Камелот-8-р анги: Игрейн
Үргэлжлэл: 00:53:43 мин.
Дүрүүд:
Эр:
Мерлин шидтэн
Артур Утерийн хүү
Кэй Артурын ах
Леонти
Братас
Гавейт
+жаалхүү
Эм:
Игрейн Утерийн хатан
Моргана Утерийн охин
Гвиневра
Брижит
Вивиен
Сибил
----------------------------------------------------------------------------------------------------------
Камелотын өмнөх ангид:
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Бидний хооронд байсан зүйл. Би урд нь огт мэддэггүй байсан. Гэхдээ чи мэдэх ёстой. Би чамд хайртай.
Сиб: Леонти Гвиневрад өөрийнхөө аминаас ч илүү хайртай.
Мор: Артур, түүний хүлэг баатрын зөрчилдөөн үүнийг үгүй хийнэ.
Игр: Чи өөрийгөө дэндүү ганцаардуулах юм.
Мер: Энэ яагаад чиний санааг зовоов?
Игр: Учир нь би заримдаа чиний байж болох хүний дүрийг хардаг.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Энэ хүүхэн Артурын хаан ширээнд шунадаг.
Мор: Чи хаана байна? Би юу хийх ёстойг надад хэлээч?
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Та намайг ямар нэг шалтгаанаар чадвартай болсон гэсэн. Одоо би юу болохыг нь мэдсэн.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Хаан намайг хаана байгааг үгүйлэхгүй гэж чи үнэхээр бодож байна уу?
Сиб: Тэр тэгэхгүйг би мэднэ.
Арт: Гэртээ ирэх сайхан байна.
Мор: Тиймээ. Тэр үнэн.
----------------------------------------------------------------------------------------------------------
СТАРЗ ЭНТЕРТЕЙНМЕНТ, ЖИ.КЕЙ-ТВ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
КЕЙ.ЭЙ ТЕЛЕВИЖН ПРОДАКШНЗ, ТЕЙК ФАЙВ-ЫН БҮТЭЭЛ
КАМЕЛОТ–8–р анги
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Та нар надаас юу хүссэн юм?
Сиб: Чимээгүй, охин минь. Одоо амар. Чи аюулгүй байгаа.
Игр: Аюулгүй ээ?
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор /Игрейны дүрд орсон/: Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Үгүй ээ, энэ арай хэтрэнэ. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Тиймээ. За?
Мер: Өглөөний мэнд.
Мор: Өглөөний мэнд.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Баярлалаа, Вивиен.
Вив: Би Морганаг сэрээх хэрэгтэй юу?
Сиб: Суучих. Чиний үнэнч сэтгэл хэр хүчтэй вэ?
Вив: Хэнд?
Сиб: Морганад. Бас энэ ханануудын дунд байгаа бүх хүмүүст.
Вив: Би энд ихэнх амьдралаа зориулж ирсэн.
Сиб: Моргана чамайг миний тушаалыг үг дуугүй биелүүлэхийг шаардсан.
Вив: Тэр хаана байна?
Сиб: Камелотод. Улс орон үймээн самуунтай байна. Түүнд дүүтэйгээ хамт зарим асуудлуудыг шийдэх хэрэгтэй байгаа. Энэ хооронд надад итгэж болох хүн надад хэрэгтэй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Чиний өмнө нь хэлсэн зүйл... чиний зөв байсан. Би... илүү нээлттэй байх хэрэгтэй. Би... төсөөрчихөж.
Мор: Чи үргэлж надтай хамт сургуулилж болно.
Мер: Магадгүй, би тэгэх байх.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Моргана хаана байна? Тэр хаана байна? Гуйя. Хэн нэгэнд хэл хүргэ. Хэн нэгэнд дуулга. Гуйя, надад туслаач. Буцаад ир. Гуйя! Гуйя! Буцаад ир! Эргээд ирээч! Гуйя! Буцаад ир!
Сиб: Энэ тухай зөвхөн чи бид хоёр л мэднэ. Чи Морганад үнэнч байхаа тангарагласан. Үүнийг одоо батла.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Хатагтай.
Мор: Өглөөний мэнд.
Лео: Өглөөний мэнд.
Мор: Леонти.
Эр: Хатагтай Игрейн.
Эр: Өглөөний мэнд.
Эр: Хатагтай.
Эм: Уучлаарай, хатагтай, би эднийг хаана тавих ёстой вэ?
Мор: Ихэвчлэн байдаг газарт нь аваачиж тавь.
Эм: Өглөөний мэнд.
Мор: Өглөөний мэнд.
Эр: Өглөөний мэнд, хатагтай.
Мор: Өглөөний мэнд.
Бриж: Би алчуурыг чинь буцааж тавьсан.
Мор: Би харсан. Баярлалаа.
Эр: Хатагтай.
Эр: Өглөөний мэнд.
Эр: Өглөөний мэнд.
Мор: Өглөөний мэнд, Артур.
Арт: Довтолгооны үеэр та дэмжлэг үзүүлсэнд би талархаж чадсангүй. Тэр надад маш хэрэгтэй байсан.
Мор: Тэгэлгүй яахав.
Эм: Өглөөний мэнд, Гвиневра.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чи үүнийг хийх шаардлагагүй.
Гвин: Би хийх дуртай.
Арт: Би тусалж болох уу?
Гвин: Баярлалаа.
Арт: Пендрагоны цайзад... миний хэлсэн зүйл..
Гвин: Би мэднэ.
Арт: Би тэгж хэлэх ёсгүй байсан юм. Гэхдээ би үнэнээ хэлсэн. Аавыг чинь нас барсны дараа буцах замд чи намайг үнссэн.
Гвин: Гунигаас болсон юм.
Арт: Би тэр мөч хүртэл бүх юмыг мартсан байсан.
Гвин: Намайг уучлаарай. Гэхдээ дахин тийм зүйл болохгүй.
Арт: Би мэднэ. Би чамд үүнийг хэлсэнд уучлаарай.
Гвин: Хэлсэнд чинь би баяртай байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Жаал: Игрен? Игрейн! Та хаана байсан бэ?
Мор: Чи юу яриад байна?
Жаал: Би хүлээгээд л байсан.
Мор: Тийм л дээ. Би ямар бүдүүлэг юм бэ! Уучлаарай. Би... нэг ажил амжуулах ёстой байсан юм.
----------------------------------------------------------------------------------------------------------
Жаал: Камелот аюулд орлоо. Зөвхөн чи л биднийг аварч чадна, сэр Редвалд. Миний жинхэнэ хүлэг баатар. Бүү ай, хатагтай Игрейн, би би таны хүлэг баатар, Камелот аврагдах болно. Тэр надтай яг адилхан. Тэр бас өнчин.
Мор: Мэдээж.
Жаал: Би манай дайснуудтай, хамгийн хүчтэй дайчинтай нь тулалдаж, таны төлөө түүнийг ялсан. Бүгдийг таны төлөө.
Мор: Сайн байна. Тэгэхээр... Чи жинхэнэ зоригт хүлэг баатар байна. Би чамд яаж хариу барьж чадах вэ?
Жаал: Одоо бид хоёр гэрлэж, үүрд хамтдаа амьдрах ёстой. Ингээд бүх зүйл дуусдаг.
Мор: Би сайхан төгсгөлтэй үлгэрт дуртай. Энэ маш сайхан үлгэр байна.
Жаал: Намайг том болонгуут бид хоёр жинхэнээсээ гэрлэж, та миний хатан хаан болно.
Мор: Би чамд арай л хөгшидсөн байх болов уу гэж бодож байна.
Жахал: Надад энэ хамаагүй. Би хэдийн том болсон.
Мор: За яахав, тэгвэл болж байна.
Жаал: Та ганцаардаж байна уу?
Мор: Яагаад... чи яагаад ингэж асуусан юм?
Жаал: Өнөөдөр таны нүд маш гунигтай байна.
Мор: Чам шиг найзтай байхад би яаж ганцаардах юм бэ?
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Гуйя. Намайг яагаад энд байгааг хэлээч.
Сиб: Моргана энд буцаж ирж, аав нь түүнээс татгалзахад чи яагаад түүний өмнөөс үг хэлээгүй юм? Аавд нь охиндоо дахин боломж олгооч гэж яагаад итгүүлж чадаагүй юм?
Игр: Ердөө бүх учир нь энэ үү? Энэ шийтгэл ... тэр өдрийн шийтгэл үү?
Сиб: Бид бүгд өөрсдийн хийсэн үйлдлийн золиосууд. Чи өөрийнхөө шийдвэрийн ачаар энд байгаа юм. Хэрэв чи үнэнээ хэлбэл бол амар байж болох байсан.
Игр: Ямар үнэн?
Сиб: Энэ чиний л шийдэх хэрэг. Гэхдээ чи үүнгүйгээр аврагдах нь юу л бол.
Игр: Тэд намайг олж, намайг аврах үед чи л өршөөл гуйх хэрэгтэй болно.
Сиб: Миний сэтгэл цэвэр ариун.
Игр: Үнэн үү?
Сиб: Бидний нэг нь л биеэ худалдаж тэр зулбасгийг төрүүлсэн. Харуул! Харуул! Харуул! Түүнийг надаас холдуул!
Игр: Би түүнийг ална!
Дон: Чи алахгүй. Би чамайг алахад бүү хүргээрэй.
Сиб: Чамд боломж байсан, гэвч чи тэр боломжийг ашигласангүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Өрөөний гадна зогсож бай. Хаалгыг үргэлж цоожтой байлга. Түүнтэй ярилцаж болохгүй. Түүний хэлэхийг бүү сонс. Түүний хүсэлтийг бүү биелүүл. Хэрэв тэр асуудал үүсгэсээр байвал чи өөрийнхөө үзэмжээр хүч хэрэглэж болно. Чамд өөр асуулт байна уу?
Дон: Үгүй.
Сиб: Сайн байна. Явцгаая, Вивиана. Чи эргэлзэж байгааг мэдэж байна, охин минь. Гэхдээ Моргана Камелотын зүрхэнд шигдсэн харанхуй хүчийг устгаад буцаж ирнэ.
Вив: Ямар харанхуй вэ? Тэр тэнд юу хийж байгаа юм?
Сиб: Тэвчээртэй бай, охин минь. Бүх зүйл хэвэндээ орно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Тэд энд байна.
Браст: Би чамд хэлж байсан, тэр хүүхэнд би үнэхээр таалагдсан. Ирж надтай уулзана гэж амласан шүү!
Арт: Хэн хэлсэн гэж?
Кэй: Пендрагон цайзын шөнийн бүжигчдийн нэг нь.
Арт: Брастиас дурлачихаж.
Браст: Би дурлаагүй! Гэхдээ ... бидний дунд харилцаа тогтсон.
Арт: Өө, бид ойлгосон. Бид үүнийг бүр хашаанаас гарахдаа л сонслоо.
Лео: Хэн нэгэн сэдвээ өөрчлөөч.
Кэй: Бид юу ярилцсаныг түүнд хэлж өгөөч.
Кэй: Хоёр толгой байснаас зургаан толгой дээр. Үгүй ээ, таван толгой нэмээд Брастиас.
Гав: Юун тухай?
Арт: Бидний ажиллаж байгаа зүйлийн талаар. Хэрэв бид ямар нэгэн зүйлд хүрэхээр зорьж байвал үр дүн нь бидний дараа ч амьдрах ёстой. Бид зөвхөн засаглах нь хангалтгүй. Бид хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй.
Лео: Бид үүнийг яаж хийх болж байна?
Кэй: Энэ хүмүүсээр дамжих ёстой. Ард түмэн үлдэнэ, тэд үр хүүхдүүддээ хэрхэн амьдрахыг зааж өвлүүлэх болно.
Браст: Эрчүүд ээ, ингэхэд бид яриад л байх уу, эсвэл ан хийх юм уу?
Лео: Санаж ав, аливаа зүйлд яарах хэрэггүй.
Кэй: Брастиасын бүжигчин үүнээс болж гомдоллосон байжээ.
Лео: Брастиас, Гавайн, Ульфиус, та нар уулын хяраар давхи. Бид хөндийд үлдэнэ. Туулай, гургуул, гахай гээд та нар олж чадах юу ч хамаагүй. Аль жинтэйг агнасан нь ялагч
Гав: Чи дахиад л хариуцаж байна уу, Леонти?
Лео: Нэг баг шиг ажиллах хэрэгтэй, Гавейн.
Брас: Та нар биднээс илүү гарч авлаж чадахгүй. Та нар хэзээ ч үүнийг чаддаггүй байсан. Уучлаарай, эрхэм дээдэс ээ.
Арт: Бид нар жаргах үед агнасан олзтойгоо хамт энд уулзацгаая. Хэн нь илүү гэдгээ харъя.
Браст: Шударга байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Надад их олон бодлууд байсан.
Мор: Надад таалагдаж байна. Тиймээ. Тэгээд, чи яах гэж байна даа?
Мер: Юу яах гэж?
Мор: Морганаг.
Мер: Намайг чухам ингэж бодсоныг чи яаж мэддэг байна? Би Морганаг тэр шөнийх шиг заль мэхтэй нь үлдээж болох байсан.
Мор: Тэр нь заль мэх байсныг чи яаж мэдсэн юм?
Мер: Тэр биднээр тоглож, биднийг ажиглаж байсан. Бид ямар хариу үзүүлэхийг харж байсан.
Мор: Моргана яах гэж тийм зүйл хийнэ гэж?
Мер: Титэм. Тэр юу ч хэлсэн бай, тэр эрх мэдлийг хүсч байдаг. Тэр Артурын төлөө бидний хэнийг ч уучлахгүй.
Мор: Чи түүнд бага зэрэг татагдаад байгаа юм шиг санагддаггүй юу? Эсвэл... магадгүй, тэр чамд таалагддаг юм уу?
Мер: За тэр. Чи намайг нэвт шувт харж байна. Би түүнд татагдаад байдаг. Утер манай хүмүүстэй хамт тийшээ очиж Морганаг зайлуул гэж хэлэх байсан. Эсвэл цаазлана.
Мор: Ямар үндэслэлээр?
Мер: Аа, бидэнд шалтгаан хэрэггүй. Золгүй явдал. "Дайснуудаа эхний боломжоор нь устга хэрэгтэй". Энэ түүний арга барил байсан.
Мор: Тэгвэл чи түүнээс илүү ухаантай байж таарна.
Мер: Эсвэл сул дорой. Хэрэв Моргана аавыгаа алж чадсан юм бол тэр юу ч хийж чадна.
Мор: Энэ яагаад үнэн гэдгийг би ойлгохгүй байна.
Мер: Тэр чиний нөхөр байсан.
Мор: Тийм ээ, гэхдээ би түүний алдаа дутагдлыг хардаггүй байсан. Морганаг хийдээс буцаж ирэхэд Утер миний нүдэн дээр түүнийг цохьсон юм. Дараа нь Утер охиноо доромжилж, түүнийг үгүйсгэсэн... үүрд.
Мер: Эндээс л эцгийгээ алсан... гэр бүлийн маргааныг шийдвэрлэх хуучны арга.
Мор: Би энэ тухай яриагүй байна.
Мер: Би Морганаг энд байгаасай гэж хүсдэг.
Мор: Юу гэсэн үг юм?
Мер: Бид юу хийхээр зорьж байгааг тэр харж, ойлгодог ч болоосой гэж хүсдэг, чи ойлгосон шиг. Гэхдээ чи түүнээс хоёр дахин илүү эмэгтэй.
Мор: Энэ үнэн үү?
Мер: Гэхдээ харамсалтай. Би эндүүрсэн байж. Моргана эндэхийг харсны дараа бидэнтэй нэгдэнэ гэж би бодсон. Түүний байх ёстой газар нь энд. Гэвч тэр сонголтоо хийсэн. Тэр сонголт нь ч буруу. Чи идэх юм авчирсан уу?
Мор: Идэх юмаа?
Мер: Бид жаалхүүг гайхшруулна гээгүй билүү?
Мор: Өө! Тийм л дээ. Би мартчихаж.
Мер: Энэ хамаагүй. Би явж бэлэгнүүдээ аваад дараа нь ирж чамайг авъя.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Би ан хийлгүй их удсан байна. Кэй бид хоёр байнга л ан хийдэг байлаа.
Лео: Би аавтайгаа хамт хийсэн хамгийн анхны зүйл энэ байсныг би санадаг. Тэр намайг зэрлэг гахай агнахаар байнга дагуулж явдаг байлаа.
Арт: Та хоёр авласан уу?
Лео: Тэр надад тэр амьтны цуснаас түрхээд одоо чи эр хүн болсон гэж хэлсэн. Би тэр үед таван настай байлаа. Тэр тэнд байгаа бололтой. Хоёр сум хоёулаа байгаа онолоо. Бид маш сайн баг.
Кэй: Аа? Муугүй шүү.
Лео: Тун муугүй байлаа.
Кэй: Сайн харвалаа.
Лео: Баярлалаа.
Арт: Аа, миний олз. Чиний ээлж боллоо. Ёстой сайхан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Чи бэлэн үү?
Мор: Түр хүлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Браст: Чи тэр хүүхний нүдийг харсан ч болоосой, Ульфиус. Чи дугжирч, харин Гавейн татгалзаж байхад, би дарь эхтэй харьцаж байлаа.
Гав: Бид ан хийх ёстой байтал хэн чалчаадах гэж хэлсэн юм?
Браст: Чиний зөв, гэхдээ тэр хүүхэн янзтай байсан. Мэдээж Леонти хаанд, бас өөртөө хамгийн сайн газрыг сонгосон байгаа. Бид энд олон юм агнаж чадахгүй.
Гав: Хэрэв бид амаараа биш, харин чихээрээ ажилласан бол илүү боломж гарах байсан байх.
Эр: Хүлээ. Хараач!
Гав: Сайхан амьтан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Жаал: Би ойлгохгүй байна. Бүх зүйл зүгээр үү?
Мер: Редвальд, бид ярилцах хэрэгтэй байна.
Жаал: Би буруу зүйл хийсэн үү?
Мер: Чамд төрсөн өдөр байхгүй гэж би ойлгосон.
Жаал: Байхгүй.
Мер: Энэ сайн зүйл биш. Хүн бүр төрсөн өдөртэй байх ёстой.
Жаал: Уучлаарай.
Мер: Игрейн бид хоёр энэ тухай ярилцаад цорын ганц шийдэл нь өнөөдөр чиний төрсөн өдөр байх ёстой гэж үзлээ. Мөн энэ зүйлс чиний бэлэг. Чи одоо албан ёсоор хааны дайчин боллоо. Өө, би бараг мартчихаж.
Жаал: Ямар гоё юм бэ.
Мер: Хаан, түүний хүлэг баатар, түүний ээж.
Жаал: Энэ та.
Мор: Тийм ээ.
Жаал: Надад үлгэр ярьж өгөөч.
Мер: Дахиад уу? Чи яриулмаар байна уу?
Жаал: Зөвхөн сайхан үлгэр.
Мер: Зөвхөн сайхан үлгэр. Эрт урьд цагт жилийн турш нар тусдаг нэг улсад Камелот гэдэг газар байжээ. Тэнд нэгэн залуу хаан, түүний журамт хүлэг баатар, түүний дайчид нь ард иргэдийнхээ эрх чөлөөний төлөө тэмцдэг байлаа. Мөн тэр газарт өнчин хүүхэд бүрт хоргодох газар байдаг. Тэгээд нэг жаалхүү... түүнийг хэн гэдэг билээ дээ?
Жаал: Редвальд!
Мер: Тийм ээ, Редвальд. Тэр гэр бүлээ олж, хааны шилдэг, хамгийн аймшигүй дайчин болтлоо өсчээ. Чи харав уу, тэд хэн ч байсан, яаж ч байсан итгэл найдвараа алддаггүй байсан. Камелотод хүн бүр өөрийн гэсэн газартай байлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Чи намайг сонсож байгааг би мэднэ. Тэд намайг яагаад энд хорьсныг чамд хэлсэн үү? Би энэ цайзнаас явах гэж байтал тэд нар намайг хулгайлж, энд хорьсон. Одоо чи тэдэнд тусалж байна. Би бол хааны ээж! Хаан та нар намайг яасныг мэдээд юу болохыг чи ойлгож байна уу?
Дон: Хүч чадлаа гамна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Браст: Хар даа.
Лео: Чи үүнийг ганцаараа харвана гэж байхгүй!
Гав: Бид ялсан бололтой, эрчүүд ээ.
Арт: Үгүй, үгүй, та нар аз таарч, тэгээд л болоо!
Браст: Өөрийгөө тэгж тайвшруулаад бай, эрхэм дээдсээ.
Арт: Өө, Кэй, үүнийг чамд.
Кэй: За.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Тэгэхээр, бид зөвхөн дайчид байхаас ч илүү юм хэрэгтэй. Бид тосгон болгоныг нэгтгэж, тэд юу хүсдэг, тэднийг яаж захирах талаар санала өгөх эрхтэй болгох хэрэгтэй.
Кэй: Чи Ромчуудад байсан шиг сенатын тухай ярьж байна.
Арт: Би мэдэхгүй ээ. Тийм байх.
Лео: Тосгон, эсвэл тухайн газар болгон бидэнд хүлэг баатраа илгээвэл яахав... өөрсдийнх нь сонгосон хэн нэгнийг?
Арт: Тэдний ашиг сонирхолыг төлөөлөх гэж үү?
Лео: Тийм ээ, гэхдээ тэд бүхэлдээ чамд үнэнч байх болно.
Арт: Хүлэг баатруудын зөвлөл. Надад таалагдаж байна.
Браст: Яагаад гэхээр, тэд та гурваас ч илүү сайн анчид.
Гав: Энэ хүн зөв ярьж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Жаал: Би ядраагүй байна.
Мер: Хөвгүүд унтаж амрах хэрэгтэй. Хүлэг баатруудад хүч чадал хэрэгтэй.
Жаал: Өнөөдөр хамгийн сайхан өдөр байлаа. Баярлалаа.
Мор: Чи сайхан амраарай.
Жаал: Би танд хайртай, Игрейн.
Мор: Тиймээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Чи түүний аргыг сайн олжээ. Чи хүүхэдтэй юу? Эсвэл байсан уу? Урд нь?
Мер: Урд гэдэг нь?
Мор: Үүнээс өмнө. Чи хаана ч байж болно, юу ч хийж болно. Яагаад энд гэж? Яагаад тэр вэ?
Мер: Би их удаан хугацаанд гүйсэн. Заримдаа зогсоох хэрэгтэй байдаг.
Мор: Энэ хариултын тал нь ч биш байна.
Мер: Үгүй ээ.
Мор: Үгүй ээ. Чи тэвчээр барах нь!
Мер: Би юу?
Мор: Тиймээ.
Мер: За яахав, надаас юу ч хамаагүй асуу... нэг асуулт. Би хариулахаа амлаж байна.
Мор: Чи миний тухай юу гэж бодож байна?
Мер: Чи яагаад үүнийг дандаа асуудаг юм бэ? Харахгүй байна уу?
Мор: Үгүй ээ. Чиний тухай надад мэдэхгүй зүйл маш их байдаг.
Мер: Мэдэх яагаад тийм чухал байгаа юм?
Мор: Хэрэв бид хэн болох жинхэнэ үнэнийг бид мэдэхгүй бол яаж бие биедээ итгэх вэ?
Мер: Чи нэгэн хэвийн байдаг, чи хэн бэ гэдэгтээ итгэлтэй байдаг уу?
Мор: Магадгүй ээ.
Мер: Гэхдээ чи маргааш өөрчлөгдөхгүй гэдгээ яаж мэдэж байгаа юм?
Мор: Мэдээж би өөрчлөгдөх байх. Гэвч би өнөө орой хэн гэдгээ мэднэ.
Мер: Тэгээд чи хэн юм?
Мор: Чамайг хүсч байгаа тэр эмэгтэй. Чи юунаас тэгтлээ айсан юм бэ?
Мер: Хяналтаа алдахаас. Сайхан амраарай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Үгүй ээ!
Жаал: Та зүгээр үү?
Мор: Оо...Редвальд.
Жаал: Таны царай өөрчлөгдсөн байна.
Мор: Үгүй. үгүй. Үгүй.
Жаал: Та сайнгүй байна. Редвалд, чи надад хайртай юу? Чи миний хүлэг баатар мөн үү? Тэгвэл энэ нь бидний бяцхан нууц байх ёстой. Чи ойлгож байна уу?
Жаал: Та сайнгүй байна.
Мор: Би зүгээр!
Жаал: Би Мерлинийг дуудъя!
Мор: Үгүй! Үгүй! Үгүй! Үгүй! Үгүй!
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Чи яагаад түүнийг алаагүй юм?
Лео: Учир нь тэр жирийн биш чоно байсан.
Кэй: Юу гэсэн үг вэ?
Гав: Учир нь тэр хулчийсан гэсэн үг. Таамаглаж болно доо. Ульфиус.
Арт: Тэр алахад хангалттай ойрхон байсан уу? Тэр яагаад чам руу дайраагүй юм бол?
Лео: Учир нь тэр миний хувьд өөр зорилготой байсан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Би түүнийг ийм байдалтай олсон. Магадгүй тэр нойрондоо алхаж яваад бүдэрч унаад, юу болсныг ч мэдээгүй байх.
Мер: Түүний хувцас урагдсан байна.
Мор: Нэг бол тэр унах үедээ банзанд хүү татуулсан байж болно.
Мер: Үгүй ээ. Юу болсныг хэн нэгэн мэдэж байж.
Мор: Чи зүгээр үү?
Мер: Зүгээр.
Мор: Чи түүнд санаа тавьж байсан.
Мер: Би түүнийг бараг мэддэггүй байсан. Би түүнд яаж санаа тавих юм?
Мор: Мерлин, чи надад дүр эсгэх хэрэггүй.
Эм: Үнэхээр инээдтэй...
Эр: Хэн нэгэн уначихаж! Түргэлээрэй, бидэнд тусламж хэрэгтэй байна!
Мер: Үүнийг хийсэн хүнийг шатаах ёстой.
Эр: Бидэнд тусламж хэрэгтэй байна!
Мер: Тэгээд би тэр хэн болохыг мэдээд оршуулгын галыг өөрөө асаана. Тийм араатанд ямар ч өршөөл байхгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Гэлэнмаа явсан уу?
Дон: Надтай бүү ярь.
Игр: Чи чинь Донал, тийм үү? Аав чинь энд төмрийн дархан байсныг би санаж байна.
Дон: Бид ч гэсэн чамайг санадаг, хэнд ч цаг зав байдаггүй, ихэмсэг бардам хатанг.
Игр: Хэрэв энэ үнэн бол би чиний нэрийг яаж мэддэг байхав? Моргана чиний нэрийг мэддэг гэж бодож байна уу? Донал, гуйя. Намайг ганцхан хором сонсчих. Тэд яагаад хааны ээжийг хорьж байгаа юм? Яагаад? Үүнээс болж асуудал гарна гэдгийг чи мэднэ. Хаан намайг хайж ирнэ. Би эндээс гарна, гарах үед төлөөс нь ирнэ. Надад туслаач, хаан чамайг өршөөхөд нь би санаа тавина гэдгийг амлая.
Дон: Ингээд болоо юу? Чиний санал болгох юм ердөө энэ үү? Ирээдүйд өршөөл үзүүлнэ гэнэ ээ?
Игр: Тэгвэл, Донал,чи юу хүсч байгаагаа хэлээч. Би юу хийх ёстойг надад хэлээч. Надад хэлчих. Би чамд юу өгч чадахыг хэлээч.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Хөөрхий хүү, ээжгүй өсч, дараа нь Лотын эсрэг тулалдах үед эцгээ алдсан. Тэр эндээс гэрээ олсон.
Мор: Тийм ээ, яг чам шиг.
Гвин: Бид бүгд адилхан.
Арт: Чухам үүнийг Артур энд зохицуулдаг.
Мор: Надад үнэнээ хэлээч. Артур та хоёрын хооронд юу болсон бэ?
Гвин: Би чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна. Чиний хуримын урд өдөр нэг юм болсон, тийм үү? Игрейн. Тэр өдөр би Артур та хоёрын царайг харсан. Нэг юм болсон байсан.
Гвин: Чи яагаад одоо надаас үүнийг асуусан юм?
Мор: Редвальдад юу тохиолдсоныг хар. Амьдралд үхэл биднийг хэрхэн дагаж байдгийг харж байна уу? Бид хүссэн зүйлийнхээ төлөө хором бүрийг хэрхэн амьдрах ёстой вэ? Харамсаж амьдрах ямар байдгийг би сайн мэднэ, олон жилийн дараа би тэгсэн ч болоосой гэж бодож сэрдэг.
Гвин: Би чиний юу хэлж байгааг ойлгохгүй байна.
Мор: Би худалч хүний нүдийг хараад л мэднэ. Би чамайг Артуртай хэрхэн ярилцаж, та нарын бие хэрхэн нэгэндээ тэмүүлж байгааг хардаг. Леонти үүнийг анзаарахааргүй хэтэрхий хайрандаа сохорсон нь чамд аз болсон. Энэ л чамайг зовоодог, тийм үү? Үүнийг хуваалцаач.
Гвин: Энэ миний хуримын өдрөөр болсон. Би эргэлзэж байсан л даа. Бид хоёр хамт байсан. Леонтид битгий хэлээрэй.
Мор: Мэдээж үгүй. Чи бол үнэнч, сайн бүсгүй. Мөн чи зөв шийдвэр гаргасан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Чи намайг чөлөөлнө гэж тангарагла.
Дон: Эхлээд төлбөр. Чиний хаан одоо хэн бэ?
Гвин: Артур!
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Чи зүгээр биз?
Лео: Би зүгээр болно.
Мор: Бурхан яагаад Редвалдыг биднээс авахыг хүссэн юм бэ?
Лео: Бурхан үргэлж хариулт өгдөггүй. Тэр Редвальдыг хажуудаа байлгахыг хүссэн гэж л би бодож байна.
Мор: Чи бол сайн хүн, Леонти. Гвиневрад чи байдаг нь том аз. Өршөөж чадах хангалттай уужим сэтгэлтэй.
Лео: Би юуг уучлах ёстой гэж?
Мор: Артур, Гвиневра хоёрыг.
Лео: Чи юу яриад байгаа юм бэ?
Мор: Өө! Өө бурхан минь, намайг уучлаарай. Би... би мэдсэнгүй, чи мэдээгүй....
Лео: Үгүй ээ, үгүй, чи мэдээгүй... чи юуг мэдээгүй гэж?
Мор: Үгүй ээ, үгүй, гуйя, уучлаарай. Би та хоёрыг эвгүй байдалд оруулчихлаа.
Лео: Юу хэлэх гээд байгаагаа хэлээч.
Мор: Юу л даа, тэд чамд ... хуримын өдөр тэдний хооронд юу болсныг хэлсэн гэж бодсон.
Лео: Чи юу яриад байгаа юм бэ?
Мор: Өө, бурхан минь. Өө, би... Намайг үнэхээр уучлаарай!
Лео: Игрейн. Игрейн.
Мор: Уучлаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Чи энд юу хийж байгаа юм?
Мер: Би өнөө орой ганцаараа баймааргүй байна. Гэхдээ би хүрэх үедээ ... ямар ч хүрэлцээнд... Би дэндүү их юм хардаг. Хүмүүс чухам хэн болохыг нь хардаг.
Мор: Чи ямар утгаар хэлээд байна?
Мер: Тэд ямар ч шархтай, нууцуудтай байсан би тэдний өнгөрсөн эсвэл ирээдүйг нь хардаг.
Мор: Би дургүйцэхгүй ээ. Юу болсон бэ?
Мер: Юу ч биш.
Мор: Учир нь надад нуух зүйл байхгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Өглөөний мэнд.
----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home