Good doctor S3 2

Сайн эмчийн өмнөх ангид

Эм           манай эмнэлэгт клиник байсан. Захирлаар нь эргээд ир, тэгвэл дахиад нээнэ.

Лим        хоёулаа хүний нөөц рүү явах ёстой, бас салцгаая

Эм           би тайлбар болон тайланг чинь хүлээж авлаа

Лим        баярлалаа

Эм           гэхдээ итгэхгүй байна.

Лим        уламжлал ёсоор хагалгаа удирдахын тулд заавал дөрвөн жил хүлээх шаардлагагүй.  Үүнийг өөрчилж байгаа. Тохирох хагалгаа чинь гарч ирвэл, та нарынх болно. Шинэ хариуцагч эмчтэйгээ танилц, Маркус Эндрюс эмч

Марк      танилцахад таатай байна

Арон      чи өчигдөр болзоонд явсан биздээ?

Шон       энэ хэцүү, тухгүй бас тааламжгүй байсан, би түүнийг жаргалтай байгаа эсэхийг мэдэхгүй байсан, би өөрийгөө тийм байгаагүй гэдгийг мэднэ. Чамайг ингэх үед би дургүй

Лиа         мэднээ. Гэхдээ угаасаа сая болчихлоо. Чи ухаан орох хэрэгтэй байсан. Цэвэрлэгээ, ингээд юу ч хожихгүй

Шон       би цэвэрлээгүй ээ, идэж байна.

Лиа         энэ одоо чиний өрөөнөөсөө гадуур хийж байгаа ганц зүйл. Чи надад Токинг Хэдсээ багасга гэж хэлэхээр ч гарч ирээгүй.

Шон       тэр чинь надад саад болоогүй

Лиа         хана чичирч байсан. Би бүр цагдаа ирээгүйд гайхсан шүү. Карли чамд таалагддаг. Чи буцаад хөдлөж эхлэх ёстой. Азаар энд чамд туслах гайхалтай өрөөний найз байна.

Шон       би дахиад болзоонд явахгүй ээ

Лиа         Шон, хүн бүр л ойлгож байгаа. Болзоо гэдэг стресстэй зүйл. Гэхдээ ганцаараа байх бүр долоон дор

Шон       би ганцаараа бишээ. Надад чи байна, Глассмэн эмч ч байгаа

Лиа         тиймээ, найзууд гайхалтай гэхдээ хүн бүрт онцгой найз хэрэгтэй.

Шон       надад хэрэггүй

Лиа         Шон..

Шон       би бүх хүмүүстэй адилгүй.

Лиа         хэн ч бусад хүмүүстэй адилхан биш. Бид бүгдээрээ өвөрмөц. Гэхдээ бас адилхан хүмүүс.

Эм           минйи түрээсийг хянаж байгаа. Түрээсээ нэмэх цорын ганц арга нь намайг хөөх, тэд тэгээд л шалтаг зохиосон. Намайг хөгжмөө хэтэрхий чанга тавьсан гэсэн

Клэйр    бүхэл шөнөжин үдэшлэг хийж, хөршүүдтэйгээ хэрэлдэж, зогсоол дээгүүр нүцгэн хэсүүчлэх чинь хамаагүй юу?

Эм           би халаадтай байсан. Тэгээд ч хэсүүчлээгүй, хогоо хаях гэж байсан, тэд хараал идсэн хогийн саваа зөөчихсөн байсан. Салхитай байсан

Клэйр    ээжээ, та харваас эмээ уухгүйгээр архи уусан байна

Эм           заза. Байсан. Энэ түр зуурын л хямрал байсан. Хэн ч төгс биш гэхдээ одоо бүх зүйл хяналтанд байгаа

Клэйр    бүхнийг хяналтандаа авсан хүмүүс шөнийн 1 цагт хоноглох газар хайн охиныдоо ирэхгүй байсан.

Эм           би чамайг мэдэхээс ч өмнө явчихнаа. 2 долоо хоног, ихдээ 3.

Клэйр    нэг. Надад насанд хүрсэн хүн харах цаг байхгүй.

Эм           сарын сүүл болоход гурван долоо хоног байна. Чи ядаж надад ийм өртэй

Клэйр    үнэнийг хэлэхэд өргүй. Нэг долоо хоног.

Эр            бидэнд энд тусламж хэрэгтэй байна

Эм           30-аад насны эрэгтэй, зүүн хацар дээрээ 10 см-ын задгай шархтай. Шанааны яс, дээд эрүү цуурсан байж магадгүй, эрүү үйрсэн нь гарцаагүй.

Клэйр    юу болсын?

Эр            метронд эмэгтэй хүнийг оролдож байсан галзуу амьтныг зогсоох гэж оролдсон.

Эм           нөгөө галзуу нь нэг хүүхдийн скэйтбордоор гавал руу нь цохисон. Дугуй нь унаад, төмрийн тэнхлэг нь, ингэчихсэн.

Клэйр    агаарын замыг нь чөлөөлөх хэрэгтэй. Ам нь цусаар дүүрээд байна. Гуурсны тэрэг.

Шон       бүрэн хэмжээний амны гажиг үүссэн байна, эрүү нь бяцарчихаж. Бидэнд цус тогтоогч хэрэгтэй

Клэйр    эмэгтэй яасан?

Эр            тэр зүгээр ээ. Цагдаа нар ирээд тэр залууг тогоор цохиулж, гавлаад аваад явсан. Энэ баатраас бусад нь зүгээр

Клэйр    хүзүүгээр нь гуурс оруулах хэрэгтэй

Шон       Бетадин, мэс, агаарын зам чөлөөлөхөд 6 номерийн гуурс

Сайн эмч- 3 дугаар бүлгийн 2 дугаар анги

Алекс    надад тус болоод үүнийг Лимийн өрөөнд аваачаад өгчихөөч

Эр            заза

Алекс    би хоцрох нь

Эр            асуудалгүй ээ

Мор        Мэлэндэз хүлээж байгаа

Алекс    уучлаарай, би өглөө Кэлланд биологийн төсөлд нь туслах болоод

Мор        тэр хайрцагт юу байсын?

Алекс    Дукатигийн гоёлын дэр

Мор        чи үнэхээр Лимийг дэрээр хахуульдаж болно гэж бодоо юу?

Алекс    би хахуульдаагүй ээ, эелдэг зан гаргаж байна. Тэр шинэ өрөөндөө шинэ ажлаа эхлэж байгаа

Мор        тэр өрөөндөө хэн анхны хагалгаагаа удирдахыг шийднэ

Алекс    би түүний шийдвэрт бэлэг нөлөөлж чадна гэж бодохоор тийм тэнэг хүн биш. Гэхдээ даргатайгаа сайн харилцаатай байхад гэмгүй. Бас тэр хараал идсэн догь дэр

Мэл        сайн уу? Хагалгааны дараах халдварын шинж тэмдэг алга

Эр            таны хагалгаа сайн болсон гэсэн шинж тэмдэг ч байхгүй

Эм           Том

Мэл        хэр их бөөлжиж байгаав?

Эм           хооллосны дараа бүр

Мэл        заза. Энэ мэдээж бидний найдаж байсан үр дагавар биш, гэхдээ ходоодны амны нарийсалттай маш болгоомжтой харьцах ёстой. Хэтэрхий эрчимтэй байвал..зүгээр дээ залуу минь, одоохон.

Эр            биднйи хүүхэд өвдөж байгаа. Тэр юм идэж чадахгүй байна. Гэтэл та яагаад гэдгийг нь мэдэхгүй байна

Мэл        би ч гэсэн таны оронд байсан бол уурлах байсан. Гэхдээ таны буруу. Баталгаатай болгохын тулд шинжилгээ авах хэрэгтэй гэхдээ үүнийг зүгээр л хагалгаагаар засч болох жижиг зүйл гэдэгт итгэлтэй байна. Хүү чинь зүгээр болноо

Эм           баярлалаа

Эр            уучлаарай би зүгээр л..

Мэл        хүүдээ хайртай эцэг хүн. Та уучлалт гуйх шаардлагагүй ээ.

Мор        гайхалтай байлаа

Мэл        баталгаатай болгож хэвлийг хэт авиагаар хар, энэ зүгээр л бүрэн бус ходоодны амны хагалгаа.

Алекс    чи долигонож цагаа үрж байна. Анхны хагалгааг тэр шийдэхгүй

Мор        тиймээ. Тэр зүгээр л шийдвэр гаргах хүнтэй унтаж байгаа

Шон       хүүхэн хараа адилхан, хариу үзүүлж байна.

Клэйр    та хаана байгаагаа мэдэж байна уу? Яагаад энд ирсэнээ мэдэж байна уу? Жош, чиний хацар, эрүүнд олон хугарал байгаа, хацарны чинь эд, арьс болон доорх булчингийн том хэсэг урагдсан байгаа. Эрүүний чинь үйл ажиллагааг аврахын тулд чамд өргөн хүрээний нөхөн сэргээх хагалгаа шаардлагатай. Энэ зөвшөөрлийн маягтыг сайн уншаарай. Асуулт байвал энэ хавтас дээр бичээрэй.

Шон       метронд байсан эмэгтэй найз чинь байсан уу?

Марк      тэр бол тэнэг амьтан. Өөрийгөө эршүүд гэдгийг харуулах гэж хичээх нь чамайг алж ч магадгүй. Дотор эрүүний салбарыг хавчаарай.

Клэйр    тэгвэл та зүгээр л зогсох байсан юмуу? Тэр эмэгтэйг оролдуулаад?

Марк      гар шахуургыг өгөөрэй. Цуурлын зайг хаахыг хичээ. Чи метронд харсан бүх орон гэргүй хар тамхинд донтогчдод тусалдаг уу?

Шон       би тэгдэггүй,

Марк      Браун ч гэсэн, тийм учраас тэр ийм өөртөө итгэлтэй байх ёсгүй.

Шон       тиймээ.

Марк      би өвчтөнүүддээ өөрийнхөө чадвараар тусалдаг, учир нь энэ илүү утга учиртай, минйи хувьд сөрөг тал нь цэвэр санхүүтэй холбоотой. Найзуудынхаа төлөө би бага зэрэг эрсдэл гаргана гэхдээ амиараа, гар хөлөөрөө эрсдэл гаргах ганц хүмүүс бол миний гэр бүл. Метронд миний эхнэрээр оролдвол тэд шууд зодуулна. Ингээд бүтэхгүй нь. Эрүүний яснууд хэтэрхий бяцарсан бйана, би хангалттай бэхэлгээ олж чадахгүй нь. Араг ясны бүтцийг засч чадахгүй бол ямар ч арьсны эсвэл булчингийн графт хийж чадахгүй

Шон       зайг нь холбохын тулд аллопластик залгаас хийх үү?

Марк      зай нь хэтэрхий хол байна. Түүнийг төмөр утсаар хаах болох нь. Түүнийг сэрээе. Тэр дахиад хэзээ ч ярьж, хатуу хоол идэж чадахгүй гэдгээ мэдэх ёстой

Бичиг    хэр удаан?

Шон       үүрд

Марк      өөр асуулт байна уу?

Клэйр    харамсалтай байна

Эр            би угаасаа жингээ хасах хэрэгтэй байсын.

Лим        Кэнтрэлчүүдэд шинэ мэс засалч хэрэгтэй гэнэ. Чи надад эхний хагалгааны талаар юу хэлж чадах уу?

Мэл        энэ Эм Энд Эмийн шүүмж юмуу?

Лим        хараахан бишээ. Чи бага зэрэг түрэмгий байх боломжтой юу? Хэтэрхий сэтгэл хөдлөлөөр?

Мэл        надаас ингэж асууж байгаамуу?

Лим        би мэдмээр байна.

Мэл        би гарцаагүй хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандахгүй

Лим        гайхалтай. Кэнтрэлчүүдтэй ярилцы.

Мэл        Одри. Энэ чамд эвгүй байна уу?

Лим        бага зэрэг л. Чамд?

Мэл        тийм байхгүй гэж хичээж л байна

Лим        сайн байна. Би ч гэсэн.

Шон       сайн байна уу? Би хиймэл арьсны нөхөн сэргээлтийн загварууд авахаар ирлээ.

Карли   би аваад өгчихий. Сайн уу Шон? Би тэр залууд тохиолдсон зүйлийг сонссон. Аймшигтай санагдсан шүү. Тэр зүгээр болох уу?

Шон       тэр дахиад хэзээ ч энгийн хүн шиг ярьж, хоол идэж чадахгүй. Баярлалаа

Карли   Шон. Чи бага зэрэг тухгүй харагдаад байна. Бидний болзоотой холбоотой бол, би чамд цагийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн гэж хэлмээр байна, дахиад чамтай болзмоор байна.

Шон       надад аймшигтай байсан, тиймээс дахиад хэзээ ч болзохыг хүсэхгүй байна.

Мор        өргөн хүрээгээр хавдсан байна

Алекс    гэхдээ хагалгааны дараа байж болох хэмжээний хаван.

Мор        тэр хэмжээнийхээ дээд цэгт хүрсэн. Мэлэндэз хэтэрхий гүн орсон байж магадгүй, тэгээд ходоодны амыг гэмтээсэн.

Лим        тэгээд?

Мор        хаван нь хагалгааны дараах байж болох хэмжээндээ байна

Лим        би талхыг чинь авсан, амттай байсан

Мор        танд таалагдсанд баяртай байна

Лим        тиймээ. Чамайг намайг жигнэсэн хүнсээр худалдаж авч чадна гэж бодсонд гайхсан

Мор        бид таныг талхаар эсвэл дэрээр худалдаж авах гээгүй ээ

Лим        надад дэр явуулсан юмуу?

Мор        үгүй ээ, би тушаал дэвшсэнд чинь дэмжлэг үзүүлж байгаагаа харуулах гэсийн.

Лим        та нар бүгдээрээ олон зуун хагалгааг удирдах болно. Тиймээс хэн нь эхлээд хийх нь чухал биш. Ганц хамаатай зүйл нь зөв хийх ёстой.

Мор        тэр хайрцагт юу байсын?

Алекс    маркетингийн товхимолын дээж. Манай найз хэвлэлийн дэлгүүртэй, Лимд загвар явуулж өгөөч гэж гуйсын

Мор        сайн байна. Гэхдээ энэ чинь угаасаа маргаантай. Хэн эхлэх нь чухал биш

Алекс    тиймээ.

Мор        сайн ойлгосонгүй, чи тийм гэж ёжлож хэлсэн биздээ?

Алекс    тиймээ

Дэби      сайн уу? Захирал хүн хэзээнээс тавиураа өөрөө өрдөг болчихсын?

Арон      үнэгүй клиниктэй болоод, бүхнийг зөв хийхийг хүссэн үеэс. Баярлалаа

Дэби      чи ажлын өрөөндөө секс хийж байсан уу?

Арон      би үүнд чинь хариулахгүй ээ. Юуны өмнө, тийм гээд хэлчихвэл ичмээр, үгүй гээд хэлчихвэл бүр ичмээр байна. Тиймээс би хариулахгүй.

Дэби      хоёулаа гэрлэвэл би чиний бүх дүрсгүй зүйлсийг..

Шон       би өдрийн хоол аваад ирлээ. Таныг юунд дуртайг би мэднэ

Лим        Мэлэндэз эмч бол манай хамгийн шилдэг мэс засалч. Тэр манай улсын шилдэгүүдийн нэг, ийм хагалгаанд жинхэнэ муу үр дагавар гарахаас зайлсхийх хамгийн шилдэг аргыг мэддэг дадлага туршлагатай, алдахаас болгоомжилдог хүн.

Эр            бид тэгэж сонсож байсаан

Эм           тиймээ. Бас таныг цаг гарган энэ бүхнийг тайлбарлаж байгаад талархаж байна.

Эр            Гэхдээ бид зүгээр л, одооноос өөр хүн энэ хагалгааг хийвэл илүү сэтгэл амар байх гээд байна.

Эм           та ойлгож байгаа биздээ?

Мэл        тэгэлгүй яахав

Лим        тэгвэл би Брэдэний хоёрдох хагалгааг хийвэл зүгээр биздээ?

Эр            мэс заслын тасгйин ахлагч уу? Тэгэлгүй яахав. Баярлалаа эмчээ

Лим        тэгэлгүй яахав.

Арон      хэн ч болзох дургүй. Энэ бол тухгүй тааламжгүй зүйл. Бас өртөг өндөртэй.

Дэби      тэгээд л чи хоёр болзооны дараа гэрлэх санал тавьсан юмуу? Мөнгөө хэмнэх гээд?

Арон      би хоёр болзооны дараа гэрлэх санал тавьсан, эхний болзооны дараа, би чамд ямар их хайртайгаа бас хамтдаа байх нь ямар их хөгжилтэй болохыг ойлгосон.

Дэби      түүний зөв Шон, учир нь ийм зугаа хөгжилтэй байдаг

Шон       надад тийм зүйл тохиолдоогүй. Би хагалгаанд орлоо

Арон      Шон. Бэлэн болохоороо дахиад оролдоод үзээрэй. Яасан?

Дэби      бэлэн болхоороо гэнээ?

Арон      тэр өөрийнхөө хурдаар явах ёстой

Дэби      түүнийг шахах хэрэгтэй

Арон      би түүнийг шахахгүй ээ. Эр хүн эр хүнээ болзоонд яв гэж шахдаггүй.

Дэби      тэр чамайг шахсан.

Арон      Шон энэ талаар сайн мэдэхгүй

Дэби      чи түүнийг хайраа олоосой гэж хүсч байгаа бол, түүнийг шууд утгаараа шахах хэрэгтэй

Арон      шууд утгаараа? Шон бусад эрчүүдээс өөр

Дэби      тэр буруутай гэдгээ амархан хүлээдэг юмуу? Амархан чиглэлээ өөрчилдөг юмуу? Чи түүнтэй ярицлахгүй бол, байдал өөрчлөгдөнө гэжүү?

Клэйр    ямар ч сайн зүйл шийтгэлгүй үлддэггүй. Яагаад үргэлж ийм байдаг байнаа?

Шон       тийм бишээ. Ихэнх сайн зүйлсэд шагнал дагалддаг.

Марк      юун дээр үндэслэж хэлж байгаан Мурфи? Мэдээ эсвэл Форбэс 500 дээр биш байх.

Клэйр    эсвэл Библи

Шон       би неврологи дээр үндэслэж хэлсэн. Муу үр дагавар бидний тархины гадаргуу дээр илүү гүн шигддэг.

Марк      тэгвэл хөгжлийн явц надтай санал нэг байна. Бидний тархи биднийг хувиа хичээ гэж ятгадаг.

Шон       тиймээ. Гэсэн ч хүмүүс хувиа бодохгүй байгаа нь үнэхээр хачин. Та тийм байсан. Та миний ажлыг аварсан. Одоо захирал хийхийнхээ оронд хариуцагч эмч хийж байгаа

Марк      эрэг болон төмөр утсан холбоо. Энийг хийхгүй ээ. Бид үүнээс илүүг чадна.

Клэйр    өөр мэс ажилбар байхгүй

Марк      тэгвэл өөрсдөө зохиоцгооё

Мор        хагалгааны үеэр түр эвлэрэе

Алекс    болж байна. Мэс ажилбарууд яахын?

Мор        зураг авах шударга тэмцээн болно. Түүнээс хэтэрвэл нэг нэгнээ дэмжинэ. Новш гэж, би түлхүүрээ шүүгээндээ үлдээчихэж. Ухаанаа алдчихжээ. Маргааш уулзы

Алекс    сайхан амраарай

Клэйр    шанаанаас булчингийн графт хийвэл яахуу?

Шон       энэ гүн дэх салст эсвэл ясыг хөндөхгүй. Хэрвээ хөндлөн гарын шуунаас ястай арьсны хэсэг авахгүй бол. Бидэнд ойролцоогоор 2 инч хэрэгтэй, байгалийнх нь хөндийг ашиглаж болно..

Марк      тэгвэл тэр гараа ашиглаж чадахгүй болно.

Шон       би үүнийг боломжийн наймаа гэж бодож байна

Марк      Би тэр залууд ярьдаг болгохын тулд гарыг нь гаргуунд гаргана гэж хэлж чадахгүй.

Клэйр    тэр баатар болохоор уу?

Марк      түүний хийсэн зүйл үүнтэй ямар ч холбоогүй. Бидний хийж чадах зүйл л хамаатай

Клэйр    бидний хийж чадах зүйл бол бидний хийж байгаа энэ зүйл. Энэ бол протокол. Бид шинэ эмчилгээ зохион бүтээх гээд түүнийг эрчимт эмчилгээний орон дээр үлдээх нь илүү гэмтэл учруулах биш гэжүү?

Шон       хоёр сул арьсны хэсгийг хүзүүнийх нь хоёр талын судсанд холбовол ямар вэ?

Мор        Клэйрээс бүх эмч нарыг цугла гэснийг сонслоо. Ирсэндээ баяртай байна

Марк      сайн байна. Парк яасын?

Мор        явчихсан. Хүүтэй ямар нэг зүйл хийнэ гэсэн. Азаар надад хүүхэд байхгүй, тэхээр илүү цагаар ажиллах асуудалгүй. Та нар аллографтын нөхөн сэргээлт эсвэл...

Алекс    та нарыг оройтож ажиллана гэж дууллаа, тэгээд кофе аваад ирлээ. Би яаж туслах уу?

Мэл        би чамтай Кэнтрэлчүүдийн уулзалтын талаар ярьмаар байна

Лим        болзооныхоо орой юу? 10,5 цаг хүлээж болохгүй юу?

Мэл        болноо

Лим        баярлалаа. Чи Фрэнч Лондрид очиж үзсэн үү?

Мэл        үгүй ээ

Лим        амралтын өдрөөр Напа явах хэрэгтэй. Би нэг гайхалтай өглөөний цайны газар мэднэ, Сэйнт Хэлэнагийн..

Мэл        Кэнтрэлчүүдтэй холбоогүй. Тэдэнд юу гэж хэлсэн чинь хамаатай

Лим        10,5 цаг аль хэдийн болчихоо юу?

Мэл        чи алдахаас болгоомжилдог хүн гэсэн.

Лим        болгоомж чинь сайн зүйл

Мэл        алдаа биш. Би огтхон ч алдаа гаргадаггүй.

Лим        би чиний талд орж байсан.

Мэл        магадгүй чи нөхөн төлбөрөөс болж найз залуудаа туслахаар очихоос айсан байх.

Лим        би чамайг алдаа гаргасан гэж бодсон ч, чамайг гайхалтайгаар дэмжсэн гэж бодож байна

Мэл        аль нь ч байсан чи найз залуудаа туслахаар илүү дээр мэргэжлийн шийдвэрийн эсрэг хөдөлсөн.

Лим        тэгээд би чамайг хэт их дэмжсэн юмуу эсвэл хангалттай дэмжээгүй юмуу? Би хоёр хүнийхээ ширээг нэг болгож өөрчлөх ёстой юу?

Алекс    би анхны болзоон дээрээ маш олон удаа жинхэнэ гамшигтай учирч бйасан. Нэг эмэгтэйг Коёотэгийн тэмцээнд авч очоод, дөрвөн минут үзсэний дараа тэр шайбинд цохиулж 17 оёдол тавиулсан учраас үлдсэн хугацаагаа яаралтай тусламж дээр өнгөрүүлсэн. 8 сарын дараа бид гэрлэсэн

Шон       дараа нь чи түүнээс салсан

Алекс    гэхдээ үнэ цэнэтэй байсан.

Мор        бидэнд сонголт байхгүй. Хөгжлийн явц биднийг хөгжүүлдэг, тэгээд биднийг тэнэгүүд шиг сорохын тулд байж байгаад нэг удаа аз жаргалын тариа хийдэг. Биднийг бараг л тоглох бүртээ ялагдана гэдгийг мэддэг тэмцээнд байлгахын тулд. Учир нь эерэг тал гэж, бараг байхгүй. Хайр. Гэхдээ Шон үнэхээр тоглох шаардлагагүй бол, тэгвэл түүнд л сайн хэрэг.

Марк      энэ албан ёсоор “Гоонь эр” киноны нэг анги болчихлоо. Бүгдээрээ харьцгаа

Мор        би ядраагүй байна.

Марк      би ядарч байна

Шон       үгүй ээ, дахиад хэдэн боломжууд үлдсэн байгаа

Марк      Мурфи, чи ухаалаг, бүтээлч, гэхдээ чиний хийж чадахгүй зүйл гэж байгаа. Чи гайхамшгийг бүтээж чадахгүй, засрашгүй зүйлийг засч чадахгүй.

Эм           сайн уу хонгор минь? Чи хэтэрхий их ажиллах юмаа

Клэйр    тиймээ.

Эм           чамд идэх юм хийж өгий, би гахайн махтай, самартай ногооны зууш хийсэн

Клэйр    үгүй ээ баярлалаа ээжээ. Та байх газраа хайсан уу?

Эм           нэгийг харсан, гэхдээ муухай газар бйана лээ. Чи өлсөж байгаа биздээ

Клэйр    нэгийг хараад, дараа нь гэртээ ирж хоол хийсэн юмуу?

Эм           тиймээ. Би гэртээ ирээд охиндоо оройн хоол хийсэн. Би хичээж байна Клэйр. Би эмээ ууж байгаа. Доновантай уулзаж байгаа. Би байдгаараа хичээж байна

Клэйр    өмнө нь энэ талаар сонссон. Танд зургаан өдөр үлдлээ

Лиа         Шон, чи унтах хэрэгтэй. Чиний мэдрэлийн эс өглөө илүү гэрэлтэх байх

Шон       хүний биед 640 булчин, 206 яс байдаг, гэхдээ тэднээс зөвхөн 284 болон 72 нь манай графтын хэмжээнд таарч байгаа, тэгсэн ч боломжтой 20,448 сэлгэлт үлдчихээд байна. Нэг бүрчлэн хасах хүртэл засах боломжгүй зүйл биш..

Лиа         чи зарим анатомийн асуудалд бууж өгдөггүй гэхдээ нэг болзооны дараа, бүх боломжит сэлгэлтийг олж чадна гэж бодоо юу?

Шон       намайг сатааруулахаа боль

Лиа         би чамайг сатааруулсан гэжүү? Чиний тухай, хайрын тухай яриад?

Шон       тиймээ, би төвлөрөх хэрэгтэй байна.

Лиа         заза. Би амаа хамхилаа

Шон       чи яриад л байна

Лиа         сайхан амраарай Шон

Шон       чи яриад л..

Лиа         бидэнд 206-хан яс байдаг гэжүү?

Шон       яриад л байна. тиймээ.

Карли   Шон? Хоёулаа ярилцах хэрэгтэй байна.

Шон       Лиа ч гэсэн. Гэхдээ би титан ялтас, бидний 356 булчин эсвэл 134 ясанд нөлөөлөхгүй байх ам эрүүний гажигт шийдэл олох ёстой.

Карли   чамайг намайг хэзээ ч харахыг хүсэхгүй байгаа гэж бодохгүй байна.

Шон       Би ам эрүүний гажигт шийдэл олох ёстой

Карли   хоёулаа ярилцах ёстой. Чи надад өртэй

Шон       би яагаад чамд өртэй гэж?

Карли   би өөрсдйигөө цагийг сайхан өнгөрүүлсэн гэж бодсон. Бас би чамайг сайн залуу, үнэнч залуу гэж бодсон, одоо ч тэгэж бодож байна, гэхдээ чиний сэтгэл ямар байгааг, надад чинйи ямар байх нь яаж нөлөөлж байгааг мэдэхгүй байна, би зүгээр л энэ талаар ярилцмаар байна. Хэрвээ чи надад ямар ч сэтгэлгүй бол, намайг ойлгоход туслаач.

Шон       заза.

Карли   миний дүү Энди аутизмтай байсан

Шон       бид бүгдээрээ адилгүй

Карли   мэднээ. Эндитэй хамт өссөн нь надад чамайг ойлгоход тусалсан гэж бодож байна. Гэхдээ би өөрийнхөө талаар ч эргэлзэж эхэлсэн. Би чамтай ямар нэг зүйл батлахын тулд болзсон гэжүү? Би чамтай, Эндид сайн зүйл хийхийн тулд болзсон гэжүү? Би тэгсэн гэж бодохгүй байна гэхдээ... Минйи хэлэх гэсэн зүйл бол, надад ч гэсэн асуулт байна, Шон. Бид юу хүсч байгаагаа, яагаад хүсч байгаагаа, энэ бидэнд сайн зүйл үү гэдгийг мэдэх нь сайн асуулт. Энэ бүгдийг нэг оройн хоолон дээр хариулж чадахгүй.

Шон       би явах ёстой.

...

Марк      Мурфи

Шон       би, би олчихлоо. Би олчихлоо. Бид судас хөгжүүлсэн сул арьсны хэсгийг авч, түүнийгээ нүүрний артери вентэй холбоод дараа нь цээжний булчинтай холбоно.

Марк      энэ бол гайхалтай санаа

Лим        бид үүнийг хийхгүй ээ. Өмнө нь хийж байгаагүй хагалгаа. Эхний эрсдэл, графтын гэмтэл халдвар үүсгэж, тэр нүүрнийхээ нөгөө талыг алдах болно. Хоёрдох эрсдэл, идээ үүсч, тэр үхнэ. Гуравдах эрсдэл..

Марк      тиймээ тийм эрсдэлтэй. Стандарт хагалгааг хийвэл, тэр залуу хэзээ ч дахиж ярьж, хоол идэж чадахгүй

Лим        Мурфи эмчээ биднийг түр орхихгүй юу? Чи яагаад үүнийг хиймээр байгаан?

Марк      чи минйи дарга болоод хэдхэн цаг л болсон, аль хэдийн зорилгыг минь байцаагаад эхэлж байгаамуу?

Лим        Чи Шоноос болж ажлаасаа халагдсан, тэгээд баатарлаг үйлийнхээ шагналд ажлаасаа халагдсан. Одоо буцаж ирээд надад байцаагдаж байна. Чамайг өөрөөсөө үүнийг хэр үнэ цэнэтэй гэдгийг асуусан гэж найдаж байна.

Марк      чи энэ хагалгааг эсэргүүцэж болноо  гэхдээ ядаж намайг өвчтөний өмнө танилцуулахыг зөвшөөр

Лим        тэр зөвшөөрнө

Марк      би эрсдэлүүдийг нь хачирлахгүй

Лим        тэгсэн ч тэр зөвшөөрнө. Тэр бүтэх боломжтой зүйлсэд итгэхийг хүснэ. Тийм учраас л тэр баатар байгаан. Заримдаа баатрууд ялагддаг. Тийм учраас тэр хойшоо ухарч, туслаж чадах зүйл байхгүй гэдгээсээ суралцах хэрэгтэй.

Марк      чи намайг хойшоо ухар гэж тушааж байгаамуу?

Лим        үгүй ээ.

Арон      Хөөе Шон? Чи завтай байна уу?

Шон       тиймээ

Арон      Дэби намайг чамтай ярилц гэсэн. Чамд хайранд битгий бууж өгөөрэй гэж хэл гэсэн. Хайранд битгий бууж өгөөрэй

Шон       заза. Би түүнд таныг надад хэлсэн гэдгийг хэлэх ёстой юу?

Арон      тиймээ. Хөөе Шон? Би болзоог аймшигтай гэдгийг мэдэж байна

Шон       та болзохдоо сайн

Арон      Дэбигээс өмнө, намайг хамгийн сүүлд болзоонд явж байхад, “Явахаасаа өмнө намайг сэрээгээрэй” гэдэг дуу хит болж байсан. Мадди болон салалтаас хойш, би хэсэг хугацаанд өөрийгөө хаасан. Тиймээ, шархлаж чадахгүй газраа байвал илүү дээр санагдаж байсан. Гэхдээ дараа нь өнгөрсөн жил оношоо сонсоод, өөрийгөө үхнэ гэж бодох үед, Дэби миний амьдралд орж ирэх үед, би өөртөө, “Би аюулгүй байхыг хүсэхгүй байна” гэж хэлсэн. Ойлгож байна уу? Би, би ,би амьд байхыг хүссэн. Бас хэрвээ шархалбал, зүгээр л шархална. Энэ бол үүний нэг хэсэг

Шон       Морган үүнийг биологийн зүйл гэсэн, үүнийг утгагүй зүйл гэсэн

Арон      Морганы зөв.

Шон       тэхээр миний зөв юмуу?

Арон      үгүй ээ үгүй, сонсооч би, хайр гэдэг гайхалтай зүйл. Яагаад заавал утгатай байх ёстойн? Би Дэбид хайртай болсон шалтгаануудаа бодож үзвэл, тиймээ тэр сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, бас бас хайр татам. Гэхдээ яг ч тийм биш. Тийм биш. Үүнийг түүнд битгий хэлээрэй гэхдээ дэлхий дээр түүнээс илүү сайхан сэтгэлтэй, илүү хөгжилтэй, илүү хайр татам хүмүүс зөндөө бйагаа, гэхдээ тэр минйи дэргэд байгаагаараа намайг жаргалтай болгодог. Энэ ямар ч утга учиргүй зүйл гэхдээ би үүнийг юугаар ч солихгүй байсан. Заза

Мор        надад нэг ёс зүйн асуудал байна. Би эмнэлгийн ажилчдын ялангуяа рэзидэнтүүдийн мужийн дүрмийг уншиж үзсэн, тэдний шинэ заавар минйи хувьд асуудал болоод байна. Мужийн рэзидэнтүүд долоо хоногт 80 цаг ажилладаг, гэхдээ би үүнийг хангалттай гэж бодохгүй байна. Би 100 гаруй цаг ажилладаг, багасгах төлөвлөгөө байхгүй, тэгээд би цагаа яаж бүртгэх тал дээр сайн мэдэхгүй байна.

Лим        Парк надтай хамт нийтлэл бичих санал тавьсан.

Мор        бялдууч амьтан

Лим        би зөвшөөрчихсөн. Энэ бол сонирхолтой хэрэг. Чи ч гэсэн бичих хэрэгтэй

Мор        тэхээр тэр..

Лим        хоосон зүйлийн төлөө их ажиллана. Анагаахын нийгэмлэгт сайн байхыг эс тооцвол. Бас би түүнд хэлсэн зүйлээ чамд хэлье, надаас дахиад нэг зүйл гуйж, дахиад нэг өөрийгөө магтвал, бас би та хоёрыг хошуу хүргэсэн гэж сэжиглэвэл, чи жагсаалтын хамгийн сүүлд очино 

Мор        ойлголоо хатагтай. Лим эмчээ? Та намайг яагаад ингэж байгааг бодож үзэж байсан уу?

Лим        чи намайг дутуу үнэлж байгаа

Мор        магадгүй ээ. Гэхдээ бас надад чухал гэсэн үг. Анхны хагалгаагаа авна гэдэг надад утга учиртай зүйл, гарч яваад брэндийн амттанд мөнгөө хэтрүүлэн үрж, дараа нь тэд нарыгаа өөрийн гараар хийсэн юм шиг болгох гэж олон цагийг өнгөрүүлэхээр их чухал. Би тэр талханд тэгэж их хүч зарцуулсан бол, надад өгөгдсөн энэ боломжийг авахын тулд ямар их шургуу ажиллахыг төсөөлөөд үз.

Шон       тохирох хэмжээний физикийн болон хэл ярианы эмчилгээгээр, энэ графт танд хоолоо зажилж, залгихыг санал болгоод зогсохгүй та дахиад ярьж чаддаг болно.

Эр            зөвшөөрч бйана

Марк      энэ бол илүү өндөр эрсдэлтэй туршиж үзэж байгаагүй хагалгаа.

Клэйр    хэрвээ графт үйлчлэхгүй бол, илүү их арьс яс чинь халдвар авч, үхжиж магадгүй.

Эр            би зөвшөөрсөн

Марк      та үүнийг ойлгох хэрэгтэй

Клэйр    энэ бол туршилтын хагалгаа. Энгийн мэс заслын эрсдэлүүд дээр нэмээд, үл мэдэгдэх олон эрсдэл байгаа, цус алдах, байнгын графтын алдагдал, цус харвах, үхэх.

Эр            татгалзаж байна. Та нараар тоглосон юмаа. Мэдээж тийм

Марк      сайн байна Жош. Түүнийг бэлд

Клэйр    заза

Лим        нүүртөрөгчийг хийгээрэй. Ходоодны амнаас холгүй 12 нугалгаа гэдсийг барьж авлаа. Энийг хараач ээ

Алекс    сайнгүй харагдаж байна.

Лим        Мэлэндэз эмчийг дууд

Мэл        Түгжрэл. Телескопоор харагдаж бйагаа гэдэс бөглөрөл үүсгэж байна.

Лим        хүүхдийн хоорондоо холбоогүй нөхцөлүүд нь нэг ижил шинж тэмдэг үүсгэж байна. Бид хоёрдох нөхцөлийг нь эхний хагалгаанаас мэдэж авсан.

Мэл        эмчилгээний протокол бол барийн хаван, гэхдээ Брэдэний насны хүүхдэд үүсдэггүй.

Лим        Агаарын хаван үйлчилж магадгүй

Мэл        тэгвэл гэдэс нь урагдана.

Лим        Морган, түгжрэлийн эргэн тойрондох гэдэсний ханыг илүү сайн харахын тулд телескопоо шилжүүл.

Мэл        Хэтэрхий их хавдартай байна, гарцаагүй хаван.

Лим        халдварын эрсдэл байгаа учраас, бидэнд үүнийг олж мэдэх хугацаа алга.

Мэл        түүнийг нээж үзэх хэрэгтэй.

Лим        чи нээх хэрэгтэй

Мэл        Кэнтрэлчүүд хүслээ тодорхой хэлсэн

Лим        би тэдэнд чамайг алдаа гаргасан гэж ойлгуулсан, чи алдаа гаргаагүй, болгоомжтой байх ч шаардлагагүй байсан. Хоёулаа хагалгааг хамт хийе

Мэл        хэн удирдахын?

Лим        чи мэдэж байгаа.

Мэл        албан тушаалаараа юу?

Лим        тэгэлгүй яахав. Мэс заслын тасгийн ахлагчийн хувьд би чамайг томилж байна.

Марк      энэ яг л таавар шиг. Артерийг бэхэл, тэгвэл судас венийн судас руу сунаж тогтохгүй.

Клэйр    хүлээн авагч судсыг хөдөлгөж болно

Марк      дахиад хэлдээ Браун эмчээ

Клэйр    сул хэсэг үүсгэхийн тулд хүлээн авагч судсыг хөдөлгөе. Чи Карлитай дахиад уулзсан, ямар байсан?

Шон       эвгүй байсан. Гэхдээ тэр дайрч орж ирсэн ч, би анагаах ухаандаа төвлөрч чадсан.

Клэйр    тэр дайрч орж ирээгүй, энэ болзоо байсан

Шон       би алхаж байсан

Клэйр    чиний сайн бас тэр хүн чинь чамд сайн хүнтэйгээ хамт алхах албан бус болзоо. Миний өнгөрүүлж байсан хамгийн сайхан болзоонууд цэцэг, зоогийн газрын захиалгагүй байсан. Зүгээр л, буйдан дээрээ суугаад ууттай чипс иднэ.

Марк      болчихлоо. Хавчаарыг аваарай.

Шон       графт руу бас графтаас цус урсгалаа

Марк      цээжний булчингийн хэсэг рүү шилжье. Цусны даралт унаж байна.

Шон       бас, зүрхний цохилт нэмэгдэж байна

Марк      судсаар дусал залгаарай, эпинэфрин 1 мг, тэгээд дуслаа эхлүүл.

Мэл        Гэдэсний хана цоорчихсон байна

Лим        засч болох уу?

Мэл        хэтэрхий их эдийн гэмтэл байна.

Лим        халдвар уу?

Мэл        гялтангийн үрэвсэл алга, гэхдээ гэдэсний энэ хэсгийг тайрах хэрэгтэй.

Мор        зүрх зогсож байна

Алекс    даралт унаж байна

Мэл        даралт нэмэх антибиотик хий

Марк      цусан дах хүчилтөрөгч, Ай Стат хематокритийг шалга. Хоёр нэгж улаан эс хий.

Шон       их хэмжээний цус алдалт үүсээгүй байна

Марк      дахиад шингэн залгаарай, инотроп хийж эхэл. Бидний ажилласан бүх судсууд бөглөрсөн байна уу Допплороор шалга. За.

Шон       нойрны артеринд том бөглөрөл байна

Марк      буцаагаад хавчаарай, нойрны артерийг нээж үзэцгээе. Бөглөрөлийг соруулж авах гэж үзий. Гепаринийг бэлэн байлгаарай. Нойрны артерин бөглөрлийг авлаа

Шон       тархины бичлэг хэвийн боллоо

Марк      одоо цээжний булчингийн хэсгийг авцгаая. Бүгдээрээ сайн ажиллалаа.

...

Марк      аливаа юм хэлээд үз. Тиймээ чи ярьж чадна. Эхлээд хэтэрхий их ярьж болохгүй, эрүүндээ эдгэрэх боломж өг.

Эр            баярлалаа.

Марк      бидний өмнөөс зүгээр гэж хэлмээр байна. Чиний саад болсон халдлагад өртсөн эмэгтэй энд ирсэн.

Эр            тэр зүгээр үү?

Клэйр    тэр өвчтөнөөр ирээгүй ээ. Чамтай уулзах гээд хүлээж байсан

Марк      ойлгосон уу?

Эм           сайн байна уу?

Эр            сайн уу?

Эм           ийм зүйл болсонд надад үнэхээр харамсалтай байна

Эр            надад ч бас.

Эм           чи...

Марк      хавдар нь буучихвал тэр илүү дээр харагдах болно

Эр            зүгээр дээ, миний царай угаасаа тийм царайлаг байгаагүй.

Эм           чи яагаад тэгсийн бэ? Яагаад тэрэнд оролцсын?

Эр            мэдэхгүй ээ. Чамд тусламж хэрэгтэй байсан.

Эм           нээрээ намайг Оливиа гэдэг

Эр            Жош.

Марк      та хоёр тухтай танилц даа

Лим        миний хувьд хэн анхны бие даасан хагалгаагаа хийх нь чухал биш. Гэхдээ энэ та нарын заримд ямар чухал зүйл болохыг би сүүлийн үед ойлгосон. Би та нарын олон жил мөрөөдөж байсан энэ шийдвэрийг ямар чухал гэдгийг мартсан байж. Та нар бүгдээрээ сайн нэр дэвшигч, үүнийг хүртэх эрхтэй, бас бүгдэнгийн чинь ээлж ирнэ. Браун эмчээс эхэлж байна

Клэйр    тиймээ

Лим        баярлалаа

Мор        баяр хүргэе

Клэйр    баярлалаа

Мор        саяных юу байсан бэ?

Алекс    би найзынхаа өмнөөс баяртай байсан

Мор        чи ялах гэж өөрийгөө магтахгүй байсан, намайг ялагдахыг дэмжиж байсан. Чи надад тийм дургүй юмуу?

Алекс    би зүгээр л чамайг ахлах рэзидэнт болж намайг хянаасай гэж хүсээгүй. Чи хар дарсан зүүд шиг дарга болно

Марк      Шон. Лим эмч миний энэ өвчтөний төлөө ингэж тэмцэж байгаа зорилгыг буруу тооцоолсон гэж бодсон. Түүний зөв байсан.

Шон       бид нүүрийг нь аврах ёсгүй байсан гэжүү?

Марк      бидэнд хязгаартай эх сурвалж бий, бас ямар хүн тохирохыг шийдэхэд бүр илүү хязгаартай хувийн хүчин чадал байгаа, тиймээс бид бүх хүнд адил хандах сонголтыг хийдэг.

Шон       тэгвэл та яагаад энэ өвчтөнд өөрөөр хандсын?

Марк      би ууртай байсан. Би чамайг аврах гэж золиос гаргасан. Ажлаа алдсан, томоохон албан тушаалаасаа буурсан. Би өөрийгөө тэнэг гэж бодсон. Төлөөс нь дэндүү их байсан. Би чамайг, бас орчлон ертөнцийг зүхэж байсан. Гэхдээ өнөөдөр, чи намайг тэр золиосоороо бахархахад хүргэсэн. Баярлалаа

Шон       зүгээр ээ.

Марк      амьдралд үнэ цэнэ дагалдаж ирэх маш цөөн зүйлс төлөөсгүй ирдэг, Шон.

Мэл        энэ амаргүй байна шүү

Лим        сая бид хоёрыг шалгах шиг боллоо, тэгээд хоёулаа бүдэрсэн. Гэхдээ цаашдаа хоёулаа улам сайжирнаа.

Эм           сайн уу хонгор минь? Би чамд хоол хийсэн, өрөө рүүгээ авч орж болно

Клэйр    баярлалаа

Эм           би өнөөдөр гурван байр үзсэн. Нэг нь дажгүй байсан, гэхдээ энэ мягмар гарагаас долоо хоногийн дараа бэлэн болно, тэхээр товлосон өдрөөс чинь гурван өдрөөр хойшилно.

Клэйр    үгүй ээ.

Эм           гурван өдөр үү? Больдоо

Клэйр    та энд үлдэж болноо. Арай дээрдэх хүртлээ, хэсэг байж болно. Гэхдээ эмээ ууж байх ёстой. Бусад эмнүүд болон архинаас хол байх ёстой. Би хоёр өдөр болоод таны шээсийг шалгаж байна. Донован эмчтэй уулзах уулзалтаа тасалж болохгүй. Та ингэж амьдарч чадах уу?

Шон       энд буйдан байгаа юу?

 

 

 

 

Back to episodes Go home