Камелот-9-р анги: Бардон давааны тулаан
Үргэлжлэл: 00:53:43 мин.
Дүрүүд:
Эр:
Мерлин шидтэн
Артур Утерийн хүү
Кэй Артурын ах
Леонти
Братас
Гавейт
+Харвел
+Уоллес
Эм:
Игрейн Утерийн хатан
Моргана Утерийн охин
Гвиневра
Брижит
Вивиен
Сибил
----------------------------------------------------------------------------------------------------------
Камелотын өмнөх ангид:
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Хаан намайг хаана байгааг гайхахгүй гэж чи үнэхээр бодож байна уу?
Сиб: Энэ чиний хүсэж байгаа зүйл гэдэгт итгэлтэй байна уу?
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Би ямар нэг шалтгаанаар чадвартай болсон гэж та хэлсэн. Одоо би юу болохыг мэдэж байна.
Арт: Гэртээ ирэх сайхан байна.
Игр: Тиймээ. Тэр үнэн.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Чи бол сайн хүн, Леонти. Өршөөж чадах хангалттай уужим сэтгэлтэй.
Лео: Би юуг уучлах ёстой гэж?
Игр: Артур, Гвиневра хоёрыг.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Та хоёрын хуримын өдөр тэдний хооронд юу болсныг.
Мер: Би илүү нээлттэй байж чадна.
Игр: Чи надтай хамт бэлтгэл дасгал хийж болно. Надад нуух зүйл байхгүй.
Сиб: Чи хэдэн эрчүүдийг элсүүлж ав. Та нар Барден давааны харуулыг дайрах болно. Энэ хааны анхаарлыг татна.
Инг: Би хааны ээж нь байна! Хэрэв намайг яасныг хаан мэдвэл юу болохыг чи ойлгож байна уу?
----------------------------------------------------------------------------------------------------------
СТАРЗ ЭНТЕРТЕЙНМЕНТ, ЖИ.КЕЙ-ТВ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
КЕЙ.ЭЙ ТЕЛЕВИЖН ПРОДАКШНЗ, ТЕЙК ФАЙВ-ЫН БҮТЭЭЛ
КАМЕЛОТ–9–р анги
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Өглөөний мэнд.
Игр: Би галзуурчихсан юм уу? Би галзуурсан гэж үү? Ийм байх учиргүй. Чи хэн бэ?
Мор: Би бол чи.
Игр: Чи би байж чадахгүй. Чи би байж таарахгүй.
Мор: Би чиний сүнс. Чиний бохир, гайтай сүнс. Чи өөрийгөө хэн гэдгийг, юу хийснээ мэднэ.
Игр: Үгүй. Үгүй!
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сайн байна, залуу! Бид чамайг Камелотын дайчин болгох болно. Очоод сумнуудаа авчир.
Алб: Сайн уу.
Эм: Өглөөний мэнд.
Эм1: Сайн уу, Альбион.
Эр: Тэр сайн залуу шүү.
Эр1: Тиймээ.
Хар: Өглөөний мэнд. Ав л даа. Май, ингээд. Яасан.
Эр: Жаахан эелдэг байхгүй юу, залуус аа? Энэ бол Бардон даваа. Одооноос эхлэн, та нар Артур хааны хамгаалалтанд орно. Та нар морьдоо амрааж, ус ууж...
Хар: Энэ даваа хаагдсан. Түүнийг явуул.
Алб: Аав аа! Аав аа! Аав!
Люк: Одоо нум сум харваж байх цаг зав гарна гэж чи бодсон уу?
Алб: Хаалган дээр! Хамгаалагчид! Тэд алагдсан!
Люк: Бэлдэцгээ!
Алб: 10 хүн байгаа.
Люк: Альбион, морио арын амбаарт аваач. Чи юу хийхээ мэдэж байгаа. Хурдан давхи.
Алб: За, аав аа.
Люк: Бурхан чамтай байх болно.
Уол: Виллем! Виллем, хүрээд ир!
Би түүний учрыг олох хүн явуулах хэрэгтэй юу?
Хар: Хэрэггүй. Бүх хүмүүсийн байрлалийг нь эзлүүл. Тэр жаалхүү яг бидний хүссэнийг хийнэ.
Уол: Алив, залуусаа, биднийг дагаад!
Хар: За, Уоллес, чи надад ямар хүмүүсийг элсүүлснийг харцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Би галзуу биш. Би галзуу биш. Би галзуу биш. Би галзуу биш. Би галзуу биш. Би галзуу биш. Бурхан минь гуйя. Бурхан минь гуйя. Би галзуу биш. Би галзуу биш.
Мер: Чи хаана байсан бэ?
Игр: Мерлин!
Мер: Чамд юу тохиолдоо вэ?
Игр: Ч... чи.. чи энд юу хийж байгаа юм?
Мер: Чиний нүүр яачихсан юм бэ?
Игр: Би өөрийгөө харсан. Би өөрийгөө яг эгц урдаас нь харлаа.
Мер: Чи юу яриад байна аа? Игрейн. Игрейн. Чи хаана байсан бэ?
Игр: Пендрагоны цайзад. Тэр Гэлэнмаа... тэр... тэр намайг өрөөнд түгжээд хорьсон... Хэн ч ирээгүй!
Мер: Чшш. Игрейн. Игрейн. Чи өнгөрсөн шөнө энд байсан. Бид хамт хоносон.
Игр: Үгүй ээ. Үгүй. Үгүй ээ, би харуулыг нь алсан. Би морь хулгайлсан. Тэгээд энд давхиж ирээд Их танхим руу гүйж орсон, тэгээд... Би юу юу хийж байснаа мэднэ.
Мер: Үгүй ээ. Үгүй, үгүй. Би харах ёстой байсан. Би мэдэх ёстой байсан
Игр: Чи бид хоёр уу? Би..
Мер: Би тэгж л бодсон.
Игр: Гэхдээ би... Би санахгүй байна. Би санахгүй... Мерлин, миний ухаан самуурчихсан юм уу?
Мер: Үгүй ээ, чиний ухаан самуураагүй.
Игр: Мерлин, би...
Мер: Энэ бол Моргана! Ийм учраас тэр чамайг хулгайлсан. Тэр энд байсан. Чиний царайд хувирсан байж. Игрейн, чамайг ямар зовлон туулсныг би ойлгож байна, гэхдээ Моргана энд байхдаа өөр юу хийснийг нь олж мэдэх хэрэгтэй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хаалгаа нээ! Энэ Моргана байна!
Сиб: Игрейн зугтаасан. Хамгаалагчийг хөнөөчихөж. Биднийг ярилцаж байх зуур тэр Камелот руу очих замдаа явж байгаа.
Мор: Би мэднэ. Би түүнтэй таарсан.
Сиб: Тэр чамайг харсан уу?
Мор: Тэр зөвхөн өөрийгөө л харсан. Хөөрхий эмэгтэй. Хүн бүр түүнийг ухаан нь бүрэн самуурсан гэж бодох болно.
Сиб: Тиймээ, ихэвчлэн сул дорой сэтгэлгээтэй хүмүүс галзуурдаг юм.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Юу болсон бэ?
Лео: Хаан та хоёрын хооронд ямар нэгэн зүйл болсон уу?
Гвин: Битгий тэнэглээд бай.
Лео: Тэгвэл тангарагла. Юу ч болоогүй гэж Бурханы ариун үгээр тангарагла.
Гвин: Мэдээж юу ч болоогүй.
Лео: Тэгвэл тангарагла.
Гвин: За тэгье. Би тангараглаж байна... энэ... Би хэзээ ч... юу ч болоогүй... Энэ юу ч байгаагүй. Юу ч болоогүй.
Лео: Юу юу ч болоогүй гэж? Надад хэлээч. Гвиневра, надад хэлээч.
Гвин: Энэ биднийг гэрлэхээс өмнө болсон. Зөвхөн ганцхан удаа л болсон. Би чамайг мэдээсэй гэж хүсээгүй. Өө, бурхан минь намайг битгий ингэж хараач. Би үүнийг тэсвэрлэж чадахгүй!
Лео: Үгүй ээ! Хэзээ?
Гвин: Би чиний эхнэр болохоос өмнө. Харин одоо бид гэрлэсэн, бас... би чамд үнэнч хэвээрээ.
Лео: Хэрэв чамд намайг гэх сэтгэл чинь хэвээрээ бол хэзээ гэдгийг нь хэлээдэх.
Гвин: Бидний хуримын өдөр. Намайг уучлаарай. Би аймшигтай зүйл хийсэн, гэхдээ би чиний эхнэр хэвээрээ.
Лео: Чи миний эхнэр биш, чи бол хааны дэвсгэр.
Гвин: Намайг эргүүлээд цохиоч! Намайг эргүүлээд цохиоч!
----------------------------------------------------------------------------------------------------------
Лео: Замаас холд, Мерлин.
Мер: Леонти. Юу болсон юм?
Лео: Миний хийх юм хаантай холбоотой.
Мер: Хаантай холбоотой юм надтай ч холбоотой. Ойртоод ир. Надад хэлээч.
Лео: Хатагтай Игрейн, надад үнэнийг хэлсэн.
Мер: Ямар?
Лео: Артур миний эхнэртэй унтсан. Тэр миний эхнэрийг эзэмдсэн.
Мер: Үгүй ээ. Би үүнд итгэж чадахгүй нь.
Лео: Эхнэр надад буруугаа хүлээсэн!
Мер: Чшш!
Лео: Хаан хийсэн нүглийнхээ хариуг хүртэх ёстой.
Мер: Хэрэв энэ үнэн бол, Артурын хийсэн үйлдлийг уучлах аргагүй. Гэхдээ чи одоо юу хийх гэж байна? Чи түүнтэй зодолдох юм уу? Түүний хоолойг хэрчих үү? Леонти, чи үүнийг тэсээд гарч чадна. Чамайг чадна гэдгийг би мэднэ.
Лео: Би яагаад тэсэх ёстой гэж?
Мер: Гвиневрад буцаж оч. Өөрийгөө зөвтгөх боломж өг.
Мер: Би хаантай ярилцаж учрыг нь олно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Чиний ажил бүтэмжтэй юу?
Мор: Бүтэмжтэй блсон.
Сиб: Чи итгэлтэй байна уу?
Мор: Камелот нэрвэгдсэн. Бид тахлын тархалтыг ажиглах л үлдлээ.
Сиб: Бас Бардоны даваан дээр ажил эхэлсэн.
Мор: Дараагийн цохилтуудыг өгөх хэрэгтэй.
Сиб: Бүгд бэлэн. Хүмүүс ирсэн байгаа. Хатагтай Моргана та нартай уулзахыг үнэхээр хүсч байна.
Эр: Бид ч бас түүнтэй уулзахыг хүсч байна. Артур хаан миний төлөө юу ч хийгээгүй. Би ходоодондоо хоолтой, толгой дээрээ дээвэртэй байгаадаа танд өртэй.
Мор: Би та нараас манай газар нутгийг буцааж авахад надад туслаач гэж хүсмээр байна.
Эр: Та Камелотод цохилт өгөхийг хүсч байна уу?
Мор: Энэ урвасан хэрэг болно. Бид зөвхөн үнэнийг хэлэхийг л эрмэлздэг. Артур ард түмнээ хамгаална гэж амласан нь худлаа. Одоо ч гэсэн түүний баруун хилийн Бардоны даваа дайралтанд өртөж байна. Хэрэв хойд, өмнөд, зүүн зүгт байх Пендрагоны харуулууд үүнтэй төстэй халдлага хийвэл хүмүүс аюулгүй байдал нь ямар эмзэг болохыг ойлгох болно.
Эр: Хэрэв энэ төлбөртэй бол би юуг ч бут цохиж чадна.
Мор: Ямар ч хүн, хүнийг сэлэмтэй нь хамт худалдаж авч чадна. Хэрэв та нар үүнийг сайн хийвэл хаант улсын цорын ганц аюулгүй газар миний хамгаалалтад байх болно. Титэм надад ирнэ. Ийм зүйл болсны дараа надад хүлэг баатрууд, маршалууд хэрэгтэй болно... Миний засаглалд оруулсан хөрөнгө оруулалт нь хэтэвчнийх нь алтнаас их тэр хүмүүс. Надад өөрийгөө... оюун ухаан, бие, сэтгэлээ зориулсан тэр эрчүүд.
Эр: Би танд амлалтаа өгье.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Юу болсон бэ?
Гвин: Леонти мэдсэн. Бидний тухай, хуримын өдрийн тухай. Тэр бүгдийг нь мэдсэн!
Арт: Юу гэсэн үг вэ? Тэр яаж мэддэг юм?
Гвин: Би түүнд хэлсэн.
Арт: Юу?!
Гвин: Тэр аль хэдийн мэдсэн юм шиг байна. Чи түүнд ямар нэг юм хэлсэн үү?
Арт: Би хэнд ч, юу ч хэлээгүй!
Гвин: Тэгвэл тэр яаж хэдийн мэдсэн байхав?
Арт: Тэр хаана байна?
Гвин: Чи байдлыг зөвхөн улам дордуулах болно.
Арт: Би түүнд тайлбарлах гэж оролдоод үзэх хэрэгтэй.
Гвин: Чи юу тайлбарлаж чадах юм?
Арт: Энэ чиний буруу биш байсныг, би чамайг хүчилсэн гэдгийг.
Гвин: Энэ худлаа.
Арт: Би түүнээс нуугдаж чадахгүй. Тэр миний найз, миний хүлэг баатар.
Гвин: Бид яах гэж тийм зүйл хийсэн юм бэ?
Арт: Леонти сайн хүн. Бүх зүйл сайхан болно.
Гвин: Үгүй ээ, сайхан болохгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Вив: Тэр юу хийж байгаа вм?
Сиб: Дасгал хийж байна.
Вив: Юун дасгал?
Сиб: Өөрийгөө хянах.
Вив: Энэ нь бидэнд яаж туслах юм? Бид хааны ээжийг хулгайлсан.
Сиб: Чиний айдас Морганад ямар ч ашиггүй. Түүнд итгэ, эсвэл юу ч битгий хий.
Вив: Гэхдээ л төлөөс ирэх нь дамжиггүй.
Сиб: Тийм зүйл болно, бид чанга байх ёстой. Хааны ээжийн ухаан нь самуурсан. Мерлин ганцаараа ажилладаг. Ойлгосон уу?
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Хаантай уулзвал намайг олоод ир гэж түүнд хэлээрэй. Надаас өмнө хэн ч түүнтэй ярилцах ёсгүй. Ойлгосон уу?
Эр: Ойлголоо.
Игр: Тэд нэг нэгэндээ татагддаг байсныг би харж байсан, гэхдээ иймдээ тулах байсныг нь огт төсөөлсөнгүй.
Мер: Гэхдээ Моргана мэдэж байж. Бүх зүйлийг залруулахын тулд надад чиний тусламж хэрэгтэй. Энд байгаа хүмүүс чамд найддаг, чамд итгэдэг. Тэд чамайг тэдний чиглүүлэгч гэж хардаг.
Игр: За яахав, би юу хийж чадах вэ?
Мер: Эрчүүд энэ талаар хэзээ ч мэдэхгүй байх ёстой. Тэд бүгд үүнийг урвалт гэж ойлгоно. Гвиневраг ажиглаж, чимээгүй байлгаарай.
Игр: Харин Морганаг яах вэ?
Мер: Би түүнд хүрэх л болно. Эхлээд би Артурыг олох хэрэгтэй. Би зорьж ажиллсан бүх зүйл, гэтэл хүмүүс миний замд дахин саад боллоо, үргэлж хүмүүс шүү.
Алб: Би хаантай уулзах хэрэгтэй байна.
Эр: Энд ямар асуудал гараад байна?
Алб: Манай гэр бүлд түүний тусламж хэрэгтэй байна.
Эр: Хаан одоо чамтай уулзаж чадахгүй.
Алб: Би хаантай уулзах ёстой!
Эр: Бусдын адил ээлжээ хүлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Камелот үхэх гээд тийчилж байна. Түүний худал хуурмаг ил болонгуут Камелот маш хурдан дуусаж, хүмүүс айн сандарч, үймэлдэн эргэн тойрноо харах болно. Харин би тэдэнд гараа сунгахаар тэнд очно. Тэдэнд би хэрэгтэй болно. Эрчүүд өөрсдийгөө хүчтэй гэж хэлдэг ч тэд эмэгтэйчүүдээс илүүтэй хүсэл тачаалдаа хөтлөгддөг. Эрчүүдийн тэвчиж чаддаггүй зүйлийг эмэгтэйчүүд тэвчдэг.
Сиб: Ийм учраас хүмүүст хүчтэй хатан хаан хэрэгтэй байдаг юм.
Мор: Надад алтадмал даашинз авчир.
Сиб: Чи албан ёсны уулзал хүлээж байна уу?
Мор: Биднийг найзуудыг урь. Надад үзэгчид хэрэгтэй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Би чамайг ямар их гомдоосноо мэднэ. Би маш их ичиж байна. Намайг тэврээч. Надтай загас наадуулаач.
Лео: Чи түүнийг яг ингэж үнссэн үү? Ганцхан удаа гэж чи хэлсэн. Чи надад үнэн хэлж байгааг би яаж мэдэх вэ? Аавыг чинь нас барах үед явж байх замдаа дахиад л ийм зүйл болсон биз дээ?
Гвин: Үгүй ээ, үгүй, үгүй. Би нэр төрөөрөө тангараглая.
Лео: Чи нэр төрөө Артурт өгсөн.
Гвин: Миний хийсэн зүйл буруу байсныг би мэднэ. Намайг уучлаач гэж гуйж байна.
Лео: Би уучилмаар л байна, гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй байна.
Гвин: Би чинийх байх ёсгүй хүн. Чи өнөө өглөө надаас юунд асуусан юм бэ?
Лео: Надад Игрейн зарим зүйлийг хэлсэн юм.
Гвин: Игрейн. Тэр юу гэж хэлсэн бэ?
Лео: Хэрэв би чамаас асуугаагүй бол чи надад хэлэх байсан уу?
Гвин: Би хэзээ ч юм чамайг гомдоосноос худлаа яриад, буруугаа гэмшиж амьдрахыг илүүд үзэх байсан.
Лео: Харин чи надад худлаа л хэлэхгүй бол чи юу хийх нь хамаагүй байх байсан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Чи надад хэлэх ёстой байсан юм.
Арт: Би Гвиневраг, эсвэл өөр хэнийг барьж өгөхгүй гэж тангарагласан.
Мер: Тэгвэл чи үүнийгээ бүр үгүйсгэх гэж оролдохгүй байх нь ээ.
Арт: Үгүй. Энэ бол үнэн.
Мер: Энд, энэ тухай үнэнээ хэнд ч бүү ярь. Ойлгосон уу?
Арт: Энэ нь тийм ч амар биш. Надад дотно тэр хүмүүсийг би гомдоосон.
Мер: Тэр хүмүүс яах нь хамаагүй! Чи бол хаан. Чи хаант улсынхаа өмнө хариуцлага хүлээдэг, өөр юу ч биш.
Арт: Үүнийг нууцал, эсвэл чи бүх зүйлээ алдах эрсдэлтэй.
Алб: Би хаантай ярилцах ёстой!
Мер: Чи хэн бэ?
Алб: Эрхэм дээдэс ээ, гуйж байна!
Арт: Чи юу хүссэн юм?
Алб: Манай гэр бүл Бардон даваанд бүслэгдсэн байгаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чиний нэр хэн бэ?
Алб: Альбион, эрхэм дээдэс ээ. Цэргүүд Бардон даваа руу дайрсан гэж та нарт хэлүүлэхээр аав намайг явуулсан юм.
Мер: Бардоны давааг хамгаалах хэрэгтэй.
Арт: Дайчдаа нэн даруй цуглуул.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Бардон даваа бол Камелот хүрэх гол худалдааны зам. Хэрэв бид түүнийг алдвал бидний сул дорой байдал хорвоогоор нэг тархах болно. Тэгээд бидний бүх газар нутаг аюулд өртөнө. Бид манай гэр бүл, газар нутгаа хамгаалах ёстой. Энэ цорын ганц боломж.
Кэй: Леонти хаана байна?
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Бардон даваа руу дайрсан байна. Чиний хүмүүст чи хэрэгтэй.
Лео: Би тосгонд байх гэртээ буцлаа.
Мер: Чиний гэр энд байна. Бид чиний гэр бүл. Хааныхаа өмнө өргөсөн тангаргаа биелүүл, үгүй бол чиний нэр хүнд юу ч биш болно.
Лео: Чи хааны нэр төр ярьж байна. Тэр миний эхнэртэй унтсан.
Мер: Энэ бүхэн дууссаны дараа бид Артурыг хариуцлагад татах болно. Харин яг одоо бидний газар нутаг эгзэгтэй болчихоод байна, харин чи дайчдынхаа өмнө хүлээх үүрэгтэй.
Лео: Би буцаж ирээд Камелотыг орхиж явна.
Мер: Энэ бол чиний, бас эхнэрийн чинь шийдэх хэрэг.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Гвиневра. Тэр хүмүүсийг тайван орхи.
Гвин: Би хэзээ ч юм дахиж чиний үгийг сонсоно гэж чи яаж бодоов?
Игр: Би чамайг Артураас холхон бай гэж хэлсэн, гэтэл чи миний үгэнд ороогүй.
Гвин: Тийм болоод л би Леонтиг хуурсаныг чи түүнд хэлжээ?
Игр: Үгүй ээ, би юу ч хэлээгүй.
Гвин: Мэдэж байсан ганцхан хүн нь чи.
Игр: Гвиневра, сонсооч, энд чиний хийсэн бүх зүйлээс ч бүр илүү, маш аймшигтай зүйл болчихоод байна. Цаг нь болохоор би тайлбарлаж өгнө.
Гвин: Леонти мөргөлийн номоо мартсан байна. Тэр үүнгүйгээр хэзээ ч тулаанд ордоггүй.
Игр: Тэр одоо чамайг харахыг хүсч байгаад чи итгэлтэй байна уу?
Гвин: Ганцхан удаа байсан. Ердөө ганцхан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Браст: Яарах хэрэггүй, Леонти. Бид бүгдээрээ чамайг хүлээж байна.
Мер: Гавейн... хааныг хараанаасаа салгаж болохгүй шүү. Хэрэв Леонти Артурыг дайрах юм бол дундуур нь орно шүү.
Гав: Леонти юу?
Мер: Надаас асуух хэрэггүй. Одоо биш. Хэрэв Леонти, эсвэл өөр хэн нэгэн хааныг гэмтээх гэвэл чи хийх ёстой зүйлээ хий. Харин одоо инээмсэглэ. Би чамд онигоо ярьсан юм шиг.
Арт: За, хөдөлцгөөе.
Мер: Ялалт байгуулаарай!
Бүгд: Камелотын төлөө! Камелотын төлөө! Камелотын төлөө!
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Худалдааны замууд одоо бүр аюултай болсон!
Эр: Хааны туг юу ч биш болсон!
Мор: Эрчүүд ээ, сонсооч! Сонсоцгоо. Бид манай дүүд итгэх ёстой.
Эр: Итгэл бол жинхэнэ итгэлцэлийг орлож чадахгүй!
Мор: Би Артурт үнэнч бус байдлыг тэвчихгүй. Түүний цайзад өөдгүй новшнууд байгаад, тэр тэднийг хянахад хэцүү байгаа бол энэ түүний буруу биш.
Эр: Өөдгүй ямар новшнууд вэ?
Мор: Түүний шидьэн асар их нөлөөтэй болсон гэсэн яриа байдаг. Тэр заримдаа ухаангүй үйлдэл хийдэг байсныг бүгд мэднэ.
Эр: Тэр хааны хүслийг харгалздаггүй юм уу?
Сиб: Зарим нь түүнийг галзуу гэж хэлдэг.
Эр: Юунаас, эрх мэдлээс болж уу?
Мор: Тэр хичнээн галзуу байсан ч манай хаан түүнийг хяналтандаа байлгана.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Чи хаашаа явж байгаа юм?
Игр: Чи Пендрагоны цайз руу явна гээгүй билүү?
Мер: Чи явахгүй.
Игр: Би түүнийг шийтгэхийг хармаар байна.
Мер: Би түүнийг ойртуулах ёсгүй байсан юм.
Игр: Гэхдээ л чи ойртуулсан биз дээ? Чи намайг ойртуулж өгсөн. Хэрэв энэ чиний бодож байсан зүйл бол би баяртай байна. Би жинхэнээсээ тэнд байгаагүйд л харамсаж байна.
Мер: Би ч гэсэн. Бид Пендрагоны цайз рүү явна, бид Морганаг буцааж авчирна... шаардлагатай бол бид түүнийг чирээд авчирна... хаанд урвасан учраа өчихөөс өмнө. Моргана Камелотын эрх мэдэлд захирагдах ёстой.
----------------------------------------------------------------------------------------------------------
Алб: Тэд тэнд байна.
Арт: Бидний тоо хамаагүй цөөн байна.
Гав: Артур, хэрэв бид халз урдаас нь ойртвол маш эмзэг болно.
Арт: Чи өөр зам байгаа гэж хэлсэн.
Алб: Бид эндээ морьдыг орхих хэрэгтэй болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Алб: Энд дээшээ гарна.
Браст: Мэдлээ. Миний хажуугаар гар. Яваарай. Леонти. Бүх юм зүгээр. Миний хажуугаар гар. Леонти, бэлэн үү? Түлх. Бид туслахаар ирлээ, хүү минь.
Алб: Гриффит, бид байна.
Гриф: Альбион! Чи тэднийг авчирчээ!
Браст: Бидэнд туслаач.
Кэй: Гараарай, анд минь.
Гриф: Тэр мөн үү?
Арт: Би Артур байна.
Гриф: Явцгаая. Миний аавтай уулзацгаая.
Люк: Альбион! Аа, чи аваад иржээ! Сайн байна! Тэд өглөөнөөс эхлэн цугларч байгаа. Эрхэм дээдсээ, хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Арт: Чи бодвол Люкан байх .
Люк: Тиймээ. Хамгийн түрүүнд гол юм нь: бидний туг.
Люк: Явцгаая.
Уолл: Ингээд Морганагийн таамаглаж байсанчлан тэд ирчихлээ.
Хар: Моргана гэр бүлээ сайн мэддэг байх нь. Дүү нь найдваргүй болсон зүйлийг ч тоохгүй өнгөрүүлдэггүй гэж хэлсэн юм.
Уол: Тэр тэнд байна. Бид тоогоор дөрөвт нэг хүн байхаар илүү байна.
Хар: Тэднийг дутуу үнэлж болохгүй. Моргана тэднийг маш сайн бэлтгэгдсэн гэж хэлсэн.
Уолл: Тэгвэл бид тэднийг бүслэлтэнд байлгаж байх болно.
Хар: Янзтай. Би хааныг ална. Энэ бол би Морганаг авч суух зам. Би түүнд хааны сэлмийг аваачиж өгнө. Моргана талархлын тэмдэг болгож миний өмнө өвдөг сөхрөх болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Люк: Бид тэднийг дайрахыг хүлээж байсан.
Гав: Тэд тоогоор илүү, гэхдээ бидэнд цамхаг байна, энэ сайн давуу тал. Дээрх харваачид бидэнд тусалж чадна.
Люк: Бид сумаа дуусгах хүртэл.
Арт: Тийм зүйл болохоос өмнө бид танай гэрийг хамгаална.п
Гав: Би зохион байгуулалтыг шалгаж, сул газар байгаа үгүйг шалгая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Энэ юун олон хүмүүс вэ?
Вив: Хаант улс даяар халдлага болж байна. Хамгаалалтгүй бүх хүмүүс өмгөөлөл хайж энд цугларч байна.
Мер: Тэр хаана байна?
Вив: Хатагтай Моргана өөрийнхөө ажлаар завгүй байгаа. Тэр уулзах боломжгүй.
Мер: Надад лав биш, тэр тэгэхгүй. Моргана! Чи хаана байна? Чи яг хорт могой шиг харанхуйд нуугдаж байна уу?
Мор: Тайвшир, шидтэн ээ. Чи яах гэж энд ирсэн юм?
Мер: Илбэ жатга. Хүн хулгайлсан. Урвасан! Чи энэ бүх гэм ялд яаж хариулах вэ?
Мор: Чиний юу яриад байгааг би ойлгохгүй байна.
Мер: Мөөн, чи хэн нэгний дүрд хувилахын тулд ид шид ашигласнаа үгүйсгэж байна уу?
Мор: Бүх хүмүүсээс зөвхөн чи л надад ял тулгаж зүрхэлж байна уу?
Мер: Чи Игрейнийг хулгайлж, зодож, түүний дүрд хувирч Камелотод нэвтэрсэн.
Эм: Энэ худлаа. Моргана бол яг одоо бидний итгэж болох цорын ганц хүн!
Мер: Энэ одоо юу вэ? Аа? Чиний тэнэгүүдийн найрал дуу юу?
Сиб: Тэд бол хаант улсын сайхан сэтгэлт хүмүүс.
Игр: Тэр намайг хүлж, намайг хорьж, тамласан!
Сиб: Хөөрхий эмэгтэй үнэхээр галзуурчээ.
Игр: Би тэр өрөөг санаж байна. Тэнд тэмдгүүд байсан ... шулмын тэмдэгүүд байсан!
Сиб: Энд тийм өрөө байхгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Энэ байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Би энд байсан. Байсан гэдгийг би чамд тангараглая.
Сиб: Энэ бол амар амгалан, мөргөлийн газар.
Игр: Энд тэмдэгүүд байсан.
Сиб: Бидэнд нуугаад байх зүйл алга.п
Игр: Энд Донал гэдэг харуул байсан юм. Тэр энд надтай хамт байсан.
Сиб: Дараа нь түүнд юу тохиолдсон бэ? Чиний хүн чанарт өчнөөн том нүгэл байдаг байх, үр минь. Чамд нүглээ наманчлах юу ч байхгүй юу?
Игр: Тэр хүмүүст биднийг галзуурсан гэж итгүүлэхийг хичээж байна. Гэхдээ энд юу болсныг би мэднэ.
Сиб: Тэр байнга ийм байдаг уу?
Мер: Манайд Редвальд гэдэг жаалхүү байсан. Тэр хүү ямар ч гэм хоргүй байсан юм. Одоо тэр үхсэн.
Сиб: Чи яагаад надад үүнийг хэлж байгаа юм?
Мер: Чамайг үүнд оролцож байгааг би мэднэ. Чи хааны өмнө өчгөө мэдүүлэх л болно.
Сиб: Би тэсэн ядан хүлээе.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лео: Алив. Тат. Тат. Яг энд. Яг энд.
Арт: Леонти. Түүнийг буруутгах хэрэггүй. Энэ бүгд миний буруу.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Би чамайг баривчилж байна. Мөн чи улсаас урвасан хэргээр шүүгдэх болно.
Эр: Чи түүнийг баривчилж чадахгүй. Тэр бол Моргана Пендрагон!
Мер: Би үүнийг хааны нэрийн өмнөөс хийж чадна, хийх ч болно.
Мор: Мерлин, энэ чинь шал утгагүй зүйл.
Мер: Би чамайг хүчээр авч явна.
Мор: Хүчээр ээ? Эдгээр бүх хүмүүст Камелотын хүч хамгаалалт амласан. Гэтэл тэр нь одоо хаана байна? Тэдний гэр орон дайралтад өртөж байхад чи тэднийг хамгаалахын оронд миний эсрэг хүчээ чиглүүлж байна уу? Артур хаана байна?
Мер: Чиний хүрэшгүй газарт.
Мор: Улс орон цусаа урсгаж байхад чи наашаа ухаангүй ял тулгаж дайрч орж ирлээ.
Сиб: Бид үүнийг зөвшөөрөхгүй! Харуулууд! Тэднийг барь!
Мор: Ард түмэн надтай хамт, шидтэн гуай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Тэднийг хүл. Тэдний гарыг чанга холбож уяа. Та нар ойлгохгүй байна уу? Хүмүүс хаанд итгэхээ больсон. Тэднийг байнга уулгалан дайрдаг.
Мер: Тийм учраас тэд Моргана та хоёр руу гүйлддэг.
Сиб: Бид тусламж хэрэгтэй хүмүүст хэзээ ч татгалздаггүй.
Мер: Чи ямар ариун юм бэ.
Сиб: Чи ард түмний дэмжлэгээр хааныг хаан ширээнд суулгасан. Одоо хаан тэдний дэмжлэгийг алдсан. Энэ нь чиний хувьд юу гэсэн үг вэ?
Мер: Өө, үнэхээр сайхан. Бидэнтэй өөрсдийн тоглоомоор тоглоод үз. Чи хэн бэ? Энэ яагаад чамд ийм чухал байгаа юм?
Сиб: Би бол Морганы тайтгарлын эх үндэс.
Мер: Утсан хүүхэлдэй юу эсвэл утсан хүүхэлдэй удирдагч уу? За харав уу, миний ойлгохгүй байгаа зүйл энэ.
Сиб: Чиний тухай адилхан зүйл асууъя.
Мер: Тэр чинь юу юм, чи Морганад хүчин зүтгээд хариуд нь юу авах вэ?
Сиб: Хүчин зүтгэх нь өөрөө шагнал.
Мер: Ухаалаг юм. Чи надад таалагдаж байлаа... чи чимээгүйхэн хуйвалдаж Камелотод үймээн самууныг өдөөж байна.
Сиб: Түүний солиорол халдвартай бололтой.
Игр: Ингээд болоо юу? Тэд биднийг зүгээр л ингээд барьцаалахыг зөвшөөрнө гэж үү?
Мер: Тиймээ.
Сиб: Олсоор хүлүүлсэн агуу илбэчин.
Мер: Хэрэв энэ ард түмний хүсэл юм бол түүгээр нь болог, харин чи өөртөө итгэлтэй байсан нь дээр, бяцхан гэлэнмаа минь, учир нь би хүлээж чаддаг юм. Надад чиний төсөөлж чадахаас ч илүү тэвчээр бий.
Сиб: Эсвэл чиний ид шидтэй холбоотой түүхүүд эцсийн эцэст зүгээр л хоосон зүйл байж мэдэх юм.
Мер: Камелот ид шид дээр биш, харин хүмүүс, тэдний итгэл сэтгэл дээр суурилдаг юм. Тэд чиний заль мэхийг олж харна гэдэгт би итгэж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Чи зүгээр үү?
Лео: Би зүгээр.
Кэй: Юу болов?
Лео: Одоо биш, Кэй. Энэ зөвхөн надад болон хаанд хамаатай.
Гав: Нэг морьтон ойртож байна!
Эр: Нэг морьтон ирж байна!
Лео: Ямар чөтгөр нь болоод байна аа?
Эр: Морьтон руу онил! Харваад!
Лео: Энэ Гвиневра байна! Үгүй ээ. Үгүй! Гвиневра!
Кэй: Артур!
Уолл: Энэ хаан байна! Үргэлжлүүлэн харва! Хаан байна! Хааныг онил!
Лео: Намайг "гүй" гэж хэлэхэд аль болох хурдан гүйгээрэй.
Гвин: За.
Лео: Одоо гүй! Яваарай! Яваад! Гүй! Түүнийг ав! Түргэл! Ульфиус!
Кэй: Түүнийг аваарай! Түүнийг эндээс холдуул! Чи юу хийж байгаа юм?
Арт: Чи юу яриад байгаа юм?
Кэй: Чи яаж байгаа чинь тэр вэ?!
Гав: Хаанаас гараа тат, Кэй.
Кэй: Би мэдэж байна! Юу болсон юм?!
Гав: Кэй!
Кэй: Леонти.
Лео: Тэдэнд хэл!
Арт: Би Леонтиг хуурсан, миний чадах хамгийн муухай аргаар.
Кэй: Үгүй ээ.
Лео: Энэ миний хуримын өдрийн өглөө болсон юм. Артур эхнэрийн анхны эр нь болсон. Дараа тэр бид хоёрыг гэрлүүлсэн юм.
Арт: Кэй...
Кэй: Надтай бүү ярь.
Арт: Кэй! Кэй!
Кэй: Чи зүгээр л өөрийгөө хянаж чаддаггүй, тийм биз дээ? Ямар ч хүүхэн чамд зүгээр л олз байдаг.
Арт: Тийм биш ш дээ. Хэзээ ч тийм байгаагүй.
Кэй: Зөвтгөх шалтгаан хайх хэрэггүй. Би наадахын чинь зуун удаа сонссон.
Арт: Би тэр эмэгтэйд хайртай.
Кэй: Чи мэдээж хайртай! Чи бусад бүх хүүхнүүдэд хайртай байсан шиг!
Арт: Би түүнд хайртай, гэхдээ тэр өөр хүнтэй гэрлэсэн, би үүнийг хүлээн зөвшөөрсөн.
Кэй: Чи хүлээн зөвшөөрч. Чи Леонтийн гэрлэлтийг балласны дараа. Тэгээд яасан? Түүний хүлээлт нь... бид үүнийг үл тооно гэж бодсон уу? Учир нь чи ийм л юм хийж сурсан. Биднийг хөвгүүд байхаас л үргэлж ийм зүйл болдог байсан.
Арт: Үгүй ээ, одоо бол адилхан биш.
Кэй: Яг адилхан! Учир нь чи хэзээ ч өөрчлөгддөггүй! Чи бол хаан байх эрхгүй хүн. Чи бүр дүү ч байх эрхгүй. Ядаж л бид хоёр цусан төрлийн холбоотой биш юм даа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Чи дахиж буцаж ирээд, дахиж гутамшигтайгаар явна. Харин чи, Мерлин, би чамайг орхисон тэр орондоо үлдэх ёстой байсан юм. Тэд намайг баривчилж, Камелотад аваачихыг оролдсон! За яахав, би Камелот руу явна! Би энэ шидтэний бузар булайг илчилж, хаандаа, миний дүүд, эмх журам тогтооход тусална. Аюулгүй хоргодох газар хайсан бүх хүмүүс надтай хамт байх болтугай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Леонти.
Лео: Чи энд хэний төлөө ирсэн байхав?
Гвин: Чиний төлөө. Зөвхөн чи. Намайг битгий үл тоогооч! Бүх юм дуусаагүй байна!
Лео: Яаж ийм итгэлтэй байж чаддаг байна аа?
Гвин: Учир нь бидний хуримын өдрөөр би Бурханы өмнө амласан юм. Чи үүнийг орхиод явсан байсан.
Лео: Өөртөө үлдээ.
Гвин: Гэхдээ энэ чинийх.
Лео: Чи ч бас минийх байсан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр /кадрын цаана/: Зам тавиарай.
Эр1: Энэ хэн бэ?
Мор: Тэдэнтэй ярилцах сайхан боломж. Довтолгоо амжилттай боллоо.
Эм: Энэ хэн бэ?
Мор: Энэ юун олон хүмүүс бэ?
Эр: Хил дээр хэд хэдэн дайралт болсон. Эд нар бол бүгд хаант улсын хилийн дагуу амьдардаг гэр бүлүүд. Тэд Камелот руу явж байна. Тэд гэртээ үлдэхээс айж байна.
Мор: Намайг Моргана Пендрагон гэдэг. Би энэ хоёр хуйвалдагчийг Камелотад, хааны шударга ёсны өмнө аваачих гэж байна. Хэрвээ та одоо надтай хамт явбал би та нарт өөрийнхөө хамгаалалтыг амлаж чадна.
Эм: Явцгаая.
Сиб: Морганатай хамт явцгаа. Одоо та нарт айх зүйл байхгүй. Та нар Камелотод аюулгүй байх болно. Бидэнтэй хамт явцгаа. Бидэнтэй хамт явцгаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Энэ бүх хүмүүс Артураас илүү Морганад итгэж эхэлж байна. Бид ямар нэг зүйл хийх ёстой. Чи хийх ёстой.
Мер: Энэ бол урхи. Энэ л түүний хүсч байгаа зүйл нь. Жаахан шид гарвал түүнд л ашигтай болж, улмаар хүмүүсийг бидний эсрэг эргэх болно.
Игр: Нэг бол бид түүнийг зогсоохын тулд үзээд алдах хэрэгтэй байж мэднэ.
Мер: Энэ хүмүүс биднийг хэзээ ч дагахгүй. Бид энэ асуудлын шийдэл нь биш.
Игр: Тэгээд хэн гэж?
Мер: Зөвхөн Артур. Чи бид хоёр түүнийг түүдгийг үүсгэсэн очнууд. Одоо энэ нь галын дөл болох ёстой. Артур өөрийнхөө ухаанаар ялах ёстой. Ямар ч өдөөн хатгалга байсан чи бид хоёр хүчтэй, дуугүй байж, чиний хүүд итгэх ёстой. Надад амла.
Игр: Энэ хамгийн сайн арга гэдэгт чи итгэлтэй байна уу?
Мер: Ингэж байж л Артур эгчийнхээ үнэн төрхийг нэгмөсөн олж харах болно. Зөвхөн энэ л Артурын эгчийгээ гэсэн утгагүй үнэнч сэтгэлийг нураах болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Браст: Хурдлаарай.
Гав: Хараач. Артур.
Арт: Хүлээ.
Уолл: Би хаантай ярилцмаар байна.
Арт: Тэгээд яриач.
Уолл: Танд бууж өгөх ганцхан боломж байна.
Арт: Чи наашаа дэмий ирж дээ. Та нар миний харуулуудыг алсан! Та нар миний нутаг дэвсгэрт заналхийлсэн!
Уолл: Тэгвэл өнөөдөр чи үхнэ.
Браст: Тонил, новш оо!
Арт: Гавейн, боль. Довтолгоонд бэлтгэцгээ.
Гав: Урагшаа! Та нар түүнийг сонссон!
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Дайраад!
Арт: Ульфиус, түүнийг эндээс холдуул!
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Кэй!
Ээж: Альбион! Дотогшоо ор!
Алб: Ээж ээ! Ээж ээ!
Ээж: Аавыгаа дууд.
Кэй: Артур!
Уолл: Чи ухрах дохио өгөх ёстой. Бид хэтэрхий олон хүнээ алдлаа!
Хар: Энэ новшийн юм болоод байгаа юм бэ? Би чамд хамгийн сайн хүмүүсийг олоорой гэж хэлсэн!
Уолл: Би олсон! Гэхдээ эдгээр залуус маш ухаалаг, сайн бэлтгэгдсэн байна!
Алб: Ээж ээ, бид танд туслая.
Гав: Ульфиус!
Эр: Ухраад!
Эр: Надад гараа өг! Хурдан!
Эр: Алив, надад туслаач!
Эр: Байрлал руугаа буцаад! Ухраад!
Эр: Байрлал руугаа ухраад.
Арт: Кэй! Кэй! Түүнийг хэвтүүл
Браст: Тэд ухарч байна! Ульфиус үхчихлээ.
Арт: Тэгвэл хангалттай. Кэйг ав, бас энэ гэр бүлийг аваад бидний ирсэн замаар буцацгаа. Би тэдний урдаас анхаарлыг нь сарниулна, та нарыг мултарч гарах цаг хожъё.
Гав: Харин чи яах юм?
Арт: Би араас чинь яваад очно. Хэн нэг анхаарлыг нь татах хэрэгтэй.
Браст: Гэхдээ чи биш.
Арт: Биднээс нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн шархадсан. Бид тэднийг аюулгүй газарт хүргэх ёстой.
Люк: Би энэ даваа чухал гэдгийг мэдэж байна, гэвч та нар чадах бүхнээ хийсэн. Одоо энэ тухай март. Бидэнтэй хамт яв.
Лео: Би үлдэнэ. Чи яв.
Арт: Үгүй. Авч хэлэлцэхгүй, маргаан байхгүй. Би бүх хүмүүсийг эндээс явахыг хүсч байна. Даруйхан! Кэйг босгоход минь тусал. Нааш ир. Бид энд байсаар байгаа гэдэгт тэднийг итгүүлж, та нарт зугтах хугацаа өгнө. Одоо бушуухан хөдөлцгөө. Бидэнд цаг алга.
Гав: Артур. Би чамайг хамгаалах гэж Мерлинээс тушаал авсан.
Арт: Надад дахиж хамгаалалт хэрэггүй болсон.
Гав: Сонс, би чиний юу хийхийг мэднэ, гэхдээ чи нэг тэнэг гавъяагаар юуг ч засаж залруулж чадахгүй.
Арт: Аан гээч, бид наашаа ирэх замд харсан барилгын балгас руу шархадагсадыг аваад оч. Би хойноо чинь... магадгүй та нараас түрүүлж очих байх.
Гав: Би чамтай нөгөө талд уулзъя.
Люк: Хөл доорхоо хараарай. Бүсгүйг аваарай, залуусаа.
Брас: Тайван. Зоригтой бай.
Люк: Тиймээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Хулчгарууд аа! Та нарын чадах юм ердөө энэ үү? Энэ газар нутаг... та нарын хааны мэдлийн! Бид үүнийг үхэх хүртлээ хамгаалах болно!
Хар: Тэд биднээр тохуурхаж байна, Уоллес. Хүмүүс чамайг дооглоход чамд таалагддаг уу?
Уолл: Би нэмэлт хүчний хойноос хүн илгээсэн. Тэднийг зөвхөн давуу байдлаар дайрах араггүй дэндүү сайн байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Хар: Би Морганад Артурын сэлмийг үхсэн биеэс нь сугалж өгнө гэж амласан. Би түүнийг сэтгэлээр унагахгүй. Артур хаан бидний гарт үхэх болно. Энд. Өнөө шөнө.
Арт: Үхэн үхтлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home