“Tangled Ep42”
Рапунзел эхний өдөр.
Лэ: Чи амрахгүй юм уу? Наад бут чинь бүр байхгүй болчихлоо.
Ка: Рапунзел бас агуу модон дээр хийсэн юмных нь ачаар би энэ гараараа бүх юмыг дахин сурах хэрэгтэй болсон. Тэгэхээр амрах гэдэг сонголт байхгүй. Тэгээд ч бид бүгд бэлэн байх Ёстой. Энэ бол Вестраббидын ой. Энд зэрлэг гахай…Алуурчин чононууд.
Лэ: 2 Хэ…
Ка: Бас үсэрдэг аалзнууд байдаг.
Лэ: Юу аалз аа?
Ра: Яагаад Касс надад уурлаж байгааг ойлгож байна. Тэр намайг модон дээр битгий шившлэг хий гэж хэлсэн. Бас би тэгсэн тэгээд тэр гараа гэмтээсэн. Гэхдээ тэр зүгээр л миний үгэнд ороод хол байсан бол энэ бүхэн болохгүй байсан юм. Бид асуудлыг шийдэж чадах юм шиг санагдаж байгаа ч тэр энэ тухай ярихгүй байна. Хөөх…би тэрнийг ийм ууртай зурахыг хүсээгүй. Чиний зөв өө. Би тэрэнтэй ярилцах аргаа олох хэрэгтэй.
Ка: Рапунзел? Тэд эргээд ирлээ.
Эв: Чи лав намайг гоёмсог бор нүдээрээ юу олж харсныг таахгүй дээ.
Ра: Өө манай тэрэг.
Эв: Тийм ээ би болсон юм. Яахав Макс тусалсан л даа. Макс олсон юм аа. Гэхдээ надад саад болохгүй байхад нь би анхаарсан шүү.
Ра: Залуус аа, үнэхээр гайхалтай.
Жи: Зөвшөөрнө үү? Эндэх миний ажил дуусах шиг боллоо.
Лэ: Бид энийг дэгээн хөлтгүйгээр яаж нийлүүлэх вэ?
Эв: Санаа зоволтгүй ээ найз минь. Би учрыг нь олно. Зүгээр л жаахан сэтгэл бас маш их цавуу хэрэг болно.
Лэ: Бас нэлээн их сэлбэг.
Ра: Асуудалгүй ээ. Касс бид 2 учрыг нь олно. Бид яваад цуглуулаад ирье.
Ка: Надад бол болж л байна.
Ра: Паскаль чи эндээ байж бай за юу. Би касстай жаахан хоёулхнаа баймаар байна.
___________
Ра: Сүүлийн үед би Атиллагийн аяган бялууны талаар бодохгүй байж чадахгүй нь ээ. Яг л аманд дуу орчхоод гардаггүй шиг амт нь толгойд минь ороод гацчихаад байна. Хөгжилтэй биш гэж үү? Гэснээс чи ямар байна, Касс? Чи ямар нэг бодож байна уу?
Ка: Пирана.
Ра: Нээрээ юу? Жаахан хэцүү л юм. Магадгүй бид энэ талаар ярилцах ёстой байх.
Ка: Үгүй ээ. Маш том пирана.
Ра: Энэ ойг Вестраббитын ой гэдэг. За за жаахан шударга бус л юм.
Ка: Бид энэ модоор дамжиж цаашаа гарах хэрэгтэй.
Ра: Касс би чамд тусалъя.
Ка: Үгүй ээ би зүгээр. Рапунзел нээрээ шүү.
Ра: Энэ толгодыг даваад тосгон байгаа юм шиг байна.
Ка: Дээшээ гарахаасаа өмнө тодорхой болгоё.
Ра: Өө шар шувуу энд байна. Нөгөө бид хоёулхнаа байна гэж би бодсон юм л даа.
Ка: Өө тийм ээ тэр тэр зүгээр л далавчиндаа салхи оруулахыг хүссэн юм. Тэгэхээр…
Ра: Өө хөөх хар чулуунууд бүгдийг нь тосгоноос дайжуулсан бололтой.
Ка: Бидэнд хийж чадах зүйл байхгүй ээ. Алив ээ бид нар жаргахаас өмнө эндхийг бүгдийг нь нэгжих хэрэгтэй.
Ра: Энийг хараач Касс. Эмийн сангийн тэрэг байна. Энд бүх төрлийн эм нунтаг бас…Хөөх цасны уусмал.
Ка: Рапс боль л доо. Наад хогнуудын чинь нэг нь ч ажиллахгүй. Өө за за. Гэхдээ бид тэргээ хөлдөөгөөд засчихгүй. Обливиумын саваа. Хммм….Мартахыг хүссэн зүйлээ арилга.
Ра: Хөөх дурсамжийн саваа. Энэ ажилладаг юм болов уу? Өө дурсамжийн саваа, энэ ажилладаг юм болов уу? Өө дурсамжийн саваа. Чамайг чадчихсан уу?
Ка: Үнэхээр хөгжилтэй юм.
Ра: Хамгийн сайн найзтайгаа муудалцсан зүйлийнхээ талаар ярилцах саваа байхгүй нь харамсалтай. Тийм үү?
Ка: Сая юу гэсэн бэ?
Ра: Касс надад уурлаж байгааг чинь мэдэж байна аа. Гэхдээ би зөв зүйл хийсэн. Надад сонголт байгаагүй.
Ка: Сонсооч чамд тэгж санагдаж байгаа бол зүгээр ээ. Бид зүгээр. Алив ээ, бид өнөө шөнө эндээ буудаллах ёстой.
____________
Ра: Би унтаж чадахгүй байна.
Ка: Рапунзел хэвтээд хоёрхон минут болж байна. Жаахан тэс л дээ.
Ра: Касс 2лаа бидний дунд болоод байгаа зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байна.
Ка: Рапс яриад байх юм байхгүй ээ. Би уурлаж байна гэж хэлээгүй.
Ра: Чи тэгэх хэрэггүй ээ.
Ка: Өө тийм үү? Чи надад ямар байгааг яаж ийм сайн мэдэж байгаа юм?
Ра: Найзууд зүгээр л… бие биенээ мэдэрдэг.
Ка: Рапс би зүгээр гэж хэлсэн.
Ра: Бас чи тэгж хэлээд л байгаа. Гэхдээ чи надад уурлаж байсан ч зүгээр дээ. Би ч гэсэн чамд уурлаж байна. Би чамдыг бүгдийг нь зохицуулна гэхэд чи сонсоогүй. Тийм болохоор уурлаж байвал зүгээр л хэл л дээ.
Ка: Би чамд уурлаагүй гэж хэлээд байна.
Ра: Гуйя, Касс би зүгээр чамтай эргээд эвлэрэхийг хүссэн юм. Бид зүгээр л энэ бүхэн огт болоогүй юм шиг чимээгүй өнгөрчхөж болохгүй.
Ка: юу гээч, би чамайг тэр бүхнийг бүгдийг нь мартаасай гэж хүсч байна.
______________
Ка: Юу вэ?
Ра: Чи хэн бэ? Бас би энд яаж ирсэн юм? Хариул! чи намайг цамхгаас минь яаж гаргасан?
Ка: Чи үнэхээр санахгүй байна уу?
Ра: Энэ ид шид байсан уу? Чи надад ид шид хийсэн үү? Энэ ид шид л байх ёстой. Хүмүүс миний үсийг хулгайлахын тулд бүхнийг хийнэ гэж ээж хэлсэн. Хоёрхон секундын өмнө би цамхагт байсан, одоо энд байна, тиймээс ид шид бол үнэхээр цорын ганц боломжтой тайлбар. Ээ бурхан минь, ээж бас Паскаль маш их санаа зовж байгаа байх даа.
Ка: Хөөе битгий над руу ингэж хараад бай, за юу? Би тэрний ой санамжийг цамхаг руу буцах хүртэл нь арчих гээгүй.
Ра: Тэгэхээр, чи надад ямар нэг ид шид хэрэглэсэн биз дээ?
Ка: Өө, үгүй, үгүй. Би чамд ид шид хэрэглээгүй. Гэхдээ чиний цамхгаас явснаа санахгүй байгаа шалтгаан чинь… Муу хүмүүс. Муу хүмүүс чамд ид шид хэрэглэсэн.
Ра: Муу хүмүүс ээ?
Ка: Тийм ээ.
Ра: Ээж намайг тэднээс болгоомжил гэж хэлсэн. Бас сордог элс, хаздаг мэлхий, хайлсан лав, хорт ургамал, хүүхэлдэйнүүд, муу залуус, тахал, хэвлээр явагч, модон гутал, үү хурц шүд. Тэр муу хүмүүс хурц шүдтэй байсан уу?
Ка: Тийм ээ, хамгийн хурц нь. Бас мэдээж тэд үсний чинь араас явж байсан. Тиймээс тэд чамайг цамхгаас чинь хулгайлахын тулд чамд унтуулах шившлэг хийсэн. Гэхдээ би чамайг хулгайчдаас аварсан.Сонс, сонс, сонс, сонс, сонс би танай тал. Чи ээж рүүгээ буцах хэрэгтэй, тийм үү? Би чамайг тэнд хүргэж чадна, гэхдээ эхлээд намайг суллах хэрэгтэй.
Ра: Би чамд итгэжболох эсэхээ яаж мэдэх вэ?
Ка: Би амлаж байна. Бас би амласан л бол тэрийгээ хэзээ ч зөрчдөггүй.
Ра: Би ч гэсэн. Амлалт гэдэг надад ч гэсэн үнэхээр чухал. Би хэзээ ч амлалтаа зөрчихгүй. Намайг Рапунзел гэдэг.
Ка: Кассандра.
Ра: Танилцсандаа үнэхээр таатай байна. Ямар нэг юм хийх гэвэл хайруулын тавгаар цохино шүү.
Ка: За за, тэрний дурсамжийг эргүүлэ авчрах ямар нэг юм байх л ёстой.
Ра: Тэгээд чи намайг гэрт хүргэж өгөх юм уу үгүй юу?
Ка: Түр хүлээгээрэй. Хэдэн юм янзалж байна. Үгүй ээ би тэрэнд юу болсныг хэлэхгүй. Тэгвэл бидний мэдрэмжийн талаар бүхэл бүтэн хэлэлцүүлэг болчихно. Бас би тийм мэдрэмжинд дургүй. Сэтгэлээ нээнэ гэхээр л хэцүү санагдаж байна. Одоо надад тусал. Энд байна. Обливиумын савааны хүчийг дараах энгийн уусмалаар эргүүлж болно. 52 оос цөөн орцтой байсан бол би энийг энгийн гэх байлаа. Гэхдээ сонголт байгаа нь сайн хэрэг. Надад итгэ тэрнийг гэрт хүргэх замдаа орцоо цуглуулах нь хамгийн сайн сонголт. Би шидийг буцаана, тэр мэдэх ч албагүй.
Ра: Энэ зүгээр л… Би өмнө нь өвсөн дээр алхаж үзээгүй.
Ка: За за чамайг сайн байна гэдэгт итгэлтэй байна. Алив ээ?
Ра: Хүлээгээрэй энэ лаав байхгүй биз дээ тийм үү?
Ка: Үгүй ээ чи аюулгүй. Лав байхгүй. Одоо хоёулаа цаашаа явцгаая. Рапунзел!
Ра: Үнэхээр өхөөрдөм юм аа. Энийг хараач. Тэнгэр минь гэж энийг хар л даа. Өө энийг хар даа бас энийг…
Ка: Хорт ургамал!
Ра: Энэ үнэхээр хөгжилтэй юм. Вүү хүү. Хамгийн сайхан өдөр. Наадах чинь юу вэ?
Ка: Өө энэ…Энэ хоолны ном. Би шөл хийж байгаа юм. Үнэхээр үнэхээр онцгой шөл.
Ра: Би ч гэсэн шөлөнд дуртай. Ээж төрсөн өдрөөр дандаа хийж өгдөг. Өө бид чамд ээжийн хэрэглэдэг тусгай амтлагчийг авах хэрэгтэй. Минн гэдэг юм. Дотроо тод цэнхэр цэцэгтэй. Бас үнэхээр амттай шүү.
Ка: Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, хэтэрхий их асуудал болно. Миний шөл цамхаг руугаа буцахад чинь саад болоосой гэж хүсэхгүй байна. Чи аль болох хурдан буцахыг хүсч байгаа биш гэж үү?
Ра: Мэдээж хүсч байна.
Ка: Битгий над руу ингэж хараад бай. Бид хамт хийгээгүй гэж үү? Энэ сүүлчийн орц нь байсан. Рапс, алив явцгаая. Рапунзел? Өө үгүй ээ.Тэр бас хааччихав даа?
Ра: Авчихлаа, Кассандра ч зөндөө гайхна даа. Хөөе наадах чинь цэцэг. Муу ямаа. Үгүй ээ! Үгүй. Үгүй ээ, чи муу ямаа биш биз дээ? Үгүй ээ, чи сайн ямаа. Чи бол сайн ямаа бас чи надад цэцгийг өгнө. Тэгээд Кассандра сайхан шөл хийж ууна.
Ка: Рапс? Рапс? Өө чи тоглож байгаа байлгүй дээ.
Ра: Надад цэцгийг минь өг.
Ка: Эндээс явцгаая, тэгэх үү?
Ра: Намайг үнэхээр уучлаарай, би асуудал үүсгэхийг хүсээгүй юм шүү. Цэцэг яг тэнд байсан, чи миний төлөө маш ихийг хийсэн болохоор би зүгээр л авч өгөхийг хүссэн юм.
Ка: Энэ сүртэй юм биш дээ, Рапс нээрээ шүү.
Ра: Үгүй ээ, Касс. Миний амийг аварсан чинь том зүйл. Үнэхээр их баярлалаа. Ганц энэнд ч биш бүх зүйлд. Чам шиг итгэж болох хүн надад байгаа нь үнэхээр азтай хэрэг. Чамгүйгээр би энд юу хийхээ мэдэхгүй байлаа.
Ка: За за, ганц өдөрт бол хангалттай явлаа тийм биш гэж үү? Өглөө бид хойд зүгт цамхаг руу явна.
Ра: За.
__________
Ра: Хөөе шөл чинь сайхан үнэртэж байна.
Ка: Шөнийн турш буцалгах хэрэгтэй, санаж байна уу? Бид өглөө шөлөө амсаж үзчихээд, тэгээд цамхаг руугаа явна.
Ра: Мэдээж, би зүгээр л… магадгүй миний өчүүхэн хэсэг цамхаг руу буцахыг хүсэхгүй байгаа байх. Өө хөөх сэтгэлээ нээсэн чинь сайхан санагдаж байна. Дэлхий үнэхээр гайхалтай газар, би энийг орхиход бэлэн эсэхээ мэдэхгүй байна. Ингэж хэлж байгаа нь муухай л даа, учир нь ээж маань надад сайн сайхныг л хүсдэг. Бас дэлхий жаахан аюултай газар, гэхдээ… энэ л бүгдийг сонирхолтой болгодог биш гэж үү?
Ка: Чи яа гаад надад энийг хэлээд байгаа юм бэ?
Ра: Хоёулаа найзууд болохоор. Найзууд ингэдэг биз дээ, тийм үү? Тэд сэтгэлдээ юу байгааг нэгэндээ хэлдэг. За за, сайхан амраарай.
Ка: Рапс? Сайхан амраарай.
Ра: Өө хөөх, өнөөдөр одод үнэхээр тод байна. Би энийг зурж авах хэрэгтэй. Хүлээгээрэй, хэрвээ алтан гадас тэнд байгаа бол…Бид буруу зүгт явж байна. Чи намайг цамхаг руу буцааж аваачихгүй биз дээ?
Ка: Чи юу яриад байгаа юм бэ?
Ра: Чи биднийг хойд зүг рүү явж байгаа гэсэн, гэхдээ энэ хойд зүг биш. Би оддыг зурдаг, мэдэж байна.
Ка: Рапунцел, сонсооч. Би, би, би тайлбарлаж чадна.
Ра: Тэгээд би яагаад энийг зурснаа санахгүй байна, хм? Чи надад ямар нэг ид шид хэрэглэсэн, тийм үү?
Ка: Үгүй ээ, үгүй, Рапс, тэр чинь муу хүмүүс. Би чамайг тэднээс аварсан, санаж байна уу?
Ра: Магадгүй чи тэгсээн, гэхдээ зөвхөн миний үсийг өөртөө авахын тулд. Ингээд бодохоор би чамд тэр амтлагчийг авч өгөхийн тулд амь насаа эрсдэлд оруулсан. Бүх зүйл дээр ээжийн зөв байсан.
Ка: За за, би тэрэнд худлаа хэлэх ёсгүй байсан. Тэр өөрийгөө асуудалд оруулахаас нь өмөн бид тэрнийг олох хэрэгтэй.
Ра: Бүх зүйл сайхан болно. Би цамхагаа өөрөө олж чадна. Би зүгээр байна. Хэрвээ муу хүмүүстэй таарчихгүй….Муу хүмүүс.
Эв: Хаана?
Лэ: Муу хүмүүс!
Ра: Миний үсийг хулгайлахыг чинь зөвшөөрөхгүй.
Эв: Чи одоо тэврэхээ больж болох байх аа. Шаргал үст ээ!
Лэ: Гүнж ээ!
Жи: Одоохондоо нэрийг нь санахгүй байгаа урт үстэй охион!
Лэ: Гүнж ээ?
Эв: Рапунзел!
Ра: Тэдэнд Паскаль байна. Тэднийг зүгээр өнгөрөөхгүй дээ.
Ка: Тайлбарлах цаг алга. бид Рапсийг олох хэрэгтэй. Тэр ой санамжаа алдчихсан. Цамхгаа хэзээ ч орхиогүй гэж бодож байгаа. Хуваагдвал илүү хурдан олох болно.
Эв: Хөөх үнэхээр их мэдээлэл байна. Надад түр хугацаа хэрэгтэй. Үгүй ээ золиг гэж. Энэ хугацаа туслахгүй байна.
Ка: Юүжин, Төвлөр!
Эв: Тийм ээ бид тэрнийг олох хэрэгтэй. Гэхдээ хөөе…Тэр цамхагаас дөнгөж гарсан Рапунзел биз дээ, тийм үү? Тэр туршлагагүй байгаа, бид давуу талтай.
Лэ: За за, жижгээ сэрэмжтэй яваарай. Жижгээ? Жижгээ? Жижгээ? Юу? Үсэрдэг аалз! Үсэрдэг аалз! Үсэрдэг аалз! Яагаад заавал үсэрдэг аалз гэж? Би бүр мэдээд байсан юм аа.
Эв: Лэнс?
Лэ: Тэгээд, тэгээд гэнэт л гараад ирсэн. Яг л аймшигтай үэрдэг аалзан сүнс шиг байсан.
Эв: Хөө, хөө, хөө, хөөе. Тайвшир! юу болсон бэ?
Лэ: Жижгээ, тэр жижгээг авчихлаа. Тэр жижгээг авчихлаа.
Эв: лэнс тэр тэнд л байна шдээ.
Жи: юү хүү, сайн уу найзууд аа. Түргэн асуулт, та нар зангилаа тайлахдаа хэр сайн бэ?
Лэ: Доошоо харчихлаа, бид доошоо харчихлаа.
Эв: За за, Рапунзел магадгүй би чамайг арай дутуу үнэлсэн байх. Энэ гайхалтай урхи байна, гэхдээ…чи одоо больж болно. Юу?
Ра: Паскалыг явуул, эсвэл чамайг унагаана шүү.
Эв: Сонсооч, нархан минь. Паскаль зүгээр байгаа. Тэр бидэнтэй хамт алга. Гэхдээ тэр чамайг хайж байгаа.
Ра: Үгүй ээ, би чамд итгэхгүй байна. Ээж хэлэхдээ энд байгаа бүхэн худалч хулгайч гэсэн. Бас ээжийн зөв байсан.
Ка: Рапунзел!
Ра: Чи! Чи ч гэсэн надад худлаа хэлсэн. Мэлзэх гэсний хэрэггүй!
Эв: Энэ яриа биднийг газар дээр байхад яригдах боломжгүй юу?
Лэ: Эндээс амьд гарвал би амьдрах хугацаандаа дахиж загас идэхгүй гэж амлая. Тунанаас бусдыг нь. Бас салмон. За за, ганцхан туна.
Ка: За за, за тийм ээ. Тийм. Чиний зөв Рапунзел. Би худлаа хэлсэн. Би чам дээр шид хэрэглэсэн. Бас энэ уусмал дурсамжыг чинь буцааж авчирна.
Ра: Дурсамж аа?
Ка: Би зарим дурсамжыг чинь арилгачихсан юм. Би тэгэх гээгүй ээ, би… Сонсооч, би сэтгэлээ уудалдаг хүн биш… Бас тэр модон дээр болсон зүйлд ямар их уурлаж байгаагаа чамд хэлэхийг хүсээгүй юм. Тэгээд би бүгдийг нь дотроо хадгалсан. Хяналтаа алдах хүртлээ.
Ра: Би чамайг дахиад худлаа яриагүй гэдэгт яаж итгэх юм?
Ка: Найзууд зүгээр л нэг нэгнээ мэдэрдэг.
Эв: Өө ашгүй минь гэж.
Лэ: Баяртай муухай загаснууд аа. Миний түүхийг яриарай.
Ка: Чи надад итгэсэн бол би Модыг харанхуйн шившлэггүйгээр ялж чадах байсан. Тийм болохоор л би уурлаад байсан юм, Рапунзел. Гэхдээ л би тэр саваанд огт хүрэх ёсгүй байсан.
Ра: Зүгээр дээ, Касс, би ойлголоо.
Ка: Гэхдээ Рапс би чамд байнга уурладаггүй шүү. Би даваад гарна аа. Найзууд ийм л байдаг.
Эв: Өө харав уу, бид нийлүүлнэ гэж хэлээ биз?
Лэ: Тийм ээ.
Back to episodes Go home