16

 Интерактив контент 16 -Бүгдийг өгүүлэгч уншина.

Сэдэв: Хүнд, эзлэхүүнийг хэмжих

Гарчиг: Хөгжилтэй ажил

 

Өгүүлэгч: Томоо, Жижигээ хоёр зуны амралтаа хөдөө өнгөрүүлж байгаа билээ. Тэдний хамгийн дуртай ажил бол өвөөтэйгөө хамт усанд явах. Учир нь үхэр тэргээр усанд явах тэдэнд тун хөгжилтэй санагдана. Өнөөдөр тэд усанд явангаа аргал түүхээр болжээ. Аргал түүх ч бас хөгжилтэй шүү. Тэдэнтэй хамт ус авч, аргал түүцгээе.

Өгүүлэгч: Ийнхүү тэд усаа авч, аргалаа түүгээд гэрийн зүг баяр хөөртэй явцгаалаа.

 
 
 
 

    Томоо том савыг дүүргэхийн тулд жижиг саваар хэдэн удаа ус хийх вэ? Хийж үзээд зөв хариултыг сонгоорой.

    Шуудайтай аргалыг хэмжиж үзээд, их жинтэйг нь сонгоорой.

    Аль сав нь бага багтаамжтай вэ?

    Шуудайтай аргалыг хэмжиж үзээд, бага жинтэйг нь сонгоорой.

    Аль сав нь их багтаамжтай вэ? 

    Араг, саврыг зөв холбож аргал түүгээрэй.

    Хэмжээг зөв харгалзуулж, сав тус бүрийг дүүргээрэй.

    Дараах нэгжийг ихээс бага руу нь эрэмбэлээрэй.

    Усны савны хэмжээг өсөх эрэмбээр байрлуулаарай.

    Тусламж: Өсөх эрэмбэ гэж багаас нь их рүү нь байрлуулахыг хэлнэ.

    Аргал тус бүрийн хэмжээг ажиглан буурах эрэмбээр байрлуулаарай.

    Тусламж: Буурах эрэмбэ гэж ихээс нь бага руу нь байрлуулахыг хэлнэ.

    Дараах нэгжийг багааас их рүү нь эрэмбэлээрэй.

    Усны савны хэмжээг буурах эрэмбээр байрлуулаарай.

    Аргал тус бүрийн хэмжээг ажиглан өсөх эрэмбээр байрлуулаарай.

 
 
 
 

 

 

Back to episodes Go home