20

Интерактив контент 20-Бүгдийг өгүүлэгч уншина.

Сэдэв: Нийлбэрийг үржвэр хэлбэрээр бичих

Гарчиг: Гайхалтай усан парк

 

Өгүүлэгч: Томоо, Жижигээ хоёр усан парк дээр тоглохоор иржээ. Хаа сайгүй хүүхдүүд тоглон инээд хөөр цалгина. Хонхон цэцгийн хэлбэртэй шүршүүр, олон салаа гулсуур гээд л тэдний өмнө нь харж байгаагүй сонин содон зүйл их байлаа. Яг л усан хаант улсад ирсэн юм шиг гайхалтай санагдах ажээ. Тэдэнтэй хамт хөгжилдөхөд бэлэн үү? Тэгвэл урагшаа!

Ийнхүү тэд өдөржин усан парк дээр тоглож цагийг хөгжилтэй өнгөрүүллээ.

Одоо нойтон хувцсаа солих хэрэгтэй боллоо. Тиймээс хувцас солих өрөө рүү явцгаав. Тэднийг хуурай хувцсаа сонгож өмсөхөд тусалцгаая.

3 ба 4-ийн үржвэр 18-тай тэнцүү.

20 ба 2-ын ногдвор нь 20-иос бага.

35 нь 54 ба 9-ийн ногдвороос бага.

20-иос 3 ба 3-ын үржвэр их

Хамтдаа зугаатай байлаа шүү. Баярлалаа, хүүхдүүд ээ! Баяртай.

 
 
 

    Гулсууран дээр байгаа зургийг ажиглаарай. Нийт хэдэн дүрс байна вэ? Үржвэр хэлбэрээр бичиж, Томоо, Жижигээ хоёрыг гулсахад туслаарай.

    Галзуу хулгана дээрх зургийг ажиглаарай. Нийлбэр ба үржвэр хэлбэрээр бичиж галзуу хулганыг хөдөлгөөрэй.

    Тэд ядарсан учир хэсэг амрангаа жимс идэхээр боллоо.

    2, 2-ыг өгөөрэй.

    3, 3-ыг өгөөрэй.

    4, 4-ыг өгөөрэй.

    5, 5-ыг өгөөрэй.

    Лийрийг 2, 2-оор нь багцалбал хэдэн хэсэг болох вэ? Багцалж үзээд зөв хариуг сонгоорой. 

    Гадилыг 3, 3-аар нь багцалбал хэдэн хэсэг болох вэ? Багцалж үзээд зөв хариуг сонгоорой.  

    Мангог 4, 4-өөр нь багцалбал хэдэн хэсэг болох вэ? Багцалж үзээд зөв хариуг сонгоорой.  

    Хан боргоцойг 5, 5-аар нь багцалбал хэдэн хэсэг болох вэ? Багцалж үзээд зөв хариуг сонгоорой. 

    Тэд амран жимс идэж суутал мөөгөн шүршүүр харагдав. Мөөгөн шүршүүр яаж ажилладаг юм бол оо хэмээн гайхсаар тийш явцгаалаа.

    Аль хүүхэд аль мөөгөн шүршүүрт зогсохыг олоорой.

 
 
 
 
 
 
 
 

 

Back to episodes Go home