FC.Bayern Behind The Legend 4

FC.Bayern Behind The Legend S01-4

Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.

Үргэлжлэх хугацаа: 49мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Хафл:

Олик: эр, хаалгач Оливер Каан

КХР: эр, Карл-Хайнц Румменигэ, эзэмшигчдийн нэг

Улих: эр, Улих Хөнес ФЦ Баяарныг үндэслэн байгуулагч

Тайл:  тоглолт тайлбарлагч

Какр: эм, багийн менежер

 

Бичиг: Аваргуудын лиг шөвгийн найм. ФЦ Баяарн, Парис Сейнт Жермейний эсрэг.  2021оны 4сарын 7.

Эр: Урагшаа.

Тайл Д:       Аваргуудын шөвгийн найм. ФЦ Баяарн Мюнхен Парис Сейнт Жермейнийг хүлээн авч байна. Лисабонд учраа таарсанаас хойш найман сарын дараа, дахин уулзаж байна... Мэдээж, Парисчууд хариугаа авахаар ирсэн байгаа... Баяарны Горецка.  Хернандез руу сайхан дамжууллаа.  Энэ Мюнхений эхний боломж байх болно. Хернандез. Булангаас сайхан гаргалаа. Чупо Мотин. Том боломж. ФЦ Баяарны дараагийн боломж. Киммих. Бөмбөгөө алдчихлаа. Парисын Неймар бөмбөг эзэмшиж байна.  Мбаппэ өшиглөлөө. Парис анхны боломжоо амжилттай ашиглалаа. Тэг нэг.

Эр: Яагаад тэднийг оруулчихаж байгаа юм бэ?

Тайл Д: Бөмбөгийг эзэмшсээр байна, Санэ тэргүүлж явна. Павардад тавьж өглөө... Баяарнчууд зогсолтгүй ажилласаар байна... Хөөх... Ойрхон байлаа. Киммихийн торгуулийн цохилт. Горецкад сайхан боломж олдлоо. Горецка....

Эр: Тийм  ээ.

Тайл Д: Гоол орсонгүй. Тоглолт Парисын талд үргэлжилж байна. Неймар... Маркиниос... Булан руу цохиж магадгүй... Тэг хоёр. Энэ гоолыг тооцлоо.

Хобр: Хоёр буудсан, хоёр гоол.

Какр: Леоныг гаргах уу, Ханзи?

ЖК06: Тэрнийг солиоч. Бид дутуу хүнтэй таван минут тоглолоо.

Та:йл Д: Горецка гарч байна. Никлас Зюлэг ч гэсэн сольж магадгүй байна.

ЛГ18:    Ники, яасан бэ?

НС04: Миний чөмөг дахиад л, гэнэтхэн.

Тайл Д: Боатэн, хүчтэй тулаан болж байна. Санэ. Алабагийн дайралт. Мюллер. Мюллер 4м-ээс. Киммих. Дараагийнх нь Павард. Фланкэ сайн тоглож байна. Чупо-Мотин. Баяарнчууд тоглолтонд орж ирлээ.

ЖК06: Энэ төгсгөл биш шүү, залуус аа. Бидэнд 4 удаа гоол оруулах боломж байсан.

ЖБ17: Надад урт гогцоо хэрэгтэй байна.

Хафл: Залуус аа, статистикийн хувьд манайх бүгдээр нь тэргүүлж явна. Одоо хамаагүй ээ, нэгэнт өөрчлөх боломжгүй. Гэхдээ бидний тоглож байгаа арга барил сайн байна. Бүтэлгүйтсэн хоёр гоол ч тэр. Гэхдээ, залуус аа, гоол хийхийн төлөө тэмц. Зарим гоолыг өвдөг чинь гэмтсэн хүн шиг хөлийнхөө дотор талаар өшиглөөд байна. Залуус аа, боломж олдвол битгий алд, шууд дайр.  

Тайл Д: Эхний хагаст найман удаагийн дайралтаас хоёр гоол хийснээр Парис тоглолтыг хошуучилж явна. Баяарнчууд тэмцсээр байна. Дараагийн боломж Павардад олдлоо... Тэд оноогоо тэнцүүлэхийг хичээж байна. Тэгж чадахгүй бол тоглолтын хоёрдугаар хагас хэцүүхэн байх болно. Мюнхенчүүдийн дараагийн боломж... Киммихийн торгуулийн цохилт, Мюллер. Бөмбөг орчихлоо. Харьцаа хоёр хоёр. Тоглолт эн тэнцүү явж байна. Сүүлийн хагаст энгийн ялалт байгуулахад л хангалттай боллоо. Дракслер. Ди Мариагийн хажуугаар гараад явчихлаа. Мбаппэ. Боатэн амжих ирэх бол уу? Мбаппэ. Мбаппэ....

Эр: Новш гэж.

Хобр: Өнөөдөр бүтэлгүй байх чинь.   

Тайл Д: 23 довтолгооноос 4гоол. Баяарнчууд амьдралдаа хожигдож  болохгүй тоглолтонд хожигдож байна.

Хафл: Залуус аа, бид Парист гоол хийж, ура хашгирах болно. За юу? Бид тэнд  өөртөө итгэлтэйгээр очоод, өнөө оройных шиг тоглох болно. Гэхдээ бид гоол хийх болно. За юу?  

Бичиг: Амазон студи үзүүлж байна. Даблю энд Бэ телевизийн бүтээл.

Эр: Гоол. Баваричууд тэргүүлж явна.

Эр: Руммэнигэ, сайн байна. Руммэнигэ.

Эр: Тиймээ, гоол...

Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.

ЖК06: Тийм ээ, хөдлөхөөр хамаагүй дээр байна. Энд... Гол нь энд.

Флбр: Сайн уу, Танги.

П: Яг наана чинь өвдөж байна уу, доошоо бас өвдөж байна уу? .... Энд нуруунд чинь уу, эсвэл өгзөг рүү чинь бас мэдрэгдэж байна уу? Цавь руу чинь мэдрэгдэж байна уу?

ЛГ18: Үгүй ээ.

П: Доошоо хараад хэвт дээ. Энэ хавьд, энэ цэгнүүд дээр дарахаар өвдөж байна уу?

ЛГ18: Үгүй.

П: Минийхээр бол өнөөдөртөө зүгээр байх. Туршаад үз.

ЛГ18:  За.

Ёоха:/Доктор Ёохэн Ханнэ/согон заслын эмч/  Леоны булчин нь их хатуурсан  байгаа. Өөрөөр хэлбэл булчингууд нь өндөр ачаалалтай байна гэсэн үг. Хоёр дахь тоглолтонд хэцүүхэн л байх байх. Голасуудал нь тэрнийг тоглолтоос гаргачихлаа булчингийн бүтцийн гэмтэлтэй болох эрсдэлтэй. Гэхдээ бид тэрнийг тоглуулахын тулд чадах бүхнээ, боломжтой бүхнийг хийх болно.

-       Одоогоор гэмтэлтэй хүн манайд олон байна. Леви, Никлас, Зюлэ, Сэрж Гнабри гээд л. Дээр нь Лукас Хернандезийн хавирганы битүү няцралт. Энэ маш хэцүү, амьсгалах тоолонд өвддөг. Лукас бол сайн тэмцэгч. Хичнээн өвдсөн ч тоодоггүй. Тэр талбай дээр гарахын тулд чадах бүхнээ хийдэг.

Маст: /Макс Штээгмюллер/Герман хэлний багш/  Хөөе, Люки. Удахгүй тоглолтын өмнө болоод дараа ярилцлага өгдөг болоход бэлдэх хэрэгтэй байна.

ЛХ21: Аанхан.

Маст: Ойлгомжтой юу?

ЛХ21: Тийм ээ.

Маст:  Бид тоглолтын үеэр маш муу...

ЛХ21: байсан.

Маст: Чи түрүүн хэлсэн шд. Хэзээ түрэмгий байдаг билээ? 

ЛХ21: Халз тулаан.

Маст: Тийм ээ, сайн байна. халз тулаан.

ЛХ21: /Лукас Хернандез №21/ Зуучлагч маань нэг өдөр надад Баяарн намайг сонирхож байна гэж хэлсэн. Долоо хоногийн дараа тэр надад Хасан чамайг харсан, чамтай уулзаж, танилцахыг хүсч байна гэж хэлсэн. Тэгээд бид уулзсан. Тэр Испаниар сайн ярьдаг болохоор тэрэнтэй ярихад амар байсан. Хэл амаа ололцоход амархан байсан. Испанид спорт хариуцсан захирлууд Хасан шиг байдаггүй. Мэдээж тэд тоглогчидоо зохион байгуулдаг л даа, гэхдээ өдөр бүр багийнхантайгаа байдаггүй. Харин энд спорт хариуцсан захирал бидний дунд байдаг, бидний л нэг шиг байдаг. Гэр бүл шиг санагддаг.

*************

Хафл:/Ханзи Флик/дасгалжуулагч/ Өнгөрсөн улиоалд Лукас бөмбөг хэр сайн эзэмшдэгээ харуулсан. Тэрний харуулсан түрэмгий байдал бидэнд сайнаар нөлөөлсөн.Тэрний хувьд дараагийн алхам бол тушаал өгч, удирдагч болох. Тэгвэл бидэнд илүү сайхан байх болно.

Эр: Луки. Луки. Тийм ээ.

ЛХ21: Манай хамгаалалтынхан Герман гэхээсээ илүү Францчууд байдаг. Би Максаас Германаар биш Францаар ярьж болох уу гэж асуусан...

БП05: /Бенжамин Павард №5/ Тийм ээ, бид бүгд найзууд. Бидний уури амьсгал сайхан байдаг.

Тайл: Толиссо. Ням гарагийн сайхан гоол байна. Коман. Кингсли Коман.  Бенжамин Павард.

КТ24: Тийм ээ, би тэрнийг бага байхын танина. Ёо...

БП05:  Юу байна даа?

КК29:/Кингсли Коман -29/  Энд ирсний дараа Францчууд байгааг хараад баярласан. Энд дасахад тус болсон. Хэдий гадаадад байгаа ч гэртээ байгаа юм шиг санагддаг.

КТ24:/Корентин Толиссощ №24/             Надад тэрний байдал таалагдсан. Тэдний үргэлж ялах хүслийг жинхэнэ Герман зан гэж хэлж болно. Энд тийм л байдаг. Бид сайн найзууд, бас хамтдаа хөгжилтэй байдаг. Бид ихэнх цагийг хамтдаа өнгөрөөдөг.

Фрри:/Франк Рибери/2007-19 оны тоглогч/  Баяарнд Франц тоглогчид байсаар ирсэн. Лизаразу, Саниоль,... Энэ бол уламжлал. Яагаад гэдгийг мэдэхгүй ч бид Баяарн Мюнхенд хайртай.

ЛХ21: Ирэх жил хэдэн чухал хүмүүс явна. Хави, Жером, Девид гэх мэт. Тэд бол багийн шилдэг тоглогчид, удирдагчид. Эдгээр тоглогчидгүйгээр баг шинэчлэгдэх ёстой гэдэг нь ойлгомжтой. Тэдний үүргийг өөр хүмүүс гүйцэтгэх шаардлагатай болно. Би энэнд бэлтгэлтэй байгаа, бас тоглолтын талбай дээр удирдагчийн үүргийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно.

Бичиг: 2021 оны 4сарын 9. Тоглолт болохоос 4хоногийн өмнө.  Зэбенер гудамж, хэвлэлийн хурал

Хафл: Сайн уу. Зүгээр үү?

Дини:  Бүгдээрээ сайн уу. Хурлаа эхэлцэгээе. Аль хэдийн нэг нь гараа өргөчихөж.

Эр: Германы хөлбөмбөгийн холбоо танд хандвал гэрээний байдлаас үл хамааран клуб хамтарч ажиллах уу?

Эр: Захирал Карл Хайнц Руммэнигэ энэ тохиолдолд тайван байхыг анхааруулсан.

Эр: Ноён Флик, Германы үндэсний дасгалуулагч болж чадна гэж та бодож байна уу?

Хафл: Би ойлгож байна аа... Фликээс ч юм уу хэн нэгнээр ямар нэг юм хэлүүлэх нь, шинэ юм мэдэж авах нь  та нарын ажил гэдгийг. Маш сайн ойлгож байна. Гэхдээ дараа дахиад надад ийм асуулт тавих юм бол би “дараагийн асуулт” гэж хэлэх болно гэдгийг ойлгоорой. Яагаад гэвэл надад хариулах сонирхол алга...

Эр: Би энэ тодорхойгүй байдлыг ойлгохгүй байна. Та нар тайлбарлахгүй байх тусам  энэ асуудал байсаар байх болно. Яагаад энэ асуудлыг дуусгаж болохгүй гэж.

Хафл: Үгүй ээ.

Дини: Үгүй ээ,

Хафл: Үгүй ээ, дараагийн асуулт.  

Дини: Дараагийн асуулт.

Тту: /Томас Тухел/ ФЦ Челсигийн дасгалжуулагч/ Тэр үед сайнгүй байгаа нь анзаарагдсан. Илт байсан. Өмнөх улиралд байснаасаа маш өөр байсан. Тэрнийг дасгалжуулгч гэхээс илүү улс төрч, менежер эсвэл дипломатч гэж хэлж болохоор байсан. Тэр дуртай юмаа хийхээ больсон, талбай дээр гарахгүй, багийнхантайгаа цагийг өнгөрөөхгүй, олон зүйлийг туршиж үзэхээ больсон бол уу гэж бодогдож байсан.

Юухэ: /Юупп Хэйнкес/1987-91, 2009, 2011-13, 2017-18оны дасгалжуулагч: Ахлах дасгалжуулагч байх тийм ч хүсээд байхаар зүйл биш.  Энийг хэлэх хэрэгтэй байх.

ТМ25:  Багийн зурган дээр хэн хамгийн хөөрхөн гарсныг харъя.

Бичиг: ФЦ Баяарн багийн зураг. 2005-2006 оны улирал

Хаса: Хн. Хүн бүрийн сонирхол өөр шүү дээ.

ТМ25:   Тийм ээ, харагдах байдлаараа шилдэг гурвыг гээд бодчих.

Хаса: Лиза.

ТМ25: За. Болж байна.  Жижигхэн авсаархан.

Хаса: Хн...

ТМ25: За, би өөрийнхөө топ гурвыг хэлье. Харагдах байдлаараа бол  Герри топ модель шиг харагдаж байна.

Хаса: Баварийн стандартаар бол Герри хамгийн шилдэг нь болж таарна. Сийлбэр хийхэд хамгийн тохирох төрх.

Бичиг: Герри Хоффманн/ сэргээн засах эмч/

ТМ25: Тийм ээ, үнэн.

Хаса: Баваричууд  дуртай байна.

ТМ25: Баллакийн царай нь онцгой.

Хаса: Тийм ээ, тэр царайлаг.

ТМ25: Овен муугүй харагддаг. Шинэлэг. Миний хувьд Овен дугаар нэг.

Хаса: Лиза миний хувьд...

ТМ25: Нэг, хоёр, гурав. Гэхдээ тэрнийг илүү байж чадна гэдгийг бид мэднэ. Герри, дөрөв.

Хаса: Тийм ээ.

ТМ25: Баллак тав.

Хаса: За.

Гэхо: Амны хаалтаа доошлуулаад үнэртээд үз дээ.

Хаса: Тийм ээ, би хэлсэн шд.  

Гэхо: Үнэртэж байгаа биз дээ?

Хаса: Хагас шигшээгийн үнэр.

Олик:             Парист яагаад хоёр тэгээр хожиж болохгүй гэж? ФЦ Баяарныг тодорхойлдог нэг зүйл бол бид ялагдлын дараа заавал босдог.

Бичиг: Аваргуудын лигийн финал. ФЦ Баяарн, Мачестер Юнайтедийн эсрэг. 1999оны 5сарын 26.

Тайл Д:  Маш онцгой нэгэн тоглолтод тавтай морилно уу.              Барселонд болж байгаа дэлхийн аваргын финалын тоглолт. ФЦ Баяарн, Манчетер Юнайтедын эсрэг. ФЦ Баяарны хувд Европын хөлбөмбөгийн аваргын титмийг дахин авах нь маш чухал юм. Баваричууд энэ титмийг сүүлд авсанаас хойш 23 жил өнгөрсөн байна... Торгуулийн  зураасан дээр байлаа. Их аюултай цэгээс торгуулийн цохилт хийх нь.... Баслер. Гоол. Гоол. Гоол. Гоол... Баслер гоол хийлээ... Манчестер Юнайтед оноогоор хоцорч явна.

Оти: Бид маш сайн тоглосон. Бид Манчестер Юнайтэдтай тэнцэхээс илүү хоёр тэг болоход ойрхон байсан.

Тайл Д: Шолль. Ямар сайхан боломж бвэ. Даанч хаалганы шон цохичихлоо.

Хаса: Бид тэр тоглоомын маш сайн хошуучилж байсан. Дөрөв тэгээр хожих болож байсан.

Тайл Д:  Татаж өшиглөлөө. Даанч шон цохичихлоо. Чөтгөр ав гэж.

Кхру. 89минутад. Алдарт Пеле миний өмнө, урд талын эгнээнд сууж байсан. Тэгээд над руу эргэж хараад “Хэр удах вэ” гэж асуусан. Би нэг минут гэж хэлсэн. Гэтэл тэр “Дууссан” гэж хэлсэн.

Тайл Д:  Шагнал гардуулах ёслолын бэлтгэл явагдаж байна.

Хаса: Манай туслах ажилчид футболка, оргилуун дарс аль хэдийн гаргаад бэлдчихсэн байсан. Гэвч тэр нь азгүйтлийг авчирсан.

Тайл Д: Холдуулаарай. Холдуулаарай. Өшиглөх нь, анхаар. Гоол. Итгэмээргүй юм, 90 дэх минутад.

Оти: Тооны харьцаа нэг нэг болоход би “харамсалтай юм, нэмэлт цаг өгөх нь” гэж бодож байсан.

Тайл Д: Бурхан минь, ялалтын гоол л биш шүү.

Тайл Е: Бэкхэм. Шерингэм. Солскаер. Солскаер гоол... Европын аваргын тэмцээнд Манчестер Юнайтэд гайхалтай ялалтыг авчирлаа.

Олик: Гэртээ зурагт үзэж байсан хүмүүс, гал тогооноосоо шар айраг авчрахаар явах гэж байсан Баяарны фенүүд “новш гэж, цаг сунгалаа” гэж бодсон. Эргээд ирэхэд нь харьцаа хоёр нэг болчихсон байсан. Гоол орохыг нь ч харж чадаагүй. Тулаан талбай шиг харагдаж байсан. Бүгд газар хэвтэж байсан.

Оти: Үнэхээр том туршлага болсон.

Лома: Тохиолдож болох хамгийн хэрцгий ялагдал.

Олик: Би хэзээ ч тийм нам гүмийг мэдэрч байгаагүй. Тэр цөхрөл. тэр... Би үнэхээр энийг үзсэн үү? би энийг харлаа гэж үү? Энэ үнэн үү гэсэн асуулт.

Хаса: Ийм тоглолтод ялагдсаны дараа дүгнэлт хийдэг. Юуг буруу хийв?   Бид хэр сайн байсан бэ? Тэр мөчид бид ямар анзааргагүй байв гээд олон зүйл бодогддог.

Улих: Олон баг ийм зүйл тохиолдоход унадаг. Харин тоглогчид ингээд дуусахгүй гэж амалсан.

Бичиг: Хоёр жилийн дараа. Хамбург СФ, ФЦ Баяарны эсрэг. 2001оны 5сарын 19.

Тайл Д:  2000-2001оны улирлын сүүлчийн тоглолт. Энийг хөлбөмбөгийн фенүүд хэдэн үеэрээ дурсах болно. Хүснэгтийг тэргүүлэгч Баяарн Хамбургийн эсрэг тоглох болно. Харин Хүснэгтийн хоёрт бичигдэж байгаа Шалькэ Унтэрхахинд, гэртээ тоглож байгаа.  Германы аварга Баваричуудын хувьд тэнцэхэд аваргын цолоо хамгаалж чадна.... Барбарез толгойгоороо мөргөж, 90 дэх минутад орууллаа. Бурхан минь гэж... Баваричууд сандал дээрээ нурж унаж байна. Аваргын цолоо сүүлчийн секундэд алдчихлаа. Хөлбөмбөгийн бурхан яачихсан юм болоо?... Харин энд Шалькэ ийм байдалтай хүлээн авч байна. Хөх-цагаан өнгийн хөөрөл.

Олик: Тийм ээ, тэд дахиад унахыг хүссэн. Сэмми Куффур газар хэвтэж байсан. Би тэрэнд “Сэмми, газар хэвтэх болоогүй. Бидэнд дахиад дөрвөн минут байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Эффэ рүү хараад “Эффэ бидэнд дөрвөн минут байгаа. Чи яах ёстойгоо мэднэ. Дөрвөн минутад чи хоёр гоол хийж чадна” гэж хэлсэн. Илүү ч байж мэднэ.... Энэнээс бид суралцсан. Манчестер Юнайтэд яаж хийдгийг бидэнд хоёр жилийн өмнө харуулсан. Тэд гурван минутад хоёр гоол хийсэн санагдаж байна. Тийм байхад бид яагаад дөрвөн минутад нэг гоол хийж болохгүй гэж?   

Улих: Бид Хамбургийг дарамталж  дамжуулалтаар тоглохоос аргагүй болгосон. Тэгэхээд тэр санаанд багтамгүй зүйл... Одоо бодохоор...

Тайл Д: Каан тэдний дунд орчихсон явж байна. Тэр эцсээ хүртэл  найдвараа алдахгүй байна. Тэр дэлхий дахинд харуулахыг хүсч байна.

Эр: Торгуулийн цохилтыг та өөрөө хийхийг хүссэн гэдэг үнэн үү?

Олик: Мэдээж. Яагаад болохгүй гэж?

Хаса: Тэр араатан шиг л гүйгээд байсан. Бусдыг айлгах гэж байгаа юм шиг.

Олик: Эффэ над дээр ирээд “Эндээс холд. Патрикаар хийлгэ гэсэн. Патрик Андерсон”. Би яагаад гэж асуусан. Тэр Патрик хамгийн чанга өшиглөдөг гэсэн. Тэгээд би “за за. Тэр үнэн” гэж хэлсэн....

Тайл Д: Аварга уу? эсвэл дараагийн эмгэнэл үү? Андерсон... Гоол... Орчихлоо. Үгүй байлгүй дээ. Гоол. Итгэмээргүй юм.  

Хэха: /Херберт Хайнер/ерөнхийлөгч/ Тийм ээ, Баваричууд сүүлчийн минутад гоол хийдэг. Тэд эцсийн мөчийг хүртэл өөртөө итгэдэг. Бусад нь бууж өгөөд, за за өнөөдөр бүтсэнгүй, ингээд болчихлоо гэдэг бол... Баваричууд үргэлж өөртөө итгэдэг.

Эр: Тэнэг Баваричууд.

Эр: За яах вэ, дараа жил...

Олик:  Хүн зөвхөн ялагдлаас суралцдаггүй. Энийг ФЦ Баяарн харуулахаас гадна, бас амжилтаасаа ч суралцаж чаддаг. Амжилт амжилтанд улам ойртуулдаг болохоор. Энийг эндээс өөр хаана ч илүү дээр харах боломжгүй.

Бичиг: Аваргын лигийн финал. ФЦ Баяарн, ФЦ Валенсиагийн эсрэг. 2001 оны 5сарын 23.

Тайл Д: Хөлбөмбөгийн ертөнц финалын тоглолтыг үзэж байна. Энэ удаад Отмар Хитцфелд болон түүний залуус ялах ёстой. Хоёр жилийн өмнө ФЦ Баяарн ялахад маш ойрхон байсан.

Хаса: Хамбургт ялалт байгуулсанаар бид энэ финалын тоглолтонд амжилт гаргах боломжтой болсон гэж би боддог.  Тэнд “Өнөөдөр түүх бичихэд сайхан өдөр байна” гэсэн лоозон байсан. Ёстой догь байсан. Хөөх гэмээр... Одоо ч шар үс босч байна.  

Тайл Д: Бужигнаж, бөөгнөрч байна. Шүүгч тэнд юу хийгээд байна аа? Тэр торгуулийн цохилт харууллаа.

Олик: Яг кинон дээр гардаг шиг бүгд газар хэвтчихсэн, бүх зүйл буруугаар эргэсэн. Дараа нь олон сорилт бүхий том даваанууд ирсэн. Гэхдээ бүх зүйл ямар ч саадгүй болдоггүй.

Тайл Д:  Дараагийн 11м. Баяарны хувьд оноогоон тэнцүүлэх сайхан боломж. Үгүй ээ. Энэ таагүй кино үргэлжилсээр байна. Итгэмээргүй юм. Дик Ёол дахиад торгуулийн цохилт хийхээр боллоо. 120минут өнгөрөхөд харьцаа нэг нэг болж байна...

Хаса: Миний өмнө Пауло Сержио алдчихсан болохоор надад том дарамт ирсэн.

Тайл Д: Энэ хэзээ ч дуусахгүй түүх болж байна.  

Хаса: Бөмбөгөө аваад тийшээ гүйж явахдаа би чадна гэдэгээ мэдэж байсан.  

Тайл Д: Гоол. Гоол. Гоол. Баяарн эргэн ирлээ. Каан сайхан хаалаа. Ингээд тооны харьцаа тэнцүү болоод байна. Супер. Каан бөмбөгийг хөндлөн шонд цохиж тоглолтыг аварлаа.  Залуус аа, гуйя. Гуйя. 25жилийн дараа цомыг гэртээ авчраарай.... Пеллегрина Кааны эсрэг. Баяарн. Баяарн. Тийм ээ, тийм ээ. Бид цомыг авч чадлаа. Ёстой янзтай. Итгэж чадахгүй нь.  Баяарн, 1976 оноос хойш бид энийг хүлээж байлаа. Баяарн.

Олик: Баяарн Мюнхенчууд бид өөрсдийн соёл, ялах соёлд итгэх хэрэгтэй. Энэ клубт байсаар байгаа энэ уламжлалд итгэх хэрэгтэй.  Парис Сейнт Жермейн, Манчестер Сити аваргын лигт ялалт байгуулаагүй л байгаа. Ялах чадварыг худалдаж авч болдоггүй юм. Зөвхөн үеэс үед уламжлан үлддэг.

Бичиг: 2021оны 4сарын 11.   Тоглолтоос хоёр хоногийн өмнө.

НС04:   Парис Сейнт Жермейнтэй хийсэн эхний тоглолтын гүйцэтгэл шилдэг нь байсан. Учир нь бид маш олон боломжийг гаргаж ирсэн. Даанч хоёр алдаа гаргаснаас болж шийтгүүлсэн. Яг тэр хэвээрээ тоглож, жаахан л аз таарах юм бол боломжгүй зүйл гэж байхгүй.

Хафл: Бид бүх анхаарлаа  хандуулж байгаа. Парист бид хагас шигшээд үлдэх бүрэн боломжтой гэж бодож байна.  Гэхдээ бид багаар бодоход хоёр гоол хийх ёстойгоо  мэдэж байсан. Бид маш эерэг байгаа. Бид сайн чадна.

ЖК06:  Эхний тоглолтын дараа би үр дүнд нь урам хугарч, бас уур хүрч байсан. Гэхдээ бид Парст үзүүлээд өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хөт: Супер Лигийн  талаар ярья.  Санаачлагчид нь магтаж, фенүүд шүүмжилж, нийгэмлэгүүд татгалзаж байна. Энэ бол 60цагийн турш Европын хөлбөмбөгийг чичрүүлсэн супер лигийн түүх байлаа.

КЗ:/Кристиан Зайферт/ Германы хөлбөмбөгийн холбооны дарга/ Супер лиг байгуулах саналыг эсэргүүцсэн зарим багууд үндэсний лигээс гарахад бэлэн гэдэгээ мэдэгдсэн. Энэ нь Баяарн Мюнхен болон Германы хөлбөмбөгийн холбооны хувьд байж боломгүй зүйл юм.

Кхру: Би хоёр нүүртэй хүн биш. Би Реал Мадридын эсрэг тоглолтонд дуртай. Гэхдээ энэ бол Баяарн Мюнхений хувьд жижиг хотуудад ч гэсэн тоглох нь чухал даалгавар юм.

Бичиг: Зөвлөлийн хурал.

Кхру:  Би суперлигийн талаар дахиад ярья гэж бодож байна. Бидний хамтдаа гаргасан шийдвэр зөв байсан гэж би бодож байна. Хөлбөмбөг бизнесээс өөр болохыг  бидэнд дахиад харууллаа.

Олик:    Хэнээс ч зөвшөөрөл аваагүй, хэнд ч мэдэгдээгүй. Бүгд өндөр албан тушаалтай хүмүүс, бүх зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэж бодсон байх. Би тэднийг “гайхмаар тэнэг” гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд.

Ёова: Холбоо барьсан уу?

Кхру: Тийм ээ, би УЕФА-тай байнгын холбоотой байгаа. Дөнгөж сая би ерөнхийлөгчтэй нь холбогдсон.

В: /Ханс Ёоахим Вацкэ/Боруссиа Дортмундын захирал/ Би Карл Хайнц Руммэнигэ шиг олон улсад ийм сайн харилцаа холбоотой хүн мэдэхгүй. Тэр нь ч бидэнд маш их тус болсон, ялангуяа ФЦ Баяарнд.

Хэха: Карл Хайнц Руммэнигэ тэр үед ФЦ Баяарны захирлуудын зөвлөлд нэгдэхдээ хөлбөмбөг даяарчлагдаж байгааг шууд ойлгосон.

Анжу: Каллэ бол дипломатч, гадаад хэргийн сайд. Тэрний харилцаа холбооны бодлого, мэдлэг нь клубт үнэлж барамгүй тус болсон.

Жкдр: Тэр бол яах аргагүй өмнө нь үнэхээр дэлхийн хэмжээний шилдэг тоглогч байж байгааг шилдэг клубийн захирал болсон хүн.

Кхру: Хамгийн чухал шалгуур нь Итали, Испаний хөлбөмбөг бэлэн мөнгөний урсгалын маш том асуудалд ороод байгаа явдал юм. Хамгийн гол нь бид бүгдээрээ жижиг бялуу хийх хэрэгтэй. Бид зардлаа багахан бууруулж, өнгөрсөнд байсан зохисгүй зүйлсийг зохистой болгох хэрэгтэй байна.

-       Би 17 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгчин болж чадах үгүйгээ мэдэхгүй байсан. Би банкы мэргэжил эзэмшиж байсан, Липпштаатын үндэсний банкинд. Мэдээж хөлбөмбөг тоглодог байсан.

-       Баяарн Мюнхентэй ярилцсаны дараа бусад клубууд ирээд “Баяарн Мюнхен рүү явж болохгүй. Чамд тэнд тоглох ямар ч боломж байхгүй” гэж надад хэлж байсан. Тэнд Хөнес, Брайтнер, Майер, Мюллер бас Франц Бэккэнбауэр тоглодог байсан.

-       Франц хөлбөмбөгт шинэ эрин авчирсан анхын хүн байсан. Венийн дуурийн үдэшлэг, Байройтын Вагнерын наадам зэрэгт оролцдог байсан нь хөлбөмбөгчдийн өмнө нь хийж байгаагүй зүйл байсан.

-       Тэр ёслолын хослол өмсөж очдог байсан, хөлбөмбөгийг хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

Сэпм:/Сэпп Майер/1962-79 оны тоглогч/  Улаан хацарт. Тийм ээ, улаан хацарт гэж бид дууддаг байсан. Карл Хайнц Руммэнигэгийн хоч.

Буллэ: Карл Хайнц их ичимхий байсан. Тэрэнд дэмжлэг хэрэгтэй байсан. Гласков Сейнт Этиенний эсрэг тоглоход тэр анх удаа финалд тоглосон. Тэр маш их сандарсан байсан. Бид нар тэрэнд “Тоглолтын өмнө виски уучих. Тэгвэл чи тайвширна” гэж хэлж байлаа.  Тийм ээ, гэхдээ тэр маш маш, маш их сандарч байсан.

Кхру: Тоглолтын дараа  зочид буудалдаа очоод би Франц Бэккэнбауэрийн тойрчихсон зогсож байсан сэтгүүлчдийн хажуугаар өнгөрсөн. Тэд тэрнээс “танай багт таны мөрийг хатааж чадах хүн байна уу” гэж асуусан. Гэтэл тэр “Тийм ээ, Карл Хайнц Руммэнигэ байгаа. Гэхдээ тэр бол зайдас” гэж хэлсэн. Би яг тэр үед араар нь явж таарсан. Би хариултыг нь сонсоод гайхширч, бас их цочирдсон. Гэхдээ тэр үг нь миний дотор гал асааж өгсөн юм. “Үзүүлээд өгнө дөө” гэж би дотроо бодсон. Самуэл. Зайгаа барь. Зайгаа барь.

Тайл Д: Руммэнигэ. Гайхалтай байлаа, Руммэнигэ. Нэг тэг.

Баск: /Бастиан Швайнштайгер/2002-2015оны тоглогч/  Тэр бол агуу хөлбөмбөгчин, тэр үеийн шилдэг тоглогчдын нэг байсан.

Юухэ: Миний хувьд  Карл Хайнц онцгой тоглогч байсан.  Гайхалтай ачаалал даадаг, бие бялдрын хувьд хүчтэй, бас бөмбөгөөр нааддаг байсан.

Тайл Д: Руммэнигэ.

Ёова: “Брайт-Ниггэ” гэдэг хосууд,  Пол Брайтнер тэр хоёрыг хэлдэг байсан.

Тайл Д: Руммэнигэ, Брайтнер нарын давхар дамжуулалт... Руммэнигэ, нэг тэг...

Кхру: Францын үеэс хөлбөмбөг хүмүүсийн бизнес болж эхэлсэн. Миний хувьд наяад оны үед байсан.  

Дуу явна:

Эр: Карл Хайнц Руммэнигэ.

Эм:  Жинхэнэ эр хүн.

Эр: Руммэнигэ, Руммэнигэ.

Эм:  Би фен нь.

Эр: Карл Хайнц Руммэнигэ.

Эм:  Тэр маш хүчтэй.

Эр эм: Руммэнигэ, Руммэнигэ бүхэл шөнөжин. Руммэнигэ, Руммэнигэ шөнөжингөө.

Кхру: Тэр үед миний хувийн амьдрал ч нэг хэсэг нь болсон. Надад төвөгтэй санагдаж байгаагүй. Хөлбөмбөг тоглодог бол хувийн амьдрал байхгүй болдогийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж би боддог.

Хүүхэд: Дахиад. Дахиад.

Кхру: Дахиад уу?

Фара: /Фабиан Раабэ/ ФЦ Баяарн Музейн эрхлэгч/  Дал, наяад оны Герман улсад хөлбөмбөг хэвлэлийнхний анхаарлын төвд байхаас гадна нийгэмд чухал нөлөө үзүүлдэг байдаг байсан.  Карл Хайнц Руммэнигэ Европын оны шилдэг хөлбөмөгч, Шилдэг хаалгач болж байсан төдийгүй тэр үеийн Германы үндэсний шигшээ багийн од нь байсан.  Мэдээж тэрэнд өөр нийгэмлэгүүд, тэр тусмаа гадаадаас урилга их ирдэг байсан.

Эр: Ноён Руммэнига, ЦДФ телевиз. Өөдрийн мэнд. Танаас юм асууж болох уу%

Кхру: Үгүй ээ, энэ сэдвээр үгүй.

Хэха: Миланаас татгалзахын аргагүй санал ирсний дараа  Карл Хайнц Руммэнигэ манай клубийг орхисон. Энэ худалдаагаараа Ули Хөнес тэр хоёр ФЦ Баяарныг санхүүгийн хүндрэлээс гаргаж, өөрчилж чадсан юм.

Эр: Мягмар гараг, Милан хот.  Интерийн шинэ ерөнхийлөгч Эрнесто Пеллигрини  цуу яриа үнэн болохыг баталлаа.

Эр: Карл Хайнц Руммэнигэ...

Эр: Карл Хайнц Руммэнигэ хөх-хар өнгийн жерси өмсөх болно.

Эр: /Италиар ярина/ Хоёр том аварга.

Кхру:  Хэн нэгнийг нь илүү гэж хэлэх аргагүй, Наполи бол хүчтэй баг.

Эр: Тэр сайн хүн, сайн найз.

Эм: Шаргал үстэй хүмүүс царайлаг байдаг.

Кхру: Хөлбөгчин байх надад сайхан байсан. Гэхдээ хөлбөмбөгчид 34, 35 хүрээд бүх зүйл дуусдаг. Орхих хэрэгтэй болдог.

-       Тэгээд 1991 онд... Баяарн Мюнхеээс Эс О Эс /SOS/ дуудлага ирсэн.

Эр: Шүгэл. Шүглийн дуу сонсогдож байна.

Кхру: Спортын үймээн самуун их байсан. Санхүүгийн байдал ч гэсэн тийм  сайн байгаагүй.

Эр: Өмнө нь энд 50,  60, далан мянган хүн ирдэг байсан бол өнөөдөр 18мянган хүн ирээд байна.

Кхру: ФЦ Баяарн, Франц Бэккэнбауэр бид хоёроос хөлгийг замд нь оруулж чадах уу гэж асуусан. Ингэж л хуучны хоёр тоглогч эргэж ирсэн юм.

-       Хөлбөмбөгч болох карьерын маань эхлэл болох анхны авъяасыг өлгийтэй байхад бурхан надад заяасан.

-       Хоёр дахь карьерыг хэн ч надад өгөөгүй. Би тэр үед надад итгэж, итгэл хүлээлгэж, бас надад итгэл хүлээлгэсэн тэр хүмүүст талархаж явдаг.

-       Тэд яаж хийдэг вэ? Шууд дамжуулдаг уу? эсвэл бичдэг үү?

Эр: Үгүй ээ, бид шууд дамжуулж байгаа.

Кхру: Би энд анх арван наймтайдаа ирж байсан. Одоо би 46,  47 жил Баяарн Мюнхенд ажиллаж байна... Жаахан чанга байна.

Эр: Болж байна уу?

Кхру:  Энэ миний сүүлчийн жил. Би баяр, бахдалтайгаар эргэн харж байна. Бас ирээдүйгээ сонирхон харж байна. Учир нь азаар миний эрүүл мэнд сайн байгаа. Сайхан гэр бүл байна. Сайхан найзууд байна, сайхан хоббинууд байгаа. Би сониуч хүн.

Улих: Тэр мөрөөдөмтгий хүн. Тэр өглөө хагас цаг илүү унтах юм бол өглөөний цайны үеэр сонин жаахан удаан уншдаг болохоороо... ямар ялгаатайг тэр анзаарах болно. Ямар ч байсан эхэн үед тэр маш их үгүйлэх нь ойлгомжтой.

Бичиг:  2021оны 4сарын 12. Тоглолтын өмнөх өдөр.

Хобр: /Профессор доктор Холгер Бройх/эмчилгээ хариуцсан захирал/ Эхний хоёр минут биеэ халаачих. Тэгээд тэнд уулзъя. Бүх биеэ хөдөлгө. Тэгээд нөгөө талд эхэлье....

-       Леоныг Парист тоглож чадах үгүйг турших хэрэгтэй байгаа. Хамт явах шаардлага байна уу үгүй юу?

-       Нэг талдаа хурдан соль. Өсгийгөө өндөр өргөөд солино.

-       Лукас Хернандез ч гэсэн бас нэг гэмтэлтэй тоглогч. Гэхдээ зөвхөн өвдөлт. Жаахан даралт өг. Болж байна.

-       Гэхдээ биеийн байдлаас нь харахад маргааш бэлэн болно гэдэгт бид итгэлтэй байгаа.

-       Зүгээр үү? Леон?

ЛГ18:  Тийм ээ, дахиад ганц хоёр удаа хийгээд үзье.

Хобр: Тэг ээ, хийгээд үз. Би жаахан биеэ бариад байх шиг байна.

ЛГ18:   Тийм ээ, тэгээд байна.

Хафл: Маргааш юу болохыг харзная. Гэхдээ би эрсдэл гаргамааргүй байна. Биднийг хэцүү тоглолтууд хүлээж байгаа.

ЛГ18:  Гэхдээ надад боломжгүй гэж бодогдохгүй байна.

Хафл: Харж л байя.  

Сома: Роберт.

РЛ09: Аан?

Сома:  Энэ чухлаасаа авахуулаад дараалсан байгаа.

РЛ09: Юу?

Сома: Зюлэээс эхлээд тэгээд ийгээ тойрно.

РЛ09: Тийм ээ, чиний зөв. Мастерууд биднээс илүү ажилладаг.

Сома: Яг үнэн.

РЛ09: Зюлэ. Хагас хүн, хагас араатан. Би чамд хорин секунд өглөө.

Эр: Аан?

РЛ09: Хөдөлж үз, хулгана минь.

НС04: Чи оройтож байна шүү.

РЛ09: Тийм ээ.

Сима: Гуян дээрээ жиллая:.

РЛ09: Хөөе.

НС04: Яасан?

РЛ09:  90хэм.

НС04: Тийм л байгаа биз дээ.

РЛ09:  Дээд тал нь 70хэм байна.

НС04: Үгүй ээ, хар л даа.  Хэжигч гурвалжин авах уу?

РЛ09: Тийм ээ, ийм дутаад байна.

НС04: Эмчилгээ хийлгэх хүсэл алга аа.

Эр:  Та нарыг дасгалжуулагчийн талаар ярих дургүй байгааг ойлгож байна. Гэхдээ л тоглолттой холбоотой сонин уур амьсгал байгаад байна.

ТМ25: Намайг бага байхад “ФЦ Холливуд” гэж байдаг байсан. Тэр нь талбай дээрх тоглолтоос бус сэтгүүлч нар болоод бусад сэдвээс болдог байсан. Тийм ч болохоор ямар нэг замбараагүй байдал үүсэх нь сэтгүүлчдэд магтаал болдог. Нөгөө талаар би та нарыг хангалттай сайн мэднэ. Биднийг Парист ялсан ч та нар асуусаар байх болно.

Эр: Жером Боатэний гэрээг сунгахгүй гэсэн. Энэ шийдвэрийг та юу гэж бодож байна?

ТМ25:  Бид, би Жеромтой олон зүйлийг үзэж туулсан. Тоглогч тоглогчийг шилжүүлэх болоод гэрээний талаар ярих нь буруу юм. Тэгвэл бүх зүйл : хяналтаас гарах болно. Яг одооных шиг... Новш гэж. Би хавханд орчихлоо. Ийм болохоор л тэр.

Бичиг: Парис.

ТМ25:  Новш гэж. Би хавханд орчихлоо. Новш гэж. Би хавханд орчихлоо. Ийм болохоор л тэр...

ЛГ18: Тэнэг толгой.

TM25: Хариулж байхдаа гэнэт ойлгоод...

Эр: ФЦ Холливуд.

Олик: ФЦ Холливуд. Би ФЦ Холливудыг байгуулсан хүмүүсийн нэг нь. Хамтран үүсгэн байгуулагч биш гэхдээ ФЦ Холливудыг байгуулж байхад би байсан юм.  

Гитр: Та бэлэн үү?

Олик:  Би амьдралдаа тийм олон альфа амьтад болоод хүмүүсийг нэг дор хэзэ ч харж байгаагүй.

Ш: Тийм ээ.

Улих: Бид тоглогчдоо сайн хянадаг болох хэрэгтэй.

Гитр: Хоосон лонх л гэсэн үг.

Мэск: Бид ялсан шд?

Гитр: Ямар эрх чөлөө вэ?

Лома:  Заваарсан юм.

Фара: 90-ээд оны үед маш олон тооны хувийн телевизүүд гарч ирсэн. Тэд интертаймент хэлбэрээр хөлбөмбөгт маш их мөнгө зарцуулахад бэлэн байсан.... Хөлбөмбөгчид гэнэтхэн поп одууд болж хувирсан.

Гийл: Ийм юм болно гэж мэдсэн юм аа.

Мэск:  Надад хүссэн бүхэн маань байгаа. Би хүссэнээ худалдаж авч чадна. Хөөрхөн найз бүсгүй байгаа.

Оти:  Сэтгүүлчид өнгөрсөн шөнө юу болсон гэж асуудагаас дараагийн тоглолтын тухай асуухаа больсон.

Лома: П1-ийн тухай, Октоберфестийн тухай. Энэ нь ФЦ Баяарнд тохирдог. Энэ бол Мюнхен, үргэлж хөгжилтэй байдаг, уйдах зав хэзэ ч гардаггүй.

Эр: Гайхалтай...

Ш: Би ийм зүйлд дургүй. Энийг мэдэж ав.

Кхру: Баяарн Мюнхенд өнгөрүүлсэн хамгийн сайхан үе.

Олик: Би энэ ойлголтыг сөргөөр хүлээж авдаггүй байсан. Хөлбөмбөг бол... олон хүн айсандаа гараа өргөх байх л даа... Тийм ээ, гэхдээ хөлбөмбөг ч гэсэн интертаймент мөн.  

Эр: Б.

ТМ25: Б.

Эр: Б цахилгаан шат.

ЛС10:  Би яагаад хамгийн түрүүнд ирчихдэг билээ?

ТМ25: Үгүй ээ, Энэ бол... Миний өрөөг идэвхжүүлээгүй байна.

Эм: 7-р давхар.   

ЛС10: Таван минут өнгөрчихлөө. Уг нь өдийд 30 хүн суугаад хоол идэж байх ёстой доо.

МН01: Баяарны тоглогчид тэнэг болохоороо цахилгаан шат ч ашиглаж мэдэхгүй.

ТМ25: Заавар нь ойлгоход хэцүү юм аа.

ЛС10: Тэгвэл би жаахан хүлээж байж. Новш гэж.

Бичиг: Тоглолт болохоос 9цагийн өмнө.

Флбр:/Флориан Бранднер/ сэргээн засах эмч/  Бид Леонтой бяцхан бэлтгэл хийхээр явж байна. Гуяных нь арын хэсэгт асуудал байна гэсэн. булчинг нь жаахан өдөөж, чангалах хэрэгтэй.  Болж байна уу? Үгүй юу? Тэгээд л өнөө орой боломжтой юу үгүй юу гэдгийг харна даа.

ЛГ18: Тэд юу хийгээд байгааг би мэдэхгүй л байна. 

Флбр: Тэд тэр конусанд дуртай.

ЛГ18: Энэ дасгалжуулагчийн амьдрал байх даа, тийм ээ. Гоё юм аа.

Флбр: Цээжээрээ. Тэгээд хөлийнхөө дотроор. Дахиад. Зүүн.

Даро: Хурд хурд хурда. Болж байна. Үргэлжлүүлээд бай.

ЛГ18: Нэг л сайн биш байна.

Бичиг: Парис, Чарлез Дэ Гуул нисэх буудал. Тоглолтоос 3цагийн өмнө.

Олик:  Ханзи Фликийн тухай яриа гараад байгаа. Уг нь ийм яриа гарах ёсгүй. Ханз Фликтэй бид ажлын гэрээтэй, гэрээний хугацаа нь багаар бодоход 21/22 оны улирал дуусах хүртэл хүчинтэй. Нөгөө талаас Ханзи гэрээний нөхцөл, клуб дахь өөрийн ирээдүйн талаар зуун хувь бодлоо хэлээгүй байгаа. Мэдээж хариуцаж байгаа хүмүүс бид байдлыг харзнаж байгаа. Тэр авч болох бүх шагналыг авсан. Гэтэл гэнэтхэн Үндэсний шигшээ багаас залгасан. Энэ нь бодож үзэх ёстой зүйл гэдгийг би ойлгож байна. Гэхдээ миний хувьд бол клубт юу хэрэгтэй вэ гэдэг илүү чухал.

П: /Пэп Гуардиола/2013-2016оны дасгалжуулагч/ Мюнхенд байхдаа би клуб бол босс гэдгийг ойлгосон. Клуб байсаар байх болно, харин чи бол түрхэн зуур байх Нэгэн. Тэгэхээр клуб ингэ гэж шийдсэн бол чи хийх л ёстой. Тоглогч эсвэл менежерт “Үгүй ээ, би хиймээргүй байна” гэж хэлэх эрхгүй. Харин ч “Үгүй ээ, клуб чамайг хий гэсэн. Чи хийх л болно. Амаа хамхи” гэж хэлдэг.

Оти: /Оттмар Хицфелд/1998-2004, 2007-2008 оны дасгалжуулагч/ Би 2001онд болихоор шийдсэн. Улийд хэлтэл тэр “галзуураа юу? Ажлаа дуугүй хий, Өөр яриа байхгүй” гэж хэлсэн. Тэгээд л болоо.

ТМ25: Бусадтайгаа ярилц, эрэг бай. Эерэг бай.  Үргэлж түлх, хэн нэг нь түлхэхгүй байвал өгзөгөн дээр нь өшиглөөд өг.  Тэгсэн ч хийхгүй байвал нүүрэн нь хусаад өг, тэгвэл өвдөх нь гарцаагүй. Хамаагүй.... Эхний секундээс эцсийн секунд хүртэл бүх хүчээрээ. Та нар бэлэн үү? Бүгд хамт уу?

Бүгд: Тийм ээ. Бэлэн.

Тайл Д: Ингээд аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтонд Парис Сейнт Жермейн  болон ФЦ Баяарн Мюнхен багуудын тоглолтод тавтай морил. Эхний тоглолтод хоёр гурвын харьцаагаар хожигдсон аваргуудын хувьд өнөөдөр хүндхэн өдөр байх болно. Тэд тоглолтыг цааш нь үргэлжлүүлэхийн тулд багаар бодоход хоёр гоол хийх ёстой.

Эр: Хн...

Тайл Д: Киммих явж байна... Тоглолтын эхний боломж байлаа.

Хафл: Сайн байна. Сайн байна.

Тайл Д. Неймар газар уначихлаа. Нэг эргэлээ, дахиад нэг эргэлээ... Тийм ч муу харагдаагүй дээ. Гэхдээ тэр хэвтсээр байна... Мбаппэ бөмбөгийг сайхан булаалаа. Парисын хувьд анхны гоол оруулах боломж. Ойрхон зөрлөө... Мария Девисийн эсрэг... Марияд яаралтай тусламж шаардлагатай болсон байна. Ганц Ханзи Флик ойлгохгүй байгаа юм биш...   

Кхру: Тэдэнд нэг минут хагас хожоод өгчихлөө.

Эр: Тийм ээ.

Тайл Д: Навас хурдан үргэлжлүүлж байна. Боатэн дундаас нь тасаллаа Неймарын эсрэг... Чупо Мотин, Санэ. Баяарнд маш том боломж олдож байна. Ойрхон зөрлөө. Сайхан тоглолт үзүүллээ. Мбаппэ, тэр олж харсан бололтой... Неймар тэнд байна... Баяарнчуудыг шон аварлаа. Супер. Сайхан, Коман руу сайхан дамжуулалт ирлээ. Алаба оролцож байна.... Киммихт боломж олдож байна.... Гэвч тэр бөмбөгөө алдчихлаа. Шүүгч булхайцаагүй гэж үзсэн байна...  Дахиад Неймар Мбаппэд дамжууллаа. Энэ хос ямар ч асуудалгүй харилцаж байна. Дахиад Неймар... шон цохичихлоо... Маш эрч хүчтэй тоглолт болж байна.  Коман, Мюллер, Алаба. Гэвч Навас бөмбөгийг авчихлаа. Чупо Мотин. Нэг тэг, Баяарн тэргүүлж байна... Одо ганцхан гоол хийчихвэл аваргуудын лигийн хагаст финалд үлдэх боломжтой болно.

Хафл: Залуус аа, өөртөө итгэ. Өөртөө итгэ. Залуус аа, үргэлжлүүл, үргэлжлүүл, үргэлжлүүл. Тавь тавийн боломж эхний хагаст бүгд айлын талд байсан. Хоёр дахь хагаст биднийх байх болно. Надад итгэ. Тэд өнөөдөр, энд ялагдаж, хасагдана гэхээс айж байгаа.  Залуус аа, энэ бидний том боломж. Байгаа бүхнээ зориул, ганц гоолын төлөө эцсийн хүчээ шавх. Ганц довтолгоо,  ганц гоолын төлөө. Бидэнд дахиад нэг гоол хэрэгтэй. Ганц гоол...  

Тайл Д: Парис, Баяарн хоёрын тоглолтын хоёрдугаар хагас  үргэлжилж байна. Санэ. Сайхан дамжууллаа, Коман, толгойгоороо цохилоо... Неймар, Мбаппэ, Ди Мария. Одоо л боломж гарлаа. Боатэн сайхан сайхан халааа. Мбаппэ. Нойер, Нойерын чаддаг зүйлийг хийж байна... Диалло, дахиад гэмтэл авч, завсарлага авлаа...

Хаса: Үгүй байлгүй дээ. Байж боломгүй юм.  

Тайл Д: Өрсөлдөгч хүрээгүй байхад.

Эр: Шал утгагүй юм.

Тайл Д: Парисчуудад гэхдээ одоо завнаас их юм алга. Баяарнчуудын хувьд хугацаа явсаар байна. Мюллерт шар карт.

Хафл: Үгүй ээ. Үгүй ээ. Новш гэж.

Эр: Тийм ээ, тийм.

Хафл: Хол байсан шд. Тэр өшиглөөгүй.

Тайл Д:  Ганцхан гоол. Баяарнчуудад ганцхан гоол хэрэгтэй байгаа... Киммих бөмбөгийг тасаллаа. Мусиала. Одоо их хурдан болж магадгүй байна. Тэд ганцхан гоолын төлөө... Санэ... Маш сайн байлаа. Лерой, Санэ. Навас ҮГҮЙ гэж хэллээ.  

Эр: Шүүгч ээ, шүүгч ээ. шүүгч ээ.

Тайл Д: Кейлор Навас. Үгүй ээ, тэр мөрөө барьж байна.

Хафл: Хөөе, итгэхгүй байна.

Эр: Гэмтчихэж.

ЖК06: Больж үз.

Тота:  Арай хэтэрч байна аа.

Эр: Үгүй ээ, тэр гэмтсэн.

Эр эр эр: Боль оо. Худлаа худлаа. Больж үз.

Тайл Д: Тийм ээ, үнэхээр хэлэх үг олдохгүй байна.  

Эр: Ду Путэ Мадрэ.

Тота: Арай хэтэрч байна.

Навас: Чи тэгдэггүй юу?

Тота: Чам шиг биш.

Навас: За, энэ чинь хөлбөмбөг. финалд бид ялагдсан, энэ удаа та нар ялагдана.

ЖК06: Тонил цаашаа.

ЛГ18: Тийм ээ, “Хүндлэл” “Шударга тоглолт” гэсэн урианууд байсаар байхад үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж би бодож байна.  Энэ тохиолдолд би ялагдагчийн талд байгаадаа баяртай байна гэдэгээ хэлэх хэрэгтэй байх. Энэ мөчийг би хичнээн мөнгө байсан ч энийг солихгүй.

МН01: Жером, Хави, Девид нарын тоглогчид ийм зүйлтэй учрах ёсгүй. Учир нь тэд аваргын лигт шинэ эринийг авчирсан. Би тэдний өмнөөс үнэхээр харамсаж байна.

ДА27: Би заавал ялахыг хүссэн. Миний сүүлчийн аваргын лигийн тоглолт. Гунигтай байна. Харамсалтай. Гомдолтой байна.

Эр: Та цаашид яахаа шийдсэн үү?

Хафл: Тийм ээ. Сая л шийдсэн. Тийм. Бид дөнгөж сая шөвгийн наймаас хасагдчихаад байна. Би юу бодож байсан бэ? Би багийнхандаа сүүлчийн шүгэл дуугарсны дараа юу хэлэх вэ гэж бодож байлаа. Мэдээж миний дургүй хүрсэн, шүүгчид ч бас. Гэхдээ... Тийм ээ. Энэ бидний ярих зүйл биш. Бид шударга хожигдохыг хүсч байна. Гэхдээ тэнд ойлгохгүй зарим нэг зүйл болсон.

4-р хэсэг төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home