17

Интерактив контент 17-Бүгдийг өгүүлэгч уншина.

Сэдэв: 100 хүртэлх тооны хасах үйлдэл

Гарчиг: Зохион бүтээгчид

 

Өгүүлэгч: Цахим аялагчид дэлхийгээс эрдэм мэдлэгээ сурсаар төрөл бүрийн багаж зохион бүтээжээ. Гэхдээ тэд заримдаа бүтэлгүйтэж бүхнийг ахин дахин хийсээр л байсан. Нэг удаа эд юмс олшруулдаг багаж хийжээ. Дуртай жимс, өмсөх дуртай хувцсаа гээд бүгдийг олон болгож болж байв. Гэтэл нэг өдөр Айдо санаандгүй тавцан дээр унаад олон болчхов. Кидо, Мидо хоёр сандран хамаг хурдаараа буцааж хэвэнд нь оруулах багаж

зохион бүтээв. Энэ мэтээр тэд ахин дахин бүтэлгүйтсэний эцэст дараах багажуудыг хийжээ. Одоо хамтдаа эдгээр багажийг туршиж үзэцгээе.

Өгүүлэгч: Хөөх, тэд олон гайхалтай багаж зохион бүтээсэн байна шүү. Харин энэ багаж яаж ажилладаг юм бол оо?

Аан мэдлээ, мөнгө бүхэлдэж, задалдаг юм байна. Туршаад үзэцгээе. 

Өгүүлэгч: Цахим аялагчид маань мундаг зохион бүтээгчид болжээ.

Хэдийгээр алдаж бүтэлгүйтсэн ч бууж өгөлгүй ахин дахин оролдсоор ийм гайхалтай багажууд зохион бүтээсэн байна шүү дээ.

Хүүхдүүд та нар ч бас шантралгүй сурч хөгжсөөр байгаарай.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

    Хүүхдүүд ээ! Үйлдлийг гүйцэтгэж ялгаврыг зөв холбоод, товчлууруудыг тохирох газарт байрлуулан багажийг ажиллуулаарай.

    84 ба 62-ын ялгавар аль нь вэ?                 

    45 ба 21-ийн ялгавар аль нь вэ?               

    35 ба 14-ийн ялгавар аль нь вэ?              

    59 ба 27-ийн ялгавар аль нь вэ?              

    75 ба 52-ын ялгавар аль нь вэ?          

    25 ба 15-ын нийлбэр аль нь вэ?          

    50 ба 40-ийн ялгавар аль нь вэ?          

    85 ба 30-ийн ялгавар аль нь вэ?           

    Тооны зүй тогтлыг олж орхигдсон тоог нөхөөд, багажийг ажиллуулаарай.

    Тусламж: Тоон дарааллыг ажиглаад, хэдээр багасаж байгааг тооцоолоорой.

    Бодлогын загварт тохирох илэрхийллийг олж багажийг ажиллуулаарай.

    Дараах мөнгөн дэвсгэртүүдийг ашиглан өгөгдсөн тоог задлаарай. Хамгийн багадаа 3 төрлийн мөнгөн дэвсгэрт ашиглах хэрэгтэйг санаарай.

    Тусламж: Тоог мөнгөн дэвсгэртээр задлахын тулд тоогоо аравт, нэгжээр задлан харах хэрэгтэй. Жишээ нь, 31 нь 3 аравт, 1 нэгж болно.

    Өгөгдсөн мөнгөн дэвсгэртийг бүхэлдээрэй. Аль болох цөөн төрлийн мөнгөн дэвсгэрт ашиглах хэрэгтэйг санаарай.

 
 
 
 
 

 

Back to episodes Go home