18

Интерактив контент 18

 

Сэдэв: Бодлого бодох

Гарчиг: Цэцэгчин Айдо

 

Өгүүлэгч: Айдо хөлгөө цэцгээр дүүргэхийг хүсжээ. Тэгээд тэр янз бүрийн өнгө, үнэртэй цэцэг тарилаа. Гал тогооны өрөө, удирдлагын өрөө, тоглоомын өрөө гээд хөлгийн хаа сайгүй цэцгээ байрлуулав. Хөлгөөс анхилам үнэр үнэртэхэд Мидо, Кидо хоёр түүн дээр ирлээ.

Мидо: Айдо, манай хөлөг ёстой гоё харагдаж байна.

Айдо: Баярлалаа.

Кидо: Ммхан. Ёстой гоё байна. Одоо хаашаа явж байгаа юм бэ? Бид тусалъя.

Айдо: Би одоо амралтын хэсгийн цэцгийн тавиуруудад цэцэг тавихаар явж байна. Тэгвэл хамтдаа явцгаая. Наад хайрцагтай цэцгээ авчих.

Кидо: Хөөх, янзтай, Айдо!

Мидо: За, явцгаая.

Өгүүлэгч: Хайрцагт 15 улаан цэцэг, 11 шар цэцэг хийжээ. Тэгвэл нийт хэдэн цэцэг байсан бэ?

Хайрцагт 26 цэцэг байв. Түүний 15 нь улаан бол хэд нь шар цэцэг вэ?

Хайрцагт 26 цэцэг байв. Түүний 11 нь шар бол хэд нь улаан цэцэг вэ?

Хайрцагт 13 улаан цэцэг, 19 шар цэцэг хийжээ. Тэгвэл нийт хэдэн цэцэг байсан бэ?

Хайрцагт 32 цэцэг байв. Түүний 13 нь улаан бол хэд нь шар цэцэг вэ?

Хайрцагт 32 цэцэг байв. Түүний 19 нь шар бол хэд нь улаан цэцэг вэ?

Ингээд тэд цэцгийн тавиур луу явлаа.

Тэд хамтдаа цэцэгнүүдээ байрлуулж дуусахад хөлөг үнэхээр тухтай, гоёмсог харагдаж байлаа. Кидо, Мидо хоёр маш их баярлав. Тэгээд баярласнаа илэрхийлж Айдод шүрээр гоёл чимэглэл хийж өгөхөөр боллоо. Кидо ногоон шүр хэлхэн бугуйвч хийв. Харин Мидо хөх болон шар шүрээр зүүлт хийлээ. Айдо одоо шинэ бугуйвч, шинэ зүүлттэй боллоо. Харин тэдний хөлөг цэвэр агаараар дүүрчээ.

Хүүе, хөргөгчний хаалга нээгдчихэж. Хаалган дээрх зургийг сайтар ажиглан асуултыг нөхөж, хаалгыг хаагаарай.

5 эгнээ өндөг өрөв. Нэг эгнээнд 9 өндөг өрсөн бол нийт хэдэн өндөг өрсөн бэ?

Өө, тэд усаа хаахаа мартсан бололтой. Угаалтуурын ханан дээрх зургийг сайтар ажиглан асуултыг нөхөж, усыг хаагаарай.

24 номыг 3, 3-аар нь багцлан номын санд түгээв. Хэдэн багц ном түгээсэн бэ? 

Усаа хааж хэмнэсэнд баярлалаа.

Бид эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд Айдо шиг цэцэг, мод тарих хэрэгтэй. Бас ус, цахилгаанаа хэмнэж хэвших нь чухал шүү.

 
 
 
 
 
 
 

Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина.

 

    Тэд цэцгийн тавиурын дэргэд ирлээ. 6 тавиур тус бүрд 3 цэцэг тавина гэвэл нийт хэдэн цэцэг хэрэгтэй вэ? гэж Айдо асуув.

    Бодлогын өгүүлбэрт тохирох загварыг сонгоорой.

    Бодлогыг аль илэрхийллээр бодох вэ?

    Бодлогод тохирох үржвэрийг сонгоно уу.

    Айдогийн асуултад хариулахад туслаарай.

    Одоо хамтдаа 18 цэцгийг 6 тавиур дээр тэнцүү тоогоор тавья. Сайн тооцож тавиарай.

    Нэг цонхон дээр хэдэн цэцэг тавьж байна вэ?

    Тийм ээ, зөв бодсон байна. 6 тавиур тус бүрд 3 цэцэг тавина гэвэл нийт 18 цэцэг хэрэгтэй юм байна. Тэгэхээр 18 цэцгийг 6 тавиурт тэнцүү тоогоор тавихад тавиур тус бүрд 3 цэцэг ногдож байна.

    Тэд цэцгийн тавиурын дэргэд ирлээ. 32 цэцгийг 4 тавиурт тэнцүү тоотой өржээ. Тавиур тус бүрд хэдэн цэцэг тавьсан бэ?

    Бодлогыг хавтан загвараар илэрхийлээрэй.

    Бодлогыг аль илэрхийллээр бодох вэ?

    Тавиур тус бүрд  хэдэн цэцэг тавьсан бэ?

    Бодлогод тохирох зураг аль нь вэ?

    Тийм ээ, зөв бодсон байна. 32 цэцгийг 4 тавиурт тэнцүү тоотой өрөхөд 1 тавиурт 8 цэцэг ногдож байна.

    Бугуйвч хийхэд хэдэн ногоон шүр орсон байна вэ?

    Зүүлт хийхэд нийт хэдэн шүр орсон байна вэ?

    Зүүлт хийхэд хэдэн хөх шүр орсон байна вэ?

    Бугуйвчид орсон ногоон шүр 5 төгрөг, зүүлтэд орсон хөх шүр 8 төгрөг, шар шүр 10 төгрөгийн үнэтэй бол тус бүрийн үнэ хэд болсон бэ? Зөв холбоорой.                      

    Нийт хэдэн төгрөгийн үнэтэй зүүлт хийсэн бэ? Зургийг анхааралтай ажиглаад бодоорой.

 
 
 
 
 
 
 

 

Back to episodes Go home