13

Интерактив контент 13-Бүгдийг өгүүлэгч уншина.

Сэдэв: Тоон илэрхийлэл бичиж утгыг олох

Гарчиг: Спортлог цахим аялагчид

 

Өгүүлэгч: Цахим аялагчид Иоп гарагт байхдаа спортын тэмцээнд хэрхэн оролцдог байснаа санав. Кидо сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглохдоо сайн. Харин Мидо сагс, дартс сайн тоглодог. Айдо  ширээний теннисэнд дуртай гэнэ. Тэд спортын тэмцээнд хэрхэн оролцдог байсан бол?

Хөөх, Иоп гарагт байхдаа цахим аялагчид маань спортын тэмцээнд идэвхтэй оролцдог байжээ.

Одоо хамтдаа Кидо, Мидо хоёр сагсны тэмцээнд хэд хэдэн оноо авсныг тооцож үзье.

Хавтан загварыг ажиглаад бодлогын өгүүлбэрийг гүйцээж зохиогоорой.

Кидо багтаа 9 оноо авсан. Харин Мидо, Кидо нийлээд 19 оноо авчээ. Мидо хэдэн оноо авсан бэ?

Бодлогыг аль илэрхийллээр бодох вэ? 

Ийнхүү тэд спортын тэмцээний тухай  хөгжилтэй яриа өрнүүлсээр үдэш болголоо.

 

    Хөл бөмбөгийн багийн тамирчдын дугаарыг олцгооё. Зааварт тохирох тоон илэрхийлэл болон  утгыг нь олоорой.

    35-аас 5-ыг хасаарай.

    82 дээр 6-г нэмээрэй.

    15 ба 2-ын нийлбэрийг олоорой.

    12 ба 8-ын ялгаврыг олоорой.

    20-ийг 5-аар хорогдуулаарай.

    30-ийг 8-аар нэмэгдүүлээрэй.

    Нэгдүгээр нэмэгдэхүүн нь 26, хоёрдугаар нэмэгдэхүүн нь 3 бол нийлбэрийг олоорой.

    Хасагдагч нь 67, хасагч нь 22 бол ялгаврыг олоорой.

    36 нь 30-аас хэдээр их вэ?

    22 нь 28-аас хэдээр бага вэ?

    Үйлдлийн мэдэгдэхгүй байгаа гишүүний утгыг олж, тус бүрийн цохиураа олоход нь туслаарай.

    Үнэн утгыг олж, оноо цуглуулаарай. 

    Одны оронд тохирох үйлдлийн тэмдэг тавьж, боулинг тоглоорой.

 
 
 
 

 

 

 

Back to episodes Go home