Интерактив контент - 25
|
Сэдэв: Нэг ба хоёр шинжээр ангилах Гарчиг: Цахим аялагчдын нэг өдөр |
|
|
Өгүүлэгч: Цахим аялагчид өнөөдөр төрөл бүрийн хоол хийж туршиж үзжээ. Тэд өмнө нь идэж байгаагүй олон амттай зүйл идсэндээ тун баяртай байлаа. Кидо: Иоп гарагт очоод найзууддаа ийм амттай зүйлс байдаг тухай ярьж өгнө дөө. Мидо: Гэдэс бүр дүүрчихлээ шүү. Айдо: Аанхан тэглээ шүү. За найзууд аа, одоо бүгдээрээ гал тогоогоо цэвэрлэе ээ. Кидо: За тэгье дээ. /залхуутай дуугарна/ Мидо: За тэгье, тэгье. Өгүүлэгч: Ийнхүү тэд цэвэрлэгээ хийхээр босоцгоолоо. Цэвэрлэгээ хийхэд нь тусалцгаая. Өгүүлэгч: Ингээд цэвэрлэгээ дууслаа. Гал тогоо урьдынх шигээ цэвэр цэмцгэр болжээ. Харин цахим аялагчид маань ядарсан бололтой. Бүгд ээлж дараалан эвшээсээр өрөө рүүгээ явцгаалаа. /гурвуул нэг нэгэн рүү баяртай хэмээн гар далласаар өрөө өрөө рүүгээ орцгооно/ |
|
|
Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина. |
|
|
● Амьтны дүрстэй жигнэмгүүдийг тасалгаатай саванд зөв ангилан хийгээрэй. ● Янз бүрийн дүрстэй шоколаднуудыг тасалгаатай саванд зөв ангилан хийгээрэй. ● Өөр өөр тоотой амттангуудыг тасалгаатай саванд зөв ангилан хийгээрэй. ● Амьтны зурагтай аягануудыг шүүгээнд зөв ангилан хийгээрэй. ● Янз бүрийн дүрстэй хэвнүүдийг шүүгээнд зөв ангилан хийгээрэй. ● Өөр өөр тоотой тавгуудыг шүүгээнд зөв ангилан хийгээрэй. ● Одоо хамтдаа хөргөгчийн наалтуудыг цэгцэлье. ● Шувуу биш боловч нисэж чаддаг амьтдыг олоорой. ● Шар биш дөрвөн өнцөгтүүдийг олоорой. ● 18-аас их, 25-аас бага тоонуудыг олоорой.
|
|
Back to episodes Go home