Squared Zebra 24

Character

CHECKERY

Өнөөдөр бүгдээрээ эрэг дээр тоглоцгооё.

TITLE

Далайн эрэг дээр өнгөрүүлсэн өдөр.

PASHA

Гэхдээ бүгдээрээ өдөр болгон эрэг дээр тоглоцгоодог биз дээ?

POLLY

Өнөөдөр маш чухал өдөр зүгээр л энгийн нэг өдөр биш ээ Паша.

POLLY

Өнөөдөр бүгдээрээ хамтдаа эрэг дээр тоглох болно.

POLLY

Хүлээ дээ, Юана хаана байна аа?

GOSHA

Юана юу? Юана өөр юм хийгээд яваа байх аа.

PASHA

Сармагчны ажил.

CHECKERY

Зүгээр л мартчихсан байж болох юм.

POLLY

Юана яаж мартдаг байна аа?

POLLY

Өнөөдөр бол бидний тусгай эрэг дээр тоглох өдөр. Би явж сануулчихаад ирье.

POLLY

Чи эрэг дээр тоглох өдрийг мартсан юм уу?

YANA

Би мартаагүй ээ Полли. Би өнөөдөр зүгээр л гарж тогломооргүй байна.

POLLY

Гэхдээ Юана, чамгүйгээр уйтгартай шүү дээ.

POLLY

Биднийг битгий хүлээлгээд байгаач.

YANA

Би өнөөдөр зүгээр л ганцаараа баймаар байна.

POLLY

Юана, чи ганцаараа байгаа болохоор л гунигтай байгаа юм.

POLLY

Чи хэн нэгэнтэй хамт байх хэрэгтэй. Хүрээд ир, хамтдаа тоглоё.

POLLY

Одоо ингээд манай баг бүрдчихлээ.

PASHA

Тавтай морил Юана.

GOSHA

Сайн уу Юана.

RODION

Сайн уу.

CHECKERY

Тавтай морил Юана.

PETYA

Хурдан явж тоглоё.

PASHA

Толгойгоо элсэн дотор битгий булаарай.

CHECKERY

Хөгжилдөх цаг ирлээ.

POLLY

Юана, чи яачихсан юм бэ? Байна уу?

CHECKERY

Юана.

GOSHA

Юана.

PASHA

Юана.

PETYA

Юана.

POLLY

Юана.

RODION

Юана.

POLLY

Юана, чи яагаад байгаа юм бэ? Өнөөдөр чинь бидний хөгжилдөх өдөр шүү дээ.

RODION

Чи нэг юманд уурлачихсан байгаа юм уу? Бидэнд хэлээч.

YANA

Би юунд ч уурлаагүй ээ. Би зүгээр л ийм гунигтай байна.

RODION

Зүгээр л гунигтай байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?

CHECKERY

Тэгэхээр өнөөдөр Юана биднээс өөр мэдрэмж мэдрээд байна гэсэн үг.

POLLY

Гэхдээ бүгдээрээ яах юм бэ? Юана баярлаж хөөрөхгүй юм бол бүгдээрээ яаж хөгжилдөх юм бэ?

CHECKERY

Гэхдээ найзуудаа, ингэж санаа зовох хэрэггүй ээ.

CHECKERY

Битгий санаа зов. Юана зүгээр ээ. Бид чамд нь ганцаараа байх хугацаа өгөх хэрэгтэй.

CHECKERY

Нэг, хоёр, гурав.

GOSHA

Над руу ирж байна.

PASHA

Бүгдээрээ эрэг дээр хамтдаа тоглоё.

CHECKERY

Надад нэг санаа байна. Бүгдээрээ хөөцөлдөж тоглоё. Би чоно шүү.

POLLY

Юана, чи ганцаараа баймаар байгаагүй юм уу?

YANA

Тийм л дээ, гэхдээ одоо зүгээр ээ.

RODION

Гоё юм аа. Гэхдээ чи яагаад бодлоо өөрчилсөн юм бэ?

YANA

Учир нь би өөрийхөө дуугаа бичээд дуусгасан болохоор.

YANA

Гадаа нарлаг бас дулаахан байсан ч дотор байх зүгээр шүү.

YANA

Өөрийгөө баярлуулдаг зүйлсээ хий. Өөрийхөө сэтгэл хөдлөлөө дага.

YANA

Өдөржин гадуур тооглох гоё. Гэхдээ гэртээ суугаад юм бодож бас болно.

YANA

Найзуудтайгаа далайд тоглох. Эсвэл дуулах дуу зохиох.

CHECKERY

Яасан сайхан өдөр вэ? Юанагийн тусламжтайгаар бид дуулах дуутай байна .

POLLY

Чамайг ойлгоогүйд уучлаарай.

POLLY

Энэ дуу чамгүйгээр бүтэхгүй байсан шүү найз минь.

RODION

Нэг өдөр найз чинь гарч тогломооргүй байвал

PASHA

Зүгээр үлдээх нь чухал гэдгийг ойлголоо.

CHECKERY

Маш олон төрлийн сэтгэл хөдөлгөөнүүд байдаг.

PASHA

Заримдаа ийм мэдрэмж төрдөг юм.

POLLY

Эсвэл ийм.

PETYA

Бүр ийм ч байж болно.

GOSHA

Эсвэл ийм.

CHECKERY

Тэгэхээр  өнөөдөр та нарын сэтгэл санаа чинь ямар байна вэ?

YANA

Бид бүгд өөр өөр зүйл мэдэрдэг. Гэхдээ бүгдээрээ хамтдаа тоглоё:

PETYA

Тийм ээ.

YANA

Сайхан дуулж тоглох цаг  боллоо. Энэ бол өдрийг төгс өнгөрүүлэх хамгийн сайхан арга.

CHECKERY

Бүгдээрээ одоо  хамт бидний  дууг дуулъя. Бид бүхэл өдөржин хамтдаа тоглож болно.

Бид наранд тоглох ямар их дуртай гээч.  Далайн эргийн өдрүүд бүгдэд маань маш гоё байдаг.

Бүгдээрээ одоо  хамт бидний  дууг дуулъя. Бид бүхэл өдөржин хамтдаа тоглож болно.Бид бүхэл өдөржин хамтдаа тоглож болно.

Back to episodes Go home