Tangled 43

                                “Tangled Ep43”

                                Дэгээн ах дүүс.

Эв: Ах-ха! Өө, баярлалаа.

Ка: Хөөе наадах чинь бидний сүүлчийн алим.

Эв: Тэгээд чи яагаад бай онохдоо ашиглаж байгаа юм?

Ка: Энийг мэдрэмжээ хурцлахад ашигладаг юм.

Эв: Сайн байна. Өөрийнхөө алиман дээр л мэдрэмжээ хурцал.

Дэ: Уучлаарай гэхдээ хэн нэгэн миний толгойн дээр алим харвах гэж байгаад санаа зовж болохгүй юу?

Эв: Лэнс, энэ бидний сүүлчийн алим!

Лэ: Нэг хүн яг цагтаа ирж дээ. Алимны хулгайч. Өө. Үгүй ээ.

Эв: Би алимаа буцааж авмаар байна! Шүлсээ хаа сайгүй үсчүүлчихээд авна гэж битгий бодоорой. Би наадхыг чинь одоо ч иднэ. Энэ бол зарчим шүү морь минь.

Ра: Өө Паскаль. Бас л нэг алимны маргаан бололтой. Мэднэ ээ, Паскаль. Гэхдээ тэднийг буруутгаж чадахгүй нь. Бид энд маш олон зүйлийг туулсан шүү дээ. Өө Паскаль энэ яг болж баина. Бүгдээрээ, саихан мэдээтэи. Бид Дэгээн гартын тоглолтыг үзнэ! Бид жинхэнэ амьд тоглолт үзэхээс гадна, бодлоо цэгцэлж бас аяллаасаа түр амрах боломж олдоно бас өөрсдөөсөө. Бас дэгээн ах дүүс нэгдэх болно.

Дэ: Хөөх баярлалаа гүнж ээ. Том ахынхаа тоглолтыг үзнэ гэхээр үнэхээр сайхан сонсогдож байна. Хмм өө золиг гэж! Тоглолт нь маргааш бүр Вест Ипсил рүү юм байна. Тийшээ багаар бодоход 3 хоног явган явна. Бид хэзээ ч амжиж очихгүй нь дээ. Өө за за, оройн хоолонд юу байна?

Ра: Санаа зоволтгүй дээ, Фут. Би аль хэдийн бүгдийг нь зохицуулчихсан. Бидэнд нэлээн цаг байна. Бид зүгээр л одоо замдаа гараад, юм ууж идэх гэж зогсолгүйгээр, бас энгийнээсээ 2  дахин хурдан алхахад болно. Өө бас унтахгүй шүү. Алив ээ, залуус аа. Бидэнд амжих ёстой шоу байна. 

_______________

Ра: Тэр тэнд байна.

Хү: Эргэж ирэх үнэхээр сайхан байна. Бүгдээрээ сайхан амраарай.

Ра: Очиж мэнд мэдэцгээе. Сая гайхалтай байлаа.

Эв: бид…нөгөө 2 хон ноот л сонссон шүү дээ.

Ра: Бас тэд гайхалтай байсан. Дэгээн хөлтөө чи ахаараа үнэхээр их бахархаж байгаа байх. Фут чи зүгээр үү?

Эв: Зүгээр ээ;. Тийм ээ, би зүгээрээс ч дээр байна. Бүр догдолчихлоо. Зүгээр л алхаад ядарсандаа ч юм уу. Би…алхаад ядарчихлаа.

Хү: За за за, хэн тогшоод байна? Хөөе Рапунзел. \

Ра: Дэгээн гарт аа.

Хү: Та нарыг миний тгололтыг үзэхээр энэ хол ирсэнд итгэж чадахгүй нь ээ.

Ра: Мэдээж. Бид юу гэж хоцрох вэ?

Эв: Хөөе Хүүки. Би хүлээн зөвшөөрнө өө. Чамайг Коронад байснаас хойш их санасан шүү.

Хү: Өө тийм үү? Гар барьвал яаж байна?

Эв: Өө би мартчихаж. Өө тийм л дээ, чи надад дургүй бас маш хурц дэгээн гартай. Тэгэхээр би зүгээр л эндээс даллачихья.

Хү: Түр хүлээгээрэй, Разл Дазл энэ чи юу?

2:   Разл Дазл гэнэ ээ?

Хү: Хүрээд ир жаахан дүү минь.

Дэ: Юу гээч дэгээ чинь өвтгөөд байна.

Хү: Нөгөө тэнэг бүжгээрээ хүмүүсийг инээлгэдэг хэвээрээ юу?

Ра: Хөөе түр хүлээгээрэй. Бүжиг ээ? Дэгээн хөлт өө, чи бүжигчин юм уу?

Дэ: Үгүй ээ.

Хү: тийм ээ, тийм. Бүжиглэх энэ залуугийн мөрөөдөл. Чи итгэж байна уу?

Ра: Нээрээ юу? Би яаж мэдэхгүй өнгөрчихсөн юм?

Дэ: За за, үнэндээ бүжиглэх миний мөрөөдөл байсан юм.  Гэхдээ одоо тийм биш.

Хү: Магадгүй тэр нь дээр тийм үү? Одоо хэн миний шинэ тэргийг үзмээр байна даа?

Ра: Дэгээн хөлт өө, чи орохгүй юм уу?

Дэ: Яагаад? Миний мөрөөдлийг балласан энэ нөхрийг дагаж ороод, яаж мөрөөдлөөрөө амьдарч байгааг нь сонсох гэж үү? Уучлаарай, гүнж ээ. Зүгээр л намайг хүүхэд бүжиг миний бүх зүйл байсан. Энэ миний мөрөөдөл байсан юм. Гэхдээ миний мөрөөдөлд хүн бүр сэтгэл хангалуун байгаагүй.

Хү: Чи тоглоод байна уу? Бүжиг азгүй амьтдад зориулагдсан. Тэгээд би ахыгаа өөрийг нь ч гэсэн мөрөөдөлтэйг олж мэдсэн. Тэгээд ахтайгаа нэгдэж болох эсэхийг асуутал, тэр зүгээр л намайг шоолсон юм. Азгүй амьтад л бүжиглэдэг юм, Разл Дазл. Тэгээд л би мөрөөдлөө орхисон.

Ра: Өө Дэгээн хөлт өө. Үнэхээр муухай сонсогдож байна.

Дэ: Өө эртний түүх л байх л даа. Би зүгээр л энэ бяцхан аялал дуусч дэгээн ах дүүс эргээд зам замаа хөөнө гэхээс баярлаж байна.

Хү: Нэг сайхан мэдээ байна. Бид нэг тийшээ явж байгаа болж таарлаа л даа. Та нар надтай хамт явна аа.

_______________

Хү: Бид маш чухал үйл ажиллагаанд оролцохоор явж байгаа. Тэнд манай ивээн тэтгэгчийн хуримын үйл ажиллагаа болох юм. Тэр бол хаан! Бас тэр миний хүссэн бүхнийг өгч байгаа. Тиймээс бүх зүйл төгс байх ёстой.

Лэ: Үүнээс илүү төгс байна гэж юу байхав.

Дэ: Ах хаан гэнэ шүү.

Ра: Ахыгаа чамд яаж хандсанд уурлаж байгааг мэдэж байна аа. Гэхдээ хүмүүс өөрчлөгддөг. Чи тэр үеэс хойш өөрчлөгдөөгүй гэж үү?

Дэ: Тийм л байх. Би одоо үсээ самнадаг болсон. Бас би тоо бодож чадна.

Хү: Би болох уу?

Ка: Аа за за.

Ра: Хүн бүр 2 дах боломжийг хүртэх эрхтэй.

Дэ: Магадгүй чиний зөв байх. Тэр өөрчлөгдсөн ч байж магадгүй.

Ра: Энэ чинь л байхгүй юу.

Дэ: Би оролдоод үзье. Хэлэлгүй болохгүй нь ээ, том ах аа. Энэ тэрэг чинь үнэхээр сайхан юм.

Хү: Тийм ээ,  хамгийн шилдэг нь байхын тулд шилдэгийг нь л хэрэглэх ёстой байдаг юм. Бас мөрөөдлөөрөө амьдарч байгаа хүн хамгийн шилдэгийг нь л хүртдэг. Мэдээж бид бүгд агуу байж чадахгүй л дээ. Тийм үү, Разл Дазл. Би мөрөөдөлтэй байлаа. Миний мөрөөдөл биелсэн. Тийм ээ, би хүртэх ёстойгоо хүртсэн бас чи ч ялгаагүй. Би баян, алдартай. Бас бусдын хүндэтгэлийг хүлээсэн. Бас би мөрөөдлөөрөө амдарч байна. Миний тэрэг дэгжин бас миний төлөөлөгчид холбоо сүлбээтэй. Би мөрөөдлөөрөө амьдарч байна. Би аялан тоглолтоороо сая саяыг олж байна. Шургуулгануудаар минь дүүрэн сүүлийн үеийн хэрэгслүүд байна. Магадгүй чи миний амьдралыг өөринхөөсөө дээр гэх байх. Дүү минь би мөрөөдлөөрөө амьдарч байна. Бүсгүйчүүд надад хайртай, шүүмжлэгчид намайг биширдэг. Тийм ээ, би мөрөөдлөөрөө амьдарч байна. Би уушийн газар очиход тэд миний өмнө хивс дэлгэж өглөө. 'Учир нь би мөрөөдлөөрөө амьдарч байна. Шүтэн бишрэгчид миний гарын үсгийг авахаар дугаарлаж байна. Хүмүүс миний загварлаг дүр төрхийг үү аа гэж байна. Намайг дэгээнүүдээ арчилж байх хооронд…Битгий хүр. Наадуул чинь зөвхөн уран бүтээлчдэд зориулсан алмаз. Хүлээн зөвшөөр би мөрөөдлөөрөө амьдарч байна. Чиний мөрөөдөл тэнэг, хэрэггүй ядмаг байсан. Гэхдээ хөөе бид бүгд над шиг авьяастай байх албагүй шүү дээ. Бүгдээрээ! Хуучин гмт хэрэгтэн тансаг амьдралыг туулж байна. Би мөрөөдлөөрөө амьдарч байна. Чиний амьдрал минийх шиг янзтай биш байгаа нь үнэхээр харамсалтай. Чи намайг ойлгож байна уу?

Бүгд:    Тэр мөрөөдлөөрөө амьдарч байна.

Хү: Хийх зүйлээ хийгээд юу олж авсныг минь хар даа. Алдар нэр, хөрөнгө мөнгө, гоёмсог шивээс. Чамайг яминий оронд ядаж ганц өдөр өнгөрүүлэхийг хүсч байгаад итгэлтэй байна. Чиний карьеэр уруудаж байна. Харин би, би мөрөөдлөөрөө амьдарч байна.

Ра: Ах чинь чамд тэгж хандсанд итгэж чадахгүй нь ээ.

Эв: Би чадна аа.

Ра: Бидэнд илүү дээр төлөвлөгөө хэрэгтэй.

Эв: Өө би ойлголоо, өшөө авалт. Би үзүүлээд өгөх тухай ярьж байна.

Ра: Юүжин?

Эв: Уучлаарай бид хэн билээ дайчид билүү? Гэхдээ чи нээрээ л дайчин тэгэхээр…

Ра: Үгүй ээ, өшөө авахгүй. Одоо шулуухан байх цаг. Чи дэгээн гартад яг юу мэдэрч байгаагаа хэлэх хэрэгтэй.

Хү: Бид ирчихлээ, бүгдээрээ гараарай.

Ра: одоо эсвэл хэзээ ч биш. Чи яах гэж байна?

Эв: Өшөөгөө ав. Амттай амттай өшөө.

Ра: Чшш Юүжин.

Дэ: Хөөе ах аа. Надад танд хэлэх юм байна. Надад Разл Дазл гэдэг хоч чинь хэзээ ч таалагдаж байгаагүй. Бас нэг юм. Надад таныг миний сонирхол, авьяасыг шоолж байдаг чинь таалагддаггүй. Бас өөр юу гээч. Би уучлал гуйхыг шаардаж байна.

Хү: Чамаас уучлал гуйх гэж үү? Больж үз дээ, Разл дазл. Энэ чинь эртний түүх.

Дэ: Аа..би…

Хү: Хүүхэд шиг аашилмаар байгаа юм бол тэгнэ л биз,. Надад хийх тоглолт байна, бас ивээн тэтгэгч маань хүлээх дургүй. Жинхэнэ хөгийн амьтан болчихдог юм.

Эв: Дэгээн гартаар хөгийн амьтан гэж дуудуулж байна гэхээр хэр хөгийн амьтан байх ёстой вэ?

_______________

Эр: Чи 3 минут хоцорлоо муу царай муутай, далайн дээрэмчин.

Эв: Өө тэр байна.

Эр: Бага Треворын хуриманд бүх зүйл төгс байх ёстой! Бүх зүйл!

Ра: Би дээрэлхүү хүмүүсээс залхаж байна.

Эв: Одоо сонсооч, уурлаж байгааг чинь мэдэж байна шаргал үст ээ. Гэхдээ энэ дэгээн гарт бас ажил олгогчийнх нь дундах маргаан. Бас чи аль хэдийн хөндлөнгөөс оролцох гэж байна, гайхалтай.

Ра: Трэвор хаантаан бид уулзаж байсан гэж бодохгүй байна.

Эр: Энд тэгээд хэн байгаа юм дээ? Харцгаая. Маш урт шаргал гэзэгтэй мөрөн дээрээ ногоон юм суулгачихсан. Рапунзел гүнж байх нь тийм үү? Өө бас чиний гэмт хэрэгтэн найз залуу. Чи одоо хүртэл Экүйст эрэн сурвалжлагдаж байгаа шүү. Гэхдээ би амийг чинь хэлтрүүлнэ ээ. Учир нь чиний хулгай Бага Трэворыг жинхэнэ хайртай нь учруулсан юм. Лусиллл. 

Ра: Энэ 2 далайн хав гэрлэх гэж байгаа юм уу? Энэ далайн хавны хурим юм уу? Энэ бол хамгийн өхөөрдөм зүйл. Энэ бүгд дуусаагүй шүү. Та 2-т баяр хүргэе.

Эр: Сайн сонс, тэнэг минь. Энэ бол чиний хэрэггүй карьеэрын чинь хамгийн чухал тоглолт шүү. Чи намайг ойлгов уу? Ёслол дуусмагц би  жаргалтай хосуудад хайрынх нь үнэ цэнийг харуулан бүжиглэх болно. Чиний мэдэж байгаачлан, намайг дэлхийн хэмжээний бүжигчин гэж үнэлдэг. Хэрвээ ганц л буруу ноот миний Бага Трэворын чих руу ордог юм бол би чамайг төрхөмд чинь буцаах болно. Ойлгомжтой юу? Ганц л буруу ноот. \

Дэ: Ганц ч буруу ноот байхгүүй нь ээ?

Эр: Өшөө авалт.

_____________

Ра: Энийг таньж байна уу?

Хү: хэх наад хуучны юм чинь уу, тийм ээ. Би хэн цх биш байхдаа л наадхыг чинь зүүдэг байсан.

Ра; Энэ чиний хуучин дэгээ. Бас чи энийг мөрөөдлөөс өөр юмгүй байхдаа зүүдэг байсан. Бүх хүмүүс дундаас, чи л мөрөөдлөө нуух ямар байдгийг мэдэх ёстой. Чи яагаад бусдад ингэж хандаж байгаа юм?

Хү: Учир нь бүжиг бол тэнэг.

Ра: Буруу хариулт..Паскал? Буруу хариулт байна. Чи хүнээс том байлаа гээд бусдыг дорд үзэж болно гэсэн үг биш. Чи дүүгээ дэмжих хэрэгтэй. Хэрвээ бид чиний мөрөөдлийг дэмжээгүй бол чи одоо ч энийг зүүж байх байсан.

_____________

Тр: тав. Зургаа. Гурав. Ес. Арван хоёр. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг. Одоо би хосуудад бүжгээ толилуулах болно. Маэстро дэгээн гарт аа. Хангалттай удлаа, тэнэг минь Тогло!

Хү: Ноёд хатагтай нар аа, бас далайн хавнууд аа, надад хэлэх зүйл байна. Та нар шиг хүмүүст төгөлдөр хуур тоглох нь үргэлж миний мөрөөдөл байсан. Намайг шоолж байсан хүмүүс шоолохоо больсон учраас би мөрөөдлөөрөө амьдарч байна. Гэхдээ үнэн бол би бусдын хүсэл мөрөөдлийг үргэлж дэмжиж байгаагүй.

Эр: Наад сэтгэл хөдөлгөм утгагүй юм чинь хангалттай. Миний бүжгийн цаг болчхоод байна.

Лэ: Хэн нэгэн загас үнэртэж байна уу?

Ка: Үргэлж ходоодоороо сэтгэх юм.

Дэ: Үгүй ээ! Үгүй ээ!

_____________

Эр: Чи бол бүтэлгүйтэл. Энэ мөчөөс эхлэн би хөгжмийг чинь ивээн тэтгэхээ больж байна. Хамгаалагч нар! Энэ арьсан хувцастай, тэнэг сахалтай амьтныг  миний нүднээс зайлуулаач!

Дэ: Байж бай! Чи яаж миний ахтай ингэж ярьж зүрхэлж байна аа? Тэрний нэг гарт чиний бүх биеэс илүү авьяас бий!

Эр: Авьяасыг шүүдэг чи хэн юм бэ? Муу жирх шиг царайтай махны дэгээ минь.

Ра: Тэр хэн бэ гэж үү? Зүгээр л тэр Коронагийн хамгийн шилдэг бүжигчин юм л даа. Тэр ямар ч үед танаас илүү бүжиглэж чадна. Хэрвээ та айгаагүй бол шүү дээ.

Эр: Энэ азгүй амьтан Коронагийн хамгийн шилдэг нь гэж үү?

Дэ: Рапунзел би энийг тийм ч сайхан санаа гэж бодохгүй байна.

Ра: Чи чадна аа.

Эр: Тэр бүжгийн тулаан хиймээр байгаа юм бол, хүссэн бүжгийн тулаанаа авна аа. Бооцоонд нь хэрвээ би ялагдвал. Энэ азгүй амьтны төгөлдөр хуурын карьеэрт оруулсан хувиа 2 дахин нэмнэ. Гэхдээ би ялвал тэр дахиж хэзээ ч нот тоглохгүй! Бүжгийн тулаанаа эхэлцгээе.

Хү: Энд жаахан асуудал гарлаа. Миний төгөлдөр хуур загасаар дүүрэн байна.

Жи: Асуудлыг шийдсэн!

Хү: Би жаахан тусламж авч болох уу?

Эв: Энэ сайн санаа гэдэгт итгэлтэй байна уу? Нөгөө чи дэгээн гартын ирээдүйг тэрний бүжиглэх чадварт даатгаж байна шүү дээ.

Ра: Бүтэлгүйтэх эрсдэлгүйгээр амжилтанд хүрч чадахгүй шүү дээ.

Эр: Бүжгийн тулааны дүрмийг танилцуулж байхад минь сайн сонсоорой. Эхний бүжигчин бүжиглэхэд, 2 дах бүжигчин бүжигт тааруулж, дээр нь чимнэ. Үүний дараа Люсиль ялагчийг сонгох болно.

Ка: ийм олон хүн байхад чи далайн хавыг шүүгчээр сонгож байгаа юм уу?

Эр: Мэдээж. Тэгээд ч энэ тэрний албан ёсны хэргэм. Тэр бол зөвшөөрлийн тамга. Алхаад, алхаагаа солино. Алхаад, алхаагаа солино. Жете. Жете. Жете. Жете. Коронагийн шилдэг бүжигчин энэ сорилтыг давж  чадахгүй байх шиг байна!

Дэ: Эрхэм дээдэс ээ.

Лэ: Вүү болж байна. Сайн байна, дэгээн хөлт өө.

Дэ: Ааа..ингээд би дууслаа. Би чадахгүй нь ээ. Дэгээгүйгээр би чадахгүй, Магадгүй тэр хэтэрхий сайн байх.

Ра: Дэгээн хөлт өө, би..

Хү: Рапунзел, би түүнтэй ярилцъя. Алив, Дазл. Чи хичээж, тэдний зүрх сэтгэлийг булааж, , жинхэнэ авьяас ямар байдгийг харуулах хэрэгтэй байна.

Дэ: Гэхдээ би тэгэхийг хүссэн ч миний дэгээ..

Хү: Магадгүй энэ тус болох байх. Энийг зөвхөн жинхэнэ уран бүтээлчдэд зориулсан юм. Одоо тэнд очоод мөрөөдлөөрөө амьдар.

Ра: Би өөрөө ч үүнээс дээр хэлэхгүй байлаа.

Эр: За за одоо  хангалттай! Люсиль одоо ялагчийг сонгох болно! Чи юу хийхээ мэднэ.

Дэ: Вүү…

Хү: Энэ чинь миний дүү.

Эр: Тэмцээн дуусаагүй байна. Намайг сонсов уу? Энэ дуусаагүй.  Чи эргэлдэх дуртай, тийм үү? Тэгвэл энийг хий л дээ. Өө ямар их доромжлол вэ? Бялууны соус крем макарелд дарагдаад л. Би ингэх ёсгүй.

_______________

Ра: Чамтай дахин уулзах үнэхээр сайхан байлаа Дэгээн гарт аа.

Хү: Тантай ч бас гүнж ээ. Хийсэн бүхэнд чинь баярлалаа.

Дэ: Таныг ч их санана даа, том ах аа.

Хү: Тэгвэл би чамайг санахгүй ээ. Хэрвээ чи надтай хамт аялвал  би чамайг яаж санах юм бэ?

Дэ: Нээрээ юу үнэхээр үү? Гэхдээ... миний найзууд.  Би тэднийг орхих хэрэгтэй болно.

Ра: Дэгээн хөлт өө. Бид чамтай байх үнэхээр дуртай. Гэхдээ энэ бол чиний хувь тавилангаа дагах боломж. Яв. Мөрөөдлөөрөө амьдар.

Дэ: Баярлалаа. Би өөрийгөө энэнээс илүү жаргалтай байна гэж бодохгүй байна.

Эв: За за. Энэ явдал хэтэрхий сэтгэл хөдөлгөчихсөн бололтой. Миний буруу, буруу ойлгочхож.

Лэ: Би энэ залууг санана даа.

Ка: Би ч гэсэн. Магадгүй ээ.

Ра: Бүдүүлэг чанга гадада төрхийнхөө дор Дэгээн ах дүүс үнэхээр эелдэг, бодолтой залуус юм. Биднийг ийм зэлүүд газар унаа ч үгүй орхиод явсныг эс тооцвол. Санаа алдахгүй шүү, хүмүүс ээ. Бидэнд олох хувь тавилан байна.

Back to episodes Go home