FC.Bayern Behind The Legend S01-1
Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.
Үргэлжлэх хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Хафл:
Олик: эр, хаалгач Оливер Каан
КХР: эр, Карл-Хайнц Румменигэ, эзэмшигчдийн нэг
Ули: эр, Ули Хөнес ФЦ Баяарныг үндэслэн байгуулагч
Тайл: тоглолт тайлбарлагч
Какр: эм, багийн менежер
Гердийн дургалд зориулав.
Бичиг: Вольфсбург-2, ФЦ Баяарн-3.
ТМ25: Алив.
Эр: Баяр хүргэе.
ТМ25: Баярлалаа.
Хафл: За, залуус аа. Жонни. Залуус аа. Залуус аа. Дахиад. Дахиад, та нарын чадвар, сэтгэлийн хүчийг өндрөөр үнэлж байна. Та нарын адреналин энд хүрчихсэн байгааг мэдэж байна. Миний хувьд ч гэсэн өнөөдөр тийм өдрүүдийн нэг байлаа. Өнөөдөр амаргүй байна гэдгийг би мэдэж байсан. Хүчтэй баг байсан, маш сайн байлаа. Сүүлийн хэсэгт айж байсан ч, гайхалтай байлаа. Гэхдээ одоо тийм сөрөг зүйл ярихгүй. Бид гурав хоёроор ялсан нь гайхалтай. Залуус аа, надад хэлэх юм байна... За... Бид сайн харилцаатай, дотно байдаг гэж боддог. Энэ миний хувьд та нартай ажиллах нь нэр төрийн хэрэг байдаг. Би та нартай ажиллах боломж олдсонд би үргэлж баяртай байдаг. Хэзээнээс ч юм ... Юу гэмээр юм бэ дээ? Төгсгөлд ирчихээд байна. Би та нар энийг надаас сонсоосой гэж хүсч байна...
Бичиг: Амазон студи үзүүлж байна. Даблю энд Би телевизийн бүтээл.
Олик: ФЦ Баяарн гэж юу вэ? Хамгийн түрүүнд толгойд маань “Домог” гэсэн үг орж ирдэг . Гайхамшиг... маш, маш хүчирхэг хүмүүс... Домгууд...
Эр: Гоол. Гоол. Герд Мюллер...
Олик: Мэдээж, ФЦ Баяарн ч гэсэн домог. Одоохондоо мөн чанараараа хэнд ч гүйцэгдээгүй байгаа домог. Фенүүд... Бусад холбооноос ялгаатай нь ФЦ Баяарн Мюнхенийг өмнө нь тоглогч байсан хүмүүс удирддаг. Франц Бэккенбауэр, Карл-Хайнц Румменигэ хоёр. Маш амжилттай... Ули Хөнес ФЦ Баяарныг үндэслэн байгуулсан гэж хэлж болно. Тийм ч болохоор бидний сэтгэлд маш ойр байдаг. Заримдаа бид энийг хэтэрхий хүндээр хүлээж авдаг...
КХР: Мэдээж заримдаа цирк болж, стресст орох үе байдаг. Гэхдээ энэ баг, энэ клубийг амжилтад хүргэж, амжилттай байлгахын тулд чадах бүхнээ хийдэг.
Ули: Маргаангүй айл гэж байдаггүй. Энэ асуудлыг шийдэх аргыг олох нь гэр бүлийн адилаар ФЦ Баяарнд ч гэсэн байдаг зорилго.
Олик: ФЦ Баяарн мөрөөдөл байсан, миний хувьд ч тэр... Заримдаа энэ мөрөөдөл хар дарсан зүүд болдог байсан... Финалын тоглолтын харуусал, сүүлчийн хэдхэн минутад бүгдийг алдаж болдог. Заримдаа хөлбөмбөгийн бурханд садист юм бол уу гэж боддог байсан.
ХЕХА: Сайн сайхан яваагаа бусдад харуулах сайхан байдаг. Харин хүнд хэцүү үед дэргэд нь байх ёстой. Энэ бол ФЦ Баяарны бусдаас ялгардаг зүйл. Бусад багууд ялагдлаас болж сэтгэлээр унаж байхад, үүний ачаар ФЦ Баяарн илүү хүчирхэг болдог гэж би боддог.
Эр: Кааан... Баяарн. Баяарн яллаа. Роббен. Роббен... Итгэмээргүй юм, Робен...
Олик: Хамгийн галзуу зүйл бол, өнгөрсөнд байгуулсан эдгээр амжилтууд, тэр домгуудыг үл харгалзан... энэ баг хамгийн хамгийн хамгийн амжилттай яваа баг. Залуус Дохад ялах юм бол ... тэдний тоглосон бүх цаг үеийн хамгийн шилдэг улирал байх болно... солиотой байх болно.
Гарчиг: ФЦ Баяарн. Домог төрсөн түүх.
Бичиг: 2021оны 2-р сарын 1. ФИФА- клубуудийн аваргын тоглолтоос 6хоногийн өмнө. Зэбенер гудамж, бэлтгэлийн талбай.
Эр: 1-р талбай дээр болохгүй. 1-р талбай хаалттай шүү.
Хобр: Хурдаа, хурдаа. Эхэл. Алив ээ, алив алив алив алив...
Эр эр эр: Тийм ээ. Тийм ээ.
Эр: Сайхан хуурлаа.
Олик: /Оливер Каан/Удирадах зөвлөлийн дарга/ Гэхдээ өнөөгийн хөлбөмбөг, мэргэжлийн ур чадварт нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол тайван байдлаа хадгалах.
ЛС10: Эндээс явахгүй юм байна л даа.
ЖБ17: Тэгээд яв л даа. Шүршүүрт орох хэрэггүй, чи угаасаа л өмхий үнэртэй юм чинь. Шампунь чинь хаана байна?
ЛС10: Би хулгайлчихна.
ЖБ17: Энийг хар даа. Хар л даа. Дотор нь юу байгааг хар.
ЛС10: Өөрийнхийгөө хар л даа, хөгшөөн.
ЖБ17:Минийх яасан гэж?
ЛС10: Месси, хөгшөөн.
ЖБ17: Юу юм?
ЛС10: Эд нар чинь юу юм?
ЖБ17: Арчилгааны бүтээгдэхүүн, дезодорант...
ЛС10: Допинг, допинг, Хар даа. НАДА.
ЖБ17: Энэ үнэртэй ус, залуу минь. Мэддэггүй юм уу?
ЛС10: Тийм ээ, надад ч бас байгаа.
ЖБ17: Тийм ээ. Баяртай. Баяртай.
ЛС10: Шампуни чинь хаана байна? Шампуни чинь хаана байна?
ЖБ17: Миний шампуни уу? Энэ.
ЛС10:Үгүй ээ, үгүй үгүй. Энэ биш байна.
Эр: Залуус аа.
ЖБ17: Би юу?
ЛС10: Уг нь чиний шүүгээнд дандаа байдаг.
Эр: Тийм ээ.
ЖБ17: Би хулгайлдаггүй, би асуудаг шүү.
ЛС10: Чамайг байхгүйд, шууд л энд ирдэг юм.
ЛС10: Тэр дандаа чиний шүүгээ рүү явдаг.
ЖБ17:Би юу, чи юу?
ЛС10: Би Боуна дээр очдог, Боуна дээр. Би Боуна дээр очдог. Алив. Ашгүй болчихлоо. Би явлаа. Оройн хоолонд юу байгаа вэ?
РЛ9: Сүртэй юм биш ээ.
МЕЙН: За, тийм дээ.
Бичиг: Тэмцээний өмнөх өдрүүд. Зэбенер гудамж.
МЕЙН: Зөвхөн дүрэм дагахын тулд.
ХАСА: Тийм ээ, мэдээж. Мэдээллийг цагт нь авч бай л даа.
Мейн: Амархан.
ОЛИК: Тийм ээ, төсөөлөөд үз. Орлого чинь буураад байнаа гэж бодъё... Нэг нэг зөв зүйл нь... топ... топ тоглогчдынхоо цалинг... дахин тохируулах хэрэгтэй болно. Дээш нь нэмж.
МЕЙН: Яг үнэн. Леон, Ёо, Сэрж гурав одоохондоо 25-26 настай залуус. Тэгэхээр энэ бол...
ХАСА: Оргил нас. Нэмэх нь багаар бодоход 50%... Ёооё
ОЛИК: Ирэх жилүүдэд манай орлого нэмэгдэхгүй нь лавтай. Харин ч эсрэгээрээ. Тэр тусмаа одоо.
ХАСА: Тийм ээ, хүлээгээрэй. Гэхдээ чи байгаа шд. Чи чинь мөнгө олж ирэхийн тулд энд байгаа.
ОЛИК: Тийм ээ, мэдэж байна. Мэдэж байгаа. Гэхдээ эндээс энэ бизнесийн гажуудлыг харж болно. Энийг бол ямар ч бодлогогүй алхам гэж нэрлэх ёстой байх.
МЕЙН: Дутууг нь нөхдөг.
Олик: Хөлбөмбөг ийм л байдаг.
Бичиг: Мюнхен-Гийзинг.
ЛЖ18: Би анхнаасаа л энд амьдардаг байсан. Би хамгийн түрүүнд Мюнхенийг мэддэг болохыг хүссэн. Ямар хотод амьдарч байгаагаа мэдэж, мэдрэхийг хүссэн. Грюнвальдад ийм боломж байхгүй гэж би бодож байна.
ФЕН: Аварга болсонд баяр хүргэе. Урьдчилаад.
ЛЖ18: Болоогүй ээ, болоогүй.
ФЕН: За, больж үз.
ЛГ18:/Леон Горецка №18/ Би Бохумын ойролцоо, 7настайгаасаа тоглож эхэлсэн. Нэг, хоёр жилийн дараа би том тоглолтуудад оролцож эхэлсэн. Сэрж, Ёо, Ники гээд бүгдийг нь тэр үеэс таньдаг болсон.
ЛС10:/Лерой Сейн №10/ Би Леоныг таньдаг болоод удаж байгаа . Бид нар нэг сургуульд явж, дараа нь сургуулийн шигшээд тоглодог байсан.
НС04:/Никлас Зюлэ №4/ Би Леройгийн эсрэг тоглож байсан. Тэгэхэд тэр Шалькэд байсан тэгэхэд тэрнийг сайн таньдаг байсан. Тэр үед л тэрнийг зарим зүйлийг тодорхой хэлүүлэх дуртайг нь мэддэг байсан. Яг надархуу.
СГ07:/Сэрж Гнабри №7/ Никийг би 13-тайгаасаа мэддэг, тийм ээ, 13, 14-тэйгөөсөө. Дараа нь Леоныг мэддэг болсон.
ЖК06:/Жошуа Киммих №6/ Сэржтэй арай дотно байдаг. Бид нар... 12-настай байхдаа танилцаж байсан юм. Тэр үед Штутгарт Фао Эф Бэ-тэй тэмцээнд орж байхдаа. Тэр үед би зочин багт байсан.... Сайн уу, намайг Ёошуа Киммих гэдэг, Штутгарт Фао Эф Бэ багийнх. Би гурав дахь улиралдаа тоглож байна. Энэ жил миний өөртөө тавьсан зорилго бол өөрийгөө илүү сайн хөгжүүлэх.
ЛЖ18: Үнэхээр галзуурмаар. Хүн бүрийн карьерыг харах юм бол... Леройгоос бусад нь, бид бүгд үндэсний өсвөрийн багуудад тоглож байсан. Бүгд л өөр өөрийн замаар явсан... Би Бохумаас Шалькэд орж, дараа нь Баяарнд ирсэн... Ники Хоффенхаймаас ирсэн. Сэрж огт өөр замаас явсан, Англи руу. Яагаад ч юм эргээд ирсэн. Тэрнийг олон хүн эргэж ирэхгүй гэж бодож байсан. Тэр олимпийн үеэр чадвараа маш сайн харуулсан. Ёо бол гурав, бас хоёрдугаар лигт байж байгаад Баяарнд ирсэн. Их том алхам байсан.
НС04: Тэр үргэлж дуртай байсан бас бөмбөг тоглох дуртай байсан. Гэхдээ бусадтай харьцуулахад би тэрнийг энэ хүртэл явна гэж бодоогүй.
ЛЖ18: “Чи хэтэрхий жижигхэн байна, удаан байна, биеийн байдал чинь сул байна” гэдэг үгийг би байнга сонсдог байсан. Гэхдээ миний хүсэл, хандлага, сахилга бат намайг өнөөдрийн энэ хэмжээнд хүргэсэн гэж би боддог.
ЛС10: Тэр угаасаа галзуу байсан. Бас уйланхай. Ямар нэг юм таалагдахгүй бол гоншигоноод эхэлнэ.
ЛГ18: Тэр бусдыг дагуулахдаа гаргуун. Нэг талаараа энэ сайн хэрэг боловч, заримдаа хэтрүүлчихээд байдаг юм. Энэ баримттай зүйл. Тэр үед л сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй байсан. Заавал ялахыг хүссэн ч ялж чадахгүй ялагдчихвал... шууд л нулимс унагадаг байсан.
ЖК06: Багадаа... би ганц хоёр удаа уйлж байсан удаатай. Тэр үед би сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй байсан. Бухимдсан сэтгэлээ барьж чадаггүй байсан.
ЛЖ18: Одоо тэр нулимсаа унагаахгүй сайн барьж чаддаг болсон.
ЖК06: Бидний хувьд энд дахиад уулзсан нь онцгой тохиолдол байсан гэж боддог. Багийн гишүүнтэйгээ тоглоно гэдэг нэг хэрэг, найзтайгаа нэг багт тоглоно гэдэг бүр ч сайхан.
СГ07: Аль хэдийн харилцаа тогтчихсон байдаг. Нэг нэгнээ сайн мэддэг болохоор тоглолтын үеэр ч нэг нэгнээ ойлгоод тоглоход илүү сайхан байдаг.
ЛС10: Хөлбөмбөг тоглонгоо хамт өснө гэдэг бол сайхан зүйл гэж боддог.
НС04: Ийм зүйлийг төлөвлөх боломжгүй. Тэр үед бид “Бүгдээрээ Баяарн Мюнхенд хамт тоглож, аваргын лигт ялбал ялна шүү” гэж ярилцаагүй.
ЛЖ18: Баяарн багт шинэ эрин авчрах том даалгавар бидний өмнө байна. Энэ үнэхээр сайхан түүх байх болно.
Бичиг: 2021оны 2-р сарын 2. ДАШТ болохоос 5 хоногийн өмнө. Зэбенер гудамж.
ОЛИК: Ашгүй дахиад нэг тест. Тест хийлгүй удсан байна.
Эм: Гоё байгаа биз дээ?
Олик: Сайн уу.
Эр: Сайн уу.
Эр: баруун уу, зүүн үү?
ОЛИК: Би өөрөө хийж чадна.
Эм: Тэгэх үү?
ОЛИК: Тийм ээ, тийм.
РОСК:/Профессор доктор Роланд Шмит/Багийн дотор болон зүрх судасны эмч/ Энэ улиралд бид бараг мянган удаа тест өгсөн байх. Тоглолттой өдрүүд, бэлтгэлийн өдрүүд гээд л. Германы хөлбөмбөгийн лигийн тавьсан шаардлагаас ч давсан байх. Бэлтгэлтэй рүүдэд, тоглолтын өдрүүдэд хэн нь ч халдвар авахгүй байх нөхцөлийг хангахын тулд шүү дээ.
ЖК06: Аа гээрэй.
РОСК: /Профессор, доктор Роланд Шмит/ багийн дотрын боло зүрхний эмч/ Тоглогчид, багийн ажилчид, дасгалжуулагч гээд бүгд нийгмийн нэг хэсэг. Бас бүгд Зэбенерийн гудамжнаас гадна амьдралтай болохоор хамгаалах арга хэмжээ авсан ч гэсэн Короно туссан байх магадлалтай. Ямар ч хөлбөмбөгийн клуб коронагаас 100% хамгаалж чадахгүй, тийм болохоор бүгд хамтарч ажиллах ёстой.
Эр: Сайн уу.
КАКР: Сайн уу Браззо, чи эндээ байсан нь дээр байх. Өчигдөр орой хариу ирсэн.
СГ07: Үгүй ээ, тэгвэл би явлаа.
КАКР: Тэгвэл яв л даа. Мюнхений эрүүл мэндийн газар бидэнд мэдээлэл явуулсан байсан. Биднээс тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах ёстой гэсэн.
Хафл: Ойлгомжтой. Хэрвээ бид нар...
Эр: Яг зөв.
ХАСА: Гэхдээ зөвшөөрлөө урьдчилж авч чадахгүй бол...
Какр: Яг зөв.
Хаса: Левандовчкийг ч гэсэн боломжгүй болно...
КАКР: Яг тийм. Би өнөө өглөө Роландтай яриад ийм замбараагүй юм байж болохгүй гэж хэлсэн. Ийм зүйл байж болохгүй. Одоо би тэдэнд бичихгүйгээр...
ХАСА: Хэнтэй?
КАКР: Би Роландтай ярилцсан. Өнөөдөр би дахиад залгана.
ХАФЛ: Браззо.
Хаса: Би явлаа. Уулзалт эхлэх нь.
КАКР: /Катлин Крюгер/ Менежментийн багийн дарга/ Мамма миа/Ээж минь/. Миний амьдралд тавтай морил. 45-д манай уулзалттай байсан. Тэгээд л бүгдээрээ орхиод яваад өглөө. Багийн ажил ингэж л явагддаг. Энд би ганцаараа сууж байна. Гэхдээ, тийм ээ, ийм л байдаг. Зүгээр л хүлээцтэй байх нь дээр байдаг юм. Багийн асуудал болохоор хурал дууссаны дараа яриагаа үргэлжлүүлнэ... Сайн уу.
Эр: Сайн уу.
КАКР: Өглөөний мэнд. Ажиллахад таатай нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх нь миний хүсдэг зүйлээс гадна, миний үүрэг. Багийнхаа бүх хүнд. Миний хувьд бас клубийн санхүүгийн хэрэгцээ багийн спортын хэрэгцээ хоёрын тэнцвэрийг нь олохыг хичээдэг.
ДА27:/Девид Алаба №27/ Шилдэг нь. Тэр үнэхээр гайхалтай. Ганц миний хувьд ч биш, бүгд тэгж боддог. Та нар төсөөлөөд үз дээ... 23 Ханзел. Үнэн шүү. Ватс-Апп дээр ганц юм бичихэд тэр мартахгүй санаж байдаг. Тэрнийг бараг л ээж гэж хэлж болно, бидний эгч. Миний хувьд тэр бас чухал сэдвээр ярилцдаг хүн. Хувийн сэдвээр ярилцаж зөвлөгөө авдаг хүн. Тэр энийг маш, маш сайн хийдэг.
TM25: /Томас Мюллер №25/ Би энийг 7хоног гаран хийж байна, тэгээд тоглолт болгон дээр нэг гоол хийсэн. Тийм болохоор үргэлжлүүлээд хийж байна даа. Би уг нь камертай хүн орж ирэхээр хийхээ болино гэж хэлж байсан юм. Гэхдээ яг одоо тоглох их сайхан байгаа.
ХОБР: Нэг хөлөө дээр нь тавиад алхана, тэгээд диагнал барина.
TM25: : Ингэж үү?
ХОБР: Зүүн талын гуя чинь хэвтээ байх ёстой. Яг зөв. 10удаа хий. Нэг и... Болж байна. Дахиад...
TM25: : Би дөрөв, таван настайгаасаа л эхэлсэн байх. Манайхан бүгд Баяарны фенүүдийн хувцастай гүйлддэг байсан. Миний төрсөн өдрийн бэлэг... мэдээж Баяарны өмсгөл байдаг байсан. Өөр зүйл хэрэггүй байсан.
ХОБР: Хөөе, сайн байна.
TM25: : Би ФЦ Баяарнд мэргэжлийн тоглогч болж чадна гэсэн итгэл байгаагүй. Эхлээд мэргэжлийн тоглогч болохын тулд маш их хичээсэн. Энэ бодол намайг өсвөр насанд хүрсэнээс хойш дагаж байгаа. Мэдээж ФЦ Баяарнд үргэлж ялагч болно гэсэн итгэл ноёлдог. Энийг жаахан байхаасаа л ойлгож эхэлсэн. Нөгөө талаас бол байдаг л зүйл. Энд байгаа хүмүүс бүгд маш онцгой. Яагаад гэвэл тэд...
ХОБР: Тэр онцгой хүн.
TM25: : Тэд бүгд туулайнуудын уралдаанаас гарч ирсэн хүмүүс гэж хэлье дээ. Олон хүнийг ардаа орхиж орж ирсэн.
ХОБР: Алив буцаад бэлтгэлдээ оръё. Тэгэхгүй бол завсарлагаа чинь уртдах нь. Яриад байвал... Нааш ир...
TM25: : Холгер хүртэл бидэн шиг карьер хөөж байгаа.
Хобр: Намайг яриад уналаа.
ТМ25. Өөр юу ч байхгүй, тийм биш бол тэр... Тэгээгүй бол тэр өндөрлөгт гарахгүй.
НС04: Тэр маш маш, маш сайн залуу. Маш хөгжилтэй, гэхдээ заримдаа ядаргаатай. Дараад л тэрнийг тайвшруулдаг товчлуур байдаг бол ч...
Баст:/Бастиан Швайнштайгер/2002-2015 оны тоглогч/ Би Томас Мюллер шиг ийм ядаргаатай тоглогчтой бэлтгэлийн талбай, тоглоомын талбайд ч таарч байгаагүй. Томас Мюллер. Тэр яагаад ийм сайн юм бэ? Тэрнийг харахаар лигийн тоглогч байна гэж бодогддог. Гэхдээ тэрний толгой маш хурдан ажилладаг, тэгээд өөрт байдаг өгөгдлүүдээ маш хурдан, бусдаас түрүүлж ашиглаж чаддаг.
ТИА:/Тиаго Алкантара/ 2013-2020оны тоглогч/ Тэрэнд миний хэзээ ч харж байгаагүй чанарууд байдаг. Тэр... Германы түүхэн дэх шилдэг... тоглогчдын нэг.
КЛОП:/Юрген Клопп/ ФЦ Ливерпул ахлах дасгалжуулагч/ Тэр гайхалтай чадварлаг. Тоглолтын үеэр санаанд багтамгүй зальтай байж чаддаг. Хөдөлгөөн нь заримдаа жаахан болхи харагддаг ч... ихэвчлэн маш зөв, бараг агуу гэж хэлж болохоор байдаг.
ПЕГУ:/Пед Гуардиола/2013-2016оны дасгалжуулагч/ Тэр их чөлөөтэй тоглодог. Тэр хүссэнээрээ хөдөлдөг. ФЦ Баяарнд дасгалжуулагчаар очсоныхоо дараа тэрнийг ойлгоход надад хэсэг хугацаа шаардагдсан. Тэр миний алдаа байсан. Тэр бол... гайхалтай хүн.
КЛОП: Бид хамтдаа цагийг сайхан өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэрний эсрэг тоглох эвгүй байдаг. Тэрнээс тоглолтын үеэр Баяарных биш гээд хэлчих вий гэмээр юм юу ч олж харж чадахгүй. Энэнээс болоод ямар нэгэн байдлаар үг солих ч хэцүү байдаг. Магадгүй тэрнээс болоод бид ярилцаж байгаагүй байх.
TM25: : Үргэлж оргил дээр зогсохын тулд тааламжгүй байх шаардлага гардаг. Би тийм байхыг хүсдэг гэсэн үг биш. Гэхдээ “дүр эсгэхгүй байх” нь миний баримталдаг уриа гэх үү дээ. Заримдаа энэ хүн бүрт таалагддаггүй. Гэхдээ бүгд ялагчид дуртай байдаг. Үнэн шүү...
Эр: Сүүлчийн байрлалаа жаахан бариад өг.Болж байна.
ТМ25: Доха хотод болох клубуудын аваргын тоглолт спортыг бүхнээс дээгүүр тавих боломжгүй үед зохион байгуулагдаж байна. Учир нь ёс зүй, ёс суртахууны талаасаа ч тэр хүмүүсийн хувьд одоо амьд үлдэх илүү чухал цаг үе ирээд байна... Гэхдээ 121жилийн түүхэнд өмнө нь байсан домгуудыг үл харгалзан хамгийн чухал тоглолт хийх гэж байгаа бол, тийм боломж олдсон л бол хэн ч байсан чадах бүхнээ хийх болно... Үнэнийг хэлэхэд жилийн өмнө бидэнд ийм боломж олдоно гэж хэн ч бодоогүй.
Бичиг: 15сарын өмнө. 2019оны 11-р сарын 2. Франкфуртын эсрэг Баяарн тоглолт.
Тайл: Өдрийн мэнд, Франкфуртад болж байгаа Бундеслигийн тоглотод тавтай морил. Гончало Пасиенсиа Жером Боатэний өөдөөс явж байна. Пасиенсиа. Энэ алдаа байлаа. Торгууль өгөх байх байна... Боатэнд улаан карт харуулж байна. Боатэнд ред карт...
Тайл Д: Баяарн 80минутын турш хожигдож явна.
Тайл: Фланкэ төв рүү орж ирлээ, сайхан хууралт хйилээ, Тооны харьцаа нэг тэг.
СГ07: Өнгөрсөн улиралд бид өөрсдийн хүссэн үр дүнд хүрч чадаагүй, хүссэнээрээ тоглож чадаагүй, ялалт байгуулж чадаагүй.
Тайл Д: Ингээд Гоол. Баяарнчуудын хувьд ямар хэцүү байгаа бол?
Тайл E Тэр юу бодож байгаа бол. Бас тэд юу бодож байгаа бол.
Тайл эм: Довтолгоо ямар ч хүчгүй байна. Мэдээж өөртөө итгэлгүй байгаа болохоор л ийм байдалд орж байгаа юм.
Тайл Д: Хэмнэл, зүтгэл дутаад байна.
Тайл эм: Багийн гишүүдийг хар даа. Матс Хуммелсийг явуулчихсан байдаг.
Тайл Д: Сонгодог техникийн тоглолт дутагдаад байна уу даа гэж харагдаж байна. Ийм багтай хэр хол явах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Коман нэг сэдэв.
Тайл эр: Павард дэлхийн аварга болж байсан, гэхдээ тэрний өмнө нь байсан баг Бундеслигээс хасагдсан.
Тайл эм: Хөлбөмбөгийн худалдаа.
Тайл Д: Хэнийг явуулсанаа харж л байгаа байх.
КХРУ: 2019оны 11-р сард бид Франкфуртад тав нэгээр хожигдсон. Тэр үед багийнхан маань ФЦ Баяарны тоглолтоор тоглохгүй байна гэсэн бодол төрж байсан. Тэгээд бид дараа нь ням гарагт ярилцаад Никог явуулахаар шийдсэн. Тэр үед Дортмунд хүснэгтийг тэргүүлж байсан, манайх тав, зургаад байсан байх. Ханзи, туслах дасгалжуулагч байсан. Бид тэрнийг дааагийн шийдвэр гарах хүртэл энэ ажлыг хий гэж хэлсэн.
ДИНИ: Сайн уу, Ханзи.
ХАФЛ: Сайн уу.
ДИНИ: Та нарт асуух зүйл их байгаа байх. Шууд эхэлцэгээе.
ЮХЭ: /Юупп Хэйнкс/1987-91, 2011-13, 2017-18 оны дасгалжуулагч/ Ахлах дасгалжуулагч гэдэг маш том хариуцлага гэдэг нь ойлгомжтой. Тийм ч болохоор клуб дотроо энэ талаар ярилцсан. Тэр хийж чадах уу, чадвар байгаа юу гэх мэтчилэн.
Бичиг: ФЦ Баяарн Боруссиа Дортмундын эсрэг. 2019оны 11сарын 9.
Тайл эр: Ханзи анх удаа ФЦ Баяарны дасгалжуулагчийн хувиар анх удаа талбайд гарч байна.
Тайл E: Ингээд Баяарн, Дортмундын тоглолт үргэлж чухал тоглолт байдаг, бас үргэлж сэтгэл догдлуулсан тоглолт болдог.
ТАЙЛ Д: Баруун талаар Баяарн довтолж байна. Гнабригаас баруун талаас төв рүү дамжууллаа, бүтсэнгүй. Павард дахиад төв рүү өглөө, Леви. Бүүм Бүүм Леви гоол... Кеммих Мюллер рүү. Левандовский, Гнабри тэрний баруун талд байна. Левандовский... алдаа гаргалаа. Гэхдээ Гнабри өшиглөлөө. Гоол. Левандовский, Мюллер, Левандовский. 76минутын дараа гурав тэгээр Баяарн Мюнхен хошуучилж байна.
КЛОП: Ханзи Флик, тэрний ур чадвар, тэрний зан ааш, тэрний байгаа байдал... Энэ багтай яг л цоож, түлхүүр хоёр шиг л тохирч байгаа. Тэгээд тэд нисч эхэлсэн.
TM25: Бид жаахан хамраа сөхсөн байх. Амжилт гаргах бүрт өөртөө итгэх итгэл нэмэгдэж байсан. Яг л хар нүх улам томорсоор байдаг шиг...
ТАЙЛ Д: Канадуудын хурдтай хэн ч хөл нийлүүлж чадахгүй байх.
ЛОМА: Баяр баясал, урам зориг, чанар гээд... Баваричуудын эсрэг тоглож байгаа хүмүүс хүртэл ФЦ Баяарны тоглолтыг гайхширч байсан.
TM25: 3сарын наймны өдөр бид Аугсбургийн эсрэг тоглосон. Стадион дүүрэн байсан.
ХАФЛ: Тусгаарлалтыг хийхдээ... бид зөв шийдвэригаргасан. Эхний өдрөөс л бид багаа болж магадгүй зүйлд бэлтгэж эхэлсэн. Лукас ороод ирлээ.
Эр: Заа...
Хафл: Дараагийнх нь...
Эр: Ингээд үү?
Хафл: Тийм ээ, болж байна.
КАКР: Хоёр өдөр ч шаардагдаагүй. Дараа нь бид төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Залуус маань ямар ч асуудалгүй, ямар ч асуудалгүй байж чадсан.
ХАФЛ: Сайн байна, за, эхэлцэгээе. Хөгжилтэй байгаарай.
КАКР: Бүх зүйл төгс байсан, бид хөл хориог маш амжилттай давж чадсан.
ТАЙЛ Д: Хоосон стадионд дасах хэрэгтэй болж байна.
Бичиг: Боруссиа Дортмунд, ФЦ Баяарны тоглолт. 2020оны 5сарын 20-ны өдөр.
ТАЙЛ Д: Ядаж л Бундеслиг дахин хөлбөмбөг тоглох нь. ФЦ Баяарн Мюнхен Боруссиа Дортмундад зочилж байна.
ХАСА: Бид өөртөө маш итгэлтэй байсан. Сэтгэл санааны хувьд ч бэлтгэлтэй байсан.
КАКР: Намайг гайхшруулсан зүйл бол тэр шийдэмгий байдал. Дөрөв тэгээр хожиж байсан ч тэд тооны харьцаагаа хадгалах гэж хичээгээгүй. Үргэлжлүүлээд л, үргэлжлүүлээд л байсан.
Бичиг: Германы аваргын тэмцээн. 2020оны 6сарын 27.
ХАФЛ: Багийнхан маань тэгэхэд маш сайн байсан. Тэдний нэг байх гайхалтай байсан.
Бичиг: Германы цомын аварга. 2020оны 7-р сарын 4.
TM25: Бид тоглолт хийгээгүй. Бид зүгээр л замдаа таарсан бүхнийг дэвслээд гарсан.
Бичиг: 2020оны 8-р сарын 9. Аваргуудын лигийн финалын тэмцээн. Португал-Лисабон
TM25: Лиссабоны аваргуудын лиг оргил нь байсан.
НС04: Тийм ээ, эндхийн нөхцөл маш таатай байгаа. Бараг л амралт гэж хэлж болно.
ОЛИК: Тэнд уур амьсгал маш эерэг байсан. Тэгэхэд наад “Тэд ч багагүй юм төлөвлөж дээ” гэж бодогдож байсан.
КАКР: Тэр хоёр долоо хоног гарангийн хугацаа нь миний хувьд энд өнгөрүүлсэн хамгийн сайхан үе байсан.
Бичиг: Аваргуудын Лиг. Шөвгийн найм. ФЦ Баяарн ФЦ Барселоны эсрэг.
ТАЙЛ Е: Томас Мюллер Левандовский руу давхар дамжуулалт хийлээ. Левандовский Гайхалтай, нэг-хоёр Баяарн...
КХРУ: Маш тааламжтай байсан. Энэ баг хөлбөмбөгийг санаанд багтамгүй өндөр түвшинд тоглодог.
ПЕГУ: Тэдний тоглож байгаа нь... Машин л гэсэн үг, үргэлж урагш давшдаг. Би шүтэн бишрэгч нь. Би тэнд суугаад “Сайн байна шүү. Гайхалтай” гэж бодож байсан.
Эр: Яв, яв, яв.
ХЕХА: Барселон шиг тийм том багийг нам дарж байгаа тийм тоглолтыг үзээд... Яг л нисч байгаа юм шиг мэдрэмж төрж байсан.
Тайл Д: Дахиад гоол...
ТАЙЛ Е: Контину төгсгөл...
ХЕХА: Тэр үед шүтэн бишрэгчид маань тэнд байсан бол... Стадионд 70мянган хүн байсан бол тэр газрыг нураах байсан байх.
ТАЙЛ Е: Найм хоёр. Энэ бол гайхамшиг. Тэд үнэхээр хүчээ гайхуулж байна.
Эр: Аваргуудын Лигийн аварга болохын төлөө.
TM25: Сайн байлаа. Үзүүлээд өглөө.
ХЕХА: Маргааш нь сонинд гарсан гарчигнуудыг би санаж байна. Дэлхий нийтээрээ энэ бол дахин давтагдашгүй баг, тэд үзүүлээд өглөө. Тэднийг хэн ялах вэ гэж байсан.
ТАЙЛ Е: Ингээд ахмад Мануэл Нойероор ахлуулсан Баяарнчууд гарч ирж байна. Тэд маш тайван...
Бичиг: 2020 оны 8сарын 19. Аваргуудын лигийн хагас финал. ФЦ Баяарн, Олимпик Леоны эсрэг.
Тайл Е: ... бас заримынх нь нүүрэнд инээмсэглэл тодорсон байгаа харагдана. “Ялагч баг солигдохгүй” гэсэн хандлагыг дасгалжуулагч Ханзи Фликээс харж болно.
ОЛИК: Залуус маань маш том боломж гарч ирж байгааг мэдэрч эхэлсэн.
ТАЙЛ Е: Бөмбөг Гнабрийд байна. Тэрэнд ямар ч саад алга, буудлаа. Сайхан гоол байлаа.
ОЛИК: Яг л мансуурчихсан юм шиг. Тийм мэдрэмж...
ТАЙЛ Е: Перисич төв рүү дамжууллаа. Яагаад ордоггүй билээ? Тийм ээ, гоол орлоо.
ОЛИК: Алдарт Берти Фогтс нэгэнтээ “Тоглолтод ялмаар байвал зөв “үүлийг” олох хэрэгтэй. Тэгээд тоглолтуудыг дуусах хүртэл тэр үүлэн дээр хөвөх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Тэр үед залуус яах аргагүй зөв үүлээ олсон байсан.
ТАЙЛ Е: Левандовский. ФЦ Баяарн аваргуудын лигийн эцсийн шатанд үлдлээ. 2013онд аваргуудын лигт ялалт байгуулсанаас хойш анх удаа.
КХРУ: Нэг зорилгын төлөө цугларсан 11 найз. Энэ баг тийм л баг.
КАКР: Багийн нэгдмэл байгааг харах сайхан байсан. Тэгэхэд “Энийг л баг гэх байх. Тэд ялах болно” гэж бодогдож байсан.
УЛИ: Тоглогчид солигдоогүй хэвээрээ байсан. Гэвч Ханзийд багийг нэгтгэж чаддаг тийм чадвар байдаг. Энэ бол гайхалтай чадвар.
Эр: Тийм ээ.
ДА27: /Фрэнк Рибери/2007-2019оны тоглогч/ Би Баяарн ялна гэдэгт итгэлтэй байсан. Би Баяарныг дэмждэг. Уучлаарай. Гэхдээ тэдний биеийн хэлэмж, талбайг хэрхэн эзэмшиж байгаагаас нь... тэдний нэг гэдгийг харж болно. Амралтын сандал дээр сууж байхдаа ч тэр. Дасгал хийж байхад нь ч гэсэн.
ТАЙЛ Е: Энэ бол УЕФА-ийн аваргуудын лигийн үдэш, ФЦ Баяарн ч мөн ирээд байна. Шар үс босчихлоо байна.
Бичиг: 2020 оны 8 сарын 23. Аваргуудын лигийн финал. ФЦ Баяарн, Парис Сейнт Жермэйний эсрэг.
ТАЙЛ Е: Энд хэн нэг нь байгаа эсэх нь хамаагүй. Аваргуудын лигийн финал ...
TM25: Чи бэлэн үү?
ХАСА: Бэлэн.
КК29: /Кингсли Коман №29/ Ялах тусам өөртөө итгэлтэй болно. Өөртөө итгэлтэй байх тусам ялалт байгуулна.
ТТУ:/Томас Тухел/Парис Сейнт Жермейний 2018-2020оны дасгалжуулагч/ Баяарныг би ялна гэж бодож байсан. Энгийн тоглолт хангалтгүй, яагаад гэвэд Баяарн миний хувьд хамгийн шилдэг баг байсан. Гэхдээ хөлбөмбөгт мэдээж... тоглолт яаж ч өөрчлөгдөх боломжтой байдаг.
КК29: Бөмбөг баруун талд байсан. Сэрж дамжуулалт хийсэн ... гэсэн ч бөмбөг Ёод эргээд очсон.... Ёо дамжуулсан, би толгойгоороо мөргөсөн. Нүдээ аниад. Гэхдээ л гоол. Нүдээ аниад толгойгоороо мөргөх бол миний нэрийн хуудас.
ТТУ: Кингсли Коман гоол хийж эхэлбэл аз чиний талд биш гэсэн үг. Эсвэл Баяарн ялах нь гарцаагүй гэж хэлэхээс аргагүй юм.
ХАФЛ: Тэр үед тоглолт дууссаны дараа багийнхаа тамирчдыг хараад шар үс боссон.
Баст:/Бастиан Швайнштайгер/2002-2015 оны тоглогч/ Тийм ээ, энэ баг гарцаагүй домогт баг. Тэд өөрсдийгөө мөнхрүүлж чадсан.
Эр: Бид аварга боллоо...
Фенүүд: ФЦ Баяарн. Олэ Олэ. Бид аваргууд.
КХРУ: Чи маш сайн байлаа. Өөрөөрөө бахархах хэрэгтэй.
ХАФЛ: Браззо, нааш ир! Мянгантаа талархая! Тоглогчид оо, та нарт мянгантаа талархая, Энэ үнэхээр гайхамшиг байлаа. Би хэзээ ч... тийм ч хэцүү байгаагүй л дээ.. би хэзээ ч та нар шиг баг дасгалжуулж байсангүй. Та нартаа баярлалаа.
УЛИ:/Ули Хөнес/Ерөнхийлөгч/ Баг үнэхээр халуун байсан. Тэд дахиад аварга болоыг хүсч байсан.
Бичиг: УЕФА. 2020оны 9сарын 24.
ТАЙЛ Д: Бөмбөг ирж байна. Алаба, Рибаунд, Мартинез, Мартинез. Хави Мартинез, түүх бичлээ.
Бичиг: Германы суперкап. 2020оны 9сарын 30.... Бичиг: Германы суперкапын аварга.
КХРУ: Гайхалтай баг. Таван удаа аварга болсон. Дохад болох тэмцээнээс зургаа дахь аваргаа хожих болтугай. Энэ баг ялна, тэднийг ялна гэдэгт итгэлтэй байна.
Бичиг: ФИФА клуб Дэлхийн аварга. Доха. 2021оны 2сарын 6.
КАКР: Одоо цаг 5:23 болж байна. Бид 7хоногийн турш орон нутгийн цагаар ажиллана. Одоо бид зочид буудалдаа очоод бүгд шууд өрөөндөө амарна. Хонгилд биш, хэн нэгний өрөөнд биш, бүгд өөрийнхөө өрөөнд байх ёстой шүү. Намайг групийн чатанд лайк дарах хүртэл бүгд канатинд байна гэсэн үг.
CM13: Дундын хаалгаар болох уу?
КАКР: Дундын хаалгаар ч орж болохгүй.
TM25: Ойролцоогоор хэр удах бол?
КАКР: Өнөө шөнөдөө. 6-8цаг шаардагдана. Дараа нь би цагийн хуваарийг явуулна.
************
ХОБР: За, хүчтэй. Өвдөгөө өргө, Баруун зүүн, гараа савлаарай.
КАКР: багийн бүх хүмүүс маш их ачаалалтай ажилладаг. Дасгалжуулагч, видео-аналистууд, сэргээн засах эмч, эмч нар, тамирчид гээд бүгд. Хэдэн долоо хоног, гурван долоо хоногийн турш амрах завгүй ажиллаад ганц өдөр амрах үе ч байдаг.
Бичиг: ФИФА клуб дэлхийн аварга хагас финал. ФЦ Баяарн Ал Ахли Эс Си-гийн эсрэг. 2021оны 2сарын 8.
Бичиг: 2021 оны 2сарын 9. Катарын Доха хот. Багийн байрлаж буй зочид буудал.
КАКР: За, одоо усаа дүүргэж болох байх.
Эр: Усаа дүүргэнэ.
Эр: Усаа аль хүртэл нь хийх вэ?
Какр: Алив, би...
ЛС10:/Лерой Сейн №10/ Би одоохондоо шинэ хүн. Танилцах шатандаа яваа гэж хэлж болно. Манай баг ялалтаа үргэлжлүүлэхийг хүсч байгаа. Би ч гэсэн энэний төлөө ажиллаж, өөрийн хувь нэмрийг оруулахын тулд чадах бүхнээ хийнэ... Новш...
СГ07: Нөгөөдөр. Клуб ДАШТ-ий финал. Тэнд сууж байгаа Чупог хар даа. Тэр одоо “Бид Дубайд, усан сангийн үдэшлэгт орж байна” гэж бодоод байх шиг байна.
Эр: Яасан бэ?
СГ07: Чупог хар л даа.
TM25: Тэрнийг зүгээр орхи оо, догь л байна шд.
КАКР: Ачаалал шаарддаг спорт дарамт ихтэй байдаг. Уур амьсгал таагүй бол, өдөр тутамдаа амарч чадахгүй бол... амьдрал улам л хэцүү болдог.
СЭПФ: Нэгийг нь хаа.
КАКР: Багийн уур амьсгал сайхан байгаа, багийнхан маань сайн ойлголцдог. Бид бараг л нэг гэр бүл шиг байдаг.
Эр: Тийм ээ.
Эр: Дахиад...
Эр: Тийм ээ.
TM25: Энэ Леройгийн тактик. Тойроод зогсоорой. 2, 3. 4.
Н01: 5.
TM25: 6, 7.
ЖК06: 8.
TM25: Цаг! 9, Чупо! 10. Одоо! Одоо! 11, 12, 13, 14, 15.
Эр: Элсэн чихэр!
ЛС10: Одоо болсон уу?
ХАФЛ: Хангалттай. Ингэж зүгээр өшиглөх хэрэг байна уу?
Эр эр: Тийм ээ. Тийм ээ.
КАКР: Тоглолтын төгсгөлд надад нэг дуудлага ирсэн. Томасын хариу эерэг гарсан гэж хэлсэн. Тасаллаа шүү, эргээд ярья. Финалын тоглолтонд нөлөөлөхгүйн тулд Томасыг шууд багийнхнаас тусгаарласан.
РОСК: Одоохондоо өрөөндөө байж бай.
TM25: За.
РОСК: Чамайг зочид буудал дотроо өөр өрөөнд шилжүүлж магадгүй.
TM25: За.
Роск: Энэ өрөөний чинь түлхүүр.... Цахилгаан шатаар ганцаараа явах ёстой.
Хаса: Эхлээд шинжилгээний хариуг хүлээх хэрэгтэй. Тэгээд юу болохыг харна даа.
КАКР: Тэр өрөөгөө цэвэрлэчихсэн байж магадгүй. Тэр орой дахин шинжилгээ авсан.
СГ07: Томми хаана байна?
КАКР: Өрөөндөө байгаа. Тэр шинжилгээ дахиад эерэг гарсан.
Бичиг: 2021оны 2сарын 11. ФИФА-ИЙН ДАШТ-ий өмнөх багийн хурал.
ХАФЛ: Бид Дохад зургаа дахь аваргаа авах гэж ирсэн. Залуус аа, зургаа дахь аваргаас илүү чухал зүйл байхгүй. Та нарт бүгдэд нь ФЦ Баяарны бүх цаг үеийн хамгийн шилдэг багийн нэг болох боломж байгаа. Та нар түүх бичих болно. Залуус аа. Гаргалт, метр бүр, дамжуулалт, өшиглөлт бүр чухал. Эцэст нь бүгд ялахын төлөө. За юу? Бэлэн бай. Зургаа дахь ялалтын төлөө чадах бүхнээ хий. Энд ирж чадаагүй нэгнийхээ төлөө, Томас, Жером, Леон, Хави, Алекс, Танги, Малик нарын өмнөөс чадах бүхнээ хий. Явж зугаацацгаая.
Бичиг: ФИФА ДАШТ финалын тоглолт. 2021 2сарын 11. ФЦ Баяарн, УАНЛ Тигрес-ийн эсрэг.
ТАЙЛ Е: Энэ ФИФА-ийн клубуудын аваргын шигшээ тоглолт эхлэхэд бэлэн болоод байна. КОНКАКАФ-ын Тигрес /Төв болон Хойд Америк, Карибийн хөлбөмбөгийн холбооны барнууд/ УЕФА-ийн лигийн аварга Баяарн Мюнхентэй учраа тараад байна... Гоолыг шалгаж байна. Тооцохгүй байхаар шийдэж.... дахиад Киммих... Шийдэмгий дамжуулалт... Энэ байна... Гоолыг тооцсон... Баяарн энэ жилийн зургаа дахь ялалтынхаа төлөө тэмцэж байна... Нэмэлт цагаас 4минут өнгөрөөд байна. Тэд зургаан удаа тоглоод байгаа. Өнөөдөр тэсч чадвал тэд зургаа дахь удаагаа ялна.
TM25: Сүүлчийн минут.
ТАЙЛ Е: Тигресүүд тооны харьцааг ядаж тэнцүүлэхээр хичээж байна. Тэгвэл цаг сунгах болно.
Леви: Залуус аа, 30 секунд! Залуус аа, 30!
ХАФЛ: 1:0 Өнөөдрийн амжилт.
ТАЙЛ Е: Дийлдэшгүй Баяарн Мюнхен. Аваргууд боллоо.
CT24: Би дотроо бүр “урагшаа, урагшаа, урагшаа” гээд... “Би юу хийж чадах вэ” гэж бодож байсан.
СГ07:. ДАШТ, аваргуудын лигийн тэмцээн.
BP05: Энэ зун эхлээд Европын авара болно
СГ07: Юун Европын аварга! би тэр үеэр амарчихсан байна.
Эр: Янзтай.
ЖК06: Чи зүгээр үү?
ЛС10: Бас нэг сайхан тоглолт. Ялалтын төлөө урагшилсаар байна, хөгшөөн.
ЖК06: Гэхдээ бид 100% тоглоогүй, үргэлж жаахан айдастай байсан.
РЛ09: Гэхдээ өнөөдөр хүч жаахан дутуу байсан... Өнөөдөр тийм ч сайн байгаагүй.
ЖК06: Гэхдээ л финалын тоглолт байсан...
РЛ09: Мэднэ ээ, гэхдээ хааяа энгийн бас нээлттэй тоглох хэрэгтэй.
ЛС10: Тийм ээ.
РЛ10: 1, 2, 3 тоглогч.
ЛС10: Нэг тоглогч, хоёр дамжуулалт, тоглолт дуусаа.
РЛ09: Яг зөв.
ЛС10: Талбайн эсрэг тал руу дамжуулалт хийгээд л нэгийн эсрэг нэг тоглоно. Тэгвэл төвийн тоглогчид орж ирээд л. ...
РЛ09: Гэхдээ энэ гоолуудыг хар л даа, би юу гэж хэл лээ. Тоглолтоо өөрчлөөд, зай гаргаад төвд тоглож болно.
ЛС10: Гэхдээ нэг тал руу шилжээд, дараа нь буцах хэрэгтэй.
РЛ09: Яг зөв.
ЛС10: Тийм биз дээ?
УЛИ: /Ули Хөнес/ хүндэт ерөнхийлөагч/ Сайхан тоглолт. Юу чухал вэ гэдгийг харуулж чадсан байна. Аварга болох хүсэл. Том ялалтын дараа шууд маргаашийн, ирээдүйнхээ тухай ярьж байна. Дасгалжуулагч болоод багийг тоглогчид ийм байж байж л хойшид ч амжилтанд хүрэх болно. Тэдэнтэй аваргын төлөө тэмцэх бусад багудын хүсэл улам нэмэгдсээр байх учраас.
Эр: Гайхалтай.
ХЕХА: /Херберт Хайнер/ ерөнхийлөгч/ Зургаан удаа аварга болно гэдэг гайхалтай. Гэхдээ Баяарны хувьд зургаан удаа аварга болно гэдэг зургаан ялалтаа хамгаалах ёстой гэсэн үг. Гэхдээ “Одоо юу болох бол? Одоо ялагдахаас өөр зүйл үлдээгүй байх” гэсэн айдас, дарамт тэдний толгойд байгаа байх. Баяарнд байгаа байгаа бол үргэлж хамт байдаг энэ мэт байнгын дарамтыг тэсч чаддаг байх хэрэгтэй.
1-р хэсэг төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home