Дүрүүд
Шон- эр
Клэйр- эм
Морган- эм
Алекс- эр
Марк- эр
Арон- эр
Лим- эм
Мэлэндэз- эр
Лиа- эм
Карли- эм
Дэби- эм
Сайн эмчийн өмнөх бүлэгт
Эм та хоёр хамт ажилладаг бас нэг нэгэнтэйгээ унтдаг. Үүнээс муу үр дагавар олж харахгүй байна гэжүү?
Эр чи миний төлөө эрсдэл гаргасан. Одоо намайг халбал чи зөвлөлийнхний өмнө тэнэг хүн шиг харагдана.
Эм Эндрюс эмчээ, таныг санал авсан гэж бодохгүй байна.
Марк гэхдээ надад санал хэрэггүй. Та дороо байгаа хэн нэгнийг халах эрх мэдэлтэй шиг надад ч гэсэн эрх мэдэл бий.
Мэл Ханы талаар сонссон уу?
Лим Эндрюсыг энэ нөхцөл байдлаас амьд үлдэнэ гэж бодохгүй байна
Мэл тэдэнд шинэ Мэс заслын тасгийн ахлагч хэрэгтэй. Аоки удахгүй чамд санал тавихаар дуудах байх
Шон би цэцэг шоколад авчирсан
Карли чи намайг болзоонд урьж байгаамуу?
Шон тиймээ
Карли дуртайяа зөвшөөрч байна.
Шон чи яагаад инээгээд байгаан?
Карли мэдэхгүй ээ. Зүгээр л, би чамд бүх зүйл зүгээр гэдгийг хэлэх гэсийн.
Шон сайн л хэрэг. Би өнгөрсөн амралтын өдрөөр кино үзсэн
Карли ямар кино? Гоё байсан уу? Чи ямар кинонд дуртай вэ? Амттай харагдаж байна. Баярлалаа
Шон би өргөст хэмхгүй гэсэн.
Эр өршөөгөөрэй?
Карли зүгээр дээ, тэд зүгээр л аваад...
Шон би өргөст хэмхгүй гэсэн.
Эр уучлаарай
Шон би өргөст хэмхгүй гэсэн. Жинхэнэ гамшиг байсан.
Алекс Тэгээд яасан?
Лим та нарт хийх ажил байхгүй юмуу?
Клэйр уучлаарай, бид зүгээр л..
Алекс Шон болзоонд явсан
Мор Тушаал дэвшсэнд баяр хүргэе. Та манай анхны эмэгтэй мэс заслын тасгийн ахлагч болсон
Лим эелдэг юмаа, баярлалаа, тиймээ. Та нар ажлаа хийхгүй юмуу. Чи хэрэггүй. Хоёулаа Хүний нөөц рүү явах хэрэгтэй бас салцгаая.
Клэйр толгойн томограф, гэмтлийн бүрэн шинжилгээ хийе
Эр гуйж байна, туслаарай, миний эхнэрт туслаарай
Сайн эмч- 3 дугаар бүлгийн 1 дүгээр анги
Эм бид хоёр гэрлээд 45 жил болсон. Хоёр хүүхэдтэй
Эр одоохондоо л
Эм болил доо.
Эр Рики Тами хоёр. Рики өөрөө хоёр хүүхэдтэй
Мор та хэзээ анх өвдөлт мэдэрсэн бэ?
Эр өнөө өглөө
Эм үгүй ээ, бямба гарагт. Тэр өмнө нь бөөрний чулуутай байсан. Би түүнд ус уулгахыг хичээж байсан ч..
Эр хичээсээн? Би чамд хэзээ татгалзаж байсын?
Алекс магадгүй өөр нэг чулуунаас болсон байх гэхдээ илүү ноцтой зүйл байна уу зураг аваад үзий
Эр баярлалаа. Чи тэдэнд хүүхдүүдээ хэлсэн үү? Бид хоёр хүүхэдтэй. Одоохондоо л
Мор сайхан хэрэг байна. Тийм бишээ
Алекс юу?
Мор тэр зөнөчихсөн, бүр дордчихсон байна, уйтгартай юмаа. Чулуу гэнээ. Хамгийн сайндаа л бөөрний хавдар байх. Бид найман бөөрний хагалгаанд туслаж байсан. Энэ чиний хэрэг, чиний түүх, чи ялсан
Алекс Кэллан удахгүй ирнэ, би цагийг нь тааруулаад эндээс явах ёстой, бид хоёр хүүхдүүд биш. Түрүүлж хэллээ гээд бүхнийг шийдэхгүй шүү. Чи эхлээд түүхэнд хүрсэн, тэхээр чинийх
Мор үгүй ээ
Алекс тиймээ
Мор хоёулаа зэрэг орсон, Пэтринга чамд түүхийг нь өгсөн
Алекс тэгээгүй ээ
Мор тэгсэн
Алекс тэгээгүй
Мор тэгсэн
Эм яагаад?
Лим бид хоёр таарахгүй байгаа.
Эм Лим эмч одоо мэс заслын тасгийн ахлагч болоод таны дарга болсон учраас тэгээгүй гэж найдаж болох уу?
Лим бид энэ тохиролцоог байж боломгүй зүйл гэдгийг мэдсэн, бас саяхнаас л уулзаж эхэлсэн болохоор...
Эм та хоёр энэ талаараа хэлэхээс өмнө хааяадаа нууцаар уулзаж байсан биздээ? Тэхээр, магадгүй буцаад нууцаар уулзаж байж магадгүй юм
Мэл үгүй ээ, бид хоёр Лим эмчийн энэ боломжийг ашиглаад ийм шийдвэр..
Лим та, юу, юу бичээд байгаан?
Эм би та хоёрын тайлбар, тайланг хүлээж авлаа
Лим баярлалаа
Эм гэхдээ итгэхгүй байна. Та хоёр нэг нэгэнтэйгээ уулзна, би үүнийг чинь зогсоож чадахгүй, тэгэхийг ч хүсэхгүй байна. Гэхдээ үүнийг сана, хайр бүх зүйлийг ялахгүй, хүсэл тачаал ч ялгаагүй, татагдах талаар яриад ч хэрэггүй. Энэ та хоёрын бодож байгаагаас ч илүү төвөгтэй зүйл.
Шон таны саван дотор том фибройд хавдар байна, тэгээд цус алдаж. Үүнийг мэс заслаар авах ёстой
Клэйр тиймээ байдаг л хагалгаа, та зүгээр болноо
Эм сав аа? Би хүүхэд тээж..
Шон хагалгаа таны хүүхэдтэй болох чадварт нөлөөлөхгүй. Би түүнийг юу гэж асуух гэж байгааг мэдсэн учраас асуултыг нь бүрэн хэлүүлээгүй, сав угаасаа маш цөөхөн үүрэгтэй.
Клэйр сайн байна.
Лим хагалгааны өрөөний боломжийг сайжруулахын тулд, автомат сургалтын чөлөө явуулж, мэдээгүйжүүлэгт гэнэтийн арга хэмжээ авна. Асуулт байна уу?
Эм Эндрюс эмч, Хан эмч хоёр ажилчдыг илүү цагаар ажиллуулахгүй байсан. Манай сувилагчид..
Лим ойлголоо, баярлалаа. Тиймээ, тэд зөвшөөрсөн. Өөр нэг зүйл байна, энэ гуравдугаар жилийнхэнд тохирсон зүйл, гэхдээ бүгдэд чинь нөлөөлнө. Уламжлал ёсоор дөрөвдөх жил хүртлээ хагалгаанд оролцох ёсгүй байдаг. Үүнийг өөрчилж байгаа. Аль болох эрт оролцож, хариуцлага хүлээвэл, суралцах боломж илүү нэмэгдэнэ. Тохирох хагалгааны боломж нээгдвэл, ямар нэг энгийн үндсэн хагалгаа, тэгвэл та нарынх болно. Бэлтгэлээ хийцгээ
Мор магадгүй би эхлээд түүхэнд хүрсэн байх
Алекс тайвшир, зүгээр дээ. Би хааяадаа орой үлдэж чадна. Энэ миний ажил
Мор боль.
Алекс чи энэ хэргийг авахгүй гэсэн, уйтгартай, ойлгож байнаа
Мор чамайг ойлгож байгааг мэдэж байна. Уйтгартай гэхдээ одоо сэтгэл хөдөлгөж байна. Уйтгартай гэдэг бол энгийн хагалгаа гэсэн үг, тэхээр сая Лимийн хэлсэнээр бол энэ бидний нэг оролцож болох хагалгаа
Алекс үүнд хагалгаа шаардлагагүй байхаа. Тэр зүгээр л бөөрний чулуу, зөнөх өвчтэй орой унтдаг хүн байх
Мор би тэр боломжийг ашигланаа
Алекс чи хүмүүсийг үзэн яддаг
Мор хүмүүс үүнийг мэдэхгүй. Би хүмүүст таалагддаг. Чи гэр бүлтэйгээ байх ёстой
Алекс Кэллан 16 хүрсэн, надтай бараг ярьдаггүй
Мор чиний хэлсэнээр өвчний түүхэнд нь эхлээд хүрсэн хүн бол би.
Алекс тэгвэл чиний хэлсэнээр..
Эр өршөөгөөрэй
Мор яасан Харви? Бүх зүйл зүгээр үү?
Эр би яагаад энд байгаан?
Алекс санаа зовох хэрэггүй ээ. Энэ зүгээр л бөөрнйи чулуу. Та зүгээр л..
Мор тиймээ, хавдар байна. Сайхан тусгаарлагдсан байна, энгийн хагалгаа. Рэзидэнтэд яг тохирно.
Мэл өргөн холбоосыг ил болгохын тулд умайн дээр тэлэгч тавь.
Клэйр би доогуур нь аарцаг тэлэгч орууллаа. Дарс чам дээр асгарчихсан юмуу? Эсвэл Карли дээр асгарсан юмуу?
Шон бо, боль. Умайн дээд талыг хардаа.
Клэйр хавдар
Шон тиймээ. Минйи бодлоор их өргөн хүрээтэй байна. Хаа сайгүй үсэрхийлсэн байна. Элэг, бөөр, хэвлийн хана гээд.
Мэл түүнийг хаа
Эм би хонх дарсан
Арон тиймээ тэгсэн
Эм чи үлдсэн бүх насаа энэ хашаанд ингэж хэвтэж өнгөрүүлэх гэж байгаамуу?
Арон тэгэж бас, ирээдүйн эхнэрийнхээ хажууд хэвтэж.
Эм баяр хүргэе, би сонссоон. Гэхдээ мэргэжлийнхээ хувьд юу хиймээр байгаан? Хүмүүс үхэж байгаа гэдгээ мэдээд, яг чам шиг, амьдралаа тодорхойлж, юу чухал болохыг дахиж дүгнэдэг. Чи өөрчлөлт хийх хэрэгтэй
Арон чамд надад үрчлүүлэх гөлөг байгаа юмуу?
Эм надад Прэзидэнтэд сул өрөө байгаа.
Арон дахиад л уу?
Эм чи сонирхож байгаа, гэхдээ бүх зүйл өөрчлөгдөнө гэж бодож байна. Гэхдээ тэгэхгүй. Чи хавдраасаа өмнө утга учиртай амьдарч байсан, дараа нь ч гэсэн утга учиртай амьдарч чадна.
Арон баярлалаа, их урам зориг орлоо
Эм бодоод үзээрэй. Бас нарны тос түрх.
Мэл Дээд чацархайны артерийн ёроол дах нойр булчирхайн ард юу болоод байгаан?
Шон бидэнд илүү сайн өнцөг хэрэгтэй.
Мэл бидэнд илүү сайн өнцөг гарч ирэхгүй. Мэдээж жинхнээсээ хагалгаа хийхгүй бол гарахгүй.
Клэйр тэгээд ямар шийдэл байгаан?
Мэл байхгүй ээ. Мэс заслын хувьд. Тэднийг хавдар судлаач руу явуулах хэрэгтэй. Хими эмчилгээ туслах байх гэхдээ найдвар бага.
Клэйр тэдэнд юу гэж хэлэх үү?
Мэл та нар гуравдах жилдээ яваа. Суралцах зүйл хүсч байсан биздээ? Өрөвдсөн харилцан яриа ямар байна? Шон, сүйт бүсгүйд нь үхэж магадгүй гэдгийг нь хэл.
Алекс та өнөө өглөө Калдэроны түүхийг хэнд нь өгсөн бэ?
Эм та хоёрт л өгсөн
Мор гэхдээ нэгэнд нь өгсөн биздээ. Бидний нэг таниас түүхийг нь авсан. Би байсан биздээ?
Эм мэдэхгүй ээ, энэ хамаатай гэжүү? Та хоёр зүгээр л хүрч ирээд..
Алекс баруунаас чинь, би Морганы зүүн талд байсан. Та солгой биздээ? Тэхээр би илүү ойрхон байсан гэсэн..
Эм өршөөгөөрэй. Манай нөхрийн талаар хэлэх зүйл байгаа юмуу? Харви, Парк эмч, Рэзник эмч хоёрыг санаж байна уу, чинйи зургийг авсан.
Эр тиймээ, миний юуг..
Эм тэд бөөрний чулуу хайж байсан.
Алекс харамсалтай нь, бид хавдар олсон. Зүүн талын бөөрөнд чинь байгаа
Эр хавдар аа?
Мор сайн мэдээ нь их тусгаарлагдсан байгаа, хагалгаа хийхэд үнэхээр тохиромжтой газарт.
Эр хавдар аа? Би хавдартай гэжүү? Хүүхдүүддээ хэлэх ёстой
Алекс баталгаатай болгож биопси хийнэ гэхдээ бид эрт илрүүлсэн гэдэгтээ итгэлтэй байна.
Эр аймшигтай юмаа, би, би үхэж чадахгүй. Би чамд хэрэгтэй
Эм мэднээ.
Мор гэхдээ хагалгаа хийж, туяа дархлааны эмчилгээ хийлгэвэл эдгэрэх магадлал сайн байна.
Клэйр чи манай өвчтөнтэй ярьж байх ёстой биздээ
Шон тэд баталгаатай болгох хүртэл нь хүлээж л байг
Клэйр баталгаатай болсон, Мэлэндэз эмч итгэлтэй байгаа.
Шон Лим эмч биднийг илүү их хариуцлага хүлээхэд бэлд гэсэн, тэгээд би шийдвэрээ өөрөө гаргахаар шийдсэн, бас судалгаа хийхээр шийдсэн.
Клэйр Шон, чи үүнийг яаж хийхийг сурах хэрэгтэй, хойшлуулах нь байдлыг улам дордуулна. Магадгүй чамд болзооноосоо болоод онцгүй байгаа байх, чи энд ухамсаргүйгээр хянаж чадна гэж бодож байгаа зүйлсдээ өөрийгөө булшилж байна.
Шон хүмүүс далд ухамсартаа юу болж байгааг яаж мэддэгийн?
Клэйр Шон, чамайг сандрах үед яг юу болсын?
Шон утас чинь дуугараад байна.
Клэйр дараа ярьж болно
Шон ээж чинь байна
Клэйр дараа ярьж болноо. Тэгээд яг яасын? Ямар гамшиг болсон гэж?
Шон тэр түрүүн ч бас залгасан. Хойшлуулах нь муу юм бол, чи ээжийнхээ дуудлагаас яагаад зайлсхийгээд байгаан?
Клэйр чи ээжийгээ чамайг хамгаалаагүй гэж уучлах байсан уу?
Шон ээж чинь үүнийг мэдмээр байгаа юмуу?
Клэйр миний ээж аймшигтай эх хүн байсан. Бүгд түүний буруу байгаагүй. Тэр хоёр туйлт өвчтэй. Энэ түүний аймшигтай гэсэн үнэнийг өөрчлөхгүй. Түүнийг миний амьдралд байх нь сайн зүйл гэж бодохгүй байна.
Шон чи надаас зөвлөгөө авмаар байгаа юмуу? Би чинйи хувьд үлгэр дууриал юмуу?
Клэйр зарим асуудал дээр тиймээ
Шон би ихэнхдээ өнгөрсөний тухай боддоггүй. Ингээд ямар ч нэмэргүй.
Клэйр гэхдээ тэр болзоо. Өчигдөр бол өнгөрсөний нэг хэсэг, өнгөрсөн чухал. Яг юу болсын?
Шон би нэг онигоо ярьсан.
Клэйр үгүй ээ
Шон тиймээ. Лиа намайг тэг гэж хэлсэн
Лиа үгүй ээ, би тэгэж хэлээгүй
Шон энэ зангиа зүгээр байна уу?
Лиа тиймээ гэхдээ өмдтэй чинь зохихгүй байна. Миний хэлсэн зүйл бол онигоо хүмүүсийн болзоон дээрээ хийдэг зүйлсийн нэг төрөл гэсэн. Хүмүүс цаг агаар, хобби, ямар коллежид сурсанаа ярьдаг
Шон би бол хүн. Би чамайг өрөөнд байхад өмдөө сольж болох уу?
Лиа болохгүй ээ. Бас тиймээ, чамайг хүн гэдгийг мэдэж байна Шон, гэхдээ бүх хүнд л сул тал, давуу тал гэж бий
Шон онигоо ярих амархан. Онигоогоор дүүрсэн олон ном байдаг
Лиа би болохгүй гэсэн. Тиймээ, олон онигоо байдаг, гэхдээ тэднийг яаж ярихаа мэддэг байх хэрэгтэй. Хэзээ ярихаа мэддэг байх ёстой.
Карли тэгээд би коллежоосоо өмнө нэг жилийн чөлөө авсан, гэхдээ дараа нь алдаа хийсэн юм шиг санагдсан. Гэртээ суугаад л. Аав бид хоёрын харилцаа..
Шон Цезарь бааранд орж ирээд, бартэндерт мартинус өгөөч гэж хэлсэн. Бартэндер, “мартини гэж хэлэх гэсэн үү” гэжээ. Цезарь, “Хэрвээ би хоёрыг авмаар байсан бол, хоёр гэж хэлэх байсан” гэсэн
Клэйр тэр инээсэн үү?
Шон мэдэхгүй байна
Клэйр тэр юу гэж хэлсийн?
Шон тэр ийм чимээ гаргасан. Хэ, хэхэхэ.
Клэйр Тэр инээсэн л юм шиг байна. Энэ чинь сайн хэрэг.
Шон үгүй ээ тийм биш. Би зургаан онигооны ном уншсан, гэтэл тэр хэхэхэхэ гэсэн. Жинхэнэ гамшиг байсан.
Клэйр онигооноос болоод уу? Илүү том зүйл болсон байна даа. Юу болсын бэ?
Шон Нэг залуу эмэгтэй үхэж байж магадгүй. Би судалгаагаа хийх ёстой
Алекс Бүүм. Минйи түүх, миний хэрэг, миний өвчтөн, миний хагалгаа
Мор чи надаас булаасан. Миний хуруу хүрсэн, би мэдэж байна, дараа нь чи надаас булаасан
Алекс Би өвчний түүхийг нь барьж байгаагаа л мэдэж байна. Энэ бидний хүлээн зөвшөөрөх ёстой нотолгоо. Үүнийг баталсан бол..
Мор өнцөг, өөр өнцгөөс үзэх хэрэгтэй. Энэ хэсэгт хэдэн камер байгаа вэ?
Эм Лим эмчээ, таныг илүү цаг дээр шийдвэр гаргасанд баяртай байна
Лим зүгээр ээ
Эм гэхдээ, та жинхэнэ асуудал илүү цаг биш гэдгийг мэдэх ёстой байх. Хүн хүч дутмаг байна. Энэ давхарт дангаараа нэмээд хоёр сувилагч хэрэгтэй, эрчимт эмчилгээнд...
Лим уучлаарай, таны зөв гэдэгт итгэлтэй байна гэхдээ бидэнд төсөв алга. Яасан бэ?
Эм яагаач үгүй ээ хатагтай
Лим би чиний саналыг сонссон, чи шударга бус байна.
Эм тийм гэжүү? Та надад миний зөв гэж хэлсэн дараа нь үүнийгээ хийхгүй гэж хэлсэн. Хэн нь шударга бус байна?
Мэл Хэн ч энэ ажлыг... Шон. Надтай хамт яв.
Эр бүх зүйл зүгээр үү? Сувилагч та нарыг хагалгаагаа дуусгаагүй гэсэн
Шон Сюзан, таны хэвлийнд маш өргөн хүрээтэй хавдар байгаа. Энэ хортой хавдар. Бас, хавдар бүх эрхтэнд чинь үсэрхийлсэн байгаа. Гэхдээ хагалгаа хийлгэвэл найдвар байгаа.
Мэл элэгнээс болоод хавдрын элэгний ардах хэсгийг харж чадахгүй байна. Баруун бөөрнөөс болоод хэвлийн ар талын хэсгийг харж чадахгүй байна.
Шон тиймээ мэдэж байна. Тийм учраас эрхтэнүүдийг нь гаргах хэрэгтэй
Клэйр чи элэг, баруун бөөрийг нь гаргамаар байгаамуу?
Шон тиймээ. Бас зүүн бөөр, нойр булчирхай, хоол боловсруулах зам, гэдсийг нь ч гэсэн
Мэл Чи энэ эрхтэнүүдийг маш чухал гэдгийг мэдэж байгаа биздээ
Шон удахгүй буцаагаад хийчихнээ. Эрхтэнүүдийг нь гаргаад, хавдрыг авсаны дараа, буцаагаад хийчихнэ
Мэл Экс виво хагалгаа
Клэйр нойр булчирхайн хавдарт ч хийдэг.
Шон амжилтгүй болдог
Мэл тиймээ. Чи үүнийг энд бүтнэ гэж бодож байна уу?
Шон тийм ч их биш. Гэхдээ бидэнд үхлийн л сонголт байгаа
Марк сайн уу?
Лим сайн уу? Чи сайн биздээ?
Марк дажгүй ээ
Лим ажиллахгүй байгаамуу?
Марк тиймээ. 72 цаг болж байна, ажил олоогүй л байна. Тайвшир, би зүгээр ээ. Надад бодсон юм байгаа. Чамд юу хэрэгтэйн?
Лим хүнд яаж үгүй гэж хэлэх үү? Би зөв хийхгүй байх шиг байна.
Марк заза, сайн хараарай. Нээрээ гэжүү? Чи ийм амархан бууж өгөх юм бол, одоо ч гарсан болохын байна.
Мор биопсигоор энэ бөөрний хавдрыг бөөрний эсийн өмөн гэдгийг тогтоолоо
Эр хавдар аа? Би хавдартай юмуу?
Эм тиймээ.
Эр яагаад надад хэлээгүйн?
Мор бид хэлсээн. Сайн мэдээ нь үүнийг хагалгаагаар, туяа болон дархлааны эмчилгээгээр эмчилж болно.
Эр хүүхдүүддээ хэлэх хэрэгтэй
Эм тэд мэдэж байгаа
Эр яаж мэдсийн? Юу болоод байнаа? Би үхэж байгаамуу?
Мор хавдар ноцтой байгаа гэхдээ..
Алекс Рүби, тантай гарч ярилцмаар байна
Эм би удахгүй ирнээ.
Марк асуудал нь яаж татгалзах тухай биш. Яаж зөвшөөрөхөд байгаа юм
Лим тэр тийм гэсэн хариултанд их баярлаж байсан
Марк чи хэтэрхий хурдан зөвшөөрсөн. Чи эсрэгээрээ байх ёстой байтал түүнийг чамд туслаж байгаа гэж ойлгуулсан, тэгээд тэр тэгэх ёстой гэж ойлгосон учраас чамаас дахиад тусламж гуйсан.
Лим тэгээд, би зөвшөөрөхийг хүссэн ч гэсэн татгалзах ёстой юмуу?
Марк чи түүнд хэлэхийг хүссэн зүйлээ хэлэх хэрэггүй. Түүний сонсох хэрэгтэй зүйлийг нь л хэлэх ёстой. Чинйи ажил бол тэдэнд юу өгч чадахыгаа олох, тэдэнд энэ л хэрэгтэй гэдгийг ятгаж, дараа нь тэднийг чамд өртэй юм шиг санагдуулах.
Лим энэ минйи хийх зүйл шиг сонсогдохгүй байна.
Марк чи хэн гэдгээ өөрчлөхгүйгээр энэ ажлыг өөрийнхөөрөө хиймээр байгаамуу?
Лим чамд хөгжилтэй байна уу? Тиймээ тэгмээр байна
Марк өчигдөр чи хариуцагч эмч байсан. Өнөөдөр ахлах болсон. Чи өөр хүн болсон. Эспрэссо уух уу?
Алекс хагалгаа хийхгүй бол нөхөр чинь дахиад 2-5 жил амьдарч магадгүй. Түүнд эцсээ хүртэл бага зэрэг л тухгүй мэдрэмж төрнө, үүнийг зохицуулж болно
Эм чи эмчилж болно гэж хэлсэн
Алекс тиймээ. Гэхдээ хавдартай тэмцэх тийм амар зүйл биш. Бид шаналахын эсрэг давуу талуудыг бодох хэрэгтэй, хагалгаа өөрөө ихэнхдээ хамгийн амархан хэсэг нь байдаг
Эм тэр хүчтэй, эрүүл чийрэг.
Алекс тэр эрүүл бишээ. Сэтгэцийн хувьд. Танд байгаа дарамт..
Эм би нөхрөө халамжлах нь хэцүү гээд, яриагаа ахин дахин давтах ёстой болсон ч зүгээр хараад үхүүлж чадахгүй. Там руугаа тонил
Мэл ийм төрлийн хагалгааг хэзээ ч ийм нөхцөлтэй үед хийж байгаагүй. Таны хэвлийн дэх бүх эрхтэнүүд чинь оролцоно, алинд нь ч асуудал гарч магадгүй.
Шон та үлдсэн бүх насаараа диализид орж магадгүй. Бас хоол боловсруулах эрхтэнүүд чинь хямарч, насаараа чихрийн шижинтэй байх болно. Элэг чинь зогсож болно.
Мэл жагсаалт чинь дуусаагүй байна
Шон та үхэж ч магадгүй.
Эр тэгвэл, хагалгаа хийлгэхгүй бол яахуу?
Мэл хими эмчилгээ, туяа эмчилгээ. Гэхдээ үйлчилнэ гэсэн магадлал тун бага, 25% орчим. Танд эмчийн хяналт хэрэгтэй болно. Магадгүй нэг жил амьдрах байх, гэхдээ энэ сайхан жил байх болно
Эм бидэнд бодох хугацаа өгч болох уу?
Мэл тэгэлгүй яахав.
Шон одоо өдрийн хоолны цаг болж байна
Арон хоёулаа хоцорноо
Шон яагаад?
Арон яагаад аа? Миний амьдралд утга учир хэрэгтэй. Зүрх чинь зүгээр байна. Элэг чинь, байх ёстой газраа байна.
Шон та бол тархины мэс засалч. Тархины мэс засалч байгаа чинь утга учиргүй байна гэж бодож байгаамуу? Энэ бол уйтгартай шинж тэмдэгтэй, уйтгартай өвчтөн
Арон Шон, Марко Хиггинстэй танилц, диезелний механикч, одоогоор тогтсон ажилгүй. Гурван хүүтэй, тэр хоёртой нь ярилцаагүй их удаж байгаа, гэхдээ хичээж байгаа. Амаа ангай. Томоор. Хүмүүстэй танилцах сайхан байдаг Шон. Энэ чамайг илүү сайн эмч болгоно. Аа гээрэй. Танд уйтгартай шинж тэмдэг банйа. Энэ бол сайн зүйл. Сэтгэл хөдөлгөсөн шинж тэмдэг хүсээд хэрэггүй. Чи өчигдөр болзоонд явсан биздээ? Би тэр талаар чинь сонсмоор байна. Марко, чи сонсмоор байна уу?
Эр тиймээ тэгий
Арон тиймээ яриад өг. Амаа ангай.
Шон жинхэнэ гамшиг байсан.
Карли баярлалаа Шон гэхдээ ингээд..
Шон үгүй ээ, энэ бол эелдэг боловсон зан, боловсон зан гэдэг асуудалтай ойлголт ч гэлээ, эелдэг зан бол сайн зүйл, ямар ч үед..
Карли Шон. Та зүгээр үү?
Шон бурхан минь
Эм би зүгээр ээ
Шон тэр зүгээр биш байхаа
Эм үгүй ээ би зүгээр
Шон заза. Битгий босоорой
Крали би түүнийг зүгээр гэдэгт итгэлтэй байна.
Шон түүний гутлыг тайл
Арон юу?
Шон та Марког чихрийн шижинтэй гэж бодож байна уу? Хүзүүнийх нь нугалаасанд байгаа арьсны өнгөнөөс харахад би тэгэж бодож байна
Арон өвчний түүхнээс нь харахад би ч тэгэж бодож байна.
Шон тэр хөлөндөө халдвар авсан байж магадгүй, өвдөлт нь чихрийн шижингийн мэдрэлийн өвчинд дарагдаж байгаа. Халдвар хэвлийн шинж тэмдгийг үүсгэж байж магадгүй
Арон Марко, гутлаа тайлаад үзүүлж болох уу?
Шон би эндүүрсэн байна, энэ уйтгартай биш байна.
Мор би өөрөө хийж чаднаа.
Алекс мэдэж байнаа гэхдээ бидний ажил бол нэг нэгэндээ туслах, өнөөдөр би тэгэж чадаагүй. Тэгээд үүнийгээ шилтэй өргөст хэмхээр залруулах гэж хичээж байна. Би арай хэтрүүлсэн, чамайг өвчтний эхнэрийн өмнө эвгүй байдалд оруулсан.
Мор уучлалтыг чинь хүлээж авлаа.
Алекс миний хийх ёстой байсан зүйл бол, чамд ганцаарчилан буруу байсныг чинь хэлэх.
Мор шилээ буцаагаад өг
Алекс ахлах эмчийн хувьд, чамаар энэ хагалгаа онцгүй санаа байсан гэдгийг хэлүүлэх байсан.
Мор бид 70 настай эрийг эмчилж болох өвчнөөс нь болж үхүүлэх ёстой гэжүү?
Алекс бид 70 настай эрийг олон жилийн будлиан, айдас дунд амьдруулж болохгүй
Мор тэгсэн ч түүний амь үнэ цэнэтэй. Чи тоглоогүй биздээ? Тэр ой санамжны л асуудалтай. Тэр хүнсний ногоо биш. Хөгжилтэй, дур булаам хүн. Тэд хамтдаа амьдарсан. Тэр эхнэр, хүүхдүүддээ аз жаргал авчирдаг. Тэр жаргалтай байгаа
Алекс яг тийм. Үлдсэн хугацаанд нь түүнийг жаргалтай чигээр нь үлдээе
Лим Пэтринга сувилагч аа
Эм намайг хэтрүүлсэн бол уучлаарай
Лим би таниас уучлалт сонсох гэж дуудаагүй ээ.
Эм бидэнд нэмэлт ажилчид өгөх гэж байна уу?
Лим үгүй ээ. Би та нарт нэмэлт ажилчид өгвөл, та нар цагаа, илүү цагаа алдана
Эм тэгвэл та биднийг гэр бүлийнхэнтэйгээ хэзээ ч уулзахгүй байхад туслаж байгаа байхнээ?
Лим та нарын асуудал бол ажилчид биш, харин жинхэнэ ажил чинь, энэ ажлын хөгийн хэсэг нь хэтэрхий уддаг, бас та нар дэндүү олуулаа. Би хоёр Хояа өвчтөний дамнуурга, нэг дэвшилтэт эрчимт эмчилгээний ор захиалахыг зөвшөөрсөн.
Эм ухаалаг ор уу? Уг нь энэ их инээдтэй зүйл байх ёстой байсан
Лим надад оролдож үзэхийг зөвшөөрнө гэж амал
Эм ойлголоо. Лим эмчээ? баярлалаа
Лим та надад өртэй боллоо.
Эм би түүний юу туулахыг сайн мэдэж байна. Миний эгч хавдартай байсан. Хими, туяа эмчилгээ..
Мор энэ түүнийг үхтэл нь айлгасан биздээ?
Эм тиймээ.
Мор тэгвэл үүнийг өдөр бүр туулдаг ч, юу ч мэдэхгүй гэж төсөөл. Бөөлжиж байгаа ч яагаад гэдгийг нь мэдэхгүй, үс унаж байгаа ч яагаад гэдгийг нь мэдэхгүй, тэр өдрөөс өдөрт хавдартай гэдгээ, үүнээс болж сүйрч байгаагаа мэдэх болно
Эм гэхдээ эцэстээ..
Мор ямар ч баталгаа байхгүй. Тэр настай, бие нь муудаж байгаа. Оюун ухаан нь муудаж байгаа, бид юу ч хийсэн, энэ бүхэн дуусах болно.
Эм 45 жил амьдрахдаа би түүнд ганц ч удаа худлаа ярьж байгаагүй. Ой санамж нь байхгүй болоод сэтгэл хөдлөл л үлдсэн. Бидний сурсан зүйл ямар ч хамаагүй. Өдрийн хоолонд юу идсэн, амралтаар хаашаа явсан, аль нь ч хамаагүй. Гэхдээ бидний мэдрэмж, бидэнтэй дотно хүмүүс, тэр үргэлж минйи хайрлаж байсан тэр хүн хэвээрээ. Хошин шогийн мэдрэмж нь. Бүх зүйл нь хэвээрээ. Тэр өөрчлөгдөөгүй. Миний түүнд өгөх зүйл өөрчлөгдөөгүй.
Клэйр та хоёр шийдсэн үү?
Эм амжаагүй л байна.
Клэйр зүгээр дээ. Яарах шаардлага..
Шон та хоёр юу хүлээгээд байгаан?
Клэйр Мурфи эмчээ, тэд боломжгүй сонголттой нүүр тулаад байна.
Шон гэхдээ сонголтоо хийх ёстой. Та хоёр ямар нэмэлт мэдээлэл хүлээгээд байгаан?
Клэйр Шон..
Шон би өвчтөнөө ойлговол илүү сайн эмч болно
Клэйр тиймээ гэхдээ яг одоо, чиний чадвар тэдний асуудалтай..
Шон та хоёр хайрлах өөр хүн олох тал дээр маргалдаад байгаамуу, өөр эрүүл хүн?
Эр үгүй ээ. Үгүй ээ мэдээж үгүй
Эм чи тэгэх хэрэгтэй. Бид хүүхдээрээ байна. Үлдсэн бүх насаа хөгжлийн бэрхшээлтэй хүн асарч өнгөрөөж болохгүй.
Эр чи үүнийг асуудал гэж бодож байгаамуу? Надад, надад дарамт болох нь? Энэ чамаас илүү надад хялбар санагдана
Эм үгүй ээ тийм биш. Надад тохиолдох зүйл зүгээр болоод өнгөрнө, би үүнтэйгээ хамт амьдарна. Харин чи, чамд сонголт байна.
Эр эрүүл өвчтэй алинд нь ч. Би өнөө өглөө энэ амлалтыг өгсөн. Хэрвээ энэ өчигдөр тохиолдсон бол..
Клэйр тэгвэл одоо энэ хэцүү шийдвэр байхаа больсон биздээ?
Эм тиймээ.
Карли би мөр нь гадагшаа мултарсан байгааг мэдэрч байна
Шон мөр нь арагшаа мултарсан бололтой. Би үүнийг нь багасгаж чадна
Карли энд үү?
Шон тиймээ, татаад, гадагш нь эргүүлнэ.
Эм Бурхан минь, арай дээр болчихлоо.
Шон би таныг мөргөсөн
Эм санаа зоволтгүй ээ. Ийм юм байх. Би ч гэсэн хараагүй
Карли явцгаая.
Клэйр ингээл болоо юу? Чи маш өрөвч сэтгэлтэй эмэгтэйтэй мөргөлдөөд, шил дарсаа гайхалтайгаар шүүрч авсан. Хаана нь гамшиг болсын?
Мэл эрхтэнүүдээр цус гүйлгэхийн тулд дээд чацархайы хавчаарыг ав.
Шон Нарийн гэдэс бараан хөхөрсөн харагдаж байна
Мэл бүх амьгүй болсон хэсгүүдийг дахиж тайрах хэрэгтэй. Клэйр, ташааны дээд талын эхний үхжээгүй хэсгийг олоод, хавчаараар хавч.
Лим чиний бодсон зүйл чинь тийм бүтэмжтэй гэж бодохгүй байна. Очсон ажлын ярилцлаган дээрээ, чи яагаад Сэйнт Бонавэнчурт нэг жил ч хүрэхгүй хугацаанд ахлах хийснээ тайлбарлах гэж их хугацаа зарцуулна. Мэс заслын тасгийн ахлагч болох гэж удчихаад, дараа нь яагаад хоёрдох жилийн рэзидэнтийг хамгаалж ажлаасаа халагдсанаа юу гэж тайлбарлах гэж байгаан?
Марк намайг алдаа гаргасан гэж бодоо юу?
Лим үгүй ээ, чамайг зөв зүйл хийсэн гэж бодож байна. Чамайг биширч байна, тийм учраас би чамд тусламаар байна. Хйих ёстой зүйл чинь үлдсэн боломжоо баллаагүй гэдгээ батлах, өөрөөр хэлбэл Сэйнт Бонавэнчуртаа буцаж ирж ажиллах.
Марк юугаар? Чиний дор ажиллах мэс засалчаар уу? Дээрээс нь чамд өөрийнхөө оронд мэс заслын хариуцагч эмч олох ёстой шаардлага гарсан нь зүгээр нэг тохиолдол гэжүү?
Лим энэ чамд хэрэгтэй зүйл
Марк хичээсэнийг чинь биширч байна. Гэхдээ луйварчинг луйвардах хэрэггүй.
Лим чиний удирдагчийн хамгийн том сул тал бас давуу тал бол зөрүүд зан байсан. Өнөөдөр үүнийг сул талаа болгох хэрэггүй
Эр минйи нуруу зүүн талаараа өвдөөд байна.
Мор тэнд чинь биопсигийн шинжилгээ хийсэн. Хэсэгтээ бага зэрэг өвдөнө
Эр ямар биопси?
Мор Харви, та энд бөөрний чулуутай гэж бодсоноосоо болж ирсэн. Бид шинжилгээ хийж үзэхэд тийм байгаагүй
Эр тэгээд юуын? Миний юу өвдсийн? Юуын бэ? Юу болоод байгаан Рүби? Яагаад хэн ч юу ч хэлэхгүй байгаан? Би үхэж байгаамуу? Рүби? Би үхэж чадахгүй. Би чамд санаа тавих ёстой. Би, би тэгэж..
Эм тэд чулуу олоогүй ээ. Бүх зүйл зүгээр байгаа. Өвдөлт чинь алга болчихно. Өнөө орой гэртээ харьцгаана. За юу? Ойлгосон уу?
Карли надад сайхан байсан шүү.
Алекс тэгээл болоо юу? Дуусчихсан юмуу?
Мор гамшиг нь хаана байнаа? Би энэ талаар нэг цаг сонслоо. Надад гамшиг байгаа гэж амалсан. Гамшиг нь хаана байгаан?
Шон үнэхээр ядаргаатай байсан. Бүх зүйл үргэлж хяналтаас гараад байсан. Хэзээд ч юу ч болж болох байсан. Угаасаа тэгсэн. Хийх ёстой хэтэрхий олон зүйл, хийх ёсгүй хэтэрхий олон зүйл байсан, аль нь ч утгагүй байсан. Үнэхээр хэцүү, тухгүй, таатай биш байсан. Би бүхэл оройжин түүнийг жаргалтай байлгах гэж хийдэггүй зүйлсээ хийсэн, түүнийг жаргалтай байсан эсэхийг ч мэдэхгүй, би өөрийгөө жаргалтай байгаагүй гэдгээ мэдэж байна. Энэ жинхэнэ гамшиг байсан.
Лим та нарыг шинэ хариуцагч эмчтэй чинь танилцуулы, Маркус Эндрюс эмч
Марк танилцсандаа таатай байна.
Эм чи энд хэр удаан ажиллаж байгаан?
Арон хатагтай МакДугал?
Эм тэр үнэмлэхийг минь асуугаагүй.
Арон эндэхийн дүрэм. Энд олон цагаачид ирдэг
Эм тэр бас над руу хараагүй. Минйи түүнд хэлсэн шинж тэмдгийг хардаа
Арон зүүн нүдний дээрх зүссэн шарх. Та маш хурдан эдгэрнээ хатагтай МакДугал.
Эм чи энд байхыг үзэн яддаг
Арон үзэн ядах гэдэг хүчтэй үг байна
Эм чи юуг нь өөрчлөх байсан бэ? Таван зүйлийг нь нэрлээч
Арон чихрийн шижингийн клиникийн сургагч, байнгын лаборатор рентген, сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгч, олон төрөлт халамжийн баг, цахим өвчтөний бүртгэл.
Эм эмнэлэг дээр клиник байсан, мөнгө их үрж байсан болохоор хаахаас өөр аргагүй байсан. Захирлаар нь хүрээд ир, тэгвэл дахиад нээх болно. Оффис чинь клиник дотор байна
Арон би зангиа зүүх ёстой юу?
Эр сайн уу?
Клэйр эргэн тавтай морил.
Эм би зүгээр үү?
Клэйр хагалгаа маш амжилттай болсон. Бүх хавдрыг авсан гэдэгтээ итгэлтэй байна.
Эр хажууд нь уут байна. Хагалгааны дараа юм гарах ёстой юмуу?
Клэйр зарим нэг хүндрэлүүд гарсан. Гэдэсний чинь томоохон хэсгийг тайрч, арьсанд чинь өтгөн шингэнийг чинь дамжуулах нээлхий хийх ёстой болсон. Энэ бол өтгөн шингэний уут.
Эм үүнийг хэр удаан зүүхийн?
Клэйр үүрд
Эм тэхээр би насан туршдаа угаалгын өрөө орохдоо энэ зүйлтэй явах юмуу?
Клэйр тиймээ. Бид танд яаж солих, яаж хаяхыг нь зааж өгнөө
Эр бидэнд хоёуланд нь зааж өгнө.
Клэйр ийм учраас л бид үүнийг хийдэг Шон. Болзоо бүр гамшиг. Харилцаа бүр хяналтаас гардаг. Гэхдээ үүнтэй байнга байвал, амьдралд чинь чамд тусламж хэрэгтэй үед туслаж чадах, хайр булаам байхгүй байсан ч чамайг хайрлах, юу ч болсон чамтай хамт байх хэн нэгэн гарч ирнэ.
Шон энэ үнэ цэнэтэй зүйл биш
Клэйр сайн уу ээжээ?
Алекс хүү маань наашаа ирж байгаа. Би түүнийг нисэх буудлаас тосохоор явлаа.
Мор сайн уу өвөө?
Back to episodes Go home