Tangled 45

                                “Tangled Ep45”

                                                Тоглож байгаа байлгүй дээ.

Эр: Тангледийн өмнөх ангид.

Ра: Бид гацчихлаа. Эсвэл үгүй ч байж магадгүй.

Ка: Рапс юу бодож байгааг чинь мэдэж байна. Гэхдээ энэ газар нэг л эвгүй байна.

Ра: Ноён метюс Энэ юун газар вэ?

Ма: Энийг өчигдрийн маргаашийн байшин гэдэг юм. Сайн мэдээ гэвэл та нар хүссэн хугацаагаараа үлдэж болно.

Ка: Нэг л биш байна. Яагаад ийм том газар ийм эзгүй газар байгаа юм бэ? Бас тэр залуу эсвэл буудлын эзэн хэн ч байсан биднийг оруулаад нэг ч зоос нэхэлгүй хоол унд, хонох газар санал болголоо.

Ра: Сонсооч Касс энэ хачин гэдгийг мэдэж байна аа. Гэхдээ энэ бидний аялалдаа харсан хамгийн хачин зүйл биш шүү дээ.

___________

Ра: Өглөөний мэнд, Паскал! Өнгөрсөн шөнө хорон санаат хуулбаруудтайгаа солигдох гэж байснаас бусдаар, Өчигдрийн маргаашийн байшинд ч сайхан амарцгаалаа шүү. 

Эв: Тэгэхээр энэ миний хонож байсан хамгийн тухтай хясаан дэн буудал.

Жи: Би илүү тухтай нь буудаллаж байсаан. Өө хүлээгээрэй, энэ буудал шиг хэлбэртэй хясаа байсан юм байна. 5 одтой.

Ра: Түр хүлээгээрэй. Хаалга!

Ка: Өчигдөр яг л энд байсан даа.

Лэ: Одоо бүгдээрээ тайвшир. Асуудал бүрт шийдэл бий. Нэмэр алга аа. Бид гацчихлаа. Бүх юм дууслаа. За за, өглөөний цайнд юу байна?

Ра: Алив, залуусаа! Эндээс гарах өөр зам байх л ёстой. Энэ тохиолдлоос бусдаар. Касс!

Ка: Энэ гарц биш байна.

Эв: Нохой, нохой, нохой, нохой! Нохойны үүр. Яагаад болохгүй гэж тийм үү?

Ра: За за, ядаж л энэ хаалгыг жагсаалтаас хасаж болох нь. \

Жи: Хөөе би гарах зам оллоо.

Лэ: Хөөх.

Ка: жижгээ энэ гарц биш байна.

Жи: Тийм хандлагатай байвал тийм ээ.

Ка: Тэгэхээр том хүмүүс энийг чинь хараад… Өө гайхалтай.

Ра: Сайн уу, намайг Юүжин Фитзхэрбэрт баавгай гэдэг.

Эв: Хөөх тийм ээ, чи тэдди баавгайн хоолойн дээрээ ажиллах ёстой юм байна даа. Дээр нь хошин мэдрэмжийг чинь дурдахын ч хэрэггүй.

Ра: Ойлголоо доо, ойлголоо. Гэхдээ энэ галзуу биш гэж үү? Энэ бүгдийн эзэн нь үнэхээр азтай хүүхэд байна даа.

Эв: Үнэхээр азтай эрх жаал.

Ра: Өө Юүжин хааяа хүүхдийг эрхлүүлэхэд буруу зүйл байхгүй шүү дээ.

Эв: Тийм ээ. Аа аа! Тэгж харин болохгүй шүү. Хүүхдэд хил хязгаар хэрэгтэй. Чи тэдэнд хэн нь дарга гэдгийг мэдүүлэх хэрэгтэй.

Ра: Өө өө тэдэнд хэн нь дарга гэдгийг мэдүүлэх хэрэгтэй. Тэгээд тэр явчихлаа.

Ка: За за, тоглох цаг дууслаа.

Лэ: Алив ээ, Касс тайвшир! Бидэнд дахиад ийм гайхалтай модон сэлмээр тоглох боломж олдоно гэж үү дээ?

Ка: Бидэнд жинхэнэ сэлэм байгаа гэдгийг чи ойлгож байгаа биз дээ?

Лэ: Тийм ээ, гэхдээ энэ зүгээр л тоглоом болохоор өвтгөхгүй шүү дээ.

Ка: Итгэлтэй байна уу?

Лэ: За за, сэлэмний цаг дууслаа.

__________

Ка: За алив, тоглож ханалаа. Бид гарц олох ёстой. Үгүй байлгүй дээ. Би яг ийм эргэлддэг тоглоомтой байсан. Би энэнд үнэхээр дуртай.

Лэ: Кассандра. Чи эргэлддэг тоглоомонд дуртай юм уу?

Ка: Тэгээд асуудал байгаа юм уу?

Лэ: Үгүй ээ, тийм биш. Эргүүл дээ.

Ка: Эргэхийг нь хар даа.

Жи: Энэ хэн нэгэнд хачирхалтай санагдаж байна уу?

Ра: Тэгэхээр бид эндээс гарах замаа хайж байсан дээр байх.

Эв: Энэ чинь…

Ра: Манай найзууд уу?

Ка: Намайг барьж чадахгүй дээ.

Эв: Ээ өө үгүй ээ.

Ка: Хүрчихлээ, чи баригдсан Фитжержерк!

Эв: Тийм ээ, тэд мөн байна.

Ка: Хамгийн шилдэг тоглоомын цаг!

___________

Эв: За за энэ байшингийн ямар нэг юм та нарыг хүүхэд болгочхож. Тэгэхээр хэрвээ та нарыг буцаамаар байгаа бол бидэнд хариулт хэрэг болно.

Лэ: айзХөөе хөөцөлдөж тогломоор байна уу?

Эв: Юу хөөцөлдөж тоглох оо? Үгүй ээ. Бид юу болсныг мэдэх хэрэгтэй байна. Тиймээс ярь.

Ра: Аа Юүжин Магадгүй чи надаар яриулсан нь дээр байх аа. Сайн уу, Ленс? Би чамайг маш өндөр юм барьж байгааг харж байна аа. Энэ хөгжилтэй биш гэж үү? Тэгэхээр Лэнс хонгор минь. Чи яаж ийм юм болсныг бидэнд хэлж чадах уу?

Лэ: Яаж ийм юм болсон гэнэ ээ?

Ра: Яаж хүүхэд болчихсон талаараа.

Лэ: Хэн хүүхэд болсон юм?

Ра: Чи яаж хүүхэд болсон юм бэ?

Лэ: Яагаад үсэнд чинь шувуу байгаа юм?

Ра: Учир нь би шувуунд дуртай л даа.

Лэ: Наадах чинь ямар шувуу юм?

Ра: Аан энэ шувуу биш л дээ. Шувуу гэхээсээ илүү загвар.

Лэ: Таны үс яагаад ийм урт байгаа юм? Таныг үнэхээр үнэхээр хөгширсөн болохоор гэдэгт мөрийцье.

Ра: Үгүй ээ үнэндээ энэ…

Лэ: Шөнө үүлнүүд хааччихдаг юм бэ? Таны дуртай дуу юу юм? Хэрвээ тэг тоо биш байсан бол ямар дуу гаргах вэ? Оройн хоолонд юу байгаа юм?

Эв: Касс чи яг одоо наанаасаа бууж ирээд надад юу болоод байгааг хэлэх хэрэгтэй.

Ка: Тэгье ээ би угаасаа чамд нэг юм хэлэх гэж байсан юм. Чих рүү нь нясаллаа.

Эв: За за жаахан Кассандра жинхэнэ Кассандрагаас ч илүү эелдэг байгааг харах сайхан байна.

Лэ: Яагаад хавчнууд хөмсөггүй байдаг юм?

Ра: Яагаад гэвэл тэд гадаад араг ястай.

Лэ: Надад гадаад араг яс байгаа юу?

Ра: Үгүй ээ чи дотоод араг ястай.

Лэ: Загаснууд хамартай юу?

Ра: Тэд хамаргүй ч хамрын нүхтэй байдаг. Одоо би чамаас хэдэн асуулт асууж болох уу?

Ка: ХҮҮХҮҮ!

Лэ: Хөөе!

Ра: Кассандра саяынх чинь ч тийм ч таатай биш байлаа. Чи одоо юу гэж хэлэх билээ?

Ка: Би түүний гаргасан дуу чимээнд дуртай гэж хэлэх ёстой. 10аас 10.

Лэ: Хөөе, хөөе, хөөе.

2ла:      Хөөе, хөөе, хөөе. Хөөе, хөөе, хөөе.

Эв: Хүүхдүүд ээ, Хүүхдүүд ээ, Хүүхдүүд ээ, Хүүхдүүд ээ, Гүнж тойрдог дарцаг биш шүү.

Ка: Бултах, бултах, түлхэх. Тиймээ! Өө, гүрвэл!

Лэ: Өө би тэрнийг тэвэрмээр байна. Би тэрнийг тэвэрмээр байна.

Ра: За, Лэнс! Өө, болгоомжтой байгаарай! Тэр зөөлөн тоглоом биш шүү!

Эв: Ленс хүүхэд байхдаа амьтдад хайртай байсан.

Лэ: Гүрвэл. Чи үнэхээр хөөрхөн юмаа, би нүүрийг чинь чимхмээр байна. Би бяцхан гэдсийг чинь илж, хөөрхөн нүдийг чинь хармаар байна. Бяцхан ногоон жаал минь. Хэн бяцхан ногоон жаал билээ? Хөөрхөн ногоон хүүхэд гэж хэн бэ? Тийм ээ чи. Тийм ээ чи.

Ра: Бяцхан хүүхэд ээ? Хүлээгээрэй, хүлээгээрэй, Жаахан Жижгээ хаана байна? Үгүй! Өө!

Ма: Хөөх хөөрхөн юм аа. Аа хэн нэгэн цэцэрлэгт орсныг харж байна аа. Аа хуучны сайхан цаг. Өө энэ хүүхдийг хараач. Золиг гэж. Энэ ч муухай хүүхэд байна шүү. Тийм ээ. За за за за, энэ бүгдийг нэг хараач ээ.

Ка: Тэр энийг хийсэн.

Лэ: Тэр хийсэн.

Ка: Тэр худлаа ярьж байна!

Лэ: Тэр худлаа ярьж байна!

Ма: Энэ олон настай байх тусам нь жаахан болгодог. Энэ эртний эд байх л даа.

Эв: Мэтюс бид яаж найзуудаа буцааж эндээс гарах вэ? Бид хариулт шаардаж байна.

Ма: Тэгэхээр энэ хүсч байгаа зүйл чинь үү, эсвэл хэрэгтэй зүйл чинь үү? Болиорой. Ихэнх тохиолдолд энэ 2 тусдаа зүйл л дээ. Ингэхээ боль. Гэхдээ энэ тохиолдолд энэ 2 нь үндсэндээ адил. Чи болиод    өгөхгүй юу? Чи өөрөө ч сахалтай юм байна.

Ра: Ноён Мэтюс, гуйя. Танд найзуудаа яаж буцаах талаар мэдэж байгаа юм байна уу?

Ма: Мэдээж энэ үнэхээр амархан. Зүгээр л тэр эргэлддэг тоглоомыг олоод буцаагаад эргүүл.

Ра: За за, амархан л сонсогдож байна.

Ма: Мэдээж чамд энийг хийх ганцхан цаг л байна, эсвэл тэд үүрд хүүхдээрээ үлдэнэ.

Эв: Яагаад ийм юмнуудыг буцаахад ганцхан цаг байдаг юм бэ?

Ма: Эсвэл чи бүхнийг байгаагаар нь үлдээж ч болно. Хүмүүс юу гэдэг билээ дээ, эргээд залуужих сайхан гэдэг. Чи ингэхэд ер нь надаас юу хүсээд байгаа юм бэ? Тэгвэл сонголтыг танд үлдээе. Одоо одоо одоо битгий мартаарай…

Ка: Би чамайг барина даа, Паскал.

Эв: Бид мэднэ ээ, хүүхдүүдийг эргээд хэвэнд нь оруулах ганцхан цаг байгаа, үгүй бол тэд үүрд иймээрээ үлдэнэ.

Ма: Үгүй ээ, би зүгээр л хэн нэгэн хүндэрсэн л гэх гэсэн юм.

Эв: Тэрэнтэй санал нийлэх таалагдахгүй байгаа ч чи их муухай хүүхэд юм.

Ра: За за, тэр өрөө лүү буцаад явцгаая. Хүүхдүүд ээ?

Эв: Хөөе наашаа буцаад ир!

Ра: Одоо, Лэнс, Касс, та нар хүүхэд байсан ч дуу хоолой чинь чухал. Энэ бол хэлэлцүүлэг. Тэгэхээр энэ соусны савыг барьж байгаа хүн ярьна шүү. За юу?

Ка: Энэ чинь…

Ра: Хүлээ, хүлээ… Надад соусны сав байна. Юүжин бид 2 та нарыг хэвийн болгохыг л хүсэж байна. Гэхдээ та нар зугтаагаад байвал бид тэгж чадахгүй. Тэгэхээр бид одооноос хамтдаа байх ёстой гэж бодож байна. Ганцаараа бид хүчтэй, гэхдээ хамтдаа илүү хүчтэй.

Ка: Би соусны сававмаар байна.

Ра: За за, хөгжилтэй байна. Одоо бүгдээрээ хамтдаа…

Лэ: Би соусны савыг авсан!

Ка: Хүлээ, энэ миний соусны сав. Соусны савгүйгээр ярьж чадахгүй. Лэнс энд байна.

Ра: За за, залуус аа. Бидэнд 30хан минут үлдээд байна.

Эв: Шаргал үст ээ, сонсооч, бид энийг хийх гэж байгаа бол илүү хатуу байх хэрэгтэй. Надад итгэ. Хүүхдүүд эрх мэдэлд хариу үйлдэл үзүүлдэг.

Ра: Өө надад итгэ Юүжин. Хүүхдүүд өөрсдийг нь сонсож байгаа үед л сайн үгэнд ордог. Тэднийг загналгүйгээр өөрсдөд нь эрх чөлөө өг, тэгвэл тэд чамайг гайхшруулж ч магадгүй.

Эв: За за, та нар сонсож бай. Төлөвлөгөө ийм байна хүүхдүүд ээ! Бид бүгдээрээ цэцэрлэг рүү явж, тэр тоглоомыг олж эргүүлээд та нарыг хэвийн болгоно. Та нар хаашаа ч зугтахгүй. Бид юу ч эвдэхгүй. Бас том жижиг бүх зүйлсийг хайрлахын төлөө хөөрхий мэлхийг тайван орхино. Энэ ойлгомжтой юу? Асуулт байна уу?

Лэ: Би угаалгын өрөө орж болох уу?

Эв: Дахиад уу? Хүлээж болохгүй гэж үү?

Ра: Алив ээ, Юүжин. Тэр зүгээр л хүүхэд.

Эв: За яахав. Би Ленсыг угаалгын өрөө оруулна. Рапс чи бусдыг нь цэцэрлэг рүү аваач. Явцгаая Лэнси. Чи үүрд хүүхдээрээ үлдэхийг хүсэхгүй. 1212.

Ра: Юу гээч Касс. Юүжин лэнстэй харьцахдаа тийм хатуу байж болохгүй ээ.  Тийм ч учраас бид харилцаагаа харилцан хүндэтгэж, бат бөх харилцаа тогтоосонд баяртай байна.. Тэгээд тэр алга болчихлоо за за. За зүгээр дээ.

____________

Лэ: Одо хөөцөлдөж тогломоор байна уу?

Эв: Үгүй ээ. Би хөөцөлдөж тогломооргүй байна. Би чамайг бие засах хэрэгтэй гэж бодсон.

Лэ: Тэр юу вэ?

Эв: Наадах чинь баримал.

Лэ: Энэ яада юм?

Эв: Наадах чинь яадаг ч үгүй. Энэ бол урлаг. Зүгээр л хүмүүст харагдах ёстой.

Лэ: Ямар хүмүүст?

Эв: Зүгээр л хүмүүс. Одоо тэнэхээ боль.

Лэ: би үүрүүлж болох уу?

Эв: 4 дөх удаагаа үгүй ээ.

Лэ: Тэр юу вэ?

Эв: Наадах чинь өөр баримал.

Лэ: Энэ яадаг юм?

Эв: Бүгд адилхан биш үү! Өө! Сонсооч энэ утгагүй асуултуудаа больж болох уу? Учир нь чи намайг бүр алж байна. Өө, үгүй, үгүй, үгүй, үгүй! Үгүй! Битгий уйл. Битгий уйлаарай. Би хүүхэд уйлахыг харах дургүй. Тэгвэл би уйлчихна шүү. Би уйлахаараа үнэхээр царай муутай. Хөөе би чамайг үүрвэл ямар вэ?

Лэ: Тийм ээ. Үүр үүр үүр. Тэр юу вэ?

Эв: Наадах чинь өөр баримал.

Лэ: Энэ яадаг юм?

___________

Ра: Касс? Чи хаана байна?  За за, алив. Бидэнд цаг бага байна.

Ка: Чи шаланд хүрч болохгүй наадах чинь лаав. Чи шатаж байна.

Ра: Кассандра бидэдн дахиад 15 минут л байна.

Ка: Чи шатаж байна. Өө миний дуу хоолой хамаатай гэж бодсон юм сан. Үгүй ээ, хүүхэд шууд л лаван нуур луу явчихлаа өө үгүй ээ. Үгүй ээ, наадах чинь лав.

Ра: Муугүй шүү, тийм үү Касс? Касс? Хөөе Касс? Лаав одоо байхгүй болсон байх аа.

Ка: Тийм ээ, юу гээч чиний зөв. Энэ бол хүчил.

Ма: Тийм ээ тэд хэцүү байгаа биз? Гэхдээ ээж байх чамд зохиж байна.

Ра: Юу?

Ма: Би зүгээр л эргэлддэг тоглоомонд цагтаа хүрч чадахгүй бол энэ хамгийн муу зүйл биш л гэх гэсэн юм. Тийм үү? Эцсийн эцэст чи сайхан гэр бүлтэй бол бас энэ газар гэр бүлд төгс тохирно. Тийм биш гэж үү?

Эв: Лэнс жаахан хурдан хөдлөөч. 

Ра: Ноён Мэтюс. Би…

Эв: Битгий намайг эсэргүүцээд бай. Яг одоо бос. Шаргал үст ээ, чи яагаад наанаасаа зүүгдээд байгаа юм?

Ра: Чи мэднэ дээ, шал хүчилтэй.

Лэ: Аа хүчил, хүчил, хүчил.

Эв: би ингээд л болох байжээ?

Ра: Өө хараач, эрчигнүүр тэнд байна. 

Ка: Миний ээлж.

Лэ: Чи галт тэргээрээ тоглооч дээ.

Ра: За за за. Залуус аа, бидэнд 5хан минут үлдээд байна, тэгэхээр…магадгүй бид одоо. ..

Эв: Наад эрчигнүүрээ яг одоо өг, залуу хатагтай. 1, 2, 2 хагас, 2 бүхэл 3ны 2… наад эрчүгнүүрээ өг.

Ра: Юүжин тэдэн лүү ориллоо гээд буцааж өгөхгүй.

Эв: Өө тэгээд би яах юм? Тэднийг тэврэх үү?

Ра: Наадах чинь юу гэж байгаа юм?

Эв: Энэ чинь хүүхдүүдээ толгой дээрээ гаргана гэсэн үг.

Ра: Бас тэднийг байнга загнах нь сайн үр дүн авчирсан юм байна л даа.

Ка: 2уулаа тэднээс жаахан холдоцгооё.

Эв: Өө хөөе, Ланс Кассын нөлөөнд орох хүртлээ сайн байсан юм шүү.

Ра: Яагаад ч юм надад итгэхэд хэцүү л байна. Юу гээч, зүгээр л тэр тоглоомыг эргүүлээд эндээс явцгаая.

Эв: За яахав.

Ра: Тийм ээ.

Ка: Урагшаа.

Лэ: тийм ээ.

_____________

Эв: Ийм болохоор л би мууранд дуртай.

Ра: Чи Лэнсийг ав. Би Кассыг авья. Бид нохойг сэрэхээс өмнө тэр тоглоомыг авах ёстой. Хөөе Касс хонгор минь чамайг тоглоомоо авахыг хүсч байгааг, бас маш зоригтойг чинь мэдэж байна. гэхдээ чи яг одоо аюултай нөхцөл байдалд байна. Тиймээс би чамайг энэ нохойны үүрнээс гаргах хэрэгтэй байна л даа.

Ка: чи миний дарга биш.

Ра: Үгүй ээ, би чамд юу хийхийг чинь заагаагүй ээ, гэхдээ дахин бодож үзэхийг зөвлөж байна.

Ка: Хөөх, Юүжины зөв байж. Чи биднийг толгой дээрээ гаргасан. Та 2 үнэхээр муу аав ээж болно.

Эв: Лэнси пүү надтай хамт яв. Яг одоо.

Лэ: Яагаад ийшээ гэж?

Эв: Яагаад гэвэл энэ бол гарах зам бас бид баяртай гэнэ.

Лэ: Яагаад?

Ка: Хөөе чи чинь…

Ра: За за сонс, залуу хатагтай. Тоглох цаг дууссан. Чи яг одоо энэ нохойны үүрнээс гарах болно. Бас өлмий дээрээ алхаарай.

Ка: Гэхдээ…

Ра: Гэхдээ байхгүй гар өлмий дээрээ. Одоо!

Ка: Мэдлээ хатагтай. 

Ра: Өө.

Эв: Намайг сонс. Бид явах ёстой. Чи яагаад миний хэлснийг хийж болдоггүй юм бэ?

Лэ: Яагаад гэвэл би хүүхэд.

Эв: Бас хүүхдүүдийг сайн сонсож байх Ёстой. За за Ленс. Чи яамаар байна? Найз минь, би сонсож байна.

Лэ: Мэдэхгүй ээ. Хөөцөлдөж тоглох уу?

Эв: Чамайг ингэж хэлнэ гэж найдаж байлаа. Барьчихлаа. Одоо чи. Үгүй ээ үгүй. Үгүй. Чи намайг хөөх ёстой шүү дээ.

Ра: Касс Линс биднийг гадаа хүлээж бай. Энэ бол тушаал.

Эв: Зөөлөн зөөлөн.

Ра: Өө өү 600 паунд үслэг амьтан биднийг чиглээд ирж байна.

Эв: Май хөвгүүд ээ, май. Амттан хүсэж байна уу? тийм үү? Тийм, тийм үү? Тиймээ чи тэгдэг. Явж аваарай! За за, та нар харагдаж байгаагасаа ухаантай юм. Дутуу үнэлсэнд минь намайг уучлаарай.

Лэ: Лэнс жаал аа!!Хаалга! Хаалга!

Эв: Чи яагаад??? Би хаалгаар гар гэсэн.

Лэ: Түгжээтэй байна.

Эв: Чи яагаад…

Лэ: Би хүүхэд биз дээ?  Нааш ир. Нааш ир.

Ра:За за өдөржин хүүхэд асрах хөгжилтэй л байлаа. Гэхдээ одоо та нарыг эргээд хэвийн болгоё. 16 жил нэмэх цаг боллоо. Тэгэхээр жижгээгийн хувьд 60 жил үү? Жижгээ яг хэдэн настай юм бэ?

Эв: Дөчин тав уу? Далан тав? Мэдэх юм алга.

Жи: Хөөе, би хэдэн шүдгүй хэвээрээ байна.

Ка: Чи үргэлж хэдэн шүдгүй байсан.

Лэ: Бид гөлөгнүүдийг үлдээж болно тийм үү?

Эв  Гарах гарц алга. Бас энэ газрыг бүхэлд нь шалгах гэж үүрд болно доо.

Ра: За за, бид энд дахиад нэг хонох хэрэгтэй байх. Өнөөдөр үнэхээр хэцүү байлаа. Гэхдээ бид үргэлж бүх зүйл дээр санал нийлдэггүй байсан ч бидний ялгаатай талууд хачирхалтай ч бие биенээ нөхсөн би бодож байна.

Эв: Шаргал үст ээ, би бүрэн санал нийлж байна. Хэрэв бид хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болохоор шийдвэл, тууштай, өрөвч сэтгэлтэй…

Ра: бас маш их хайрлана.

Лэ: Барьлаа одоо чи!

Ка: Чи хэнээр оролдсоноо мэдэхгүй л байна даа.

Ра: Хөөе! Хөөе хөөе! Гэрт гүйж болохгүй!

Эв: Хөөе жаахан зөөлөн л дөө.

Ма: Толь бүтэлгүйтсэн. Эрчигнүүр бүтэлгүйтлээ. Гэхдээ би амлаж байна, Багш аа, би Нарны дусалыг энэ гэрт ... үүрд хадгална.

Back to episodes Go home