Squared Zebra 26

Character

 

CHECKERY

Найзуудаа, цайз барьж байгаа юм уу?

TITLE

Элсэн цайз.

POLLY

Энэ элсэн цайз шүү болгоомжтой байгаарай. Амархан нурна шүү.

CHECKERY

Тийм амархан нурдаг юм бол илүү том цайз барихад чинь би туслаж болох уу? Бас бат бөх.

POLLY

Сайхан санал тавьсанд баярлалаа. Гэхдээ би ганцаараа сайхан цайз бариж чадна.

GOSHA

Цайз барихад чинь хэрэг болох элс өгье.

POLLY

Үгүй ээ Гоша. Чи миний цайзыг нураачихлаа.

RODION

Зүгээр ээ. Би чамд туслаад засаж чадна. Чадна шүү.

RODION

Өө.

GOSHA

Өө яадаг билээ.

POLLY

Яаж байгаа юм бэ. Миний хамгийн гоё цайз байсан шүү дээ.

GOSHA

Уучлаарай. Бид засъя.

POLLY

Хүлээгээрэй. Иймэрхүү нарийн нямбай зүйл хийхэд та хоёр хэтэрхий өндөр бас хэтэрхий хүчтэй байх шиг байна.

PETYA

Би жижиг болохоор туслаж чадна.

PASHA

Петиа жижигхэн ч их юм буулгаж ччадах юм аа.

CHECKERY

Битгий уурлаарай Полли. Бид илүү том, илүү гоё шинэ цайз бариж өгч чадна.

POLLY

Гэхдээ миний хуучин цайз төгс байсан. Би одоо яаж дахиж хийх юм бэ?

RODION

Полли, бид одоо болгоомжтой байх болно оо.

RODION

Аан тийм ээ. Бид бүгдээрээ шинэ газар шинэ цайзыг чинь бариж өгье.

POLLY

За даа мэдэхгүй юм даа. Чи шинэ газарт өөрийнхөө цайзыг бариж бид өөрсдийхөө шинэ цайзаа тэнд барина.

PETYA

Тийм ч хөгжилтэй биш юм аа.

CHECKERY

Битгий санаа зов оо. Маш хөгжилтэй байх болно. Бид өөрсдийхөө цайзыг барилаа.

CHECKERY

Дараа нь бүгдээрээ тоглоё.

YANA

Энэ зүгээр санагдахгүй байна.

POLLY

Цайз барихын тулд маш цэгцтэй, хамгийн жижиг зүйлс дээр анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. Бид чадна аа.

POLLY

Дууссаны дараа бүгдээрээ хамтдаа тоглох болно.

POLLY

Яасан сайхан юм бэ?

YANA

Полли, дахиад хэдэн цамхаг нэмэх үү?

POLLY

Үгүй ээ Юана. Манай цайз байгаагаараа төгс байна.

POLLY

Манай найзуудын цайз ямар харагдах бол? Бидний цайзнаас илүү сайхан харагдахгүй байх.

PASHA

Тийм шүү. Бид тэднийг маш сайн мэддэг. Цайз барих дээр бид илүү сайн.

YANA

Чиний зөв. Найзуудаа. Хүрээд ир. Манай сайхан цайзыг харцгаагаарай.

YANA

Хамтдаа тоглоё.

POLLY

Бүгдээрээ жоохон зайтай тоглоорой. Битгий хүрээрэй. Бас дээр нь өнхрөхгүй шүү.

PASHA

Нэмээд хэлэхэд чанга орилж болохгүй.

POLLY

Чиний зөв Паша.

POLLY

Чи хошуугаа холдуулаад өгөөрэй. Бүр түрхэн зуур ч гэсэн. Чи манай цайзыг хийсгэж магадгүй.

RODION

Ойлголоо Полли. Би танай цайзыг яах ч үгүй ээ.

POLLY

Манай цайзын төв цамхаг ямар гайхамшигтай өндөр байгааг харцгаагаарай. Энэ дэлхийн хамгийн том цайз.

CHECKERY

Гайхалтай юм аа Полли. Танай цайз хамгийн содон цайз юм.

RODION

Та нар гайхалтай хийж ээ.

POLLY

Энийг хийх тийм ч амархан байгаагүй шүү. Өөрсдөө хийж үзвэл ойлгох болно оо.

RODION

Бид өөрсдийхөө цайзаа бариж үзсэн шүү Полли. Тэнд байна.

YANA

Гэхдээ биднийх шиг гоё гэж үү? Үгүй байх аа.

GOSHA

Тийм ээ. Биднийх хэр том гэдэгт та нар итгэхгүй шүү.

CHECKERY

Хөөе, битгий хэрэлдээрэй. Биднийг дагаад хэр томыг хараарай.

CHECKERY

Хар даа.

RODION

Хар даа.

GOSHA

Хар даа.

PETYA

Хар даа.

YANA

Энийг л цайз гэнэ дээ. Яасан гайхалтай том юм бэ? Гайхалтай юм аа найзуудаа.

PASHA

Маш өндөр бас бат бөх болсон байна аа.

POLLY

Хэлэх үггүй болчихлоо. Чекери, та нар яасан сайхан цайз барьсан юм бэ?

POLLY

Тэгэхээр яаж хийсэн юм бэ?

CHECKERY

Багийн ажиллагаа шүү дээ. Бид бүгдээрээ өөр өөр юманд сайн. Тиймээс ажлаа хувааж аваад хийсэн.

GOSHA

Родион өндөр болохоор элс тавьсан.

RODION

Хүчтэй нь элс зөөсөн.

 

Бас би тусалсан.

CHECKERY

Тийм ээ Полли. Петиагийн тусламжгүйгээр бид шуудуу гаргаж зам тавьж чадахгүй байсан.

POLLY

Яасан гайхалтай юм бэ. Хамт тоглоогүйд уучлаарай.

POLLY

Би та нарыг маш их санасан.

GOSHA

Зүгээр ээ. Бид гомдоогүй.

POLLY

Чекери, бид та нартай хамтраад цайзыг чинь чимэглэж болох уу?

CHECKERY

Мэдээж Полли. Хамтдаа тоглох хамгийн гоё.

PETYA

Чиний зөв шүү.

 

 

 

Back to episodes Go home