алдаж магадгүй гэж бодож байна. Ирэх долоо хоногоос арай хатуу ханднаа

Мор        заза Куртис, бид явахад бэлэн боллоо

Эм           Куртис бурхан минь, чи зүгээр үү?

Эр            би гэрээний ажилчид авах хэрэгтэй гэж бодож байлаа

Клэйр    тэр эрүүл ухаангүй байсан. Цусан дах архины хэмжээ нь 0,09 байсан.

Эр            та нарын шинжилгээ буруу гарсан байх.

Клэйр    Та ирэхдээ нилээн согтуу байсан

Эм           тийм байх боломжгүй, Куртис уудаггүй

Клэйр    тэр талаар нь түүхэн дээр нь бичнээ

Мор        түүнийг хагалгааны өрөө рүү авч явах ёстой

Арон      чи софтболл тоглодог юмуу?

Дэби      ахлах сургуульд байхад миний цохилтын хурд 2,95 байсан.

Арон      миний эхнэр хүчтэй юмаа. Чамайг минйи эхнэр гэдэгт итгэхгүй нь

Дэби      үхэн үхтлээ тийм байна

Арон      тиймээ

Дэби      чи Волиг олчихлоо.

Арон      чи буундаа нэр өгсөн юмуу?

Дэби      тиймээ, тэр миний Волтэр ПиПиКэй 32, бид үргэлж хамтдаа байдаг

Арон      сумалсан байгаа юу?

Дэби      энэ чамд асуудал болох уу? Би зүгээр л, орны хажуугийн ширээндээ хйичихий, бууны сэйфэндээ, код нь 73-59

Арон      би наадахыг чинь цээжлэхгүй ээ. Цээжлэхийг хүсэхгүй байна.

Дэби      хоёулаа хамт амьдрах юм бол, буулт хийж сурах хэрэгтэй

Алекс    чи сандарч байна уу? Үнэхээр их айж байгаа биздээ?

Шон       бараг л айхгүй байна. Би зургаан улаан хоолойны тайралтанд тусалж байсан, бүгдээрэнд нь ямар ч хүндрэл гараагүй

Алекс    тэхээр уур чинь хүрэхгүй байгаа байхнээ. Уучлаарай. Миний уур хүрээд байна, би энэ хэргийг эхлээд авсан, одоо ихдээ дөрвөөс гурвыг нь л хийдэг боллоо. Гэхдээ чиний өмнөөс баяртай байна. Нээрээ шүү

Шон       би ч гэсэн баяртай байгаа. Түүнд өргөн хүрээтэй сорвины эд байна

Алекс    тэр нь түүний ходоодыг урд талын хэвлийн хана хүртэл идсэн байна.

Шон       би түүнд насаараа гуурсаар хоол идэх шаардлагагүй гэж хэлсэн. Гэхдээ тэр тэгэх нь

Алекс    бид амжилттай яваа тогоочид дахиад хэзээ ч хоол идэхгүй гэж хэлэх нь

Шон       тэр ямар хариу үзүүлэх бол?

Марк      мэдэхгүй ээ. Хүнд тусах байх. Гэхдээ тодруулбал..

Шон       чи түүнд хэлэх хэрэгтэй

Марк      тэр чиний өвчтөн, энэ чиний ажил.

Шон       би өвчтөнүүдтэй харилцахдаа муу. Түүнийг сэтгэл дундуур болгочихвол, тэр надаар хагалгаагаа хийлгэхгүй байж магадгүй

Марк      хэрвээ чи энэ эрсдэлийг үүрэхгүй гэж байгаа бол, Паркад хэргээ шилжүүлэх хэрэгтэй

Шон       үгүй ээ би энэ хэргийг Парк эмчид өгмөөргүй байна

Лим        Парк Бэтэд хэлнэ. Гэхдээ Шон, энэ чиний хагалгаа хэвээрээ

Мэл        өрөм

Мор        түүний зүрхний хэмнэлийг харж байна уу?

Мэл        хэмнэлийг тосгуурын бүлэгнэлт хянаж байгаа. Түүхэн дээр нь байгаагүй. Хагалгааны дараа эхнэрээс нь асуу

Клэйр    архидалтын шинж тэмдэг байж магадгүй. Тэр бидэнд худлаа хэлсэн, харин эхнэр нь бидэнд итгэж байна гэж хэлнэ.

Мор        тэр эргэлзэж бйагаамуу?

Алекс    та хүүхэд байхдаа хагалгаанд орж байсан байна

Эм           жаахан байсан учраас би санахгүй байна.

Алекс    тэнд бидний олно гэж найдаж байснаас илүү их сорвины эд байна. Энэ бидний мэс заслын төлөвлөгөөнд нөлөөлнө.

Эм           яаж?

Марк      Мурфи эмч энэ асуултанд хариулна

Шон       үгүй ээ Лим эмч хэлэхдээ..

Марк      хариулаарай Мурфи эмчээ.

Эм           хэн нэг нь надад хэлэл дээ.

Шон       бид таны ходоодыг дээш хөдөлгөж чадахгүй, тэхээр танд хоол идэх гуурс хэрэгтэй. Насан туршид чинь. Сайн мэдээ нь энэ хагалгаа илүү энгийн болно, тэхээр эдгэрэх хугацаа нь 3-аас 5 өдөр болж богиносоно

Арон      сайн уу? Та нар дунд буу эзэмшдэг хүн байна уу?

Клэйр    танд “зохицуулах” ёстой хүн гарч ирээ юу?

Алекс    надад албаны маань буу байгаа.

Мор        надад Сиг Пи365 байдаг.

Арон      тэгвэл хайртай хүмүүст чинь буу байгаа эсвэл байсан үед асуудал гарч байсан уу?

Алекс    манай хүү төрсөний дараа эхнэр маань гэнэт гэртээ галт зэвсэг байлгахыг үзэн ядах болсон. Нэг орой би гэртээ оройтож ирсэн, ПовэрПойнтын илтгэл сонсох гэж. 90 минутын аймшигтай статистик. Одоо буугаа буудлагын газрын шүүгээнд орхидог.

Арон      их ажил шаардана гэхдээ таалагдаж байна

Мор        надад намайг буутай явахад их эвгүйцдэг нэг найз залуу байсан. Тэр логик сайн ойлгодоггүй байсан тэгээд би сэтгэл санааны арга хэмжээ авсан. Түүнд буугаа галт зэвсэг биш, авч явахад эмэгтэй хүний хувьд өөртөө итгэх итгэл нэмдэг гэж хэлсэн.

Клэйр    би буутай залуутай амьдарч байсан. Хамгийн сүүлийн сонголтоо хэрэглэх ёстой болсон. Би буугаа хая эсвэл яв гэсэн. Энэ бүтсэн, хоёулаа байхгүй болсон.

Арон      үнэхээр гайхалтай юмаа.

Карли   би мэдээг чинь сонссон. Үнэхээр сэтгэл хөдлөм юмаа

Шон       би долоон удаа үсэрсэн.

Карли   санаа зоволтын түвшин чинь хэр байна?

Шон       хүмүүс яагаад надаас ингэж асуугаад байгаан?

Карли   хүн бүрт эргэлзээ байдаг Шон.

Шон       минйи сэтгэл хөдлөж байгаа

Карли   тэгэж болноо, бас сандарна. Ихэнхдээ энэ хоёр хамт явдаг. Гэснээс, намайг өчигдөр орой хэтэрхий түрэмгий байсанд уучлаарай

Шон       Лиа үүнийг чамд амаргүй байгаа гэж хэлсэн

Карли   тэхээр одоо Лиа бидний дотно харилцааны талаарх нууцыг мэддэг болоо юу? Гайхалтай

Шон       тиймээ. Лиа намайг чамд нэг удаадаа нэг л зүйлд хүрүүлэх дуртай гэж хэлээрэй гэсэн. Дээд улаан хоолойны сфинктерийг олчихлоо

Марк      хавдрын хязгаар тодорхой байна, дээгүүр тайрах уу, доогуур уу?

Шон       доогуур нь

Лим        Шон өвчтөндөө тэр мэдээг дуулгасан байна

Марк      Шон минйи төсөөлж байсан зүйлийг хийсэн. Тэр түүнийг гомдоосон гэхдээ мэдээ нь гомдмоор байсан. Тэр үүнийгээ даван туулна, харин Шон өвчтөнтэйгөө..

Лим        тэр түүнийг хэргээс хас гэсэн. Шон..

Шон       үгүй ээ

Лим        Шон, би чамд өөр хэрэг олж өгнөө.

Шон       энэ бол миний хэрэг. Би энэ хэргийн төлөө дадлага хийсэн. Өөр хэрэг авмааргүй байна

Марк      Мурфи эмчээ..

..

Лим        чи суралцаж яваа Шон. Дадлага хийдэг эмнэлэгт ийм л зүйл хйидэг. Би ч гэсэн суралцаж яваа. Хариуцагч эмчээс Мэс заслын тасгийн ахлах болно гэдэг үнэхээр том зүйл. Өдөр бүр, шийдвэр бүрээсээ, алдаа бүрээсээ би ямар нэг зүйл сурдаг. Чи ч гэсэн тэгнэ

Шон       үгүй ээ. Би хөгжлийн эмгэгтэй.

Лим        надтай хамт яв.

Шон       би автобусаа хүлээж байна

Лим        дараагийнхад нь сууж болно. Би даргын чинь хувьд хэлсэн шүү. Сайн уу Бэт? Чиний туулж байгаа зүйлд харамсалтай байна. Мурфи эмчийн хэлсэн зүйл амжилтгүй болсон. Гэхдээ ямар ч хууралт, үл тоомсорлолт болоогүй. Тэр миний хагалгааны өрөөнд бүрэн итгэдэг маш сайн мэс засалч. Та түүнд итгэхгүй байгаа бол, надад итгэхгүй байна гэсэн үг. Тэхээр би таныг хагалгаагаа өөр эмнэлэгт хийлгэхийг санал болгож байна. Би таныг шилжүүлж өгч чадна. Гэхдээ та дахин бодож үзвэл, бид төлөвлөсний дагуу хагалгааг чинь маргааш өглөө хийнэ.

..

Мор        чи хүмүүст ээжийгээ нас барсан гэдгийг мэдэгдүүлмээргүй байвал, ээж нь нас барсан хүн шиг аашлахаа болих ёстой.

Клэйр    би гашуудлын хоёрдох шат руу шилжинэ, уур хилэн. Би депрэсстсэн аашлаагүй

Мор        үгүй ээ чи муухай аашлаад байгаа. Гэхдээ өлөгчин биш тиймээс нүүр чинь хачин харагдвал, хүмүүс ямар нэг зүйл болсоныг мэднэ

Клэйр    тэгээд би баяртай байх юмуу, гунигтай байхымуу? Чи хэл, надад чиний зөвшөөрөл хэрэгтэй байна

Мор        муухай аашил.

Клэйр    чи үнэхээр энэ залууг уухаас татгалзаж байгаа гэж бодож бйана уу?

Мор        тэр архичин ч гэлээ өвдөөгүй гэсэн үг биш. Гэхдээ чи зөвхөн бүхнийг бүтээгчтэй гэрлэсэн донтонг харж байгаа, тиймээс бүх зам архи руу хөтөлнө. Аливээ, эгдүүтэй байсан ш дээ.

Клэйр    судасны хананы хөдөлгөөний согог алга

Мор        хавхлагийн өвчин эсвэл гажиг алга

Клэйр    тэхээр хэм алдагдлын бүх бүтцийн шалтгаанууд хасагдана

Мор        чи яллаа, баяр хүргэе

Дэби      сайн уу?

Арон      сайн уу?

Дэби      өнөөдөр ямар байв даа?

Арон      дажгүй ээ, сайн. Бодолд дарагдсан. Би чиний бууны талаар, яагаад хэрэгтэй болсоныг чинь ..

Дэби      Арон би, би ..

Арон      үгүй ээ үгүй хэрэггүй. Би тэнэг бас эрэгтэй хүн байсан, ойлгож байна. Чи оройн цагаар ганцаараа гараж руу орж болно, оройн цагаар гудамжинд ганцаараа алхаж болно..

Дэби      эсвэл машин луугаа эсвэл гэртээ орохдоо хүртэл

Арон      яг тийм. Тийм учраас би чамд гэнэтийн бэлэг авсан.

Дэби      нээрээ юу?

Арон      арын хаалганы гадаа байгаа. Хамгаалалтын 6 дугаар баг ирэхээс өмнө бидэнд кодыг хийх яг 10 секунд байгаа. 73-59. 36 инчээс том хаалга, цонх, агааржуулагч бүрт байгаа. Энэ чинйи хамгаалалтын удирдлага. Ойролцоох бүх 48 мужуудад бас Канадад ажиллана

Дэби      чи үүнийг надад ямар их нэмэлт тав тух өгнө гэдгийг гадарлахгүй дээ

Арон      үнэндээ би үүнийг чиний үндсэн тав тухын эх сурвалж болно гэж найдаж байсан.

Дэби      чи ийм зүйл хийлгэвэл намайг буугаа хаяна гэж бодоо юу?

Арон      би яг тэгэж бодсон.

Дэби      тэгвэл хамгаалалтын системийн эхний дүрэм бол эвдрэл

Арон      энэ логикоор чинь, бид гаражиндаа танк авах болох нь

Дэби      Арон, надад яагаад буу байгаа нь чухал биш, байвал надад илүү аюулгүй болно, эсвэл аавын минь дурсгал байна уу эсвэл буудах хөгжилтэй байх нь хамаагүй. Хамгийн гол нь би насанд хүрсэн хүн, хариуцлага хүлээдэг, би үүнийг хүсч байна.

Марк      чи Шоныг сүйрүүлж байна. Тэр өвчтний менежментийг давлаа гэж боды гэхдээ мэс заслын менежмент яахын? Хагалгааны өрөөгөө хариуцаж, харилцаа холбоогоо нээлттэй байлгаж, хүмүүсийг хамтран ажиллуулна. Чи түүнийг зүгээр түлхэж байна, энэ чинь түүний хувьд шударга биш. Чи хагалгаанд өөрөө аврагч болж орох гээгүй биздээ.

Лим        тэр зүгээр болноо.

Марк      чи түүний мэс заслын багийг сонгосон уу? Чи түүнийг сүйрүүлж байна

Мор        шинжилгээгээр түүний хэм алдагдал этанолын хэрэглээгээ хэтрүүлсэнээс болсон гэж гарсан. Гэхдээ байнгын гэмтэл үүсээгүй, хэмнэл нь цаашдаа архи уухгүй байвал хэвийн байдалдаа буцаад орно.

Эм           бид 15-тай байхдаа танилцсан. Би нэгдүгээр, тэр хоёрдугаар кларинет байсан. Биднийг Анахаймд нэг хамтлагийн тоглолт үзэж байхад, тэр эцэг эхийгээ  онгоцны ослоор нас барсаныг мэдсэн. Бид хамтдаа гашуудаж, нэг нэгэндээ дурласан. Дараа нь тэр ууж эхэлсэн. Би явна гэж сүрдүүлж байж тэр эцэст нь нэг юм ухаарсан. Түүнийг хоёр жилийн эмчилгээний тэмдгээ авсан өдөр бид хоёр гэрлэсэн. Тэр өдөр тэр надад бас сүм дүүрэн гэр бүл найзууддаа дахиж хэзээ ч уухгүй гэж амлалт өгсөн. Бидний гэрлэлт түүний эрүүл байх дээр тогтож байгаа. Би түүнд итгэж байна. 

Клэйр    Тил, бид архины шинжилгээг гурван удаа хийсэн, үр дүн нь ижилхэн гарсан

Эм           би нөхөртөө итгэж байна. Тэгэх ч ёстой

Мор        даралт нь унаж байна. Температур хэвийн

Клэйр    шокын шалтгаануудыг шалга.

Мор        Дээд ходоод гэдэсний цус алдалт, яаралтай улаан эс хэмжигч, сэлбэх цус хэрэгтэй байна

Эр            хагалгаа чинь хамгийн амархан хэсэг. Чи үүнийг л хүссэн, хүссэнээрээ хий

Шон       чадахгүй ээ. Хэрвээ би сатаарвал, сэтгэл дундуур байвал..

Эр            тэгвэл Эндрюс эмч арыг чинь даана

Шон       хэрвээ Эндрюс эмч байдлыг гартаа авбал, би бүтэлгүйтнэ. Би бүтэлгүйтэж, өвчтөний амийг аюулд оруулна, би хамгийн амархан хэсэгт нь сайн биш юм бол, ямар хэсэгт нь сайн юм бол?

Эр            бид нар ийм галзуу болох үедээ юу хийдэг билээ?

Шон       лаа үлээдэг

Эр            чамд хэд хэрэгтэйв?

Шон       гурав.

..

Арон      сайн уу, би чамайг хайж байлаа. Том өдөр биздээ? Чи яаж сандралаа дарж бйана даа?

Шон       би сандрахгүй байна.

Арон      мэдээж сандарч байгаа. Хүн бүр л сандарна. Энэ чамд хэр чухал зүйл болохыг илтгэнэ.

Шон       сандарч байна гэдэг би хангалтгүй, бэлтгэлгүй байгаа гэсэн үг, хэрвээ би ийм байвал, надад чухал байна уу үгүй юу гэдэг нь хамаагүй.

Арон      чи хангалттайгаас ч илүү, бас маш сайн бэлтгэлтэй байгаа. Чи надад таньдаг байсан нэг залуухан мэс засалчийг минь санагдуулдаг. Тэр анхны бие даасан хагалгаагаа авсан өдрөө баяртай байсан, гэхдээ олон сая зүйлсийг санах гэж хичээгээд, алдаж болох олон сая зүйлсийг төсөөлөөд өөрийн ухаангүй болсон. Гэхдээ дараа нь тэр төрөлтийн үйл явцыг санасан, ээжүүдэд төвлөрөх нэг цэгийг сонго гэж хэлээд тэрүүгээрээ бүх зүйлийг шүүгдэж байна гэж төсөөл гэдэг. Тэгээд тэр шаргал өнгөн дээр төвлөрөхөөр шийдсэн. Энэ түүний төвлөрсөн малгай, тэр үүгээр бүх ажлаа дуусгасан. Чамд туслаж магадгүй.

Шон       танд яагаад тэр залуухан мэс засалчийн малгай байгаан?

Арон      би их ичимхий байсан. Тэр мэс засалч бол би байсан.

Карли   Конничива. Японоор сайн уу гэж байгаан

Шон       Конничива. Би 42 минутын дараа хагалгаатай.

Карли   тийм учраас би чамд амжилт хүсэхээр ирлээ

Шон       надад аз хэрэггүй.

Карли   хүн бүрт л аз хэрэгтэй. Энэ амжилт хүссэн үнсэлт байсан

Шон       үнсэлт яаж чамд..

Карли   энэ ч бас.

Шон       би азтай болчих шиг боллоо

Карли   Лиагийн надад хэлээрэй гэсэн зүйлийг санаж байна уу?

Шон       тиймээ

Карли   тэр их гайхалтай зөвлөгөө байсан. Хоёулаа нэг нэгэндээ яг юунд дуртай дургүй гэдгээ хэлэх нь чухал

Шон       би өргөст хэмхэнд дургүй, бас дохиолол, ноосон эдлэл..

Карли   би илүү романтик хэсгийн талаар бодож байлаа. Яг одооноос хоёулаа урууландаа хүрэхээ больцгооно. Учир нь чиний хүрэх өөр газар байгаа. Тэгээд юу гэж бодож байна?

Шон       хөхөнд чинь ямар ч бөөгнөрөл алга

Карли   бидэнд ашигтай.

Мор        рентген болон лабын шинжилгээгээр Кроны өвчин, нарийн гэдэсний үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл, Эйч ходоодны өвчлөлийг хассан. Цус алдалттай шархлаа үлдсэн. Энэ архи хэтрүүлсэнээс болж үүсдэг. Түүнийг протон шахуурган удаашруулагчинд оруулж, дахиж цус алдахаас нь сэргийлж дааврыг нь бууруулах хэрэгтэй.

Эм           үгүй ээ.

Мор        тэр танд хайртай. Тийм учраас л үнэнээ хэлээгүй. Энэ зөв зүйл биш гэхдээ та хоёрыг бүх зүйлд даван туулахад чинь тусалсан тэр хайр мөн. Та үүнийг ч бас даван туулна

Эм           тэр үнэнээ хэлж байгаа

Мор        бид дахиад шинжилгээ хийе ээ

Клэйр    таны нөхөртөө итгэж байгаа чинь гайхалтай юм. Гэхдээ энэ түүнийг алж магадгүй.

...

27:23

Шон       10 номерийн мэс өгөөрэй

..

Шон       улаан хоолойн шархны доод хэсгийг оллоо. Шугаман хуваагч үдэгч. Улаан хоолойг ходоодноос тайрч байна.. одоо шархны дээд талын төгсгөлд очлоо. Холбогч хавчаар

Марк      Мурфи эмчээ?

Шон       үгүй ээ. Үгүй ээ

Марк      яасан бэ?

Шон       үгүй ээ үгүй үгүй

Марк      Шон, чи юу харж байна?

Шон       үүнийг, үүнийг хийж чадахгүй нь

Марк      юуг, юуг чадахгүй гэж?

Шон       үгүй ээ.

Марк      хэрэггүй ээ, битгий

Шон       үгүй ээ үгүй ээ үгүй ээ үгүй ээ

Марк      Мурфи эмчээ

Шон       үгүй ээ

Марк      Мурфи эмчээ. Яваарай. Лим эмчийг дууд. Түүнийг хянаж бай.

Шон       үгүй ээ, үгүй ээ, үгүй ээ. Юри.. үгүй ээ, үгүй ээ, үгүй ээ. Юри..

Лим        юу болсон бэ?

Марк      тэр уурлаад хагалгааны дундуур гараад явчихсан

Шон       Юри, Ю, юри кучо сайкэн

Лим        Шон?

Шон       Юри, Юри, юри

Лим        заза Парк, чи хагалгааг хий

Шон       үгүй ээ.

Лим        Парк эмчээ.

Алекс    үгүй ээ.

Лим        тэр харваас чадахгүй

Алекс    би түүнийг уурласан гэж бодохгүй байна. Тэр тэр өрөөнд бүхнийг удирдаж байсан. Би түүнийг ухаанаа алдсан гэж бодохгүй байна.

Марк      тэр үүнийг хийж чадахгүй гэж хэлсэн

Алекс    тэр хийж чадахгүй гэсэн, магадгүй биднийг хийж чадахгүй гэсэн байх. Тэр ямар нэг зүйл харсан байх

Марк      хагалгааны ширээн дээр нээлттэй өвчтөн байна

Лим        Шон, чи бидэнд юу харсанаа хэлэх ёстой.

Алекс    Зүгээр дээ Шон. Амьсгал. Болж байна. Одоо аажуухан хэл. Чи юу бодоод байгаан?

Шон       намайг, заза, намайг дээд хэсгийг харахад, намайг дээд хэсгийг харахад, бодсоноос их хавдаргүй улаан хоолойн илүү том хэсэг байсан..

Марк      тиймээ гэхдээ ходоодонд хүрэхэд хангалттай байгаагүй.

Шон       гэхдээ нарийн гэдэсний дунд хэсгийн арьс буюу нарийн гэдэсний нэг хэсгийг ашиглан, тайрч авсан улаан хоолойг орлуулахад хангалттай хэсэг байгаа.

Марк      бид дунд хэсгийн арьсыг ашигладаггүй

Шон       Японд тэгэж хийдэг. Японд тэгэж хийдэг. Би тэдний техникийг судлаж байгаа. Юри кучо сайкэн. Энэ маш амжилттай болдог.

Алекс    Тэгвэл Бэтэд хоолны гуурс хэрэггүй болно

Шон       гэхдээ, энэ маш төвөгтэй.

Лим        бие дааж хийхэд дэндүү төвөгтэй хагалгаа. Тэгээд чи энэ хэргийг алдана

Шон       тиймээ.

Марк      би өмнө нь ийм шилжилтийн графт хийж байгаагүй.

Лим        чи бидэнд зааж өгч чадна гэж бодож байна уу?

Шон       тиймээ.

Лми        би чамд туслая.

Клэйр    ходоод нь зүгээр байна.

Мор        12 нугалаа гэдсийг шалга. Тилийн эмчилгээг зөвшөөрөх ганц арга бол түүнд татгалзах боломж өгөхгүй байх

Клэйр    чи үнэхээр хэлсэн зүйлдээ итгэж байна уу? Тэдний хайр энэ бүхнийг давахад хангалттай гэдэгт? Хайр хангалттай гэсэн итгэл үнэмшил бол утгагүй. Бүр ч долоон дор нь энэ хангалтгүй хайр жинхэнэ асуудал гэдгийн үр дүн. Амьдралд чинь чамд хангалттай их итгэдэг, чамайг хангалттай хайрладаг хүн байвал л бүхнийг давж чадна гэдэг. Энэ чинь буруу бас өөдгүй зүйл.

Мор        тэр юу вэ? Ус гүйлгэ дээ. Тэндээс цус алдаж байна

Клэйр    гэхдээ энэ шархнаас гараагүй байна. Хавдраас гарч байна.

Мор        энэ хоол боловсруулах замд саад болж байна. Би Мэлэндэзийг хагалгааны өрөө рүү дууды

Дэби      заза

Арон      үнэндээ надад, надад дахиад хэрэгтэй байна

Дэби      хэцүү өдөр байв уу?

Арон      түргэн тусламж дээр 8 настай хүү санаандгүй эгчийгээ буудсан хэрэгт тусалсан.  Тэр амьд гарнаа гэхдээ тархины гэмтэл үүснэ

Дэби      аймшигтай юмаа.

Арон      тиймээ аймшигтай.

Дэби      бас их тохиолдлын

Арон      өөр бусад тохиолдлуудтай адилхан. Манай улсад өдөр бүр хэдэн хүүхэд буудуулдагийг мэдэх үү? 19. Бас чамд буу байвал буугүй байснаас гурав дахин илүү буудуулах магадлалтай гэдгийг мэдэх үү?

Дэби      өөр нэг баримт байна, дөрвөн эмэгтэйн нэг нь хамгийн дотно хамтрагчийнхаа гарт хүчирхийлэлд өртдөг. Үгүй ээ үгүй, би чамаас айгаагүй. Энэ чамтай ямар ч холбоогүй.

Арон      ямар нэг зүйл болсон юмуу? Тэгсэн бол би мэдмээр байна

Дэби      чи намайг ийм бодлогогүй, айдастай сонголт хийхэд заавал аймшигтай зүйл болсон байх ёстой гэж бодоо юу? Намайг уучлаарай. Сайн уу?

Марк      нарийн гэдэсний дунд хэсгийн төгсгөл холбох хэсгийн диаметрийн хэмжээтэй тохирч байна.

Шон       улаан хоолой болон судаснуудын хялгасан холбоос дээр давхарлах техникийг ашиглан хамгийн ойрхон холболтыг хүзүүний зүсэлт дээр хийх хэрэгтэй.

Эм           Сэмлэр эмчийг гуравдах хагалгааны өрөө рүү хэзээ явахыг хэлээрэй гэсэн

Лим        Парк эмчээ, гараад Сэмлэр дээр оч

Алекс    зүгээр гэвэл би эндээ үлдмээр байна

Лим        чи хэрэгтэй байгаа газраа очих хэрэгтэй

Мэл        хавдрыг авчихлаа. Уутанд хийгээд, шошголоод, эмгэг судлал руу явуул.

Мор        чамд үнэртэж байна уу?

Клэйр    архины үйлдвэр шиг үнэртэж байна

Мор        гэхдээ бид түүнийг ядаж сүүлийн 24 цагт дусал ч архи ууж чадаагүй гэдгийг мэднэ.

Лим        сүүлчийн оёдол чинийх. Энэ бэлгэдлийн чанартай гэхдээ билгэ тэмдэг хүчирхэг байдаг

..

Эр            амархан байгаа биз

Мор        Та авто-нүүрс усны синдром гэдэг зүйлтэй байсан. Бидний олсон хавдар таны нарийн гэдэсний замыг хааж байсан. Тиймээс нүүрс ус чинь боловсролгүй, тэндээ гацаж, исэлдэж байсан гэсэн үг. Таны ходоод өөрөө архи үйлдвэрлэж байсан. Та согтуу байсан гэхдээ архи ууснаас болоогүй. Хавдрыг авчихсан, энэ хоргүй хавдар байсан, тэхээр бүх зүйл зүгээр. Хэм алдагдал ч гэсэн арилсан.

Эм           би чамд хэзээ ч эргэлзэж байгаагүй

Клэйр    танд итгэдэг итгэл нь амийг чинь аварсан

Эм           баярлалаа

Алекс    Лимийг намайг хөөхөд миний уур хүрсэн, гэхдээ би Сэмлэрийг надад мухар олгой авах хагалгаа бэлдэж байсныг мэдлээ. Ингэж нэг юм анхны хагалгаагаа хийлээ

Шон       чинйи өмнөөс баяртай байна, нээрээ шүү

Алекс    би ч гэсэн баяртай байна.

Лим        чи үүнийг хүртэх эрхтэй. Бас чамд удахгүй дахиад боломж ирнээ Шон.

Марк      ингээл болоо юу? Бүх зүйл сайнаар дууслаа гэжүү? Мэс засалч чинь хэргээ орхиж явсан

Лим        чи энийг хүсээд байсан юмуу? Түүнийг алдахыг? Тогооч хоол идэж чадна.  

Марк      онош зүйчийн хувьд тэр гайхалтай зүйл хийсэн, гэхдээ мэс засалчийн хувьд? Тиймээ, тэр бүтэлгүйтсэн.

Лим        бид ганцаараа ажилладаггүй, Маркус. Бидэнд сайн үр дагавар гарах бүрт, өрөөн дэх бүх хүн ямар нэг зөв зүйл хийснээс болдог. Шон тэр санааг гаргаж, Парк үүнийг түүнээр хийлгэж, би хагалгааг зөвшөөрсөн харин чи? Шон энд ажиллаж байгаа цорын ганц шалтгаан бол чи түүнд итгэсэн. Тиймээ багаараа.

Шон       та бууны маргаанаа хийсээр л байгаа юу?

Арон      тиймээ. Гэрлээд хоёр өдөр болоод л, бид хоёр мухардалд орчихлоо. Логик аргыг туршиж үзсэн, сэтгэл зүйн аргыг туршиж үзсэн, буулт хийхгүй байна. Ганц үлдсэн нь хамгийн сүүлийн арга, гэхдээ ингэх нь муухай. Гэртээ буу байлгана гэж бодохоор онцгүй санагдаж байна

Шон       Дэби танд хөхөндөө хүрэхийг зөвшөөрсөн үү?

Арон      юу?

Шон       Дэби танд хөхөндөө хүрэхийг зөвшөөрсөн үү?

Арон      тиймээ.

Шон       тэгвэл та өөр зүйлд санаа зовох хэрэггүй

Клэйр    минйи буруу байсан, энэ удаа л. Гэхдээ хэргүүдийг 99,9%-д нь миний зөв байдаг. Хэрвээ хэн нэгэн донтон шиг аашилж, донтон шиг худлаа хэлж, донтон шиг үнэртвэл тэд донтон гэсэн үг. Бид зүгээр л нэг инээдтэй, тодорхой бус тохиолдолтой таарлаа гээд, минйи цаашдын хандлага өөрчлөгдөхгүй.

Мор        би чамайг хүндэлдэг Клэйр. Бүр чи надад таалагддаг гэж ч хэлж магадгүй. Бас чамайг одоо ууртай байгааг мэдэж байна. Ээждээ. Дэлхийд. Өөртөө. Хэзээ нэгэн цагт энэ чинь дуусна. Эсвэл ядаж л зарим нь. Гэхдээ тэр болтол 0,1%-д бууж өгч байгаа чинь өөр зүйлд бууж өгч байгаа гэсэн үг. Итгэл найдвар

Клэйр    итгэл найдвар, ээжийг минь алсан.

...

Дэби      хоёулаа ярилцах хэрэгтэй. Өрөөнд байгаа 800 паунд бууны талаар

Арон      би буулт хийх чадвар дээрээ ажиллаж байгаа

Дэби      заза

..

Карли   анхны бие даасан хагалгаа чинь амжилттай болсон бололтой

Шон       би анхны бие даасан хагалгаагаа хийгээгүй. Гэхдээ тиймээ, амжилттай болсон. Би нөгөө хөхийг чинь шалгаж болох уу?

 

Back to episodes Go home