“Tangled Ep49”
Эв: Намайг уучлаарай Рапунзел. Гэхдээ би чамайг оруулахгүй.
Ра: Хөөе, Евгений? Намайг оруулаач! Евгений! Тэрний нэг хамтрагч өөрөөс нь урвах болно. Итгэж чадахгүй нь ээ.
Лэ: Гүнжээ намайг сонс. Би Юүжиныг амьдралынх нь турш мэднэ. Бас тэр хэзээ ч бүр хэзээ ч чамайг хайрладаг шигээ хэн нэгнийг хайрлаж байгаагүй.
Ка: Тийм ээ Рапс. Тэр юу ч хийсэн байлаа чиний төлөө л хийж байгаа байх.
Ра: Та нарын зөв байх л даа. Гэхдээ би өөрөөс нь сонсох хэрэгтэй байна.
Ад: Бид хурдлах ёстой. Хаанд миний сүүдрийн илд байгаа. Тэр илд чулуунуудыг огтлох хүчтэй. Би тэрнийг яах гэж байгааг сайн мэдэж байна. Саран чулууг устгана.
Ра: Паскаль Дотогшоо орох зам олоод Юүжин дэр оч. Бас тэрнийг чулуунд огтхон ч ойртуулж болохгүй шүү.
Ра: Харин бүгдээрээ арын хаалга ч юм уу ямар нэг юм олох хэрэгтэй. Энэ цайз руу орох цорын ганц зам байж таарахгүй.
Ад: Би хаан бүх орцыг битүүмжилсэн гэж айж байна.
Эв: Хэрвээ би Рапунзелийг мэддэг бол тэр наашаа орох замаа олно.
Эд: Тэгвэл бид урьтаж саран чулуунд хүрэх ёстой.
Эв: Энэ хөшөөнүүд, тэд миний…
Эд: Тэд бол бидний өвөг дээдэс. Үеийн үед тэд энэ чулуунаас дэлхийг хамгаалахын тулд өөрсдийгөө зольсон. Харин одоо чи надад чулууг устгаж энэ дунд байраа эзлэхэд минь туслахаар ирлээ. Энэ байна хүү минь. Саран чулуу. Дахиж энэ бүх ачаа бидэн дээр ирэхгүй ээ. Учир нь бидний болон хувь заяаны минь хооронд байгаа ганц зүйл энэ гүүр. Би яваад олс аваад ирье.
Эв: Би өөрийгөө гадуурхагдсан гэж бодсон. Өөрийгөө цор ганцаар л гэж бодсон. Гэмтэн хулгайч наргианч. Минийх гэх газар байхгүй. Намайг хэн ч хайрлахгүй гэж бодсон. Гэхдээ би яаж мэдэх билээ. Миний буруу байжээ. Үнэхээр буруу. Энэ тэгээд би олсон гэж бодсон. Бидний хамтын мөрөөдөл. Өөрийгөө би азтай гэж бодсон. Бараг л өөртөө итгээгүй. Би зорилгоо мэддэг гэж бодсон. Би өөрийгөө хаана байх ёстойгоо мэддэг гэж бодсон. Гэхдээ миний буруу байжээ. Миний мэддэг гэж бодож байсан бүх зүйл. Миний хаана байсан, миний хаашаа явах. Миний найдсан бүхэн худал болж хувирлаа. Тааж болох л байсан. Мэдэх ёстой байж. Одоо би мэдлээ. Миний хүсэж байсан бүхэн. Миний төлөвлөсөн бүхэн. Миний бүх сайхан дурсамжууд. Элсээр хийсэн цайж байжээ. Одоо бүх зүйл дууслаа. Ойлгоход минь туслаач. Эдний аль нь ч би биш байсан юм бол, Би хэн байх ёстой юм бэ? Миний мэддэг гэж бодсон бүхэн. Найдвар бүхэн. Мэдрэмж бүхэн. Хайр бас итгэл аз жаргал. Тэд дууссан, тэд явсан, тэд өнгөрсөн. Тэгээд юу үлдсэн бэ? Би ганцаархнаа. Дахиад нэг. Би мэдэх ёстой байж. Одоо би мэдлээ. Миний амьдрал юу ч биш байсан бололтой. Хуурамч байсан бололтой. Би одоо өөр хүн болсон юм шиг байна. Би яг хэн юм бол оо?
_____________
Ка: Рапс чи зүгээр үү?
Ра: Тийм ээ, би зүгээр. Бид зүгээр л гэж бодож байна.
Ка: Гайхалтай лаваар дүүрэн хонгил.
Ад: Гэхдээ сайн мэдээ нь энэ биднийг цайз руу хүргэнэ.
Ра: Тэгвэл лаван хонгил л биз.
___________
Жи: Чи гүнжийг сонссон. Би ахалж байгаа. Чи намайг хатуу ч гэсэн шударга гэж бодох байх. Тэгэхээр гайхалтай. Би агшиж байна. Өө хараач би эндээс байшингаа харж байна.
Ра: Дахиад хэр хол вэ?
Ад: Дахиад хэдэн 100 метр яваад бид яг хааны өрөөний доор очно.
Ка: Бид Саранчулууг хурдхан олсон нь дээр. Бид энд хэр удаан тэсэхээ мэдэхгүй байна.
Лэ: Би нэг их удахгүй л гэж бодож байна.
Ад: Бид буцаж өөр зам хайх ёстой.
Ка: Бид гацчихлаа.
Ра: Үгүй ээ, үгүй бид гацаагүй. Чулуунууд бидний талд байна. Тэд биднийг сарны чулуу руу хөтөлнө.
Лэ: Наадах чинь сайн онол байна шүү.
____________
Эв: Паскаль? Чи энд юу хийж байгаа юм бэ? Чи зүгээр үү, мэлхий? Тийм ээ тийм. Надад уурлаж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ надад сонголт байгаагүй. Сонсооч энэ галзуу юм шиг сонсогдоно л доо. Гэхдээ энэ бол миний төрсөн газар. Бид Рапунзелээр чулууг авхуулахаар авчирсан гэдгийг мэднэ ээ. Гэхдээ одоо, одоо бүгд өөрчлөгдсөн. Сонсооч хамгийн сүүлд хэн нэгэн саран чулууг устгах гэж оролдоход би ээжийгээ алдсан. Бид Рапузелийг алдчихвал яах вэ, Паскаль?
Ра: Тэрний нэг хамтрагч өөрөөс нь урвана.
Эв: Би юм байна. Рапунзелээс урвасан хүн бол би. Би мэдэх ёстой байж. За за, Паскаль Рапунзелыг хайж ольё.
__________
РА: Хөөе залуус аа, би тэнд гэрэл харах шиг боллоо.
Эд: Эцэст нь миний хүү эргээд ирлээ. Тийм ээ тэр өөрийн үүргээ биелүүлэхээр ирсэн.
Ра: Яасан бэ, чи юу харсан юм? Юүжин, юм уу?
Лэ: Аймаар залуу өөртэйгөө яриад байх шиг байна.
Ад: Сайн байна. Тэр биднийг энд байгааг мэдэхгүй байгаа гэсэн үг.
Эд: Тэр бид бүгдийн адил хувь тавилангаа гүйцээхээр ирсэн.
Ад: Саран чулууны танхим яг тэр хаалганы цаана бий.
Ра: За за, тэрний анхаарлыг сарниулж чадвал би сэмээрхэн орж чадна.
Ка: Үгүй ээ, чи тийшээ ганцаараа орохгүй. Тэнд юу байгааг хэн мэдэх юм?
Ад: Рапунзел ганцаараа орох ёстой. Зөвхөн Нарны дусал л Сарны чулууны агуу хүчийг тэсэж чадна.
Ка: Хэзээнээс чи надад итгэхээ больчихсон юм бэ?
Ра: Касс бид хоёр явна. Адира чи Ленстэй үлд. Та 2 хааныг саатуулж байх хооронд бид 2 явья. За за, намайг тоолохоор 1 2..
Эд: Миний дараагийн шидэлт байгаа ононо шүү. Би чамд хол байхыг сануулсан.
Ад: Эдмунд.
Эд: Надад хэлэх ч үг алга, Адира.
Ра: Эрхэм дээдэс ээ, гуйя! Саран чулуу намайг ойрхон байгааг мэдэж байна. Би явах ёстой.
Эд: Үгүй! Тэр өрөөнд хэн ч орж болохгүй.
Ра: Би орно оо, бас та миний замд саад болохыг хүсэхгүй.
Эд: Үгүй! Тэр өрөөнд хэн ч орж болохгүй.
Эв:` Тийм ээ, тэр өнгөрнө. Тэрнийг оруул. Тэр бол нарны дусал!
Ра: Юүжин!
Эв: Рапунзел, намайг уучлаарай. Би зүгээр л…
Ра: Сонсооч, ингэж байх цаг алга. Бид тэр чулуунд хүрэх ёстой! Энэ газар биднийг дуудаад байна.
Эд: Гэхдээ хүү минь, Сарны чулууг устгах ёстой.
Ра: Хүү?
Ка: Хүү?
Лэ: Чи ашгүй өргүүлчихээ юу? \
Эв: Сонсооч, би дараа ярьж өгье өө.
Эд: Үгүй!
Эв: Товч тайлбар, би ханхүү. Магадгүй.
Лэ: Юу болоод байна вэ?
Эд: тийм байх учиргүй.
Ра: Энэ юу вэ?
Эд: Олон зууны турш өвөг дээдэс минь энэ газрыг хамгаалахаа тангарагласан. Одоо тэдний сүнс тэр тангаргаа биелүүлэхээр босчээ.
Ра: Яг ч би танай гэр бүлтэй уулзана гэж төсөөлөөгүй л дээ.
____________
Лэ: Аа! Адира, намайг бариарай! Хайр өвддөг.
Ра: Тэгэхээр чи аавтай юм уу?
Эв: Тийм ээ, энд хувь тавилан нь хүлээж байсан цорын ганц чи хүн биш бололтой.
Эд: Үгүй ээ, тэрнийг оруулах ёсгүй.
Эв: Сонс эрхэм дээдэс ээ, аав аа. Би таныг юу гэж дуудхаа мэдэхгүй байна, гэхдээ та энэ сүнснүүдийг зогсоох хэрэгтэй!
Эд: Би тэгж ч чадсан тэр өрөөнд хэзээ ч орох ёсгүй.
Лэ: Болгоомжтой. Чи зүгээр үү?
Ад: Лэнс, Баярлалаа.
Лэ: Тэд буцаж ирсээр л байна!
Жи: Тэгвэл бид яг цагтаа ирлээ!
Эв: Юу гээч, Магадгүй таны зөв. Магадгүй би энд буцаж ирээд хувь тавилангаа биелүүлж байгаа байх. Гэхдээ миний хувь тавилан энд тантай нэгдэх биш харин таныг эндээс аврах бол яах вэ? Та дахиж тулалдах шаардлагагүй. Тэр энэ бүхнийг дуусгахаар ирсэн. Надад итгэ.
Эд: Чи чи яаж ийм итгэлтэй байгаа юм.
Эв: Та хүний нүд рүү хараад ихийг хэлж чадна гэж хэлсэн тийм үү? Тэгвэл минийх рүү хар. Учир нь би Рапунзелд итгэж байна. Та ч гэсэн итгэх ёстой. Энэ сүнснүүдийг өнгөрч чадахгүй байна уу?
Ра: Итгэнэ үү байна уу тэд үнэхээр зөрүүд юм.
Эв: Гайхалтай.
Ра: Лэнс, битгий бууж өг.
Лэ: За, Лэнс, анд минь. Өнөөдөр бид нэг юм сурсан гэж бодож байна.Хүн бүр хувь тавилантай байдаг. Тэр хувь тавилан юу гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ ганц л юмыг мэдэж байна. Бид өнөөдөр үхэлтэй уулзахгүй.
Эв: Ленс чи бол суутан. Бас би энийг анхны бөгөөд сүүлийн удаа хэлж байна.
Ра: Залуус аа, Лэнсийг хамгаалаарай.
Ад: Макс бариарай.
Жи: Уналаа.
Эд: Манай гэр бүл зүгээр л үнэхээр аймшигтай. Одоо бүх зүйл чамаас шалтгаална.
Ра: Үгүй ээ энэ биднээс шалтгаална. Бид чадлаа, залуус аа. Сонсооч, сүүлийн хэдэн сар бидэнд амар байгаагүйг мэднэ ээ. Би чамд баярлалаа гэж хэлмээр байна. Бүх зүйлд.
Ка: За за Рапунзел цаг нь боллоо.
Эв: Энэ байна, Рапунзел. Одоо яваад хувь заяатайгаа нүүр тул.
Ра: Би чамд хайртай. Кассандра? Чи чинь юу хийж байна аа?
Ка: Хувь тавилангаа биелүүлж байна. Би чамд анхааруулахыг оролдсон, Рапунзел. Чи хэнд итгэж байгаагаа анхаарах хэрэгтэй.
Back to episodes Go home