Интерактив контент - 24-Бүгдийг өгүүлэгч уншина.
|
Сэдэв: Өгөгдөл мэдээлэл бүртгэх, тэмдэглэх, хос үүсгэх Гарчиг: Тоглоомоо цэгцэлсэн нь |
|
|
Өгүүлэгч: Өнөөдөр цахим аялагчид гар бөмбөг тоглохоор боллоо. Гэвч тоглоомуудаа эмх замбараагүй тавьснаас болж бөмбөгөө олохгүй байлаа. Шүүгээ, хайрцаг сав, ширээний дээр, доор гээд бүхий л газар үзсэн ч олсонгүй. Тиймээс тоглоомуудаа тоолж бүртгэн цэгцлэхээр болжээ. Хүүхдүүд ээ, тэдэнтэй хамт тоглоомыг нь цэгцэлцгээе. Цахим аялагчдад тоглоомоо цэгцэлж гар бөмбөгөө олоход нь тусалсанд баярлалаа, хүүхдүүд ээ! Хувцас, тоглоом, эд зүйлсээ эмх цэгцтэй хадгалж ариг гамтай хэрэглээрэй. |
|
|
● Тоглоом тус бүр хэд байна вэ? Зураасаар болон тоогоор хүснэгтэд бүртгээрэй. ● Дугуй дүрсээр хүснэгтэд бүртгээрэй. ● Янз бүрийн дүрстэй тоглоомууд энд байна. Тус бүрийг тоолж бүртгэн, тоонд тохирох нүдийг будаарай. ● Тусламж: Дугуйлангийн сурагчдын тоонд тохирох нүдийг будаарай. ● Тоглоомуудыг өнгөөр нь ялгаж тоолоод, тоонд тохирох нүдийг будаарай. ● Айдо хүүхэлдэйндээ 3 цамц, 2 өмд хийжээ. Хэдэн янзаар хослуулан өмсгөх боломжтой вэ? Хослуулан тавьж үзээд хариулаарай. ● Айдо хүүхэлдэйндээ 2 банзал, 2 цамц хийжээ. Хэдэн янзаар хослуулан өмсгөх боломжтой вэ? Хослуулан тавьж үзээд хариулаарай. ● Айдогийн хүүхэлдэй 1 нүдний шил, 2 цамцтай бол хэдэн янзаар хослуулах боломжтой вэ? Хослуулан тавьж үзээд хариулаарай. ● Айдогийн хүүхэлдэй 3 даашинз, 3 гуталтай бол хэдэн янзаар хослуулах боломжтой вэ? Хослуулан тавьж үзээд хариулаарай. ● Эцэст нь тэд тоглоомоо цэгцэлж дууслаа. Хайж байсан гар бөмбөгөө ч оллоо. Одоо тоглоомын өрөө өмнөхөөсөө цэвэрхэн, цэгцтэй харагдаж байна шүү. Ингээд цахим аялагчид гар бөмбөг тоглохоор гадагш гарлаа. Эхлээд тэд хоёр баг болж хуваагдах хэрэгтэй болов. Гурвуулаа хэрхэн хоёр баг болж хуваагдах билээ? Хэдэн өөр баг үүсэх боломжтой вэ? ● Одоо тэд хувийн дугаартай болохоор боллоо. Гэхдээ ямар дугаартай болохоо шийдэж чадахгүй байгаа бололтой. Тэдэнд тусалцгаая. ● Кидо 3-ын цифрт дуртай. Харин Айдо 1-ийн цифрт дуртай. Тэгвэл тэдний дуртай 3 болон 1 гэсэн цифийг ашиглан хоёр оронтой хэдэн тоо үүсгэж болох вэ? ● Мидогийн дуртай 4, 5 болон Айдогийн дуртай 1-ийн цифрийг ашиглан хоёр оронтой хэдэн тоо үүсгэж болох вэ? ● Цахим аялагчид дуртай цифрүүдээрээ тоо үүсгэн хувийн дугаартай болжээ. Одоо гар бөмбөгийн талбайг 2 өөр өнгөөр хуваах хэрэгтэй боллоо. Дараах өөр өөр өнгө бүхий дүрсээр талбайг хэдэн янзаар хувааж болох вэ? |
|
Back to episodes Go home