Tangled 41

                                “Tangled Ep41”

Рапунзел ба Агуу мод 2 дугаар хэсэг.

Лэ:        Хөөе найз минь юу гээч. Хэрвээ би зөв анзаарсан бол бид цэцгэнд идүүлэх гэж байна гэж хэлэх байлаа.

Эв: Чиний зөв өө. Бас би эхлээд толгойгоороо идүүлэх гэж байх шиг байна. За за, энэ салах ёс уу тийм үү?

Лэ: Тэгэхээр ингэж л дуусах юм бол би хамт байх илүү сайн залуу бодож чадахгүй.

Эв: Ха яг тийм шүү найз минь. Макс Паскаль! Энд байгаа чинь бурхны аврал.

Лэ: Тийм ээ. Надад тусламж хэрэгтэй байна. Адирад энэ цэцэг таалагдах болов уу? Нөгөө, биднийг идэх гэж байгаа цэцэг биш шүү.

__________

Ра: Гандаж бас шарла, энэ хувь заяаг дуусга. Дэлхийн гинжийг тасалж энэ сүнсийг чөлөөл. Гандаж бас шарла. Энэ хувь заяаг дуусга. Дэлхийн гинжийг тасалж энэ сүнсийг чөлөөл.

Ка: Рапунзел гуйя.

Ра: Гандаж бас шарла. Энэ хувь заяаг дуусга.

Ка: Рапунзел, Рапс? Рапс? Үгүй ээ, үгүй. Үгүй, гуйя.

Ра: Ингэнэ гэж төсөөлсөнгүй шүү.

Ка: Өө чи зүгээр байна. Намайг уучлаарай Рапс. Би чамайг хамгаалах ёстой байсан.

Ра: Зүгээр дээ касс. Баярлалаа Адира.

Эв: Рапунзел, Юу байна даа?

___________

Эв: Хөөх нэлээн хол юм гээч.

Ра: Тэгэхээр бид замынхаа хагаст ирсэн юм шиг байна.

Ад: Би эндээ хоносон нь дээр гэж бодож байна.

Ка: Үгүй шүү. Бид энэ модноос аль болох хурдан харах хэрэгтэй.

Ад: Энэ чиний шийдвэр биш гэж бодож байна, жаал аа.

Ра: Касс бид амрах хэрэгтэй.

Ка: Рапунзел энэ газар биднийг цагийн өмнө бараг алах шахсан.

Ад: Бас тэрнээс сэргийлэхийн тулд би тэнд байсан.

Ка: Чи энд оролцох хэрэггүй ээ, Адира.

Ад: Би чамайг тайвшрах хэрэгтэй гэж бодож байна.

Ка: Намайг юу гэж бодож байгааг мэдэх үү? Чамайг биднээр тоглож байна гэж бодож байна. Чи биднийг зориуд энд авчирсан. Бас ямар нэг хар санаагаар чи Рапунзелыг тэр шившлэгийг олж уншаасай гэж хүссэн.

Ра: Боль л доо касс. Өөрийгөө сонс л доо.

Ка: Рапунзел би чамд хэлээд байна. Бид энэ модноос гарах хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь биднийг бүгдийг нь алуулахаас нь өмнө аддариагаас салах хэрэгтэй.

Ра: Би тэгж чадахгүй ээ, Касс.

Ка: Чи чадахгүй гэж юу гэж байгаа юм? Мэдээж чи чадна. Чи энийг ч анзаарахааргүй тийм гэнэн гэж үү?

Ра: Хангалттай Кассандра. Хэн ч хэнээс ч салахгүй. Ойлгомжтой юу?

Ка: Мэдлээ эрхэм дээдэс ээ. Би харуулд гаръя даа.

___________

Ра: Үнэхээр гайхалтай юм аа.

Ка: Та юу ч хараагүй байна аа, Эрхэм дээдэс ээ. Энэ ердөө л баруун жигүүр нь.

Ра: Тэр номын сан бодлоос минь гарахгүй нь ээ. Намайг хүссэн үедээ очиж болно гэдэгт итгэлтэй байна уу?

Ка: Та гүнж шүү дээ. Хүссэн бүхнээ хийж болно. Өршөөгөөрэй эрхэм дээдэс ээ. Таныг юм цуглуулах дуртайг чинь анзаарахгүй байж чадсангүй л дээ.

Ра: Ингэхгүй байж чадсангүй ээ. Бүгд л шинэ байна.

Ка: Тийм болохоор би танд хэрэгтэй байж магадгүй нэг юм авсан.

Ра: Тэнгэр минь гэж Кассандра. Баярлалаа. Надад таалагдаж байна. Үнэхээр халамжтай юм аа. Энийг хар л даа. Би дотор нь хүссэн бүхнээ хийж болох нь. Ном жимс зургийн хэрэгсэл бас хясаанууд.

Ка: Тийм ээ та хүссэн бүхнээ хийж болно.

Ра: Үнэхээр их баярлалаа.

Ка: За за зүгээр дээ.

Ра: Зөвхөн энэ бэлгэнд биш ээ өнгөрсөн хэдэн өдөр надад үзүүлсэн бүх зүйлд чинь. Чам шиг надад итгэж дасахад минь туслах хүн байгаа нь үнэхээр үнэхээр азтай хэрэг. Чамайг байгаагүй бол би энд яахаа мэдэхгүй байлаа. Чи бол сайн найз Кассандра.

Ка: Касс гэж дууд аа эрхэм дээдэс ээ.

Ра: Зөвхөн чи намайг Рапунзел гэж дуудвал Касс.

___________

Ра: Би ойлгохгүй байна, Юүжин. Би өмнө нь кассыг ийм байхыг огт харж байгаагүй.

Эв: Тийм ээ. Ууртай, бодлогогүй, тэвчээргүй. Би гайхсан.

Ра: Чи ойлгож байгаа шүү дээ. Бид Коронагаас гарснаас хойш тэр өөр болсон.

Эв: Учир нь тэр өөрчлөгдсөн. Бид бүгд шаргал үст ээ. Бид бүгд л Коронагаас гарснаас хойш өөрчлөгдөх шаардлагатай болсон. Бид 6 сарын өмнө байсан шигээ хүмүүс биш болсон. Харин касс яагаад ингэж өөрчлөгдөх болов?

Ра: Зүгээр л намайг кассыг мэддэг болсноос хойш, тэр үнэхээр тайван хүн байсан.

Эв: Хэн хүнээс илүү чи л юмс харагдаж байгаа шигээ байдаггүйг мэдэж байх ёстой.

Ра: Тэгэхээр түрүүн жаахан сонин юм болчихлоо тийм үү?

Ка: Аль нь?

Ра: Ойлгож байна аа. Үнэхээр хүнд өдөр байлаа.

Ка: Энийг ганц Адирагийн тухай биш гэдгийг мэднэ биз дээ. Тэр өөдгүй бас би тэрнийг тэвчиж чаддаггүй. Гэхдээ энэ зүгээр л…Чи хэзээнээс надад итгэхээ больчихсон юм бэ?

Ра: Кас чи миний хувьд эгч гэж хэлж болохоор хамгийн ойр дотно хүн. Гэхдээ би цамхгаасаа дөнгөж гарсан. Тэр гэнэн охин биш болсон. Би нэг л өдөр хатан хаан болно. Бас би чамтай санал нийцэхгүй шийдвэрүүдийг ч гаргана гэдгээ мэдэж байна. Бас энэ нь чамд зүгээр байх хэрэгтэй. За за, би жаахан амарсан нь дээр байх. Дараа нь би чамтай солигдъё доо.

Ка: Бид бүгд л өөрийн үүрэгтэй байдаг юм шиг байна. Бидний зарим нь од. Харин зарим нь зүгээр л саад төдий байдаг бололтой. Би ялахыг хүссэнээ мэдэж байна. Гэхдээ миний түүх хэзээ ч ийм байдаггүй. Гэсэн ч би хүлээсээр л байна. Чамд хүсэл тэмүүлэл зорилго байгаа үед. Чи өөрийн гэрэлтэх боломжоо ирэхийг хүлээнэ. Би гайхалтай зүйлд хүрэхэд бэлэн болохоор зүрх сэтгэл минь дүрэлзэж байна. Гэхдээ би цаана нь хүлээсээр л байна. Би дохиогоо сонсож байна. Гэхдээ би хүлээсээр л байна. Юу хийхээ мэдэж байгаа ч би хүлээсээр л байна. Дуулж байгаа нь үргэлж өөр нэгэн байдаг. Намайг тэр цаана хүлээж байхад. Гэхдээ би цааш үргэлжлүүлсээр л байна. Боломжууд надад ирж нүдээ аньтал тэд алга боллоо.Өвдөхгүй байгаа юм шиг дүр эсгэх тоолондоо….Энэ өвдөж байна. Тийм ээ өвдөж байна. Би нулимс унагахгүй. Би хүлээсээр л байна. Хэн ч намайг дэмжихгүй байсанч Би хүлээсээр л байна. Хэр чанга нь хэнд хамаатай гэж? Нам гүм нөмөрлөө. Би гарах мөчөө хүлээсээр л байна.

_____________

Гэ:  Та нар үнэхээр анзаарсангүй юу? Одоо би чамайг дуусгана.

Ад: Тэрнийг тавь Хэктор.

Ра: Адира!

Гэ:  Ингээд бидэнд саад болох хүнгүй. Харин одоо…Агуу байсан Адира тэнэг мөрөөдөлд амьдралаа үрж байгааг харах үнэхээр харамсалтай. 

Ад: Амьдралаа үрсэн тухай ярихаа? Чи бас ахан дүүс хэний ч хайгаагүй юмыг нууж байгаа.

Гэ:  Саран чулуу энэ дэлхийг устгах хүчтэй. Энийг нуух нь хааны сүүлчийн хүсэл байсан. Хааны үгийг сөрөх нь урвалт гэсэн үг.

Ад: Би эхлээд наран услын хүчийг харсан Хэктор. Харанхуй хаант улс руу буцахдаа чи ч гэсэн харах болно.

Гэ:  Хэзээ ч тийм юм болохгүй. Ингэхдээ тулсанд харамсаж байна эгч минь. Харин одоо тэр алдарт наран дусал нь…Зоригтой жаал гээч. Тэнэг гэхдээ зоригтой.

Ка: Чи наран дуслыг хүсээ юу? Эхлээд намайг давах болох нь дээ.

Гэ:  За за. Дахиад оролдоод үзмээр байна уу? За алив ээ. Надад хэлээч үйлчлэгч минь…Чи юугаа хүлээсэн юм бэ?

Ка: Асууж байгаа чинь инээдтэй юм.

Ра: Кассандра!

Гэ:  Зан Тригийн модны зүрх. Энд нойрсож буй муу ёрыг сулласанд уучлаарай. Эдмонд хааны төлөө.

Ра: Чи сая сонсов уу?

Эв: Тийм ээ миний туршлагаар бол ийм чимээ хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй.

Гэ:  Зан Тиригийн агуу модонд орсон бүх хүмүүсийг устгах болно.

Ра: Энэ мод амьд юм байна.

Эв: Энэ амралтын өдрүүдээр хирсэнд хөөгдсөн нь хамгийн хачин зүйл гэснийг минь санаж байна уу?

Ра: Касс болгоомжтой. Наад үндсээ сайн хараарай.

Дэ: Кассандра!

Эв: Дэгээ!

Ра: Юүжин!

Ка: Рапс хүлээ. Чи тэр шившлэгийг дахиж хийж болохгүй.

Ра: Надад сонголт байхгүй ээ. Касс.

Ка: Гуйя Рапс. Тэр жад энийг устгаж чадна. Би авах гээд үзье. Надад итгэ.

Ра: Юүжин! Би энийг хийх ёстой.

Ка: Үгүй ээ.

Ра: Гандаж бас шарла. Энэ хувь заяаг дуусга. Дэлхийн гинжийг тасалж энэ сүнсийг сулла. Гандаж бас шарла. Энэ хувь заяаг дуусга. Дэлхийн гинжийг тасалж энэ сүнсийг сулла. Гандаж бас шарла энэ хувь заяаг дуусга.

Эв: Рапунзел.

Ра: Дэлхийн гинжийг тасалж…Ленс яв.

Лэ: Гэхдээ Гүнжээ.

Ра: Одоо! Би чадна аа. Касс яв.

Ад: Чи тэрнийг сонслоо. Явцгаая.

Ка: Үгүй ээ би тэрнийг орхихгүй. Рапс гуйя боль.

Ра: Дэлхийн гинжийг тасалж…Би чадахгүй ээ. Энэ сүнсийг сулла.

Ка: Чи юугаа хүлээгээд байгаа юм бэ?

Ра: Би энийг удирдаж чадахгүй. Касс Үгүй ээ.

Ка: Би би зогсоож чадах байсан. Би оролдоод үзэх байсан юм.

Гэ:  Сонс найзын чинь зөв. Адира чамд худлаа ярьж байгаа. Тэр тэр чамд хувь заяагаа олоход чинь тусалж байгаа юм шиг бодогдуулж байгаа. Гэхдээ чи Харанхуйн хаант улс руу явбал сүйрэх болно.

Ад: Рапунзел Өөрийн замаа дага. Бүх хувь тавилан чиний дотор байгаа.

Ра: Адира! Өө касс чиний гар. Чи зүгээр үү?

Ка: Тийм ээ би зүгээр.

Ра: Чи итгэлтэй байна уу?

Ка: Би зүгээр гээд байна.

Ра: Гэхдээ чи гэмтчихэж.

Ка: Мэдэж байна аа. Бас дахиж ийм зүйл болохгүй.

Эв: Тэгээд одоо яах вэ?

Ка: Энэ чиний шийдвэр, Рапс.

Ра: Энэ зам миний л өмнө байгаа. Буцах зам байхгүй ээ. Би харанхуй хаант улс руу явах болно.

 

 

 

Back to episodes Go home