Tangled 48

                                “Tangled Ep48”

Эр: Тангледийн өмнөх ангид.

Ра: Энэ биднийг хаана хүргэх юм бол оо?

Ад: Хувь тавиланд чинь хүргэнэ. Энэ чулуунууд чамайг хайж байгаа. Бас чи тэднийг дагах ёстой. Харанхуйн хаант улс руу.

Ра: Би энд маш олон зүйлийг туулсан. Энэ хар чулуунууд намайг хувь тавилан руу минь хөтөлнө. Би амьдралдаа юунд ч ингэж итгэлтэй байсангүй. Би тэднийг дагах ёстой. Тэд намайг хэзээ ч эргэж ирэхгүй тийм газар луу дагуулбал яах вэ.

Гэ:  Адира чамд худлаа хэлж байна. Тэр хувь тавилангаа олоход чинь тусалж байна гэж бодогдуулсан байж магадгүй. Гэхдээ харанхуйн хаант улс руу явбал чи сүйрнэ.

_____________

25 жилийн өмнө.

Эд: Бүгд одоо явах ёстой.

Кү:  Эрхэм дээдэс ээ.

Эд: Би бүгд гэж хэлсэн. Энэ газар бас энд байгаа хараагдсан хүч үүрд алга болох болтугай.

Одоо цаг.

Ра: Бид чадлаа. Харанхуйн хаант улс.

Эв: Тийм ээ бид хуучин тэргээ тэнд аваачихад л болно.

Ра: Өө хүлээ хүлээ хүлээ.

Эв: Үгүй ээ дахиад л биш шүү.

Лэ: Тэр бидэнд сайн үйлчилсэн.

Жи :Үгүй ээ миний бүх цэвэрхэн хувцас.

Лэ: Жижгээ чамд цэвэрхэн хувцас байхгүй шүү дээ.

Жи: Өө наад хандлага чинь таалагдахгүй байна шүү.

Ка: Хувь заяа чинь хүлээж байна гүнж ээ.

Эв: Чи бэлэн гэдэгтээ итгэлтэй байна уу?

Ра: Би зүгээр л энэ юу гэдгийг мэдэхийг хүсэж байна. Деманитус намайг сарны чулууг зогсоохгүй л бол хар чулуунууд бүгдийг сүйтгэх болно гэсэн. Гэхдээ би тэрийг хийсэн ч гэсэн надад юу тохиолдохыг мэдэхгүй байна.

Ка: Би мэдэхгүй ээ. Гэхдээ юу ч болсон бай чи ганцаараа биш шүү. Одоо, одоо урьд өмнөхөөсөө ч илүү. Бид хамтдаа нэгдмэл байх ёстой.

Эв: Одоо эсвэл хэзээ ч үгүй. Тиймээс ирээдүйгээ бүгдээрээ ухаалгаар харцгаая.

Ра: Бид бүгд энэ хол ирж чадлаа шүү дээ. Энэ аялал үнэхээр гайхалтай байлаа.

Бүгд:    Надад хийж чадахгүй зүйл гэж үгүй. Та нар надтай хамт байхад.

Ка: Магадгүй маргааш бид уйтгар гунигаа олох байх. Бидний түүх ингээд дуусаж байна.

Эв: Магадгүй бид салах хувь тавилантай байж ч мэднэ. Бидний зам яаж дуусахыг хэн мэдэх билээ. 

Ра: Энэ чигээрээ ингээд үлдээсэй гэж ямар их хүсэж байна аа. Гэхдээ дүр эсгээд ямар ч нэмэргүй байх.

Ка: Хэрвээ бид өөр өөрийн замаар явах тавилантай бол.

Ра,Ка:  Хамгийн сүүлийн өдрөө бүрэн утгаар нь мэдэрье.

Бүгд:    Яагаад одоо бүх чадлаараа хичээж болохгүй гэж. Учир нь одоо, одоо бид урьд өмнөхөөсөө илүү хамтдаа нэгдмэл хэвээрээ байна. Одоо, одоо эсвэл хэзээ ч үгүй. Тиймээс нэгдэж хамтдаа тэмцэцгээе. Эргээд харахад бид үнэхээр сайхан байсан. Бидний өдрүүд үнэхээр бахархалтай. Надад чадахгүй зүйл гэж үгүй. Та нар надтай хамт байхад. Бид одоо юу хийж чадах вэ?

3ла:      Чамгүйгээр, чамгүйгээр, чамгүйгээр…Чи байхгүй байхад.

__________

Ка: Хөөе.

Эв: Рапунзел харанхуй хаант улсад ирэхэд найзуудынх нь нэг нь тэрнээс урвах болно. Би ч энд итгэмээргүй байна Макс. Гэхдээ Деманитусын хэлсэн бүхэн зөв байж таарсан. Үгүй ээ би тэрэнд хэлэхгүй. Би чамтай маргахгүй ээ. Сонс. Би сүүлчийн удаа эртний сармагчин эрдэмтний сэрэмжлүүлгийн талаар мориноос зөвлөгөө авч байна. Надад тус болооч. Энэ бүгдийг дундаа л үлдээцгээе за юу.

Ра: Хөөе энэ юу юм?

Эв: Энэ үнэхээр хөгжилтэй юм.

Ра: Хэн ч надаас урвахгүй дээ. Деманитус алдсан л байх. Өдийг хүртэл хүн бүр миний талд байсан. Тэд одоо надаас урвахгүй ээ.

Эв: Тэд чамайг хамгаалж байна гэж бодохгүй л бол. Тэгээд ч Касс тэгээд л гараа гэмтээсэн шүү дээ.

Ра: Чи касс гэж бодохгүй байгаа биз дээ.

Эв: Үгүй ээ, үгүй, үгүй. Би Касст хайртай. Тэр миний хувьд эгч шиг л болсон. Тийм ээ чи ядаргаатай эгчийгээ тэгэх ёстой болохоор л хүндэлдэг шиг…Гэхдээ бид тэрнийг ажиглаж байх хэрэгтэй…Энэ шувуу яг яагаад байна аа?

Ка: Магадгүй чи найзуудаас нь асуух хэрэгтэй байх. 

Ра: Тэд бүгд тэр шувууг дагаж байна. Паскаль тэрнийг нааш нь дагуул.

Лэ: Надаас холд, энэ хэний тэнэг төлөвлөгөө байсан бэ? Дахиад л биш шүү.

Эв: Гайхалтай энэ хаант улсын шувууд хүртэл дайсан юм байна.

Ра: Биднийг зогсоохын тулд хэдэн шувуунаас ч илүү юм хэрэг болно. Жишээлбэл иймэрхүү ч юм уу.

Лэ: Тийм ээ, энэ ч урт зам байна шүү.

Жи: Туслаарай. Чи энийг сонсов уу? Хэн нэгэнд тусламж хэрэгтэй байна.

Эв: Хэн нэгэнд энийг яаж гатлах талаар санаа байна уу?

Эд: Гадны хүмүүс байсаар л байна уу? Тэгвэл бидэнд хийх ажил байна.

_______________

Ра: Би гатлах зам олчихлоо. Та-да! Боль л доо. Дүүжин гүүрнээс хэн айх юм бэ? Тийм ээ, цохиорой. Надад таалагдаж байна шүү.

Эв: Шаргал үст ээ. Тэр юм 50 метрийн зайтай байна.

Ка: Би авчирч чадна аа. Би эхэлж гараад тэр юмийг буцаагаад та нар луу явуулъя.

Ра: Мэдэхгүй юм даа Касс.

Ка: Надад итгэ ээ, би чадна.

Ра: Мэдээж би чамд итгэж байна. Бид чамд итгэдэг. Гэхдээ чиний гар…

Ка: Би ийм гартай байсан ч та нарын дундаас хамгийн чадварлаг нь би.

Эв: Ийм том ангал дээгүүрх хэврэг утсан дээгүүр явахаасаа өмнө хүнд хуяг дуулгаа тайлсан дээр байсан гэж бодож байна.

Ка: Магадгүй тэрний загварын шийдэл байх.

Жи: Хонгор минь, хуяг дуулга моодноос гараад удаж байна.

Ра: Хөөх энэ  үнэхээр их зориг шаардана.

Эв: Тэр үнэхээр арыг чинь даах юм аа. Тэр дүүжинг ангалын нөгөө талд аваачаад тэнд нь үлдээх бодолгүй л бол. Тэгвэл чи тийшээ хүрэх аргагүй болно.

Ка: Аан чи бас хаалга онгойлгуулмаар байгаа юм уу?

Лэ: Чиний тэнд хийсэн зүйл үнэхээр зоригтой байлаа. Чамайг сайн дураараа хийхээс өмнө би хийх гэж байсан л даа. Гэхдээ…

Ка: Баярлалаа, Ленс. Бүгд хувь тавилангаа олж мэдэхийн тулд шүү дээ.

Лэ: Чи үнэхээр энэ хувь тавиланд нь итгээд байгаа юм уу?

Ка: Би хүн бүрийг хувь тавилантай гэдэгт итгэдэг.

Ра: Касс бидний урмыг хугалахгүй гэж хэлсэн шүү дээ.

Эв: За за ойлголоо. Би тэр сармагчны сэрэмжлүүлгийг хэтэрхий их уншсан байж магадгүй. Зүгээр л ямар нэг юм чамд саад болно гэхээс…Хаанаас ч юм хачин хүн гарч ирэхгүйгээр ганц удаа явж болохгүй гэж үү?

Ра: Лэнс Касс та 2 эргүүлээд байгаарай. Биднийг аль болох хурдан тийшээ гарга. Юүжин, шинэ найз маань юу хүсэж байгааг харцгаая. Юүжин! Юүжин болггомжтой! Залуус аа би яаруулах гэсэнгүй л дээ. Гэхдээ хурдлаарай.

Эв: Алив, Рапунзел!

Ка: Тэр хаанаас гараад ирэв ээ?

Лэ: Яг л сахиусан тэнгэр шиг тэнгэрээс унаад ирлээ.

Эв: Одоо Адира гараад ирлээ. Учир нь яагаад ийм юм байж болохгүй гэж.

Ад: Үгүй ээ!

Эв: Адира!

Лэ: Үгүй ээ.

Эв: Рапунзел, Чи бусдыгаа аваад явж бай. Би энэ ноёнтонг тогтоож байя.

Ра: Гэхдээ…

Эв: Би яв гэсэн. Одоо!

Ра: Кассандра хүлээ.

Эв: За за, хоёулаа энийг тэнцээ гэвэл ямар вэ?

Ра: Юүжин! Үгүй ээ үгүй!

Эв: Өө үнэхээр тааламжгүй байлаа шүү. Өө ашгүй минь гэж. Чи зүгээр байна. Чи юугаа хүлээсэн юм бэ?

Эд: Би…би чамтай тулалдахгүй ээ. Чи бол миний хүү.

____________

Эв: Аав аа? Та миний аав гэж үү? Мэдээж шүү дээ. Мэдээж та мөн. Би яагаад таныг өмнө нь харж байгаагүйгээ мэдэхгүй юм. Нөгөө харанхуй, хэрцгий нүд огт танихгүй хүмүүс рүүгээ шууд дайрахаар түрэмгий гээд л…

Эд: Би чиний аав.

Ка: Үнэхээр харамсалтай байна, Рапс.

Ра: Бидний түүх ингэж дуусахгүй ээ. Бид буцаж яваад тэрнийг аварна.

Ад: Шаардлагагүй ээ тэр зүгээр. Тэр доорх агуй руу аюулгүй орсон. Би харсан. Одоо явъя. Загасны арь. биднийг өөрийг нь хайж цагаа үр гэж амь насаа эрсдэлд оруулаагүй.

Ра: Түр хүлээгээрэй, Адира. Чи тэр баатрыг мэдэж байсан. Үнэндээ чи бидний мэдэхгүй олон юмыг мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Чи бидэнд бүхнийг хэлэхгүй л бол бид цаашаа алхам ч хөдлөхгүй.

Ад: Таны зөв гүнж ээ. Та түүхийг бүхэлд нь сонсох цаг болсон.

Эд: Санаа зоволтгүй ээ. Үнэндээ энэ сарнаас эхэлсэн нэлээн сонирхолтой түүх. Эрт урьдын цагт тэнгэрээс сарны ганц дусал унасан юм. Харин тэр сарны ганц жижиг дуслаас сэтгэл татам опал чулуу үүссэн. Тэр чулуу өөрийг нь эзэмшихийг хүссэн бүгдийг устгах чадалтай байлаа. Олон зуун өнгөрч, Опалын хүч ч ихэссэн. Тэгж л хаант улс маань бий болсон юм. Өвөг дээдсийн маань байгуулсан хаант улс. Манай удмынхан олон зуун дамнан эндэхийг сахиж, опалийн хязгааргүй хүчнээс дэлхийг хамгаалдаг байлаа.

Ад: Гэвч сүүлчийн харанхуйн хаан Эдмунд, энэ уламжлалыг дуусгаж чулууг устгахыг оролдсон юм. Энэ нь сайн үр дүнд хүргээгүй.

Эд: Үр дүнд нь би албатуудаа эндээс явж хэзээ ч эргэж ирэхгүй байхыг тушаасан. Өөрийн хүүгээ хүртэл. Би энэ хүчийг нууцлахын тулд хамгийн үнэнч цэргүүдээ дэлхий рүү хийсэн. Хэрвээ энэ хүч буруу гарт орвол сүйрэл болох нь тодорхой гэсэн үг. Тэр баатрууд өөрсдийгөө…

Ад: Ахан дүүс гэж дууддаг. Би энийг үргэлж хачин гэж боддог байсан. Учир нь бидний нэг эмэгтэй шүү дээ. Би ийм хүчирхэг харанхуй байхад энэ ертөнцийн хаа нэгтээ түүнтэй тэнцүү гэрэл гэгээ байхгүйд итгэхийг хүсээгүй. Тиймдээ ч миний зөв байсан. Олон жил хайсны эцэст би наран дуслыг олсон. Зөвхөн чи Рапунзел. Бүх зүйлийн тэнцвэрийг сэргээж чадна.

Ра: Чи бүгдийг нь анхнаасаа мэдэж байсан юм бол яагаад ийм нууцлаг байсан юм бэ?

Ад: Би наран дусал саран чулууны аюулыг дарна гэдэгт итгэлтэй байсан ч, чамд юу тохиолдож болохыг мэдэхгүй байсан.

Ка: Чи Рапунзел саран чулуунд хүрвэл тэр яахыг…

Ра: Би одоо зогсох гэж ийм хол ирээгүй.

Ад: Сайн байна. Бүгдээрээ найзууд хэвээрээ юү?

Ра: Мэдээж.

Ка: Бид хэзээ ч байгаагүй.

Ад: Энэ цорын ганц аюулгүй зам. Намайг дагаарай.

Ра: Уучлаарай Макс. Та 2 эндээ үлдэж таарах юм шиг байна.

Жи: Санаа зоволтгүй ээ, хатагтай минь. Би хүүхдүүдэд сайн шүү.

Ра: Аан, тэд ч найдвартай юм байна даа, Жижгээ. Чи ахлаарай.

Ка: Ингээд дөрвүүлээ үлдлээ.

__________

Эд: Гэртээ тавтай морил.

Эв: Тийм ээ. Энэ…Хөөх та ч бүхэлд нь бараан өнгөөр хийжээ дээ тийм үү?

Эд: Өө чамд таалагдаж байна.

Эв: Тэгээд надад хэлээч, хөгшин түрэмгий залуу минь. Чи яагаад биднийг холбоотой гэж бодоов?

Эд: Наад нүд чинь. Би эрэгтэй хүний нүднээс их зүйлийг хэлж чадна шүү. Бас миний хэрээнүүд явснаас чинь хойш чамайг дагаж байгаа. Энэ хамар чинь чамайг зөвтгөхгүй шүү.

Эв: Би энийг чинь л хэлээд байсан юм.

Эд: Минийхээр энэ уулзалт гайхалтай эхлэл болж байна. Би ихийг ярьж, түүхээ солилцлоо. Би тэрнийг өөртөө татаж ч магадгүй.

Эв: Юу гээч? Би наадхыг чинь сонсоод байна.

Эд: Өө уучлаарай би бодлоо чангаар хэлчихсэн байх. Би их удаан ганцаараа байсан л даа. Энэ яаж байна? Чи одоо миний бодлыг мэдэхгүй байгаа биз дээ, тийм ээ?

Эв: Тийм ээ үгүй. Та бодсон бүхнээ чангаар хэлээд байна. Бас би наадхыг чинь сонссоор л байна.

Эд: Золиг гэж би энэ чадвар дээрээ анхаарна аа. Цаг хугацааны эрхээр хэрээнүүд минь чамайг алдчихсан юм аа. Хөөе чи намайг юутай ажиллах болсныг харж байна уу?

Эв: Тийм ээ сонсооч. Би найзуудаа олох ёстой. Би Рапензелийг зүгээр байгаа эсэхийг харах ёстой.

Эд: Сарны чулуунаас хол байгаа л бол тэр зүгээр ээ.

Эв: Гэхдээ тэр чадахгүй. Тэр бол нарны дусал.

Эд: Чи тэрнийг мөн гэдгийг мэдэхгүй шүү дээ хүү минь.

Эв: Хөөе хөөе хөөе хөөе. Та намайг хүү гэж дуудахгүй шүү.

Эд: За за сонс. Би ингэмээргүй байна л даа. Гэхдээ чи надад сонголт үлдээсэнгүй. Энэ бол ширтэлт.

Эв: Өө тийм ээ та наадхаа больж болно.

Эд: Энэ ерөнхийдөө миний амралтын өдөр л дөө. Ихэнхдээ ийм байдаггүй юм. 25 жилийн өмнө би чамайг аль болохоор холдуулсан. Гэсэн ч энэ бүх цаг хугацаа тэр хол газраас ч гэсэн чи хүрээд ирлээ. Миний өмнө энэнтэй хамт. Энэ бол сарны чулууг устгах хүчтэй тийм л зэвсэг. Бид хамтдаа сарны чулууг устгах болно.

Эв: Бид ээ? Үгүй ээ сонс. Хар чулуунууд Рапунзелд зам зааж тэрнийг ийшээ хөтөлсөн.

Эд: Чамайг ийшээ хөтөлсөн. Сарны чулууг дуусгахын тулд. Энэ чиний оюун санаанд нөлөөлж бодлоор дүүргэдэг юм. Чиний найзыг ч гэсэн ингэж байна. Энэ л намайг ийм болгосон. Тэгээд би хаант улсаа бараг л устгасан. Би арайхийж амь гарсан ч хүн бүр тийм азтай байгаагүй ээ. Ээж чинь…Сарны чулууг авах нь Рапунзелын хувь тавилан биш. Харин тэрнийг аврах нь чиний хувь тавилан байж ч магадгүй. Амьдралынхаа хайртад ижил хувь тавилан тохиолдохыг битгий зөвшөөр.

Ра: Бид ирчихлээ.

Ад: Мэдээтэй байгаарай. Энэ зам үхлийн аюултай зайлсхийж боломгүй хавхаар дүүрэн. Болгоомжтой.

Ка: Сайхан урхи байна.

Ад: За за би урхийг жаахан хэтрүүлчхэж. Хуучных л даа.

Ка: Сая юу байсан бэ?

Ад: Саранчулуу. Энэ наран дусал ойрхон байгааг мэдэж байгаа.

Ра: Тэгвэл бид цаашаа явсан нь дээр байх. Юүжин. Ашгүй дээ чи зүгээр байна. Би үнэхээр…Юүжин. Юу болоо вэ?

Эв: Намайг уучлаарай Рапунзел. Гэхдээ би чамайг оруулахгүй.

 

 

 

Back to episodes Go home