Интерактив контент 14
|
Сэдэв: Тоон илэрхийлэл, үйлдлийн чанар Гарчиг: Ойг эмчилсэн нь |
|
|
Өгүүлэгч: Нэг өдөр цахим аялагчдын хөлгөөс холгүй харагддаг мод бут шарлаж гандсан байлаа. Тэд гайхан юу болсныг мэдэхээр тийш явцгаав. Гэтэл яасан гээч? Хаа сайгүй хог хаяжээ. Бас модонд янз бүрийн хадаг, уяа уячихсан байв. Модны хортон шавж ч дүүрэн байлаа. Айдо: Хөөх, ийм их хог хаячихсан юм чинь орчин бохирдох нь аргагүй юм байна шүү дээ. Мидо: Харин тийм. Бас модонд хадаг, уяа уях юм бол мод амьсгалж чадахгүй болдог гэсэн шүү дээ. Кидо: Энэ хортон шавжуудыг ч гэсэн яаралтай устгахгүй бол модыг гэмтээгээд дуусгах нь. Айдо, Мидо: Аанхан. Айдо: Тэгвэл бүгдээрээ эдгээр модыг аварцгаая. Урагшаа! Мидо, Кидо: Тэгье. Урагшаа! Өгүүлэгч: Ийнхүү цахим аялагчид модыг хортой шавжнаас хамгаалж, ойр орчмыг нь цэвэрлэжээ. Бас шинээр олон мод тарив. 28 гацуурыг 4 эгнээнд тэнцүү тоогоор суулгасан талбайг олж услаарай. 28 гацуурыг эгнээ тус бүрд 4 гацуур байхаар суулгасан талбайг олж услаарай. Хөөх, энд нэг модон дээр 6 аалз, 8 шоргоолж явж байна. Аалзнууд нийт хэдэн хөлтэй байна вэ? Зөв хариуг сонгоорой. Шоргоолжнууд нийт хэдэн хөлтэй байна вэ? Зөв хариуг сонгоорой. Аль нь олон хөлтэй байна вэ? Жишээрэй. Ойд ямар олон амьтан амьдардаг юм бэ? Ой мод амьтдын гэр орон болдог юм байна шүү дээ. Бас бидэнд цэвэр агаар бэлэглэдэг гээд бодохоор ойн ашиг тус их юм аа. Хүүхдүүд ээ! Ой мод, байгаль орчноо хайрлан хамгаалаарай. |
|
|
Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина. |
|
|
● Зааврын дагуу тоон илэрхийллийг бичиж, утгыг олоод модыг хадаг, уяанаас салгаарай. ● 5 ба 2-ын үржвэрийг олоорой. ● 6-г 3 дахин нэмэгдүүлээрэй. ● 15 ба 3-ын ногдворыг олоорой. ● 18-ыг 2 дахин хорогдуулаарай. ● 20-ийг 5 дахин багасгаарай. ● 3-ыг 8 дахин нэмэгдүүлээрэй. ● Нэгдүгээр үржигдэхүүн нь 6, хоёрдугаар үржигдэхүүн нь 3 бол үржвэрийг олоорой. ● Хуваагдагч нь 56, хуваагч нь 8 бол ногдворыг олоорой. ● 45 нь 5-аас хэд дахин их вэ? ● 8 нь 32-оос хэд дахин бага вэ? ● 12-оос өөр утгатай илэрхийллийг олж, хортой шавжнуудыг устгаарай. ● 26-аас өөр утгатай илэрхийллийг олж, хортой шавжнуудыг устгаарай. ● 18-аас өөр утгатай илэрхийллийг олж, хортой шавжнуудыг устгаарай. ● 32-оос өөр утгатай илэрхийллийг олж, хортой шавжнуудыг устгаарай. ● Ижил утгатай илэрхийллийг олж, хог тус бүрийг тохирох хогийн саванд хийгээрэй. ● Тэнцүү байх илэрхийллийг олж, мод бут тариарай. |
|
Back to episodes Go home