Squared Zebra 38

Character

 

CHECKERY

Сайн уу найзуудаа.

PETYA

Тийм ээ. Ашгүй нэг  нар гэрээсээ гарч мандлаа.

GOSHA

Үгүй ээ Петиа. Нар чинь тэнд очиж жаргадаг болохоор гэр нь тэнд байдаг байхгүй юу.

YANA

Үгүй ээ. Өдөр болгон тэндээс гарж ирдэг шүү дээ.

PASHA

Чи далайн нөгөө захын тухай яриад байна.

POLLY

Ямар замбараагүй юм бэ?

RODION

Үнэнийг хэлэхэд энэ бүхэн эмх замбараатай. Нар мандах ч гэсэн дэг журамтай

RODION

Нар өдөр болгон баруун талд жаргаж зүүн талаас манддаг.

RODION

Би энэ бүхний тухай нэвтэрхий толь дээрээс олж уншсан. Нэвтэрхий толь нь бүх юмыг тайлбарладаг зурагтай ном.

CHECKERY

Бүгдээрээ Родионы гэрлүү уралдацгаая. Хамгийн түрүүнд очсон нь шагналтай шүү.

RODION

Би шагналыг нь авна аа.

CHECKERY

Гоё доо. Нэвтэрхий толь нь аль нь юм бол?

GOSHA

Юу вэ?

RODION

Намайг уучлаарай найзуудаа. Намайг уучлаарай. Би энэ их хөглөрсөн хогноос яаж хэрэгтэй юмнуудаа олох вэ?

RODION

Бүр нэвтэрхий толио ч олж чадахгүй нь ээ.

GOSHA

Родион, найз минь, санаа зовох юм байхгүй ээ. Бид чамд гэрийг чинь цэвэрлэхэд тусалж чадна.

GOSHA

Ариун номнууд минь.

RODION

Өө. Номнуудыг нь яаж ангилдаг билээ? Би юу гэдгийг нь мартчихлаа.

PASHA

Би чиний юу яриад байгааг чинь мэдэж байна аа Родион. Бид мэдэхээс чинь өмнө ангилчихна.

RODION

Үгүй ээ. Би ингэж ангилна гэж бодоогүй. Номнуудаа яаж ангилдаг билээ?

RODION

Өө найзуудаа надад тулаарай. Би юу гэдгийг нь мартчирлаа.

POLLY

Би чиний юу хүсээд байгааг чинь мэднэ ээ. Над шиг мэргэжилтэнд итгээд үз.

POLLY

Та нар бүгдээрээ явж тоглоцгоо. Би ганцаараа хийж чадна.

PETYA

Цэгцлэх цаг боллоо.

RODION

Өглөөний тухайг ангилчлаа. Одоо оройны тухай номыг ангилъя. Ингэж л жинхэнээсээ ангилдаг юм.

YANA

Полли, чи Родионы яриад байсан номноос олж мэдсэн үү? Нэвтэрдэг юу байлаа?

RODION

Нэвтэрхий толь, тийм ээ.

POLLY

Бүх зүйлс тохирсон байрандаа орчихлоо. Одоо чиний номнууд бүгдээрээ зөв байрандаа байна. Родион, таалагдаж байна уу?

RODION

Чи ч ангилахын хувьд ангилсан л байна. Тэгж л харагдаж байна.

GOSHA

За за ярьж болсон бол чи бидэнд тэр нэвтэрдэг номоо үзүүлээч.

RODION

Нэвтэрхий толь.

GOSHA

Тийм ээ.

POLLY

Одоо миний ачаар чи хүссэн номоо хаанаас ч олж чадна. Родион, чиний нэвтэрхий толь ямар өнгөтэй юм бэ?

RODION

Полли, би номнуудаа өнгөөр нь цээжилдэггүй.

RODION

Чи миний номнуудыг харахад аятайхан болгож янзалсан ч гэсэн миний хувьд номнуудын өнгө, харагдаж байгаа байдал биш нэр нь илүү чухал.

RODION

Тийм болохоор л би номнуудаа тэгж ангилдаг юм. За байз юу гэдэг билээ дээ.

RODION

Үсгийн дарааллаар.

POLLY

Өө:

POLLY

Родион, чи өөрийхөө номын сангаа яаж ангилах нь чиний л сонголт шүү дээ.

POLLY

Бид хичээсэн. Гэхдээ чи хамгийн чухал нь.

RODION

Миний дуртай ном, нэвтэрхий толь бичиг, чи энд байх шив.

CHECKERY

Ямар ч байсан чи олчихлоо.

YANA

Гэхдээ би өөрийхөө эмх цэгцтэй байдлыг олж чадсан Чекери.

YANA

Би өөрийхөө уншихыг хүссэн номнуудаа өөртөө байлгаж уйтгартайг нь бусдад өгнө.

GOSHA

Дараа нь уншсан номнуудаа зүүн талд нь тавина.

GOSHA

Тэгээд уншаагүйг нь баруун талд нь тавина. Сайхан санаа байгаа биз?

CHECKERY

Бид бүгдээрээ л өөр аргаар юмыг цэгцэлдэг юм байна даа.

POLLY

Бидэнд илүү их олон зүйлс байх тусам бид хэрхэн ангилаж цэгцлэхийгг сурдаг.

POLLY

Бүгдийг дэс дараатай  эмх цэгцтэй тавиарай. Сэтгэл санаа чинь илүү амарна.

PASHA

Ном, тоглоом, тоглоход хэрэглэдэг зүйлс, тэгээд өдөр тутамд ашигладаг бүх зүйлс.

GOSHA

Эд зүйлсээ илүү сайн цэгцлэчихвэл хайсан юмаа илүү амархан олно.

GOSHA

Юу юу гарч ирэх нь сонирхолтой.

YANA

Бүгдээрээ цэгцлэж эмхлэж чадна. Ядаад байх юм байхгүй.

CHECKERY

Бүх зүйл эмх цэгцтэй байхад мэдэхгүй юм байхгүй.

CHECKERY

Яаж эмхлэх бол чиний сонголт найз минь. Чи бол бидний найз.

CHECKERY

Хамт дуулахад бүх юм өөрийн дэс дараатай болдог.

CHECKERY

Өөрийн дэс дараатай болдог.

GOSHA

Өөрийн дэс дараатай болдог.

PASHA

Өөрийн дэс дараатай болдог.

PETYA

Өөрийн дэс дараатай болдог.

POLLY

Өөрийн дэс дараатай болдог.

RODION

Өөрийн дэс дараатай болдог.

YANA

Өөрийн дэс дараатай болдог.

CHECKERY

Харж байна уу найзуудаа? Бүх зүйл өөрсдийн дэс дараатай байж болдог. Өөрт таалагдсан цэгцлэх аргаа олох нь чухал шүү.

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home