Squared Zebra 21

Character

 

CHECKERY

 

TITLE

Амттай зөвлөгөө.

CHECKERY

Яасан том дал модны самар вэ?

YANA

Энэ хэнийх вэ?

CHECKERY

Хэнийх ч биш. Хамгийн түрүүлж авсан нь иднэ.

CHECKERY

Тийм ээ.

CHECKERY

Энэ ерөөсөө хөдлөхгүй байна.

RODION

Чекери. Бид яаж авах аа сайн бодож байгаад оролдох хэрэгтэй.

PASHA

Модноос унагахад "сайн бодох" хэрэггүй шүү дээ Родион.

GOSHA

Шүдээрээ зулгаагаад ав.

PETYA

Хүлээ хүлээ хүлээ хүлээ.

RODION

Гоша, чи юм идэхдээ л шүдээ ашиглах хэрэгтэй.

RODION

Би эхлээд бодох хэрэгтэй байна. Бүгдээрээ хамтдаа ажиллацгаая.

POLLY

Би юу хийх ээ мэдчихлээ Родион.

POLLY

Энийг хардаа. Яг ингээд. Би одоо татах хэрэгтэй.

RODION

Сайхан санаа байна Полли. Гэхдээ мод нь хэтэрхий өндөр байна.

PASHA

Чи эрвээхэйний тор ашиглаад байна. Бидэнд самарны тор хэрэгтэй.

PETYA

Ха ха.

POLLY

Гэхдээ бид бүгд хамтдаа ингэж дээшээ доошоо үсрээд байсан чинь өлсөж эхлэж байна шүү.

YANA

Ойлголоо Полли. Самар минь би чамайг авах болно доо.

RODION

Юана чи ширэнгэн ойн олсноос ингэж их савлаад байвал тасрана шүү.

RODION

Хэтэрхий дээшээ явчихлаа.

YANA

Холдоорой.

PASHA

Өө үгүй ээ. Хэн гэрэл унтраасан юм бэ? Хэн намайг гижигдээд байна аа?

POLLY

Тэрүүн ч  хөгжилттэй байлаа шүү.

PASHA

Энд юу болоод байна аа?

RODION

Буруу онилоод шидчихлээ.

YANA

Онилох гэдэг чинь юу юм бэ? Родион, чи дандаа гоё санаа олдог шүү дээ. Чамд ямар санаа байна.

RODION

Би та нарт төлөвлөгөөгөө тайлбарлаж дуусахаас өмнө өөр юм хийгээд байна. Та нар саад болоод байна.

PETYA

За за. Тайлбарла. Бид сонсож байя.

GOSHA

Найз минь. Тайлбарлаарай. Бид сонсъё. Родион.

RODION

Би товчхон тайлбарлах гэж хичээе. Бид маш том пирамид барих хэрэгтэй.

YANA

Сайхан санаа байна. Бид бие бие дээрээ давхарлаж зогсож байгаад самрыг  авна.

RODION

Түр зуур хүлээж байгаарай Юана. Эхлээд бид төлөвлөгөөгөө зурах хэрэгтэй. Дараа нь хийж эхлэнэ.

PETYA

Би чамд тусламаар байна.

YANA

Төлөвлөгөөг нь дахин гаргая. Дахин гаргавал бид илүү үр дүнтэй байна.

GOSHA

Битгий хэтэрхий их бодоорой. Родион. Бид бараг хүрчихлээ.

YANA

Бараг хүрлээ.

RODION

Бурхан өршөөг Гоша.

POLLY

Родион, чиний пирамидын санаа болсонгүй.

PASHA

Чиний төлөвлөгөө нурчихлаа. Хаха ха.

RODION

Та нар пирамидаа буруу байгуулсан болохоор салж унасан гэж би бодож байна.

YANA

Чи дахиад л төлөвлөгөө гаргах гэж байна уу?

CHECKERY

Юана, чи битгий Родионыг шоолоод бай. Чи ядаж төлөвлөгөөгөө бүрэн тайлбарлахыг нь хүлээж бай.

RODION

Пирамидыг нурж унахаас сэргийлэхийн тулд хамгийн доор нь том бас тэнцвэртэй нь байх хэрэгтэй.

RODION

Жишээ нь би. Харин хамгийн дээр нь самрыг модноос нь хазаад таслаж авч чадах нь хэрэгтэй.

PETYA

Би дээр нь гарч болох уу?

CHECKERY

Петиа, энэ самар хэтэрхий хатуу юм аа.

GOSHA

Би лав идэхгүй.

CHECKERY

Гоё байрлал байна.

YANA

Тийм ээ. Бид буулгачихлаа.

POLLY

Хэрвээ бид бүгдээрээ Родионыг сонссон бол самрыг илүү хурдан авч чадах байлаа.

YANA

Би задлаж үзмээр байна. Яаж? Яаж? Яаж? Яаж?

RODION

Юана, бид төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

YANA

Бидэнд яаж задладгийг харуулаач.

RODION

Ки яа

CHECKERY

Чи яаж тэгсэн юм бэ Родион?

RODION

Би дал модны самарыг өшиглөж нээхийн тулд маш удаан хугацаагаар хичээллэсэн гэдгийг битгий мартаарай.

GOSHA

Сайн зөвлөмжийг дагах маш амттай юм байна.

 

 

 

Back to episodes Go home