21

Интерактив контент 21

Сэдэв: Үржүүлэх үйлдлийн чанар ашиглах нь

Гарчиг: Хачин чимээ

 

Өгүүлэгч: Шөнө дунд болж, цахим аялагчид нойрсож байв. Гэтэл хүүг-хүүг, хүүг-хүүг гэх хачин чимээ сонсогдлоо. Энэ чимээнээр Айдо сэрэв.

Айдо: Энэ юун чимээ вэ? Унтах гэхээр л дуугараад байх юм /ийш тийш харан гайхан хэлнэ/

Айдо: Кидо, Мидо! Кидо, Мидо! /сандран дуудна/

Мидо: Яасан бэ, Айдо?

Кидо: Юу болсон бэ, Айдо? Зүүдэндээ хаан болчхоод байж байхад сэрээчих юм аа.

Айдо: Та хоёр сая сонссон уу? Хүүг-хүүг гээд нэг хачин чимээ гараад байна аа.

Кидо, Мидо: Айн? /зэрэг хэлнэ/

Кидо: Хүүе, нээрээ хачин чимээ байна. Жаахан аймаар ч юм шиг.

Мидо: Ямар сонин дуугардаг амьтан бэ?

Айдо: Бүгдээрээ гарч ямар амьтан дуугарч байгааг үзье. Тэгэхгүй бол би унтаж чадахгүй нь ээ.

Кидо: За тэгье.

Мидо: Тэгье, тэгье.

Өгүүлэгч: Ингээд тэд гадагш гарахаар гар чийдэн авав. Гэвч тэдний гар чийдэн асахгүй байв.

Айдо: Энэ яагаад асахгүй байгаа юм бол оо?

Кидо: Харин тийн.

Мидо: Өө, бүгдээрээ зай хийгээгүй юм байна шүү дээ.

Айдо, Кидо: Аан тийм байна. Тийм байна.

Өгүүлэгч: Ийнхүү Мидо зай авчирлаа. Харин одоо зайгаа яаж хийх билээ? Тэдэнд тусалцгаая.

Цахим аялагчид шар шувуунд шөнө болж бүгд унтаж амарч байгаа тул чимээгүй байхыг сануулав. Яг энэ үед тэдэн дээр ойн амьтад ч хүрч ирлээ.

Нэг нүд 6 амьтныг төлөөлнө гэвэл тус бүр хэдэн амьтан байна вэ? Тэнцэтгэлүүдийг ажиглан зөв хариулаарай.

Сармагчин буганаас хэдээр олон бэ? Зөв бодсоныг олоорой. 

Могой буганаас хэд дахин их вэ? Зөв бодсоныг олоорой.      

Ийнхүү тэд бие биедээ “Сайхан амраарай” гэж хэлээд гэр, үүр лүүгээ явцгаалаа.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина.

 

    Хүүхдүүд ээ! Дараах илэрхийллүүдийг бодож зөв холбоод, гар чийдэн тус бүрд зайг хийгээрэй.

    Тусламж: Үйлдлийн дарааллыг тогтоохдоо үржүүлэх (хуваах) үйлдлийг түрүүлж бодох ба  үржигдэхүүний байрыг солиход үржвэр өөрчлөгдөхгүй.

    Бүлэглэх чанар ашиглан илэрхийллийг  бодож зөв харгалзуулаарай.

    Одоо бүгдээрээ гар чийдэн тус бүрд зайг хийсэн болохоор гар чийдэнгээ таглаж асаацгаая. Илэрхийллийг бодож, тохирох хариутай зөв харгалзуулаарай.

    Хөөх, гар чийдэнгүүд нь асчихлаа. Сайн байна шүү.

    Гэвч тэд хаашаа явахаа мэдэхгүй байна. Айдо нэг зүг рүү, Кидо өөр зүг рүү заав. Үйлдлийг гүйцэтгэн зөв жишиж, тэдний хэн нь зөв зам заасныг мэдээрэй.

    Тэднийг замаа олоход тусалсанд баярлалаа. Чимээ хаанаас гараад байгааг хамтдаа олж мэдэцгээе.
Модон дээрх 3 тоог ашиглан загварт тохируулан тэнцэтгэл зохиогоорой. Зөв хийж чадвал чимээ гаргасан амьтан аль модон дээр байгааг мэдэх болно шүү.

    Зааварт тохирох тэнцэтгэлийг олж, чимээ гаргасан амьтныг олоорой.

    7 ба 8-ын үржвэрээс 19-ийг хасаж утгыг олоорой.

    72 ба 8-ын ногдворыг 4 дахин ихэсгэж утгыг олоорой.

    4 ба 9-ийн үржвэрээс 20-ийг хасаж утгыг олоорой. 

    25 дээр 7 ба 6-ийн үржвэрийг нэмж утгыг олоорой.

    72 ба 9-ийн ногдвор дээр 45-ыг нэмж утгыг олоорой.

    60-аас 80 ба 8-ын ногдворыг хасаж утгыг олоорой.

    Хөөх, энэ чинь шар шувуу байна шүү дээ. Ихэнх нь ганцаар амьдардаг ба шөнийн шувуу юм. Шар шувуу харанхуйд гайхалтай сайн хардаг ба сайн сонсдог.

 
 
 
 
 
 
 
 
 

 

Back to episodes Go home