Сайн эмчийн өмнөх ангид
Эм сайн уу хонгор минь? Би зурвасыг чинь авсан. Хоёулаа баяраа тэмдэглэе. Удахгүй уулзы. Чамаараа бахархаж байна шүү хонгор минь.
Шон би цэцэг шоколад авчирсан
Карли намайг болзоонд урьж байгаамуу?
Шон тиймээ.
Карли дуртайяа зөвшөөрье.
Шон хоёулаа бүх сурталчилгааны үеэр ингэх ёстой юмуу?
Карли магадгүй ээ
Марк өвчтөн алдартнуудын нууцлалтайгаар ирнэ. Түүнийг агуулахын хэсгээр оруулж ирнэ. Бусаддаа ч нэрийг нь хэлж болохгүй шүү
Шон түүнийг хэн гэдгийн?
Марк Митчэл Стюарт
Алекс хуйвалдааны онолч уу? Одоо од болчихсон юмуу? 9 сарын 11-нийг дотроосоо байсан гэж боддог залуу биздээ? Тэр бол новш.
Марк тэр новшинд чинь элэгний хагалгаа хэрэгтэй байгаа.
Эр наанаа зогс
Эр1 зүгээр дээ Дэкс. Тэд жагсаалтанд байгаа. Мурфи, Парк, Эндрюс эмч. Митчэл Стюарт. Би эрүүл мэндээ эсвэл өөр юугаа ч эрх баригчдад сохроор даатгаж чадахгүй, тэгээд та нарыг бүгдийг чинь судалсан. Сувилагч Виллануваг ч хүртэл
Шон Сувилагч Вилланува эрх мэдэлтэй хүн биш.
Эр1 хүмүүсийг хахуульдаж, бас сүрдүүлж болдог. Би над руу юу хийх гэж байгааг мэдэх хүртлээ наад дуслыг чинь хийлгэхгүй шүү.
Марк энэ зүгээр л энгийн шингэн, ноён Стюарт, ийшээ явы.
Эр1 надад өгөх гэж байгаа зүйл чинь энгийн эмнэлгийн эмчилгээ гэдэгт итгэлтэй байна гэхдээ эмч нар эмний компаниудын төлбөрийг дамлагчид.
Шон энэ уутанд ариутгасан усанд уусгасан 0,9 хувийн натри хлоридоос бүрдсэн изотоны кристаллойд байгаа. Бас, үүгээр бид удахгүй таныг ухаангүй болгож, энэ таны биед нэвчиж орно, та бидэнд жаахан итгэж болохгүй гэжүү?
Эр1 чи нөгөө аутизмтай залуу юу? Сайн байна, би тоглоогүй шүү. Магадгүй чи ямар утгатайг нь мэдэхгүй байх. Эцэг эх чинь хосолсон вакцин хийлгэж байсан байх
Шон энэ холбоогүй ээ, учир нь шинжлэх ухаан аутизмийн холбоог дэмждэггүй.
Эр1 тиймээ чамд л тэгэж хэлсэн.
Марк ноён Стюарт, бид таны генетикийн өвчнөөс болж үүссэн элэгний гэмтлийг зогсоохын тулд юу хийх тал дээрээ төвлөрөх хэрэгтэй. Шалтгаангүй венийн даралт ихсэлтээс болж...
Эр1 миний элэг гэмтсэн байгаа гэхдээ энэ шалтгаан нь биш. Намайг хордуулсан.
Сайн эмч- 3 дугаар бүлгийн 4 дүгээр анги
Марк дотрын эмч нь ч ижилхэн зүйл сонссон. Гэхдээ хорны шинжилгээ сөрөг гарсан. Кэй Си Эн Эн3 генетикийн шинжилгээ түүний шалтгаангүй венийн даралт ихсэлтийн шалтгааныг баталсан. Тэр ээжээсээ өвлөж авсан.
Алекс хорны шинжилгээгээ дахиад хийх үү? Тэр залуу сургуулийн буудлагаар нас барсан хүүхдүүдийн эцэг эхчүүдийг “хямралын жүжигчид” гэж хэлсэн вэб шоутай. Тэр олон дайсантай болсон
Марк бид шинжилгээнд эргэлзээд эхэлбэл, юунд ч итгэхээ болино, юунд ч утга байхаа болино. Бид өвчтөнд маань элэгний зам солих хагалгаа хэрэгтэйг мэднэ. Энэ хагалгааг хийх болно
Мор чи хоцорсон. Ээж чинь чамд саад болоо юу? Дахиад л орой дуулсан уу?
Клэйр үгүй ээ. Тэр чимээгүй байсан. Хатагтай Барстөү, би Браун эмч байна. Энэ бол Рэзник эмч. Танд ямар асуудал үүсээв?
Эм нэг их асуудал байхгүй ээ. Энд ирсэн нь тэнэг хэрэг гэхдээ Жонас зүтгээд байсын.
Эр чи дээрдэхгүй байгаа биздээ. Лили асуудлуудаа багасгаж хэлэх дуртай. Тэр хүчтэй, харин би сул дорой
Эм тиймээ тийм. Би зүгээр л сүүлийн хэдэн өдөр хоол идэхийг хүсээгүй.
Мор бас халуунтай байна. Халдвар авсан байж магадгүй
Эр Бурхан минь Лили
Мор эрхэмээ, хойшоо болоорой.
Клэйр хойшоо хэвтээрэй. Хэт авиагаар харах хэрэгтэй.
Мор пульс нь нэмэгдэж байна. Цусны даралт ч гэсэн
Клэйр мухар олгой нь задарчихсан байна.
Эр бурхан минь.
Мор хурдан мэдээгүйжүүлэг рүү ярь, түүнийг хагалгааны өрөөнд оруулы
Алекс хагалгааны өмнөх шинжилгээний хариу авы
Карли өвчтөний нэр?
Шон тэрийг хэлж чадахгүй ээ.
Алекс алдартай хүн ирсэн. Хариуг нь үнэмлэхний дугаараар нь хай
Карли улс төр, урлаг, бизнесийн салбар уу? Ерөнхийлөгч юмуу?
Алекс би чамд сэжүүр өгий. Одоо нэр хүнд нь буурсан
Карли урам хугармаар юмаа.
Мэл үүнийгээ цэвэрлэж дуусаад, түүний тархи яагаад зөв аюулын дохиог аваагүйн учрыг олох хэрэгтэй. Бид яах хэрэгтэйв Браун эмчээ?
Клэйр тархины MRI хийнэ, өдөөж байгаад тархи нь яаж хариу үзүүлэхийг харна. Уучлаарай. Та Клэйрээс асуусан гэхдээ би өдрийн хоолны төлөвлөгөөтэй.
Шон надад нэг асуулт байна
Арон удахгүй гэж найдаж байна. Би өнөөдрийнхөө бүх товлосон цагийг хойшлуулчихсан. Дэби бид хоёр Хотын захиргаа орж гэрлэлтээ батлуулах гэж байгаа. Угаасаа нэг их сүржигнэхгүй байгаа л даа. Гоё хувцасаа өмсөөд, том үйл ажиллагаа шиг хийхгүй. Бид нар одоо хүүхдүүд биш шүү дээ. Чи одоо “баяр хүргэе” гэж хэлэх ёстой.
Шон баяр хүргэе
Арон баярлалаа.
Шон Дэби та хоёр хөтлөлцдөг үү?
Арон тиймээ, яасан? Карли тэгмээр байгаа юмуу?
Шон тиймээ. Тэр хоёр удаа тэгэх гэсэн
Арон чи түүнд чиний хувьд яагаад хэцүү гэдгийг тайлбарласан уу?
Шон үгүй ээ.
Арон тэгвэл тэрнээс эхлэх хэрэгтэй
Шон энэ яагаад ийм чухал гэж? Энэ чинь жижигхэн зүйл. Карли бид хоёр олон том зүйл дээр санал нийлдэг: хүүхдүүд, газарзүйн сонголтууд, ажлын зорилтууд, чихэвчний хэрэглээ, амьдрах гэрийнхээ өнгөний сонголт гээд..
Арон чамд жагсаалт байгаа юмуу?
Шон тиймээ. Карли бид хоёр нэг нэгнээ таньж байгаа. Дэби та хоёртой адилгүй. Та аль хэдийн ийм зүйлсийг мэддэг, үгүй бол та хоёр гэрлэхгүй байсан.
Клэйр дөрөв? Тав?
Эм би өвдөлт мэдрээд байна
Клэйр тэгвэл зогсоож болноо
Мор бид ямар ч зураг авч чадсангүй. Тэр зүгээр ээ. Бидэнд мэдээлэл хэрэгтэй.
Клэйр 8, 9
Мор Клэйр, тэр өвдөлт мэдрэхгүй байгаа. Ганц идэвхитэй байгаа хэсэг нь зулай. Мэдрэлийн системд юм байхгүй, тархины гадаргуун урд хэсэгт юу ч алга. Тэр хүрч байгааг л мэдэрч байна
Клэйр гэхдээ яагаад ингэж хэлээд..
Мор миний бодлоор уу? Тэр хэзээ ч өвдөлт мэдэрч байгаагүй. Юу болохыг нь ч мэдэхгүй.
Дэби Амьсгалын тасалдалт
Арон юу?
Дэби тэнд байгаа хөөрхий залуу амьсгалын тасалдалттай бололтой.
Арон зүгээр л ядарсан байх
Дэби энэ түүний амьдралын хамгийн чухал мөчүүдийн нэг, гэтэл тэр сэрүүн байж чадахгүй байна. Магадгүй чи очиж, эмчилгээ зааж өгөх хэрэгтэй байх.
Арон би юу?
Дэби тэгэхгүй бол тэр үлдсэн бүх насаараа хурхираад эхнэрийгээ унтуулахгүй. Энэ тэдний гэрлэлтйиг сүйрүүлнэ.
Арон чи их итгэлтэй хэлж байна шүү
Дэби үнэнийг хэлэхэд сайхан унтаж амрахгүй байхаас илүү том тарчлал гэж байхгүй.
Арон заза, юуны өмнө чамайг шууд утгаараа том тарчлал гэж хэлсэн гэж бодохгүй бйана
Дэби үгүй ээ, энэ үнэн. Намайг нэг удаа Мэрчант Маринд байхад..
Арон Мэрчант Маринс уу?
Дэби Марин, с байхгүй.
Арон чи Мэрчант Маринсд байсан юмуу?
Дэби Бид Азорсд байрладаг байсан, орой бүр хүн боож байгаа юм шиг чанга чимээнд галзуурах шахдаг байсан. Гэтэл зүгээр л хэдэн кагарро шувуу байсан. Бидэнд Даффи нугас живж байгаа юм шиг л сонсогддог байсан. Мэдээж энэ Валпарэйсод болсон зүйлтэй харьцуулахад юу ч биш байсан. Чи зүгээр үү?
Арон уучлаарай. Зүгээр л, минйи бие тааруу байна.
Дэби бие тааруу байна гэнээ?
Арон би үүнийг хийж чадахгүй нь.
Дэби юу?
Эм болчихсон уу? Дуусчихсан уу?
Мор тиймээ, одоо чамайг гаргалаа.
Клэйр дахиад хэдхэн асуулт асууя. Ээж чинь 66 насандаа зүрхний шигдээсээр нас барсан. Чи тийм зүйл болоход хамт байсан уу?
Эм тиймээ, би түргэн дуудсан. Тэд нарыг хүлээж байхдаа нас барсан
Клэйр тархины гадаргуун урд хэсгийг шалга. Бие махбодийн өвдөлт, сэтгэл санааны өвдөлттэй адилхан хэсэгт үүсч байдаг.
Мор юу ч алга. Гэхдээ бид түүнийг ээжийнхээ талаар юу гэж боддогийг мэдэхгүй.
Клэйр ээж чинь шүү дээ, нас барвал орон зай нь үлдэнэ. Нөхрийн чинь хувьд? Сүүлийн үед ямар нэг асуудалтай байсан уу?
Эм жилийн өмнө хавдар туссан байж магадгүй гэж айж байсан
Мор энд бага зэрэг идэвхтэй байна гэхдээ их сул байна.
Эм чи түүнийг ээж нөхөр хоёртоо дургүй гэдэг талаар маргамаар байна уу?
Мор хөөх. Тэр, тэр супер баатар шиг юмаа. Түүнийг юу ч өвтгөж чадахгүй
Эм бүх зүйл зүгээр үү?
Клэйр баруун гар чинь улаан байна. Хавдаад эхэлчихсэн байна
Эм юу гэсэн үгүү?
Мор халдвар.
Шон сайн байна уу? Таны хагалгаа амжилттай болсон. Хагалгааны дараах хүндрэл гарахгүй бол хэдэн өдрийн дараа эмнэлгээс гарч болно.
Эр хөөе. Гайхалтай гэхдээ том зураг маань яах болж байна? Би эндээс гарвал буцаад л намайг хордуулж эхэлнэ.
Шон та маш олон буруу мэдэгдэл хийж байсан. Та түүндээ итгэдэг үү?
Эр чи юуг жинхэнэ, юуг шоуных гэдгийг мэдмээр байна уу? Одоо л ярьж эхэлж байна даа.
Шон заза. Та вакцины гэмтэлээ шийдэгдсэн гэж бодож байна уу?
Эр тиймээ.
Шон Та сургуулийн буудлагаар нас барсан хүүхдүүдийн эцэг эхчүүдийг “хямралын жүжигчид” гэж боддог уу?
Эр би хувь хүмүүст хариулт өгдөггүй, гэхдээ энэ улсын хүч ард иргэдээ луйвардахыг хүсч, буулгаж авахыг хүсдэг гэдэгт итгэдэг. Гэхдээ, одоо пиццаны газрын доорх хонгил дох пэдо-боолын-дэвжээ байдаг гэдэгт итгэхээ больсон. Энэ буруу шийдвэр байсан
Шон та алдаа хийсэн гэдгээ ойлгосон үедээ юу хийдэг вэ?
Эр юу ч хийдэггүй. Уучлалт гуйж, зөвшөөрөл хүсдэггүй. Өөрийнхөө буруу гэдгийг хэлсэн мөчид хүмүүс чинйи мэддэг бүх зүйлийг буруу юм шиг санагдуулах болно. Тэдэнд тийм зэвсэгийг нь өгч болохгүй
Шон тэгвэл та үнэн зүйлийг санал болгохгүй байна. Магадгүй хүмүүс таны буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байхыг харсан бол, танд илүү итгэх байсан байх.
Эр үгүй ээ. Дундын байр суурь гэж байхгүй. Буулт бол заль. Зөвхөн нэг тал нь л хүссэнээ авна гэвэл, энэ чинийх байх ёстой.
Мэл бид бүх халдварласан эдийг мэс заслаар авах ёстой. Нэн даруй. Үсэрхийлэхийг нь зогсооно.
Клэйр Бид Лилиг өвдөлт мэдэрч чаддаггүй гэдгийг олж мэдсэн, тиймээс мухар олгой нь эмчлэгдээгүй үлдэж, их хэмжээний халдвар үүссэн.
Эм би өвдөлт мэдэрч чадахгүй гэжүү? Ийм байх боломжгүй
Мор таны мэдрэлүүд ямар ч өдөөлт хүлээж авсан, тархи чинь үүнийг өвдөлт гэж үзэхгүй байгаа.
Эм үгүй ээ, би өвдөлт мэдэрч байгаа.
Мор тийм гэжүү? Би таныг чимхэж байна.
Эм би мэдэрч байна.
Клэйр гэхдээ та хариу үзүүлж эсвэл цочоогүй. Зүгээр хүрч байгааг л мэдэрч байгаа. Бие махбодийн эсвэл сэтгэл санааны өвдөлт гэдэг нь хамаагүй.
Мэл заза хагалгааны хоёрдугаар өрөө рүү явцгаая.
Дэби нуугдахаа боль.
Арон би нуугдаагүй ээ, юм бодож байна
Дэби би бодож дууссан, бас минйи дүгнэлт бол надад “би үүнийг хийж чадахгүй нь” гэдгээс илүү тайлбар хэрэгтэй. Энэ үнэхээр ичмээр байсан
Арон намайг уучлаарай
Дэби уучлаарай гэнээ? Юу гэсэн үгийн? Маргааш буцаж очих юмуу? Үгүй юмуу? Яахын? Чи надад гэрлэх санал тавьсан хүн. Чи надад бидний хамт байх нь чамайг жаргалтай болгодог гэж хэлсэн.
Арон энэ намайг жаргалтай болгодог. Үнэн. Гэхдээ намайг чамд гэрлэх санал тавих үед чи, “би чамайг мэдэхгүй” гэж хэлж байсан
Дэби үүнээс болоод ингээд байгаамуу? Намайг, намайг Мэрчант Маринд байсан болохоор уу?
Арон тиймээ заза, би би би, өөр чиний талаар юуг мэдэхгүй билээ гэж бодох болсон. Гэхдээ бүр илүү чухал нь, чи миний талаар мэдэхгүй гэдгийг би ойлгож байсан. Би үнэхээр уур хүрмээр хүн, амархан уур хүрдэг. Хүмүүс шууд утгаараа биш зүйлсэд шууд утгаараа гэдэг үг ашиглахтай адилхан. Би хамт амьдрахад тэсвэрлэшгүй хүн. Магадгүй шууд утгаараа байх. Өнгөрсөн үед энэ миний хувьд маш ойлгомжтой зүйл байсан. Би хоёр жил болчихоод л салахыг хүсэхгүй байна. Салалт чамайг зовооно
Дэби баярлалаа. Гэхдээ энэ чинь утгагүй зүйл. Чи үүнийг мэдэж байгаа биздээ? Хоёулаа өөр өөр хувийн хэв маягтай. Чи бүхнийг өнцөг бүрээс нь судлах дуртай харин би, байсгээд л харанхуй руу үсэрч орох дуртай.
Арон чиний зөв. Би үсрэгч биш. Би бол хулчгар. Далай бүлээхэн байсан ч тийшээ ороход би хоёр цаг зарцуулдаг.
Дэби би чамайг надад дэндүү гоёдоно гэдгийг мэднэ. Бас би чамд дэндүү гоёдоно гэдгээ мэднэ, Арон. Надтай уулзсанаасаа хойш чи ямар нэг зүйлээсээ салахаар шийдэж, тогтвортой байсан карьерынхаа онгоцноос үсэрсэн. Бас, огт танихгүй хүнээсээ гэрлэхийг гуйсан. Дараа нь юу болохыг хэн мэдэхийн? Би чамайг цаашид ч бодно гэж бодож байна.
Мэл Браун эмчээ, үхэжсэн эдийг тэл
Клэйр зүсэлтүүдийг болгоомжтой тэллээ
Мор нөхөр нь түүнийг хүчтэй гэж бодсон. Түүнд юу ч чухал биш учраас л тэр хүчтэй байсан байх.
Клэйр чи таамаглал дэвшүүлж байна. Бид түүний өвдөлтөнд үзүүлэх хариу урвалыг ажигласан. Хайр энэ сорилын нэг хэсэг байгаагүй.
Мор хайртай л бол шанална.
Клэйр магадгүй Лили тийм биш байх. Тэр түүнтэй гэрлэсэн. Олон жил түүнтэй хамт байсан. Магадгүй түүний хувьд, хайр гэдэг өвдөлт эсвэл гарзгүйгээр байж болно. Тэгвэл диваажин л гэсэн үг. Энд миний бодож байснаас илүү их үхэжсэн эд байна.
Мэл тэр гараа алдах нь дээ.
Мор хэрвээ хүмүүс муу мэдээг сонсож чаддаг бол..
Шон чи миний гарнаас барих уу?
Карли яг одоо бол үгүй ээ.
Шон би хөтлөлцөх дургүй. Бид хоёр хөтлөлцсөн ч, хөтлөлцөөгүй ч, ямар ч буулт хийхгүй. Бидний нэг нь л зөвхөн хүссэнээ авч чадна.
Карли би үүнийг чинь үнэн..
Шон тэр нь би байна. Гарнаас барих нь надад тухгүй байдаг. Барихгүй байх нь чамайг тухгүй болгодоггүй.
Карли бидний эртээд үзсэн шоу байнаа, тэр их аз жаргалтайгаар төгссөн. Учир нь тэд тэр түүхийг гоёор төгсгөсөн. Гэхдээ бодит амьдрал дээр, харанхуй бас хүйтэн байгаа. Бидэнд байгаа зүйл нь, ердөө энэ. Энэ биднийг хамтдаа байгаа, нэг нэгнийхээ арыг дааж байгаа, аль болох удаан хугацаанд нэг нэгнийгээ дэмжиж байгааг харуулна.
Шон би наад бүх зүйлийг чинь амаараа хэлж чадна
Карли чи хашгирч болноо, гэхдээ энэ үүнтэй адил чанга байхгүй. Чи намайг гар барихгүй байх нь тухгүй болгодоггүй гэж хэлсэн, гэхдээ тэгнэ. Надад, тусдаа юм шиг санагдана.
...
Карли зүгээр дээ.
Клэйр танд анхааруулгын систем байдаггүй гэж бодоход их аз таарлаа. Та өөрийгөө байнга хянаж байх ёстой, өвдөг, хөл, тохой, гар гээд. Шарх, өнгөний өөрчлөлт, иймэрхүү төрлийн ямар ч өөрчлөлт аюултай, амь насанд халтай байж болно.
Мор гэхдээ өөр нэг сонголт байгаа. Налоксон төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Энэ өвдөлт намдаах эндорфины үйлчлэлийг хаахад гарч ирдэг. Таны өвдөлт мэдрэх чадварыг чинь сэргээж өгч чадна.
Эм би учрыг нь ойлгохгүй байна. Одоог хүртэл болоод л байсан. Энэ бага зэрэг тэнэг сонсогдох байх. Би сая гараа алдсанаа мэдэж байна. Гэхдээ одоо би өөрийгөө шалгаж, илүү болгоомжтой байх ёстой гэдгээ мэдэж авлаа.
Шон яагаад ганц үйлдэл ийм чухал байгаан?
Алекс Карли чамайг хөтлөлцөж явы гээд байгаамуу?
Шон үгүй ээ. Би оролдож үзсэн, гэхдээ тэр зүгээр гэж хэлсэн. Надад яагаад ийм авиа гаргаснаа тайлбарлаад өгөөч
Алекс тэр үүнийг хүсч байгаа. Гэхдээ буугаад өгчихсөн байна.
Шон сайн байна
Алекс үгүй ээ. Энэ та хоёрын цаашдын харилцаанд саад болно гэж хэлээгүй ээ. Нэг их удахгүй ч байж магадгүй. Бид сольсон замд асуудал байгаа эсэхийг зурагаар харах ёстой, дараа нь бөглөрөл үүссэн эсэхийг шалгаж..
Эр хагалгаа амжилттай болсон, гэхдээ би хордсон хэвээрээ байгаа гэсэн үгүү?
Марк үгүй ээ, хагалгаа амжилттай болсон гэхдээ таны элэг муудсаар байна. Бид учрыг нь мэдэхгүй байгаа.
Эр Жэн, намайг эндээс гарга. Өөр эмнэлэг ол
Марк би зөвшөөрч чадахгүй ээ ноён Стюарт. Та эмнэлгээс ийм байдалтай гарч болохгүй
Эр чи сая энэ эмнэлгийн хэн нэгэн намайг хордуулж байна гэж хэлсэн. Намайг сэжигтэнүүдтэй хамтар гэж байгаамуу?
Шон Өөр эмнэлэг таны асуудлыг шийдэж өгөхгүй. Хүмүүсийг худалдаж авч болно. Хахууль өгч, эсвэл сүрдүүлж.
Эр тиймээ, намайг энд хүн алах гээд байна
Марк хэн ч таныг ...
Эр энэ хувилбаруудынхаа заримыг хасъя. Надад ганцхан хүн л хүрч болно. Тэр. Тэр яаж худлаа ярихыг мэдэхгүй
Шон би худлаа ярьж чадна
Алекс тиймээ гэхдээ үргэлж амжилтгүй болдог. Сайхан сонголт байна.
Эм би теннис тоглож чадах болуу?
Клэйр чаднаа, эцэстээ
Эм инээдтэй юмаа, би өмнө нь тоглож байгаагүй
Эр чи үргэлж бүхнийг сайнаар хүлээж авдаг. Хоёулаа гэрээсээ, Дурхамаас нүүх ёстой болсон.
Эм чиний ажлаас болоод тэгсэн. Тэр талаар санаа зоволтгүй дээ
Эр хүүхэд маань зулбасан. Чи энэ талаар хэзээ ч ярьж байгаагүй учраас би ярьдаггүй байсан, чамайг зовоохыг хүсээгүй. Гэхдээ, чи энэ талаар бодохгүй байгаа учраас тэр талаар ярихгүй байгаа юмуу?
Эм яагаад ийм асуултууд асуугаад байгаан?
Эр би нэг нэгнийхээ мэдэрч байгаа зүйлийг ойлгож, хамтдаа хариуцлага хүлээнэ гэж бодож байсан
Эм энэ бидэнтэй хамаагүй зүйл. Энэ зүгээр л нэг өвчин
Эр би үхвэл чамд хамаатай байх уу? Чи намайг санах уу эсвэл зүгээр л цаашаа явах уу?
Эм чи намайг өрөвдөлтэй болгомоор байгаа юмуу?
Эр би чамд хамаатай эсэхийг мэдмээр байна
Эм мэдээж чи надад хамаатай. Чи намайг чамд хайртай гэдгийг мэднэ. Жонас.
Эр магадгүй, чи үүнийг хайр гэж бодож байгаа байх, яг өвдөлттэй адилхан, энэ зүгээр л гүнд чинь орохгүй байгаа
Эм гэхдээ минйи хувьд чамайг шаналал дунд байлгахгүйгээр хайрлах нь боломжтой биш гэжүү?
Эр гэхдээ ийм байх ёстой. Хайртай хүнээ алдах нь гараа алдсантай адил байж болохгүй. Өвдөх ёстой. Тийм биздээ? Гарз хохирол ийм байх ёстой биздээ? Би хэсэгтээ гадуур байх хэрэгтэй байна. Уучлаарай.
Шон дараа нь, бид аутоиммуны элэгний үрэвсэл, элэгний өөхлөлтийн шинжилгээ авна. Энэ өвчнүүдийн шинж тэмдэг таныхтай давхцаж байгаа. Тэд шалтгаангүй венийн даралт ихсэлтэнд чинь халхлагдаж байж магадгүй
Эр сувилагч Вилланува, тавтай морил. Гэхдээ чи намайг үүнд чинь хүрэхгүй гэдгийг мэднэ
Эм хоол судлаач танд захиалж өгсөн, би авчирч өгөх үүрэгтэй
Шон та эмнэлгийн хоолноос татгалзаж байгаан бол юу идэж байгаан?
Эр өдөрт 80 гр уураг. Навчит байцаа, нялх ногоо. Хөөе
Шон Лиопард Спринг
Эр Жэн, Дэкс, та нар гарч бай. Энэ бол хятад ургамал. Чамайг улам залуу, эрч хүчтэй, бас чалхтай болгоно.
Шон танд чалх чинь муудсан санагдаа юу?
Эр мэдээж үгүй гэхдээ бүр илүү чалхтай байхад буруу зүйл байхгүй. Надад тэмцэх хүч чадал хэрэгтэй. Чи ярихгүй байна, асуудал гараа юу?
Шон үгүй ээ, энэ ургамал аюулгүй.
Эр чи миний чалхны талаар асуусан
Шон сониуч зан хөдлөөд л. Бид таниас аутоиммуны элэгний үрэвсэл, элэгний өөхлөлтийн шинжилгээ авна
Мор юу байна?
Шон би өвчтөнөөсөө аутоиммуны элэгний үрэвсэл, элэгний өөхлөлтийн шинжилгээ авсан. Чамаар юу байна?
Мор манай өвчтөн эм уухаар шийдсэн. Нөхөр нь гарч явсан нь өвдөлт мэдрэхгүй байгаа эмэгтэйд хүртэл нөлөөлдөг бололтой.
Клэйр хоёр шинжилгээ гэхэд их цаас байна шүү
Шон бүгдээрээ сөрөг гарсан. Би ээжийнх нь хуучин өвчний түүхэнд тус болох зүйл байж магадгүй гэж бодсон, гэхдээ юу ч алга. Түүний хэрэг энгийн байсан. Эцэг эх нь хоёулаа архичин байсан, гэхдээ ээжийнх нь элэг өвчнөөсөө болоод аль хэдийн муудсан байсан.
Клэйр эцэг эх нь хоёулаа архичаан? Эрх мэдэлтэй хүмүүс үнэнийг үгүйсгэх дуртай гэж боддогт нь гайхах зүйлгүй.
Шон тэр одоо том болсон Клэйр. Тийм нөхцөл байдалд байхгүй байгаа
Клэйр энэ дэлхий дээр үүнээс өөр олон худлаа зүйлс байдаг. Энэ зуршлаа хаях нөхцөл байдал биш
Шон тиймээ. Маш олон худлаа зүйл бий.
Мор минйи таамгийг сонсмоор байна уу? Ээжтэйгээ маргалдах нь нэгдүгээрт. Чи түүнийг гэрээсээ хөөх талаар маргалдаж байгаа.
Клэйр энэ таамаг чинь юуг тайлбарлахын?
Мор өрөвч сэтгэлтэй Браун эмч яагаад өвдөлт мэдэрдэггүй эмэгтэйд атаархаад байгаан бол? Чи өрөвдөлтэй, ацан шалаанд орсон. Өөрийнхөө өвдөлтийг арилгахын тулд юу хийхээ мэдэхгүй байгаа.
Клэйр минйи таамгийг сонсмоор байна уу? Тийм ч сайн биш байгаа хүмүүс эвдэж болох тоглоом эсвэл тарчлааж болох тэжээвэр амьтан хайж байдаг. Тэр өвдөө юу?
Эм үгүй ээ
Мор амин үзүүлэлт нь ямар бйана?
Эм зүгээр байгаа.
Мор тэгвэл яагаад хямардаг билээ?
Эм мэдэхгүй ээ гэхдээ тэгээд байна
Мор Лили?
Клэйр чи зүгээр үү?
Мор Лили?
Эм би ханыг ийм царай муутай гэдгийг хэзээ ч анзаарч байсангүй
Шон би таны элэгний асуудлын шалтгааныг олчихлоо
Эр нээрээ юу? Элэгний өөхлөлт үү? Аутоиммун уу? Би хэзээ ч тийм шинж тэмдэг..
Шон үгүй ээ, та хордож байгаа.
Эр юу? Хэн? Хэн гэдгийг нь мэдэх үү? Яаж?
Шон би энэ ургамлын саван дээр жагсаасан байгаа тун буруу байж магадгүй гэж..
Эр наана чинь хортой тун байгаамуу?
Шон үгүй ээ, энд ямар ч ургамал байхгүй. Энэ силденафилийн агууламжтай. Энэ бол Виагран дах идэвхтэй элемент. Таны шодойн дах цусны урсгалыг нэмэгдүүлдэг
Эр тэгдэг гэдгийг нь мэдэж байнаа. Тэд үүнийг байгалийн ургамал гэсэн.
Шон худлаа ярьсан байна. Таны венийн даралт шалтгаангүйгээр ихсэж байгаа нь элгийг гэмтээхэд бэлэн гэсэн үг. Энд байгаа силденафилийн хэмжээ ихэнх хүмүүсийг алж чадахгүй гэхдээ өмнө нь элэгний асуудалтай байсан хүн өдөр бүр уувал.. таны зөв байсан. Та өөрийгөө хордуулж байсан байна. Энэ бол сайн мэдээ.
Эр муу коммунист новшнууд.
Шон үүнийг Сан Пэдрод үйлдвэрлэсэн гэж бодож бйана
Мор ноён Барстөү
Эр Лили зүгээр үү?
Мор тэр өвдөлтгүй нөхцөл рүүгээ буцаж очих эм ууж байгаа гэхдээ түүнд хүнд тусч байна. Тэр бидний эсрэгээр нь үүсгэж байсан бүх эсийн хатуурал бүх сөрөг бодол мэдрэмжүүдээс болж шаналж байна.
Эр гэхдээ тэр зөв сонголт хийсэн биздээ? Аюулгүй байхын тулд ингэх ёстой биздээ
Мор би түүнийг аюулгүй байхын тулд үүнийг хийсэн гэж бодохгүй байна. Таныг гарч явсан учраас хийсэн гэж бодож байна.
Клэйр яагаад? Та олон жил жаргалтай байсан. Одоо эхнэр чинь өөрчлөгдсөн учраас жаргалтай байж чадахгүй байгаа юмуу?
Эр би түүнд өөрийнхөө мэдэрдэг бүхнийг мэдрүүлмээр байна. Хайр, шаналал гээд бүх зүйл. Чи тэгэхгүй байсан гэжүү?
Клэйр энэ эмнэлэг дэх рэзидэнтүүд олон цагаар ажилладаг. Яагаад гэдгийг нь мэдэх үү? Ахладаг мэс засалчид нь рэзидэнт байхдаа олон цагаар ажилладаг байсан. Тэд шаналсан учраас бид ч шаналах ёстой. Энэ бол хүний мөн чанар.
Эр юу гэсэн..
Клэйр гэхдээ эхнэр шиг чинь хүмүүс маш эмзэг, яг л ямар нэг зүйлд хийсэх гэж байгаа юм шиг. Түүнийг үзэн ядахгүй байх нь хэцүү. Мэдээж бид түүнийг эмчилмээр байна гэхдээ бид хэр их хувьд нь түүнд анхааруулгын систем өгч, хэр их хувьд нь өөрсдөдтэйгээ хамт там руу чирэхийг хүсээд байгаан?
Шон та одоо гэрлэчихсэн үү?
Арон үгүй ээ. Би хулчгар зан гаргасан. Би өөрчлөлтөнд дургүй бололтой. Өөрчлөлт намайг сандраадаг. Би хамт амьдрахад тохирсон дэлхийн хамгийн амархан хүн биш. Анхны эхнэр маань үүнийг тодорхой хэлсэн
Шон үнэн шүү. Та маш уур хүрмээр хүн.
Арон чи намайг гэрлэх ёсгүй гэж хэлээд байгаамуу?
Шон та миний зөвлөгөөг авмаар байна уу?
Арон тиймээ
Шон та өмнө нь ингэж асууж байгаагүй. Энэ бол чухал шийдвэр. Таны аз жаргал үүнээс шалтгаалж байна. Энэ бол том зүйл.
Арон тэгээд?
Шон надад ямар ч зөвлөгөө байхгүй. Би ямар асуудал байгааг ойлгохгүй байна. Бас таныг аль хэдийн шийдвэрээ гаргасан байж яагаад асуугаад байгааг ойлгохгүй байна.
Арон юу?
Шон та түүнийг экс эхнэрээ гэж дууддаг. Сая түүнийг анхны гэж хэллээ. Тэхээр хоёрдох гэж байгаа гэсэн үг.
Мор яагаад тээш рүүгээ ширтээд байгаан? Энд байгаа зүйл асуудлын чинь хариулт юмуу? Иогийн гудас, тамирын цүнх, илүү пүүз, энэ газар хөдлөлтийн чинь цүнх байна. ухаалаг юмаа. Бохир алчуур. Энэ юу вэ?
Клэйр буцаагаад тавь. Ээжээс болсон юмаа
Дэби чи яагаад үсрээд байгаан?
Арон би үсрээгүй ээ, үсрэлт хийж байна. Аливээ, надтай хамт үсрээч.
Дэби хоёулаа наад зүйл дээр чинь хамт үсэрч болохгүй ээ. Чи зүгээр үү?
Арон хэзээ ч ийм сайн байсангүй. Чи надтай хамт Хотын захиргаа руу үсэрч чадах уу?
Дэби тиймээ чадна
Арон бас би шагайгаа гэмтээсэн байж магадгүй
Дэби би яваад, хүн дуудах уу..
Арон би юунд ч харамсахгүй байна хонгор минь
Клэйр би оргилуун дарсаа үлдээсэн, би ялалтанд үнэхээр бэлэн байсан. Одоо хараал идсэн чандарыг нь яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Алчууранд ороогоод шүүгээнийхээ тавиур дээр тавих уу? Хогийн саванд хийх үү?
Мор тэр өөрөө юу гэж хүсдэг байсын?
Клэйр энэ тэнэг зүйл байсан, тэр зүгээр тоглож байсан байх
Мор тиймээ, хүн бүр л гэрээслэлээ тоглож хэлдэг.
Клэйр Далайн шинжлэх ухааны төв. Тэр далайн арсланд хайртай байсан. Үргэлж л тийшээ дагуулж явдаг байсан. Бараг зуршил шиг зүйл. Би очсон хот бүртээ, далайн арслан байдаг болуу гэж боддог байсан.
Мор чи тийшээ очих хэрэгтэй, яг одоо.
Клэйр үгүй ээ үгүй. Ээж маань нас барчихсан, түүнд хамаагүй учраас энэ ямар ч утга учиргүй зүйл
Мор гайхалтай. Тэр төв дээр өнөө орой ажлын дараах үйл ажиллагаатайн байна. Хоёулаа гоёх хэрэгтэй
Эм өнөө оройны Хамгийн гайхалтай далайн амьтнаар тодорсон ялагч бол, Цус сорогч наймаалж.
Клэйр надад инээдтэй санагдаж байна.
Мор чи сайхан харагдаж байна. Чи цус сорогч наймаалжийг түүний мөнгөөр ялуулж чадна. Одоо далайн арслангуудыг хайцгаая
Эм чи эргээд ирсэн байна.
Эр тиймээ.
Эм ашгүй дээ.
Эр хоёулаа үүнийгээ зогсооё. Бүх зүйл сайхан болно. Эмчээ, та энэ зүйлээ судаснаас нь аваад өгөөч. Энэ чамд хэрэггүй ээ. Чи гэмтэхгүй байхын тулд болгоомжтой байх ёстой бол, би чамд туслах болно.
Мэл тэр зүйлийг нь аль хэдийн авчихсан байгаа. Браун эмч ээлжнээсээ буухаасаа өмнө, надад Лилиг асуудалтай байна гэж хэлсэн. Тэгээд би түр зууртаа эмийг нь тарихгүй байсан нь дээр гэж бодсон. Тэр таны орхиж явсан яг тэр хэвээрээ байгаа.
Эр чи уйлж байгаагүй.
Эм би чамайг тэнд сууж байгааг хараад, бүх насаараа баярлаж байгаагүйгээрээ их баярласан
Шон би таныг сүртэй хийхийг хүсэхгүй бйана гэж бодсон
Арон тиймээ. Хэн мэдлээ?
...
Клэйр үнэхээр хачин байна.
Мор хачин байх нь мэдээж. Ихэнх хүмүүс өөрсдөд нь зориулсан ёслолыг бэлдсэн байдаг, тэгвэл дараа нь ийм зүйлийн талаар бодохгүй. Чамд залбирал байгаа юу?
Клэйр би шүтлэгтэй бишээ. Ээж маань ч гэсэн.
Мор хүн бүр л шүтлэгтэй. Хүн бүр бурхан биш ч гэлээ бүх хүнд шашин бий. Хөгжим. Ээжийн чинь шашин хөгжим байсан. Дуул.
Клэйр бэлгийн цөөнхийн үдэшлэг дээр далайн арслангийн колонийн дэргэд үү?
Мор эсвэл зүгээр л асгаад, хачин мэдрэмжтэйгээ үлд. Чи өөрөө шийд
Клэйр заза.
..
Клэйр бурхан минь.
...
Back to episodes Go home