Tangled 47

                               “Tangled Ep47”

                                   “Алдсан ба олсон”

                         

Ра: Дахиад ганц өдөр аялаад л бид харанхуй хаант улсад хүрэх нь. Бамбараа авсан л гэж найдаж байна. Учир нь хаант улс харанхуй болохоор. Би тэгж л хэлэх гээд байсан юм. Чи зүгээр үү,Юүжин? Чи сайнгүй харагдаж байна.

Эв: Юу, өө…А Би зүгээр л энийг нухацтай хүлээж аваагүй…Сонсооч энэ зүгээр л…Одоо бид Харанхуй хаант улсд маш ойрхон байгаа болохоор энэ бүгд илүү бодит юм шиг санагдаж байна. Бас галзуу хирстэй хүн биднийг тийшээ очвол сүйрнэ гэсэн. Бас бид тэнд юу хүлээж байгааг мэдэхгүй. Биднийг юу хүлээж байгааг олох цорын ганц сэжүүр нь уншиж болохооргүй урагдсан 3 хэсэгтэй хуулиас. Бид энийг уншиж ч чадахгүй. 

Ра: Энэ аймшигтай гэдгийг мэдэж байна, Юүжин. Гэхдээ бид одоо буцаж чадахгүй. Тэгээд ч хоёуланд нь өөр төлөвлөгөө байгаа. Эсвэл ядаж л бид өөр төлөвлөгөөтэй байх ёстой. Төрсөн өдрийн төлөвлөгөө?

Эв: Тэнгэр минь гэж төрсөн өдрийг чинь мартчихаж.

Ра: Чи яаж мартаж чадав аа, Юүжин?

Эв: Үнэхээр уучлаарай. Аан гээч? Аварга галт цох миний дэвтрийг шатаасан гэдэгт би итгэлтэй байна. Бас…Түр хүлээгээрэй. Энэ чиний төрсөн өдөр биш.

Ра: Ха ха, чамайг чадчихлаа. Чи царайгаа харсан ч болоосой. Паскаль Паскаль тэрнийг дуурай даа.

Эв: Тэгээд хэний төрсөн өдөр юм бэ?

Ра: Төрсөн өдрийн мэнд.

Эв: Чи намайг төрсөн өдөргүйг мэднэ биз дээ.

Ра: Чамайг хэзээ төрснийг мэдэхгүй л дээ. Гэхдээ хүн бүр төрсөн өдөртэй. Тэгээд л би бодсон юм. Яагаад өнөөдөр биш гэж? Өө хүслээ шивнээрэй. Зүгээр л аяган бялуугаа битгий идчихээрэй.

Эв: Би энэ хүсэл шивнэхэд тийм ч их итгэдэггүй л дээ. Эсвэл нөгөө…Харж чадахгүйдээ итгэдэггүй ч юм уу. Би хараад байна, мэлхий.

Ра: За за зүгээр зүгээр. Чи хүслээ шивнэх албагүй. Өнөөдөр чиний өдөр. Чи хүссэн бүхнийг хийж болно.

Эв: Энийг бидний өдөр болгочихъё л доо. Бас юу гээч. Би маргаашд эсвэл Харанхуйн хаант улсад санаа зовохгүй. Би зүгээр л өнөөдрөөрөө амьдарна аа. Бас юу ч юу ч энэ мөчийг сүйтгэж чадахгүй байна.

Ка: Үнсэлцэхээ дараа болооч, золигнууд минь.

Эв: Өө боль л доо. Канардист Вегор 2 уу? Биднийг дагаж байсан юм уу? Биднийг дагаж л байх ёстой. Миний бодлоор энийг…

Ра: Тэд биднийг дагаагүй гэдэгт итгэлтэй байна.

Ка: Бид та нарыг дагаж байсан юм. Вигор та нарт чухал зөгнөл хэлэхийг хүссэн. Тэр та 2-т дасчихсан бололтой. Бусдын хүслийг хорьж болох биш дээ.

Ра: За за тэр ч надад таалагддаг. Гэхдээ тэр азгүйдлийн хараал уу? Тэр бол өнгөрсөн явдал.

Ка: Тэрний гадилд битгий хүр.

Эв: Өө хө хө би таая. Энэ чухал зөгнөлийг чинь үнэ 5 Мөнгөн зоос.

Ка: Мэдээж энэ зөгнөл үнэгүй. Одоо чимээгүй бол, Вигорд сүнснүүдээ энд дуудахыг нь зөвшөөр. Аа хаа сайгүй гадилын хальс.

Эв: Эвшээх, Илүү чанга эвшээх..

Ка: Вигор! Чиний малгайндаа хадгалдаг юмнууд. Гайхамшиг ч дуусахгүй юм даа. Олон хүнд хэцүү бэрхшээлийн дараа сүүлийн хэсэг таныг хүлээж байна. 

Ра: Сүүлийн хэсэг гэнэ ээ? Тэр хуулиасны 4 дэх хэсгийн талаар ярьж байгаа байх.

Эв: Юу? Чи эндээс тийм юм ойлгосон юм уу? Би лав юу ч ойлгосонгүй. Хэрвээ тэр хуулиасны 4 дэх хэсгийг хэлж байгаа юм бол яагаад 4 дэх хэсэг гээд хэлчхэж болоогүй юм бэ.

Ра: Тэгвэл шүлэг биш болчихно. Юүжин бусад хэсгийг ойлгохын тулд бидэнд 4 дэх нь хэрэгтэй. Бас дээр нь энэ төрсөн өдрийг мартагдашгүй болгохгүй гэж үү?

Эв: За яахав. Одоо бид яах вэ?.

Ка: Вигор та нарыг 5 мөнгөн зоосоор замчилна.

_____________

Эв: Өө, өө, хөө, хөө, хөө! Энэ миний төрсөн өдөр, санаж байна уу!

Ра: Вигор хүлээ! Юу олсон бэ?

Эв: "Деманитусийн зам".

Ра: Деманитус Коронагиин цасан шуургыг зогсоосон зүйлийг бүтээсэн инженер-зохион бүтээгч шүү дээ.

Эв: Өө, сайн уу. Вигор? Сармагчаан? Банана авмаар байна уу? Вигор! Энэ…

Ра: Гайхалтай! Гайхалтай юм. Би үргэлж аварга том төөрдөг байшинд орохыг хүсдэг байсан!

Эв: Би баяртаи баина. Нээрээ шүү. Гэхдээ энийг хар даа! Хэрвээ Дэманитус бидэнд газрын зураг ч юм уу үлдээсэн бол саин л баих баилаа.

Ви: Чамд газрын зураг хэрэггүй! Учир нь би бол лорд Деманитус.

_____________

Эв: Тийм ээ сайхан оролдлого байна, Канардист. Тэр Деманитус биш ээ. Тэр залуу мянган жилийн өмнө амьдарч байсан. Өө сайн юм аа. Тийм ээ. За за,  утас алга. Гэхдээ чи нээрээ л мянган жил болсон сармагчин шиг үнэртэж байна. За за энд ямар заль ашигласан? Алив ээ хувцас уу? Үнэмшилтэй юм аа. Амьд юм шиг хувцас.

Ви:Энэ ямар ч заль байхгүйг би баталж байна. Би бол Лорд Деманитус, эртний Коронагийн хамгаалагч, шинжлэх ухаанч бүтээлийг шүтэгч, та нарт хэрэгтэй үед сармагчин дотроос гарч ирсэн юм. Гадил!

Эв:Энд юу болоод байна?

Ви:Сонс бас сайн сонсоорой. Мянган жилийн өмнө тэнгэрт нэгэн битүүлэг явдал болж эртний хүчийг 2 хуваасан юм. Наран дусал ба саран чулуу дэлхий дээр унасан. Би 3н шавьтайгаа наран дусал саран чулууны домгийг судласан юм. Дахин нэгдэхийг хүсдэг 2 махбод. Бид хайсан боловч тэднийг олж чадаагүй. Харамсалтай нь хайж байсан хүн нь ганц бид биш байлаа. Миний шавь нар надаас урваж удалгүй миний хуучны дайсан өөр ертөнцийн шидтэн Зан Тири Бүхний сүйрлийг хүссэн. Өөрийн ертөнцөөс муу муухайг хөөн зайлуулахын тулд би бүх хүчээ ашигласан. Наран дусал саран чулууны талаар бичсэн судалгаа маань ямар үнэтэй, буруу гарт орвол ямар аюултайг би мэдэж байсан. Тэгээд би хуулиасыг урьж хэсгүүдийг нь нуусан юм. Би муу хүмүүсээс холдуулахын тулд бүтээсэн төөрдөг байшиндаа сүүлийн хэсгийг нь нуусан.

Ра: Өө энд чинь нэг юм наалдчихаж. Гадил гэж бодож байна.

Эв: Бас сармагчин байгаагийн учир нь…

Ви: Би Зан Тирид олдож болохгүй. Би шинжлэх ухааны чадвараа эртний шившлэгтэй хослуулан амьд амьтны дотор нуугдах газар бүтээж чадсан. Тэрэн дотроо би дахин гарч ирэх цагаа хүлээн унтаа байдалд байсэн юм.

Эв: Гайхалтай л логик юм.

Ра: Та яагаад өмнө нь гарч ирээгүй юм бэ?

Ви: Би шидтэн биш. Гэхдээ шидийн талаар миний ойлгож байгаагаар энэ надад ганц л удаа гарч ирэхийг боломжыг олгоно. Гэхдээ хэдхэн цагийн хугацаанд. Үүний дараа миний сүнс энэ сармагчин руу үүрд орох болно.

Ра: Хөөх энэ залуу үнэхээр Деманитус мөн бол энэ нэр төрийн хэрэг.

Эв: Энэ Деманитус мөн бол шүү дээ. Түүнийг Зан Тиригийн өөр нэг дагуул биш гэдгийг бид яаж мэдэх вэ?

Ра: Би чамайг сонслоо, сонслоо. Болгоомжтой өөдрөг үзэл. Үнэхээр анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Мухардчихлаа. Энэ их хөгжилтэй юм аа. За яахав, зүгээр. Тэгэхээр энэ зөв эргэлт байсан.

Эв: Урам өгөхгүй л байна.

Ра: Орох орцгүй бас гарах гарцгүй өрөө. Бороонд харагдана гэхдээ ганд байхгүй. Оньсого байна. Би оньсогонд дуртай. За за, хариултыг нь хэн ч хэлэхгүй шүү. Би чадна.

Эв: Нээрээ юу? Оньсого? Энд бидэнд оньсого яг ямар хэрэгтэй юм?

Ви: Оньсого чамд төөрдөг байшингаас гарахад тусална бас… Итгэл.

Эв: болиорой.

Ви: уучлаарай. Зуршил. Чи зөвхөн харж байгаа зүйлдээ итгэх ёсгүй.

Эв: За за, сонс. Та над шиг өссөн бол энийг хурдан сурна. Зөвхөн харж байгаа зүйлдээ итгэх, бүх зүйл бүтнэ гэдэгт итгэх хоёрын ялгаа нь халуун хоол идэх эсвэл сүүлчийн хоолоо идэхтэй л адилхан. Надад чиний бөөс мааждаг саваа хэрэггүй. Саваагаа өг! Саваагаа өг! Өө хайрыг бодож…

Ра: Зааны ясан аалз. Тэд хортой. Тэдэнд хазуулж болохгүй шүү.

Эв: Алив, Деманитус, хариултаа хэлээч.

Ви: Би санахгүй байна. Би энийг мянган жилийн өмнө барьсан. Чи юу хүлээгээв?

Эв: Өө, би мэдэхгүй ээ. Чамайг үхлийн аалзан урхинаас яаж гарахаа санаж магадгүй гэж бодсон юм!

Ра: Хүлээгээрэй, би ойлголоо! Орох гарцгүй өрөө, мөөг!

Ви: Аа-ха!

Эв: Өө, өө, өө, өө. Нэг байна!

Ви: Би чамд итгэл тус болно гэж хэлсэн.

Эв: Энэ  итгэлтэй ямар холбоотой юм бэ?

Ра: Хэрвээ та үхлийн дарамтаас ангижрахыг хүсвэл зоос хандивлаж, аюулгүйгээр гадагш гараарай."

Ви: Аан би түрийвчээ орхичихсон юм шиг байна.

Эв: Мэдээж хэрэг, сармагчинд мөнгө байхгүй.

Ра: Өө зүгээр дээ, би танд зээлье.

Ви: Бид хүлээж байна.

Эв: Өө! Өө, алив л дээ. Энэ миний сүүлчийн зоос!

Ра: Энийг төрсөн өдрийн хүсэл гэж бод.

Эв: Намайг уучлаарай, шаргал үст ээ. Энэ зүгээр л миний хэв маяг биш. Мэднэ ээ, мэднэ. Чи намайг инээдтэй гэж бодож байна.

Ра: Мм-хмм.

Эв: За яахав. Би зоосоо хийе ээ, би тэр тэнэг сармагчинд 5 зоос төлчихсөн.

_______________

Ра: Нэг хэсгийг авч хая, тэгээд би өснө.

Эв: Үгүй ээ, хүлээ!

Ра: Хуулиасын дөрөв дэх хэсэг! Бид чадлаа.

Ви: Бид яарсан нь дээр байх.

Эв: Алдар суугаа нэхэхээсээ өмнө болор гүүр таны зорилго руу чинь хөтлөнө гэдэгт итгээрэй. Үнэнч алхсаныхаа дараа түгжээг тайлахын тулд түлхүүрийг ашиглаарай. Энэ хамгийн сайн ажил чинь биш юм аа.

Ви: Тийм ээ, тийм ээ, гэхдээ хар даа! Сармагчны түлхүүр!

Эв: Үгүй ээ үгүйсгэлээ.

Ви: Май.

Эв: Та яагаад сая ингэсэн бэ?

Ви: Чи барьж авах ёстой байсан!

Эв: Би бэлэн биш байсан. Анхааруул л даа.

Ви: Би "май" гэж хэлсэн.

Эв: Тэр чинь…

Ра: Юүжин чи түгжээг нь тайлчхаж болно.

Эв: За яахав. Рапунзел үсний хавчаараа өгч бай. Сармагчны түлхүүр… Хүчил үү, нээрээ юу? Итгэл! Тийм ээ, тийм. Итгэл!

Ра: Юүжин гүйгээрэй.

Эв: Намайг тат! Намайг дээш нь тат! За, бид үүнээс юу сурч болох вэ? Болор аймшигтай гүүр болдог юм байна. Яаж тэр вэ?

Ра: Юүжин хараач.

Эв: Магадгүй энэ итгэл гэдэг чинь үнэн ч байж мэдэх юм. Золиг гэж энэ юу вэ?

Ви: Чи юу хийчихэв?

Эв: Яасан бэ?

Ви: Зоос. Чи наадхаа  усан оргилуур руу хийх ёстой байсан!

Эв: За за, би зоос хийгээгүй нь хэнд хамаатай юм бэ? Сүртэй юм юу байгаа юм?

Ви: Энэ бол сүртэй юм.

Эв: Итгэл бол агуу. Одоо унтраа!

Ви: Би чадахгүй! Би энийг сул талтай бүтээгээгүй. Хүмүүс зоос хийхээр ухаантай байх л гэж би бодсон!

Эв: Өө, өө, би ухаантай биш гэж үү? Тэгээд ямар хүн аварга мангас бүтээчхээд унтраах товч хийдэггүй юм? Аан, Аан? Энэ ухаалаг биш шүү.

Ра: Юүжин дараагийн удаа бултаад тэгээд үгээ хэл.

Ви: Бид бүгд алдаа гаргадаг. Гэхдээ магадгүй би алдаагаа засаж чадах байх.

Ра: Тэнд!

Ви: Миний цаг дуусч байна. Сонс! Агуу хүчийг дуудахын тулд Нарны дусал ба Сарны чулууг нэгтгэх ёстой. Хуулиасны дөрөв дэх хэсэг нь энэ хүчийг ашиглах зааврыг агуулдаг.

Ра: Хүчийг ашиглах аа?

Ви: Зөв гарт энийг сайн сайхны төлөө ашиглаж болно. Буруу гарт энэ төсөөлшгүй сүйрэлд  хүргэж ч болзошгүй. Одоо чи яагаад чамайг сорьсныг мэдлээ. Хамгийн ариун сэтгэлтэн л энэ хүчийг эзэмших учиртай.

Эв: Тэгвэл бид Сарны чулууг зүгээр л орхичихвол яах вэ, тийм үү?

Ви: Хэрэв нарны дусал Сарны чулуутай нэгдэхгүй бол хар чулуунууд дахин сэргэж, чамайг үүрд хайх болно. Тэд чиний замд байгаа бүхнийг устгах болно!

Эв: Өө, тийм ээ, ингэхээ больё. Надад асуулт байна. Бид энэ өрөвдөлтэй төөрдөг байшингаас яаж гарах вэ?

Ви: Нарны гэрэлгүйгээр сарыг харах боломжгүй. Тэр чамд гэрлийг өгдөг. Харин одоо чи энэ тусыг нь итгэлээрээ хариулах хэрэгтэй.

Эв: Деманитус, надад тийм зүйл байхгүй гэж бодож байна.

Ви: Энэ нь чамд итгэл байх хэрэгтэй юм биш, өөрт аль хэдийн байгаа итгэлээ олох юм шүү дээ. Бод!

Ра: Энэ бол оньсого. Хэн ч хариултыг нь хэлэхгүй шүү, би чадна. Мөөг. Чи гайхалтай байлаа.

Эв: Надад итгэл байгаа юм байна. Би Рапунцелд үргэлж итгэдэг байсан.

Ви: Өө, үгүй, үгүй. Өө үгүй ​​ээ.

Ра: Үгүй ээ, гуйя үлдээч Деманитус. Надад маш олон асуулт байна! H- Миний үс яаж ажилладаг юм бэ? Өө, Сарны чулуу юу хийдэг юм?

Ви: Чи өөрөө хариулах ёстой асуултууд. Би нарны дусалтай уулзахын тулд энэ сармагчинд мянган жил хүлээсэн. Би чамд итгэж байна.

Эв: Шаргал үст ээ,  чи биднийг аврах болно.

Ра: Яаж?

Эв: Би мэдэхгүй байна. Гэхдээ би үргэлж өөрсөддөө итгэж ирсэн. Би чамд үргэлж итгэдэг байсан. За за, миний төрсөн өдрийн хүсэл биелсэн бололтой.

Ра: Тэр чинь…

Эв: Битгий хэлээрэй.

Ра: Гайхалтай байлаа.

Эв: Өө тийм шүү. Баяртай Вигор. Үнэхээр их юм сурлаа. За за, бид…

Ка: Хүлээгээрэй! Хүлээ гуйя! Вигор чамд энийг өгөхийг хүсч байна гэж хэлсэн. Харамсалтай нь энэ үнэгүй.

Эв: Үгүй, үгүй, ав. Би түүнд өртэй гэж бодож байна.

Ка: Хэрвээ чи тэгж байгаа бол…

Эв: Шаргал үст ээ, би хэлэх ёстой, энэ надад тохиолдож байсан хамгийн хачирхалтай сайхан төрсөн өдөр байлаа. Одоо, алив, бидэнд Харанхуй хаант улс байна.

Ра: Дараа нь Вигор "Би Деманитус байна" гэсэн. Нээрээ энэ сармагчин ярьж байгаа шүү. Тэгээд тэр биднийг төөрдөг байшин луу дагуулсан, тэнд оньсогонууд байсан. Өө, Кас, Кас, чи намайг оньсогоонд ямар их дуртайг мэднэ биз дээ. Өө, энэ, би гараа хананд наах ёстой байсан. Бид үүнийг олж мэдэхээс өмнө…

Ви: Рапунзелын аяллын төгсгөлд найзуудынх нь нэг тэрнээс урвах болно.

Ра: Паскал Паскал дахиад наад царайгаа гарга даа. Яг ийм байсан, яг ийм царай.

Back to episodes Go home