“Tangled Ep46”
Рапунзелтопиа.
Ка: Өглөөнии мэнд Рапс.
Ра: Ммм, өглөөний мэнд. Хувцас чинь яачхаа вэ?
Ка: Мэднэ ээ, хөөрхөн баигаа биз?
Ра: Касс бид Коронад баигаа юм уу?
Ка: Бид өөр хаана байх вэ дээ, тэнэгхэн минь.
Ра: Минии үс. Юу? Минии үс яачхаа вэ?
Эв: Орондоо л нэлээн хөрвөөсөн юм шиг харагдаж байна. Энэнээс ч муу байсан даа. Өглөөний мэнд, Кассандра!
Ка: Өглөөний мэнд,Юүжин. Хэн нэгэн титэм зүүх гээд догдолж байгаа бололтой.
Ра: Титэм зүүх ээ? Чи юу яриад байгаа юм бэ?
Эв: Үнэхээр инээдтэй…Өө тоглоогүй юм баина. Ойлголоо, үгүй ээ, тиим ээ, нархан минь. Энэ чамд титэм гардуулах 7 хоног. Чи зүгээр үү?
Ра: Тийм ээ, зүгээр л…Иим баигаагүи шүү дээ. Титэм өргөх ёслол аль хэдийн болсон. Минии шаргал үс эргээд ирсэн. Бид Харанхуй хаант улс руу аялахаар бараг жилийн өмнө Коронаг орхисон.
Эв: Чи ч урьд шөнө сонин зүүд зүүдэлжээ. Титэм өргөх ёслол хараахан болоогүи, бас харанхуин хаант улс гэнэ ээ? Хэн нэгэн цамхагт жаахан удаан гацсан бололтой.
Ка: Тэр үнэхээр сайн төсөөлөлтэи л дөө.
Ра: яг л жинхэнэ юм шиг баисан. Гэхдээ… Энд бүх зүйл зүгээр байгаа юм шиг байна. Би… Үнэхээр солиотои зүүднээс сэрсэн бололтои.
Ка: За за, Рапс намайг та 2 тои буу халах дуртаиг чи мэднэ. Гэхдээ өнөөдөр чухал өдөр бас бидэнд хиих юм их байгаа. Тэгээд энэ өдрииг эхлүүлцгээвэл ямар вэ?
Ра: За за, саихан сонсогдож баина.
Аав: Рапунцел, чи энд байна.
Ра: Сайн уу, аав аа.
Эв: Аав аа, цохиорои.
Аав: Кассандра би гүнжээ түр зээлэх болох нь.
_________
Аав: Өнөөдөр бүгд ямар жаргалтаи баигааг хараач.
Эм: Өглөөний мэнд, Рапунзел! Би үдэшлэгт бэлэн шүү.
Аав: Энэ бүгд чиний л төлөө шүү дээ. Би зүгээр л чамаараа ямар их бахархаж байгаагаа хэлэхийг хүссэн юм. Өө бас ямар ямар баярууд төлөвлөсөн талаараа. Харав уу?
Ст: Энэ алиалагч нар титмийн ёслолыг сүйтгэх гэж байсанд итгэж байна уу?
Пи: Ха бидний ээлжин дээр л биш шүү.
Аав: Өнөөдөр Коронагийн хувьд хамгийн жаргалтай төгс өдөр байх болно.
Ра: Аль хэдийн болсоон аав аа.
Аав: Ашгүй дээ. Би явах ёстой байх. Би бялууны тэмцээн дээр шүүгч хийнэ. Хамгийн сайхан өдөр.
Ра: Чи хэн бэ? Бас чи юу хүсээв? Хайруулын таваг уу? Чи хэн бэ? Учир нь би л ийм юм хийнэ дээ? За за.
Ра: Гайхахгүй байхыг хичээгээрэй.
Ра: Гайхахгүй байхыг хичээх ээ? Өө би яагаад гайхна гэж? Өөртэйгээ уулзах чинь байдаг л юм тийм үү? Надад итгээрэй, би гайхахгүй байна. За за, би өөртэйгөө уулзаж байна. Би өөртэйгөө уулзаж байна. Би өөртэйгөө уулзаж байна.
Ра: Тийм ээ?
2ла: Догь юм аа. Чи сая миний хэлснийг хэллээ. Хамгийн сайхан…Ха! Чи намайг өдөр гэж хэлнэ гэж бодтол би зогссон!
Ра: Тал зассан юм шиг санагдах гээгүй ч, чи хамгийн шилдэг нь!
Ра1: би ч гэсэн адилхан юм хэлэх гэж байсан.
Ра: Мэднэ ээ.
Ра1: За за.
Ра: Нөгөө энэ үнэхээр гайхалтай байгаа ч, би энэ бүгдийг үнэхээр ойлгохгүй нь ээ.
Ра1: Чи галзуураагүй ээ. Би хар чулуунуудыг санаж байгааг чинь мэднэ, бас Короангийн гаднах ёртөнц. Чиний…бидний хувь тавилан.
Ра: Үгүй ээ, миний хувь тавилан энд Коронад байгаа.
Ра1: Энэ Корона биш. Энэ газар бодит биш. Жинхэнэ ертөнц ийм амархан биш. Энэ чиний толгойнд байгаа. Чи өчигдрийн маргаашийн байшинд л байгаа. Чамд шившлэг хийсэн.
Ра: Үгүй ээ, үгүй, үгүй энэ… Тийм биш. Надад энд таалагддаг.
Ра1: Тиймийг нь мэднэ ээ, гэхдээ энэ бүгд зүүд. Бас чи ямар нэг юм хийхгүй л бол…Чи эндээ үүрд гацна.
__________
Эв: Рапунзел! Рапунзел!
Лэ: Тэр хааччихсан юм бол оо?
Эв: Рапунзел!
Ка: Ингэх нь хачин л даа, гэхдээ бид хуваагдвал илүү хурдан олно. Хацрын яс, хачиртай талх 2 тийшээ яв.
Эв: Өө одоо тэр ухаалаг хоч өгдөг болоо юу? Гайхалтай.
Эм: Кассандра.
Ка: Хүн байна уу? Рапунзел энэ чи юу?
Эм: Кассандра.
Лэ: Энэ хаалга эвгүй санагдаад байна.
Эв: Чи тэрийг харав уу? Тэнд нэг хүн байна. Рапунзел чи тэнд байна уу?
Лэ: Чи хаалгыг яаж тайлмаар байна, Клик Клак уу? Эсвэл хөших үү? Флиппити Флакет уу? Аан өшиглөх. Бүдүүн бараг гэхдээ үр дүнтэй.
Эв: Энэ юун газар вэ? Рапунзел!
Ма: Чимээгүй аядахгүй юу? Чшш чшш, аяархан.
Эв: Мэтюс! Би чамайг муу хүн гэж мэдсэн юм аа.
Ма: Чи намайг ямар муу хүн гэдгийг төсөөлөх ч үгүй.
Лэ: Мэтюс!
Ма: Оносонгүй ээ. Би бол Тромус! Бас миний багш Зан Тирид энэ наран дуслаас жаахан л хэрэгтэй. Энэ ороонго өвс тэрнийг ороож дуусахаар…Тэр зүүдний ертөнцдөө бууж өгч, нарны дуслын хязгааргүй хүч нь Зан Тиригийнх болно!
Эв: Шаргал үст ээ, сэрээрэй. Мммммм үгүй ээ. Уучлаарай. Тэрнийг сэрээх цорын ганц арга нь энэ нимбэгэн толгойт өөрийгөө сэрээх. Гэхдээ тэр диваажингаа орхихыг хүсэх болов уу? Үгүй л болов уу.
_______________
Ра: Зүүдний Коронагаас гарах цорын ганц арга нь наран дусал ургадаг байсан газарт очиж…
Ра1: Хар чулуунд хүрэх гэж үү? Хүлээ үгүй ээ. Энэ чинь солиотой хэрэг. Чи бүр жинхэнэ ч биш.
Ра: Чиний зөв. Би жинхэнэ биш. Бид үүнэхээр ухаалаг юм. Алив ээ, бидэнд цаг бага байна.
Ра1: Би чадах үгүйгээ мэдэхгүй байна. Титмийн ёслолоо яах юм бэ?
Ра: Чи титмээ хүртэхээр шийдвэл, чи энэ ертөнцийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэгээд чи эндээ үүрд хоригдох болно!
Ма: Далд ухамсар нь өөрийгөө эндээс гаргах гэж байх шиг байна. Зүүдэнд нь дахин орж жинлүүрийг өөрчлөх цаг болжээ.
Эв: Рапунзел!
Ма: Ажилла, ажилла, ажилла. Шавийн ажил хэзээ ч бүтэхгүй юм даа.
Эв: Рапунзел!
Ра: Сонс!
Эв: Рапунзел. Чи энд байжээ.
Ра1: Юүжин! Чи энэнд итгэхгүй дээ. Хар даа! Юу? Тэр сая л энд байсан даа. Энэ би байсан. Нөгөө би биш л дээ, Гэхдээ би тийм ээ? Миний үс эргээд ургасан, бас өөрийг нь хар чулуу руу дагуулахыг хүссэн.
Эв: Чамайг хаашаа дагуулахыг хүссэн гэнэ ээ? Намайг уучлаарай, би ойлгосонгүй. Хөөе, өнөөдөр сайхан өдөр байна, 2лаа гарч агаар амьсгалвал ямар вэ?
Ра1: Чиний зөв өө. Би бодлоо цэгцлэх хэрэгтэй.
Эв: Намайг дагаарай!
________
Ра: Вүү хүү! Миний тоосыг хүрт!
Эв: Өө боль доо. Би тоос идэхгүй байгааг чи мэднэ.
Ра: Хөөх Паскаль! Энэ ч хачин байна шүү.
Ра1: сайн уу.
Ра: Чи хаа сайгүй гарч ирэхээ больж болох уу?
Ра1: Чи надаас зугтаад байж чадахгүй. Чи өөрсдийгөө мэднэ. Бид хэтэрхий хичээнгүй.
Ра: Мэднэ ээ. Би тэрэндээ дуртай.
Ра1: Раунзел чи эднээс гарах хэрэгтэй. Сонс, энэ хэцүү шийдвэр л дээ. Гэхдээ чи хийх ёстой.
Ра: Яагаад?
Ра1: Энэ газрыг хар л даа.
Ра: Тэр миний байх ёстой газар.
Эв: Ха ха. За за, би юу бодож байгааг чинь мэдэж байна. Чи ялсан юм шиг санагдаж байгаа байх л даа. Гэхдээ…Хөөе чи зүгээр үү?
Ра: тийм ээ. Би зүгээр. Би зүгээр л… нэг хүн харах шиг болсон юм.
Эв: Хүн харсаан? Титмийн ёслол чамайг их ядраасан байх тийм үү? Энэ ертөнцийн бүх л ачаа чам дээр юм шиг санагдсан байх гэхдээ үгүй ээ. Бид бүгд энд тэр ачаанаас чинь хөнгөлөхөөр тэр шийдвэрийг гаргахаар энд байгаа. Гэснээс бүгдээрээ гэж ярьвал, 2лаа ордон луу буцаж угтах ёслолдоо орох цаг болсон юм шиг байна. Тэгээд ч, тэнд тийм сайхан байхад энд хараад байх ч юмгүй.
___________
Эв: Би энэ бүсгүйг хайрлах хайраа үүнээс илүү тэмдэглэх учраа олсонгүй.
Ра: Өө Юүжин.
Ра1: Зүгээр л сонс!
Ра: Чи яагаад ингээд байгаа юм?
Эв: Би хүлээн зөвшөөрнө өө, би ийм хариу төсөөлөөгүй гэхээ намайг сонс л доо. Рапунзел, би цөмхөгт чинь очсон мөчөөс эхлээд л…
Ра1: Бусдыгаа аян замд удирдаж явах амар байгаагүйг би мэднэ ээ. Зүгээр л хойш суугаад бусдаараа шийдүүлвэл илүү амар байх байсан. Гэхдээ бид тэгж чадахгүйг чи мэднэ. Бид буцах ёстой.
Ра: Чиний хэлсэн чинь үнэн байлаа ч, би яагаад энэ бүхнийг орхино гэж? Касс зүгээр байна. Найзууд минь аюулгүй байна. Хэн ч надаас амьдралын чухал шийдвэр гаргахын шаардахгүй байна. Аа..чи миний хэлснийг ойлгосон. Энд бүх зүйл төгс байна. Тэгээд би яагаад чамтай явна гэж?
Ра1: Хэрвээ явахгүй бол энэ бидний мэдэх ертөнцийг төгсгөж ч мэднэ.
Ра: Тэгвэл би магадгүй тийм хариуцлага хүсэхгүй байгаа байх. Магадгүй би зүгээр л жаргалтай баймаар байгаа байх. Энэ тийм том зүйл юм гэж үү?
Эв: Тэгвэл энэ магадгүй гэсэн үг үү?
Ра1: Битгий ингэ Рапунзел.
Ра: Үгүй ээ. Би зөвшөөрч байна. Миний хариулт бол тийм. Би дуртайяа чамтай гэрлэнэ Юүжин. Бас энэ шилтгээн үүрд үүрд бас үүрд үлдэнэ.
Ма: Гайхалтай, наран дуслын хүч бараг л Зан Тиригийн атганд ороод ирлээ.
Лэ: Бид яагаад энэ муу залууг анзаараагүй байдаг билээ? Бид ерөнхийдөө ийм зүйлдээ их л сайн даа.
Эв: Намайг сулартал хүлээж бай.
Ма: тэгээд бүтэхгүй ээ, хонгор минь. Чи хэзээ ч чөлөөтэй болохгүй. Бас хэдэн мөчийн дараа тэр ч адилхан болно.
Ээж: Би чамтай үнэхээр адилхан байсан. Би адал явдал хайж, дэлхийг аврах тэнэг мөрөөдөлтэй байсан. Азтай нь би тэр мөрөөдлөө хадгалах газартай байсан юм.
Ра: Миний, үгүй ээ тэмдэглэлийн дэвтэр байна. Энэ хоосон юм уу?
Ээж: Мэдээж шүү дээ. Хэн нэгэн өмнөөс чинь хөтлөх бол тэмдэглэлийн дэвтэр байгаад яахав. "Sois Satisfaite" Сэтгэл хангалуун бай гэж байгаа юм. Гүнжийн хувьд чи өөрийн хүмүүстээ сэтгэл хангалуун байгаагаа харуулах хэрэгтэй.
Ра: Хэрвээ би…
Ээж: Рапунзел! чи юу ч шийдэх шаардлагагүй.
Ра: Байгаа газартаа сэтгэл хангалуун байх уу? Ямар нэг юм буруу байна. Паскаль.
Ка: Рапс, титмийн ёслолын цаг боллоо. Яагаад над руу ингэж хараад байгаа юм?
Ра: Касс чи энд аз жаргалтай байна уу?
Ка: Мэдээж яагаад үгүй гэж? Миний хамгийн сайн найз гүнжийн титэм зүүж байна. Үүнээс илүү юу байх вэ?
Ра: Юу ч байхгүй ээ.
Ка: Сайн байна. Одоо бид юугаа хүлээсэн юм? Чамд титмийг чинь гардуулья.
____________
Ма: Цаг бараг дуусч байна. Би чиний оронд байсан бол сандрах байсан даа.
Эв: Рапунзел, гуйя сэрээрэй! Рапунзел!
Эр: Энэхүү титмийг эзэмшигч нь Корона хэмээх ирээүйн тод жишээ юм.
Ра: Чи титмийг хүлээж авсан л бол, энэ ертөнцийг хүлээн зөвшөөрч эндээ үүрд гацах болно.
Ра: Энэ бодит биш.
Ра: хар чулуу бол эндээс гарах цорын ганц зам. Чи хар чулуунд хүрэх хэрэгтэй. Энэ жинхэнэ биш.
Эв: Өө би мэдлээ, гүнж титэм авах нь бодит зүйл шиг санагдахгүй биз дээ? Ха ха. Шаргал үст ээ, чи яаж байна аа? Зүгээр л титмээ зүү л дээ. Бүх зүйл зүгээр.
Ра: Хамгийн хялбар замыг сонгосон нь илүү амар л даа. Гэхдээ энэ би биш.
Эв: Үү энэ ч хэцүү юм аа. Энийг хялбар аргаар шийдье гэж бодсон юм сан.
Ма: Чи зүүдэнд үгүй гэж хэллээ. Чамайг хамгийн аймшигт хар дарсан зүүдээ хэрхэн таашаахыг харъя л даа.
Ра: Макс хар чулуу руу!
Ка: Чи л намайг ийм болгосон, Рапунзел. Чамайг дагасан болохоор л ийм юм болсон.
Ра: Энийг зүүд гэж бодоход улам л хэцүү болж байна шүү.
Ма: Та ойлгохгүй байна тийм үү гүнж ээ? Би энэ ертөнцийг удирддаг.
Ра: Аан хөөе. Нөгөө Би? Надад одоо чиний тусламж маш их хэрэгтэй байна. Надад хэрэгтэй үед би хааччихав аа?
Ра1: Дахиад сайн уу? Энэ залуусыг аргалахад тусламж хэрэгтэй юу?
Ра: Хэрвээ чи дургүйцэхгүй бол.
Ра1: Эелдэг зан чинь таалагдаж байна. Ха! Зүүдэнд тулалдах амархан юм аа.
Ра: Үгүй ээ, Паскаль.
Ра1: Санаа зоволтгүй ээ би жинхэнэ биш. Санаж байна уу? Одоо зугт.
Ра: Паскаль гуйя зогсооч. Би ингэмээргүй л байна. Гэхдээ чи надад сонголт үлдээсэнгүй.
Эм: Сайн уу? Рапунзел. Чамайг санасан шүү нандин цэцэг минь. Чамайг цамхагт гацсан ч өөрийнхөө ухаанд гацсан ч бай би чамаас үргэлж илүү байна гэдгийг чи хэзээ ойлгох вэ?
Ра: Миний оюун ухаан. Таны зөв. Энэ бол миний ухаан. Би удирдаж байгаа.
Эм: Үргэлж ээжийн зөв байдаг гэдгийг чи хэд хэлүүлж байж…
Ра: Би үргэлж ингэхийг хүсдэг байсан.
Ма: Энэ бүхэн чинь хангалттай. Чи миний хяналтаас зугтахгүй.
Ра: Энд чинь ямар ч хүчгүй. Чи надад амар тайван амьдралыг өгөөд өөрийгөө мартагдана гэж бодсон. Гэхдээ чиний буруу байсан. Би бодсоноос чинь ч хүчтэй шүү. Одоогоос миний дагах ганц зүйл бол…Миний хувь тавилан.
Ма: Үгүй ээ.
Эв: Шаргал үст ээ.
Ра: Юүжин.
Лэ: Шавар хаамааргүй байна л даа. Гэхдээ бид эндээс гарч болох уу? Энэ газар нурж байна.
Ра: Намайг дагаарай.
Ма: Энэ бүгд дуусаагүй шүү.
Ра: Бүгдээрээ зүгээр үү?
Жи: За за за.
Лэ: Жижгээ?
Жи: Хэн гарч ирэхээр шийдсэнийг хараач.
Ра: Макс Фиделла. Та 2-ыг харах үнэхээр сайхан байна. Та нар кассыг харсан уу?
Лэ: Түр хүлээгээрэй.
Эв: Бэлдээрэй залуус аа. Энэ хаалганаас ямар хүн биш араатан гарч ирэхийг мэдэхгүй шүү. Миний бодсоноос ч муу юм.
Ра: Касс. Зүгээр байгаа чинь ашгүй дээ. Чи зүгээр үү? Чи хаана байсан юм бэ?
Ка: Би зүгээр ээ, Рапунзел. Одоо хөдөлцгөөх үү?
Ра: За за тэгье. Замдаа гарах цаг боллоо. Хувь тавилан хүлээж байна.
Back to episodes Go home