15

Интерактив контент 15-Бүгдийг өгүүлэгч уншина.

Сэдэв: Тэнцүү хэсэгт хуваах

Гарчиг: Амьтны фермээр зочилсон нь

 

Өгүүлэгч: Томоо, Жижигээ хоёр амьтны фермтэй танилцахаар иржээ. Тэд энд янз бүрийн амьтан харна хэмээн ихэд догдолно. Тэднийг фермийн үүдээр ороход гахай, тахиа, үхэр, хонь, ямаа харагдав. Хүүхдүүд ээ! Та нар амьтны ферм дээр очиж үзсэн үү? Хамтдаа фермтэй танилцангаа шинэ зүйлс сурч мэдэцгээе.

Ийнхүү амьтны фермтэй танилцах тэдний нэг өдрийн аялал энэ хүрээд дууслаа. Тэд үзэж харсан бүхнээ ярилцсаар машинд суун одлоо.

 
 
 
 
 

    8 үхэр идэж чадахаар тэнцүү хуваасан өвсийг олоорой.

    4 тэнцүү бус хэсэгт хуваасан өвсийг олоорой?

    6 тэнцүү хэсэгт хуваасан өвсийг олоорой.

    4 тэнцүү хэсэгт хуваасан өвсийг олоорой.  

    Тэнцүү хэсгүүдэд хуваасан тэжээлийг олж хонь, ямаанд өгөөрэй. 

    Аль нохойны үүрний хагасыг нь будсан байна вэ?

    Аль тахианы байрны хагасын хагасыг будсан байна вэ?

    Тугалаа олоход нь туслаарай.

    8-ын хагасыг олоорой.

    20-ын хагасын хагасыг олоорой.

    40-ийн хагасыг олоорой.

    12-ын хагасын хагасыг олоорой.

    8-ын хагасын хагасыг олоорой.

    6-ийн хагасыг олоорой. 

    16-ын хагасын хагасыг олоорой.

    20-ийн хагасыг олоорой.

    24-н хагасын хагасыг олоорой.

    10-ын хагасыг олоорой.     

    Тэнцүү хуваагдах тоо бүхий тэжээлүүдийг ачаарай.

    Тэнцүү хуваагдахгүй тоо бүхий тэжээлүүдийг ачаарай.

    Тэжээлийг боож баглах туузыг хэрхэн хуваасныг ажиглаад, шуудай тус бүр дээрх хэмжээтэй харгалзуулаарай.

    Тусламж: Аливаа зүйлийг 2 тэнцүү хуваасны нэг хэсгийг хагас гэдэг. Үүнийг ½ гэж тэмдэглэнэ.

    Тусламж: Аливаа зүйлийг 4 тэнцүү хуваасны нэг хэсгийг хагасын хагас гэдэг. Үүнийг ¼ гэж тэмдэглэнэ.

 

 

 

 

 

Back to episodes Go home