Интерактив контент 12-Бүгдийг өгүүлэгч уншина.
|
Сэдэв: Мэдэгдэхгүй гишүүнийг олох Гарчиг: Илбийн шинэ үзүүлбэрүүд |
|
|
Өгүүлэгч: Томоо орой болгон зурагтаар илбийн нэвтрүүлэг үзсээр илбэ сонирхох болжээ. Ямар нэг зүйлийг алга болгож, эсвэл хувиргах нь түүнд гайхмаар сонин санагдах ажээ. Ном, зурагт, гар утаснаас зөвхөн илбийн үзүүлбэр л үзэх болов. Тэгээд сурч мэдсэн илбээ ахин дахин давтан хийж үзнэ. Өнөөдөр тэр бас л өөр илбэ сурахаар давтаж байна. Бүгдээрээ түүнтэй хамт илбэ суръя. Наашаа анхаараарай. Өнөөдөр бүгдээрээ олон шинэ илбэ сурлаа шүү. Мэдэгдэхгүй байгаа, нууцлаг зүйлсийг олж илрүүллээ. Шингэнийг хувиргаж үзлээ. Томоотой хамт илбийн ертөнцөөр аяллаа. Хэрвээ та нар илбэчин болохыг хүсдэг бол илбийн үзүүлбэрээ үргэлж давтсаар байгаарай. |
|
|
● Дараах асуултуудад зөв хариулж, илбийн хайрцгаас юу гарахыг хараарай. ● Шоон загварыг 20-той тэнцүүлэхэд хэдэн нэгж хэрэгтэй вэ? ● Шоон загварыг хорьтой тэнцүүлэхийн тулд хэдэн нэгжээр нэмэгдүүлсэн байна вэ? ● Шоон загварыг 30-тай тэнцүүлэхийн тулд хэдэн нэгжээр нэмэгдүүлсэн байна вэ? ● 89-ийг 99 болгохын тулд хэдэн аравтаар нэмэгдүүлсэн байна вэ? ● 99-ийг 100 болгохын тулд хэдэн нэгжээр нэмэгдүүлсэн байна вэ? ● Хэдэн аравтаар нэмэгдүүлсэн бэ? ● Хэдэн нэгжээр нэмэгдүүлсэн бэ? ● Тооны нийлбэр 100 байхаар тохируулж, шинэ илбэ сураарай. ● Шингэнүүдийг тохирох үрэлтэй холбож, юу болохыг хараарай. ● Одоо Томоо дахин нэг шинэ илбэ туршиж үзэхээр боллоо. Жинлүүр дээрх аяганы зургийг ажиглаад, мэдэгдэхгүй байгаа тоог олж байрлуулна уу. ● Дохиур дээрх илэрхийллийг ажиглаад, мэдэгдэхгүй байгаа гишүүнийг олоорой. |
|
Back to episodes Go home