11

Интерактив контент 11-Бүгдийг өгүүлэгч уншина

 

Сэдэв: 100 хүртэлх тооны нэмэх үйлдэл

Гарчиг: Бялуу хийхэд тусалсан нь

 

Өгүүлэгч: Томоогийн эгч бялууны газар ажилладаг. Томоо бялуунд дуртай. Тиймээс том болоод эгч шигээ бялуу хийдэг хүн болно доо гэж мөрөөднө. Нэг өдөр эгч нь Томоог манай бялууны газартай танилцах уу? Чи бялуу яаж хийдгийг мэдмээр байна уу? гэв.  Томоо ч яаран толгой дохилоо.

Хөөх, Томоо маань тогоочийн хувцас өмсчхөж. Эгч нь түүнд өнөөдөр олон бялуу хийнэ гэж хэлээд эхний хийх ажлыг нь даалгаж өглөө.

Томоогийн бялуу хийсэн нэг өдөр ингээд дуусаж байна. Эгч нь түүнд тусалсанд баярлалаа гээд өөрт нь зориулан аяган бялуу хийж өгье гэв. Тэгэхийн тулд эхлээд дуртай амттангаа сонгохыг санал болголоо.

Илэрхийллийг зөв бодож амттан сонгоорой.    

Томоогийн аяган бялуунд 13 ширхэг улаан үрэл, мөн төчнөөн ширхэг шар үрэл оржээ. Бялуунд нийт хэдэн ширхэг үрэл орсон бэ?

Томоогийн аяган бялуунд 50 грамм гурил, 25 грамм цөцгий, 3 грамм элсэн чихэр орсон бол нийт хэчнээн грамм жинтэй бялуу болсон бэ?

Томоотой хамт бялуу хийж сурсан та нарт баярлалаа. Дараа уулзацгаая.

 

    Эдгээр өрмөнцрийг аравт, нэгжээр задлан тоолж хайрцагт хийгээрэй.

    Илэрхийллийн утгыг олж, бялууг чимэглээрэй.

    Үрэл тус бүрийг 100, 100-аар нь ялгах хэрэгтэй болжээ. Нийлээд 100 ширхэг болох 2 хэсэг үрлийг сонгоорой.

    Нийлээд 100 ширхэг болох 3 хэсэг үрлийг сонгоорой.

    Бялуун дээрх тооны зүй тогтлыг ажиглаарай. Асуултын тэмдгийн оронд ямар тоо байхыг зөв олж, чимэглэлийг гүйцээж хайрцаглаарай.

 
 
 
 

    Тусламж: Шулуун шугамаар нугалахад давхацдаг дүрсийг тэгш хэмтэй дүрс гэнэ. Шулуун шугамыг тэгш хэмийн тэнхлэг гэж нэрлэнэ. Харин нугалахад давхцал үүсэхгүй бол тэгш бус хэмтэй дүрс гэнэ.

 

 

 

Back to episodes Go home