Squared Zebra 31

Character

 

TITLE

Засварчдын клуб.

CHECKERY

 

CHECKERY

Тийм ээ, найзуудаа. Би газардах гэж байна шүү.

POLLY

Сайн уу Чекери. Би чамайг засварчдын клубд уриж байна. Чиний бариж байгаа юм чинь юу вэ?

CHECKERY

Сайн уу Полли. Энэ бол миний хуучин хөшиг. Би салхи шуургатай үед харанхуйгаас хамгаалах гэж гэртээ зүүдэг байсан юм.

CHECKERY

Одоо энүүгээр юуг ч хааж болохгүй болчихсон.

POLLY

Бид оёод өгч болно шүү Чекери.Найзууд аа харин тэнд юу байна вэ?

PETYA

Би өчигдөр тоглоомон машинаараа тоглож байсан чинь гэнэт эвдэрчихсэн.

POLLY

Эд нар бүгд бидний дуртай хуучирсан эд зүйлс. Бүгдээрээ хуучин сандлаа засаж муудсан  хөшгөө янзлаж оёё.

POLLY

Бас Петиа, ингээд л чиний машиныг засчихлаа.

CHECKERY

Нисэх цаг боллоо.

POLLY

Би гурван нусны алчуур оёод дуусгачихлаа. Одоо амрая даа.

POLLY

Юана, чи яагаад ажилахгүй байгаа юм бэ?

YANA

Бүжиглэж байна. Полли, намайг хар даа.

POLLY

Гэхдээ Юана, чи өөрийхөө хамгийн дуртай эргүүлдэг цагаригаа засах гэж ирсэн биз дээ?

YANA

Би тэгсэн билүү? Санахгүй байна аа.

YANA

Би бүжиглэж хөгжилдөж байна.

POLLY

Гоша, Родион, та хоёр ч гэсэн юу ч засаж янзлаагүй юм уу?

RODION

Энэ сандлыг янзлахад бидний ашиглаж байгаа багажны аль нь ч хэрэг болохгүй байна.

GOSHA

Тийм болохоор бөмбөр болгосон.

POLLY

Та хоёр юу хийж байгаа юм бэ?

PETYA

Бид хоёр тоглож байна Полли.

PASHA

Энэ пүршнүүд дээр үсрэх маш хөгжилтэй юм аа.

POLLY

Чекери, хүлээгээрэй. Буцаад ир. Би ядаж  чиний хөшгийг чинь нөхөж дуусгая.

CHECKERY

Полли. Уучлаарай. Би бодлоо өөрчилсөн. Миний хөшиг одоо шүхэр болсон.

POLLY

Гэхдээ энэ чинь засварын клуб. Шинээр зохион бүтээх, тоглох, бүжиглэх клуб биш.

POLLY

Би наадахыг чинь харъя.

GOSHA

Энэ ч муу шүү.

PASHA

Тийм ээ. Нэг урагдсан байсан хөшиг  одоо хоёр урагдсан хөшиг болчихож.

POLLY

Одоо бидэнд дуртай зүйлсээ засах ямар ч шалтгаан алга.

POLLY

Бүгдийг нь хаяхаас өөр аргагүй болчихлоо доо.

PETYA

Сонин юм аа. Полли яагаад клубээс гарав?

RODION

Петиа, Полли гомдчихсон байна.

RODION

Бид юм засах ёстой байтал бид засах зүйлсээрээ тоглоод улам эвдэлчихсэн байна.

YANA

Би өөрийхөө эргүүлдэг цагаригийг засах хэрэгтэй гэж бодсон ч өөр ашиглах арга олсон.

CHECKERY

Юана, сайхан санаа байна.

YANA

Тийм ээ, надад сайхан санаанууд байдаг. Хүлээдээ, би ямар санаа гаргасан юм бэ?

CHECKERY

Полли, битгий сэтгэлээр унаа. Бид эвдэлсэн зүйлсээ ашиглах илүү гоё арга олсон.

POLLY

Та нар эвдэрсэн зүйлсээр юугаа хийх гээд байгаа юм?

CHECKERY

Чамд хэлэхээсээ  өмнө нэг асуулт асууя. Чи өндөр үсрэх дуртай юу? Бүр энэ аралаас ч илүү өндөр?

POLLY

Би үсрэх дуртай Чекери. Гэхдээ яагаад асуусан юм бэ?

CHECKERY

Бид энэ бүх хуучин зүйлсээ ашиглан нэг том шинэ  зүйл хийсэн.

CHECKERY

Энэ бол трамплин. Бид нар бүгд хэрэглэнэ. Чи бидэнтэй хамт үсрээч.

POLLY

Гэхдээ клубын дүрмээ санах юм бол бид засах хэрэгтэй. Цоо шинэ юм бүтээх биш.

CHECKERY

Полли, энэ бол чиний клуб. Чи бүх дүрэмнүүдийг гаргасан. Чи өөрийхөө хүслээр өөрчилж болно.

POLLY

Сайхан санаа байна. Тэгвэл бүгдээрээ бүтээгчдийн клуб болсон шүү.

POLLY

Бид эвдэлсэн зүйлсээ засаж болно. Эсвэл эвдэрхий хэсгүүдээ нийлүүлж цоо шинэ юм бүтээж болно.

GOSHA

Эвдэрсэн зүйлс шууд хог болохгүй шүү дээ.

YANA

Хог биш юм чинь хаяах хэрэггүй.

PASHA

Хамгийн чухал нь өөрийхөө төсөөлөн бодох чадвараа ашиглах.

PASHA

Найзуудаа. Хардаа? Би шинэ сүүлтэй болсон.

CHECKERY

Бид бүгдээрээ өөр өөрөөр сэтгэдэг. Тэр нь сайхан зүйл.

CHECKERY

Тийм ээ.

GOSHA

Тийм ээ.

PASHA

Тийм ээ.

PETYA

Тийм ээ.

POLLY

Тийм ээ.

RODION

Тийм ээ.

YANA

Тийм ээ.

 

 

 

 

 

Back to episodes Go home