FC.Bayern Behind The Legend 5

FC.Bayern Behind The Legend S01-5

Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Хафл:

Олик: эр, хаалгач Оливер Каан

КХР: эр, Карл-Хайнц Румменигэ, эзэмшигчдийн нэг

Улих: эр, Улих Хөнес ФЦ Баяарныг үндэслэн байгуулагч

Тайл:  тоглолт тайлбарлагч

Какр: эм, багийн менежер

 

 

Бичиг: Аваргын лигээс хасагдсаны дараа өдөр.  2021оны 4сарын 14.

ЖК06: Аз жаргалтай төгсгөл авахын тулд дахиад бичлэг хийх болох нь.  Одоо аваргын тэмцээнээс хасагдчихвал бүр гоё юм болно доо.  Тэгвэл чи ядаж хамгийн муу жилийг баримтжуулах нь.

Эм: Мягмар гарагаас эхлээд өдөр бүр тест авна, 7хоногт  хоёр удаа Пи Си Ар авна.  

МН01: Болчихсон уу?

ДА27: Болж байна уу? Дугаар тавь. Баярлалаа.

ГМ13:  Ядаж л аваргын тэмцээн байгаа. Муугүй шүү.

ДА27:  Аварганы тэмцээн.

ГМ13: Тэр ч гэсэн муугүй гэсэн. Чи оролцож байсан уу?

ДА27: Яаж муугүй хэлж чадаж байна аа? Надад шүү. Надад.

ГМ13: Яьъя аа. Явъя.

ДА27: Тэр муугүй гэж хэлсэн. Аваргын тэмцээнийг шүү.

ГМ13: Болж үз...

ЛА27: Ганц ч удаа тоглож үзээгүй байж. Ганц ч удаа шүү. Энэ чинь сайн хэрэг.

ГМ13: Намайг ганц ч тоглоогүй гэж байна.

Да27: Чи тоглосон юм уу? Францад уу? Өө, за.

ГМ13: Тэнэг.

ДА27: Тэр муугүй гэсэн.   Маргааш чи Хаттрик хийнэ шүү. Ойлгосон уу?

ГМ13: Бид бууж өнөхгүй бол ганц гоол байхад болно. Чи гоол хийнэ шүү.

ДА27: Зүгээр л “Тийм ээ, би маргааш гоол хийнэ” гэж хэл л дээ.

Бичиг: Амазон студи үзүүлж байна. Даблю энд Бэ телевизийн бүтээл.

Эр: Гоол. Баваричууд тэргүүлж явна.

Эр: Руммэнигэ, сайн байна. Руммэнигэ.

Эр: Тийм ээ, тэд чадлаа.

Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.

Хафл: За залуу с аа, өнөөдөр энд биеэ халаагаад ав. Тоглогчид бүгд яахаа мэдэж байгаа. Талбай дээр гар. Бусад нь энд үндсэн бэлтгэлээ хий. Тийм ээ. Өнөөдөр богинохон хийх болно. Ирэх гурван тоглолт маш чухал. Гэхдээ тэр талаар маргааш бүгд цугларсны дараа ярина. За юу? За бэлтгэлээ сайн хийгээрэй. Хөгжилтэй байгаарай.

Хобр: Нэг тойрог гүйчихье.

Хаса: Чупо өнөөдөр над ай уулзах ёстой. Бид сунгахаар шийдсэн.  Гэхдээ гэрээний хугацааны асуудал байна. Манайд 31-ээс дээш настай бол нэг жилийн гэрээ хийсэн гэсэн журам байдаг. Тэрний хувьд энэ тийм амар хэрэг биш.

Олик:  Энэ журмыг нэг зөрччихвөл байнга зөрчих болно. Тэгэхээр яах вэ гэдэг байна.

Хаса: Тийм болохоор энийг хэлэлцэж байгаа юм. Тэгэхээр цаашид яах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Бид бүгд санал нэгтэйгээр, бүгд зөвшөөрч байж санал гаргах ёстой.

Манэ: Тийм ээ.

Хаса: Манай санхүүгийн байдал шинэ довтлогч худалдаж авах боломжгүй байгаа. Энэнээс болоод... ингэж хэлье... Ганц удаа... бас коронагаас болоод эдийн засгийн байдал таагүй байгаа учраас энэ талаар бодож үзье.

Манэ:  Тэр 25 тоглолтод оролцож, 8 удаа гараанд гарч, 17 удаа сэлгээнд суусан. Таван гоол, амжилттай дамжуулалт байхгүй.

Хаса: Би авч үлдэх хүсэлтэй байна. Эсвэл БИД авч үлдэхийг хүсч байгаа.

Олик: Эхлээд оролдоод үз.

Хаса: За. Хэлэлцээр хийгээд үзье, тэгээд юу болохыг харцагаая.

Манэ: За.

Кхру:/Карл Хайнц Руммэнигэ/2002-2021оны захирал/  Ули Хөнес, Карл Хопфнер бид гурав л захирлуудын зөвлөлд байдаг байсна үеийг санаж байна. Бид шийдвэр гаргадаг байсан. Тэр үед заримдаа зун таван шилжүүлэг хийдэг байсан. Гурав нь сайн тоглох юм бол бид сэтгэл хангалуун байдаг байсан.

Якдр: /Яан Кристиан Дрээзэн/ санхүү хариуцсан захирал/ Хамгийн чухал нь клубт ямар нэг санаа байх ёстой. Хийж болохгүй зүйл бол шинэ дасгалжуулагч ирэхэд, системийг зүүн тийш нь эргүүлээд, дараа нь дахиад шинэ хүн ирээд буруу тийш нь эргүүлнэ гэсэн асуудал байх ёсгүй. Клубийн хувьд өөрийн гэсэн бодолтой байх ёстой.

Манэ: Ёо ялагдах юм бол өнөөдөр үдийн хоол идэж чадахгүй. Тийм ээ.

Эр: Гоол. Тийм ээ.

Манэ: /Марко Нэппэ/ техникийн захирал/ Үдийн хоолоо аварчихлаа... Бид клубтээ  аль болох олон удирдагчтай байхыг хүсдэг. Бусад топ клубт багийн амжилтын хариуцлагыг ганц, хоёрхон хүн үүрдэг. Харин бид энэ хариуцлагыг тав, зургаа, долоон хүнтэй үүрдэг. Тэгж байж бид юманд хүрэх хүсэлтэй залуу авъяастнууд, хөгжих чадвартай хүмүүст манайд боломж олддог. Тэд тоглолтуудын тоогоор өсч, хөгжих боломжтой болдог.  

Ёоса:/Ёохэн Зауэр/Баяарн кампусын эрхлэгч/ Манайх 2017 онд нээгдсэн. Мюнхений хойд хагаст байдаг ФЦ Баяарн кампуст баярлаад дөрвөн жил болж байна. Зэбенерийн гудамжтай харьцуулахад дөрөв дахин том газар. Манайд долоон бэлтгэлийн талбай байдаг. У-19, У-17-д зориулсан нэг жижиг стадион байдаг.     Энд хөлбөмбөгийн карьер хөөх хүсэлтэй залуу хүмүүст шаардлагатай бүх зүйл байдаг их сайхан газар.

Хэха:/Херберт Хайнер/ерөнхийлөгч/  ФЦ Баяарн амжилтанд хүргэсэн зүйлээ хэзээ ч мартаж болохгүй. Франц Бэккэнбауэр, Герд Мюллер, Сэпп Майер, Овен Харгрийвес, Швайнштайгер, Лаам, Диди Хаманн болон бусад олон олон залуу тоглогчид байсан. Энэ бол бүгд манайхаас алдартай болсон тоглогчид.

Ёоса: Орой кампус дээрээсээ гадагшаа хараад Алианц Аренагийн гэрэл асан байгааг хараад залуу тоглогчдод тэнд тоглох юмсан гэж мөрөөддөг байх. Хамгийн гол нь ФЦ Баяарнд. Баяарн болоод хойд Баварит байдаг тоглогч бүр манайд орохыг хүсдэг.  У- 17, У-19-өөс хойш чанарын хувьд улам хатуу болж эхэлдэг. Тийм болохоор бид Германы төдийгүй олон улсын зах зээлийг байнга ажиглаж байдаг. Манай хамгийн том хамтрагч бол ФЦ Даллас. Хөлбөмбөгийн дээд лигт хөлөө олсон их сайн клуб. Манай дотуур байранд 200залуу тоглогч байдаг. Далласт нийтдээ 3000 залуу тоглогчдыг бэлтгэдэг.

Даху:/Дан Хант/ФЦ Даллас-ын ерөнхийлөгч/  Манайх АНУ-даа шилдэг өсвөрийн тамирчдын бэлтгэдэг гэдгээрээ алдартай. ФЦ Баяарнтай хамтран ажилласнаар эдгээр тоглогчидтой гэрээ хийх боломжтой болдог. Учир нь тэд хоёр баг хоорондоо холбоотой гэдгийг бас олон боломж байгааг гэдгийг ойлгодог.

Ёоса: Хамгийн алдартай бишээ бол Крис Ричардс. Бас өөр хоёр, гурван тоглогчоос бид энэ хамтын ажиллагаа ашигтай болохыг ажигласан. Крис өнгөрсөн жил гуравдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай гол тоглогчдын нэг байсан. Бид залуу тоглогчдыг мэргэжлийн хүрээнд оруулах нь чухал юм. Эдийн засгийн төдийгүй  өөрсдийгөө таниулахын тулд... Энэ Баварийн “Бид бол бид” гэсэн уриа нь ФЦ Баяарн бол аваргын титмийг авар ёстой гэсэн урианаас манай тамирчид хичээл зүтгэлийг сурч ажиллана гэж найддаг. Гэхдээ нөгөө талаас хөвгүүдэд өсч томрох, ухаан суух хугацаа хэрэгтэй. Том болох, суралцах хугацаа шаардлагатай. Өсвөр насныхны хувьд бас хэтэрхий яаруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ л ерөнхийдөө залуу тоглогчдод тавих анхаарах Европын  шилдэг багуудын дунд нэмэгдэнэ гэж бодож байна.

Бичиг: 2021оны 4сарын 16. Зэбенерийн гудамж.

бичиг: Парист очихыг хүсч байна, Ханзи.

Даро: Сайхан зураг байна.  Парист очихыг хүсч байна. Энийг оруулчихаарай.

Хэгэ: Бидэнд олон боломж байсан, даанч ашиглаж чадаагүй.

Даро: Тоглолтын дараа бол тоглолтын өмнө. Одоо бундеслиг болно. Бас л чухал.

Дини: Сайн байцагаана уу. ФЦ Баяарн маргааш Фао Эф Эл Волфсбургийн талбайд  тоглолтоо хийх болно. Хэвлэлийн хуралд тавтай морилно уу. Сайн уу, Ханзи.

Хафл: Бүгдэд нь өдрийн мэнд. Сайн уу.

Эр: Ноён Флик Германы хөлбөмбөгийн холбооны асуудлаар.Та дараагийн улиралд үндэсний шигшээ багийг дасгалжуулах уу? Эсвэл Баяарнд үлдэх үү?

Эр: Оливер Каантай ярилцаад, сүүлийн өдрүүдэд өөрчлөлт гарсан уу?

Эм: Тэр танд хандсан уу? Та өөрийн ирээдүйн төлөвлөгөөг тайлбарласан уу? 

Тайл Д:  Аваргуудын лиг болон Бундеслигийн цомыг алдсанаар түүхэн дэх хамгийн таагүй улирал болох байх.

Эр: Баяарны хожих боломжтой ганц аваргын тоглолтуудад та ямар бодолтой оролцож байна?

Хафл: Одоо бол бүх дасгалжуулагч, тоглогчид, орчин, нийгэмлэг гээд бүгдийнх нь хамгийн гол анхаарлаа хандуулж байгаа зүйл бол энэ гурван маш чухал тоглолт юм.

Дини: Бүгдэд нь баярлалаа. Амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлээрэй. Волфсбургт дахин уулзатлаа түр баяртай.

Хафл: Баяртай.

Хобр:  За 12 секпундэд бүгдээрээ явна шүү. Хол алхаарай.

ТМ25: /Томас Мюллер №25/ Энэ улиралд хамгийн чухал зүйл Бундеслиг болоод байна. Бас нийгэмлэгийн өдөр тутмын ажлууд. Энүүгээр бүх зүйлийг хэмжих болно.

Эр: Сайн байна.

ДА27: Миний арав дахь аваргын тэмцээн. Энийг бид авах ёстой. Тэгвэл бид надад зориулж үдэшлэг хийнэ.

ЛГ18: Аваргын цом бол авч болох хамгийн шударга цом. Тоглолт бүр нь ширүүн сорилт болдог лигийн 34 тоглолт. Тийм болохоор энэ тайтгарлын шагнал биш. Тэгээд ч би ямар зуун удаа хожсон биш.

Улих: /Ули Хөнес/ хүндэт ерөнхийөгч/ Сүүлийн жилүүдэд бидний гаргасан том амжилтууд үнэгүйдэж эхэлсэн. Учир нь бүгд л аваргуудын лигт ялах юм бол сайн улирал гэж тооцдог болсон. Энэ бол үнэхээр гамшиг юм. Бундеслиг  анх байгуулагдахад ФЦ Баяарн Бундеслигт байгаагүй гэдгийг мартаж болохгүй.

Тайл Д: Мюнхенчүүдийн тоглолт улам сайжирсаар байна. Бөмбөг довтолгооны шугамын дагуу явж байна. Анхаар, хууралт... Дахиад Олхаузер... Гоол...

Хэха: Намайг бага байхад, арав, арван хоёртой л байсан байх. Тэр үед авга ах маань Мюнхенд амьдардаг байсан. Намайг ТСВ 1860-ын тоглолт үзэхээр Грюнвалдер гудамж руу авч явсан юм. Жар бол тэр үедээ Мюнхений нийгэмлэг байсан.

Тайл Д: Германы өмнөд хэсгийн мастер бол Арслангууд/Лөвен/ юм. Югославын хаалгач Раденкович баяраа нууж чадахгүй явна. Арслангууд/Лөвен/-ий фенүүд баатруудаа магтан дуулж байна.

Бичиг: 1962 оны 7-р сарын 28. Бундеслигийг байгуулах анхны хурал.  

Хэха:  1963онд Бундеслигийг Герман даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тэр үед 1860 Мюнхен баг тэр үеийн Мюнхений том багаас арай илүү амжилттай явж байсан. 1860 тэгээд л Бундеслигийн үндсэн баг болсон юм. ФЦ Баяарн биш.

Фара: /Фабиан Раабэ/ ФЦ Баяарн Мюнхен музейн эрхлэгч/ Тэр үед манайх сайн тоглогчидтой, үйл ажиллагаа сайтай, хуучны сайн багтай байсан. Тэгэхэд тэд боломжоо ашиглан Бундеслигт тоглохыг хүссэнээр клубийг орхиж байсан. Тэгээд л ФЦ Баяарн баггүй болж хоцорсон.  

Хэха: ФЦ Баяарны удирдагчид маш алсын хараатай хүмүүс байсан. Анжело Кнолль, ижил хүйстэн байсан. Тэрнээс нь болоод тэрнийг доромжилдог байсан. Тэр үед тэр орчин үеийн, уламжлалт бус санаануудыг гаргадаг байсан. Жишээлбэл Английн клубуудын эсрэг нөхөрсөг тоглолтуудыг зохион байгуулдаг байсан. Өөрсдийнхөө чадварыг сорих гэж. Курт Ландауэр байна. /Курт Ландауэр/1913-14, 1919-21, 1922-33, 1947-51 оны ерөнхийлөгч/ Түүнийг Еврей гээд Германчууд үздэггүй байсан. Шинийг санаачлагч, жишээлбэл тэр Унгарын дасгалжуулагчдын хөлсөлж тоглолтын шинэ санаануудыг туршиж үзэж байсан гэдгийг нь манай фенүүд одоо ч магтдан дурсдаж. Энэ нь надад таалагддаг. Жар, далаад оны үед Вилхелм Нойдеккер бас нэгэн алсын хараатай ерөнхийлөгч байсан. Тэр ФЦ Баяарныг өөрийн төсөл болгосон хүн. Жишээлбэл тэр манайхыг тэр үед Бундеслигт байдаггүй байхад л Германы шилдэг спорт клуб болох зорилгыг тавьж байсан.  Тэр Бундеслигийн дасгалжуулагч Чик Чайковскийг ФЦ Көльнөөс авчирч байсаэн. Тэр залуу тоглогчдод итгэл найдвар тавьдаг байсан.

Фара: Тэр үед бүсийн шилдэг авъяастнуудыг цуглуулж байсан. Тэдний дунд Сэпп Майер  хүртэл байсан юм.

Тайл Д: ФЦ Баяарны нэг дугаартай тамирчин Майер.  Сэпп Майер. Ахин дахин Майер. Майер. Майер.

Сэпм: /Сэпп Майер/ 1962-79 оны тоглогч/ Бид бүгд хорь орчим настай байсан, тэр үедээ маш залуу баг байсан.

Тайл Д: Шүүмжлэгчид болоод хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Бэккэнбауэрыг  сүүлийн жилүүдэд байгаагүй Германы хамгийн авъяасла хөлбөмбөгч гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хорин настайдаа тэрээр хөлбөмбөгийн фенүүдийн хайртай тоглогч болоод байгаа юм.

Фрбэ: /Франц Бэккэнбауэр/ хүндэт ерөнхийлөгч/ Баг шинэ цус, шинэ эрч хүч, залуу тоглогчтой болоход бэлэн байсан.

Тайл Д: Зургаа дугаартай Мюнхений хамгаалагч Шварцэнбек маш сайн байна, Бэккэнбауэртай маш сайн ойлголцож байна.

Улих: Качэ Шварцэнбек Францын хамгийн том мастер хамгаалагч байсан. Тэр замыг нь цэвэрлэж өгөөд Франц бөмбөгөө хүссэн хүндээ дамжуулдаг байсан.  Гатор нэг удаа наргиад “чи төвийн шугам давсныха дараа бөмбөгөө өгөөд буцна шүү. Тэгвэл яах ч үгүй” гэж хэлж байсан юм.  

ЧЧ: /Чик  Чайковский/1963-68 оны дасгалжуулагч/ Миний хамгийн том олж бол “жижиг, тарган Мюллер” байсан.

Тайл Д: Бараг харахгүйгээр ойлголцоэ байна. Мюллер. Янзтай.

Буллэ: /Франц “Буллэ” Рот/ 1966-78оны тоглогч/ Тэр үеийг би хэзээ ч мартахгүй. Сонирхогчдын клубээс ФЦ Баяарнд ирнэ гэдэг ховор тохиолдол байсан.

Хэха: Олон хүн, фенүүд ч гэсэн энэ нийгэмлэг нэг юм хийгээд байна гэсэн мэдрэмжийг авсан. Тэдэнд төлөвлөгөө байна. Тэдэнд том мөрөөдөх зориг байна. Тийм ч болохоор Мюнхен олон ухаалан, авъяаслаг залуу тоглогчид ФЦ Баяарныг зорьж ирсэн гэж би боддог.

Бичиг: 1965оны 6сарын 6. Анхдугаар Бундеслиг. Теннис Боруссиа Берлин, ФЦ Баяарны эсрэг.

Тайл Д: Тийм ээ, дараа нь юу болсныг би тайлбарлах шаардлагагүй байх.

*************

ЖМ42:  Тийм ээ, би поло өмсөх дуртай. Би ч гэсэн хармаар байна. Баярлалаа. Дахиад нэг аваад өг. Онцгүй гарчихаж.

Ээж: Бүрзгэр байсан.

Эр: Хөдөлчихсөн байх.

Хаса: За, дэгжин байна уу. Чиний төлөө. Ийм авъяаслаг хүнтэй гарын үсэг зурах гэж байхад. Одоо чи дахиад гарын үсэг зурах шаардлагагүй. Ганцаараа зурж болно.

Ээж: Тийм ээ, тэр гарын үсэгээ яаж зурахаа их давтсан.

Хаса: Тийм үү?

ЖМ42: Тэгсэн.

Хаса: Сайн байна. Жамал, чи сэтгэл хангалуун байна уу? Хариултаа сайн бодоорой доо.

Эр: Гарын үсэгээ зурчихаад наашаа хараарай. Төгс. Болж байна. Баярлалаа.

Олик: /Оливер Каан/захирал/  Өнөө үед дамгалжуулагч олон зүйл зааж өгч болно. Гэхдээ  нэг тийм жижигхэн ялгаа  байдаг. Тэр бол толгой. Залуу ч гэсэн бидэнтэй  хөл нийлүүлэн алхаж, өөрийгөө хөгжүүлж чадах залуу хүн. “Би ч гэсэн чадна” гэж хэлж чадах хүн.

ЖМ42: Сайхан мэдрэмж, бүх зүйл сайхан харагдаж байна. Цаг агааар сайхан байна, олон сайхан дурсамжууд.

Эр: Сайн уу.  

ЖМ42: Сайн, та сайн уу? Энд би дөрвөн сар амьдарсан. Дараа нь би гэрийнхэнтэйгээ амьдардаг болсон. Хэдий тийм ч гэсэн энд би цагийг сайхан өнгөрүүлсэн. Аав бид хоёр гудамжинд эсрэг хашаандаа бэлтгэл хийдэг байсан. Аав надад бөмбөгийг яаж эзэмших, гүйх гээд олон юм зааж өгсөн. Тэр нь надад их тус болсон.... Би Челситэй долоо, найман жил тоглож байсан. Тэгээд Баяарнд 16 настайдаа ирсэн.  Аав маань Нигерийнх, ээж маань Штутгартынх.

Эр: Манайд сайхан зүйл ирсэн байх чинь.

Дэми: Уулзах сайхан байна. Өндөр болчихож.

ЖМ42: Тийм ээ. тэгсэн.

Эр: Тийм ээ, тэгсэн байна.

ЖМ42: Жаахан л. Би баяртай байгаа. Тийм ээ, бас жаахан хүчтэй болсон.  

Хэгэ:/Херманн Герланд/ дасгалжуулагч/  Энэ хүү надад үргэлж таалагддаг байсан.  Анх хараад л таалагдсан. Бөмбөг сайн эзэмшдэг. Дамжуулалт сайтай. Дамжуулчихаад хараад зогсдоггүй дахиад бөмбөг авахыг хүсдэг.

ЖМ42:  Сайн байгаа.

Дэми: Сайн хичээгээрэй. Илүү дээр байсан ч болно.

ЖМ42: За, хичээнэ ээ.  Баяртай.  

Хэгэ: Тэгээд би Ханзи би нэг сайн тоглодог гэж боддог тоглогчоо захиалъя гэж хэлсэн. Ханзи зөвшөөрөөд ирж бэлтгэл хийснийх нь дараа тэр  “дуртай үедээ ирээд тоглож болно” гэсэн. Тэрнээс хойш үргэлж манайд бэлтгэл хийдэг болсон.   

РЛ09: Тийм ээ, Бамби. Би Бамбигийн зургийг үзсэн. Дараа нь Жамалын зургийг харсан. Харьцуулаад үзвэл үнэхээр төстэй байсан. Нүүр нь биш, биеийн байдал нь.

АД19: Жамал бол бүгдийнх нь дүү шиг байдаг. Тэр олон хүн гэмтсэн байх үеэр ирж таарсан. Тэр энэ түвшинд тоглож чадна гэдэгээ харуулсан.

Эр: Алив ээ.

Эр: Хөдлөөд хөдөл хөдөл.  

Хэха: Лазио Ромтой халз үзэхэд л мэдэгдсэн. Тэр маш тайван байсан.

Бичиг:2021оны 2сарын 23. Аварын лиг шөвгийн найм Лазио Ром, ФЦ Баяарны эсрэг.

Хэха: 17 настай гэж хэлэхээргүй байсан. 

Олик: Тийм ээ, тэр их тайван бас зоригтой байсан. Хараад л айхгүй байгаа нь мэдэгдэж байсан. Тэр чадах юм байна гэж.... Эхний алхмыг хийх нэг хэрэг,  байр сууриа олно гэдэг өөр хэрэг. Зууд ч ганц ч тохиолдохгүй зүйл.

Тайл Д. Бөмбөг Мусиала дээр ирлээ. Энэ том боломж. Мусиала. Тийм ээ, тэр чадлаа. Тэр бол ФЦ Баяарны аваргуудын лигийн хамгийн мэргэн бууч.

Кхру: Тэр одоохондоо юунд ч хүрээгүй байна. Сайн гэрээ хийж чадсан. Баяр хүргэе. Тэр Баяарн Мюнхенд тоглож байгаа. Тэрнийг үндэсний шигшээ багт урих болно. Бүгд гайхалтай... Одоо хамгийн чухал алхмуудыг хийх хэрэгтэй. Тэр бол өөрийгөө батлан харуулах.

Бичиг: 2021оны 4сарын 16. Мюнхений нисэх буудал.

ТМ25:  Санхүүгийн нүүрэнд гарч байгаа санхүүгийн асуудлууд бүгд хоёр долоо хоногийн өмнө болсон юм байдаг. Одоо ямар ч хэрэггүй.

Олик:  Лайпцих Өнөө орой Хоффенхаймыг ялахгүй бол бид Волфсбургт аваргын лигийн зүгт маш чухал алхам хийх болно.  

Бичиг: 2021оны 4сарын 16. РБ Лайпцих ТСГ Хоффенхаймын эсрэг.

КМ13: Тэрэнд байгаа биз дээ? Тийм ээ? Байна уу?

ТМ25: За болно оо, одоо тайвширцагаа  л даа. Бид тайван байх хэрэгтэй.

Флбр: Бид тайван байна аа.

ТМ25: Би тайван л байна.

П: Тайван.

ТМ25:  Тийм ээ, тийм. Бүх зүйл сайхан.

П: Энийг л хэлээд байгаа юм.

ТМ25:  Аа...  

КМ13: Дахиад буланд уу? Яасан бэ?

ТМ25: Хэн Германы аварга болох вэ?

П: Үгүй байлгүй дээ. Буланд уу?   Анхаар. Хүлээгээрэй.

Хээр: Үгүй ээ, үгүй үгүй.

ТМ25: Итгэмээргүй юм.

Хээр: Би ч гэсэн итгэхгүй байна. 

ТМ25: Би итгэхгүй байна. Хөөх, энэ чинь...

Эр: Чи энүүгээр үймүүлсээр байгаад...

ТМ25: Үгүй ээ. Яагаад дахиад буланд хийчихэж байгаа юм?

КМ13: Түрүүн алдаа гарсан.

П: Ийм юм байх уу?

ТМ25: Гар. Гар. Тооцохгүй.

КМ13: Тооцохгүй. өөрөө ч мэдэж байгаа.

ТМ25:Үгүй ээ, үгүй тооцохгүй. Гоол ороход гараар хүрсэн бол гоолыг тооцохгүй.

Эр: Гараар гоол хийж болохгүй.

ТМ25:Дургүй нь хүрч байгаа байх даа.

КМ13: Тийм ээ, болохгүй. Тэр өөрөө ч мэдэж байгаа. Өөрөө мэдэж байгаа. Үгүй ээ, гар хүрээгүй байна.

ТМ25:Маш чухал зүйл. Гар хүрээгүй ээ, алив л дээ гээд л...

КМ13: Харамсалтай нь байж байна даа.

П: Аймаар итгэлтэй байсан.

ТМ25: Гоол биш... За тэр гяндангаасаа гарч ирлээ. Чи том зүйлээс хоцорлоо доо.

Эр: Гар бөмбөг. Гар бөмбөг.

КМ13: Танк юу. /Thank you/.

**************

Какр: Та нар энэ автобусанд суугаарай. Лерой ийшээ. Тийшээ. Ханзи энэ автобусанд суу. Данни  ч гэсэн ийшээ. Скотти, энэ автобусанд суучих. Болчихлоо.

Эр: Бундеслигийн улирал дуусахад тоглолтын зургаан өдөр үлдээд байгаа ч Баяарны дасгалжуулагч Ханзи Фликийн ирээдүй тодорхойгүй байсаар байна. Германы хөлбөмбөгийг холбоонд очих уу, эсвэл Баяарнд үлдэх үү?    

Эр: Зарим зүйлийг сонсохоос ч залхдаг. Гэхдээ ФЦ Баяарны хувьд байдал хачин байна. 

Эр: Магадгүй энэ нь авах боломжтой бүх цомыг авсан болохоор ингэдэг юм бол уу?

Эр: Тэрний дотор нэг юм ажиллаад байгаад, дотор нь нэг юм буцлаад байгаа нь харахад л ойлгомжтой байна. Тэр маш, маш хүнд шийдвэр гаргах гэж байх шигб айна.

Эр: Надад нэг онол байна.  Та зун дуусахад юу хийхээ шийдчихсэн байх.

Хафл: Энэ таны онол. Би хариулах албагүй.

Эр: За.

Хафл: За, баярлалаа.

Эр: Баярлалаа.

Бичиг: ВФЛ Волфсбург, ФЦ Баяарны эсрэг. 2021оны 4сарын 17.

Тайл Д:  Бундеслигийн хамгийн төвөгтэй даалгавруудын нэг. Баяарнууд урагшлах ёстой. Парисаас хойш 4хоногийн дараа ВФЛ Волфсбургт зочилж байна. 9 дэх удаагаа дараалан аварга болох маш чухал алхам. Жмал Мусиала гарааны бүрэлдэхүүнд багтсан байна. Мюнхенчүүдэд олдсон эхний боломж.

Эр: Чупо, сайн байна. Дахиад...

Эр: Урагшаа. урагшаа.

Хафл: Урагшаа . Урагшаа. Урагшаа.

Тайл Д:  Мусиала. Мусиала Мбабугийн эсрэг. Хатуухан цохилт боллоо.

Хафл: Яв, яв. Дундуур нь гар...

Тайл Д: Мюнхений Алфонзо Девис давамгайлж байна. Цэвэрхэн дамжуулалт... Жамал Мусиалатай сайхан ойлголцлоо. Шууд цохилт. Тэг нэг...

Бүгд: Тийм ээ. Барво Жамал. Бараво.

Тайл Д: Жамал Мусиала.

Эр: Сайн байна шүү, тээ?

Тайл Д: Дахиад Мусиала , энэ удаа Алабатай... Гэвч хаалгач Кастел алдаа гаргалаа. Чупо Мотин. Энэнээс ч хэцүү гоолуудыг хийж байсан.  

Эр: Урагшаа.

Тайл Д: Тэг хоёр. Баяарн бүх талаараа илүүрхэж байна. Бөмбөгөө алдчихлаа. Ийм юм байх гэж. Вегхорст...

Хафл: Чөтгөр ав...

Тайл Д:  Тоглолт  үргэлжилж байна. Баяарнууд бөмбөг эзэмшиж байна. Павард, Томас Мюллер. Тэрний эсрэг талд Мусиала явж байна. Яах аргагүй орчихлоо....

Хафл: Хөөе. Толгойгоороо.

Тайл Д: Галзуу байлаа. Тоглолт галзуу болж байна. Дараагийн боломж. Вольфсбург. Вольфсбург ийн Вегхорст, Нойер...

Хафл: Ийшээ...

Тайл Д: Оттавио. Оттавио бөмбөгөө дамжууллаа, Максимилиан Филип. хоёр гурав. Дахиад Мусиала. Хүчтэй тоглолт болж байна. Мюллер. Мюллер.   Баяарнчууд дараагийн гоолоо хийх гэж байна... Мусиала... Орсонгүй. Орсонгүй.

Эр: Дамжуул, дамжуул, дамжуул.

Эр: Лерой...  

Эр: Сайн байна.

Эр: Дахиад...

Тайл Д: Найман минут хүрэхтэй үгүй хугацаа үлдээд байна.

Хаса: Сайн байлаа. Сайн байлаа.

Тайл Д: Русиллион...

Хафл: Хамгаалахад бэлэн үү?

Эр: Таван минут уу? Яаж?

Тайл Д: Нэмэлт цаг. Таван минут.

Хаса: Хангалттай.

Хафл:  Сайн байна. Сайн байна.

Хаса: Одоо хангалттай.

Эр Эр:. Тийм ээ. Тийм ээ.

Эр: Браво.

Хафл: Жонни. Залуус аа, залуус аа. залуус аа. Надад та нарт хэлэх юм байна. Бид маш сайн харьцаатай байдаг, дотно харьцаа. Энийг та нар хаа нэгтээгээс биш надаас сонсоосой гэж би хүсч байна. Энэ миний хувьд маш чухал. Би энэ долоо хоногт нийгэмлэгт хэлсэн байгаа. Паристай хийсэн тоглолтын дараа би энэ улирлыг дуусгаад болих гэж байгаагаа хэлсэн. Ажлаа үргэлжлүүлэхгүй гэж шийдсэн. Энэ шийдвэрийг олон шалтгаанаар гаргасан байгаа. Миний хувьд та нартай ажиллах маш сайхан байсан, одоо ч байгаа. Та нар миний хэзээ ч харж байгаагүй баг. Тиймээс та нартаа ийм сайхан цагийг хамт өнгөрөөж, амжилтанд хамтдаа хүрсэн явдалд баярлалаа. Гэхдээ миний хувьд, хэзээнээс ч юм... дахиад чадахгүй нь. Би цаашид бусдын нүдэнд хатуу залуу болж харагдаж чадахгүй нь. Та нар бас клубийг ойлгоно гэж найдаж байна. Бүх зүйлд баярлалаа. Залуус аа, одоохондоо үргэлжилсээр байна. Бидэнд таван тоглолт үлдсэн. Бид чадах бүхнээ хийх болно. За юу?

Эр эр эр: За. Тийм ээ.

Хафл: Та нартаа баярлалаа. Ийм л байна... Би хийхгүй ээ. Юу ч хийхгүй. СКАЙ хийнэ ээ. Би гурав дахиа хэлэхгүй. Би гурван удаа давтах ёстой юу?

Дини: Уучлаарай, Ханзи. Харамсалтай нь чи хийх ёстой. Тэгэхгүй бол тэд итгэхгүй. Өөр арга алга.

Эр: Имейлд даруулж байна уу?

Хафл: Тийм ээ.

Олик: Тийм ээ, бид өөрсдөөсөө асууж байсан үе ч байгаа. Бид хөндлөнгөөс арай хүчтэй оролцдог байж уу? Эсвэл арай илүү харилцах ёстой байсан юм бол уу? Хасан, одоо... тэрнийг бүгд буруутгаж байна. Миний бодлоор энэ бол хэтэрхий ойр... өмнөхөөсөө өөр юм харахгүй байна гэж ойлгож байна.

Хаса: Тэр амжилтыг хүссэн. Би амжилтанд хүрэхийг хүссэн. Би тэрний ажлыг бас дасгалжуулагчийнх нь хувиар тэрнийг хүндэлдэг. Энэ үүрд үлдэх болно. Зургаан аваргын цом... Тийм ээ, Гайхалтай том амжилт.

Улих: Тиймээ, тэрэнд шигшээ багийн дасгалжуулагч болох боломж гарч ирээгүй бол Ханзи бидэнтэй үлдэх байсан гэж бодож байна. Одоо ч гэсэн энэ ажил нь дасгалжуулагч хүний хүрч болох хамгийн том өндөрлөг. Гэхдээ л тоглолтонд ялагдах юм бол хэвлэлийнхний амны бай болно. ОДоохондоо энэ өөрчлөгдөхгүй. Ханзи тэрийг мэдрэх байх.

ЖК06: /Жошуа Киммих №6/Зарчмын хувьд  хэвлэл мэдээллийг уншиж байсан бол тиймэрхүү зүйл болох гээд байгаа нь мэдэгдэж байсан. Мэдээж би хувиа бодсон талаасаа тэрнийг үндэсний шигшээд зун очоосой л гэж хүсч байна. Тэгэхгүй бол тэрнийг дасгалжуулагчийн хувиар бүрмөсөн алдах юм бол хайран байх болно. Тоглогчийн хувиар. Тэр Баяарнтай бүх цомыг хожсон. Шигшээ багтай ч бас чадна гэж найдаж байна. Харамсалтай нь Девид тэгж чадахгүй. Асуудал байсан  уу гэж үү? Мэдэхгүй ээ. Тоглогчид тийм зүйлээс хол байдаг, юу болж байгааг мэддэггүй. Ийм багийг амархан орхиод явчихдаггүй юм.

ДА27: Тэр үнэн. Үнэн шүү.

РЛ09: /Роберт Левандовски №9/  Би сэтгэл хангалуун биш байгаа. Гэхдээ мэдээж шийдвэрийг нь хүлээн авч, хүндлэх ёстой. Би хэлсэн... Шийдвэрийг хүн өөрөө л гаргах ёстой. Дасгалжуулач  ч ялгаагүй.

ТТУ: Зүгээр л их дотно харилцаа, хүчтэй холбоо байсан. Энийг эцсийн мөч хүртэл мэдэрсэн. Ханзийг явж байгаагаа мэдэгдэхэд тэрний болоод тоглогчдын сэтгэл ямар их хөдөлж,  энэ шийдвэрийг хүлээж авахад ямар хэцүү байгаа нь анзаарагдсан.

Фрбэ: Тийм  ээ,  жаахан  гэсэн тайвширсан гэж бодож байна. Магадгүй жаахан оройтсон ч байж магадгүй.

Юухэ: /Юупп Хэйнкэс/1987-91, 2009, 2011-13, 2017-18оны дасгалжуулагч/  Хүн өөрөө л шийдэх ёстой гэж би боддог. Бас би тэрнийг ФЦ Баяарнд үлдсэн бол биб яарлах байсан. Учир нь тэр энд шинэ эринийг бүтээх байсан. Жил хагас бол эрин үе биш. Энэ бол зүгээр л амжилттай үе шат. Гэхдээ жинхэнэ эрин гэж жараад оны сүүлч, далаад он нь Баяарны эрин үе байсан. Тэндээс л домог төрсөн юм.

Фара: ФЦ Баяарныг Бундеслигт орж ирэхэд тухайн үеийн СЦ Фрайбург шиг залуухан, сонирхол татсан багт тооцогдож байсан. Одоо бол энэ багийг Бундеслигийн сонирхол татсан багаар сонгосныг ойлгох боломжгүй.

Сэпм: Тэр үед хэдэн залуучууд байсан. 15 залуугийн арав нь өсвөр насныхан байсан. Бид нэг нэгнээ мэддэг байсан. Бундеслигт ороход бид 18,  19, 20 настай л байсан, бүгдээрээ нэгдмэл байсан. Бүгд нэг санаатай байсан.

Дуу явна.

Сэпм: Нэг нэгнээ мэддэг байсан болохоор нэг нэгнээ загнадаг байлаа. Заримдаа хэрэлдчихдэг ч байсан. Тэгээд л бүгдийг нь мартчихна. Тоглолт болоход, тоглолт байсан. Бүгд эргээд нэг баг болдог байсан. Тийм л байсан.

Фрбэ: Бундеслигт орсон эхний жилээ гуравт орсон. Цом авсан. Тэгэхээр бид эхний жилээ л тэнд байх эрхтэй гэдэгээ харуулж чадсан.

Бичиг: ФЦ Баяарн Гласков Рэнжерс Европын цомын шувтаргын тэмцээн. 1967оны 5 сарын 31.

Фара:  Дараа жил нь тэд Европын аваргад түрүүлж, цомын эзэн болсон. Энэ баг ямар чанартай баг болохыг баталж өгсөн юм. Дөрвөн жилийн дараа тэд дахин ялсан.

Тайл Д:  Шинэ аваргуудад бид чин сэтгэлээсээ баяр хүргэж байна.

Фара: Бундеслигийн клубууд тэр дундаа ФЦ Баяарн өөрсдийгөө яаж санхүүжүүлдэг талаар судлаад үзвэл хамгийн өндөр ашиг нь үзэгчдээс орж ирдэг байсан. Дараа нь олон улсын нөхөрсөг тоглолтуудаас олдог ашиг байсан.

Сэпм: Бид Европын цомын эсвэл Дэлхийн аварга болсон бол энэ титмээ ашиглаж мөнгө олдог байсан. Дараа нь бид Перу, Бразил, Мексикт тоглож байсан.

Буллэ: Тэгээд бид даваа гарагт тоглочихоод, лхагва, пүрэв гарагт эргэж ирээд бямба гарагт Бундеслигийн тоглолтуудд оролцдог байлаа. Ийм зүйл ганц удаа ч биш, нийтлэг болдог байсан.

Тайлбар: ФЦ Баяарн, Атлетико Мадридын эсрэг. Европын цомын финал. 1974 оны 5сарын 15.

Тайл Д:  Брюсселийн Хейсел стадионд тавтай морил. Хөлбөмбөг тоглоход яг тохирсон үдэш байна. 

Тайл Е:  Баяарн Мюнхен, Атлетико Мадрид багууд Европын аваргын цомын төлөө өрсөлдөх гэж байна.

Сэпм: Их хатуу ширүүн тоглолт болсон. Амархан зүйл ганц ч байгаагүй. Юу ч байгаагүй.

Тайл Д: Нэмэлт цагийн найман минут үлдээд байна.

Сэпм: Торгуулийн цохилт хүртэл.

Тайл Е:  Луис өшиглөлөө. Хананы дээгүүр гайхалтай нэвтэлж чадлаа. Луис маш сайн буудлаа.  ОДоо Баяарн дарамтыг мэдэрч эхэлж байгаа байх. Цаг тавхан минут үлдээд байна.

Улих: 120 дахь минутанд... дуусахын өмнөхөн... Бараг ялагдчихсан байсан.

Сэпм: Тэгэхэд дуусчихсан байсан. Гэтэл Качэ...

Буллэ: Сүүлчийн минут ч биш, секундэд... Тэр төвийн шугамыг давууд яахаа ч мэдэхгүй сандарсандаа шууд хаалга өшиглөсөн...

Тайл Е: Шварцэнбекк. Тийм ээ. Шварцэнбекк оноог тэнцүүлж чадлаа.

Олик: Тийм ээ, энэ бол алдартай азтай мөч. Эндээс л домог үүсдэг.

Тайл Д: Дахин тоглолт болох нь тодорхой боллоо.

Улих: Тэр үед давтан тоглодог байсан. Үнэхээр итгэмээргүй. Бид шүдний сойзоо ч авчраагүй байсан.

Бичиг: ФЦ Баяарн, Атлетико Мадридын эсрэг цомын тэмцээн. 1974 оны 5сраын 17.

Улих: Баасан гарагт дахиад тоглонон гэж хэн ч төсөөлөөгүй...

Тайл Д: Хөнес бөмбөгийг авлаа. Зам чөлөөтэй байна. Тэр ганцаараа явахаас аргагүй, тэрэнд туслах хүн алга...Одоо.  Ули... Гоол... Гоол.  

Сэпм: Баасан гарагт бид Атлетико Мадридыг буулгаж авсан. Дөрөв тэгээр ялсан.

Тайл Д:  Бараг найдваргүй хожигдож явсан баг Ули Хөнесийн оруулсан гоолын ачаар  байдлыр өөрчилж дахин гурван гоол оруулж чадлаа... Авч болох хамгийн дээд цом Германы хөлбөмбөгийн аваргуудад ирлээ. Мюнений ФЦ Баяарн.

Буллэ: Энэ бол Европын цом, улсын аварга гээд гурван удаа дараалсан ялалтын эхлэл нь байсан.

Бичиг: 1976оны 5сарын 12. ФЦ Баяарн, Сейн Энтиенн Европын аваргуудын цомын финал.

КМ13:  Сайн уу. Чупо Мотин. Би уулзалттай. Баярлалаа. Сайхан хооллоорой.

Эм: Би идэх юм авчирч өгөх үү?

 Хаса: Хэрэггүй ээ, баярлалаа.

Эм: За.

Хаса: Тэгэхээр бид чамтай нөхцөл байдлын талаар ярилцах гэсэн юм. Бид чамайг авч үлдэх хүсэлтэй байгаа. Гэхдээ хугацааны талаар ярих зүйл байгаа. Нөгөө талаасаа бид чиний тоглож байгааг, чамд тоглох боломж, боломж олдсон үед боломжоо хэрхэн ашиглаж байгаа, манай багт ямар үнэ цэнэтэй тоглогч вэ гэдгийг бид мэдэж байгаа.

КМ13:  Би мэдээж... Би мэргэн бууч биш, Левандовский шиг оноо авирдаггүй байх. Мэдэхгүй юм. Гэхдээ би талбайд гараад хамгийн түрүүнд “Би сайн тоглох болно. Багийнхандаа тусална, боломж олдвол гоол хийж эсвэл амжилттай дамжуулалт хийх болно” гэж өөртөө хэлдэг.   Бусад талаараа бол надад гоол хийх үү үгүй юу гэдэг хамаагүй байдаг.

Манэ: Лайпцихийн тоглолтын дараа бид ярилцсан.

КМ13: За?

Манэ: Тэр үеэр бид чиний оруулсан хувь нэмрийн  талаар ярилцсан.

КМ13: За.

Манэ: Бидний хувьд эхний хагас  нэмэх нэг байсан.  Үнэн шүү. Тоглоомонд орж ирээд, яаж чадвараа харуулсан чинь.

Хаса: Сайн байсан.   Их сайн байсан.

Эр: Амжилт хүсье.

КМ13: Баярлалаа.

Хаса: Чупо, Лерой, Марк Рока, Сарр, Танги гэх мэт шинээр нэмж ирсэн тоглогчид, бусад тоглогчдыг ч гэсэн бид аварга болоосой гэж хүсч байгаа.

Якдр: /Яан Кристиан Дрээзэн/санхүү хариуцсан захирал/ Зардлаа хасч байж аварга болдоггүй, илүү их мөнгө олж байж аварга болдог. Энэ бол  миний спортын салбарт байдаг болохоор зүгээр ч нэг хэлчихсэн өгүүлбэр биш юм.  Би аж үйлдвэрийн салбарт байсан ч энэ өгүүлбэрийг хэлэх л болно.  

Анжу: Мэдээж бид худалдан авалт хийдэг. Муу худалдан авалт ч хийдэг. Тийм ээ,  зах зээлийг сайн ажиглах хэрэгтэй. Гэхдээ л бүтэлгүйтэх тохиолдол байдаг. 

Эр: Гайхалтай. Тэгвэл би баяртай байна.

Анжу:  Бид гурваас авахуулаад зургааг хийж байсан. Одоо энийгээ ашиглаад бизнесменүүдэд өөрсдийгөө хүчирхэг брэнд гэж танилцуулж чаддаг болсон.

Эр: Сайн байна.  сайн байна. Маш сайн.

Эр: Энд байж байна.

Эр: Энд зогсож байна.

Анжу: Хүмүүс манайтай ажиллах гээд хамтрагчид дугаарлаад хүлээж байдаг гэж боддог. Дугаар тараагаад дараагийнх нь гэж байгаа юм шиг. Тийм биш. Хамтрагч маань бидэнтэй тохирох ёстой.  

Эр: Гайхалтай.

Олик: Сайн байна. 

Жкдр: Бид ч гэсэн хэмнэх ёстой. Яг одоо ч гэсэн хэмнэлт хийж байгаа... Бид мөнгөн дээр хэвтдэггүй. Мөнгө маань наранд хайлж байгаа цас шиг л алга болдог.  Энэ гадаа байгаа 1-р талбайг аваад үзье. тусгаарлах дэлгэц. Пэп Гардиола хийлгэхийг хүссэн. Бид электрон аргаар шийдвэрлэх үү, эсвэл механик аргаар шийдвэрлэх үү? Жижиг зүйл шиг сонсогдож байгаа. Гэхдээ 150мянган еврогийн ялгаатай.

Эр: Тийм их биш байна.

Эр: Хагас метр байна.  

Эр: Надад өгөөч... Эндээс татаад...

Эр: Итгэмээргүй юм.   

Жкдр: Тийм ээ, бид  үзэгчгүй бэлтгэл хийх болгондоо хөшигөө хаадаг болно. Энэ нь арай хямд. Манай ажилчид байгаа юм чинь. Тэгээд л бид хөшиг татдаг болсон. 150мянган евро хэмнэсэн.

Эр: Сайхан хэмнэлээ.

Жкдр:  Бид өөртөө татдаг байх ёстой. Фенүүдээ, хамтрагчид аа, спонсоруудыг өөртөө татдаг байх ёстой. Тэгж байж ашигтай байж чадна. Энэ нь би ус, кекс зарсанаас л дээр.  

Хафл: Энийг бид сүүлийн үед их сайн хйидэг болоод байгаа. Орон зайг мэдэрч, тэр зайг ашиглаж, байрлалаа солих. Өнөөдөр  сүүлээсээ гурав дахь тоглолтын өдөр бидэнд шуудайг хаах боломж гарч байна. Би талбай дээр дараагийн гурван оноог авчрах мэргэжлийнхнийг гаргахыг хүсч байна. Бид энд ялахын тулд ирсэн. Бид ялахаар ирсэн. За юу?

Эр:  Эхлээд шар айрагны хайрцагнуудыг гаргаад. Дараа нь оргилуун дарс, бохир хувцасны хайрцагт байгаа. Шар айрагтай хайрцагийг л гаргачих.

Бичиг: ФСВ Майнц 05, ФЦ Баяарны эсрэг. 2021 оны 4сарын 24.

Тайл Е: Өдрийн мэнд Майнц хотод тавтай морил. Бундеслигийн түүхэн өдөр болж мэдэх энэ өдөрт тавтай морил.  Баяарн Мюнхен өнөөдөр дараалсан 9 дэх цомоо авах зорилготой ирээд байна. Гоол... Энэ чинь юу вэ? Жонатан Буркард тоглолт эхлээд гурван минут ч болоогүй байхад хаалга өшиглөлөө. Нойер ийм зүйл болно гэж бодоогүй байсан байх. Жигүүрээс төв рүү орлоо... Тэнгэр минь, толгойгоороо цохилоо. Өөрийн хаалганд оруулах шахлаа.

Эр: Итгэмээргүй юм. Юу хийгээд байна аа?

Кхру: Арван оноогоор тэргүүлж байгаа, дахиад дөрөв тоглох болохоор юу л болов гэж бодож байгаа байх.  

Тайл Д: Торгуулийн цохилт хийхэд сайхан байрлал. Мануэл Нойерын хувьд аюул байж мэдэх юм.

Эр эр: Тийм ээ. Тийм ээ.

Тайл Е:  Хэтэрхий олон алдаа. Хэтэрхий, хэтэрхий олон алдаа. Хоёр нэг. Майнц ялж байна. Баяарны тоглогчид клуб нь ялагдсан сэтгэлээр унаж байгаа байх.

Хафл: Өнөөдөр биш сайнгүй байлаа. Бидэнд боломж олдсонгүй. Залуус аа, бид энэнээс ч дор зүйл үзэж байсан.

Хаса: Одоо бид ажиллана.  Энэ хүртэл зүгээр л наргиа байсан. Бид шинэ дасгалжуулагчтайгаа уулзана. Тэрэнтэй ярилцаж үзнэ.

Манэ: Дасгалжуулагчтай уулзаад урьдчилж маш олон сэдвээр ярилцаж, санаа бодлыг нь сонсдог.

Хаса: Өнөөдөр тоглолт хэдээс вэ? Наймаас байлуу?

Манэ: Тийм.

Хаса: Хамт үзэж болох юм.

Манэ: Тэр маш анхааралтай үзэхийг хүсэх байх. Манай дараагийн өрсөлдөгчид болохоор.

Хаса: Харин ч сайн хэрэг. Бидэнд сэтгэгдлээ шууд хэлж болно.

Манэ: Тийм ээ. ... Тийм ээ, яг зөв. Чиний зөв. Тийм үү?

Хаса: Тэр хаалган дээр зогсож байгаа юу? Хар даа, сургуулийн хүүхэд шиг.

5-р хэсэг төгсөв.  

Орчуулсан Жамбалын Тамир.

 

Back to episodes Go home