|
Character |
|
|
CHECKERY |
Өө найз минь. |
|
GOSHA |
Би болилоо. Ядраад байна. |
|
CHECKERY |
Хөөх. Та нар мэргэжлийн цайз баригчид юм аа. |
|
PASHA |
Петиа. Гэртээ харих цаг боллоо. |
|
PETYA |
Гэхдвээ энэ цайз миний гэр шүү дээ. |
|
PASHA |
Би гэртээ хариж амармаар байхад Петиа дүрсгүйдээд байна. |
|
PETYA |
Тийм ээ. |
|
POLLY |
Паша, би асуудлыг нь олчихлоо. Чи дандаа хошигнож явдаг болохоор Петиа чамайг жинхэнээсээ ярьж байна гэж ойлгохгүй байна. |
|
PASHA |
Тэгвэл би яах юм бэ? Гэрлүү нь өнхрүүлээд явах юм уу? |
|
RODION |
Паша, Поллигийн зөв шүү. Чи Петиатай илүү сайн яриад үзэх хэрэгтэй байх аа. |
|
PASHA |
Гэхдээ яаж? |
|
RODION |
Илүү нухацтай байх хэрэгтэй. |
|
POLLY |
Бид яаж нухацтай байхыг чамд зааж өгж чадна. Жинхэнээсээ. |
|
POLLY |
Паша, чи дороо эргэж гүйх ээ болиж болох уу? |
|
POLLY |
Бас инээхээ боль. |
|
PASHA |
Юу? Би нухацтай байж чадахгүй байгаа юм уу? |
|
RODION |
Паша. Бид хоёр чамтай тоглоогүй байна. |
|
CHECKERY |
Аан надад нэг санаа байна. Бид Пашагийн сахилаггүй дүү нь болж жүжиглээд Паша яаж нухацтай байхыг сурах нөхцлийг бүрдүүлнэ. |
|
CHECKERY |
Намайг хардаа. Би шавхай болчихлоо. Би гэртээ харьмааргүй байна. |
|
PASHA |
Шавранд сэлэх ч хөгжилтэй шүү. |
|
CHECKERY |
Би харихгүй. Би харихгүй. |
|
CHECKERY |
Би гэртээ харимааргүй байна. |
|
CHECKERY |
Намайг барь л даа. |
|
CHECKERY |
Чи намайг барьж чадахгүй дээ. |
|
POLLY |
Паша. Тэгэхгүй ээ. |
|
RODION |
Хөмсгөө зангидаад уурлаад үз. |
|
POLLY |
Илүү ууртай харагдана. |
|
CHECKERY |
Өө найз минь. Чиний ууртай царай чинь энгийнээсээ илүү инээдтэй харагдаад байх юм. |
|
POLLY |
Энэ нөлөөлөхгүй байх шиг байна Родион. |
|
RODION |
Би ядарчихлаа. Жоохон юм идмээр байна. |
|
PASHA |
Сайхан төлөвлөгөө байна. Би ч гэсэн өлсөөд байна. Тоглох оо болиод бүгдээрээ идэцгээе. |
|
CHECKERY |
Сайхан санал байна Паша. |
|
RODION |
Паша, чи хоол идье гэж хэлэхдээ нухацтай байж чадлаа. Сайн байна шүү. |
|
POLLY |
Чиний зөв Родион. Одоо Пашаг илүү нухацтайгаар хүлээж авч чадна. |
|
PASHA |
Би чадна аа. Би чадна аа. Инээмсэглэхгүй, үсрэхгүй байх хэрэгтэй. |
|
PASHA |
Нухацтай байх ямар хэцүү юм бэ? |
|
RODION |
Санаа зовох хэрэггүй ээ. Чи чадна аа Паша. |
|
RODION |
Чадах байх. |
|
PASHA |
Петиа. |
|
PETYA |
Юу? |
|
PASHA |
Бид гэртээ харих хэрэгтэй байна. |
|
PETYA |
Одоо явахгүй ээ. Би явмааргүй байна. |
|
PASHA |
Бид яг одоо харина. Би чамд үг хэлээд байгаа юм биш үү? |
|
PETYA |
Би явахгүй. |
|
PASHA |
Тэгвэл болж байна. Би гэртээ ганцаараа харилаа. |
|
PASHA |
Би тоглоогүй байна шүү. |
|
PASHA |
Петиа. Петиа. Дүү минь. Намайг уучлаарай дүү минь. Битгий уйлаач. |
|
RODION |
Юу болчихвоо? |
|
POLLY |
Петиа яагаад уйлаад байгаа юм бэе |
|
RODION |
Бүдрээд уначихсан юм уу? |
|
PASHA |
Намайг уучлаарай. Бүх юм миний буруу. Хайрт дүү минь. Надад чамаас илүү хайртай хүн байхгүй. |
|
PETYA |
Тийм гэж үү? |
|
PASHA |
Тийм ээ. Би чамайг дахиж уйлуулахгүй. |
|
PETYA |
Би ч гэсэн таньд хайртай агаа. Гэхдээ та яасан аймар ууртай байв аа? |
|
PASHA |
Юу? Би ууртай гэж үү? |
|
RODION |
Тэр бүгдээрээ бидний алдаа байсан. Туслах гэж байгаад бүтэлгүйтэж. Биднийг уучлаарай. |
|
RODION |
Чамайг Пашагийн үгэнд оруулахын тулд яаж нухацтай байхыг зааж өгч байсан юм. |
|
POLLY |
Родионы зөв. Чи Пашагийн үгэнд орохгүй байсан болохоор тоглохоо болиорой гэсэн юм. |
|
PETYA |
Паша ч гэсэн намайг сонсохгүй байсан шүү дээ. Би илүү их тогломоор байхад сонсоогүй. |
|
PETYA |
Гэхдээ чи гэнэт аймар уурласан. Тэрнээс чинь болоод би маш их айсан. |
|
PASHA |
Намайг уучлаарай. Би чамайг айлгах гээгүй шүү. |
|
PASHA |
Би яаж нухацтай байхыг сурах гэсэн ч би хэтрүүлжээ. |
|
PASHA |
Би ингэж үзсэн. Бас ингэж үзсэн. Нэмээд ингэсэн. |
|
PETYA |
Тийм ээ. Чи яг л өөр шигээ даалжигнахаараа хамгийн гоё. |
|
PASHA |
Тийм гэж үү? Би өөр шиг ээ байна. |
|
PETYA |
Би одоо гэртээ харимаар байна. |
|
PASHA |
Ах дүү хоёр хэрэлдэхгүй хамт тоглох хамгийн гоё нь шүү. |
|
PASHA |
Гэхдээ чамд хэлэх юм байна. |
|
PETYA |
Юу? |
|
PASHA |
Бид үсэрж явна. Өдөржин үсэрнэ. |
|
POLLY |
Бид Пашаг өөрчлөх хэрэггүй байж ээ. Бид тэнэг юм аа. |
|
RODION |
Паша нухацтай ууртай байх аа болиод өөр шигээ болсонд би баярлаж байна. Паша ууртай байсан бол хөгжилтэй байх аа болино. |
|
CHECKERY |
Өөрөө өөр шигээ байх нь хамгийн гоё нь. Ёстой л бидний мэдэх эелдэг зөөлөн Паша шүү. |
|
|
|
Back to episodes Go home