Squared Zebra 46

Character

 

TITLE

Хамтдаа алхацгаая:

POLLY

Удаан алхах тусам баригдахгүй байж чадна.

YANA

Бид ялчихлаа. Бид ялчихлаа

YANA

Полли, чи чоно шүү.

POLLY

Удаан алхах тусам.

POLLY

Удаан алхах тусам.

YANA

Чи дахиад чоно болчихлоо.

POLLY

Гэхдээ Юана, чи шударга тоглохгүй байна. Алхаж явах ёстой. Та нар гүйгээд байна.

CHECKERY

Полли, чи юу яриад байгаа юм бэ? Бид алхахгүй байгаа юм уу?

POLLY

Юана.

POLLY

Юана үсрээд л байна. Харин Чекери, чи яг л галзуу юм шиг үсчээд байна.

CHECKERY

Гэхдээ би тэгж алхдаг шүү дээ.

YANA

Би ч гэсэн.

YANA

Би дандаа л үсэрж савчиж явдаг.

POLLY

Та нар яг л над шиг алхах хэрэгтэй. Сайн харж байгаарай.

YANA

Полли, яасан сайхан алхдаг юм бэ? Чи бидэнд заагаад өгөөч.

POLLY

Хамгийн эхэнд нуруугаа тэгшлээд зогс. Цээж хэсгээ дотогшоо татаад мөрөө тэгшлэх хэрэгтэй.

POLLY

Өөртөө итгэлтэй бай. Хөлөө нэг нэгээр нь хөдөлгө.

POLLY

Эхлээд баруун хөлөө урагшлуул, дараа нь зүүн хөлөө. Яг л олс шиг сунаад яв.

CHECKERY

Би ойлгочих шиг боллоо Полли. Ингэж үү?

POLLY

Олс шиг сунахаа мартаад байна шүү.

CHECKERY

Аан тийм, олс шиг. Тийм ээ.

YANA

Яг ингэж үү?

POLLY

Болилдоо. Чиний алхаа чинь миний алхаатай ижилхэн байгаа юм шиг харагдаж байна уу?

CHECKERY

Полли, чи яаж тэгж алхаж сурсан юм бэ?

POLLY

Нэг сайхан номноос уншсан юм.

CHECKERY

Бид нар ч гэсэн уншмаар байна.

POLLY

Та нарт унших хэрэг байхгүй ээ.

CHECKERY

Родион. Родион.

POLLY

Родион, бид нар чиний номыг аваад уншиж болох уу?

POLLY

Та нарт бас алхах урлагийн тухай ном ч гэсэн хэрэгтэй шүү найзуудаа.

RODION

Гэхдээ энэ номонд сайхан алхахын тухай бүр юу ч дурдагдаагүй байна.

POLLY

Ойлгоход маш амархан шүү найазуудаа. Тэгшхэн зогсож байгаад энэ номыг унагахгүй удаан, тэнцвэрээ олоод алхах хэрэгтэй.

RODION

Гоё юм аа.

POLLY

Родион, чи ч гэсэн хүрж ирээд туршаад үзээч.

YANA

Найз минь, чи бүгдэнд нь алхах зааварчилгаа өгөөч.

YANA

Энэ ном хавтгай. Бидний толгой хавтгай биш. Ерөөсөө тогтохгүй юм байна.

CHECKERY

Би мэдчихлээ. Энэ номнуудыг толгойндоо уяад тавья.

YANA

Сайхан санаа байна. Надад тууз ч байна. Хүрээд ирдээ.

YANA

Энийг хардаа. Би одоо доошоо харсан ч алхаж чадна.

CHECKERY

Полли. Биднийг хардаа. Бид зөв аргаар алхаж сурлаа.

POLLY

Юу гэнэ ээ? Та нар ойлгохгүй байгаа юм уу?

POLLY

Удаан, сайхан алхахын хамгийн чухал хэсэг нь толгой дээрээ номнуудыг тогтоож сурах шүү дээ.

YANA

Өө үгүй ээ. Бидний арга буруу байж. Одоо хоёулаа хэзээ ч сайхан алхаж сурахгүй нь.

CHECKERY

Яана аа. Шуурга болж байна. Явцгаая.

CHECKERY

Өө үгүй ээ.

POLLY

Ашгүй дээ. Бүгдээрээ бороонд норолгүй ирчихлээ.

CHECKERY

Полли, чи яг л над шиг түргэн явж Юана шиг үсчиж явлаа.

POLLY

Тийм ээ.

POLLY

Би та хоёроос түргэн алхахыг сурсан.

CHECKERY

Хэрвээ бид Родионы алхалтыг бид сураагүй бол гүүр бүтээж энд ирж чадахгүй байх байсан.

CHECKERY

Тэгэхээр бүгдээрээ өөр өөрийн гэсэн тусгай алхалттай байх нь.

POLLY

Та хоёрын алхалт хурдтай алхахад их тустай юм байна аа.

CHECKERY

Полли, би одоо ч гэсэн яг л чам шиг үзэсгэлэнтэй алхаж сурмаар байна.

CHECKERY

Хэрвээ чам шиг алхаад сурчихвал. Хэзээ нэгэн цагт хэрэг болж л таарна.

RODION

Харин би бол бүх төрлийн алхаанд дуртай. Би өөрийгөө тэгж дүгнэдэг.

YANA

Тийм ээ. Бүгдээрээ алхалтаа давтацгаая.

RODION

Тийм ээ.

CHECKERY

Тийм ээ.

POLLY

Тийм ээ.

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home