Интерактив контент 19
|
Сэдэв: Мэдэгдэхгүй гишүүнийг олох Гарчиг: Халуун орны аялал |
|
|
Өгүүлэгч: Томоо гэр бүлийнхэнтэйгээ халуун орноор аялж явна. Тэр өмнө нь харж байгаагүй цэцэг ногоо, амьтан, байшин барилга, мод бут ихийг үзэв. Хаашаа ч харсан гайхмаар содон зүйлс их ажээ. Томоо: Хөөх, тэр ямар мод вэ? Хөөх, энэ ямар амьтан бэ? Түүнийг юу гэж нэрлэдэг юм? Өгүүлэгч: Энэ мэтчилэн Томоо өдөржин аав ээжээсээ асуулт асууж, шулганан юм ярина. Тэд нэгэн жимсний худалдааны хажуугаар явав. Томоо: Хөөх, янзтай. Энэ жимснээс идэж үзье. Гэхдээ яаж худалдаж авах билээ? Аан, энд заавар байна. Өгүүлэгч: Тэнцэтгэлийг үнэн болгох тоог нөхөж жимсээ аваарай. Хэдэн ширхэг киви хэрэгтэй вэ? Хэдэн ширхэг гадил хэрэгтэй вэ? Томоо дуртай жимсээ идээд цааш амьтны хүрээлэнд очлоо. Түүнтэй хамт халуун орны амьтадтай танилцъя. Амьтдын уралдаан Томоод тун хөгжилтэй санагджээ. Дараа нь тэд сармагчинд гадил өгөхөөр болов. Ээж нь гадилтай цүнхээ дэлгэхэд цүнхэнд нийт 15 гадил байв. Томоог хэсэг гадил авсны дараа цүнхэнд 8 гадил үлджээ. Томоо хэдэн гадил авсан бэ? Тийм шүү, зөв байна. Томоо 7 ширхэг гадил цүнхнээс авсан. Харин аав нь цүнхнээс гадил аваад Томоогийн 7 гадилтай нийлүүлээд тоолтол 12 боллоо. Томоогийн аав хэдэн гадил авсан бэ? Ингээд тэд сахилгагүй сармагчинд гадил өгч, хамтдаа зургаа авхуулжээ. Түүний халуун орны аялал адал явдал, гайхам сонин зүйлсээр үргэлжилсээр л… |
|
|
Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина. |
|
|
● Ээж зааныг тугалд нь хүргээрэй. ● Бяцхан яст мэлхийний хуяган дээрх тоог бодон элснээс гаргаж, усанд сэлэхэд нь тусалцгаая. Эхлээд аль гишүүнийг олж байрлуулахыг эргэцүүлэн бодоорой. ● Энд амьтдын уралдаан болж байгаа бололтой. Ямар амьтан түрүүлэхийг хамтдаа харцгаая. ● Имж хэдэн алхмаар урагшилсан байна вэ? ● Цацагт хяруул хэдэн алхмаар урагшилсан байна вэ? ● Анааш хэдэн алхмаар урагшилсан байна вэ? ● Цацагт хяруул анаашнаас хэдэн алхмын хойно явна вэ? ● Анааш имжнээс хэдэн алхмаар хоцорсон байна вэ? |
|
Back to episodes Go home