Squared Zebra 32

Character

 

CHECKERY

Манай цэцгийн үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ.

TITLE

Чулуун цэцэг.

POLLY

Бид өөрсдийхөө гэрийхээ цэцэрлэгээс цэцэг авч ирээд зогсохгүй.

POLLY

Арал дээрээс  олдох олон янзын сайхан цэцгээр чимэглэнэ.

CHECKERY

Паша, Гоша, эдгээр сайхан том хараалч цэцгүүдийг хар даа?

PASHA

Хавчнууд аа? Хаана?

CHECKERY

Энэ бол цэцэгний бүтэн нэр. Хараалч цэцэг.

PETYA

Бид Чекеригээс цэцэгнүүдийн нэрийг асууя.

CHECKERY

Петиа, энэ бол мэлрэг цэцэг. Харин энд бадамлянхуа, кактус, цахирмаа цэцэгнүүд байна.

POLLY

Гоё цэцэгнүүүд юм аа Чекери. Родион ямар цэцэг авчирах бол?

POLLY

Родион бидний харж байгаагүй цэцэг авчирна гэсэн.

YANA

Үгүй байх аа.

YANA

Бид энд арал дээрх бүх цэцэгнүүдийг цуглуулсан.

CHECKERY

Родион хамгийн ховор төрлийн цэцгийг авчрах байх.

RODION

Би та нарт маш том гэнэтийн бэлэг барина. Энэ гэгэтийн бэлгээ найзууддаа барина гэхээс бүр тэсэн ядаж байна.

RODION

За бүгд хараарай.

YANA

Эд нар юу юм бэ? Цэцэг байхгүй байна.

PASHA

Нээрээ л гэнэтийн бэлэг юм даа. Сагстай чулуунууд.

RODION

Гэхдээ эд нар цэцэг шүү дээ. Маш ховор төрөл.

POLLY

Цэцэг гэж үү?

GOSHA

Бурхан минь.

CHECKERY

Яасан сонин төрлийн цэцэг вэ?

PASHA

Энэ цэцэгнүүд ямар сонин юм бэ? Бүр цэцэгний төрөл биш байдаг шүү.

YANA

Харин тийм ээ.

RODION

Хүлээж байгаарай. Эдгээр цэцэгнүүд өөрсдийн нэртэй. Амьд чулуу.

YANA

Үгүй ээ Родион. Би чамд итгэхгүй байна. Энэ миний харж байсан хамгийн чулуу шиг чулуу байна.

RODION

Юана, надад итгээрэй. Чи цэцэглэхийг нь харна аа.

YANA

Би итгэж чадахгүй байна. Энэ чулуунаас цэцэг гарна гэдэгт итгэхгүй байна.

CHECKERY

Юана, чи хүссэнээрээ л хар хамаагүй ээ тэр бол чиний л бодол.

CHECKERY

Миний хувьд маш үзэсгэлэнтэй цэцэгнүүд байна. Эд нарыг цэцгийн баглаанд нэмээд үзэсгэлэнд тавья.

YANA

Энэ гэхдээ миний харж байсан хамгийн сонин баглаа юм аа.

CHECKERY

Сайхан санаа төрлөө Юана. Бид хамгийн өвөрмөц цэцгийн баглааг хийнэ.

CHECKERY

 

CHECKERY

Энийг хардаа. Гадилны баглаа.

GOSHA

Хөөе.

PASHA

Энийг сүүлний өдөөр хийсэн баглаа гэдэг юм.

PASHA

Бүр төгс болжээ.

CHECKERY

Үзэсгэлэнтэй юм.

POLLY

Энэ үзэсгэлэн хамгийн гоё нь юм аа.

YANA

Бидний баглаанууд бүр яг бидэн шиг харагдаж байна.

PASHA

Тийм байна. Инээдтэй юм аа.

PASHA

Бас Родионы чулуун цэцэг бүр яг л чулуу шиг харагдаж байна.

RODION

 

RODION

Чулуу биш ээ. Би амлаж байна. Итгэхгүй байж болно гэхдээ эд нар цэцэг. Яагаад итгэхгүй байгааг чинь ойлгож байна аа.

CHECKERY

Найзуудаа. Хурдан ирцгээгээрэй. Чулуун цэцэгнүүд цэцэглэж эхлэж байна шүү.

RODION

Миний цэцэг цэцэглэж байна. Бүр яг хэлсэн шиг маань шүү.

YANA

Родион, энэ миний амьдралдаа харж байсан хамгийн онцгой содон цэцэгнүүд байна. Гайхалтай юм аа.

YANA

Чамд итгээгүйд намайг уучлаарай.

RODION

Зүгээр ээ Юана. Чи цэцэглэхийг нь харж чадсан. Тэр нь л чухал.

PASHA

Би чулуу цэцэглэж чадна гэж мэдээгүй юм байна.

PASHA

Би цэцэг чулуу байж болдог гэж хэлэх гэж байсан билүү? Би хэлэх гэж байсан юм аа мартчихлаа.

CHECKERY

Байгаль маш гайхалтай шүү.

CHECKERY

Гоша шиг эелдэг матар, Родион шиг бүжиглэдэг заан, Паша шиг инээдтэй тэмээн хяруул.

POLLY

Бас Чекери шиг шоон судалтай тахь.

PETYA

Зарим цэцэгс ширэнгэн ойд ургадаг. Зарим цэцэгс зүгээр л саванд ургадаг.

CHECKERY

Эсвэл модон доорхи цэцгийн мандалд  ургадаг.

POLLY

Хаанаас ч цэцэг олддог.

RODION

Үсэндээ гоёхын тулд зүүж болно. Зөөж явахаар баглаа болгож болно.

CHECKERY

Бид бүх газрыг цэцгээр чимэх болно.

CHECKERY

Цэцгийн баглаанууд өөрсдийн онцгой байдлаар ижилсдэг.

CHECKERY

Шинэхэн жимс өнгөлөг харагдаж биднийг баясгаж чаддаг.

RODION

Өвс, навчсаар баглаа хийж болно.

POLLY

Юутай ч харьцуулагдашгүй баглаа бүтээе.

YANA

Бэрсүүт жүржний баглаа хийвэл хөгжилтэй.

PETYA

Хаа сайгүй гоо үзэсгэлэн байна.

YANA

Яг л ид шид шиг хувирж миний сэтгэлийг баясгаж чаддаг.

PASHA

Би хэзээ ч ийм гоё баглаа харна гэж төсөөлж байгаагүй.

RODION

Би цэцэглэхийг нь мэдэж байсан ч гэнэтийн бэлэг байж чадсан.

CHECKERY

Бидний эргэн тойронд хаа сайгүй гайхшрам зүйлс байдаг.

RODION

Бидний эргэн тойронд хаа сайгүй гайхшрам зүйлс байдаг.

YANA

Бидний эргэн тойронд хаа сайгүй гайхшрам зүйлс байдаг.

PETYA

Бидний эргэн тойронд хаа сайгүй гайхшрам зүйлс байдаг.

POLLY

Бидний эргэн тойронд хаа сайгүй гайхшрам зүйлс байдаг.

RODION

Зүгээр л нүдээ нээгээд хар.

CHECKERY

Зүгээр л нүдээ нээгээд хар.

POLLY

Зүгээр л нүдээ нээгээд хар.

YANA

Зүгээр л нүдээ нээгээд хар.

PETYA

Зүгээр л нүдээ нээгээд хар.

PASHA

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home