FC.Bayern Behind The Legend 2

FC.Bayern Behind The Legend S01-2

Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Хафл:

Олик: эр, хаалгач Оливер Каан

КХР: эр, Карл-Хайнц Румменигэ, эзэмшигчдийн нэг

Улих: эр, Улих Хөнес ФЦ Баяарныг үндэслэн байгуулагч

Тайл:  тоглолт тайлбарлагч

Какр: эм, багийн менежер

 

Гердийн дургалд зориулав.

 

МН01: Мэдээж Дохагийн тэнгэр дор манай клуб дэлхийн аварга болох гайхалтай мэдрэмж байсан. Гэхдээ тэрнээс хойш хэцүү болно, буцаад Бундеслигт орох болно. Арминиа Бийлэфэлдийн эсрэг тоглоно. Цастайд. Ийм сайхан финалын тоглолтын дараа эргээд ийм байдалдаа орох амаргүй байдаг. Гэхдээ Бундеслиг бидний хувьд үргэлж чухал байсан. ФЦ Баяарн ганц л удаа аварга болж чадахгүй бол... Ганц удаа хоёрт орвол... бид хямралд ордог.

Хафл: Залуус аа, болгоомжтой.

Тайл Д: Сайхан дамжуулалт байлаа. Орчихлоо. Гоол... Маш гэнэтийн зүйл байлаа.

Эр: Залуус аа.

Тайл Д: Тийм ээ, тийм тийм. Чи галзуураа юу?

Эр: Юу болоод байна аа? Тооны харьцаа хоёр тэг.

Тайл Е: Баяарны Лерой Сейн дахиад довтолж байна.  Алфонзо Девис гоол хийлээ.

МН01: Бийлэцэлдийн эсрэг тоглолт сайхан болсон. 3:3. Дараа нь Франкфуртын эсрэг... их муу тоглолт болсон. Багийн уур амьсгал хурцадмал болж эхэлсэн. Ялангуяа дараагийн өрсөлдөгч Дортмунд байсан болохоор.

Хафл: Унтраа.

ФРБЕ:/Франц Беккебауэр/хүндэт ернхийлөгч/ Ханзигийн гаргасан амжилтыг дахин гаргах боломжгүй. Энийг давах боломжгүй. Энэ бол агуу ялалт. Би Ханзийг “Би дахиад чадахгүй. Энэ миний хийж чадах хамгийн том зүйл. Тийм болохоор замаа бодоцгоё” гэж хэлэх бол уу гэж бодож байсан.

Бичиг: Амазон студи үзүүлж байна. Даблю энд Бэ телевизийн бүтээл.

Тайл Д: Румменигэ, сайхан. Румменигэ. Хаалгач хамгаалж чадлаа.

Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.

Бичиг: 2021 оны 2-р сарын 25. Томас Мюллер, ковид туссаны дараах эрүүл мэндийн үзлэг.

ТМ25: Одоогийн байдлаар бүгд сайн байгаа. Гэхдээ ковид туссаны дараа... уушгинд зарим нэг өөрчлөлт ордог гэж байсан. Тэр нь мэдэгддэггүй гэсэн. Одоо л мэдэгдэнэ дээ... Тэгээд дахиад дайрна даа. Би ирээгүй хоёр долоо хоносон. Гэтэл тэд түлхүүрээ сольчихож. Гайхалтай... Амьдрал ийм  л байдаг... Сайн уу.

Эм: Сайн уу.

ТМ25:  Сайн уу.

Эм: Шууд ийшээ орж болно...

ТМ25: Сайн уу, сайн биз дээ?

Эм: Ийшээ...

ТМ25: Ийшээ юу?

Эм: Тийм ээ.

ПЭУЭ: Эдгэчихсэн үү?

ТМ25: Одоо л харна даа.

ПЭУЭ: Амжилт хүсье.

ТМ25: Баярлалаа.

Эм: Амьсгаа аваад, амьсгалаа түгжинэ үү.

ТМ25: Найзуудаа, сайн уу.

РЛ09: Чи итгэлтэй байна уу?

ТМ25: Тийм ээ. Одоо баттай.

ДА27: Мюллер.

ТМ25: Сайхан.

ХЭЭР: Тэр эргээд ирж.

ТМ25: Хөөе Зюлэ Бюблэ.

ДА27: Эргээд тавтай морил.

ТМ25: Сайн уу, Майкэфер.

ДА27: Эргээд тавтай морил. Би зооринд очсон. Тэнд нэг тийм шилэн хаалга байна лээ, шатны дэргэд. Би ганцаарханаа байсан.

РЛ09: Нээрэн үү, новш гэж.

ТМ25: Тэгээд бид үдийн хоолоо идэхдээ... Би зоорины шалан дээр сандал ширээгээ тавиад суудаг, эхнэр маань зоорины шатан дээр суудаг байсан. Шилэн хаалганы хоёр талд. Тэгээд л  ингээд л...

РЛ09:Үдийн хоол уу.

ТМ25: Би явах болчихлоо. Та нар намайг яриулах гээд байна. Энэ чинь надад таалагдахгүй байна.

Хафл: Эргээд ирсэн чинь сайн хэрэг.

**************

Олик: Би өчигдөр тоонуудыг харсан.

Хаса: Тэгээд?

Олик: Бүгдийг нь мартаж чадах уу?

Хаса: Дэмий юм ярихаа боль. Мөнгөө гарга, бидэнд шинэ тоглогч хэрэгтэй байна. Чи хэрэгтэй юм хийх хэрэгтэй биз дээ.

Олик: Тэр ч үнэн шүү. Намайг Оливер Каан гэдэг, би хаалгач байсан. 14жилийн турш.  Одоо надад эргэж ирэх сайхан санаа төрсөн. Энэ удаа хаалгачаар биш, захиралаар хуваарь. Өндөг, бидэнд өндөг хэрэгтэй.

КХРУ: Олли их тайван хүн. Хаалгач байхдаа тэр тэсрэмтгий байсан. Заримдаа аюултай байсан гэж хэлж болно.

Тайл Д: Оли хөлөө жийгээстэй ирж байна.

ХАСА: Оливертай ганцаараа нүүр тулбал хурдан дамжуулах, эсвэл хурдан өшиглөх хэрэгтэй гэж боддог байсан. Үгүй бол тэр амьдаар чинь идчихнэ.

Олик: Надад хаалгач Олигоос хэрэгтэй зүйл юу ч байхгүй. Шизофрени шиг сонсогдож магадүй ч... Тийм сэтгэл хөдлөлд автсан, бас чанга...Би ширээгээ цохид, орилж хашгираад зорилгодоо хүрэхгүй гэдгийг туршлагаараа мэддэг болсон. Харин ч эсрэгээрээ... Өнөө үед хэн тийм хүнтэй ажиллахыг хүсэх юм? Би одоо ч сайн санадаг. Би Карлсруэгийнх. Би арав, арван нэгтэй байхдаа Вилдпарк стадионы 1-р блокт би гав ганцаараа ФЦ Баяарны далбаа бариад зогсож байсан. Тэр үед би ямар зоригтой байсныг  бас бага байхын л Баяарн Мюнхен миний хувьд маш том зүйл байсныг харж болно.   

Тайл Д: Карлсруэ Эс Цэ-ийн хувьд сонирхогч маш чухал байрлал болох хаалган дээр зогсоно гэдэг онцгой зүйл. Оливер Каан, 18 настай.

Олик: Нойргүй хоноогүй ч гэсэн жаахан сандарч л байна. Миний хувьд үргэлж зорилгодоо хүрэх байсан. Дараагийн зорилгодоо хүрэхийн тулд би бүгдийг бодитоор хүлээж авдаг байсан. Тэгээд нэг удаа би анзаарсан. “Өө, одоо ФЦ Баяарнд орж болох юм. Яагаад болохгүй гэж” гэж бодсон. ФЦ Баяарны өмсгөл ганц, хоёр кг-аар хүнд байдаг.  Яагаад гэвэл домгууд мөрөн дээр чинь байгаа. Энэ ачаанаас эхлээд өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Энэнд маш их хүсэл, эрмэлзэл шаарддаг. Энэ их том сорилт гэж би боддог.

ХАСА: Олийг эерэгээр хэлбэл амжилт, ажлын төлөө төрсөн хүн.

Олик:  Үргэлжлүүлээд бай. Үргэлж урагшаа алх.

Тайл Д: Энэ бол аваргын цом. Энэ байна.

Олик:  Сэтгэлийн хямрал, бие болоод сэтгэцийн хямрал, стресс гээд бүгд нэгэн зэрэг явж байдаг зүйлс. Би их ядарсан байсан. Тэр үед 90-ээд оны төгсгөл байсан. Өөрийнхөө гэрийн шатаар яваад дээд талд нь гарахдаа ядардаг болохоороо хүн бодож эхэлдэг юм байна лээ... Илүү өндөр, улам илүү, илүү сайн гэсэн энэ хүсэл юунд хүргэдгийг харж болно. Дахиад шинэ зорилго тавьж, байгаа зүйлдээ сэтгэл ханахгүй байх... Хурцадмал байдал, тайвшрал хоёрын тэнцвэрийг олж чадахгүй байгаа бол... Бие чинь “Хөөе, одоо болно. Би дахиад тэвчихгүй нь. Бүх зүйлийг хийх боломжгүй” гэсэн дохиог өгч байгаа хэрэг. Клубийг 40жилийн турш Ули Хөнесс удирдсан, дараа нь Карлхайнц Руммэниггэ, Франц Бэккэнбауэр гээд бүгд өмнө нь тоглогчид байсан. Тэд клубийг өдий зэрэгт хүргэсэн. Бүгд сайн, бүгд чухал. Гэхдээ миний ажил бол ирээдүйг харж, ирээдүйд ч гэсэн бид энэ амжилтаа хадгалах юм. Учир нь энүүгээр хүмүүс намайг дүгнэх болно... Дортмундын эсрэг тоглолт маш чухал.  Өнгөрсөн жилүүдийнхтэй л адил. Германы аваргын төлөө тоглолт гэдэг нь ойлгомжтой. Хааланд одоогийн байдлаар шийдвэрлэх,  гол үүргийг гүйцэтгэж байгаа. Гэхдээ тэр ганцаараа бүхнийг чадахгүй, тэгэхээр ухаалаг байх хэрэгтэй.

Хафл: Тэр энд зогсож байгаа. Чи, дайрч болохгүй. Хэрвээ дайрах юм бол чи энд зогсож байх ёстой. Ойлож байна уу?

НС014: Нэгийн эсрэг хоёр бол маш аюултай.

Хафл: Наашаа цугла. Ийм тохиолдолд... Дундуур нь. Дундуур нь. Хамгийн чухал нь... Энэ үед бөмбөгийг авч чадвал тоглолт бидний талд... За юу?

***************

ДА27: Леон. Баруун жигүүрийн хамгаалагч Хааландын өмнө. эсвэл бидний нэг нь тэрний араас дайрна, тэрнийг өөр хүн хамгаална.

ЛГ18: Эхнийх нь дээр биз дэ?

ДА17: Тийм үү? Бид үргэлж эсрэгээр нь хийдэг байсан.

ЛГ18: Арынх нь бөмбөгийг авч чадахгүй юу? Хийдгээрээ л хийх үү?  Үргэлж болдог байсан.

ДА17: Тийм ээ.

Бичиг: ФЦ Баяарны эсрэг Боруссиа Дортмунд. 2021оны 3сарын 6.

ЛС10: Надад заавал хэлэх шаардлагагүй. Надад тавьсан зорилго байгаа. Би сайн тоглоно, багтаа туслахыг хүсч байна. Би Бундеслигт авара болж байгаагүй болохоор бид ялах юм бол миний хувьд гайхалтай байх болно. Хамтдаа ялж чадвал. Би шүүмжлэлийг тоодоггүй. Би зөвхөн өөртөө анхаарал тавьж, дарамтыг дааж чаддаг. ФЦ Баяарнд тоглоно гэдэг  дарамт үргэлж байна гэсэн үг. Энэ хөдөлгөх хүч болдог. Дортмундын эсрэг үү? Хүн ийм тоглолтын төлөө амьдардаг.

Тайл Д: Бундеслигийн улирлын тоглолт бүрийн оргил үе. Баяарн Мюнхен Боруссиа Дортмундын эсрэг. Хамгийн чухал тоглолт.

Хафл: Үгүй ээ, үгүй.

Какр: Холгер?

Хобр: Намайг сонсож байна уу?

Какр: Маш сайн сонсож байна.

Хобр: Би гурван удаа хэлсэн, чи ганц ч хариулсангүй.

Какр: Худлаа яриад л.

Хобр: Гэхдээ одоо сонсож байгаа биз дээ?

Какр: Би сайн сонсож байна.  

Хобр: За, сайн байна. Ойлголоо. Аяар ярья.

Какр: Бака.

Эр: Үгүй байлгүй дээ.

Олик: Ямар чөтгөр нь вэ?

Эр: Урагшаа.

ЛС10:  Тэр дарамтнаас болж өөртөө итгэх итгэлээ алдах, яахаа мэдэхгүй болбол толгой сийрэг ажиллаж чадахгүй, талбай дээр гарч, сайн тоглоход саад болдог.

Какр: Итгэмээргүй юм.

Олик: Энэ улиралд хэд дэх нь болж байна? Энэ улиралд хэд дэх нь болж байна аа? Аан? Өнөөдөр Дортмундын эсрэг шүү дээ.

Хаса:  Хааланд хэр сайн бэ?

Какр: Сайн.

Хаса: Тэр залуу машин л гэсэн үг. Маргааш би зөвлөхтэй ярина аа.

Какр: Гэхдээ эхлээд үсчинд аваачина шүү.

Хаса: Хүлээлгийн сандал дээр зугаатай байх хэрэгтэй.

Какр: /Катлин Крюгер/багийн менежер/ Ямар ч нүүр хувиралгүйгээр тоглолт үзнэ гэдэг байж боломгүй зүйл. Манайд бол дүүргийн, хотын лигээс өөрцгүй байдаг.

Хобр: Залуус аа, үргэлжлүүл.

Даро: Дахиад тав болчихлоо.

Эр: Больж үз.

Хаса: Ямар чөтгөр нь вэ?

Эр: 11метр.

Олик: 11м өгөх байх шүү. Хар даа.

Хаса: Тийм ээ, зөв.

Какр: Сайн байна.

Эр: Битгий сандар. Битгий сандар. Алив... Тийм ээ.  

ЖК06: Бараг л хүрчихлээ, бараг л хүрчихлээ

ДА27: Тийм ээ, тийм. Сайн л байна. Ёо сайн байна. Ёо.

ТМ25: Хөгшин Лерой сайн байсан шүү. Сайн байсан. Хэрвээ дахиад ийм зүйл болбол боломж гарах юм бол анхаарлаа бүрэн хандуулах хэрэгтэй. Ники, чиний булаалт...

Хаса: Лева, дахиад хоёр. Тэгвэл сэтгэл ханах гээд байна.

РЛ09: Өөр хүсэл байна уу?

Хаса: Хоёр байхад хангалттай.

ЖК06: Сайн тоглолоо, бид чадна аа.

Эр: Алив залуус аа. Алив. алив... Тийм ээ.

Микл:  Аль болох удаан хүлээ. Түрүүлээд хөдөлчихвөл чиний яах гэж байгааг мэдчихнэ.

РЛ09: Би зүгээр зогсож байвал тэд намайг анзаарахгүй. Намайг гүйхээр л, миний хаана байгааг мэднэ.

Тайл Д:  Дортмунд Аллианц Аренад тоглолтын хоёрдугаар хэсгийг маш сонирхолтойгоор эхлүүлж байна. Тэд тоглолтын хоёрдугаар хагаст ч хошуучлахыг хүсч байна.

Хобр: Сайн байна, Лерой.

Какр: Жером, Жером биш байна. Жером биш байна.

Хээр: Өвдөг нь мултарчихаж. Солилцоо.

Хобр: Катлин?

Хээр: Хави.

Какр: Хавийг явуулаарай.

Хобр: Хави, үзүүлээд өг.

Хээр: Жером, бүх жингээ над дээр тул.

Ёоха: Гайгүй юу? Үгүй юу?

Тайл Д: 12минут үлдээд байна, Дортмундын хамгаалалт дуусахгүй мэт харагдаж байна.

Олик: Сайн байна Лерой.

Тайл Д: Одоо... одоо... Гоол, бөмбөг орчихлоо. Горецка, Леон Горецка.  

Эр: Гоол. Гоол...

Тайл Д: Тоглолт дуусахад хэдхэн минут үлдээд байна.

Хафл: Үргэлжлүүл. үргэлжлүүл. Алив...

Тайл Д: Ганц минут, дээр нь нэмэлт цаг үлдээд байна.  Баяарн дахиад Лендовский... тэр өшиглөлөө... Гоол... Тэр тоглолтыг Баяарн Мюнхенийх болгож чадлаа. Тэд жинхэнэ аваргуудын тоглолтыг үзүүлж байна.

***************

ЖК06: Үндэсний аварга, залуус аа. Залуус аа, энэ мэдрэмжийг битгий мартаарай.

ДА27: ФЦ Холливуд.

ЛГ18: Сүүлд бид 2011онд ингэж ялсан.  

Хафл: Залуус аа, түр анхаараарай. Бүгдээрээ ирсэн ү? Залуус аа, юуны өмнө баяр хүргэе. Та нар маш их чармайлт гаргалаа. 2:0 болсноос хойш. Мундаг байна.  Хоёр хоног амраарай, мягмар гарагт уулзъя.

Бүгд: Тийм ээ.

***************

Хафл: Энийг би өөрөө авсан, гэхдээ энийг хэн ч мэдэх ёсгүй.

Хобр: Яаж ажилладаг юм? Даралтаар уу?

Хафл: Арааны хурд.

Хобр: Гэхдээ ойролцоогоор хэдэн метр гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Эхлээд турших уу, яах вэ?  

Хафл: Тийм ээ, эхлээд турших хэрэгэй. Чупо, энэ хамгийн хүчтэй нь.

ЧМ13: За.

Хафл: Хэтэрхий хурдан байна уу, Чупо?

ЧМ13: Арай хурдан байна.

Хобр: Жаахан хурдан хөдөл.

Хафл: Би дахиад жаахан дээш нь тохируулчихлаа. Хүлээгээрэй. Нэг туршаадахъя.

ЧМ13: Эсвэл над руу чиглүүлээд явуул.

Хафл: Уучлаарай. Тооцоолох хэрэггүй. Сая харав уу? Би сая өөрөөр тохируулчихсан. Дахиад хэдэн удаа турших хэрэгтэй.

Хобр: Чупо.

Хафл: /Ханзи Флик/ ерөнхий дасгалжуулагч/ Дахиад туршаадахъя. Би бага байхын л үргэлж Баяарны фен байсан. Манай ах Гладбаахын, би Баяарны фен байсан. Тэр үеийн шилдэг хоёр баг байсан. Хүүхэд байхын л Баяарнд тоглохыг хүсдэг байсан нь үнэн. Миний хамгийн том зорилго байсан.

Тайл Д: Энэ бол Ханзи Флик, үндэстэй хүн.

Хафл: Өсвөр насандаа би гоол хийдэг байсан, явах тусам аль болох олныг хийсэн. Бундеслигт харин хамгаалагчаар тоглодог байсан. Тэр үед гоол хангалтгүй байсан юм. Баяарн Мюнхений хүн намайг харахаар ирсэн гэж нэг өдөр сонссон. Тэр үед бид 4:1-ээр хожигдсон санагдаж байна. Тэр үед нөхцөл нь сайн байсан. Тэгэхэд Ули Хөнес над руу залгасан. Өнөөдөр юм шиг л санаж байна. Тэгээд  төгс тохиролцоо хйисэн. Тэр үет хамгийн сайхан үе байсан. Би энд хорин настайдаа ирсэн, тийм ээ, бид сайн баг байсан.

Юухэ: /Юупп Хэйнкэс/1987-91, 2009, 2011-13, 2017-18 оны дасгалжуулагч/ Тэр их хөдөлмөрч байсан, идэвхтэй бас үргэлж үндсэн тоглогч байгаагүй. Гэхдээ л тэр үлгэр жишээ байсан. Тэр 2014оны дэлхийн аваргын үеэр бас Ёоги Лөөвийн доор туслах дасгалжуулагч байсан. Тэр үед ч гэсэн сайн байсан.

Тайл Д: Дэлхийн аварга, хамтран дасгалжуулагч Ханзи Флик.

Ёоги: /Ёоахим Лөв/2006-2011оны дасгалжуулагч/ Ханзийд ФЦ Баяарнд мөн үндэсний шигшээд тохирсон хөлбөмбөгийн санаанууд байдаг.  Бас тэр бусдыг сайн ойлгодог. Хүнтэй сайн харьцдаг. Тоглогчид миний үгэнд ордог байсан шигээ тэрний үгэнд ордо байсан.

Хафл: Дасгалжуулагч багийг нэг зорилгын төлөө бэлдэх нь хамгийн сайхан зүйл. Сайн  байна. Тийм ээ, сайхан бөмбөг. Ганц эерэг бус зүйл нь үргэлж анхаарлын төвд байдаг. Олон тооны хэвлэлийн хурал. Энэ бүгдэд дасах хэрэгтэй болдог. Сүүлийн хэдэн 7хоног энэ ажил надаас их эрч хүч шаардаж байгаа. Хэвлэлийн хурал дээр юу хэлэхээ сайн мэдэж байх хэрэгтэй.

Ёоги: Ахлах дасгалжуулагч өөр хэд хэдэн сорилттой тулгардаг. Хэвлэлийнхэнтэй харьцах шаардлагатай болдог. Энэ нь бидний хийдэг ажлаас огт өөр зүйл.  

Юухэ: Ханзигийн хувьд тэгээс шууд зуу болсоноос өөрцгүй. Өмнө нь тэр ийм зүйл хийж байгаагүй. Хэвлэлийнхний болоод  клубийн эздээс ирэх дарамт гээд л. Тэр энийг бусад шилдэг дасгалжуулагчдын адилаар олон жилийн хугацаанд сураагүй.

ЧМ13: Явцагаая.

ЛГ18: /Леон Горецка №18/ Девид манай багийн гол цэг нь болдог. Тэр багийн бүх гишүүдийг нэгтгэж чаддаг. Тэрэнд манай багаас хэл амаа ололцож чаддаггүй тоглогч байдаггүй. Би өмнө нь ийм зүйл харж байгаагүй. Тэр багийг нэгдмэл байлгахад маш том нөлөө үзүүлдэг. Бид тэрнээс жаахан ч гэсэн суралцсан гэж бас ирэх жилүүдэд энийг бусдад дамжуулж чадна гэж найдаж байна.

ДА27: Сайн уу.

Дини: Тийм ээ, мэргэжил нэгтнүүд болоод хүндэт үзэгчид ээ, Девид Алабагийн хэвлэлийн хуралд тавтай морил. Чамайг өнөөдөр гаргасан шийдвэрээ бидэнтэй хуваалцана гэж сонссон. Эхлээд бидэнд ямар шийдвэр гаргаснаа хэлээч?

Да27: Тийм ээ, би энэ улирал дууссаны дараа клубээ орхиж, өөр зүйл хийхээр шийдсэн. Тийм ээ, энэ мэдээж амархан шийдвэр байгаагүй. Их хэцүү шийдвэр байсан. Учир нь би энэ клубт 13жил тоглосон. Хоёрт энэ клуб миний сэтгэлд их ойр байдаг бас би энэ клубтээ маш олон зүйлд талархаж явдаг.

Дини: За, баярлалаа. Та бүхэн асуулт тавьж болно.

Эр: Девид ийм олон жилийн дараа яагаад ийм шийдвэр гаргав?

Эр: Яг юу болсон талаар хэлж өгвөл...

Эр: Мөнгөний асуудлаас болсон гэсэн яриа тархсан.

Да27: Үгүй ээ. Сайн уу. Зүгээр байсан уу?

Дини: Тийм ээ. Сайн байсан.

Да27: Баяртай. баяртай. Баярлалаа. Петер,  баяртай. ФЦ Баяарн намайг хувь хүний хувьд төлөвшүүлж өгсөн. Нэг гэр бүл шиг л байдаг.

МН01: Ийм тоглогчийг багаасаа, клубээсээ алдана гэдэг миний хувьд хэцүү байна.

ЖК06: /Ёошуа Киммих №6/ Тэрнийг тоглогчийн хувьд санах болно. Хамгийн хүндээр тусч байгаа зүйл бол Девил Алаба гэдэг хүн ирэх улиралд бидэнтэй тоглохгүй гэсэн бодол.

Фрри: /Франк Рибери/ 2007-2019оны тоглогч/ Девид бол миний дүү. Талбай дээр би тэрэнтэй их зүйл ярьдаг байсан. Тэр надтай хамт олон зүйл сурсан. Тэрний Баяарны төлөө хийсэн зүйл итгэмээргүй. Одоо энийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би тэр залууд хайртай.

 Да27: Тийм ээ, Франки? Би энд санаанд багтамгүй карьерыг бүтээж чадсан. Бас санаанд багтамгүй олон баярыг тэмдэглэсэн.

Фрже: Чи үнэхээр явж байгаа юм уу? Тэгвэл амжилт хүсье.

Да27: Больж үз. Шүтэн бишрэгчиддээ үг хэлэх нь миний хувьд чухал байсан. Ялангуяа сүүлийн хэдэн сарыг бодоод үзвэл... Олон дэмий зүйл яригдсан, амархан байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

ЛГ18: Тэрний сүүлийн жил хагаст үзүүлсэн амжилтууд бүгдийг хэлээд өгнө. Тэрэнд хэцүү байсан ч тэр тоглоомонд бүхнээ зориулсан. Тэр багаа амжилтанд хүргэхийн тулд хувь нэмрээ оруулахыг хичээсэн... Тэр Баяарны хувьд нэгэн эринийг бүтээлцсэн, одоо дуусгавар болж байна.

Да27: Өөрийнхөө дуртай  ишлэлийг уншиж өгье. Филипп 4-ийн 13. “Надад хүч өгдөг Христийн ачаар би бүхнийг хийж чадна”.  

Хаса: Мэдээж бид Девидийг авч үлдэхийн төлөө чадах бүхнээ хийсэн. Энэ тоглогчийг алдсан нь хэцүү байсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт энийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй... Гэхдээ л хэцүү байсан.

***************

Хаса: /Хасан Салихамизик/ захирлуудын зөвлөл/  Аанхан. Аанхан. Тэр байрлал дээр манайд тоглогч хэрэггүй. Дамирт тэрэн рүү залгах хэрэггүй гээд хэлчих... Тэр дахиад дасгалжуулагч руу утсаар ярьсан... Тэгвэл дараа ярья. Баяртай. Баяртай.  Би Мостард төрсөн, нөгөө үзэгслэнтэй гүүр байдаг газар. Хүүхэд насаа эрх дураараа өнгөрсөн. Аав маань цагдаа, ээж маань багш байсан. Би анхнаасаа л хөлбөмөгчин болохыг хүсдэг байсан. Югослав улс сайхан улс байсан. Хүмүүс нь эвтэй найртай байдаг байсан. Манай гэр бүл сайн... гэхдээ бас... энгийн амьдралтай байсан... Би наймтайгаасаа тоглож эхэлсэн. Аав маань миний анхны дасгалжуулагч байсан. Өмнө нь хоёрдугаар лигийн довтлогч байсан юм. Тэр үеэс л бүх юм эхэлсэн дээ.  Дара нь Югославийн үндэсний багт тоглодог байсан. Бүгд найрамдах улсууд, Хорват, Босни, Серби улсууд бүгд өөрийн гэсэн өсвөрийн шигшээ багтай байсан. Дараа нь Ю-16 настнууд гэж анхны үндэсний шигшээ болж байсан.

Бичиг: Европын аварга шалгаруулах тэмцээн, хагас финал. Ред стар Белград, Баяарн Мюнхен.

Хаса: Намайг 15 настай байхад Белградын “улаан од”-ууд Баяарн Мюнхений эсрэг тоглосон. Тэр үед манай шигшээ багийнхан Белградад байж таараад бид санамсаргүй байдлаар тоглолтыг нь үзэх боломж гарсан. Улаан од, Баяарны эсрэг тоглосон тоглолтын үеэр би Баяарны бүх тоглогчийг харсан. Бүх алдартай тогчлогчдыг.  Үнэхээр догь байсан....  Аугэнталер... Лаудруп... Залуу Эффэнберг... Тэрнээс хойш ФЦ Баяарн миний сэтгэлд үлдсэн...

-                            Тэгээд гэр рүүгээ явах болсон. Белградаас Сараево руу явдаг шууд нислэгүүд хаагдчихсан байсан. Тэгэхэд би гэрт маань байдал бишидсэнийг ойлгосон....

-                            10км-ын зайд дайны фронт байсан. Хоёр сарын дараа... аав маань над дээр ирээд “Манай гэрт калашников бас нэг гар буу байгаа. Энэ хоёр буу байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид байдал хүндэрвэл, фронт задарвал миний ээж, эгч хоёрыгоо аваачих ёстой байсан газар руу явсан.

-                            15настай хүү орон доороо калашниковтой байна гэдэг... хэвийн зүйл биш.  Нэг өглөө эгч маань өрөөнд орж ирээд “Хувцасаа өмс. Чи Герман руу явна” гэж хэлсэн. Би “Үгүй ээ, би Герман руу явахгүй” гэж хэлсэн. Би ээж аав, эгчтэйгээ маш дотно байсан. Намайг тэндээс явуулсан нь намайг их гайхшруулсан. Би Дортмундад очсон, тэндээсээ галт тэргээр Хамбургт ирсэн. Тэнд би зургаан сар амьдраад ХСФ- дотуур байртай хөлбөмбөгийн сургуульд орсон. Тэнд Феликс Магат дасалжуулагч байсан, тэндээс л бүх зүйл эхэлсэн.

-                            Хэрвээ хүн өөрөө л хичээвэл, үнэхээр хөдөлмөрч байж чадвал Германд боломж олддог гэсэн үг үнэн санагддаг. Энэ боломж надад... Магадгүй би шаардсан ч байж болох юм. Гэхдээ надад тийм боломж олдсон. Үүний тулд би бүхнийг хийсэн.

-                            Дараа нь ФЦ Баяарнд очсон. Жаахан хүү байхдаа миний мөрөөдөж байсан мөрөөдөл биелсэн. ФЦ Баяарн миний төрсөн нутаг болсон. Тийм болохоор би энэ клубийн төлөө бүхнийг хийх болно.

Бичиг:  Австри улс Китцбюхэл. АХЕАД төв.

Хаса: Хоёр. Нэг нь долоон сард, нэг нь нэг сард. Тэд татгалзах юм бол бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй, тийм үү? Гэхдээ... Тийм ээ... За за. Түр хүлээгээрэй. Түр хүлээгээрэй. Би одоохон. Хүлээ хүлээ. Яан? Тийм ээ, тэр надад өөр юм бичсэн байсан. Надад энэ жил 5%, ирэх жил 10% гэж бичсэн байсан. Дараа нь зургаа зургаа... Би ... чи оролдоод үз. Тэгээд чамтай эргээд холбоо барья.

Олик:  Бид олон өөрчлөлт явагдах арван жилийг эхлүүлж байна...

Хаса: Сайхан цохилоо.

Олик: Сайхан байлаа, тийм ээ? Дэлхий улам хөгжсөөр байна, хөлбөмбөгч гэсэн хөгжих ёстой. Клуб, нийгэмлэг энд хэдэн арван жил байсныг мартаж болохгүй.

Хаса: Үгүй ээ.

Олик: Би нэг том стратегийн төслийг эхлүүлээд байгаа. Нэр нь АХЕАД.

Тико:  ФЦ Баяарны ирээдүй ямар байх вэ гэдэг асуултын хариуг танаас авах гэсэн юм. Бид юуны төлөө ажиллах вэ? Бид ямар өөрчлөлтүүдийг хийсэн байх вэ? Мэдээж бас бид юуг шинээр эхлүүлж, юуг орхисон байх бол? Та бүхэн наашаа гарч ирээд ФЦ Баяарн ирээдүйд ямар байх талаар таны бодлыг илэрхийлж чадах хэдэн зургийг сонгоод аваарай.

Хэха: /Херберт Хайнер/ ерөнхийлөгч/ Өнгөрсөнд амжилттай байсан зүйлс ирээдүйд амжилттай байна гэсэн баталгаа байхгүй. Энийг ФЦ Баяарны хувьд сайн ойлох ёстой. Тиймээс ч бид шинэ удирдлагын багтай хамт АХЕАД төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь мэдээж олон шалтгаантай. Мэдээж ялгаатай санаанууд гарч ирнэ. Клубт удаан байсан хүмүүс ч байгаа, тэд одоогийн байдлаа хадгалахыг хүсч байгаа. Бас “Хөөе, бүгдийг нь өөрчилье” гэсэн санаатай залуу хүмүүс ч байна.

Мапэ: /Марко Песик/ФЦ Баяарн сагсны баг хариуцсан захирал/ Би энэ нийгэмлэгт ирээд арван жил болж байна. Өнөөдөр сонин нээгээд үзэхэд Баяарн хаа сайгүй байдаг. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, эрчүүдийн хөлбөмбөг,сагс гээд л. Тэгэхээр Баяарн Мюнхен гэдэг брэнд ганц эрчүүдийн хөлбөмбөг байхаа больсон гэсэн үг....

Хаса: Энийг маш чухал гэж бодож байна. Бид бүгдийг фенүүдийн төлөө хийж байгаа. Биднийг дэмждэг хүмүүсийн төлөө.

Кхру. Өнгөрснийг ирээдүйтэй холбоно гэдэг амаргүй зүйл.

Хэха: Энэ бол маш сонирхолтой  хурцадмал байдал. Яагаад гэвэл бидний есөн хүнийг нэг л зүйл нэгтгэдэг. Энэ бол ФЦ Баяарныг ирээдүйд амжилттай авч явах. Энэ амар зүйл биш.

Кхру: Бид амжилттай яваагаараа үргэлж бахархдаг байсан. Гэхдээ энэ амжилт гадны тусламжгүй байсан. Эзэн нь өөрийн хөрөнгө чадвараар клубээ дээш өргөдөг байсан. Бид хойшид ч энэ хараат бус байдлаа хадгалж чадна гэж найдаж байгаа.

Олик: Бид ирээдүйд шүтэн бишрэгчиддээ Аваргын лигт арван жилд нэг удаа биг, арван жилд хоёр гураван удаа ялах гэх мэт энэ амжилтын харуулахыг хүсвэл бидэнд мөнгө шаарадлагатай. Тийм болохоор “Бизнесийн хөгжил” гэж бичсэн байгаа. Ирээдүйд Баяарн Мюнхен гэсэн брэндийг өөр аль салбарт тэлэх боломжтой вэ гэдгийг бодох хэрэгтэй байх. Энэ сэдэв үргэлж шүүмжлэл дагуулдаг байсныг би мэднэ. Тэгэхээр энэ бүхэн...

Жкдр: Хоёр минут дууссан.

Эр: Хоёр минут өгсөн.

Олик: Тэгэхээр энэ... миний төсөөлж байгаа зүйл. Энэ миний хуваалцахыг хүсч байсан сэдэв.

**************

АД19: /Алфонзо Девис №19/ Найрамдал, ах аа. Энэ сайхан залууг хар даа. Их царайлаг залуу шүү. 17 нас хүрэхдээ би Баяарн чамайг сонирхож байна, энэ чамайг сонирхож байна гэсэн үгсийг харсан. Тэгээд би бодсон. “Энэ үнэн гэж үү? Баяарн үнэхээр намайг тоглуулахыг хүсч байгаа гэж үү?” гэж... Би гэртээ хариад өөрийн мэдэлгүй инээгээд л байсан... Тэр үед намайг цохисон ч би инээх байсан байх.    

-       Гарын үсэг зурах үеэр би Хасан, Марко хоёртой уулзсан. Тэд надад “Чи энд тоглож болно. Тэнд тоглож болно” гэж хэлсэн. “Би тэнд тоглож чадна гэж үү? Тэр байрлалд хэн тоглодгийг мэдэх үү” гэж хэлсэн.

-       Уурлаж, нүүрээ үрчийлгэхэд амьдрал хэтэрхий богинохон. Миний  түүхийг харах юм бол аав, ээжийн маань надад хэлсэн зүйлс үнэхээр цөхөрмөөр. Тэд Либерийн дайнаас зугтаж Гаанад байдаг дүрвэгсдийн лагерьт  ирж байсан. Тэд намайг тэнд байх ёсгүй байсан гэж хэлдэг юм. Тэнд дуу чимээ ихтэй, хүмүүс орилолдож гүйдэг байсан. Аав, ээж маань хүмүүсийн цогцосон дээгүүр алхаж байсан гэж хэлж байсан. Тэд намайг төрүүлээд тэнд таван жил болсон. Би тэр бүдийг санадаггүй. Миний хувьд бүдэг бадаг санагддаг.

-       Азаар тэд тэндээс Канад руу явсан. Албертагийн Эдмонтон руу. Биднийг бага байхад ээж, ааваас маань өөр хэн ч байгаагүй. Тэд хоёр давхар ажил хийж, шөнийн ээлжинд ажиллаж, би хоёр дүүгээ гэртээ хардаг байсан. Тэдний живхийг сольж, тэднийг харахад тусалдаг байсан. Миний  хувьд хүүхэд нас маань дүүгээ харж, хурдан том болохыг хүсдэг байсан.

-       Би анх ес, арван настайдаа л хөлбөмбөг тоглосон байх. Нэг найз маань тэдний баг хүн авах гэж байгаа гэж хэлсэн. Би жаахан сандарч байсан. Тэгээд тэнд очсон. Дасгалжуулагч нь ирээд “За, та нар багт орсон” гэж хэлсэн. Тэгэхэд би анх удаа жинхэнэ хөлбөмбөгийн багт орсон болохоор их баяртай байсан.

-       Би мэргэжлийн тамирчин болж, мэргэжлийн тамирчидтай тоглохыг хүсдэг.

-       Барселонагийн тоглолт гайхалтай байсан. Мэдээж Мессийг би түрүүлээд өнгөрсөн, араас нь Артуро гарч ирсэн. Тэр хүчтэй орж ирсэн. Би дамжуулах боломж хайж байсан. Гэтэл Томасын “бууд бууд бууд”гэхийг сонссон. Тэгээд... “Оролдоод үзье” гэж бодсон. Тэгээд би гүйж эхэлсэн. Ёошуа Киммих нисч орж ирэхийг хараад би тэрэн рүү өгсөн... Тэр гоол хийсэн. Гайхалтай гоол байсан. Гайхалтай гоол.

Хаса:  Миний түүх надад нөлөөлсөн шиг Алфонзод ч бас үзсэн бүхэн нь нөлөөлсөн. Энэ үргэлж амархан байдаггүй. Энэ тэрнийг улам хүчирхэг болгодог, тэрнийг бидэнтэй хамт гайхалтай карьер бүтээнэ гэдэгт итгэж байна.

-       Энэ тоглолт жаахан хэцүү болж магадгүй гээд би жаахан сандарч байна. Тоглолт болох гэж байгаад баяртай байгаа ч жаахан сандрал байсаар л байна.

Бичиг:  ФЦ Баяарн  ВФБ Штутгартын эсрэг.

Хаса: Мэдээж төсөвөө барих нь миний хийх ёстой ажил. Ялангуяа коронагийн энэ хүнд үед. Хүн бүрт сайхан санаа байдаг, гэхдээ Баяарн Мюнхенчүүд шийдвэрийг хамтдаа гаргадаг.  Зүгээр үү?

Эр: Тийм ээ. Харин та?

Хаса: Бүгд сайн. Харин тэр гаргасан шийдвэрийг хүн бүр хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо хангалттай... Үргэлж клубийн төлөө байдаг.

***************

АД19: Би тоглолтын өмнө олон юм бодохгүй байхыг хичээдэг. Тайван байж, толгой сийрэг байх хэрэгтэй. Тоглох хэрэгтэй. Хөлбөмбөгийг мэдрэх хэрэгтэй.

Хафл: За, залуус аа. Анхаараарай. Өнөөдөр айлын тал ганц ч гоол оруулах ёсгүй шүү.

АД19: Тэгээд талбай дээр гараад фенүүдээ, тэдний гаргадаг дуу чимээ, тэдний хашгирах, баярлах дууг сонсдог. Фенүүдээ мэдэрдэг.

Кхру: Тэр яаж байна аа?

Эр: Тэнэг амьтан.

АД19: Би тэрнийг чанга өшиглөснөө мэдэж байсан. Хэтэрхий оройтсон байсан.

Тайл Д: Алфонзо Девист улаан карт өгөх байх.

Кхру: Шүүгч ээ, утгагүй юм.

Тайл Д: 12минутын дараа...

АД19: Би тэр мөчид багийнхаа итгэлийг алдсанаа ухаарсан. Энэнээс болж нойргүй хонох шаардлагагүй. Тоглоомонд ялна гэж найдах л үлдлээ. Нэг хүн дутуу болохоор багт маань хэцүү байх болно...   

Эр: Энэ талаар хамгаалалт тавь.

АД19: Тоглоомоос хасагдсан бол хяналтаа алдана гэсэн үг. Багаа амьд үлдээсэй л гэж найддаг. Сайн байна, залуус аа... Манай баг мөн дөө...

ТМ25: Нэг хүн дутуу ч, хагас цагт 4:0.

2-р хэсэг төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home