FC.Bayern Behind The Legend 6

  FC.Bayern Behind The Legend S01-5

Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.

Үргэлжлэх хугацаа: 54мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Юуна: эр, шинэ дасгалжуулагч

 

Бичиг:Мюнхений хаа нэгтээ.

Хаса: Баяртай байна уу?

Юна: Тийм ээ, баяртай. Сайхан байна.

Хаса: Гэхдээ хамгийн чухал зүйл бол бид нээлттэй, үнэнч байх, хэнд ч юу ч байсан, хэзээ ч хамаагүй үргэлж илэн далангүй хэлж, байгаа асуудлаа сайн ч бай_ муу ч бай ил тод ярилцаж байх явдал. Чамтай бид шинэ эринг эхлүүлж байгаа. Хамгийн чухал нь хөлбөмбөг. Бусад бүх зүйлсийг хойш нь тавина.  Зүгээр л хөлбөмбөг.

Бичиг: Амазон студи үзүүлж байна. Даблю энд Бэ телевизийн бүтээл.

Эр: Гоол. Баваричууд тэргүүлж явна.

Эр: Руммэнигэ, сайн байна. Руммэнигэ.

Эр: Тийм ээ, тэд чадлаа.

Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.

бичиг: Сэрж Гнабригийн зөвлөхтэй хийсэн видео ярилцлага

Эр: Юлиантай болсон яриа хэр болсон бэ?

Хаса: Бид дөнгөж ярилцаж эхэлж байгаа. Мэдээж... Тэр энд байх дуртай байгаа. Тэрэнд өөр олон систем байгаа байх. Тэрний байгаагаас харахад уян хатан байх байх. Тоглогчдод ч гэсэн тийм шаардлага тавих байх. Энэний тусламжтайгаар тэд хөгжих боломжтой гэж бодож байна.

Эр:  Дасгалжуулагчдын багийн харилцаа  ямар байх талаар бодож үзсэн үү?

Манэ: Сайхан асуулт байна, Фло. Бид өмнөх туршлагуудаасаа сурч авсан, мэдээж энэ бол бүтэцтэй холбоотой чухал сэдвүүдийн нэг.

Хаса: /Хасан Салихамижич/ спорт хариуцсан захирал/ Шинэ дасгалжуулагч мэдээж өөрийн багийг авчрахыг хүсч байгаа. Энэ талаар бид дараагийн уулзалтаараа ярилцана, тэр үеэр бүгдийг нь төлөвлөж ярилцана.

Эр: Тийм ээ, эхэлье.

Хаса: Хамгийн гол нь баг эхний минутаас л эв найрамдалтай байх ёстой.  Дараагийн улиралд... Мэдээж таагүй яриа өрнөх үе байдаг. Гэхдээ энэ бол ажлын нэг хэсэг.

Эр: Сайн байна. Сайн байна.

Даро:/Данни Рөөль/туслас дасгалжуулагч/  Ахлах дасгалжуулагч өөрчлөгдөхөд юу болох бол гэсэн асуулт байнга гарч ирнэ. Би Ханзитай ойр ажиллаж байсан, бас тэрний арга барилыг сайн мэддэг болохоор одоо яах бол гэсэн бодол төрж байна. Одоо хүлээхээс аргагүй. Яриа хэр явагдаж байгаа вэ? Шинэ дасгалжуулагч ямар нэг санаа хэлсэн үү? Тэр яаж “хөлбөмбөг тоглох” гэж байна? Заримдаа хүн өөрөө шийдвэр гаргах ёстой болдог. Заримдаа шийдвэрийг өөрөө гаргадаг ч, заримдаа гуравдагч хүн гаргадаг. Тийм болохоор энэ “төгсгөл” байж магадгүй гэдгийг тооцоолох хэрэгтэй.

Хэгэ: Би 25 жил “нэг нийгэмлэг”-т байгаагүй “Германы шилдэг” нийгэмлэгт байсан. Би клубээс явахаар шийдсэн. Амаргүй байгаа ч, өөр арга алга.

Юүхэ: /Юупп Хэйнкэс/1987-91, 2009, 2011-13, 2017-18оны дасгалжуулагч/  Тэр бол агуу хүн. Зан чанарын хувьд ч тэр. Залуу хүмүүстэй яаж харьцахаа мэддэг.

Хафл:/Ханзи Флик/ дасгалжуулагч/  Тэр маш арвин туршлагатай, авъяасыг таних нүдтэй хүн. Тэр эрхий хуруугаа гозойлгох юм бол, эсвэл доош нь харуулбал тэрний шийдвэр үнэн байдаг.

ТМ25:  Тэр маш хурц энергитэй. Тэрнийг бишрэхээс гадна бас жаахан айдаг.

Хэгэ: Тэднийг юм сурахгүй бол  би за, чи бэлтгэлийн дараа үлдээд гүйлтээ гүйцээгээрэй гэж хэлдэг.

Баск: /Бастиан Швайнштайгер/ 2002-15 оны тоглогч/ Би өглөөний цайн дээр хар үстэй ирвэл хөгжилтэй, шинэлэг байх байх гэж бодсон. Тэр намайг хараад “Толгой дээрээ юу тавьчихаа вэ” гэж асуусан. Би “Зүгээр л шинэ юм туршиж үзэх гээд, шар биш хар үстэй болмоор санагдаад” гэж хариулсан. Тэгсэн чинь “Боль, наадахаа боль. Үсээ буцаад хэвэндээ ортол нь гүйгээрэй” гэж хэлсэн.   

Кхру: Тэр шилдэг тамирчдыг бэлтгэхэд маш их хувь нэмэр оруулсан.

Юухэ: Лаам, Томас Мюллер...

Хэгэ. Басти Швайнштайгер, Холгер Бадштубер, Матс Хуммелс. Заримыг нь мартсан бол намайг уучилна биз.

МН01:  Домогт толгойн дүүжин. Тэрнийг Херманн Герланд руу очих ёстойг бүгд мэднэ.

ЖМ42: Вольфсбургийн тоглолтын өмнө бид “толгойн дүүүжин” хийсэн. Би толгойгоороо хүчтэй цохиж чаддаггүй болохоор тэд намайг шоолдог юм.  Намайг толгойгоороо гоол хийхэд тэр маш их баяласан. Миний анхных.  

ТМ25: Тэрэнтэй ажиллаж чадсан, бас би 100% хичээж байна гэж ойлгуулж чадсан хүнийг дагуулаад зогсохгүй тэр маш сайн дэмждэг байсан.

Хэгэ: Өмнө нь би гуниглахаараа уйлдаг байсан. Өнөөдөр баярласандаа, хамт байх боломж олдсонд  нулимс цийлэгнэж байна.

Бүгд: Херман Герланд. Херман Герланд. Херман Герланд. Чи шилдэг нь... Шилдэг нь.

Хэгэ: Мөнхийн аз бол “чадвар”. Тийм болохоор “азгүйтэл” гэж юу байх нь ойлгомжтой.

Бичиг: 2021 оны 5 сарын 2. Зэбенер гудамж.

Юуна: Цэвэрлэгээ хийх хэрэгтэй болж.

Какр: Тийм ээ.

Юуна: Ерөөсөө хийхгүй юм аа, тээ? Шүүгээгээ цэвэрлэх гэж бөөн юм болох юм аа, тээ?  Энэ хавьд ойролцоо өссөн хүүхдэд бол Баяарн Мюнхен мэдээж үргэлж мөрөөдөл байдаг. Эхлээд мэдээж  тоглогч болох. Би гурван настай хүүхэд дасгалжуулагч болно гэж мөрөөддөг гэж бодохгүй байна. Гэхдээ тоглогч болохыг хүсдэг.

Хаса: Хөөх. хараач.  Германы хөлбөмбөгчдийн цэвэр ур чадвар.

Юуна: Би ч бас.

Хаса: Тийм ээ.

Эр:  Нүд чинь яагаад ядарсан харагдаад байна?

Хаса: Тийм ээ. Та нартай ярилцана гэхээр л ядраад байх юм.   Клубт том өөрчлөлт  гарч байна. Гэхдээ Юлиан  шударга байсан. Тэр клубийг шилжүүлгийн дарамтнаас аврахын тулд шилжүүлгийн мөнгөнөөс төлөлцөнө гэсэн. Энэ том хэрэг.

Манэ: Жижиг зүйлээс бүх зүйл харагддаг.

Юуна: Дахиад нэг том алхам. Гэхдээ үргэлж ийм байдаг.

Эр: Чи дахиад л өөрчилчихлөө. Бидэнд асуудал гарчихлаа. Чи юм нэмснээс болоод бид дахиад ярилцах хэрэгтэй болох нь.

Хаса: Энэ юу билээ?

Эр: Энэ хэсгийн өмнө нь чи хэлж байсан даа. Энийг хасах хэрэгтэй байна.

Хаса: Ямар хэсэг билээ?

Эр: Чиний нэм гэж хэлсэн хэсэг.

Хаса: Сайн уу.

Какр: Сайн уу.

Эр: Чанга яригч дээр тавьчих. Уучлаарай, та биднийг түр орхихгүй юу?  

Манэ: Энэ хэсгийг хоёр талд ашигтай болгож засах хэрэгтэй.

Хаса: Сайн байна. Харилцан буулт хийе. Тэгээд болоо.  

Юуна: Би дахиад гарын үсгээ давтах хэрэгтэй болох нь. Их удсан байна. Баяраа тэмдэглээд зурагаа авахуулах уу? За.

Хаса:  Баяр хүргэе.

Юуна: Баярлалаа, чамд ч бас.

Манэ: Наашаа хараарай.

Кхру: Хассан хүссэн дасгалжуулагчаа авч чадлаа. Тийм болохоор одоо Юлиан Нагелсманнтай  сайн хамтарч ажиллах нь чухал. Ханзитай ажилласан сүүлчийн мөчүүдээс сайн сургамж авсан байх ёстой. Юлиан Нагелсманнтай хамт Хассаны хувьд ч гэсэн энэ бол шинэ эхлэл.

Хаса:  Энэ дасгалжуулагчтай хамт бид том амжилтанд хүрч чадна гэдэгт би итгэлтэй, бүрэн итгэлтэй байгаа.

Бичиг: 2021 оны 5сарын 4. Зэбенер гудамж.

Манэ: За, залуус аа. Өчигдөр клубийн ирээдүй тодорхой болсон.

Хафл: Юлиан сайн дасгалжуулагч гэдгийг би мэднэ. Би өчигдөр тэрэнд багийнхантай сайхан байх болно гэж мессеж бичсэн. Яагаад гэвэл та нарын сэтгэл болоод зан чанарын гайхалтай. Тийм учраас би энийг клубийн хувьд ч сайн зүйл гэдэгт итгэлтэй байна. Та нарт  хэлэх юм байна уу? Браззо? байхгүй юу? За. Сайн байна. Одоо бид дахиад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Сүүлийн гурван тоглолтонд та нарыг би хийсэн бэлтгэлээ харуулж бүх чадлаа дайлчилна гэж найдаж байна.

Хаса: Тийм ээ.

Хафл:  За.  

Хаса: Уур амьсгал ямар байна? Бямба гарагт ялах нь уу?

ЛГ18: Бид бямба гарагт заавал ялах болно. Гэхдээ уур амьсгал тайван байна.

Хаса: Тийм үү?

ЛГ18: Нөхцөл байдал тиймэрхүү байна. Ерөнхийдөө.

Хаса: Мэдээж, чи аварга болоход ойрхон байхад... аллага болоод... дээр нь дасгалжуулагчаа сольчихлоо. Аргагүй байх.  

ЛГ18: Тийм ээ, бид оролдоод үзэх хэрэгтэй.

Хаса: Тийм ээ, зүгээр л хийгээд үзье. Тэгээд болоо...

ЛГ18: Юу ч өөрчлөхгүйгээр.

Хаса: Яг зөв.

ЛГ18: Гэхдээ болно доо.

ЖК06:/Ёошуа Киммих №6/  Бүгд  чамайг уурлуулахыг бас чамайг ялагдахыг хүсч байгаа. Эцэст нь энэ дарамтыг давж чадна гэдэгээ харуулах хэрэгтэй. Энэ мэдрэмж яагаад ч юм надад таалагдаж байна.

Хэха:/ХербертХайнер/ерөнхийлөгч/ Энэ бол онцгой нөхцөл байдал. Бидний өмнө Лайпцих Дортмундтай тоглоно. Дортмунд Лайпцихийг хожчихвол, биднийг аварга болгох болно. Ийм зүйл өдөр бүр болоод байдаггүй.

Эр: Янзтай.

ЖК06: Алдаа байсан.  Тэрнээр тоглож байна.

ТМ25: Өө.

ТМ25: Өө.

Тайл Д:  Тооны харьцаа гурав хоёр. За тэр. Боруссиа Дортмунд ФЦ Баяарныг Германы аварга болголоо.

ДА27: Залуус аа, явцагаая.

Эр: Хөөх гэж...

Эр: За.

Эр: Бид Германы аварга болчихлоо.

Эр: Тэглээ. 

ЖБ17: Залуус аа, маргааш уулзъя. Би явлаа.

Хаса: Бид аль хэдийн аварга болсон байсан. Хувцас солих өрөөнд бид гар барь байхдаа л би “Бид энийг авах эрхтэй гэдэгээ дахиад харуулах хэрэгтэй” гэж бодож байлаа.

Бичиг: ФЦ Баяарн, Боруссиа Мюнхенгладбахын эсрэг. 2021оны 5сарын 8.  

Бүгд: Тийм ээ... Тийм ээ... Тийм ээ...

Эр: Тийм ээ, хараач.

Бүгд: Тийм ээ.

Тайл Д:     Баяарн Мюнхен Германы аварга болж, Роберт Левандовски ганцхан гоол хийхэд түүхэнд үлдэх 40гоолын эзэн болно.  

Бичиг: Мюнхен. Олимпиа парк.

Улих:  Бид санал нэгтэй байсан. Дараа нь би шоронд орж таарсан. Хоёр жилийн дараа намайг эргэж ирэхэд... 2019онд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргахад Херберт Хайнер гэдэг өөрийнхөө залгамжлагч болгох гайхалтай хүнийг олсон нь нөлөөлсөн юм... тодруулж хэлэх хэрэгтэй байна.. Өнгөрсөн долоо хоногт... Тэр ФЦ Баяарнд маш сайн тохирох хүн, Адидасыг маш сайн удирдаж байсан.  Олон жил ФЦ Баяарны Хяналтын зөвлөлд олон жил болсон.

Хэха: Адидасын захирал болох үед би их бага ямар нэг хэмжээгээр ФЦ Баяарн Мюнхентэй харилцдаг гол хүн нь байсан. Ингэж л бизнесээс нөхөрлөл үүссэн юм. Миний ФЦ Баяарныг гэсэн хайр улам гүнзгий бол үндэслэсэн. Би ФЦ Баяарныг цаашид ч дэлхийд нээлттэй, хүлээцтэй, хүндэтгэлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллага байлгахыг хичээх болно. Маш их баярлалаа.  Тэгэхээр өнөөдрийн зөвлөлийн хурлаа эхлүүлцэгээе.

Олик: Тийм ээ, дэлхийн хэмжээний компани удирдаж байсан захирал  хүн индэр дээр суугаад минут тутамд уурлаж, хашгираад л. Энэ гарч байгаа сэтгэл хөдлөл үнэхээр гайхмаар санагддаг. Энэ ямар нэг байдлаар хүмүүсийг холбодог гэж би бодож байна.

Бичиг: Ауди Дом. ФЦ Баяарн сагс.

Хэха: Миний хувьд амжилт гэдэг зөвхөн тоглолтонд ялахыг хэлэхгүй. Урам зориг өгөх, үнэ цэнийг ойлгох, хөлбөмбөгт хайртай байхыг хэлнэ. Хөлбөмбөгийн багаа тайлаад сагсны багаа зүүгээд... Би ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолынхоо үеэрээ “Би эрчүүдийн хөлбөмбөг төдийгүй Баяарн Мюнхений бүгдийнх нь ерөнхийлөгч байхыг хүсч байна” гэж хэлсэн. Тийм ч болохоор манай клубт шинээр орж ирж байгаа спортын төрлүүдтэй холбоотой байдаг. Шатарчид, боулингийнхан, сагсчид гээд л... Ауди Домд өнөөдөр очоод харах юм бол тамирчид урам зоригтой, техникийн өндөр түвшинд тоглож байгааг харах үнэхээр сайхан байдаг.

Бичиг: ФЦ Баяарн Айнтрахт Франкфурт эмэгтэйчүүдийн баг. Германы аваргын төлөөх тоглолт

Хэха: Эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөг, сагсан бөмбөг гэд мэргэжлийн спортод бид  хаа ч байсан Герман болон Европын шилдэгүүдийн тоонд багтахыг хүсдэг.

Какр:  Би насаараа хөлбөмбөгтэй холбоотой байсан. Би өөрөө Баяарн Мюнхений эмэгтэйчүүдийн багт тоглодог байсан. Тэр үед эмэгтэйчүүдийн хөлбөмбөг одооных шиг байгаагүй. Би сард 350евро л авдаг байсан байх. Одооны охид илүү сайн, мэргэжлийн давуу талуудтай болсон.

Хэха: Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг асар их хөгжсөн. Өнөөдөр манайх Европын шилдэг багтай байгааг харахаар сэтгэл маш их хөдөлдөг. Мөн бид эмэгтэйчүүдийг илүү олон үзэгчтэй болгож чадна гэж бодож байгаа. Тэд үнэхээр олон үзэгчийн өмнө тоглох эрхтэй хүмүүс. Би ФЦ Баяарн Мюнхений шүтэн бишрэгч, тийм болохоор би клубтээ хайртай, бас багаасаа л энэ клубийг дагасан.

-                            Ингэж хэлж болох юм: Надад бусдаас илүү зүйл байгаагүй, учир нь ээж аавд маань бидэнд зарцуулах цаг зав байдаггүй байсан. Тэр үед амьд үлдэхийн төлөө хичээж байсан. Ээж аав  хоёр маань махны дэлгүүртэй байсан, би байнга тусалдаг байлаа. Би бүгдийг нь хийдэг байсан. Гахай алж байлаа, хиам хийж байсан... Боломжтой бүхнийг хийсэн. Кассчин ч хийж байлаа. Миний хамгийн сайн чаддаг юм байсан... Тэгээд л би хүүхэд байхаасаа л тодорхой хэмжээний ойлголттой байсан...

-                            Би мэргэжлийн сургуульд сурсан. Дараа нь дадлага хийсэн, тэгээд сургуулиа төгссөн. Тэгээд эдийн засгийн мэргэжлээр сурсан... Сүүлийн жил нь би Мюнхенд байнга ирдэг байсан. Тэгэхэд би гуанзнууд байхаа болиод хүмүүсийн зогсож үйлчлүүлдэг урт тектэй уушин газрууд байдаг болсныг анзаарсан. Тэр ч надад их таалагдсан. Дараа нь би Динголфинд өөрөө уушийн газар нээсэн.

-                            Би хамтрагчтайгаа үдээс өмнө хичээлдээ явж, 7хоногт гурван удаа хөлбөмбөгийн бэлтгэлдээ явж, гурван өдөр нь уушийн газартаа ажилладаг байсан.

-                            Тэр үед биднийг хөлбөмбөгчид гэж хүмүүс хүндэлдэг байсан. Бас уушийн газрын урт үстэй хоёр залуу  гээд л... Динголфинд бид баатрууд байсан.

Бичиг: АНУ, Нью Йорк хот.

Руви: Залуус аа, хэнийг авчирсныг хар даа. Уулзахад таатай байна.   Та сайн уу? Таатай байна. Уулзалгүй удсан байна.

Ёова: Энд байгаадаа бид баяртай байна. Уулзаагүй жил гаран болсон болохоор бидэнд “түлхэлт” хэрэгтэй байна. Хоёр хоногийн дараа бид Канзас руу ниснэ.

Руви: НФЛ-ийн асуудлаар. Энэн дээр бид удаан ажилласан. Одоо л олон нийтийн хүртээл болж байна.  Энэ бол Ёоргийн ирсэн нэг шалтгаан.

Ёова: /Ёорг Ваккер/2013-2021 оны олон улсын харилцаа хариуцсан захирал/ Тийм ээ, тийм. Төгс. Төгс. Хөлбөмбөг бол дэлхий нийтийг хамарч чадсан цорын ганц спортын төрөл. АНУ-д маш, маш чухал зах зээл.

Руви: Өнгөрсөн жил Ковидын хямрал эхэлж байхад тэр...

Ёова: Брэндийг зах зээлд байрлуулахыг хүсч байгаа бол тэр газарт өөрөө байх хэрэгтэй. Тэр хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Тэдний соёлыг мэддэг байх хэрэгтэй. Би энийг л хийсэн...

-                            2014онд бид Нью Йоркт салбараа нээсэн.

Бичиг: АНУ, Миссури муж, Канзас сити.  

Ёова:  36сая идэвхтэй хөлбөмбөгчид байдаг. Маяами хотын захирагч надад  бейсболын талбайнуудыг өөрчилж хөлбөмбөгийн талбай болгож байгаа гэж хэлсэн.

Руви:/Рудолф Видал/АНУ дахь ФЦ Баяарны ерөнхийлөгч/  Бид хүрээгээ улам улам тэлсээр байгаа. Бидний хувьд энэ хамгийн чухал нь. Фенүүдийг нэгтгэж, тэдэнтэй ойр байх... 

Ёова: Олон улсад байр сууриа олно гэдэг нь ФЦ Баяарн брэндийг илүү хүчирхэг болгохыг хэлж байгаа юм, бид энийг хийж байгаа.

Бичиг: Хятад улс, Шанхай хот.

Ёова:  Дараа нь хоёр жилийн дараа бид Шанхайд салбараа байгуулж, тэнд багтай болсон.

Рока:/Рувен Каспер/2016-2021 оны ФЦ Баяарн Ази салбарын захирал/   Хятадад манай 110сая дагагч байдаг,  Азид нийт 400сая дагагч байдаг, энэ нь дэлхийн хэмжээнд аваад үзвэл манай дагагчдын 40%-ийг эзэлдэг. 

Клху:  Та бүхнийг ФЦ Далласт тавтай морилохыг урьж байна.  Үндэсний хөлбөмбөгийн “Алдрын танхим”-д байх сайхан байна. Дан бид хоёрт АНУ-ын хөлбөмбөгийг хамтран хөгжүүлэх сайхан боломж олдсон. Тэгэхээр АНУ-д хөлбөмбөгийг алдаршуулж чадсан хүмүүсийг зохих ёсоор хүндэтгэх ёстой.

Ёова: Бид Кларк Ханттай танилцсан. Тэр Канзас сити Чийвс-ийн эзэн төдийгүй ФЦ Далласыг хариуцдаг.

Клху: /Кларк Хант/ Канзас сити чийвс, ФЦ Далласын эзэн/  ФЦ Баяарн бол дэлхийн шилдэг хөлбөмбөгийн клуб.  Канзас сити чийвс, ФЦ Даллас ФЦ Баяарныг АНУ-д нутагшуулахын тулд чадах бүхнээ хийх болно. ФЦ Баяарнхариуд нь НФЛ Канзас ситийг Европт таниулахад тусалж байгаа.

Бичиг:  АНУ, Миссури муж, Канзас сити.

Руви: Бид ноу-хау солилцож, спортын талаарх мэдлэгээ солилцохоос гадна брэндээ зах зээлд гаргахаас гадна тэдний брэндийг Герман, Европт таниулахаар ажиллаж байгаа.

Эр: Аль талыг нь харуулах вэ? Арыг нь уу?

Эр: Тийм ээ, ар талыг нь.

Бичиг: Фрайбург, Брайсгау.

Тайл Д:  Баяарн Мюнхен Роберт Левандовскийд алдарт 40 дэх гоолоо хийхэд нь туслах болно.

ТМ25: Леви 41 гоол оруулж Бундеслигийн дээд амжилтыг тогтоох болно. Манай клубийн домогт тоглогч Герд Мюллер өнөөг хүртэл дээд амжилтыг эзэмшиж байгаа. Тэр 40 гоол хийсэн. Би хөлбөмбөг мэддэг болсноос хойш өөр хэн ч энэ дээд амжилтад ойртож байгаагүй.

РЛ09: Би Герд Мюлерийн маш их хүндэлдэг. Хүнийх нь хувьд бас дээд амжилт тогтоосных нь хувьд. Гэхдээ би үргэлж би ч гэсэн шинэ зүйл хийж чадна гэж боддог хүн л дээ.

Тайл Е: Левандовский багаар бодоход нэг гоол хийхийг эрмэлзэх болно. Тэр өнөөг хүртэл эвдэгдээгүй байгаа дээд амжилтыг эвдэхийг хүсч байгаа.

Бичиг: СЦ Фрайбург, ФЦ Баяарны эсрэг. 2021оны 5сарын 15.

Хафл: Алив ээ, алив...

Тайл Д: Зүүн жигүүрээс Алаба. Алаба руу дамжууллаа. тэр төв рүү орж байна. Томас Мюллер... Левандовки. Тун дөхлөө дөө.

МН01: Леви, Герд Мюллер гоолоо хийгээрэй.

Тайл Д:  Томас Мюллер нэг сайн өшиглүүлж аваад, 11м-ийг сонголоо. Шүүгч Баяарн багт торгуулийн цохилт хийхийг зөвшөөрлөө. Роберт Левандовскийд том боломж гарч ирж байна.

Бүгд: Тийм ээ. Тийм  ээ. Гоол. Гоол...

Тайл Е: Роберт Левандовскийн 40дэх гоол.

Хүмүүс: Баяр хүргэе. Тийм ээ. Сайн байна... Тийм ээ...

Тайл Е: Хугацаа хангалттай байна. Тэр өнөөдөр үнэхээр дээд амжилтыг эвдэж чадах ч юм билүү.  Роберт Левандовскийн дараагийн боломж. Том боломж байлаа.

Хафл: Урагшаа, Леви.

Эр: Тэр тэр...

Тайл Е: Дуусаагүй л байна. Сайхан боломж гарлаа...

МН01: Тэр хүсэхгүй байна.

Тайл Е: Хоёр дахь боломж байлаа, Левандовский өөрөө алдаа гаргалаа.

Эр: Урагшаа.

НС04:  Дахиад нэгийг хийнэ ээ. Дахиад хийнэ.

Тайл Е: Сайхан өшиглөлөө. Киммих Левандовский руу, Левандовскийн дараагийн боломж. Левандовский дээд амжилтад хүрсэн, гэхдээ эвдэх боломж тэрэнд байлаа. Одоо тэрэнд Аугсбургийн эсрэг тоглолт байгаа.

Хэха: Роберт үнэхээр сайн тоглогч болохоор би тэрэнд итгэж байгаа. Гэхдээ би дотроо бол “Герд Мюллер 40, Роберт Левандовский 40 байсан ч болох л юм” гэж бодож байлаа.

Бичиг: 2021оны 5сарын 18. Герман улс Грассау, хөл хорины бэлтгэлийн лагерь.

БП05: Францаар ярьж эхлэх нь...

Францаар ярина.

КТ24: Кингсли, Лукас, Бен нар жагсаалд байгааг бүгд мэдэж байсан. Харин би тодорхойгүй байсан. Энэ мөчид би бэртэлээ санаад, ямар хэцүү байснаа санах шиг болсон.

Бичиг: Гурван сарын өмнө.

Хафл: Нэг юм авчрах хэрэгтэй,тэрнийг эндээс гаргах хэрэгтэй.

КТ24:  Бөмбөг өшиглөсний дараа хөл маань хачин байгааг мэдэрсэн. Тэр өдөр MRI /Мрай/ хийгээд шууд хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үед би Европын аваргад тоглож чадахгүйгээ мэдсэн. Би хоёр гурван долоо хоног цөхрөнгөө барсан... Өдөр бүр бэлтгэл хийж эхэлсний дараа би хурдан сайжирч байгаагаа мэдсэн. Сайн хичээх юм бол чадна гэдэгээ мэдэж байсан.

Эр: Хамгаалагчид: Лука Дийн. Лео Дибуа... Лукас Хернандес, Преснел Кимпэмбэ.

Эр: /Францаар ярина/

Эр: Бенжамин Павард.

Эр: /Францаар ярина/

Эр: Курт Зума. Нголо Кантэ. Коронтин...

Бүгд: Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ... Тийм ээ...

КМ13: Хөөе.

Эр: Нэг шүү...

Эр: Хөөе...

ДА17: Тэрнийг өрөөндөө ч гээд хэлээдхээч.  Үнэн шүү...

Ману: Мөн дөө. Нюбел ч мөн дөө. Дараа нь үргэлж... Хөөе, түүхээс нэг жишээ авъя. За, хүрээд ир. За...   Нэгдүгээр хэсэг.

Эр: Муу байна... За за хамаагүй... Одоо...

Сэпф:  Томислав Пипликаг дуурай даа.

Ману: Пиплика?

Эр: Би итгэж чадахгүй нь.

ЖБ17: Манугийн хошин шогийн мэдрэмж. Мануг сайн мэддэггүй эсвэл сайн ойлгодоггүй хүмүүс бол ойлгохгүй.

Эр: Еэнс Лээманн.

Ману: Лээман уу? Үгүй ээ, Лээман орсон бөмбөгний араас хардаг...  

МН01:  Хаалганы ард зогсоод бие засна.

ЖБ17:  2011, 2012 онд бид хоёр шинээр ирсэн.  Ману Шалькэгаас тийм ч амаргүй солилцоогоор ирсэн.

Бичиг: /Лоозон дээрх бичиг/ Нойер, чи үргэлж зочин байх болно. Шинэ залуу биш.

Улих: Манай тэрнийг авах гэж байхад “КОАН Нойер” гэсэн зурагт хуудасны хөдөлгөөн эхэлсэн.  

ЖБ17:   Тэд тэрний ганц хоёр тоглолтыг үзээд “Бид юу ч хийж чадахгүй юм байна, тэр дэлхийн шилдэг хаалгач” гэж бодсон байх л даа.

Тайл Д: Аюултай зүйл болж байна, Велбек ганцаараа хаалга руу гүйж байна. Үгүй байлгүй дээ. Бурхан минь, Кристиано Роналдог Мануэл Нойер зогсоолоо.

Фрри:/Франк Рибери/ 2007-19 оны тоглогч/  Тэрний оршиж байгаа нь, талбай дээр хэн гэдэгээ мэддэг. Эргэж хараад Мануэл Нойерыг харна. Тэгээд “Мануэл Нойер манайх” гэж бодогддог. Тэрний байгаа нь л итгэл төрүүлдэг. Тэр бас бөмбөгөөр тоглож чаддаг.

Тайл Е: Нойер хаалганаасаа хол явж харагдана. Итгэмээргүй юм.

Хайл: Ману бол дэлхийн хэмжээнийх. Хаалгачийн хувд дэлхийн хэмжээнийх, хувь хүний хувьд ч тэр.

Тайл Д: Хааланд тэргүүлж явна. Үгүй ээ, Мануэл Нойер. Гайхалтай.

Лаам:/Филипп Лаам/2005-18 оны тоглогч/ Тэр тасралтгүй байдлын билэгдэл. Бас миний дараа багийн ахлагч болсон. Манай клубийн нүүр царай.

ЖБ17: Хажуугаар бөмбөг өнгөрсөн ч Ману байгаа гэж боддог. Тэр байж боломжгүй довтолгоонуудыг, маш маш, бүр маш олон санаанд багтамгүй бөмбөгнүүдийг зогсоож байсан.  

Хэха: Тэр бол хэзээ ч байгаагүй хөлбөмбөгийн шилдэг хаалгач. Тэр хаалач бас талбайн тоглогч. Дэлхийн аварга, олон удаа дэлхийн шилдэг хаалгач болж байсан, хоёр удаа Аваргуудын лигийн аварга болсон, олон удаа Германы авара болж, цомын эзэн болж байсан. Тэгсэн ч гэсэн тэр одоо ч гайхмаар даруу хэвээрээ байгаа.

МН01: /Мануэл Нойер №1/ Тийм ээ, мэргэжлийн хүний хувьд зарим нэг зүйлээс зайлсхийх ёстой байдаг. Өвөөг амьд байхдаа 90 нас насныхаа ойг тэмдэглэхэд нь би очиж чадаагүй. Тийм зүйлс нэг бус удаа тохиолддог. Гэр бүл маань намайг үргэлж дэмжсээр ирсэн. Тийм болохоор ийм өдрүүдэд гэр бүлтэйгээ хамт байж, сайн найзынхаа дэргэд байж чаддаггүй нь харамсалтай.

ЖМ08: Дууссан. Сүүлсийн бэлтгэл. 

Сэпф:  Дахиад нэгийг.

ЖМ08: Юу?

Сэпф: Дахиад нэг өшиглө.

ЖМ08: За. Гоол... Дэлхийн шилдэг хаалгач гэнэ шүү.

МН01: Энд хэдэн шар айраг байна шүү, уух хүн байвал. Өнөөдөр Герд Мюллертэй тэнцсэн Левигийн төлөө тулгацгаая. Леви дахиад баяр хүргэе.

Эр: Браво.

МН01: Зарим нэг чухал хүмүүс явах нь баттай болоод байгааг та нар мэдэж байгаа. ФЦ Баяарнд юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Тийм ээ, Браззо? Тийм ээ, Давид, Жером, Хавитай хамт бид амжилттай эринг эхлүүлж байгаа гэж бодож байна. Давид угаасаа байсан, Томас мэдээж бүгдийг хамт туулсан. Бид гэр бүлээс өөрцгүй, клуб болон бид та нарыг санах болно. Та нартай тоглох боломж олдсонд би маш их талархаж байна. Ингээд боллоо... Давид бол ФЦ Баяарны жинхэн домог. Тэр клубийн нэрийн хуудас, өсвөрийн багаас ирсэн.

ДА27: Кингсманн анх намайг хамт бэлтгэл хийхийг зөвшөөрсөн. Ван Гаалын үед би тэр үеийн мэргэжлийнхэнтэй байдаг байсан.

-       Би залуу тоглогч, бэлтгэл болгон дээр бүх хүчээ дайчлахыг хичээдэг. Мэргэжлийн тамирчин болохын тулд.

-       Би бэлтгэл бүр дээр бүх чадлаа дайчилдаг байсан. Тэгээд орлон тоглогч болсон. Дараа нь тоглох тоо нэмэгдсээр байсан. Тэгээд анх удаа гарааны тоглогчоор тоглосон.

Тайл Л: За Ван Гаал солилцоо хийж байна. Залуухан зүүн жигүүрийн хамгаалагч талбай дээр гарч байна...

МН01: Зүүн жигүүрийн хамгаалагч дараа нь төвд тоглож, бас төвийн хамгаалагч хийж байсан. Тэр үед Франк Риберитэй цуг зүүн жигүүрийн довтлогч байсан. Энэ их онцгой тохиолдол...  

Фрри: Дүү минь, хүрээд ир. Би чамд тусалъя, чамд юу хэрэгтэй вэ гэж асуудаг байсан. Тэр эгдүүтэй байсан.

МН01: Нэг жилийн драа Жером бид хоёр 2012онд Баяарнд тоглож эхэлсэн. Бид хоёр зэрэг шилжиж ирсэн.

ЖБ17: Миний хувьд бүгд шинэ байсан. Мюнхенд ирсэн нь нэр төрийн хэрэг байсан. Гэхдээ төгс эхлэл байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Бичиг: 2012оны Аваргуудын лигийн финал. ФЦ Баяарн, ФЦ Челсигийн эсрэг. 2012оны 5сарын 19.

Юухэ: Төгсгөлийн тоглолтыг гэртээ, өөрийнхөө стадионд...

Тайл Е:  Баяарны фенүүд гайхалтай уур амьсгалыг бүрдүүлж байна.  

Улих: Тоглогчид анхнаасаа л маш их дарамтанд байсан. Хот тэр чигээрээ улаан-цагаан өнгөтэй болсон байсан.

Лаам: Галзуурмаар байсан. Эндхийн уур амьсгл.Тэр үед ФЦ Баяарн хотын хувьд ямар чухал болохыг харж болохоор байсан. Тэр үед би баяртай байсан, бас өнөөдөр бид Мюнхенд аваргуудын цомыг авна гэж бодож байсан.

ТМ25:  Өөрийн хотод финалын тоглолт хийсэн нь гайхалтай мөч байсан. Миний карьерын хамгийн галзуу мөч байж ч магадгүй.

Тайл Д: Томас Мюллер гоол хийлээ.

ТМ25:   Тэр гоолыг хийсний дараах мэдрэмж... стадион дэлбэрчихсэн... Хот дэлбэрсэн... Зөвхөн гоол хийсний баяр байгаагүй... Хүмүүсийн нүд бүлтийчихсэн байсан. Бавари даяар хүмүүсийн шар үс боссон байх.

Фрри: Тэгэхэд их сайн тоглосон. Нэг тэг. Шилдэг тоглолтуудын нэг биш ч гэсэн Челси гоол хийгээгүй.... Тэгээд Дрогба ирсэн...

Тайл Е:  Челсигийн анхны булангийн цохилт. Тоглолт дуусахад хоёр минут үлдээд байна. Орчихлоо... Дидиер Дрогба багтаа оноо авчирлаа.

Кхру: Тоглолт яагаад ч юм сөрөг болсон гэж хэлж болно. Тэрнээс илүү муу гэж байдаггүй байх. 89 дэх минутад нэг тэгээр хошуучилж байтал, гэнэт өөрчлөгдсөн. 11м-ийн торгуулийн цохилт. Ареэн Роббэн буудсан. Торгуулийн цохилт.

Юухэ:/Юупп Хэйнкэс/1987-91, 2009, 2011-13, 2017-18оны дасгалжуулагч/    Мануэл Нойер торгуулийн цохилт хийнэ гэдэг муугийн дохио... Бэлтгэгдсэн тоглогчид зугтсан. Хариуцлагаас зугтсан. Би гурав нэгээр тэргүүлж байсан. Тэгээд ганц ч ороогүй.

Эр: Энэ яалт ч үгүй миний хамгийн таагүй хожигдол байсан. Би фенүүдийн царайг хараад шууд л нуугдсан.   

ЖБ17: Ойлгоход хэцүү байсан. Би сэтгэлээр унаад хоёр гурав хоног би юу ч идээгүй. Цөхөрсөн.

Фрри: Тоглолтын дараа... чамд хэлье... Миний амьдрал... хар дарсан зүүд шиг л байсан.

Лома:/Лотар Матеус/1984-88, 1992-2000, тоглогч/  Цаг хагас, хоёр цагийн турш би Мюнхенээр машинтайгаа явсан. Гудамжууд хов хоосон байсан. Корона юу ч биш.

Улих: Тэр улирлын сүүлчийн тоглолт байсан. Хоёр хоног Зэбенерийн гудамж руу зүлээгүй санагдаж байна. Олон хүн тэгсэн. Зэбенерийн гудамж эзгүйрсэн байсан.

Кхру:  Юупп Хэйнкэс өдөр бүр утсаар ярьдаг байсан. Тэр багаа дахиад амжилтанд хүргэх урам зориг дүүрэн байсан. Бид хоёр долоо хоног худалдаа судалж байсан.

Юухэ: Шинэ улирлын эхний бэлтгэлд очоод би багийнхнаа цуглуулаад “За залуус аа, энэ улиралд бид бүгдийг ялах болно” гэсэн дохиог тэдэнд өгсөн.  

Бичиг: Бундеслиг 2012/13

Тайл Е:  Филипп Лаам дамжуулж байна. Швайнштайгер, араараа гайхалтай өшиглөж гоол хийлээ. Баяарн тоглолтыг хошуучилж байна.

ТМ25: Ялагдал нь ялалтаас илүү шар төрүүлдэг.

Эр: ФЦ Баяарнд болохгүй ганц зүйл бол “урагшлахгүй байх”.

ТМ25: Бид багаараа “бид бууж өгөхгүй. Бид дахиад шинээр эхэлнэ” гэсэн сэтгэл нэгтэй байсан.

Улих: Тэр улиралд манай баг яг нэг гэр бүл шиг болсон.  

ТМ25: Бидний энерги өмнөхөөсөө ч их байсан.

Юухэ: Бид бие бялдрын хувьд маш хүчтэй, эрүүл чийрэг байж, нэг нэгнийхээ төлөө тэмцсэн.

Улих: Хүн болгон бүх хүчээ шавхаж, тэр мөчөөс санаанд багтамгүй тоглолтуудаараа тэргүүлсэн.  

Тайл Д: Мюллер ирж байна...

Юухэ:  Тэр үед би багийнхан маань ямар их эрч хүчтэй байгааг анзаарсан. Тэгээд “Бид том амжилт гаргана” гэж хэлсэн. Хави шинэ тоглогчоор ирсэн байсан, чухал үүрэг гүйцэтгэсэн.... Боруссиа Дортмундын эсрэг хийсэн төгсгөлийн тоглолтоос ч өмнө бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Аваргуудын лигийн финалын тоглолт тийм ч амар биш. сэтгэл санааны байдал чухал.

Тайлбар: Аваргуудын лигийн финал. 2013он. Боруссиа Дортмунд, ФЦ Баяарны  эсрэг.

Тайл Е: Уэмблийд тавтай морил. Өнгөрсөн жилийн алдаагаа залруулахаар улайрч байгаа Баяарн Мюнхений Боруссиа Дортмундтай хийх аваргын төлөөх тоглолт эхлэхэд бэлэн болоод байна.

Ватц:/Ханс-Ёоахим Вацкэ/Боруссиа Дортмундын захирал/  Тэр үед Боруссиа Дортмунд Баяарнтай бараг эн тэнцүү явж байсан. Зарим талаараа тэргүүлж явсан. Мэдээж энэ тэдэнд таалагдаагүй

МН01: Тэгэхэд бид хоёрдугаар байранд орсон. Дортмундад цомоо алдчихсан байсан.

Тайл Д: Дортмунд хариу довтолгоогоороо тэднийг айлгаж байна.  

Клопп: /Юрген Клопп/ФЦ Ливерпулын дасгалжуулагч/ 2013онд эзэнт гүрэн хариу цохилт хийсэн. Үнэхээр гайхалтай баг. Хөлбөмбөг маш сайн тоглосон, тэр жил, ялангуяа Аваргуудын лигт.

Эр: Тэгээд Лондонд... алдарт Уэмбли стадионд зогсож байсан... Бидний мөрөн дээр маш хүнд ачаа байсан: Эхний хорин минутанд бид маш их дарамт мэдэрч байсан болохоор чөлөөтэй тоглож чадаагүй. Олон жижиг алдаа гаргасан. Дортмундын эсрэг тоглолт хэцүү байсан.

Юухэ: 20минутын дараа Хави  өөрсдийнхөөрөө тоглоё гэсэн санааг гаргасан. Нэгийн эсрэг нэг, бас өөрийнхөө эрч хүчтэй тоглолтоо гаргаж эхэлсэн.

Эр: Хамгийн гайхалтай нь бид тэр байдлаасаа гарч чадсан. Зөвхөн багаараа байж байж, нэг нэгнээ дэмжиж байж л тэгэх боломжтой.

Тайл Д: Хөлөн завсраар нь Роббен. Зүүн хөлөөрөө.. Тийм ээ, Нэг тэг, Баяарн... Баяарн  гурван цом авахаар зэхэж байна. Дантэ, эвгүй юм боллоо доо. Торгуулийн цохилт. Одоо Гюндуан, гүйж байна... Нэг нэг. тоглолт дахиад тэнцлээ...

Улих: Хүн бүр өөрийн хязгаарт  хүрч, зарим нь хязгаараа давсан.

Тайл Д: Тэд Левандовскийг хяналтандаа авсан байна. Рибери. Рибери. Роббен. Роббен, тэр гоол хийх гэж байна... 

Кхру: Тэсрэлт байсан. Би өөрөө тоглогч байхдаа мэдэрч үзээгүй тийм аз жаргалыг мэдэрсэн.

Бичиг: Аваргуудын лигийн ялагч 2013он.

ЖБ17: Бүгд зүүд шиг л санагдаж байсан. Бидний хожсон бүх тоглолтууд.

Эр: Германчууд аварга

Эр: Германчууд аварга.

ЖК06:  Биднээс явж байгаа гурван тоглогч, энэ багийг өдий зэрэгт хүргэсэн. Тэд хоёр удаа Трипл цомын эзэн болсон.

Бичиг: 2021оны 5сарын 22. Бундеслигийн сүүлчийн өдөр.

ДА27: /Дуулна/ Өрөвтас үргэлж атархмаар байсан... Өнөөдөр би... алсыг зорино... Би чамайг... зөвхөн алсаас харна. Заримдаа... энэ ямар хэцүү байдгийг хэн ойлгох вэ? Би чадах бүхнээ хийх болно. Би  энд, энд байх ёстой. Сэтгэлд минь байсан мөс...4-р сарын мөсөн гол шиг хайлж... Би чиний алим, чи миний мөчир...

Бичиг: ФЦ Баяарн, ФЦ Аугсбургийн эсрэг. 2021оны 5сарын 22.

Тайл Д: Энд 250фен цуглараад байна. Өнөөдөр мөн салах ёс хийх өдөр.

Тайл Е:  Баяарн Мюнхен Роберт Левандовскийд ганц гоол хийхэд  тусалж чадвал тэр дээд амжилт тогтоох болно. За, дараагийн бөмбөг тавд байна, хоёр удаа амжилттай аварлаа. Сэрж Гнабри дараагийн гоолыг орууллаа. Тэд маш их хичээж байна... Өөрийн хаалганд хийсэн гоол байж магадгүй юм....

Тайл Д: Левандовскийн  дараагийн довтолгоо. Итгэмээргүй...

Тайл Е: Киммих. Сайхан цохилоо. Коман.

Тайл Д: Робертоос бусад нь бүгд гоол хийж байна.

Тайл Е:  Санэ. Санэ өшиглөлөө. Левандовский хаалганы өмнө зогсоэ байна. Роберт Левандовский чадлаа. Тэр чадлаа. Левандовский чадлаа. Энэ бол 41 дэх удаагийн гоол.

ТМ25: Тэр хүсч байсан чадахгүй байсан. Гэхдээ л чадсан.

РЛ09: Эцсийн минутад дээд амжилт тогтоож чадсан маань бас нэгэн түүх байсан. Яагаад гэвэл... Энэ Герман улсын төдийгүй миний хувьд, Европын хөлбөмбөгийн хувьд ямар учиртай гоол болохыг би мэднэ. Тийм болохоор би багаараа бахархаж бас талархаж байна.

Эр: Би чамд хайртай.

ДА27: Би ч бас.

ЖБ17: Зүгээр үү.

ДА27: Зүгээр ээ.

ЖБ17: Сайн байлаа.

ДА27: Чи ч бас.... Бидний хамтдаа өнгөрөөсөн цаг хугацааг хэн ч булааж чадахгүй. Бид талбай дээр төдийгүй багийнхантайгаа санаанд багтамгүй, гайхалтай он жилүүдийг ардаа орхисон.

Тайл Д: Нэг улиралд 41гоол.

ЖМ08: Сүүлийн өдрүүд үнэхээр гунигтай байсан. Мэдээж би сэтгэл хангалуун бас энд тоглосонддоо маш жаргалтай байгаа.

ЖБ17: Миний хувьд айхалтай дасгалжуулагчдын багтай  хамт өнгөрүүлсэн гайхалтай төгсгөл байсан. Ханзи ФЦ Баяарнд үлдсэн бол би ч гэсэн үлдэх байсан.

Хафл:   Би цагийн үнэхээр сайхан өнгөрүүлсэн. Би бага байхын л үргэлж ФЦ Баяарны фен байсан. Дараа нь энд анх удаа тоглож, дараа нь дасгалжуулагчаар эргэж ирсэн нь... тэгнэ гэж төсөөлж ч байгаагүй. Тийм болохоор би багийнхантайгаа гаргасан амжилтаараа бахархаж байна. Энэ миний хувьд маш том нэр төрийн хэрэг байсан.

МН01: Баяарн үргэлж тэрний хайртай клуб байсан. Бас ФЦ Баяарны ахлах дасгалжуулагч болох тэрний мөрөөдөл байсан.

Эр: Авлаа шүү.

Хэгэ:  Надад дэлхийн хэмжээний дасгалжуулагчидтай ажиллах боломж олдсон. Ханзи тэднээс хамгийн том амжилт гаргасан нь. Бас тэр итгэмээргүй хүн чанартай нэгэн. Супер дасглжуулагч бас маш сайн хүн.

РЛ09: Тэр явж байгаа нь харамсалтай. Бидний хамтдаа туулж, Ханзитай хамтдаа байгуулсан ялалтууд үргэлж байсаар байх болно.

НС04:  Яагаад ч юм тэр 15 жил дасгалжуулагч байсан юм шиг санангдаж байна. Үнэндээ энд жил хагас л дасгалжуулагч хийсэн. Тэрний авчирсан цомууд, ялалтуудыг бодохоор... Хэлэх ч үг олдохгүй байна.

Кхру: Бид тэрэнд талархах ёстой. Гэхдээ тэр ч гэсэн ФЦ Баяарнд  талархах ёстой. Учир нь бид тэрэнд ийм боломж өгсөн. Тэр энэ боломжийг хоёр гараараас алдахгүй зуурч чадсан. Энэ олон цомыг авч чадсан нь, хөлбөмбөг ийм сайхан тоглосон нь бидэнд болоод фенүүдэд бэлэг байсан.

Хафл: Хүүхэд байхын л үргэлж дэргэд минь байсан гайхалтай клуб болохоор тэдний нэг байх надад сайхан байсан. Тийм болохоор бүгдэд нь сайн сайхныг хүсье.

Бичиг: Алианц Арена.

Хаса: Сайн уу.

Юуна:  Бид энд орж ирэхдээ “өнөөдөр ялна” гэж хэлдэг байсан. Гэхдээ ганц л удаа ялж чадсан. Гэхдээ л ялсан. Юлиан сайн уу. Догь залуу.  Хүний хувьд ч тэр.

Эр: Зураг авахуулах дуртай тал байгаа юу?

Юуна:  Үгүй ээ.  Хаана авах вэ? Ингээд урдаасаа авъя.

Эр: Яг зөв. Байрлалаа өөрчлөөрэй.  

Юуна: За. Түр анхаарлаа хандуулаарай.

Лома: Юлиан Нагелсманн Ханзи Фликийн гаргасан амжилтуудыг эвдэх залгамжлагч болох байх. Юлиан одоо юуг өөрчилж, сайржуулах бол гэдгийг харах л үлдлээ. Тэр илүү дээр байж чадахгүй л байх. Яагаад гэвэл Ханзи Флик маш сайн байсан.  

Хобр:Анхаар. Эхэл. Хурдан, хурдан, хурдан. Алив, хөнгөн... Алив, алив алив. Алхаад байгаарай. Сайн байна. Сайн байна. Хурд. Хурд.

Юуна:/Юлиан Нагелсманн/дасгалжуулагч/  Боломжтой бүх шагналыг авсан тамирчидтай харьцах нь Бундеслигийн мэргэжлийн тамирчин болоод удаагүй тамирчидтай харьцахаас өөр байдаг. Гэхдээ миний харсанаар залуус шинэ зүйл сурах эрмэлзэлтэй, “урагшаа, үргэлж урагшаа” гэсэн уриатай залуус байсан.

Хаса: Бүгдэд нь эргээд тавтай морил. Дахиад эхэлж байгаад баяртай байна. Юуны түрүүнд шинэ дасгалжуулагчдаа, бас тэрний багт тавтай морил гэж хэлье. Ксава Зэмброд, Дино Топпмөллер, Бэнжи  Глюкк... Бүгдээрээ тавтай морил.

Юуна: Би ч бас шинэ улиралд тавтай морилохыг урьж байна. Энд байгаадаа, бас Баяарн Мюнхений дасгалжуулагч болсондоо туйлын баяртай байна. Хүн бүр энэ боломжийг ашиглан өөрийгөө таниулах боломжтой. Та нартай танилцаж, үнэлэх багахан хугацаа надад хэрэгтэй. Тоглолтын талаар асуух зүйл байвал надаас асууж болно. Хаалга тогшсон, тогшоогүй надад хамаагүй.  Би үргэлж хувцастай байдаг. Та нар бүгд Баварийн генийг мэднэ, та нарын дотор байгаа. Бидний уриа “үргэлж, үргэлж, үргэлж ялах”. Бид ялах ёстой, ялах хүсэлтэй. Эхэлцэгээе. Баярлалаа.

-       Миний бодлоор хөлбөмбөгийн клуб бүр үргэлж ялахыг хүсдэг. Баяарны хувьд “хичээх” гэдэг үгийг “ёстой” гэдэг үгээр сольбол илүү тохиромжтой гэж бодсон. Тоглолт бүрт ялж, амжилтанд хүрэх ёстой. Аварга болох ёстой.

Хаса: Мэдээж тэгвэл давуу тал болно. Гэхдээ буруугаар эргэхийг хэн ч хүсэхгүй.

Эр: Тийм ээ, ФЦ Баяарны хувьд чухал, түүхэн өдөр болж байна. Гүйцэтгэх захирал Карл-Хайнц Руммэнигэ 2021оны 7-р сард хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлахаар шийдсэн байна.

Кхру: Тийм ээ, Херберт бид хоёр хоёр долоо хоногийн өмнө ярилцсан. Ярилцсаны дараа бид хоёулаа 6сарын 30-ны өдөр хамгийн тохиромжтой гэж шийдсэн. Тоглолтын улирал яг дуусч байна. Азаар бид Германы аварга болсон... Энийг би сайхан төгсгөл гэж бодож байгаа. Тэгээд ажлаа Оливерт дамжуулан өгөхөд хамгийн тохиромжтой үе  гэж бодож байна.

Эм: За, удахгүй уулзъя. Баярлалаа.

Кхру: Намайг эргээд ирвэл. Гэхдээ бид холбоотой байна аа.

Эм: Тийм ээ.

Кхру: Намайг дараа ирэхэд... Өнөөдөр миний сүүлчийн өдөр.  Би энэ хугацаанд тайван байж, бүх зүйлд ул суурьтай хандсаар ирсэн. Өнөө өглөө би... Би өглөө бүр Грюнвалдаас наашаа нэг л замаар явдаг байсан. Замын хөдөлгөөнтэй хамт урссаар ирээд, газар доорх гражт  ирдэг байсан. Өнөөдөр би жаахан гунигтай байгаагаа анзаарсан.... Баяртай.

Эр: Баярлалаа.

Олик: Амьдрал үргэлжилж байна. Энд ч бас. Хөлбөмбөг хэзээ ч зогсонги байдалд орохгүй. Биднийг олон өөрчлөлт бүхий арван жил хүлээж байгаа. Бид есөн удаа дараалж аваргын цол хүртээд байгаа. Бид арав дахь аваргаа авахыг хүсч байгаа. Клуб бол  агуу хүч, тийм ч байсаар ирсэн. Клуб хэзээ ч амарч байгаагүй. Бид энэнээс урам зориг авдаг. Алдартай тоглогчид багаасаа гарах, клубээ солих үед маш их шуугиан дэгддэг ч, сонирхолтой нь бага багаар улам том амжилтыг авчирсаар ирсэн. Амжилт бол хүсэл тэмүүлэл...  Амжилт бол зорилго.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир.

 

 

Back to episodes Go home