|
Character |
|
|
POLLY |
Та нар манай гэрийн дээвэр дээр байгаа тууз шиг сайхан зүйлийг харсан уу? |
|
CHECKERY |
Гэрийн тууз. |
|
RODION |
Үзэсгэлэнтэй юм аа Полли. Бүр холоос харсан ч чиний гэр гэдгийг танихаар байна. |
|
CHECKERY |
Би тоглох тоглоомны санаа олчихлоо. |
|
CHECKERY |
Бид бие биерүүгээ бөмбөг дамжуулаад бариж авсан хүний гэрт ямар чимэглэл тавихыг сонгож өгнө. |
|
CHECKERY |
Паша, Петиа бид гурав танай гэрийг өдөөр чимэглэнэ ээ. |
|
PASHA |
Родионы гэрийг номоор чимэглье. |
|
RODION |
Поллигийн гэр байгаагаараа төгс байна. |
|
RODION |
Би илүү сайжруулах арга ерөөсөө бодож олж чадахгүй юм байна. |
|
POLLY |
Миний тууз. Яг унах гэж байна. |
|
GOSHA |
Полли, чиний гэр туузгүйгээрээ илүү гоё харагдаж байна. Чамд хэрэггүй юм биш үү? |
|
POLLY |
Гэхдээ яагаад ингэж хэлж байгаа юм бэ? Тууз минь манай гэрийг илүү содон болгож байна. |
|
CHECKERY |
Хэрвээ тэр тууз Поллид тийм чухал байсан юм бол бид хурдан засах хэрэгтэй. |
|
GOSHA |
Бурхан минь. Би Поллид буруу юм хэлчихсэн үү? |
|
POLLY |
Би илүү хөөрхөн болгох боломжгүй гэж бодож байсан юм. |
|
RODION |
Сайхан санаа байна аа Полли. |
|
PASHA |
Тийм ээ. Одоо илүү судалтай болчихлоо. |
|
YANA |
Бага зэрэг янзлахад л хангалттай. |
|
POLLY |
Гоша, Юана манай гэрийн туузыг ямар гоё болгосныг хар даа. |
|
POLLY |
Чамд одоо таалагдаж байгаа байх тийм ээ? |
|
GOSHA |
Уучлаарай Полли, гэхдээ надад таалагдахгүй байна аа. |
|
GOSHA |
Гэхдээ хамгийн чухал нь чамд таалагдах шүү дээ. Яагаад гэвэл энэ бол чиний гэрийн тууз. |
|
POLLY |
Бүх хүн миний гэрийн туузанд над шиг дуртай байсан ч болоосой. |
|
POLLY |
Гошагийн сэтгэлийг юу татах бол гээд би бодоод л байна. |
|
CHECKERY |
Полли, Гошад таалагдах юмаар чимэглээд үзээч? Гошаг баярлуулдаг зүйлсийг ашиглаад үз. Түүнийг аз жаргалтай болгодог зүйлс. |
|
PASHA |
Аан хусуур уу? Яасан бэ? Гоша хоол хийх дуртай болохоор л хэлсэн шүү дээ. |
|
POLLY |
Миний хөөрхий тууз. |
|
PETYA |
Паша, сэлээд аваарай. |
|
PASHA |
Би ямар матар шиг харагдаад байгаа юм уу? |
|
CHECKERY |
Мэдээж. Бидэнд Гоша хэрэгтэй байна. |
|
RODION |
Гоша Поллигийн туузанд дургүй байсан биш билүү? |
|
POLLY |
Гоша туузыг нь аврахгүй гэж бодож байна. |
|
CHECKERY |
Гоша бидэнд туслана гэж би хувьдаа бодож байна. |
|
CHECKERY |
Бид найзууд юм чинь. |
|
POLLY |
Маш их баярлалаа Гоша. Гэхдээ чи энэ туузанд дургүй биз дээ? |
|
GOSHA |
Тийм ээ. Би одоо хүртэл дургүй. |
|
GOSHA |
Гэхдээ чамд таалагдаж байвал танай гэрийн дээвэр дээр цавуудаад тавья. |
|
GOSHA |
Цавуудаад тавьчихвал бүр яаж ч хүчтэй салхи үлээсэн дээвэр дээрээс чинь хийсэж явахгүй. |
|
GOSHA |
Найзуудаа, битгий. Би ичээд байна. |
|
POLLY |
Гошагийн гэрийг янзтай сайхан чимэглэх сайхан санаа надад байна. |
|
GOSHA |
Полли, ингэх хэрэг байгаа юм уу? |
|
POLLY |
Энэ оймны навчийг ашиглаарай. Яг л Гоша шиг ногоон. |
|
GOSHA |
Чи чадчихлаа Полли. Чи надад таарах юм олж чадлаа. |
|
CHECKERY |
Бид хамтдаа тоглож өөрсдийхөө гэрээ дуртай зүйлсээрээ чимэглэнэ. |
|
CHECKERY |
Бид бүгдээрээ өөр өөр юманд дуртай байж болно. |
|
CHECKERY |
Гэхдээ бид сайн найзууд байж бие биедээ туслаж чадна. |
|
GOSHA |
Тийм ээ. |
|
PASHA |
Тийм ээ. |
|
PETYA |
Тийм ээ. |
|
POLLY |
Тийм ээ. |
|
RODION |
Тийм ээ. |
|
YANA |
Тийм ээ. |
|
CHECKERY |
Тийм ээ. |
|
|
|
|
|
|
Back to episodes Go home