22

Интерактив контент 22-Бүгдийг өгүүлэгч уншина.

Сэдэв:  Загвараар дүрслэн бодлого бодох

Гарчиг: Мидогийн зүрх сэтгэл

 

Өгүүлэгч: Мидо Иоп гаргаа, гэр бүлээ санажээ. Түүний зүрх хоосон болчихсон ч юм шиг. Эсвэл бүх зүйл өнгөгүй ч юм шиг санагдана. Тэр хэсэг гуниглан суув. Эцэст нь тэр дуртай тоглоомоо тогловол баяр хөөртэй болно доо гэж бодоод тоглоомын өрөө рүү явлаа. Тоглоомын өрөөнд ороод эргэн тойрноо харав. Тэгээд видео тоглоом тоглохоор дэлгэцийг асаалаа. Хүүхдүүд ээ! Түүнтэй хамт тоглоцгооё.

Өгүүлэгч: Тоглож дуусахад Мидо гуниглахаа больсон байлаа. Тэр хаанд эрдэнэсийг нь амжилттай олж өгсөндөө маш их баярлажээ. Хүүхдүүд ээ! Хүн бүр гунигладаг. Тиймээс гунигтай үедээ хэн нэгнээс ичих юм уу, нуух хэрэггүй. Хэрвээ чи гуниглавал хэн нэгэнд яагаад гунигласнаа хэлж болно. Эсвэл дуртай тоглоомоороо тоглож, дуртай дуугаа сонсож ч болно шүү дээ.

 

    Энэ бол хааны эрдэнэсийг олж өгөх тоглоом юм. Гэвч эрдэнэсийн байгаа газарт хүрэх зам амаргүй гэдгийг санаарай. Тоглоход бэлэн үү?

    Замыг том хад хаачихжээ. Хадан дээрх даалгаврыг гүйцэтгэн цааш яваарай.

    Тусламж: 16 нь тэгш тоо учир хамгийн бага тэгш тоо 2-оор багцлан загварчилна. 

    7, 7-оор багцалбал хэдэн багц болох вэ?

    16 мөчрийг хэд хэдээр багцалж болох вэ? Багцлаарай.

    8 навчийг 4, 4-өөр багцлаарай. Хэдэн багц болох вэ?

    8 навчийг 2 тэнцүү хуваагаарай. Нэг хэсэгт хэд ногдож байна вэ?

    Дээшээ гарах гарц хаалттай байна. Хаалтан дээрх даалгаврыг гүйцэтгээд цааш яваарай.

    Тусламж: Энэрэл 24 өнгийн харандаатай. Харандаагаа найз нартаа 3, 3-аар өгөв. Энэрэл хэдэн найздаа харандаа өгсөн бэ?

    Загварчилсан хавтанг 3, 3-аар нь өнгө ялган будах, эсвэл багцлан хуваах аргаар бодож болно. Үүнийгээ математик бичвэрт шилжүүлнэ.

    54 шоргоолж 9 үүрэнд тэнцүү хуваагдан амьдардаг. Нэг үүрэнд хэдэн шоргоолж амьдардаг вэ? Зөв бодолтыг олоорой.

    1 үүрэнд 6 шоргоолж амьдардаг

    Зөв бодсон эсэхээ хэрхэн шалгах вэ? Сонгоорой.

    нийт шоргоолжийн тоо зөв гарч байна

    Энд 3 гол бий. Гол тус бүрд 5, 5 загас амьдардаг бол нийт хэдэн загас байна вэ? Зөв бодолтыг олоорой.

    нийт 15 загас байна

    Зөв бодсон эсэхээ хэрхэн шалгах вэ? Сонгоорой.

    зөв байна

    Модон дээр нийт 20 шувуу байв. Мод 4 мөчиртэй бол мөчир тус бүр дээр  хэдэн шувуу байна вэ? 

    5 шувуу байна

    Зөв бодсон эсэхээ хэрхэн шалгах вэ? Сонгоорой.

    24 хувин усаар 8 мод усалдаг бол нэг модыг хэдэн хувин усаар услах вэ?

    3 хувин усаар нэг мод усална

    Зөв бодсон эсэхээ хэрхэн шалгах вэ? Сонгоорой.

    Эрдэнэсийг аварга могойгоор хамгаалуулжээ. Хөгжим дээрх /ёочин хөгжим байх/ даалгаврыг гүйцэтгэн хөгжмийг эгшиглүүлээрэй. Тэгвэл аварга могой унтах болно.

    Нэг дэх модонд 7 жимс, хоёр дахь модонд түүнээс 2 дахин олон жимс байв. Хоёр дахь модонд хэдэн жимс байсан бэ?

    хоёр дахь модонд 14 жимс байна

    Хоёр модны жимс нийлээд хэд байна вэ?              

    нийт 21 жимс байна                          

    Саальчин 10 үнээ саав. Үнээ бүрээс 8 литр сүү саасан бол нийт хэдэн литр сүү саасан бэ?

    нийт 80 литр сүү саасан        

    Нийт саасан сүүний 35 литрээр нь тараг бүрсэн бол хэдэн литр сүү үлдэх вэ?

    45 литр сүү үлдэнэ

    Жижигээгийн байр 4 орцтой. Орц бүр 10 айлтай. Жижигээгийн байр нийт хэдэн айлтай вэ?

    нийт 40 айлтай                            

    Жижигээгийнх гуравдугаар орцны сүүлийн хаалга бол хэдэн тоотод амьдардаг вэ?

    30 тоотод амьдардаг                      

    Эрдэнэс энэ авдар дотор бий. Авдар дээрх даалгаврыг гүйцэтгэн онгойлгоорой.

    Саванд 54 литр ус байв. 18 литр усаар цай чанаж, үлдсэн усыг 4 саванд ижил хэмжээтэй хийв. Нэг саванд хэдэн литр ус хийсэн бэ? Зөв бодолтыг олоорой.

    Цай чанахад 36 литр ус үлдсэн.

    Нэг саванд 9 литр ус хийсэн.

    Торхонд 35 литр ус байв. Үүнээс 2 литрийн саваар 4 удаа авч хэрэглэв. Торхонд хэдэн литр ус үлдэх вэ? Зөв бодолтыг олоорой.

    8 литр усыг нь хэрэглэсэн.

    Торхонд 27 литр ус үлдсэн.

    Баяр хүргэе. Амжилттай дуусгалаа. Хааны эрдэнэсийг олж өгсөнд баярлалаа.

 
 
 
 
 

 

Back to episodes Go home