Интерактив контент - 23
|
Сэдэв: Өгөгдөлтэй ажиллах Гарчиг: Жижигээгийн хүсэл |
|
|
Өгүүлэгч: Жижигээ аавтайгаа хамт гадаадад байгаа ээж дээрээ очих болжээ. Тэд хэд хоногийн өмнөөс авч явах зүйлсээ бэлдэж эхлэв. Аав нь: Жижигээ, ээж чинь чи бид хоёрыг цөөхөн хонох болохоор цөөн хувцас аваарай гэсэн шүү. Миний охин өмсөх хувцаснуудаа л аваарай. Жижигээ: За аав аа. Би нүдний шилээ авч болох уу? Аав: /инээн/ За тэг дээ, миний охин. Өгүүлэгч: Ийнхүү Жижигээ авч явах хувцаснуудаа бэлдэв. Хэсэг хугацааны дараа аав нь түүнийг хувцсаа бэлдэж дууссан эсэхийг мэдэхээр ирлээ. Аав: За миний охин, хувцсаа бэлдчихсэн үү? Жижигээ: Тэгсээн, аав аа! Энэ байна. /олон том цүнх харагдана/ Аав: Хөөх, энэ чинь юу вэ? Ийм их хувцас хэрэггүй шүү дээ. Тэгээд ч онгоцонд ийм их ачаатай явбал их мөнгө төлөх хэрэгтэй болдог байхгүй юу? Алив, хэчнээн хувцас авсныг чинь тоолъё доо. Өгүүлэгч: Ингээд аав нь түүний авч явахаар хийсэн хувцсыг тоолж үзэхээр боллоо. Хамтдаа тоолоорой. Өгүүлэгч: Ингээд хэдэн өдрийн дараа Жижигээ аавтайгаа хамт нислээ. Тэр хөвөн цагаан үүлс, тэр доор цэг шиг жаахан харагдаж байгаа уул, мод бүрийг ажигласаар явтал онгоц ирэх газраа иржээ. Өгүүлэгч: Тэднийг цүнхээ олж аваад гарахад үүдэнд нь ээж нь хүлээж байлаа. Жижигээ ээжийгээ хараад түүнийг тэвэрлээ. Тэр халааснаасаа жижигхэн цаас гаргаж ээждээ өгөв. Жижигээ: Ээж ээ, бид танд зөндөө гоё юм авчирсан. Энэ цаасан дээр юу юу авирснаа бүртгэсэн байгаа. Ээж нь: Хөөх, тийм үү? Баярлалаа, охин минь. Ухаантай шүү. /Жижигээ инээнэ/ Өгүүлэгч: Жижигээ аль хүснэгтэд зөв бүртгэсэн байна вэ? Сонгоорой. Ээж нь: Миний охин чинь ёстой их юм авчирч шүү. За бүгдээрээ явцгаах уу? Аав нь: Тэгье ээ хө. Жижигээ: За явцгаая. Өгүүлэгч: Ийнхүү тэд машиндаа суун инээд хөөртэй хөдөллөө. |
|
|
Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина. |
|
|
● Зургийг ажиглаад, хувцас тус бүрийг тоолон тохирох тоотой харгалзуулна уу. ● Жижигээ мөн нүдний шил, үсний боолт, ном, цүнх авч явахаар бэлдсэн байжээ. ● Багана тус бүр дэх дүрсийг тоолж, эд юмсыг тохирох тоотой харгалзуулаарай. ● Тусламж: Тооны оронд дүрс хэрэглэх буюу өгөгдлийг төлөөлүүлж хэрэглэдэг жижиг хэмжээтэй дүрс эсвэл тэмдэгтийг пиктограмм гэдэг. Өгөгдлийг бүлэглэхийн тулд ийм дүрсүүдийг баганаар эсвэл мөрөөр байрлуулдаг. ● Доор хамгийн хялбар пиктограммыг хэрэглэж нэгэн сургуулийн сурагчдын бүртгэсэн шувуудын тоог харуулжээ. Пиктограмм нь нэг дүрс юуг төлөөлж байгааг харуулсан тайлбар бүхий түлхүүртэй байх ёстой. Жишээ нь, ● Энэ жишээнд нэг дүрс нэг шувууг төлөөлж байна. ● Багана тус бүр дэх дүрсийг тоолж шувууны төрөл тус бүрээс хэдэн шувуу бүртгэгдсэнийг олоорой. Үүнийг давтамж гэдэг. Жишээлбэл: Энд хэрээний давтамж 3 байна. ● Аав нь Жижигээд авч явах зүйлсээ цөөлөх хэрэгтэйг хэлээд, тус бүрээс нь хэд хэдийг авч явахыг дараах байдлаар тэмдэглэн өгөв. Хувцсаа тохируулан авч явахад Жижигээд туслаарай. ● Хувцас, эд юмс тус бүрийн тоонд тохирох нүдийг будаарай. ● Жижигээгийн авч явах зүйлс бэлэн боллоо. Түүнд тусалсанд баярлалаа, хүүхдүүд ээ! ● Тэд нисэхээсээ өмнө цүнхнүүдээ дараах байдлаар бүртгэжээ. Бүртгэлийг сайтар ажиглаарай. Дараа нь асуултыг нөхөж зөв хариулаад, цүнхээ олоход нь туслаарай. |
|
Back to episodes Go home