FC.Bayern Behind The Legend 3

FC.Bayern Behind The Legend S01-3

Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.

Үргэлжлэх хугацаа: 50мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Хафл:

Олик: эр, хаалгач Оливер Каан

КХР: эр, Карл-Хайнц Румменигэ, эзэмшигчдийн нэг

Улих: эр, Улих Хөнес ФЦ Баяарныг үндэслэн байгуулагч

Тайл:  тоглолт тайлбарлагч

Какр: эм, багийн менежер

 

Гердийн дургалд зориулав.

 

РЛ9:  /Роберт Левандовски №19/ Хөлбөмбөгийг насаараа тоглох боломжгүй. Хязгаартай байдаг. Би 35-аас насалсан ч тоглохыг хүсдэг. Тийм болохоор би цаг мөч бүрийг мэдрэхийг хичээдэг. Гэхдээ хөгширсөн хойноо толинд хараад би чадах бүхнээ хийсэн гэж хэлэхийг хүсдэг.  Би илүү хичээж болох байсан гэж өөртөө хэлэхийг хүсэхгүй байна.

-                            Миний өмнө улаан хивс дэлгээтэй байсан гэж хэлэх боломжгүй. Учир нь би байгаа бүхнийхээ төлөө тэмцсэн.

-                            Би 16 настайдаа аавыгаа алдсан. Миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдийн нэг байсан. Би олон асуудлыг өөрөө шийдэх хэрэгтэй болсон. Тэр үед тэр улирал дуусахад миний гэрээг сунгахгүй гэсэн мэдээллийг би авсан. Ээж маань бэлтгэлийн дараа намайг авсан. Би уйлж байсан байх, гэхдээ ээждээ харуулахыг хүсээгүй. Тэр үед хоёр шийдвэрээс сонгох хэрэгтэй болсон. “За, ямар ч утга алга. бүгд дууссан” гэж хэлэх үү эсвэл... “Юу ч болж байсан өөртөө итгэлтэй байж, хэр сайн гэдэгээ харуулах” гэсэн хоёр сонголт байсан.

Тайл Е: Бид та бүхэндээ ФИФА-ийн шилдэг тоглогчийн талаар сонирхолтой нэвтрүүлгийг хүргэх болно. Ийм хачин жил, фенүүд байхгүй байсан ч бид гайхалтай хөлбөөмбөгийн тоглолтуудыг үзсэн. Та бүхэнд 2020оны товчийг хүргэе.

РЛ9:  Амжилт гаргахын тулд  удаан хичээж, ийм удаан бэлтгэл хийж ажилласан бол Месси, Роналдогийн эрин үед байгаа нь маш онцгой зүйл юм. Мөрөөдөл биелдэг.

Эр: Ялагчийг ФИФА-ийн ерөнхийлөгчтэй онлайнаар шууд холбогдоод байна.

Эр:  Ялагчийн нэрийг зарлахаас илүү тэрнийг гайхшруулбал ямар вэ гэж бодож байна. Ялаг нь Роберт Левандовски.

Эр: Тийм ээ, Баяарн гоол.

Тайл Д: Руммэнигэ, сайн байна. Руммэнигэ. Тийм ээ, хаалгач хамгаалж байна

Бичиг: Амазон студи үзүүлж байна. Даблю энд Бэ телевизийн бүтээл. ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.

Хафл: Бариу байна уу?

ЖК06: Үгүй ээ, зүгээр. Болж байна.

Хафл: Дахиад нэг шалгаад, захаа хөдөлгөөд үз. 

ЖК06:  Баярлалаа, эрхэм ээ. 

Какр: Яасан? Яасан?

ЖК06: Баярлалаа, дасгалжуулагч аа.

Эр: Өнөөдөр бид ФИФА ФИФПРО 11-д мөн хүндэтгэл үзүүлэх болно.

Тайл Д: Алфонзо Девис. Төв талбайд Ёошуа Киммих.  Роберт Левандовски. ФИФА-ийн шилдэг хаалгач Мануэл Нойер. ФИФА-ийн шилдэг дасгалжуулагч... Юрген Клопп.

Эр: Юрген Клопп?

Тайл Е: Юрген царайн дээр чинь бүгд бичээтэй байна. Цочирдсон байна.

Клоп: Тийм ээ, өнөөдөр олон хүн гайхсан гэж бодож байна. Нэрээ сонсоод би ч гэсэн гайхсан. Би Ханзи Фликийг ялна гэж үнэн сэтгэлээсээ бодож байсан. Энэ улиралд Баяарн гайхалтай байсан. 

АД19: Баяр хүргэе. Нүдээ олсон шагнал.

ЛС10: Баяр хүргэе.

РЛ09: Баяр хүргэе.

РЛ09-ийн ээж:Төрсөн өдрийн мэнд хүргэе. 

РЛ09: Баярлалаа. Миний төрсөн өдөр найман сард, гэхдээ л баярлалаа.  Зурагтаар үзээ юу, интерэтээр үзээ юу?

РЛ09 ээж:Интернэтээр. Зурагтаар гаргаагүй.

РЛ09: Жаахан байж байгаад гаргах байх. Ийм зүйл жаахан удаж байж гардаг юм. Гэхдээ би тэнд ерөнхийлөгчийг тэнд байгаа гэдгийг мэдээгүй байсан. За ээж ээ, би тасаллаа шүү.

РЛ09 ээж:За. Ээж нь хайртай шүү. Сайн амраарай.

РЛ09: Дахиад утсаар ярина аа. За, үнсье. Баяртай... Ханзи бүгдийг ялсан. Бүтэн жилд гуравхан тоглолтод ялагдсан. Тэр супер дасгалжууулагч, супер залуу. Гэртээ ирлээ. Гэртээ ирлээ... Ээж аавын маань миний төлөө хийсэн бүх маш чухал.

Бичиг: Польш Лежно.

РЛ09: Учир нь тэд ажлаа тараад намайг бэлтгэлд маань авч явдаг байсан.   Заримдаа бэлтгэлдээ очих гэж нэг цаг, буцаад нэг цаг явдаг байсан. Тэр үед зарим эцэг эхчүүд “Ингэж яадаг байна аа” гэж хэлдэг байсан...

-                            Тэд намайг мэргэжлийн тамирчин болгохын тулд чадах бүхнээ хийдэг байсан. Тэд намайг хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хүсдэг байсан. Аав маань биеийн тамирын багш байсан, надад үргэлж тусалдаг байсаөн. Сургууль дээр хэзээ ч хөлбөмбөг тоглодоггүйм байсан болохоор би уурладаг байсан. Тэгээд ааваасаа яагаад хөлбөмбөг тоглодоггүй юм гэж асуудаг байсан. Тэр үед аав маань “бусад спортоор хичэллэх ч гэсэн сайн” гэж хэлдэг байсан. Тэр үед би жудогоор аавтайгаа хичээллэдэг байсан. Аав маань том, хүчтэй байсан. Би жаахан байсан болохоор үргэлж шалан дээр хэвтэж байдаг байсан. Дараа нь анх удаа “чиний уян хатан байдал хөлбөмбөг тоглоход бэлэн болсон” гэж надад хэлсэн юм.

Тайл: Левандовски.  Мастер. Баяарны түүхийг бүтээгч. Гоол хийдэг машин... Тэр гоол хийхийн төлөө амьдардаг. Тэр гоол хийхийн төлөө төрсөн. Өнөөдөр тэрний амьдралын оргил болж байх шиг байна. 9минутын дотор таван гоол. Роберт Левандовский.

РЛ09: Аав маань талбай дээр гарахаас өмнө намайг  дээрээс харж байдаг. Одоо ч намайг дэмжсээр байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бичиг: 2021оны 3сарын 14. Зэбенер гудамжин дахь нийгэмлэгийн талбай.

КМ13:  Өнөөдөр богино бөгөөд эрчимтэй юу? Цаг агаараас болоод.

Хафл: Цаг агаараас болсон гэдэг чинь?

КМ13: Жаахан сэрүүхэн байна шдээ, тээ?

Хафл: Тэгвэл дулаан хувцасаа өмс. 

КМ13: Хүмүүс бүгдээрээ тэгж бодож байгааг би мэдэж байна.

Хафл: Чи ч гэсэн үү?

КМ13: Үгүй ээ, үгүй.

Хафл: Сая гомдоллоод байсан уу?

Эр: Ники ч гэсэн паркур хийж байгаад амжилт тогтоосон.

Эр: Надаас доош бичигдсэн тоглогчдыг зарах хэрэгтэй.

ЖК06: Гнабри хаана байна аа? Гна... Өө...

ЖГ07: Тийм ээ, бэлтгэлийн үеэр би гүйж чадахгүй байсан.  Чупо надаас ухрдан байж. Фонзи, чамайг дээ...

Бичиг: Швейцари, Нион. 2021оны 3сарын 19. УЕФА аваргын лигийн сугалаа.  

Тайл Е: Хатагтай, ноёд оо тавтай морилно уу. Нион дахь Европын хөлбөмбөгийн төвд УЕФА-гийн аваргын лигийн шөвгийн болон хагас шигшээгийн тоглолтын сугалааг сугалахаар цуглаад байна.

Хөт: Спортын холбооны тэргүүн Хасан Салихамижичийг хүрэлцэн ирсэнд туйлын баяртай байна. Тавтай морилно уу.

Хаса: Баярлалаа.

Хафл: Би... олон зүйлд оролцож байсан. Нэгэнт болсон юмыг яах ч аргагүй. Тэгээд болоо.

Ха: ФЦ Баяарн Мюнхен, Парис Сейнт Жерсейн.  

Хөт: Тэгэхээр Парис Сейнт Жермен. Өнгөрсөн улирлын финалын тоглолт байсан.

ЛС10: Парис уу?

Эр эр эр: ПСЖ: ПСЖ. ПСЖ. 

КК29: Сэтгэл чинь хөдлөхгүй байгааг мэдэж байна.

КМ13: Эргээд Парист.

ТМ25: Хөөе, Браззо. Сейнт Жермейн Парис.

Хаса: Сэтгэл хангалуун байна уу? 

ТМ25:  Парис сайн өрсөлдөгч. Үзэгч олонтой. Дэлхий дахинд. Бидэнд л сайн хэрэг. Бид юу чаддагаа харулна.

Хаса: Чиний сурталчилгаа.

ТМ25:  Тийм ээ.  мэдээж.  Тэгээд ч ямар ч тохиолдолд Герман дасгалжуулагч хагас финалд үлдэнэ.

Хаса: Ямар ч тохиолдолд.

ТМ25:  Пэп эсвэл Тэрзик.  

КК29: Өчигдөр зөндөө цас орсон, гэхдээ хоёр долоо хоногийн дараа цас алга болчихно. Цас орно гэж найдахаас, хүйтэн болно. Бразиличууд даарна.

Эр: Гадаа цас орж байна.

КК29: Уржигдар цас орсон л доо. Өчигдөр ч бас.

ТМ25: Кинг, мэнд дамжуулчихаарай.

КК29: Мюллер мэнд дамжуулж, амжилт хүсч байна.

ТМ25: Яг зөв. бас Бонжур.

Эр: Тэрэнд ч гэсэн миний өмнөөс амжилт хүсээрэй.

КК29: Тэр ч бас  мэнд хүргэж байна.

ТМ25: Баярлалаа. Баярлалаа.

ЛС10: Харж л байя. Чупо.

КМ13: Сайн уу.

Эр: Сайн уу.

КМ13:/Эрик-Максим Чупо-Мотин №13/  Залууст их урамтай байх биз. Бид ч гэсэн ялгаагүй. Тийм ээ, би тоглолтт болох гэж байгаад баяртай байна. Дахиад уулзах гэж байгаадаа...

-                            Бид их чухал үе дээр ирээд байна.  Аваргын лиг болох гэж байна. Лайпцих бол улирлын төгсгөл бас ирээдүй шийдэгдэнэ. Би үргэлж “Хий эсвэл үх” гэж хэлдэг. Одоо л мэдэгдэнэ дээ.

Бичиг:  2021 оны 3 сарын 22. Тоглолтын завсарлага.

Хобр: За. Томас бэхэлгээгээ хийдгээрээ л хий.

ТМ25: За.

Хобр:/Профессор, доктор Холгер Бройх/фитнес хариуцсан мэргэжилтэн/  Урагшаа... Урагшаа... Гараа савла. Гараа савлаарай. Савла. Савла. Манай хуанли дүүрэн байдаг болохоор юу ч нөхөж хийх боломжгүй байдаг. Ажиллах цаг олдож байгаа бол баярлах хэрэгтэй.  Одоо тоглолт түр завсарласан байгаа. Энэ үеэр л зарим нэг хүний давуу болоод сул тал дээр ажиллах боломжтой байдаг. Өнгөрсөн улирал хэцүү байсан. Аваргын лигт ялалт байгуулбал 10-12хоног л амарна, тэгээд л үргэлжлүүлдэг. Энэнд сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тийм ч болохоор багийн хийдэг зүйл гайхалтай бас итгэхийн аргагүй байдаг.

-                            Херманн, би хийчихнэ ээ. Хэргэгүй. Хураая даа. Тэгэхгүй бол муухай харагдана. Херманн баярлалаа.

-                            Үндэсний тоглогчид хамгийн хүнд байдаг, тэр бүх чадлаараа ажиллах ёстой. Энэ бол байнгын асуудал юм.

Еэнс: Дасгалжуулагч Ёоахим Лөв зун болох Европын аварга шалгаруулах тэмцээний дараа ДФБ-дахь карьераа орхиж байгаа.

Ёоги: Тэгэхээр одоо л тэрний дараа яах вэ гэдэгээ бодох том боломж гарч байна.  

Эр: Ханзи Флик тэдний нэг сонголт байх боломжтой. Ханзи Фликийн хувьд энэ нь хүчинтэй гэрээнээсээ татгалзаж байгаа анхны тохиолдол болохгүй.

Мар: Флик байдлыг сайн мэднэ, маш сайхан шийдвэр байх болно. Бид энэ талаар олон удаа, маш эрчимтэй таамгуудыг дэвшүүлэх болно гэдэгт би итгэлтэй байна.

Хафл: Тэд энэ хэвээрээ тоглохыг хүсч байгаа байх.

Дини: Тийм ээ, мэдээж. Тэдний хувьд хамгийн сайн сонголт. Тийм ээ, ийм л байна.

П: Роберт Левандовски Андорагийн эсрэг тоглолтын үеэр гэмтэл авсан. Дунд шөрмөсний гэмтэл гэж таамаглаж байгаа. Өнөөдөр үзээд хэр удаан амрахыг нь тогтооно.

-Би өвдөгийг чинь ингэж барина. Энэ баярлалаас өвдөгийг чинь шалгана. Энэ тогтвортой байдлаас. Энэ зүгээр ээ. Бид рентген зургуудыг хэд хэдэн хүнээр уншуулсан. Тэд бүгд маш нарийн цууралт үүссэн гэдэгтэй санал нэгтэй байгаа. Тэгэхээр өвдөгийг түр хугацаанд амраах хэрэгтэй. Өчигдөр бид хэдүүлхэнээ сууж байгаад чамайг гурваас дөрвөн долоо хоног амарч байж, бүрэн чадвараа гаргаж тоглох боломжтой гэж шийдсэн...

РЛ09: Гурваас дөрвөн долоо хоног уу?  Багаар бодоход гурван долоо хоног гэдэгт итгэлтэй байна уу?  Өнөөдөр юу байгаа вэ? Аваргын лигийн хоёр тоглолт, дараа нь Бундеслигийн 3 тоглолт айх аа?

П:   Гэхдээ бид нүдээ аниад бүх зүйл сайн байгаа гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл энэ чиний хувьд том эрсдэл. Үгүй бол буруугаар эргэж мэднэ. Өвдөг чинь эрүүл болж, 100% тогтвортой байх ёстой... Нэг хэсэгтээ амарч байгаад дараа нь бэлтгэлээ хийж эхэлнэ. Одоо шууд үргэлжлүүлэх нь  өвдөгний холбоос болоод жижиг холбоос эднүүдэд том эрсдэлтэй байх болно.

Хафл: Тэгэхээр эндээс... нэг... хоёр... 4-р сар тэр чигээрээ гэсэн үг. Леви, Села ви,  тийм үү?

*************  

Эр:  Бүгдийг нь эхлээд төлөвлөчихье. Тэгээд дараа нь... Тэгээд Лайпцих яахыг харцагаая.

Даро: Одоо Лайпцихийн эсрэг чухал тоглолт  болох гэж байхад Леви оролцож чадахгүй нь харамсалтай хэрэг. Тоглолт их сонирхолтой болох байх. Бид ялах өөр арга бодож олох хэрэгтэй.  Амаргүй байх болно гэдгийг бид мэдэж байгаа, тэгэхээр бид багаараа илүү сайн ажиллах хэрэгтэй.

-                            Бүгд цугларчихсан байна. Хэрвээ тэд эрт дайрвал... 4-2-3-1, бөмбөгөө хажуу тийш нь явуулна. Гэхдээ бидний эсрэг тэдний тоглогчид хангалтгүй гэдгийг тэд мэдэж байгаа. Бас тэд үндэсний багийн тоглолтуудын дараа ядарсан байгаа. Бид залуустаа бөмбөгөө яахыг хэлж өгөх хэрэгтэй, байрлал нь хаана байгааг... Лайпцихийн гоол хийдэг хэдэн байрлалыг бас багийн тоглолтуудыг нь сайн хэлж өгч байж тэдэнд боломж олгохгүй байж чадна...

-                            Мэдээж 28 тоглолтоос 35гоол хийсэн гол довтлогч маань тоглохгүй болохоор хэцүү байлгүй яах вэ. Ямар ч багт хүнд тусна.

Эр: Наашаа явлаа. Зургаа.

Даро: Тэгсэн ч гэсэн бид өөрийн тоглох стилийг барих ёстой. Бид бас Чупог Левигийн орон зайг нөхөж чадна гэж найдаж байгаа.  

Дини:/Дитер Никклес/хэвлэлийн төлөөлөгч/  Бүгдээрээ сайн уу. 4-р сар эхэлж, маргааш ФЦ Баяарн Мюнхен, РБ Лайпцихийн эсрэг шилдэг тоглолтоор эхлэх болно. 

Эм: Бүсээ зүүгээд сайтар чангална уу.

Хафл: Бундеслигийн төдийгүй Аваргын лигийн финал руу орох сүүлчийн боломж. Тоглогч бүр олон зүйл шийдэгдэг долоо хоногууд явагдаж байгааг мэдэж байгаа. Манай тоглогчид юу болж байгааг мэдэж байгаа нь тэдний чанар юм. Бүгдээрээ амжилттай сайн тоглоорой.

Эр: Баярлалаа.

Хафл: Амжилт, залуус аа.

Бичиг: РБ Лайпцих ФЦ Баяарны эсрэг. 2021оны 4 сарын 3.

Хафл: Найз нөхрийн харилцаагаа тоглолт дуустал хойш нь тавь. 90,  95 минут юу ч болсон хамаагүй, энэ бол аваргын төлөө. Аваргын тэмцээнд орох том алхам, за юу? Амжилт хүсье, залуус аа.

-       Хоосон стадионд талбай дээр болж байгаа зүйлийг сонсож болдог. Баяарн Мюнхен бөмбөг эзэмшиж байгаа үгүйг сонсож болох байх. Би багийнхнаа нэг нэгнээ дэмжиж, нэг нэгэндээ зааж өгнө гэж итгэж байгаа.

Тайл Д:  Шилдэг тоглолтод тавтай морил. Лигийн хоёрт бичигддэг РБ Лайбцих,  нэгд бичигддэг Баяарн Мюнхений эсрэг.

Эр эр эр: Чупо урагшаа. Урагшаа... Сайн байна, Чупо.

Даро: Алив, залуу чинь. Алив...

Хаса: За больж үз. Ийм амархан бөмбөгөө алдаад.

Хафл: Томас, өөртөө жаахан итгэлтэй бай.

ТМ25: За за.

Хафл: За юу?

Тайл Д:  Томас Мюллер бөмбөгийг булаалаа.

Эр: Алив ээ, залуус аа. Алив...

Эр: Урагшаа, Томас.

 Тайл Д:  Германы рекорд мастерууд байнгын дарамт үзүүлж байна. Томас Мюллер торгуулийн хэсэгт орж ирлээ... Хөндлөн дамжулалт, Гоол... Гоол. Гоол. Баяарн нэг тэг.  

Даро: Супер хариу барилаа.  Арын хэсэг нь эзэнтэй байсан. Төгс гоол.

ТМ25: Чупо их сайн байсан. Бөмбөг эзэмшээгүй байхдаа ч тэр.

Микл: Харж байна уу?

Эр: Тийм ээ.

Микл: Илүү хол гадагшаа зогсох хэрэгтэй.

ЛГ18: Бид аравт гурвуулаа байсан. Тэгэхээр... 

Микл: Энэ залууг ороход чи ард нь байх ётсой.

ДА27: Шууд хаах хэрэгтэй, за юу? Алив, залуус аа.

Тайл Д:   Баяарн. 45минутын дараа тоглолтыг хошуучилж эхэллээ.

Эр: Хайран юм. Яагаад шүгэлдээд байгаа юм бэ? Энэ шатар юм уу?

ЛГ18: гурван хүний хамгаалалт.... Хийгээд үзье.

Тайл Д: Дахиад булангаас гаргах нь. Дахиад таван минут хагас үлдээд байна. Дээр нь нэмэлт цагийг тооцож болно.

Эр: Тийм ээ.

Тайл Д:   Сүүлчийн минутууд үргэлжилж байна. Дахиад булангаас гаргахаар боллоо. Шүүгч юу хийгээд байнааа?

Бүгд: Тийм ээ.

Тайл Д:   ФЦ Баяарн энэ тоглолтын ялагч боллоо. Бундеслигийн 27дахь өдрийн тоглолт. Нэг тэгээр РБ Лайпцихийг буулгаж авлаа.

Хафл: Бүх тоглогчид хоёр хоног амарна. За юу? Бусад нь маргааш бэлтгэлтэй. Чупо, чамд амралт хэрэгтэй.

Даро:  Чупо, залуу минь. Сайн байлаа.

Хафл: Залуус аа, Мюнхенд байна шүү. Мюнхенд шүү.

******************

Лома: /Лотар Матеус/ 1984-88 оны тоглогч, 1992-2000 үндэсний шигшээ багийн гишүүн/  Над шиг удаан байгаа хүн бол  бага сага мэддэг болдог юм. Тэдэнд ямар байгааг ч бас жаахан мэдэрнэ, бас үнэртдэг болно. Гэхдээ би бол сэтгүүлч хүн, ажлаа хийх ёстой.

Эр: Лотар, чи оролдоод үзэх үү?

Лома: Ханзи, чи сонссон байх. Намайг асуулт тавь гэж байна. Энэ улирлын дараа ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

Хафл: Улирал дууссаны дараа би амрахаар явна аа. Тэрний дараа хийх ажлуудаа би аль хэдийн бүгдийг нь хэлчихсэн. Лотар, чи намайг мэднэ дээ. Чи яагаад бусдын үгэнд унаад байгааг би мэдэхгүй юм. Гэхдээ яая гэх вэ.  

Лома: Баяарны фенүүд ирэх жил чамайг байх эсэхийг мэдэхийг хүсч байгаа. Мэдээж чамайг энд байгаасай гэж хүсч байгаа.

Хафл: Ойлгож байна аа. Гэхдээ бүх зүйл би хэлэх зүйлээ бүгдийг нь хэлчихсэн. Үгүй ээ. Үргэлж ингэдэг. Үргэлж ингэдэг. Үгүй ээ.

Ёоги: Тэд ажлаа л хийж байгаа.

Хафл: Үгүй ээ.

Ёоги: /Ёоахим Лөв/ 2006-2021 Бундеслигийн дасгалжуулагч/ Анх 2006, 2008, 2010 оны үеэр тэр хэвлэлийн хуралд оролцохыг хүсдэггүй байсан. Тэр үргэлж ажилчин байсан, арын албаны хүн. Хэвлэлийн ажилд тэр дургүй байсан. Магадгүй тэр “цаашид яах вэ” гэж дотроо бодож байж магадгүй юм.

Бичиг: Тэгэрнзээ нуур.

Улих: /Ули Хөнес /хүндэт ерөнхийлөгч/ Хүмүүс ФЦ Баяарныг сэтгэлдээ авч явдаг гэж би боддог.  Одоо би үйл ажиллагаанд нь оролцохоо больсон ч гэсэн хоёр ярианы нэгд нь заавал ФЦ Баяарны тухай ярьж байгаагаа анзаардаг.

-       70-аад онд намайг анх ФЦ Баяарнд ирж байхад биднийг модон байшинд оруулж байсан. Ремм өвөө тэр үед 70гаран настай байсан. Тэр хувцаснуудыг угааж, гуталнуудыг цэвэрлэдэг байсан. Заримдаа би гутлаа сайхан арчлахыг хүсэхээрээ гэр рүүгээ авч яваад өөрөө цэвэрлэдэг байсан. Энэ бидэнд нөлөөлсөн зүйлс.

-       Залуу тоглогч байхдаа би бэлтгэлийн үеэр шилбэндээ хамгаалалт зүүдэг байсан. Бундеслигийн үеэр зүүдэггүй байсан. Хөгшчүүд залуусын эсрэг тоглохоор Буллэ Ротоос хоёр удаа зугтана. Гурав дахь дээр нь газар хэвтэж байдаг.

Буллэ: /Франц “Буллэ” Рот/ 1966-1978оны тоглогч/ Ули Хөнес, Пол Брайтнер хоёр өсвөрийн үндэсний шигшээд байсан. Өөртөө маш итгэлтэй. “Бид Баяарн Мюнхенийг өөрчилнө” гэж ярьцагаадаг байсан. Нэг тиймэрхүү. Гэхдээ бид юу гэж зүгээр орхих вэ?  

-       Тэр үед л Ули хийж чадах хүн гэдэг нь тодорхой байсан. Тэр өөрчлөхийг хүсдэг байсан.

Тайл Д: Брайтнер, Хөнес руу харж байна. Тэр хамгаалагчдаасаа тасраад хаалгачийн хөлөн завсраар бөмбөгөө өшиглөчихлөө. Энэ удаагийн цом Мюнхений ФЦ Баяарнд очиж байна.... ФЦ Баяарн Европын аваргын цомыг гурав дараалан хожиж байна. Гайхалтай.

Фара: /Фабиан Раабэ/ФЦ Баяарны музейн эрхлэгч/ 1974оны ДАШТ-ээс хойш Германд хөлбөмбөгийн шинэ тэсрэлт эхэлсэн бөгөөд гэнэтэн улс төр, эдийн засгийн салбарынхны сонирхлыг татаж эхэлсэн. Ули Хөнес бизнест их сонирхолтой байсан. Тэр хөлбөмбөгт эдийн засгийн боломж байгааг олж харсан юм.

-       Ули Хөнес өөрийнхөө зах зээлийн ханшийг мэддэг байсан. Залуу ч гэсэн яаж ашиг олохоо мэддэг байсан. Тэр мөнгөөр гарын үсэг зурж, спортын тухай ном бичдэг байсан. Тэр өөрийнхөө ашгийг нэмэндүүлэх олон аргыг мэддэг байсан.

Улих: 1974оны ДАШТ-ийн өмнө Дэлхийн аваргын тухай ном бичих саналыг нэг жижиг хэвлэлийн газраас авсан. Ном нь дугаартай байсан, тэгээд Пол Брайтнер баруун, би зүүн талд нь гарын үсгээ зурсан юм.

Кхру: Тэр үед Тэгэрнзээд байдаг Бахмайерын зочид буудалд бид зуны бэлтгэл хийж байсныг санаж байна. Би тэрний дэргэд орон дээрээ хэвтэж байсан. “Хөгшин” гэдэ киног үзэж байсан. Дараа нь тэр нэг ийм А4 хэмжээтэй мянган цаас ордог модон хайрцаг гаргаадт ирсэн. Тэгээд гарын үсэгээ зурж эхэлсэн. Тэгэхэд би “Шал хэрэггүй юм хийх юм. Галзуу байх аа” гэж бодож байлаа.  Тэгсэн тэр “Зүгээр ээ, нэг гарын үсэг нэг марк” гэж хэлсэн юм.  

Улих: Тэгээд би 100мянган цаасан дээр гарын үсэгээ зурсан.  Тэгээд дэлхийн аваргам болсон. Бид ч дэлхийн аварга болсон. Хэн ч тийм зүйл болно гэж төсөөлөөгүй.  Гэнэтхэн тэр номны эрэлт маш их болсон. Хэвлэлийн газар тэр номыг 200мянган хувь илүү хэвлэхээр болсон. Би тэр номноос хөлбөмбөгөөс илүү ашиг олсон.

************

Фара:   1974оны дэлхийн аваргын дараа Германы хөлбөмбөгийн салбарт өмсгөл сурталчлахыг зөвшөөрсөн. Багаа ч гэсэн сурталчлахыг зөвшөөрсөн. ФЦ Баяарн Адидасыг анхны өмсгөлийн спонсороороо сонгосон. Гэхдээ орлогоо нэмэгдүүлэхийн тулд Ули Хөнес ФЦ Баяарнтай хамтарч спорттой хамааралгүй ивээн тэтгэгчтэй болсон. Тэрний хувцасан дээр Адидасын оронд “Магирус Дойц” гэж бичсэн байсан. Одоо тэр энэ гэрээгээ нэг уушийн газарт, шар айрагны дэвсгэр дээр хйиж байсан гэж ярьдаг юм. Энэ нь ФЦ Баяарнд анхны спортын бус анхны ивээн тэтгэгчийг авчирч байсан юм.

Анжу: /Андреас Юунг/ маркетингийн захирал/ Энэ тэрний үнэхээр холыг хардаг байсныг баталж байгаа юм. Тэр үед зүгээр л тоглогч байхдаа шүү дээ.

-       Бусад нийгэмлэгт тоглогч-дасгалжуулагч гэж байдаг байсан бол Ули Хөнес хамгийн анхны анхны бөгөөд цорын ганц тоглогч-менежер байсан юм.

Бичиг: 1975оны 5сарын 28. Европын аварга. Юнайтэд, ФЦ Баяарны эсрэг.

Тайл Д: Ули Хөнес гэмтсэн бололтой. Тэрний баруун өвдөгт үзлэг хийж байна. Ули Хөнес дахиад өвдөгөө бариад уначихлаа.

Улих: Би 27 настай байхдаа тэр үеийн ерөнхийлөгч Вилхелм Нойдеккер над руу утасдаад намайг ФЦ Баяарны менежер болох уу гэж асуусан.  Би  тэр үед маргааш хариугаа өгье гэж хэлсэн. Тэгээд шөнөжин хэдэн эмч нартай ярилцсан. Тэр эмч нар миний өвдөгийг сайн мэддэг байсан, тэгээд удаан тэсэхгүй гэж хэлсэн...

-       Би тэрэнд олон жилийн өмнөөс сэтгэлээ бэлдэж байсан. Роберт Шван тэр үед ФЦ Баяарны менежер байсан. Би үргэлж тэрнийг хараад суралцдаг байсан. Би угаасаа хэзээ ч дасгалжуулагч болох хүсэлгүй, харин менежер болохыг хүсдэг байснаа мэддэг байсан. Тэгээд л тоглогч Ули Хөнес менежер Ули Хөнес болсон юм.

Кхру: Мэдээж өөрөө хөлбөмбөгч байсан болохоор тэр багт юу хэрэгтэй, хэрэггүйг мэддэг байсан.

Фара: Тэр ажилдаа орсныхоо дараа эрүүл мэндийн хэсгийн Вилхелм Мюллер дээр тулгуурлан өргөжүүлсэн. Тэгээд өөрийн гэмтлийн туршлага дээрээ суурилаад сэргээн засах дасгалжуулагчийг өндөр үнээр авсан. Бас тэр тоглогчдод дарамт болдог байсан нөхөрсөг тоглолтуудын тоог бууруулсан. 

Улих: Намайг ФЦ Баяарнд анх ирэхэд манайд савангаар иллэг хийдэг бариачтай байсан. Энэ нь эмчилгээний хэсэг байсан юм.

Тви: Хүндийн хүчний эсрэг гүйлтийн зам.  Бид тэрний биеийн жинг 70% болтол бууруулж байгаа юм. Тэгж байж тэрний гэмтсэн хөл дээр ачаалал бага ирнэ. Тэгвэл тэр асуудалгүй гүйдэг болно.

ДК11: Би саран  дээр очиж үзээгүй. Гэхдээ нэг иймэрхүү байдаг байх.

Роск: :/Профессор доктор Роланд Шмит/Багийн дотор болон зүрх судасны эмч/  Ули Хөнесийн анх ирж байсныг бодоход мэдээж ФЦ Баяарны эмчилгээний хэлтэс маань маш ихээр өөрчлөгдсөн. Заримдаа НАСА-иийн хяналтын төв шиг харагддаг юм.

Хобр: Өнөөдөр багийнханд хийгээд байх юм бараг байхгүй. Тоглолтоос хоёр хоногийн дараа, тоглолтын өмнөх нэг өдөр. Өчигдөр бэлтгэл хийсэн хүмүүс их сайн байсан.

-       Өнөө үед бид дижитал ихэр гэж ярьдаг олсон. Мэдээлэл их байх тусам би тоглогч бүрт тохирсон зөвлөгөө өгөх боломжтой. Бид эдгээр мэдээллийг дүн шинжилгээ хийж, бэлтгэл хийх болоод, дараагийн өдрүүдэд яах талаар зөвлөгөө өгөхөд ашигладаг. Манайд бас судлаачдын том баг байдаг. Физиологич, математикч, физикч гэх мэт 40хүний бүрэлдэхүүнтэй том баг. Гэхдээ бид тамирчиддаа туршилтын лабораторит байгаа туршилтын туулай шиг мэдрэмж төрүүлэхийг хүсдэггүй.

Сима:/Симон Мартинело/фитнес-сэргээн засах эмч/  Сунгаарай. Сунгаад сунгаад... Эндээ мэдэр... Эндээс хамаг хүчээ аваад байна. Тэгж болохгүй.

-       Леви өчигдрөөс бэлтгэлдээ орсон. Энэ долоо хоногт бид хүчний тал дээр, өвдөгийг нь тогтвортой болгох тал дээр ажиллана. Дараа нь өдөр өдрөөр жижиг алхмаар урагшлах болно. Бид тэрнийг аль болох хурдан эрүүл болоод багтаа эргэн очоосой гэж хүсч байгаа.

-       Тэрэнд их том давуу тал байгаа. Тэр маш булчинлаг, бас маш хурдан дасан зохицдог. Тэр өөртөө зорилго тавьсан. Тэр хоёроос гурван долоо хоногийн дараа эргээд тоглоно гэдэгээ мэдэж байгаа.

Кнст: За.

РЛ09: Би энэ улиралд Аваргуудын лигт тоглоно гэж найдаж байгаа. Хагас шигшээд хамт байж чадахгүй байсан ч хамаагүй. 

Кнст: /Кнут Штамер/сэргээн засах эмч/ Одоо гэмтэл авна гэдэг улирлын эхэнд гэмтэл авахаас дор байдаг. Яагаад гэвэл чухал тоглолтууд сүүл рүү байдгийг мэддэг болохоор.

РЛ09: Эхэнд гэмтвэл эргэж ирэх боломжтой байдаг.

Кнст: Одоо бол “Европын аваргад орж чадах бол уу, Аваргын лигт тоглож чадах бол уу” гэж байнга бодогдож байгаа.

РЛ09: Тийм ээ, дарамт нэмэгддэг. Өнөөдөр миний энд байгаа хоёр дахь өдөр, аль хэдийн залхаж байна.

Эр:   Зөвхөн зөв зүйл өмсөхөд л болно. Гутал, оймс.

ТМ25: Бөгж, гоёл чимэглэл, хэлний пирсинг байгаа юу? Аа...

ДА27: Аа...

ТМ25: За... Аа гээрэй.

Эр: Аа...

ТМ25: Пирсинг алга.

Эр: Тийм ээ, явцагаая.

ТМ25: Дахиад 22. Анчин ангийн дэлгүүрт дуран авахаар оржээ. Тэгээд худалдагчаас асууж гэнэ. “Хамгийн сайн холын дуран аль нь вэ” гэж. Худалдагч тэрэнд сайн чанарын дуранг танилцуулж. “Гадаа гараад хараад үз. Тагтан дээр гараад доошоо хараад үз” гэж хэлж. Тэгээд тэр ийш тийш харж байсан чинь нэг эрэгтэй, эмэгтэй хоёр “юу хийж байхыг” харж л дээ.  Тэгээд тэр “Хөөе, тэр чиний гэр биш үү” гэж. Худалдагч нь “Тийм ээ, чөтгөр ав” гэж. Би гол үгийг нь мартчихлаа. Минут хагас үлдлээ. Би тэр дотор олон орж байсан. Тэр дотор байх тийм ч сайхан биш л дээ. Гэхдээ л... 15секунд. За, гараарай. Сайн байна.

ДА27: Хөгжилтэй биш байлаа.

************

бичиг: АХЕАД интернейшнал фенворкшоп. Зэбенер гудамж.

Эр:   Манай студид ирсэнд гүнээ талархаж байна. Зөвлөлийн гишүүн Оливер Каан, тавтай морил. ФЦ Баяарн фенворкшопт ирсэнд баярлалаа.

Олик: Олон зүйл өөрчлөгдсөн. Клуб өнгөрсөнж илүүдэд улам том болж, Европын топ клубууд улам илүү хөгжсөөр байгаа. Клубийг ирж байгаа сорилтуудад бэлтгэхийн тулд АХЕАД төслийг бид эхлүүлсэн.

Ёова: /Ёорг Ваккер/ захирлуудын зөвлөл 2013-2021/ Өнгөрсөн арван жилийн хугацаанд ФЦ Баяарн дэлхийн брэнд болж өөрчлөгдсөн. Брэндийн нэр хүндийг дэлхий дахинд баталгаажуулж, илүү хүчирхэг болгох миний үүрэг байсан.

Эр: Би ФЦ Баяарнд хайртай.

Эр: Би ФЦ Баяарн клубийн гишүүн.

Эм: Би Алианц Аренад сууж байснаа одоо ч санадаг.

Эм: ФЦ Баяарн байгаагүй бол гэр бүлийн чухал гишүүн байхгүй болсон юм шиг л байх болно.

Ёова: Манай фен клуб 4500гишүүнтэй. Тэдний 700 нь Германы бус хүмүүс. Өөр ямар ч спорт клубт ийм тоо байхгүй.  

Олик: Тийм болохоор л манайх фенүүдтэйгээ ойр байхын тулд Хятадын Шанхай хотод, Нью Йорк хотод салбараа нээсэн юм.

Эр: Нгэ том зүйлийн нэг хэсэг мэт санагддаг.

Эм: Өнгөрсөн жил би Томас Мюллертэй видео коол хийсэн. Миний амьдралд тохиолдож болох хамгийн сайхан зүйлсийн нэг.

Олик: Бидний хэрэгжүүлж байгаа энэ төсөл нь бид фенүүдтэйгээ ярилцаж, өөрсдийгөө сайжруулах боломжийг хайж байгаа хэрэг юм. Фенүүд маань клубийг юу гэж бодож байгаа талаар, ирээдүй ямар байх бол гэсэн сэдвээр  бас ярилцдаг.

Эр: Эхлээд Бундеслиг. Бид Дэлхийн лиг, Европын супер лигийг хүсэхгүй байгаа.

Эр: Эмэгтэйчүүдийн багийг сайжруулах  зөв байх бол уу.

Эр: Дэлхийд нээлттэй боловч Бавари, дэлхийгээр аялсан ч, Баварит гэртээ байх хэрэгтэй.

Олик: Мэдээж ФЦ Баяарн ирээдүйд компаний бүтэцтэй болж өөрчлөгдөх болно. Гэхдээ хөлбөмбөгийн клуб хэвээр байх болно. Энэ бол бидэнд жилээс жилд тулгарч байгаа хамгийн том сорилт.

-       Өглөөний мэнд. Зарим хүн 44жилийн өмнөх шигээ байлгахын хүсдэг бол зарим нь ФЦ Баяарныг ирээдүйд компани болсон байхыг харах хүсэлтэй байдаг. Энэ хоёрын маргааны хооронд л хөдөлж байна даа.

-       Хийж байгаа бүхнээ зөв гэдгийг батлах хэрэгтэй. Нэг нь “Герман хамтрагчтай байхыг хүсч байна” гэж хэлдэг. Байна уу, тийм боломж байгаа юу?  Ойлгож байна уу? Ийм л маргаан байгаад байна...

-       Энэ асуулт байнга гарч ирнэ. Тарахгүй байхад байнга анхаарах хэрэгтэй. Уламжлалт нийгэмлэгүүд улам хэцүү болох болно. Улам хэцүү болно. Гэхдээ фенүүд клубийн талаар  маш сайн мэддэг гэж би боддог. Үргэлж тийм байсан.

Улих: Фенүүд байхгүй бол хөлбөмбөг тоглоод хэрэггүй. Бид энийг зөвхөн фенүүдийн төлөө хийдэг.  Өдөр тутам зовох, ажиллах тэр сэдлийг, хүчийг өгч байгаа зүйл бол нийгэмлэгт хайртай,  ойр байдаг тэр хүмүүсийг жаргалтай болгохын төлөө юм.

Кхру: Ули Хөнесийн анх ирэхэд... бид хүндхэн хоёр жилийг даваад байсан юм. Франц Беккэнбауэр 1977онд Баяарн Мюнхенээс Космос Нью Йорк руу явчихсан. Ингээд ФЦ Баяарн шилдэг тоглогч төдийгүй, алдар нэр, нэр хүндээ алдсан.

Ёова:  Бид ашгийнхаа 85%-ийг олимпийн стадион дахь үзэгчдээс олдог байсан. Тэр үед заримдаа 10мянга, 12 мянга, 14мянган үзэгч ирдэг байсан.

Фара: Стадионууд хоосон байсан. Ихэнх нь эрчүүд, бас хүч хэрэглэх явдал их гардаг байсан.

Улих: Тэр үед ФЦ Баяарн 12сая маркийн эргэлдэх хөрөнгө, 7сая маркийн өртэй байсан.

Якдр:/Яан Кристиан Дрээзэн/ санхүү хариуцсан захирал/ ФЦ Баяарн гэдэг клуб Улигийн хувьд маш чухал зүйл гэж боддог. Ямар нэг зүйл нь болохгүй бол Ули өвдөлтийг биеэрээ мэдэрдэг байх. Тэний мах цус нь өвддөг байх. Энэ хоёрт ямар ч ялгаа байхгүй. Энэ бол Ули Хөнес гэж би боддог.

Хэха:/Херберт Хайнер/ ерөнхийлөгч/   Хамгийн анх тэрний хийсэн зүйл бол Америк руу явсан. Тэнд очоод НФЛ, Эн Би Эй-ийн клубууд Германы хөлбөмбөгийн нийгэмлэгүүдээс юугаараа илүү маркетинг хийгээд байгааг судалсан байдаг.

Улих: Би ФЦ Баяарныг үзэгчдийн мөнгөнөөс хараат бус болгоно гэж өөртөө амалсан.Үзэгчдээс биш шүү, тэд чухал байсан. Мөнгөнөөс хараат бус болгохыг хүссэн.  Тэгээд бид маркетинг, худалдаа, телевизийн орлогуудаа сайжруулах шаардлагатай болсон.

Кхру: Тэрнийг худалдааны суутан гэж л хэлэх байна даа.  Дээр нь тэр хөлбөмбөгийн мэргэжилтэн. Энэ хослол нь тэр үеийн Баяарн Мюнхенд алтнаас ч үнэтэй байсан.

Ёова: Ули тэр үед клубт засвар хийхийн тулд Карл Хайнц Руммэнигэг худалдсан түүхээ ярьдаг байсан.

Кхру:  Тэр үед би 11саяар Милан руу шилжиж байсан санагдаж байна. Тэр нь дэлхий дээрх хоёр дахь хамгийн үнэтэй тоглогч болж байсан. Хамгийн шилдэг худалдаа байсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ их чухал худалдаа байсан.

Улих: Тэрнийг худалдсаны дараа бид нэмэх 4саятай болсон. Тэгээд бид хоёроор нь Лотар Матеусыг худалдаж авсан.

Тайл Д: Хаалгач. Шинээр худалдан авсан Лотар Матеус.

Лома: Карл Хайнцыг зарсан мөнгөөр таван Лотар худалдаж авч болох байсан.

Улих: Үлдсэн саяыг нь бид хугацаатай хадгаламжинд хийснээр тэрнээс хойш ФЦ Баяарн өргүй болсон юм даа.

Ёова: Улийг эхэлж байхад  ФЦ Баяарн 20ажилтантай байсан. Одоо бид мянга гаруй хүн гэж ярина. Тоглолт бүрийн тасалбар дуусдаг. Орлого ч гэсэн маш өөр болсон. Маш олон зүйл өөрчлөгдсөн.

Улих: Тэр үед эхнэртэйгээ Сан Францискод явж байгаад хөх хослолтой олон эрчүүд хүүхдүүддээ фенүүдэд зориулсан дурсгалын зүйлс худалдаж авч байгааг хараад би эхнэртээ “ФЦ Баяарнд энэ байдаг бол бид чадлаа л гэсэн үг” гэж хэлж байсан юм. Өнөөдөр тийм л болсон байна.

Олик: Ули Хөнес энэ тоглоом ямар учиртай болохыг их эрт ойлгосон хүн. Яриа өрнүүлэх, түүх өгүүлэх гэх мэт. Хүмүүсийг гайхшруулдаг, хүмүүсийг өөртөө татдаг түүхүүд. Бас хүмүүст ойр тусах түүхүүд.

Фрбэ: /Франц Бэккэнбауэр/ хүндэт ерөнхийлөгч/  Одоогийн ФЦ Баяарныг бий болгосон гол хүмүүсийн нэг  бол тэр... энэ миний бодол юм шүү... Тэгээд ч энэ үнэн үг.

Хэха: Алианц Арена ч ялгаагүй. Ули Хөнес тэр үед над дээр ирээд “сонс, бидэнд шинэ стадион хэрэгтэй байна. Надад барих мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэр бас Адидастай хамтрахын хүссэн.Би тэр үед захирал байсан болохоор “10%-ийг худалдъя” гэж хэлсэн.

Анжу: Хаа сайгүй маш том стадионууд байдаг байсан. Бид Грюнвалдер гудамжинд тоглодог байсан. Бид хөлсөлдөг байсан, зарим нэг зүйлээс хараат байсан. Бидний хувьд хамгийн эхний том алхам нь олимпийн стадион руу нүүсэн явдал. Хоёр дахь нь Алианц Арена руу нүүсэн явдал. Би энийг Ули Хөнесийн мөрөөдөл байсан гэж боддог. Гэхдээ хамгийн чухал нь бид фенүүдээ өөрийн гэсэн гэртэй болгосон.  

Ёова: Энэ стадион бол манай сүүлийн жилүүдэд гаргасан амжилтын гол үндэс. ФЦ Баяарн ингэж хөгжсөн гол шалтгаан юм....

Улих: ФЦ Баяарнд энд байгаа бүх зүйлийг бид өөрсдийн гараар бүтээсэн.

-       Бид олон жил гараа хуйхлан байж ийм стадион барьсныхаа төлөө та нарт шүүмжлүүлж байгаадаа итгэж ч чадахгүй байна.

Жкдр: Тэр энэ клубт өөрийн юм шиг  хандсаар ирсэн... Гэтэл өөрийнх нь биш шүү дээ. Тэр бусдын л адил гишүүн хүн. Тийм ээ... тэр менежер байсан, ерөнхийлөгч байсан, гэхдээ энэ тэрний өмч биш. Гэхдээ л тэр өөрийн компанийг удирдаж байгаа мэт авч явдаг. Чн сэтгэлээсээ.

Улих:  Энэнээс болж хэн ч шүүмжлэгдэх ёсгүй. Тэд юу ч биш олох зүйлийг ярьж болно... Та нар сэтгэл дундуур байгаа бол өөрсдийн чинь хийж байгаа хэрэг, биднийх биш.

Юухэ: /Юупп Хэйнкэс/ 1987-91, 2009, 2011-13, 2017-18 оны дасгалжуулагч/ Тэр сэтгэл хөдлөлөө гаргадаг байсан. Заримдаа тэр  хөөрч баярлаж, заримдаа уурлаж ундууцдаг байсан.

Улих: Би дараа нь хэлэх үгийг чинь сонсох юмсан.

Фрбэ: Тэрний сэтгэл санааны байдал, ууртай байгаа үгүйгээс шалтгаалаад тэр бүгдийг нь гаргадаг байсан. Сүүлийн өдрүүдэд бид тэрнийг тэвчихээс аргагүй болж байсан.  Гэхдээ энэ бол тэр. Хүн бүр энийг нь мэддэг байсан.

Эм: Мюнхений хоёрдугаар шүүх байранд шүүгдэгчийг татвараас зайлсхийсэн  7удаагийн хэргээр түүний эрх чөлөөг 3жил 6сарын хугацаагаар хасах шийдвэрийг гаргаад байна.

Фрри:/Франк Рибери/ 2007-2019оны тоглогч/ Бид төгс биш.  Би ч гэсэн амьдралдаа олон алдаа гаргаж байсан. Алдаа гаргасан бол уучлаарай гэж хэлэх хэрэгтэй. Уучлаарай гэж чанга хэлэх хэрэгтэй.

Улих: Өмгөөлөгч нар маань давж заалдах хэрэгтэй гэж хэлсэн. Энэ талаар би гэр бүлийнхэнтэйгээ Тэгэрнзээ нуурын дэргэд шөнийн 3цаг хүртэл ярилцсан. Тэгээд би маргааш нь шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн. Би одоо ч тэр зөв шийдвэр байсан гэж боддог.

-       Миний амьдралын хамгийн хүнд үе.   

Кхру:  Тэр хийсэн зүйлээ хүлээсэн. Шударгаар хүлээсэн. Шоронд хоригдож... тэрнээсээ болж маш их шаналсан.

Бичиг: 2016оны 11сарын 25. ФЦ Баяарн клубийн нэгдсэн хурал.

Улих: Би тэднийг уурлаж, надад урам нь хугарсан байх гэж бодож байсан. Би эргэж ирэхдээ их сандарч байсан. Би уур амьсгалаас шалтгаалж дахин ерөнхийлөгч нэр дэвших эсэхээ шийдье гэж бодож байсан. Тэр нэгдсэн хурал миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдийн нэг байсан... Хэрвээ би 50, 60%-ийн санал авсан бол зүгээр зуршил байсан гэж бодох байсан.

-       Би энд танхимд байгаа миний гаргасан алдаанаас болж надад саналаа өгөөгүй хүн бүрийн шийдвэрийг хүндэтгэж байна.

-       Тэгээд би 98%-аар дахиад сонгогдсон. Намайг цохиод авах шиг л болсон...

Лоозон дээрх бичиг: Баярлалаа, Ули. Чи шилдэг нь.

Бичиг: 2021оны 4сарын 6. Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтоос нэг өдрийн өмнө.

СГ07: Дэмбэлэ Мбаппэгаас хамаагүй дээр.

ТМ25: Дээр гэж юу гэсэн үг вэ? Дээр гээг чинь юу гэж байгаа юм?  Би дэмбэлэ шиг бөмбөг эзэмшиж чаддаг байсан бол би ч гэсэн дээр байх байсан.

ЖК06: Надаас Дэмбэлэ эсвэл та нарын нэгийг сонго гэвэл би үргэлж та нарыг сонгох болно. Үргэлж.

ТМ25: Нэг нь хийж чаддаг, нөгөө нь зүгээр л хийдэг. Энэ гол ялгаа нь.

ЖК06: Чи яг зөв хэллээ.

ТМ25:  Баярлалаа.  

ЖК06: Зүгээр ээ. Одоо явж үз.  

ТМ25: Явж болно л доо. Би бодож үзнэ ээ.

ЖК06: Ингэхэд Дэмбэлэгийн тухай ярьсаар байгаад залхаж байна шүү.

СГ07: Би чиний буруу гэж хэлээгүй.

ЖК06: Би ч гэсэн чиний буруу гэж хэлээгүй. Гэхдээ чи миний асуудлыг ойлгохгүй байна.

СГ07:  Чамд нэг юм хэлэхэд чи үргэлж яг адилхан хариу өгдөг болохоор. Чи үргэлж “Тийм ээ, таван тоглолт” гэж хэлдэг. Тийм л байна. Гэхдээ тэрнийг манайд ирвэл би дуртайгаа нөөцөнд суух болно.  

ЖК06: Чиний цалин чамайг зүгээр суухыг зөвшөөрөхгүй л дээ.

Хафл: Залуус аа, сайн байна.  Шөвгийн найм, Парис. Тэнд биднийг, та нарыг юу хүлээж байгааг та нар мэдэж байгаа. Зарим тоглогчид хасагдсан нь хамаагүй, ийм л байдаг. Тийм үү? Ди Мария, Неймар, Мбаппэ нар маш сайн тоглогчид. бас тоглолтыг өөрчилж чадах хүмүүс. Жишээлбэл энд харагдаж байгаа шиг тэр үргэлж төв рүү орж чаддаг. Тэрнийг эргэж чадахгүй болгоод захад хаших хэрэгтэй. Бидний хүсч байгаа зүйл бол хурдан буцах хэрэгтэй. Ганц ч секунд алдаж болохгүй. Шууд бүх хүчээрээ ажиллах хэрэгтэй. Хамгаалалтын гурвалжин... Тэгээд буцаад хойно нь зогсож байх ёстой. Бид хүссэнээрээ хагас шигшээд үлдэхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь багаараа хөдлөж, боломжийг алдахгүй байх нь чухал.

Бичиг: 2021 оны 4сарын 7. Аваргуудын лигийн шөвгийн найм. ФЦ Баяарн, Парис Сейнт Жермейний эсрэг тоглолт.

ТМ25: Цаашаа яваач. Неймарын хамгаалагч нар заримдаа тэнэг юм шиг болчихдог юм. Үгүй ээ. Шүгэлдэхгүй байна. Мбаппэ.

Микл: Бүгдийг нь нэг дор хийвэл хэцүү байх нь ойлгомжтой. Ийм үед түр зогсоод, тэгээд үргэлжлүүл. Тэгээд буудах хэрэгтэй. Тэр юу ч биш, надад итгэ.

Эр: Сайн уу, Ханзи. Жером Боатэны гэрээг шинэчлэхгүй гэсэн мэдээлэл гарсан. Ийм үед тохиолдож байгаад  гайхаж байна уу? Яг Парис Сейнт Жермейнтэй тоглох тоглолтын өмнө ийм шийдвэр гарсан нь харамсалтай.

Хафл: Энэ талаар тоглолтын өмнө юм хэлмээргүй байна. Тоглолтын дараа ч юм хэлэхгүй байх. Намайг Жеромыг яаж дэмждэгийг бүгд мэднэ. Тэр энэ улиралд их сайн тоглосон. Тийм чболохоор дасгалжуулагч, дасгалжуулагчдын багт ийм туршлагатай сайн, чанартай тамирчинтай байх нь сайхан байдаг. Өөр хэлэх зүйл алга. Бас энэ талаар өөр зүйл хэлэхийг хүсэхгүй байна.

ЖБ17: 10жил. Олон зүйл хийсэн... Найман удаагийн аварга, Германы таван удаагийн цомын эзэн, Дэлхийн аваргын цом хоёр удаа, Аваргуудын лигт хоёр удаа ялсан. Тийм ээ.

-        Тийм ээ, жаахан харамсалтай л байна. Арай өөрөөр хийж болох л байсан. Гэхдээ... Тийм ээ, ийм л байна.

Хаса:/Хасан Салихамижич/ захирал/  Түр зогс. Би ганц хоёр юмыг тодруулах хэрэгтэй байна. Баяарн Мюнхенд шийдвэрийг бүлгээрээ гаргадаг. Ганц хүн биш.  Хүмүүст би тэрнийг хүсэхгүй байгаа мэт ойлгогдсон нь утгагүй хэрэг. Би тэрнийг тэр өдөр тоглохгүй гэдгийг мэдэж байсан. Тэгээд “тэр үнэнийг мэдэх ёстой” гэж бодсон болохоор тэрэнд хэлсэн. Жеромыг би олон жил мэднэ. Би тэрнийг манай ФЦ Баяарн гэр бүлийн нэг хэсэг байсанд  баярлаж явдаг. Тэр үргэлж байх болно.

-       Гэхдээ тэр хоёр хүүхэдтэй, гэр бүлтэй, тэр төлөвлөх ёстой гэдгийг би мэднэ. Миний хувьд тэрэнд хэлэх нь чухал байсан.

Тайл Е: Аваргуудын наймын шөвгийн наймын эхний тоглолт Алианц Аренад эхэлж байна. Мюнхен, Парис Сейнт Жермейний эсрэг. Энд Килиан Мбаппэ, Неймар, Анхел Ди Мария харагдаж байна... Гэхдээ Баяарн Мюнхен багаараа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

3-р хэсэг төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home