Good doctor S3 3

Клэйр    би Браун эмч байна, өнөөдөр таны хагалгааг хийнэ. Би Браун эмч байна, өнөөдөр таны хагалгааг хийнэ. Браун эмч. Би өнөөдөр таны хагалгааг хийнэ. Энэ маш энгийн хагалгаа. Маш хялбар хагалгаа. Энэ амжилттай хагалгаа болсон. Хагалгаа амжилттай болсон. Та бүрэн эдгэрэх болно. Та бүрэн эдгэрэх болно.

Эм           хонгор минь. Үүнийг хаана тавих уу?

Клэйр    баярлалаа ээжээ. Миний цүнхэнд хийчих. Би эмнэлэг дээр очоод шинжилгээнд өгнө.

Шон       хоол идсэний дараа дотор муухайрч, хэвлийгээр хүчтэй өвддөг. Энэ өвчтөнд цөсний хүүдийн хагалгаа хэрэгтэй. Тэгвэл гайхалтай анхны хагалгаа болно.

Клэйр    хэтэрхий хөөрөхгүй байцгаая. Түүнд антацид л хэрэгтэй байх. Сайн уу Мишээл? Ээжийг чинь наашаа ирж байгаа гэж бодож байна. Би Браун эмч байна.

Шон       би Шон Мурфи эмч байна

Эм1        та нар эгчийг минь эмчлэх хэрэгтэй

Клэйр    чамайг хэн гэдэг үү?

Эм1        Тиша

Клэйр    сайн уу Тиша? Бид яг үүнээс болж энд ирсэн, эгчид чинь туслах гэж.

Эм2        үрчилж авсан дүү

Клэйр    хэзээнээс өвдөж эхэлсэн бэ?

Эм2        цагийн өмнөөс

Эм1        автобусан дотор байхад өвдсөн. Эгч өдөр бүр надтай хамт сургууль руу яваад буцдаг.

Шон       би дүүтэйгээ автобусанд амьдардаг байсан

Эм1        гоё юмаа

Клэйр    өмнө нь ингэж өвдөж байсан уу?

Эм2        хэдэн удаа л

Клэйр    баруун дээд хэсэгтээ маш зөөлхөн мэдрэгдэж байна.

Шон       энэ цөсний үрэвсэл байна. Тэр халуурч байгаа бас, цагаан эс нь нэмэгдсэн. Таны цөсний хүүдийг авах хэрэгтэй байж магадгүй. Чи баяртай байгаа биздээ Клэйр. Энэ чиний анхны хагалгаа болно.

Клэйр    шээсний өнгө чинь өөрчлөгдсөн үү? Бараан болсон уу?

Сайн эмч- 3 дугаар бүлгийн 3 дугаар анги

Лим        Браун эмчийг анхны цөсний хүүдийний хагалгаагаа хийх гэж байгааг дууллаа

Мэл        энэ тийм хялбар хэрэг биш. Цорго нь том хэмжээгээр тэлсэн, хана нь үрэвссэн, бас сорвижилт, энэ харагдах байдлыг хязгаарлана.

Лим        цөсний хүүдийн хананы зузаан сорилт болж магадгүй л юм. Чи юу гэж бодож байна?

Мэл        тэр үүнийг шийдэхгүй. Би шийднэ, хариуцагч эмчийн хувьд

Лим        тэр саналаа хэлж болохгүй гэсэн үг биш.

Клэйр    би Мэлэндэз эмчийн зөв гэж бодож байна. Харагдах байдал хязгаарлагдмал учраас би үүнд..

Шон       хэвлийн дурангаар хагалгаа хийвэл л. Би үүнийг хийх хэрэггүй гэж бодож байна. Үрэвслээс үл хамааран нээлттэй хагалгаа хийвэл цөсний хүүдий болон эргэн тойрны анатомийг нь илүү сайн харж чадна. Карли бид хоёр өчигдөр орой дахиад нэг болзсон

Клэйр    тэгээд юу хийсэн? Хоол, кино..

Шон       амттаны дэлгүүр лүү 12 минут алхаад, хоол идэж, ярилцсан. Хаашаа явж байгаан?

Клэйр    Эндрюс цөсний хүүдий авах хагалгаа хийж байгаа. Карли та хоёр учраа олсон юм шиг сонсогдож байна.

Шон       тиймээ. Тэр минйи бүх асуултанд хариулсан

Клэйр    чи хэдэн асуулт асуусын?

Шон       83 гэхдээ, зарим нь олон хэсэгтэй. Чи хүүхэдтэй болохыг хүсдэг үү? Тийм бол хэдийг, бас хэзээ? Хүүхдүүдээ хаана өсгөх төлөвлөгөөтэй бйана вэ? Бас ямар шашны уламжлалаар?

Клэйр    их ноцтой асуултууд байна

Шон       энэ бол сайн асуултууд, Клэйр, маш чухал сэдвүүд

Клэйр    эхэн шатандаа хүмүүс илүү хөнгөн зүйлсийг ярилцдаг, дуртай кино, хамтлаг, төрсөн газар гээд л. Ойр зуурын яриа

Марк      баруун дээд талд ЛАП тавиарай

Эм           Бови энд байна Эндрюс эмчээ

Шон       болзооны гол зорилго нь нийцлээ олохын тулд мэдээлэл цуглуулах биш юмуу?

Марк      сэмжийг тэлээрэй

Клэйр    тиймээ.

Шон       нөгөө хүндээ юу чухал болохыг олох нь хамгийн сайн шийдэл биздээ?

Эм           цус тогтоогч

Клэйр    энэ бол үйл явц Шон, сонгино арилгахтай адил. Хүмүүс яг дундуураа хэрчүүлэхээс илүүтэй давхаргаа бага багаар ил болгож байж илүү тухтай болдог.

Марк      Лим эмч чамайг анхны хагалгааг чинь хийлгэхээр сонгосон гэсэн. Тэр нь цөсний хүүдий авах бололтой. Модтой спонж

Клэйр    таны хүүдий тайрах арга юу вэ, арагшаа юу урагшаа юу?

Марк      урагшаа. Элэгний нугачааг олсоныхоо дараа

Шон       би Карлиг тухтай байсан гэж бодож байна. Ямар төрлийн асуултыг хэзээ асуух нь яагаад чухал гэж? Хариулт нь чухал байх ёстой биздээ?

Клэйр    чиний зөв гэдэгт итгэлтэй байна

Шон       тиймээ

Клэйр    дараагийн болзооны чинь төлөвлөгөө юув?

Шон       бид дахиж болзоогүй

Марк      дараа нь цөсний хүүдийн ёроолоос бариад, аль зүгт өргөх билээ?

Шон       дээшээ. Энэ чухал гэжүү? Дахиж болзохгүй байх?

Клэйр    тийм шаардлагатай биш. Өмнөх орой нь яаж дууссан? Сайхан амраарай гээд үнссэн үү?

Марк      Би Калотын гурвалжинг ил болгож, цөсний цорго болон артерийн боолтыг тавьлаа. Энэ үед ямар эрсдэл үүсэх билээ?

Клэйр    хүүдийг авах үед элэг шархлана

Марк      зөв байна

Шон       бид үнсэлцээгүй

Марк      инээдтэй нь би сая санамсаргүйгээр гарсан хүндрэлийг харуулчихлаа. Шууд дараарай. Дахиад ил болгох хэрэгтэй.

Шон       би арилгахын оронд хэрччихсэн.

Марк      Чи Принглийн ажилбарыг мэдэх үү Браун эмчээ?

Клэйр    тиймээ гэхдээ хэзээ ч ..

Марк      голын гурвалжинг эдийг гэмтээлгүйгээр цус тогтоогч хавчаараар хавчаад дараа нь 2 номерийн өлөнгөөр хийсэн утас ашиглана.

Клэйр    Шон, зүгээр л очоод түүнд тайлбарла.

Шон       миний хэлсэн зүйл түүнийг тухгүй болгосон юм бол, нэмж хэлээд бүр илүү тухгүй болгоно. Би арилгахын оронд хэрччихсэн

Клэйр    Мишээлийн хагалгааны дараа, би Карли дээр очоод ярилцы

Шон       сайн байна. Чи түүнтэй удахгүй ярилцах нь. Хоёрдох хагалгааны өрөө цуцлагдсан. Чиний хагалгаа 45 минутын дараа болно.

Клэйр    сайн уу, Браун эмч байна. Би Мишээлийн хагалгааг хийнэ. Би түүний цөсний хүүдийг авах болно. Энэ маш энгийн хагалгаа. Бид танай охинд маш сайн анхаарал тавих болно.

Мор        эрхэмээ бид толгойг нь авах хэрэгтэй

Эр            үгүй ээ битгий, чамаас гуйж байна. Битгий. Гуйж байна.

Алекс    зургийг нь авч чадахгүй байна

Клэйр    энэ яаж байгаад..Энэ сэлмэн хошуут уу?

Эр            нуруун дээрээ сэрвээтэй юу? Энэ бол марлин. Би түүнийг дан баллихүү загасаар дэгээдсэн. Нэг цаг гаруй ноцолдсон. Гэтэл тэр гэнэт уснаас гарч ирээд, над руу дайрсан.

Мор        түүхээ бааранд ярихаар хадгал, Квэнт. Яг одоо, энэ хараал идсэн зүйлийг хоёр хуваах хэрэгтэй

Эр            үгүй ээ, би 40-өөс ч олон жил ийм загасны араас хөөцөлдөж байгаа. Та нар түүний толгойг тасдаж болохгүй

Алекс    хамрыг нь таны хөлөнд байлгаад байж ч болохгүй

Эр            хошуу гээч. Зүгээр зөөлхөн татаад авч болохгүй юу? Би баримтан дээр гарын үсэг зуры

Мор        татах арга хэзээ ч бүтэхгүй. Таны цусны судсууд гэмтвэл тоогүй юм болно. Баяр хүргэе, чиний хагалгааны хуваарь гарсан гээ биздээ.

Клэйр    артерийн пульс нь хэд байна?

Алекс    бага зэрэг сул, гэхдээ мэдрэгдэж байгаа

Мор        MRI авах хэрэгтэй

Эр            би Франклингүйгээр хаашаа ч явахгүй. Би түүнийг аавынхаа нэрээр нэрлэсэн.

Мор        Франклин та хоёр хамтдаа багтахгүй. Яаж? Чи түүнийг үхсэн гэсэн биздээ

Алекс    пульс байхгүй байсан

Клэйр    түүнийг алах ямар нэг зүйл авчир

Эр            үгүй ээ тэр үхсэн

Клэйр    хөдлөөд байна ш дээ

Эр            энэ үхсэний дараах хариу үйлдэл. Та нар эмч биздээ, хүмүүс ингэдэггүй юмуу?

Хоёр       үгүй ээ

Мор        би өдрийн хоолон дээр шүүмжинд чинь туслая

Клэйр    хагалгаа 20 минутын дараа

Мор        амжилт хүсье

Клэйр    чамд ч гэсэн

Эм1        би хүсч байна

Эм2        үгүй ээ үгүй би хараагүй.

Эм1        би агуу болохыг хүсч байна

Эм2        хүсч байна.

Эм1        өөр хэн ч биш

Эм2        өөр хэн ч биш.

Эм           ойлголоо, би чадахаараа хурдан буцаад очы

Клэйр    сайн уу, та Мишээлийн ээж үү. Би Браун эмч байна, би..

Эм           тиймээ, тэр энд хэр удаан байхын? Эмнэлэг намайг сандраагаад байдаг

Клэйр    гурван өдрөөс нэг долоо хоног, байдлаасаа..

Эм           тэр олон хичээлээсээ хоцрох юм байна. Тэр Тишаг хардаг, үдээс хойшдоо дүү нараа харна

Клэйр    охин чинь цөсний хүүдийндээ ноцтой халдвар авсан. Одоо байгаа шинж тэмдэг нь илрээд хэсэг хугацаа өнгөрсөн байна.

Эм           тэр надад энэ талаараа хэлж байгаагүй. Чи яагаад надад хэлээгүйн?

Эм2        ээжээ

Клэйр    гол нь, тэр өвдөөд удсан байна, тэхээр эдгэрэх хугацаа нь..

Эм2        ээжээ? Гуйя, миний, миний цээж өвдөөд байна

Эм           яасан бэ?

Клэйр    хүчилтөрөгчийн хэмжээ унаж байна. зүрх нь хурдсаж байна. Яг одоо цээжний зураг авах хэрэгтэй. Чиний уушгийг тэжээдэг артерид цусны бөглөрөл үүссэн. Үүнийг уушгины эмболизм гэж нэрлэдэг. Энэ эм үүнийг эвдсэн.

Эм2        яагаад ийм зүйл болсын?

Марк      зурагнаас чинь харахад, хөлөнд чинь байсан илүү том бөглөрөл бутраад тэр хүртэл явсан байсан.

Клэйр    илүү том нь үүссэн шалтгаан бол, би чамаас жирэмслэлтээс хамгаалах эм уудаг уу гэж асуухад чи үгүй гэсэн. Чи үнэнээ хэлсэн үү?

Эм2        та надаас Тишагийн өмнө асуусан. Би найз залуутайгаа унтаж байхдаа хүүхэдтэй болохыг хүсээгүй тэгээд л жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаа

Клэйр    уугаад хэр удаж байна?

Эм2        мэдэхгүй ээ, нэг жил байхаа

Мэл        би найз залууд чинь бэлгэвч авахыг зөвлөж өгий. Дахиж бөглөрөл үүсгэхгүйн тулд эмээ зогсоох хэрэгтэй. Браун эмч гуяны чинь венээр дотоод вена кавагийн шүүлтүүр оруулна, энэ бөглөрлийн бусад хэсгүүд бутрахаас сэргийлнэ. Чиний цөсний хүүдийний хагалгааг маргааш хийх болох нь

Эм2        юу хийгээд байгаан?

Клэйр    катэтэрийг энэ хэсгээр оруулна. Энэ сорвио яаж авсын?

Эм2        хашаан дээгүүр авирч байгаад зүсчихсэн

Клэйр    тэр сорвиуд чинь, шулуун, нэг эгнээнд, бас ижилхэн урттай байна. Чамайг хашаанд зүссэн гэж бодохгүй бйана

Эм2        надад таны бодол хамаагүй

Клэйр    өөрийгөө зүсдэг хүүхдүүдийн, ихэнх нь үнэхээр гунигтай, их шаналж байдаг, өөрийгөө зүсэх нь сэтгэлийг нь дээрдүүлдэг гэж хэлдэг. Чиний хувьд бас тийм үү?

Эм2        би энэ талаар ярилцмааргүй байна.

Клэйр    заза.

..

Эм2        минйи амьдрал хөгийн байна.

Клэйр    яаж гэдгийг нь хэлэл дээ

Эм2        яах гэж? Энэ юуг ч өөрчлөхгүй.

Клэйр    ярилцвал сэтгэл чинь дээрдэнэ, бас би чамд туслаж магадгүй

Эм2        би асрамжийн газар амьдардаг, гэхдээ асрамжийн хүүхэд биш. Би эх хүн шиг байдаг, гэхдээ хүүхэд төрүүлж үзээгүй. Ээж маань гэртээ гурван хүүхэд авчирсан, одоо тэднийг харах нь миний ажил болсон, өглөөний цай хийж, хүүхдүүдийг хувцаслаж, сургуульд нь хүргэж өгч, сургуульдаа явж, тэднийг аваад, хоол хийж, даалгаврыг нь хийлгэж, хувцас угаана. Байнга давтана. Би надаас хүүхэд зууралдахгүйгээр гэрээсээ ч гарч байгаагүй. Та үүнд минь туслаж чадах юмуу?

Эм           Мишээл өөрийгөө албаар гэмтээх хүүхэд биш

Клэйр    Мишээл аз жаргалгүй байгаа. Тэр үрчилж авсан дүү нараа харахдаа дарамт мэдэрдэг, гэртээ туслаж байгаа нь..

Эм           тиймээ, гэрийнх нь амьдрал зүгээр ээ. Би түүнтэй ярилцы.

Мэл        түүнийг сэтгэцийн эмчтэй ярилцуулбал тус болж магадгүй

Эм           манай охин галзуу биш. Бид сэтгэцийн эмчид үзүүлдэггүй. Чи мэдэж бйагаа.

Клэйр    та энэ бодлоо өөрчлөх хэрэгтэй

Эм           түүний хагалгааг хэзээ хйихийн?

Клэйр    маргааш

Эм           баярлалаа. Би охинтойгоо ярьнаа

Мэл        Хэрэггүй ээ. Түүний цөсний хүүдийг эмчлэх нь чинйи ажил, амьдралыг нь биш. Энэ чинйи анхны хагалгаа. Сатаарах хэрэггүй

Шон       чи Карлитай ярилцсан уу?

Клэйр    үгүй ээ.

Шон       цусны даралт 62/31. Өвчтөний чинь зүрх зогсож байна

Клэйр    мэдэж байнаа.

Шон       Чи элэгний цус алдалтын үеэр Принглийн маневрийн дадлага хийж байгаамуу?

Клэйр    тиймээ.

Шон       арай дээрдлээ

Клэйр    баярлалаа.

Шон       одоо Карлитай ярилц

Клэйр    би дадлагаа хийх ёстой

Шон       Лим эмч хааяадаа бүх зүйлээс холдож бай гэж хэлдэг, амьдралдаа тэнцвэртэй байх нь дадлагатай адил бидний гүйцэтгэлд чухал үүрэгтэй. Магадгүй чи Карлитай ярилцаж тэнцвэрээ олох ёстой байх, мэдэхгүй юм.

Клэйр    би хагалгаагаа бодохоор сандраад байна Шон. Дадлага хийвэл арай бага сандарна. Энэ минйи гүйцэтгэлийг сайжруулна

Шон       заза. Ойлголоо. Чи элэгний цус алдалт үүсгэхгүй байх дээр дадлага хийх хэрэгтэй

Злэйр    удахгүй хийнээ

Шон       бас гол венийг тасалчихвал яаж засах аргыг. Ингэвэл өвчтөн үхнэ. Эсвэл нарийн гэдсийг цоолчихвол, идээ үүсч, өвчтөн чинь үхнэ. Эсвэл ердийн цөсний цоргыг хатгачихвал, үүнээс болоод..

Клэйр    би явж Карлитай ярилцлаа

Шон       одоо юу?

Клэйр    яг одоо.

Шон       чи сандарсаар байна уу?

Клэйр    үгүй ээ зүгээр болчихлоо

Мор        Кокэрт ямар мэс хэрэглэх үү?

Клэйр    юу?

Мор        цөсний хүүдийний зүсэлтэнд ямар мэс хэрэглэх үү?

Клэйр    10. Үгүй ээ, тэд хоёулаа MRI-д багтахгүй.

Мор        загасан хүү тоохгүй байнаа. Зүсэлтийн байршил.

Клэйр    чи яагаад надад туслах гээд байгаан?

Мор        Лим чамайг анхны хагалгаа хийх хүнээр сонгосон. Хүн бүр үүнээс болоод чамайг ахлах рэзидэнт болоход амархан гэдгийг мэднэ. Надад энэ таалагдахгүй байна. Би хэзээ ч ийм том..

Клэйр    та зүгээр үү?

Эр            сая юу болчихвоо?

Алекс    марлиний биед төмөр байсан бололтой, өгөөш ч юмуу. Миний дэргэдүүр машины дугаар өнгөрсөн

Эр            Франклин, үгүй ээ. Франклин. Зүгээр байнаа. Франклин зүгээр байна. Бүгдээрээ нэг талаараа гарчихаж. Түүнийг үүрчихвэл энэ нь харагдахгүй.

Мор        Жижигхэн гайхамшиг болсон нь аз шүү.

Клэйр    би гуян дээр нь дарчихлаа.

Алекс    хагалгааны өрөө захиал, бид очиж байна.

Лим        тэсээрэй Браун эмчээ. Артерийн гэмтлийн хэсгээс дээш болон доош зүсэлт хийх хэрэгтэй байна. Гуяны мэдрэлийг хавчилгүйгээр цус алдалтанд ойрхон гуяны судсыг хавчих хэрэгтэй.

Клэйр    ойлголоо. Би долоовор хурууныхаа яг дээр мэдрэлийг нь мэдэрч бйана. Нэг нь болчихлоо. Миний гарны шөрмөс татаад байна.

Лим        ийшээ бага зэрэг хазай даа. Бугуйгаа эргүүл. Дахиад жаахан. Одоо тогтсон байна уу хары. Явж цэвэрлэгээ хий. Одоо бидэнд даатгачих

Клэйр    би өвчтөний цусны шинжилгээг хармаар байсын

Лим        тэр гепатит В С, ХДХВ-гүй байсан. Урьдчилан сэргийлэх эм уух хэрэггүй.

Клэйр    би хагалгаагаа бодоод сандраад байна

Лим        чи зүгээр байх болноо. Бас дахиж хэзээ ч битгий тэгэж хэлээрэй

Клэйр    яагаад? Та анхны хагалгааныхаа өмнө сандарч байгаагүй юмуу?

Лим        сандарч байсан бол, би сайн дураараа мэс заслын тасгийн ахлагч болохгүй, хүн санал болгохгүй. Бид бол эмэгтэй хүмүүс, цагаан арьстан биш, бас мэс засалчид. Ганц эвэртүүд биднийг домгийн амьтад гэж бодно. Бидэнд олон нийтийн аюултай байдлын тансаглал байхгүй.

Клэйр    би цаашдаа сэтгэл хөдлөлөө дарж байх болноо

Лим        бид тогтвортой бус байх шаардлагагүй, замд таарсан алхам бүртээ бид бусдаас хоёр дахин сайн байх ёстой болно. Хүлээн зөвшөөр. Чи үүнийг хийж чадна

...

Эм           өнөөдөр Донован эмчтэй уулзах ёстойгоо битгий мартаарай

Клэйр    мартахгүй ээ.

Эм           чиний өвчтөн. Ямар хүн юм? Эрэгтэй эмэгтэй, залуу хөгшин?

Клэйр    эмэгтэй хүн. Үнэндээ охин. Тэр хатуужилтай, ухаалаг, маш их гуниглаж байгаа. Ээж нь гурван үрчилж авсан хүүхдээ харуулаад байгаан. М

Эм           ядаж л чи ганцхан намайг л асарсан. Хэдтэйн?

Клэйр    14-тэй. Гэхдээ тэр том хүн шиг аашилдаг. Секс хийгээд бараг жил болж байгаа

Эм           чи Вэйнтэй үерхдэг байхдаа түүний насан дээр байсан

Клэйр    би Вэйнтэй секс хийгээгүй

Эм           юу? Тэр чамд ухаангүй дурласан, үргэлж манайхаар эргэлддэг байсан.

Клэйр    магадгүй ээ, гэхдээ тэр чадаагүй

Эм           тэгвэл хэн юм? Ахлах ангийн үдэшлэгийн залуу Дэрэк үү

Клэйр    Дэр..үгүй ээ. Би коллежийнхоо хоёрдугаар курс хүртлээ хүнтэй унтаагүй

Эм           чи юу хүлээж байсын, гэрлэх санал уу?

Клэйр    үгүй ээ. Би үүнийгээ онцгой байлгахыг хүссэн.

Эм           баяр хүргэе. Би лав тэсэхгүй байсан

Клэйр    үгүй ээ

Эм           гэхдээ баяр хүргэе. Би Вэйн та хоёрыг унтсан л гэж бодсон

Клэйр    танд зүгээр байсан гэжүү?

Эм           чи үнэхээр ноцтой байсан. Бэлэн байдалд байсан. Хоёулаа жирэмслэлтээс хамгаалах талаар ярилцсан. Би, “сайн л хэрэг, одоо л нэг юм биеэ тавьж, хөгжилдөж байна” гэж бодсон.

Клэйр    би таныг нурж унана гэдгийг мэдэж байсан учраас тийм ноцтой, бэлэн байдалд байсан. Ажилдаа явах болчихлоо.

Эм           би Мишээлийг хагалгаанд орохоос өмнө ирчихнээ

Клэйр    Та түүнтэй өөрийгөө зүссэн талаар нь ярилцсан уу?

Эм           тиймээ, нэг тэнэг найз нь санал болгосон гэсэн. Тэр аз жаргалгүй биш. Энэ зүгээр л найз нөхдийн дарамт

Клэйр    надад бол аз жаргалгүй харагдсан.

Эм           намайг түүнийг найзуудтай нь уулзуулахгүй болохоор уурлаж байгаа. Энэ байдаг л нэг өсвөр насны драм. Тэр надад дахиж тэгэхгүй гэж амалсан.

Клэйр    өөрийгөө гэмтээх зан авир зүгээр зогсдоггүй. Мишээлд..

Эм           Браун эмчээ, манай охин хагалгаагаа хийлгээд, энэ эмнэлгээс гарах ёстой

Клэйр    чи ээждээ яагаад өөрийгөө зүссэнээ, яагаад аз жаргалгүй байгаагаа хэлээгүй байна.

Эм2        би хичээсэн. Тэр сонсохыг хүсээгүй, зүгээр л бүх зүйл үргэлж миний хүссэнээр болдоггүй гэсэн, намайг илүү хариуцлагагатай бай гэсэн. Аль хэдийн тийм байгаагүй юм шиг

Клэйр    том болоод би ээжийгээ асрах ёстой болсон.

Эм2        тэр яачихсын?

Клэйр    сэтгэцийн хувьд өвчтэй. Хоёр туйлт эмгэгтэй, архи бас, эм уудаг. Байдал муудах үед, хүнсний дэлгүүр орохоо мартаж, эсвэл чиргүүлээ цэвэрлэж, намайг авахаа мартчихдаг. Эсвэл, бүх түрээсийн мөнгөө тэнэг зүйлд үрчихсэн байдаг. Харин би хоол хийж, цэвэрлэгээ хийж, сайн дүн авбал түүний амьдралыг хялбар болгоно гэж бодсон, түүнийг дээрдэнэ гэж бодсон. Гэхдээ тэр хэзээ ч тэгээгүй. Энэ бүх хугацаанд би түүнйиг өвдсөн нь минйи буруу гэж бодсон. Бас сэтгэцийн эмч намайг зүгээр гэж хэлэхэд минь итгэхээс татгалзаагүй бол тэгэж ч бодсоор байх байсан

Эм2        та сэтгэцийн эмч дээр очиж байсан юмуу? Гэхдээ та чамин мэс засалч шиг харагддаг.

Клэйр    би хагалгаанаас өмнө чамд сэтгэл зүйч аваад ирж чадна шүү. Заза

Мор        тэр дээрдэх ёстой. Марлинаас авсан халдвараас болсон байх. Аэромонас, эсвэл далайн усны шимэгч бактер

Алекс    тэгвэл антибиотикт хариу үзүүлнэ

Клэйр    залуусаа би төвлөрөх гэж хичээж байна.

Алекс    тэр далд аутоиммуны эмгэгтэй бол яахын?

Мор        хагалгаанаас болж улам сэдэрнэ эсвэл загас сүлбэх үед үүссэн байж болно

Алекс    үүнээс болоод хөлний шархлаа сайн артерийн урсгалаас үл хамааран нэмэгдэж байгаа. Стеройдод хариу үзүүлэхнүү харах хэрэгтэй.

Клэйр    энэ халдвар мөн бол түүнийг ална

Мор        гэхдээ тийм байна уу үгүй юу Эй Эн Эй хийж үзэх хэрэгтэй. Шимэгч байвал яахуу? Риноспоридиум сибэри эсвэл заламгайны өт.

Шон       чи Карлитай ярьсан уу?

Клэйр    уучлаарай. Би марлинаас болоод сатаарчихсан.

Лим        ор ор.

Клэйр    намайг дуудаа юу?

Лим        хатагтай Рэйнолдс надад чамайг хүслийг нь үл харгалзан, охиныг нь сэтгэцийн эмчтэй яриулах болсон гэсэн

Клэйр    Мишээл өөрөө сэтгэл зүйчтэй уулзы гэсэн

Эм           чамтай ярилцсаныхаа дараа тэгсэн. Би чамайг эмнэлгийн зөвлөлд мэдэгдэх болно. Чамд ингэх эрх..

Лим        Браун эмчээ, чи Мишээлийг өөртөө ноцтой аюул учруулж магадгүй гэж санаа зовоо юу?

Клэйр    тиймээ.

Лим        тэгэж байгаа бол, зөвлөлдөх ёстой байсан. Үүнээс харахад, Браун эмчийн танд мэдэгдээгүй нь зохисгүй үйлдэл. Чамайг энэ хэргээс хаслаа. Мэлэндэз эмч хагалгааг хийнэ.

Эм           та хоёр ямархуу байна даа? Клэйр? Өнөөдөр чиний хувьд том өдөр гэдгийг ойлгож байна. Чиний анхны хагалгаа.

Клэйр    тэр талаар ярих шаардлагагүй ээ

Эм           үгүй ээ ярих хэрэгтэй. Чи ээжийгээ маш удаан асарч байгаа. Энэ та хоёрын хоёулангийн чинь эвдэх ёстой зүй тогтол.

Эм1        би үргэлж чиний дэргэд байгаагүй гэдгээ мэднэ, бас зүгээр л, үүнийгээ өөрчлөх гэж хичээж байгаа.

Клэйр    мэднээ ээжээ. Би зүгээр ээ, бүх зүйл зүгээр байгаа

Эм           тэгвэл чиний анхны хагалгаа? Өнөөдөр өдөр биздээ?

Клэйр    тэр, нөгөө болохгүй ээ. Би өвчтөндөө ээжийнх нь зөвшөөрөлгүй сэтгэл зүйч санал болгосон, тэгээд намайг хэргээс хассан.

Эм1        ямар эмнэлэг ингэдэг байнаа? Тэд яачихаад байгаан? Чи тэгэж их шургуу ажиллаж байхад, яаж..

Клэйр    зүгээр ээ ээжээ. Тэд тэгэх ёстой байсан

Эм           их том урам хугаралт болсон байна

Клэйр    тиймээ.

Эм           өөр зүйл байна уу Клэйр?

Клэйр    би өвчтөнийхөө ээжид охиндоо санаа тавиагүйд нь үнэхээр их уурлаж, дургүй хүрч байна. Бас миний санаа амарч байна. Өөрөөсөө энэ бүх ачааг авч хаясандаа санаа амарч байна, энэ намайг луйварчин шиг санагдуулж байсан.

Эм1        битгий тэгэж хэл

Клэйр    би яагаад маш удаан хүлээсэн зүйлээ хийхээс айх ёстой гэж?

Эм1        яагаад гэвэл чухал зүйлс аймшигтай байдаг. Надад энд ирэхэд, өөрийн амьдрал, өөрсдийнхөө харилцааг ярихад тэгэж санагдаж байна. Би үүнийг засч чадахгүй бол яахын? Чиний урмыг хугалсан тэр бүх хугацаагаа нөхөж чадахгүй бол яахын? Дараа нь би тэгэж боддог, “Клэйр шиг л бай”. Учир нь юу ч чамайг зогсоож байгаагүй. Чи харахыг хүссэнээ хардаг, байгаа бүх зүйлээрээ түүнийхээ араас явдаг. Чи бол урам зориг. Чи бол миний урам зориг.

Клэйр    Карли? Сайн уу? Чи завтай байна уу?

Карли   хоёрдох хагалгааны өрөө өвчтөний масс хортой байгаагүй учраас хагалгаагаа дуусгаж байгаа эсэхийг мэдэхийг хүлээж байгаа. Би дуусгаад чамтай уулзы

Клэйр    би кафед байж байх уу? Заза. Хавдар. Марлины залуу хавдартай

Мор        цээж, хэвлий, аарцагны зурагаар масс илрээгүй

Клэйр    хөлөнд нь байгаа. Тийм учраас л сайн артерийн урсгалтай мөртлөө шархлаа үүсээд байсан байна

Алекс    тэгээд л антибиотик үйлчлэхгүй байж

Мор        шархалсан хэсгээс эдийн шинжилгээ авах хэрэгтэй. Би ахлах рэзидэнт болохоороо үүнийг чинь санаж байнаа

Мэл        Мишээлд асуудал гарлаа

Эм2        би үүнийг хийхгүй ээ

Эм           чи тайвшрах хэрэгтэй

Эм2        та надад юу хийхийг минь заах эрхгүй. Би Браун эмчийг хүсч байна.

Клэйр    Мишээл, юу болоод байнаа?

Эм2        би таниар хагалгаагаа хийлгэмээр байна. Ээжээ, би түүнээс өөр хүнээр хагалгаа хийлгэхгүй.

Клэйр    Мэлэндэз эмч чинйи хагалгааг хийнэ. Тэр бол гайхалтай эмч

Эм2        тэр та биш. Та надад санаа тавьсан

Мэл        энд байгаа бүх хүн чамд санаа тавьж байгаа Мишээл. Одоо суучих, чи цөсний хүүдийгээ урах нь

Эм2        би сайжирмааргүй байна.

Эм           битгий тэгэж хэл

Эм2        гэхдээ энэ үнэн

Клэйр    Мишээл, чамд хагалгаа хийх ёстой. Би үүнийг хийхгүй байсан ч, яг одоо энэ хамгийн чухал зүйл. Би тэнд байна. Хагалгааны бүх хугацаанд би үзүүлэнгийн өрөөнөөс чамайг ажиглаж байна. Чи зүгээр л, суух, суух хэрэгтэй

Лим        охин зүгээр үү? Би чамайг хасах ёстой болсон. Чамайг хагалгааны үеэр өчүүхэн төдий алдаа гаргавал, ээж нь сүрдүүлгээс гомдол гаргах хүртэл явах байсан.

Клэйр    Патришиа намайг үзүүлэнгийн өрөөнөөс харахыг зөвшөөрсөн үү?

Мэл        үгүй ээ. Чи үзүүлэнгийн өрөөнөөс түүний цөсний хүүдийг авч чадахгүй

Клэйр    юу?

Мэл        чи Мишээлийн хагалгааг хийнэ.

Лим        чи яаж ээжийнх нь бодлыг өөрчилсийн?

Мэл        би түүнд Браун эмчийн охинд нь өгсөн амлалтыг тайлбарласан, бас тэр энэ хагалгааг хийхэд төгс тохирно гэж. Ялангуяа би энэ бүх хугацаанд чамд санаа зовж байсан.

Клэйр    миний төлөө тэмцсэнд баярлалаа.

Мэл        энэ бол даргын үүрэг. Явцгаая

Карли   чи надтай уулзсангүй

Клэйр    уучлаарай.

Карли   юу болоов?

Клэйр    Шон эртээд чамаас байцаалт авч чамайг айлгачихсан юм болуу гэж санаа зовоод байгаа.

Карли   би харин ч догь гэж бодсон. Жижиг сажиг зүйл ярих намайг үхтэл уйдаадаг

Клэйр    заза гайхалтай. Би түүнд хэлчихье.

Карли   Шон үргэлж өөрийнхөө өмнөөс ингэж санаа зовдог уу? Түүний гаргах үйлдэл биш байна даа

Клэйр    би түүнд хүмүүс эхний болзоон дээрээ хувийн асуулт асуудаггүй гэж хэлсэн байж магадгүй.

Карли   Клэйр чи надад таалагддаг гэхдээ бид нэг нэгнээ сайн мэдэхгүй. Бас намайг Шоны асуултанд ямар хариу үзүүлэхийг чи шийдэж байгаа нь чиний хэрэг биш. Бас чи эндүүрсэн байна, маш их эндүүрсэн. Шон бид хоёрын харилцаанд чи эсвэл өөр хүмүүс хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. Битгий оролц

...

Клэйр    бүгдээрээ хагалгаагаа эхлэхэд бэлэн үү? Клэйр Браун эмч, ахлах мэс засалч

Мэл        Нил Мэлэндэз эмч, хариуцагч мэс засалч.

Шон       Шон Мурфи эмч, туслана

Эм           Иан Ланкастэр эмч, мэдээгүйжүүлэгч

Эм           Донна Пэтринга, ариутгалын сувилагч

Эм           Шэни Волдэн, хяналтын сувилагч.

Клэйр    өвчтөний нэр Мишээл Рэйнолдс. Бид цөсний хүүдий авах нээлттэй хагалгаа хийнэ. Надад хэрэгтэй бүх багажийг нягталж дууссан. Тооцоолсон цусны алдагдал, 100 сиси. Өвчтөн хагалгааны дараа эрчимт эмчилгээнд шилжинэ. Бүгдээрээ зөвшөөрч байна уу? Мурфи эмчээ, та хагалгааны хэсгийг халдваргүйжүүлж байсан уу?

Шон       тиймээ.

Клэйр    10 номерийн мэс.

...

Клэйр    Спонж. Хэвлийн булчингийн дээд давхарга ил боллоо. Зүсэлт хийхэд Бови хэрэгтэй байна.

Мэл        сайн байна Браун эмчээ.

Клэйр    Бүүкволтэр тэлэгч. Би элгийг харж байна, доторх гадаргууг нь илүү сайн харах хэрэгтэй байна. 12 нугалаа гэдсийг дотроос нь тэлээрэй. Цөсний хүүдий ил боллоо.

Мэл        Браун эмчээ?

Клэйр    Зурган дээр харагдсанаас их сорвижилт байна.

Мэл        тийм байна. Арга барилаа танилцуулаарай.

Клэйр    би, цөсний хүүдийн ёроолоос урагш барьж аваад, соруулахдаа 90 градусын хавчаар ашиглан, цөсний хүүдийн орчимд далавч үүсгэнэ. Кэлли хавчаар, 90 градусын хавчаар, бас соруул.

Шон       энэ Кэлли хавчаарыг ашиглах чамин арга байлаа.

Клэйр    би цөсний цоргыг харж байна, ард нь цөсний уйланхайн артери байна. Надад үүнийг энгийн цөсний цорго, бас замд саад болоогүй гэдгийг батлах анхны тусламж маань хэрэгтэй байна.

Шон       тиймээ, цоргыг тайрчихвал..

Клэйр    маш, маш муу. Цөсний хүүдийг гавлын зүгт бага зэрэг хөдөлгө. Титан хавчаар.

Мэл        чи сайн харж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?

Клэйр    зүсэлтийг хийлээ

Шон       цус алдаж байна.

Клэйр    цус алдалт хаанаас гараад байгааг харахгүй байна. Дундаж артерийн даралт 45-аас унаж байна.

Мэл        юу болсон гэж бодож байна?

Клэйр    магадгүй, миний хайчны үзүүр баруун элэгний артерийг хатгачихсан байх.

Мэл        байж болноо. Надад ч гэсэн тохиолдож байсан.

Клэйр    энгийн элэгний артерийг хавчаад, артерийн ханыг 6 номерийн пролины утсаар оёх хэрэгтэй.

Мэл        би ч гэсэн тэгэх байсан.

...

Эм           хөөе хөөе хөөе зөөлөн зөөлөн. Гүйж болохгүй, гүйж болохгүй. Браун эмчээ, минйи охин яаж байна?

Клэйр    хагалгаа амжилттай болсон, тэр бүрэн эдгэрэх болноо

Эм1        би түүнтэй уулзмаар байна

Эм           тэгэж болох уу?

Эм1        тиймээ

Эм           заза. Мишээл эмч болохыг хүсч байгаа гэсэн.

Клэйр    тэр гайхалтай эмч болноо

Эм           Мишээлтэй ярилцсан нөгөө сэтгэл зүйч, би нэрийн хуудсыг нь авч болох уу? Сайн уу хонгор минь?

Алекс    алив. 3 2 1.

Мор        чиний зөв байсан. Тэр хөлөндөө хортой хавдартай. Тайрах ёстой болсон гэхдээ захууд нь цэвэрхэн байсан.

Клэйр    нөгөө загас нь..

Эр            Франклин. Франклин, чи бол гайхалтай загас. Чи миний амийг аварсан. Аливээ, аваад ир, наашаа аваад ир. Наашаа аваад ир. Баярлалаа залуусаа. Бүгдээрээ тэврэлдэе

Шон       чи багаараа эсвэл хүмүүс удирдаж эсвэл тушаал дагаж ажиллах дуртай юу?

Карли   багаараа

Шон       гэрийн чинь ямар цахилгаан хэрэгсэл уурыг чинь хүргэдэг вэ?

Карли   аяга таваг угаагч

Клэйр    сайн уу, би одоо л гарч байна. Хэн бэ?

...

Эм           Ээжээс чинь 5:30-д зурвас ирсэн байна.

Эм           сайн уу хонгор минь, би зурвасыг чинь авсан. Би үүнийг түр зуурын азгүйтэл гэдгийг мэдэж байсан. Баяраа тэмдэглэнээ. Би оройн хоол хийсэн. Бас би амттан авчихы. Удахгүй уулзы. Чамаараа их бахархаж байна, хонгор минь.

 

Back to episodes Go home