Биг Бенд ҮЦХ
Үргэлжлэл: 00:45:03
Гэр: Биг-Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Цөлийн том эвэрт тэх тулалдаанд бэлтгэж байна.
-----------------------------------------------------------
Гэр: Биг Бендийн муссоны улирал үржлийн хамгийн тохиромжтой цаг.
-----------------------------------------------------------
Гэр: Хамгийн хүчтэй тэхүүд өөрсдийн генийг дараагийн удамдаа үлдээнэ. Эм ямаанууд ирснээр байдлыг улам хурцатгадаг. Тулалдааны өмнө тэхүүд өрсөлдөгчийнхөө байр байдлыг туршиж үзнэ.
-----------------------------------------------------------
Гэр: Америкийн сүүлчийн томоохон цөлийн нэгэнд халуун, чийг нэмэгдэхийн хэрээр агаарын даралт нэмэгдэнэ.
-----------------------------------------------------------
Гэр: Ганцхан цохилтоор буулгаж авах хэрэгтэй.
-----------------------------------------------------------
АМЕРИКИЙН ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН: БИГ БЕНД
-----------------------------------------------------------
Өгүүлэгч: Гэрт Брүкс
-----------------------------------------------------------
Гэр: Муссоны өмнөх саруудад Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэн тайван байна. Техасын зүрхэнд орших зэрлэг ан амьтдын амьдардаг газар. Тус газар 1944 онд байгуулагдсан бөгөөд 800,000 акр газарт уулс, цөл, гол мөрөнг хамардаг. Энэ амаргүй газар боловч цэцэрлэгт хүрээлэнгийн гайхалтай амьдрах орчин нь ургамал, амьтдад боломж олгож, АНУ-ын бусад үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ч илүү олон төрлийн шувууд, цох хорхойнууд, кактус бүхий гайхалтай амьдралын сүлжээ бий болж, мөн Биг Бенд цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн хөдөлмөрч эцэг эхчүүдийн нэгнийх нь төгс амьдрах орчин нь болсон юм.
-----------------------------------------------------------
Гэр: Газрын хөхөө, жинхэнэ амиа аргалагч. Тэр Техасын энэ алслагдсан газрын амьдралд бүрэн бэлтгэгдэж, өргөст кактусын ирмэг дээр сууж байна. Үүрэнд нь хоёр ангаахай, дахиад дөрөв нь дуншиж байгаа учраас тэвчээр хэрэгтэй. Яг одоо энд нам гүм байна. Харин газрын хөхөө ээжийн хувьд тайван, нам гүм байдал удаан үргэлжлэхгүй. Түүний ангаахайнууд өлсжээ. Азаар, хөхөө идэх юмаар элбэг газарт ангаахайнуудаа өсгөж байгаа. Гэхдээ л энэ хэцүү ажил хэвээр.
-----------------------------------------------------------
Гэр: Явна. Олзоо барина. Буцаж ирнэ. Ангаахайнуудаа хооллоно. Энэ хангалттай байх ёстой. Явна. Олзоо барина. Буцаж ирнэ. Ангаахайнуудаа хооллоно. Газрын хөхөө аалзнаас эхлээд хилэнцэт хорхой гээд бараг бүгдийг иддэг нь энд тус болдог. Дээр нь энэ эх 30 км/цагийн хурдтай супер хурдан анчин. Хэдэн зуун газрын хөхөөнүүд энд амьдардаг гэвэл Биг Бенд шавьжны биологийн олон төрөл зүйл байдаг нь сайн хэрэг.
-----------------------------------------------------------
Гэр: Ангаахайнууд одоохондоо үүнийг үнэлэх болоогүй бололтой. Тэд өсч томрох тусам хоолны дуршил нь дийлдэхгүй болно. Аав том болох цаг нь болжээ.
-----------------------------------------------------------
Гэр: Энэ гүрвэл хурдан байж болох ч газрын хөхөө түүнээс ч хурдан. Ангаахай шиг том хоол гэж үү? Асуудал биш. Энэ тэдэнд хангалттай байх нь гарцаагүй. Цэцэрлэгт хүрээлэнгийн элбэг байдал, хайраар дүүрэн эхийн уйгагүй зүтгэлийн ачаар тайван, нам гүм байдал эргэн ирлээ. Эсвэл үгүй ч байж мэднэ.
-----------------------------------------------------------
Гэр: Бараг 1800 метрийн өндөр ууланд өөр нэг эх томоохон сорилттой тулгарчээ. Эм хар баавгай өндөр уулын агуйд өвөлжсөн аж. Тэр бамбаруушууддаа цэцэрлэгт хүрээлэнд хэрхэн амьдрахыг зааж өгөх ёстой. Идэш хоол, ус багатай эсвэл огтхон ч байхгүй саруудад эрсдэл өндөр. Гэхдээ тэд онцгой газарт амьдардаг билээ.
-----------------------------------------------------------
Гэр: Биг Бендэд Чисосын нурууд бүхлээрээ байдаг цорын ганц үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Өмнөх оршин суугчдынхаа нэрээр нэрлэгдэж, Мескалеро Апачи, Команчи овгуудын өлгий болсон энэ уулсыг баян бүрдтэй тэнгэрийн арал гэдэг. Дор шатам халуун цөлийн дээгүүр 1800 метрийн өндөртэй оргилууд, 103 хавтгай дөрвөлжин км газар дүнхийж байдаг.
-----------------------------------------------------------
Гэр: Зуны ид оргил үед муссоны шуурга хэдхэн сарын дотор бараг нэг жилийн хэмжээний хур тунадас оруулна.
-----------------------------------------------------------
Гэр: Яг одоо муссон болтол өдий байгаа ч Чисос өөр гайхалтай зүйлийг хийж байдаг.
-----------------------------------------------------------
Гэр: Уулс бороог жилийн турш ашиглахын тулд хуримтлуулж, хадгалдаг. Ус уулсын гүнээс аажмаар урсан гарч, үнэт ундаргатай усан сан руу урсдаг.
-----------------------------------------------------------
Гэр: Ус бүх төрлийн амьтдыг өөртөө татна. Мөн бүх өнгийг. Цөлд амьд үлдэх түлхүүр нь усны найдвартай эх үүсвэр байдаг. Эвш усны ундаргыг хаанаас олохыг сайн мэднэ, бамбаруушууд эхийнхээ ачаар Чисосийн баян бүрдийг мэддэг боллоо. Бамбаруушууд үлгэрийн гэмээр энэ газарт анх удаа ирсэн нь энэ.
-----------------------------------------------------------
Гэр: Өдөр бүр суралцах өдөр. Өнөөдрийн хичээл бол усны тухай. Бамбаруушууд усыг хэзээ ч ийм ихээр ууж, харж байгаагүй. Эх нь хавар амардаг бол бол бамбаруушуудын хувьд энэ тоглох цаг.
-----------------------------------------------------------
Гэр: Хөгжилтэй байдал эцэстээ дуусна, гэхдээ эхэд тэвчээргүй сурагчиддаа зориулсан дахиад нэг хичээл бий.
-----------------------------------------------------------
Гэр: Загатнасан газрыг яаж маажих вэ. Эвш үүнийг яаж хийхийг харуулахдаа өвлийн ноосоо гээж, цэцэрлэгт хүрээлэнд байгаа бусад баавгайнуудад энд байгаа гэдгээ илтгэж үнэр ялгаруулдаг. Эх нь үүнийг хялбархан хийсэн бол бамбаруушуудад илүү их дасгал хэрэгтэй болно.
-----------------------------------------------------------
Гэр: Баавгайн гэр бүлийн хувьд, Чисосын уулс ус, сэрүүн хоргодох газраар хангадаг бол доор, цөлийн нөхцөлд, цэцэрлэгт хүрээлэнгийн амьдрал илүү хэцүү сорилтуудыг тулгадаг юм.
-----------------------------------------------------------
Гэр: Биг-Бенд Хойд Америкийн хамгийн том Чихуахуа цөлийн өргөн уудам, хэн ч хөндөөгүй газруудыг хамгаалдаг. Испанийн анхны оршин суугчид түүнийг "Эль Деспобладо" буюу тусгаарлагдсан хоосон газар гэж нэрлэжээ.
-----------------------------------------------------------
Гэр: Хэрэв орогнох газар чинь хэцүүхэн бол заримдаа хатуухан байх хэрэгтэй.
-----------------------------------------------------------
Гэр: Цөлд амьдрах чадвартай нэг амьтан бий. Техасын эвэрт гүрвэл. Цөлийн ахмад дайчнаас хүлээж болох бүх зүйл түүнд байдаг. Төгс өнгөлөн далдлалт. Мөн түлэгдмээр халуун яг түүний дуртай зүйл. Нэгэн цагт Техас даяар өргөн тархсан энэ эвэрт гүрвэл цөөрч, хөдөө аж ахуй, хот байгуулалт энэ мөлхөгчдийн орон зайг булаажээ. Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг тусгай хамгаалалттай газрууд түүнийг оршин тогтноход маш чухал үүрэгтэй. Тэр ангуучилж байна.
Эр: Өнөөдрийн цэсэнд шоргоолж багтжээ. Өнгөрсөн удаа цэсэнд байсан шиг дараагийн удаа ч мөн адил. Үнэндээ, шоргоолж түүний иддэг бүх зүйл нь. Эдгээр бяцхан зуушнууд түүний амьд явахад шаардлагатай бүх зүйл. Гэвч шоргоолжнууд тулалдахгүйгээр бууж өгдөггүй. Эдгээр ажилчин шоргоолжууд маш хүчирхэг эрүүтэй, урд өмнө нь илрүүлж байгаагүй хамгийн хортой хорт шавьж юм. Нуруун дээрх хамгаалалтын хатгуурууд нь маш хүчтэй нейротоксин агуулдаг бөгөөд хангалттай хэмжээнд хазуулахад хүнийг ч алж чадна. Гэвч энэ гүрвэлийн авлах арга шоргоолжны үхлийн хамгаалалтыг давж чадна.
-----------------------------------------------------------
Гэр: Түүний хийх бүх юм бол өөрийгөө хянах. Түүний цаг хугацааны сонголт алдаагүй байх ёстой. Одоо биш. Одоо ч биш. Одоо ч гэсэн. Хэрэв шоргоолжнууд түүн рүү дайрвал тэр ухарч, өлсөх хэрэгтэй болно. Нэг л буруу хөдөлвөл тоглоом дуусна.
-----------------------------------------------------------
Гэр: Эвэрт гүрвэлийн хувьд, идэш тэжээл хайх нь цэргийн тэсвэр тэвчээр, нарийвчлал шаарддаг. Тэр байгаа сонгож, түүнийг онилоно. Одоо эсвэл хэзээ ч үгүй. Түүний хэл нь яг сум шиг хурдтай харвана. Бүх зүйл секундын дотор дуусдаг. Шоргоолжны хазалт, үхлийн хатгуураас зайлсхийдэг өндөр нарийвчлалтай зэвсэг. Наалдамхай хэл нь шоргоолжийг ганцхан хөдөлгөөнөөр ходоод руу илгээдэг. Шоргоолж ходоодонд очих замдаа тэр даруй өтгөн салстад живнэ. Жаахан л удвал гүрвэлийн ам хортой хатгуурт хатгуулна.
-----------------------------------------------------------
Гэр: Биг Бендийн цөл дулаарахын хэрээр асуудал нэмэгдсээр байна, харин техасын эвэрт гүрвэл үүнийг төвөггүй давах болно.
-----------------------------------------------------------
Гэр: Хавараас зун цагт шилжихэд Техасын нар Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шарж эхэлдэг. Агаарын хэм 38 аас дээш халж, харин муссоны бороо ортол дахиад сар гаруйн зай үлджээ.
-----------------------------------------------------------
Гэр: Цэцэрлэгт хүрээлэн даяар бүх зүйл хуурайшжээ. Өнгөрсөн жилийн борооны дараа усны нөөц багасаж байна. Энэ баавгайн гэр бүл сүүлчийн дусал ус хүртэл аргаа баран газар ухна.
-----------------------------------------------------------
Гэр: Цөлийн ёроолд нөхцөл байдал өдөр бүр хэрцгий болж байна. Бороогүй учраас салхи шороон шуурга үүсгэнэ. Биг Бенд дайсагнасан газар болж хувирлаа. Ийм хэт халуунд цэцэрлэгт хүрээлэнгийн гол голын системүүд хөл ихтэй, амьдралаар баялаг тууз болж хувирдаг. Рио Гранде нь Мексиктэй хамт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөд хилийг бүрдүүлж, хилийн хоёр талд олон сая гаруй акр хамгаалалттай газар нутгийг холбож байдаг.
-----------------------------------------------------------
Гэр: Голын дээд хэсэгт хөдөө аж ахуй хэрээс хэтэрсэн хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт нэгэн цагт хүчирхэг байсан голын урсгалыг багасгажээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн голууд ширгэж байна. Үлдсэн усны эх үүсвэр болгон амьд үлдэх баталгаа юм.
-----------------------------------------------------------
Гэр: Өнгөрсөн зун эндээс горхинууд арай ядан урсаж байсан. Харин одоо үнэхээр гайхалтай зүйл гарч иржээ.
-----------------------------------------------------------
Гэр: Амьдралын баян бүрд. Гэхдээ энэ бол гайхамшиг биш. Энэ бол гайхалтай инженерийн ололт.
-----------------------------------------------------------
Гэр: Нэгэн шийдэмгий амьтны нямбайлан барьсан зүйл.
-----------------------------------------------------------
Гэр: Минж. Сүүлийн хэдэн сарын турш энэ эх минж Рио Грандегийн жижиг цутгал дээр далан барьж байна.
-----------------------------------------------------------
Гэр: Үүнд хэдэн сарын хүнд хөдөлмөр орсон ч тэр шөнө бүр ахиулсаар цөлийн бяцхан булгийг диваажин болгожээ. Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 орчим минж байдаг. Гэхдээ хатуу ширүүн нөхцлийн даван туулахын тулд анхдагч сэтгэл, тэвчээр хэрэгтэй. Мөн минж ингэтлээ их хөдөлмөрлөсөн өөр нэг шалтгаан бий. Тэр гэр бүлийнхээ ирээдүйг бүтээсэн юм.
-----------------------------------------------------------
Гэр: Мөн түүний гэр нь цэцэрлэгт хүрээлэнгийн бусад амьтдыг усаар хангаж, тэр хавьдаа олон километрт амьдралыг өөртөө татдаг. Гэвч Биг Бендийн эх минжний диваажин удахгүй шалгуураар орох болно.
-----------------------------------------------------------
Гэр: Муссон ойртож байгаагийн эхний шинж тэмдэг бол Биг Бендийн тэнгэр гэгээтэй болдог.
-----------------------------------------------------------
Гэр: Мексикийн булангаас дулаан, чийглэг агаар баруун тийш цэцэрлэгт хүрээлэн рүү шилжинэ. Тэр Чисосын уулсад тулна. Цахихад бэлэн асар их аянга цахилгаантай үүл үүсч эхлэнэ. Муссон ойртож байна. Хэдийгээр шуурга хойд зүгт 160 км-ийн зайд байгаа ч Биг Бендэд энэ нь байгалийн хамгийн хөнөөлтэй хүчийг бий болгоход хангалттай юм. Гэнэтийн үер.
-----------------------------------------------------------
Гэр: Хэдхэн цагийн дотор голын урсгал 1000 гаруй дахин нэмэгдэх боломжтой. Минжний далан сүйдсэн байна. Үерийн усны хүчин чадалтай хэдэн сарын цуцалтгүй бүтээн байгуулалтыг харьцуулах аргаггүй. Минжний цөлийн мөрөөдөл нь хар дарсан зүүд болон хувирлаа.
-----------------------------------------------------------
Гэр: Энд далан барих нь зоригтой алхам байсан юм. Гэвч энэ бол Техас. Минжний урам зоригийг хугалахад гэнэтийн үеэрээс илүү том зүйл хэрэгтэй болно. Далан илүү том байх хэрэгтэй.
-----------------------------------------------------------
Гэр: Удахгүй болох муссон заримд нь бэрхшээл учруулдаг бол бусдад нь боломжийн ертөнцийг нээж өгдөг. Бороо ороход ургамал цэцэглэж, амь орно. Цэцэрлэгт хүрээлэн даяар амь зогоох түр зуурын усан сангууд бий болдог. Цөлийн дээрхи эгц хадан цохионууд дээр муссоны бороонууд хүчирхэг амьтанд жилийн хамгийн гайхалтай мөчийг авчирдаг ... Цөлийн цасны аргал.
-----------------------------------------------------------
Гэр: Тэдний байгаа нь баярлах нэг шалтгаан болдог. Учир нь 60 жилийн өмнө цасны аргалууд өвчин, замбараагүй агнаснаас устаж үгүй болжээ. Гэвч 1980-аад оноос хойш олон улсын хүчин чармайлт тэднийг байх газарт нь аваачсан юм.
-----------------------------------------------------------
Гэр: Авирахад зохицсон хөлтэй тэд чулуурхаг газарт төгс зохицсон байдаг. Тэд бараг эгц хад руу амархан авирч чадна. Муссон ойртож байна. Угалзнууд үржилд ороход бэлэн аргалуудад анхаарал хандуулна. Энд шатлан захирах хатуу ёс үйлчилнэ. Долоо хүртэлх насны угалзнууд ховорхон оролцдог. Өрсөлдөөн маш ширүүн тул ганц ганцаар тулалдахад 25 цаг гаруй үргэлжилдэг. Гэвч тэд эвэрүүдээ сорихоос өмнө өрсөлдөгчид нөгөө өрсөлдөгчдөөрөө даажигнадаг. Өвдөлтийг тэвчих нь тэсвэр тэвчээрийн шалгуур. Гэхдээ энэ хүлээлтийн тоглоом.
-----------------------------------------------------------
Гэр: Хэн түрүүлж шантрах бол?
-----------------------------------------------------------
Гэр: Муссоны бороо ойртож, уур амьсгал цахилгаан шиг болжээ. Тулаан болох хүртэл дээд зэргийн хурцадмал байдал ноёлно.
-----------------------------------------------------------
Гэр: Бүх тулаанууд зорилготой байдаг. Хэрэв ялсан угалзнууд одоо үржилд орвол шинээр төрсөн үр төлүүд нь борооны дараа ургасан хамгийн тэжээллэг ногоон өвс амтлах болно. Биг Бендийн хамгийн тэвчээртэй амьтадад зориулагдсан амьд үлдэх чадварлаг стратеги.
-----------------------------------------------------------
Гэр: Ашгүй нэг муссон ирлээ. Энэ мөчийг цэцэрлэгт хүрээлэн хүлээж байсан юм. Цөл нь амьдрал бэлэглэгч бороог шингээнэ.
-----------------------------------------------------------
Гэр: Биг Бендийн ургамалуудын амьдралд энэ удаан хүлээсэн баяр, бас амьтадын хувьд ч гэсэн. Биг Бендийн ахмад дайчин цөлд дасан зохицох өөр нэг гайхалтай чадвартай.
-----------------------------------------------------------
Гэр: Тэр аль болох их бороо барьж авахын тулд бүх биеэ дэлгэдэг. Бороо тогтворгүй, таамаглах араггүй газарт энэ хэрэгтэй чадвар. Муссоны цаг агаар нь цэцэрлэгт хүрээлэнгийн гол онцлог билээ. Биг Бендийн бүх амьдрал түүнээс хамаарна. Шуурга хүчтэй байж болох ч энд бүтэн жилийн турш бороо ордоггүй газар бий. Тиймээс техасын эвэрт гүрвэл үнэт дусал бүрийг барьж авах хэрэгтэй.
-----------------------------------------------------------
Гэр: Бороо ирсэн шигээ хурдан өнгөрч, Техасын ширүүн нарны дор Биг Бенд хуурайшжээ. Харин эвэрт гүрвэл жижиг гэлтгүй ямар ч усны эх үүсвэрийг олж, зүгээр л дээр нь хэвтээд ашиглаж чаддаг.
-----------------------------------------------------------
Гэр: Түүний ус нэвтэрдэггүй арьс нь хайрсуудынхаа хооронд хялгасан судаснуудын сүлжээтэй, усыг шууд ам руу нь чиглүүлнэ. Тэр эрүүнийхээ өчүүхэн хөдөлгөөнөөр усыг татдаг. Энэ бол Биг Бендийн хамгийн хатуужилтай гүрвэлийн өөр нэг гайхалтай зохицол юм.
-----------------------------------------------------------
Гэр: Борооны дараа хөрсөнд чийг байгаа дээр нь ургамалууд цэцэглэж, үржихээр яаравчилдаг.
-----------------------------------------------------------
Гэр: Баярлах цаг болжээ. Биг Бенд бүрэн өнгө зассанаа харуулж байна.
-----------------------------------------------------------
Гэр: Өргөст лийр жимснүүд боловсорч байна. Тэд шавжны амьдралыг эрч хүчтэй баялаг амттанаар хангадаг. Навчин хөлт цох хол нисдэггүй. Өргөст лийрт кактус бол түүний гэр, хүнсний эх үүсвэр юм. Жилийн ихэнх хугацаанд түүний хоол бага зэрэг хатуу байна, гэхдээ борооны дараа хэдэн долоо хоногийн туршид цуглуулахад хялбар болдог. Шүүслэг, зөөлөн, амттай жимс. Бусад амьтад ч гэсэн кактусын жимсэнд дуртай.
-----------------------------------------------------------
Гэр: Бамбаруушууд хурдан том болж, тэд Биг Бендийн санал болгож чадах бүхий л сайхан зүйлсийг мэдэж авдаг. Бүр хамгийн удаан оршин суугч хүртэл жимс амтлахаар яаравчилна.
-----------------------------------------------------------
Гэр: Хайрцаг яст мэлхийн хувьд энэ бол хүлээх л хэрэгтэй жимсний баяр юм. Биг Бенд Чихуахуагийн хуурай цөлд жимс өгдөг үе бас байдаг.
-----------------------------------------------------------
Гэр: Энд ургадаг нэг ургамалыг цэцэрлэгт хүрээлэнгийн амьдралын гэрэлт цамхаг гэдэг. Арвин түүхтэй аймшигт араатан. Агава. Нэгэн цагт Биг Бендийн нутгийн уугуул иргэдийн барилгын материал, хоол хүнсний эх үүсвэр болж байсан. Одоо энэ ургамал текила, мөн мезкалын үндсэн найрлаганд ордог. Энэ ургамалгүйгээр Биг Бенд нэг л биш байх байлаа. Агава тийм ч их зүйл өгөөд байдаггүй. Түүнд нөөцөө хуримтлуулахад цаг хугацаа шаардагдана. Заримдаа 50 жил хүртэл хүлээнэ. Нарнаас энерги, муссоны борооноос усаа хуримтлуулна. Тэр бүх хугацаанд томорч, хүчтэй, хурц болж байдаг. Ингээд нэг л өдөр ид шидийн гэмээр зүйл тохиолдоно.
-----------------------------------------------------------
Гэр: Хэдэн арван жилийн дараа агавыг хүлээх хугацаа дуусна. Хадгалсан бүх энерги чөлөөлөгдөж, иш нь 9 метр хүртэл өндөр ургана. Энэ ургамлын сүүлчийн ажил нь өсөж үржихийн тулд сүүлчийн нөөцөө ашиглах зорилготой байдаг. Цэцэгүүд дэлгэрсэн ч тэдэнд тоос хүртэх шаардлагатай, харин үүнд тусламж хэрэгтэй болно. Агавагийн цэцэгүүд дотор чихэрлэг, цэвэр нектар нуугдаж байдаг. Биг Бендэд нисдэг амьтадын ер бусын олон төрөл зүйлүүд байдаг учраас энэ цэцэгийн нектарын тухай удахгүй тархана гэсэн үг. Тоос хүртээх эхний давалгаа ирлээ. Зарим нь нектар цуглуулахаар ирдэг, зарим нь нектараар хооллогсодын араас ирнэ. Гэхдээ шувууд ургамлаас ургамалын хооронд цэцгийн тоосноос жаахныг авч явдаг учраас энэ нь агавад үржих, тус цэцэрлэгт хүрээлэнд тархахад нь тусалдаг. Биг Бендэд амжилтанд хүрэх нууц нь боломж бүрийг дээд зэргээр ашиглах явдал юм. Тиймээс агава ихээхэн сонирхол татахуйц газар болжээ.
-----------------------------------------------------------
Гэр: Нар жаргасны дараа агава нь нектар ялгаруулалтаа нэмэгдүүлдэг. Түүний цэцэгүүд одоо дэлгэрч гүйцсэн, агава цэцгийн тоосоо хаа сайгүй тараах цаг нь болжээ, учир нь тоос хүртээгчдийн хоёр дахь давалгаа бууж байна. Таван толбот шонхор эрвээхэйний урт хошуу цэцгийн гүнээс нектар сороход тохиромжтой хэрэгсэл болдог. Тэгээд яг өдөр шиг, шөнийн махчин амьтад анд гарна. Шөнийн эльфийн шар шувуу бол туршлагатай анчин. Тэр шавжнуудыг хооллож байх үед нь барьж, агавын ишин дээр үүрээ засдаг.
-----------------------------------------------------------
Гэр: Гэхдээ агавад буудаг бүх амьтдын дотроос бусад тоос хүртээгчдээс ч илүүтэй олон агавад илүү их тоос тараадаг нэг амьтан байдаг. Мексикийн урт хамарт сарьсан багваахай. Мексикийн төв хэсгээс бараг 1300 км ниссэн тэд Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зуныг өнгөрүүлж, агаваар хооллодог. Өнөөг хүртэл энэхүү эртний солилцоог цөөхөн хэдэн эрдэмтэд ажигласан байдаг юм.
-----------------------------------------------------------
Гэр: Сарьсан багваахайны урт хамар, хэл нь цэцэгүүдэд яг бээлий шиг наалддаг. Агава, сарьсан багваахай хоёр мянган жилийн турш хамт хувьсаж иржээ. Тэд амьд үлдэх гэдэг утгаар бие биенээсээ, харин хамгаалуулах гэдэг утгаараа Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хамааралтай байдаг.
-----------------------------------------------------------
Гэр: Цэцэрлэгт хүрээлэнгийн шөнө өөр нэг амьтныг алсаас татжээ.
-----------------------------------------------------------
Гэр: Хүмүүс Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг хэдхэн газруудад мэдэрч, харж болох тэр зүйлийн төлөө дэлхийн өнцөг булан бүрээс ирцгээдэг юм. Жинхэнэ түнэр харанхуйг.
-----------------------------------------------------------
Гэр: Энд та бүхэн одтой тэнгэрийг, түүний зах хязгаартай нь хамт харж болно. Түнэр харанхуйг дээд зэргээр ашигладаг нь ганцхан хүмүүс бишээ. Хос бөхөөхөн гутал, гар чийдэнтэй зочид шөнөөр цэцэрлэгт хүрээлэнг судлаж болно. Энэ бол онцгой төрлийн зочидтой танилцах хамгийн тохиромжтой цаг. Одон орны гэрэл зурагчин.
-----------------------------------------------------------
Гэр: Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэн тэдгээр зурагчдын сонгосон жагсаалтын эхэнд байдаг. Хэдэн сая акр хамгаалалттай газар, зэрлэг байгалаар хүрээлэгдсэн, гэрлийн бохирдолгүй зэрэг нь түүнийг дэлхий дээр однуудын зураг авах хамгийн сайхан газруудын нэг болгодог.
-----------------------------------------------------------
Гэр: Дэлхий хүн ам ихтэй, илүү тр хөгжихийн хэрээр Биг-Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэргийн харанхуй газрууд илүү үнэ цэнэтэй болж байна.
-----------------------------------------------------------
Гэр: Хэрэв энэ чиний гэр орон бол түүний төлөө тэмцэх хэрэгтэй.
-----------------------------------------------------------
Гэр: Үерийн ус татрахад минж ажилдаа орж байна... Өдөржин.. бас шөнөжин. Гэр бүлдээ зориулан жилийн турш далайн эрэг дээр байх үүр барихын тулд даланг сэргээж байна. Минжнүүдийг америк даяар олж болох ч энэ эх минж Биг Бендийн ахмад дайчин. Өөрчлөгдөж буй цаг үетэй дасан зохицсон өндөр ур чадвартай энэ инженер цэцэрлэгт хүрээлэн түүнд юу ч санал болгосон эндээ л амьдрахаар шийдсэн билээ.
-----------------------------------------------------------
Гэр: Намрын улирал дөхөж байгаа энэ үед эрт хүйтрэх нь өвөл ойртож байгаагийн шинж. Минжний гэр бүлийн хувьд бэлтгэх цаг нь болжээ. Биг Бенд тэдний дээр буулгасан бүх зүйлийн дараа хамгийн сайхан нь хараахан болоогүй байна. Тун удахгүй эвш, бамбаруушууд агуй руу буцаж очиж өвлийг хүлээх болно, гэхдээ, тэд өвлийг давахын тулд эхлээд хангалттай жин нэмэх хэрэгтэй. Намрын сүүлчийн бэлэг болгож цэцэрлэгт хүрээлэн царсны баяр хийж байна.
-----------------------------------------------------------
Гэр: Чисосын сэрүүн хөндийд царс моднууд ургадаг... Цэцэрлэгт хүрээлэн диваажин байгуулах нь бүх баавгайнууд амьд үлдэхэд амин чухал зүйл. Чисос байгаагүй бол Биг Бенд энд амьдралын баялаг сүлжээгээр хангаж чадахгүй байсан. Энэ л тус цэцэрлэгт хүрээлэнг өвөрмөц болгодог, өвөл ойртох тусам баавгайнуудын үнэлдэг тэр зүйл. Тэд идэх дуршил ихсэх гэж нэрлэгддэг үе шатанд орж, чадах чинээгээрээ, аль болох хурдан хооллодог. Мөн царс моднууд тэдэнд идэж чадах хэмжээгээр нь царсны боргоцойнуудыг өгдөг. Бамбаруушууд бүтэн өвөлийг хэзээ ч харж байгаагүй. Одоо тэд ээжээсээ амьд үлдэх өөр нэг чухал хичээлээс суралцана: боломж бүрийг хэрхэн дээд зэргээр ашиглах тухай. Зарим царсны боргоцойнууд маш өндөрт байдаг. Чи зүгээр л доор нь хүлээх хэрэгтэй, харин өөр амьтадад бүх ажлыг даатгаад орхичих. Гэхдээ заримдаа шууд эх үүсвэрт нь очих хэрэгтэй болдог.
-----------------------------------------------------------
Гэр: Модонд авирах дасгал нь үр өгөөжөө өгдөг. Одоо ээж нь амарч суугаад, царсны боргоцойнууд хэзээ унаж ирэхийг хүлээж, бамбаруушуудаа жаахан өөрчилж бүх ажлыг хийх боломж өгч байна. дахиад л өөрсдийн ажлыг эхлүүлнэ.
-----------------------------------------------------------
Гэр: Залуу баавгайнууд хамгийн жижиг мөчрүүдэд авирахаар хангалттай хөнгөн хэвээр ажээ. Тэдний шагнал бол томчуул нь хүрч чаддаггүй царсны боргоцойнууд.
-----------------------------------------------------------
Гэр: Төгсгөлийн баярын эрч хүчээр дүүрэн баавгайн гэр бүл өвлийг өнгөрүүлэхээр уул руу буцлаа. Тэд амьд үлдэх нь Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд маш ач холбогдолтой, харин тэд үүнийгээ мэдэхгүй л яваа.
-----------------------------------------------------------
Гэр: 1944 онд Биг Бенд байгуулагдах үед цэцэрлэгт хүрээлэнд баавгай бараг үлдээгүй байлаа. Тэд бүгд баригдсан эсвэл буудуулсан байв. 1980-аад онд нэгэн эрэлхэг эх баавгай бамбаруушаа өсгөхөөр Рио Грандег гаталж Чисост ирсэнээс хойш баавгайн тоо толгой мэдэгдэхгүйц сэргэж эхэлжээ. Цэцэрлэгт хүрээлэн тэдэнд хамгаалалт санал болгосон. Тэд буцаж ирсэнээр энэ маш онцгой газар гэдгийг сануулж байдаг. Зөвхөн баавгайнуудын төдийгүй, цэцэрлэгт хүрээлэнд гэртээ байгаа мэт байдаг бүх амьдралын сүлжээ.
-----------------------------------------------------------
Гэр: Биг Бенд бол Техасын хүмүүст өгсөн үнэлж баршгүй бэлэг билээ. Америкийн бүх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэгэн адил тэр бол хамгаалж үлдэх ёстой бэлэг юм.
Back to episodes Go home