Camelot 7

Камелот-7-р анги: Урт шөнө

Үргэлжлэл:  00:53:43 мин.

Дүрүүд:

Эр:

Мерлин        шидтэн

Артур     Утерийн хүү

Кэй         Артурын ах 

Леонти

Братас

Гавейт

 

Эм:

Игрейн          Утерийн хатан

Моргана              Утерийн охин

Гвиневра

Брижит

Вивиен

Сибил

----------------------------------------------------------------------------------------------------------

Камелотын өмнөх ангид:

----------------------------------------------------------------------------------------------------------

Сиб:   Энэ хорвоод өргөл өргөх ёстой, чи үргэлж хяналтандаа байлгах хүчнүүд байдаг.

Мор:  Чиний зүрхэнд үнэхээр юу байгааг харъя, дүү минь.

Арт:    Та хоёр үхэшгүй мөнхийн хайрыг мэдэрч амьдрах болтугай.

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Одоо юу тохиолдоод байна? Бидний хооронд?

Гвин:  Би өөртөө үнэнч байна.

Игр:    Би чамд муу юм юу ч хийгээгүй.

Мор:  Миний аав намайг хөөж явуулахад чи юу ч хийгээгүй. Чи зүгээр л эндээс амьд явж байгаадаа баярла.

----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Бид Артурын засаглалд үнэхээр сэтгэл хангалуун, бас баяртай байна.      

Мор:  Би ч гэсэн.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Би Артурт ойртож чадвал түүнийг алах болно.

Сиб:   Тэгээд дараа нь яахав?

Мор:  Дараа нь би хааны титмийг авна. Тэр хууль ёсоор минийх.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Намайг сорих хэрэггүй.

----------------------------------------------------------------------------------------------------------

СТАРЗ ЭНТЕРТЕЙНМЕНТ, ЖИ.КЕЙ-ТВ ТОЛИЛУУЛЖ  БАЙНА

КЕЙ.ЭЙ ТЕЛЕВИЖН ПРОДАКШНЗ, ТЕЙК ФАЙВ-ЫН БҮТЭЭЛ

КАМЕЛОТ–7–р анги

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Наадуулаа доош нь аваач, тэгээд явж Сибилд тусал.

Эм:     Мэдлээ, хатагтай.

Мор:  Чи харсан юмнаасаа таашаал авч байна уу?

Хар:    Хатагтай. Гуйя, намайг өршөөгөөч.

Мор:  Чи миний даашинзнаас зуурахаас өмнө энэ гараараа юу хийж байсан бэ?

Хар:    Хатагтай, би танд хайртай.

Мор:  Чи юу? Чи ингэж нотлож байгаа юм уу?

Хар:    Би юу ч хамаагүй хийнэ. Юу ч хамаагүй.

Мор:  Намайг дагаад яв. Түүнд нэрээ хэл.

Хар:    Харвел.

Мор:  Тэгээд чи надад юу санал болгох вэ, Харвел?

Хар:    Та надаас хүссэн болгоноо.

Мор:  Түүнийг бэлтгэ. Бусад бүх юмнууд бэлэн үү?

Сиб:   Тиймээ. Артур ирнэ гэдэгт чи итгэлтэй байна уу?

Мор:  Тэр новшийн зүрх нь гэр бүлд тэмүүлдэг. Хэрэв би гэр бүл нь биш бол хэн байхав? Энэ түүний толгойд нэвтрэх хамгийн сайн арга. Махаа хоёр дахин давсал, хатуухан дарс аваад ир.

Эм:     Мэдлээ, хатагтай.

Мор:  Би тэднийг сайн ууж аваг гэж бодож байна. Бид Артурт ямар үнэнч, шударга гэдгээ батлах болно.

----------------------------------------------------------------------------------------------------------

Кэй:    Моргана манай эцэг эхийг алсан хүнтэй холбоотон байсан.

Арт:    Гэхдээ бид одоо хамгийн сайн найзууд биз дээ? Тэр бидэнд түүнийг довтлоно гэдгийг анхааруулсан. Хэрэв тэр эмэгтэй байгаагүй бол бид бүгдээрээ үхэж мэдэх байсан.

Кэй:    Би чамд анхааруулж байна, түүний шилтгээнд найрлах нь осолтой.

Арт:    Би дүүгийн хувьд чамд хэлье, зарим шархыг эдгээж байх хэрэгтэй. Түүнээс гадна, би түүнтэй хэдийн талх хувааж идсэн, би одоо ч амьд байна. Чи юу гэж бодож байна?

Мер:  Энэ гайхамшигтай санаа гэж би бодож байна. Би тэсэн ядан хүлээж байна

Арт:    Хэрэв Мерлин тайван бол би ч тайван байна.

Мер:  Хэрэв бид яваагүй бол Моргана юу сэдснийг би ойлгохгүй байх байсан. Түүнээс гадна, би хуучин цайзаа санаж байна, найр бид бүгдэд ашигтай байх болно. Камелот номын сантай, зэвсгийн агуулахтай ч биднийг багтаах ширээ байхгүй.

Кэй:    Тэгээд л бид цайзыг хамгаалалтгүй орхисон уу?

Арт:    Бид хүмүүсийг элсүүлсэн. Гавейн тэднийг сургасан. Бид сайн дайчдаар дутахааргүй болсон.

Лео:   Зөвхөн дарс. Пендрагоны цайзад тэр дарс маш их бий. Тэднийг бүгдийг нь уухаас нь өмнө яарцгаая!

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Тавтай морил, миний хаан.

Арт:    Таны дүү. Биднийг урьсанд баярлалаа.

Эр:      Нааш ир, хүмүүсээ, морьд уяхад тусал.

Мор:  Хатагтай Игрейн.

Эр:      Ус аваад ир.

Мор:  Дурсамж тань сэргэж байгаа байх. Таныг тйимэрхүү байдалтай эндээс явсанд би харамсдаг.

Игр:    Үнэн үү?

Мор:  Би зарим шийдвэртээ харамсах цаг байсан. Та намайг уучилж чадна гэж найдаж байна.

Игр:    Би ч гэсэн.

Мор:  Орцгооно уу. Зоог хүлээж байна! Мерлин. Чамайг ирсэнд баяртай байна.

Мер:  Би хуучин газраа ирэхээс хэзээ ч татгалзахгүй. Чи хоол юу бэлдсэн бэ?

----------------------------------------------------------------------------------------------------------

Игр:    Энэ чиний суухыг хүсдэггүй сүүлчийн газар.

Мер:  Чи ямар утгаар хэлж байна?

Игр:    Сүүлийн үед чи надаас зайлхийдэг болсон.

Мер:  Тэдний юу ярьж байгааг би сонсохгүй байна.

Гав:    Түүний зооринд усыг дарс болгож хувиргадаг хүн байдаг уу?

Браст: Би хамгийн сүүлд хэзээ ийм элбэг дэлбэг байхыг харсныг бурхан л мэднэ.

Лео:   Тийм ээ, тэр мэднэ, Брастиас, тэр харж байгаа.

Мор:  Бид энд, Пендрагоны цайзад хуучин шархыг эдгээж, Артур хааны удирдлаган дор газар нутгийнхаа шинэ ирээдүйг тунхаглахаар цуглаад байна. Дүү минь, бас хаантан минь, би чиний эгч, үнэнч албат чинь болж, хайр, үнэнч сэтгэлийг санал болгож байна. Хааны төлөө!

Бүгд:  Хааны төлөө!

Гвин:  Хааны төлөө!

Игр:    Чи түүнд итгэж байна уу?

Мер:  Би тэгмээр л байна.  Тэр бидний байр суурийг улам хүчтэй болгоно.

Арт:    Би ганцаараа энэ улс оронд амар амгаланг авчирч чадахгүй. Надад холбоотнууд, гэр бүл хэрэгтэй болно. Моргана, би танд мэндчилж байна, миний эгч, холбоотон гэдгээр нь. Морганагийн төлөө!

Бүгд:  Морганагийн төлөө!

Игр:    Тэр Артурын хаан ширээнд шунадаг.

Мер:  Тэр одоо... өрсөлдөгч байхаа больсон.

Игр:    Чи түүнд итгэх үү?

Мор:  Харин одоо ... ... жаахан цэнгэцгээе!

----------------------------------------------------------------------------------------------------------

Кэй:    Артур!

Брас:  Эрхэм дээдэс!

Лео:   Чи зүгээр биз дээ?

Арт:    Гайхалтай.

Мор:  Пендрагон цайзын зочломтгой байдлыг бүх хэлбэрээр нь ашиглаж цэнгээрэй.

Брас:  Би дургүйцэхгүй байх байсан. Гавейн, чи юу хүлээсэн юм бэ?

Арт:    Санаа зоволтгүй.

Лео:   Хэрэв би татгалзвал та ойлгох байх.

Мор:  Мэдээж.

Брас:  Эднийг бидэнд илгээж байгаач. Тэд бидэнтэй цагийг дэмий өнгөрүүлэхгүй.

Мор:  Харин хаан нийлэхийг хүсэхгүй байна уу?

Арт:    Би энэ ширээний ард байгаа хүмүүстэй хамт байхад болно.

Мор:  Тэд мэдээж эрчүүдийн бүх хэрэгцээг хангаж чадахгүй. Чамд хатан хаан байхгүй. Чи хаан болохоос санваартан биш. Би чамд атаархаж байна, Гвиневра. Чи бүх зүрх сэтгэлээ өгч чадах эрийг олжээ.

Лео:   Би түүнд зүрх сэтгэлээ өгсөн.

Гвин:  Надад аз таарсан юм.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Дохио өг.

Мер:  Би цайз болгонд гэрийн гэлэнмаа байх ёстой гэж бодлоо.

Мор:  Түүнд орогнол хэрэгтэй байсан.  

Мер:  Тэгээд Моргана, өвчтэйг нь, хэрэг болсныг нь хамгаалагч, түүнийг өөртөө авчээ. Чиний нэр хүнд өсөж байна.

Мор:  Би сургамж авсан. Амбици өөрөө ямар ч үнэгүй зүйл.

Мер:  Чи зүрх сэтгэлийн хатан хаан байхыг илүүд үзэх байсан. Камелотод хэдийн нэг байгаа.

Мор:  Тийм шүү.

----------------------------------------------------------------------------------------------------------

Браст: Хөөш! Сэрээч! Өө, тэрийг чөтгөр аваг.

Гав:    Бид хааныг орхих хэрэггүй байсан юм.

Браст: Нэг бол наадахаа хий, эсвэл өөр хүнд боломж өг.    

Кэй:    Тэр зүгээр ээ. Мерлин, Леонтес түүнтэй хамт байгаа.

Гав:    Магадгүй, дараа тэгж байгаад.

Брас:  Ийм хурдан явж байгаа юм уу, Гавейн?

Гав:    Наад хүүхнээ өөртөө ав.

Брас:  Тийм бол хүрээд ир.

----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Түймэр! Түймэр!

Кэй:    Энэ юу байсан бэ?

Эр:      Түймэр! Ус авчраарай! Түргэлцгээ!

Эр:      Түргэлээрэй! Ус авчраарай!

Лео:   Энэ юу вэ?

Мор:  Би мэдэхгүй ээ.

Арт:    Явцгаая.

Эр:      Бүр их ус. Бидэнд зөндөө их ус хэрэгтэй!

Гав:    Гал тархаж байна.

Арт:    Ус авчир.

Гав:    Ус авчраарай!

Лео:   Худгаас ус авчир! Бүгдээрээ туслаарай!

Брас:  Явцгаая. Улфиус! Сэрээрэй! Босооч, Улфиус!

Лео:   Ус!

Мер:  Энэ юу вэ, дахиад нэг зугаа юу?

Арт:    Доошоо буу! Доошоо буугаач!

Эм:     Туслаарай.

Лео:   Артур! Тэр занганд орчихлоо!

Арт:    Тэргийг түрээд ир! Тэр тэргийг түрээд ир! Туслаарай, Кэй! Түр! Ийшээ явна шүү!

Лео:   Өргөөрэй!

Брас:  Тэргийг татаарай! Татаарай!

Арт:    Зогс! Намайг дээшээ гарахад тусал! Намайг дээш нь гарахад тусал!

Лео:   Хойшоо болцгоо! Хойшоо болцгоо!

Арт:    Гурав гэхээр! Гурав шүү! Та нар бэлэн үү?

Гав:    Бэлэн!

Арт:    1, 2...

Эр:      3!

Мер:  Артур!

Арт:    Нааш ир. Хүрээд ир. Тэргээ эргүүл!

Кэй:    Болгоомжтой, Артур!

Арт:    Наад тэргээ эргүүлээч!

Кэй:    Ийш нь эргүүлээрэй!

Лео:   Түлхээрэй! Хурдхан түлэхээрэй!

Гав:    Урагшаа!

Арт:    Нэг нь энэ охиныг аваарай!

Кэй:    Үсэр!

Арт:    Бэлэн үү?

Гав:    Босоорой, эрхэм дээдэс ээ.

Мор:  Энэ миний огт хараагүй хамгийн зоригтой үйлдэл байлаа.

Гав:    Эсвэл хамгийн тэнэг нь.

Мер:  Тэд ихэнхдээ их адилхан байна.

Кэй:    Чи аюулгүй.

Мер:  Чамд хамгаалалтын ямар ч хэрэгслүүд байсан тэднийг бэлд. Бушуул!

Кэй:    Нааш ир, Гавейн. Нааш нь. Тиймээ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Хэн биднийг дайрч чадах вэ?

Мер:  Хааныг энд байгааг мэдсэн тэр хүн. Бас энэ цайзыг сайтар мэддэг тэр хүн. Энэ ямар дайсан байж болох вэ? Тэр хэн бэ? Олдвульф байж магадгүй.

Арт:    Олдвульф гэж хэн бэ?

Лео:   Тэр зүүн зүгийн дайчин хаан, Утерийн эртний дайсан. Бид олон удаа тулалдсан. Бид үргэлж ялж байсан.

Арт:    Тэгээд, тэр яагаад одоо ирж байгаа юм?

Лер:   Утер үхсэн. Магадгүй тэр үргэлж хүсч байсан зүйлдээ хүрэх боломжийг олж харсан байх.

Мор:  Пендрагон цайз уу?

Лео:   Газар нутаг. Хяналт. Хэрэв тэр Пендрагоны цайзыг эзэлбэл бүр цаашилж, Бардоны давааг эзлээд хөндий рүү орох, гарах бүх замыг хяналтандаа авна.

Арт:    Мөн манай бүх хангамжийн замуудыг.

Лео:   Түүний зөвшөөрөлгүйгээр ямар ч худалдаа хийгдэхгүй. Камелот түүний эрх мэдэлд орно.

Мер:  Хэрэв тэр давааг их хүчээр барьж тогтоон баривал бид түүнийг хэзээ ч дийлэхгүй.

Арт:    Тэр давааг хамгаалж байгаа хэн нэгэн бидэнд байна уу?

Кэй:    Лукан хэмээх тариачин Пендрагоны тугийг барьдаг.

Арт:    Тэгээд л болоо юу?

Лео:   Бардоныг эзлэхийн тулд чи энд ирэх ёстой.

Мер:  Хэрэв тэд Пендрагон шилтгээнийг эзлэхгүй үлдээвэл түүний ар тал довтлоход нээлттэй болох болно.

Арт:    Тэд бидний хүчийг сорихыг хүсч байна.

Гав:    Камелотод байгаа хүчийг. Манай дайчид энд бидэнтэй хамт байхгүй.

Мор:  Магадгүй би түүний замд саад болохгүй  гэж тэр бодсон байх. Бидний урдын үл ойлголцолыг бүгд мэддэг, харин би эмэгтэй хүн, тиймээс түүнд надаас ямар ч аюул ирэхгүй.

Гав:    Тэгвэл тэр биднийг хүлээж байгааг мэдээд их цочирдох байх даа.

Мер:  Бид маш цөөхүүлээ.

Мор:  Артур, миний хүмүүсийг яг өөрийнхөөр хүмүүс шиг захир. Тэд чинийх.

Арт:    Баярлалаа.

Лео:   Тэд ямар хүмүүс вэ? Утерт үнэнч цэргүүд нь бидэнтэй хамт Камелот руу явсан.

Мор:  Тэд зөвхөн надад үнэнч дайчид.

Лео:   Хэд орчим?

Мор:  Сайн бэлтгэгдсэн 40 хүн байгаа.

Мер:  Бурхан минь, чи их завгүй байжээ.

Лео:   Пендрагоны цайз руу хэн ч, хэзээ ч дайрч байсангүй.

Арт:    Тэгвэл жишиг тогтоохоо больё.

Кэй:    Үгүй ээ, бид одоо явах ёстой, чамайг харанхуйгаар халхавчлан Камелотод хүргэнэ.

Арт:    Би эв нэгдлийн төлөө хундага өргөсөн, чи нэг ярианаас болж эгчийг минь хамгаалалтгүй үлдээмээр байна уу?

Мор:  Кэйн зөв. Чи амьд үлдэх ёстой. Олдвульф танай гэр рүү дайрч байгаа биш.

Арт:    Гэхдээ энэ газар нутаг. Пендрагоны цайз миний хамгаалалтад байна. Леонти. Энэ цайзыг сайн мэднэ. Чи хамгаалалтанд нь санаа тавих уу?

Лео:   Үүнийг надад үлдээчих.      

----------------------------------------------------------------------------------------------------------

Кэй:    Дайрсан хүмүүсийг олж, тэдний хүчний харьцааг үнэлээд буцаад ир. Тэдэнтэй тулалдаж болохгүй. Юу ч болсон үүр цайхад буцаж ирээрэй.

Эр:      Та бидэнд найдаж болно.

Кэй:    Урагшаа!

Брест: Секс хийнэ, тулалдана! Энэ нь сайхан шөнө болж хувирлаа шүү.

----------------------------------------------------------------------------------------------------------

Гвин:  Эрчүүд юм бүхэнд нэг л агуу тоглоом аятай хандах юм.

Игр:    Гвиневра, тэд бол дайчид. Тулалдааны хэтийн төлөв тэдний сэтгэлийг хөдөлгөдөг юм.

Гвин:  Тэгээд, бид энд зүгээр л суугаад хүлээх ёстой юу?

Бриж: Зэрлэгүүдийн армийг бодож үзвэл бидэнд ямар сонголт байна вэ?

Игр:    Сонсоцгоо. Яг одоо тэд хийх зүйл, төлөвлөгөөгөөр дүүрэн байгаа. Гэвч тэд удалгүй зогсоод бодож үзнэ. Дараа нь тэд яагаад тулалдах болсныг өөрсөддөө сануулах гэж бидэн дээр ирнэ. Хэрэв бид тэдэнд эргэлзвэл тэд өөрсдөө эргэлзэж, тулалдаанд ялагдахад хүрнэ. Манай дайчид зоригтой, энэ цайз хүчтэй. Тиймээс бүү ай.

Мор:  Тэд түүний үг бүрийг сонсч байна.

Сиб:   Чи Игренийг нэг л шалтгаанаар сонгосон.

Мор:  Та ямар нэг зүйл хүссэн үү?

Сиб:   Манай хүмүүс байрлалаа эзэлсэн.

----------------------------------------------------------------------------------------------------------

Гав:    Үгүй үгүй! Тэд хэтэрхий урт байна! Энэ жаднууд ойрын тулалдаанд хэтэрхий урт байна.

Эр:      Нээрэн үү?

Газ:     Тэд бүслэлтийн шатаар авирч гарна. Тэд зөвхөн дээрээс чинь зэвсгээ далайж чадна, яг ингэж. Хоёрт, тэд сэлмээ далайхад нь та нар богино жадаар сүлбэнэ. Гэхдээ ухаангүй савчих хэрэг байхгүй. Яг энд ингэж бариад дээшээ чичиж сүлбэнэ! Наадуулаа хагасыг нь тайр. Тэгээд хананы дагуу эгнүүлж тавь. Эрхэм дээдэс ээ.

Арт:    Энэ чамд их таалагддаг бололтой.

Гав:    Би бүжиглэхээс илүү тулалдахыг илүүд үздэг.

Лео:   Гавейн, хэрвээ чи энд ажлаа дуусгасан бол зүүн ханан дээрх хүмүүсийг шалгах хэрэгтэй байна.

Гав:    Чи одоо надад тушаал өгч байна уу, Леонти?

Лео:   Чи өмнө нь энэ цайзыг хамгаалж байсан уу? Тиймээс би чамд тушаал өгнө.

Гвин:  Леонти!

Лео:   Чи дотор байх ёстой.

Гвин:  Би дотор суугаад юу ч хийхгүй байж чадахгүй нь. Леонти, бид тустай байхыг зөвшөөрөөч. Бидний хийж чадах зүйл байх ёстой.

Лео:   Бидэнд боолт, эм тан хэрэгтэй. Тэднийг ол. Тэгээд Гвиневра... Чамайг ямар үзэсгэлэнтэй болохыг хэлж байсан уу?

Гвин:  Чи. Өдөр бүр. Бидэнд боолт, эм тан хэрэгтэй болно.

Мор:  Би чамд үзүүлье.

Эр:      Сайн байна. Сайн байна залуусаа. Үргэлжлүүлээрэй.

Кэй:    Үгүй ээ! Бүгдийг тэнд овоолохгүй! Жаднуудаа хана дагуу байрлуул! Бидний дайчид хаана ч байсан зэвсэгтэй байх хэрэгтэй.

Мер:  Тэгээд, чи биднийг энд ирэх ёстой байсан гэж бодсоор байна уу? Чи юунд ингэтлээ санаа зовоод байгаа юм? Үүний тулд л та нар бэлтгэл хийдэг биз дээ? Чи сорилтод талархах ёстой.

Кэй:    Бид бэлэн биш байна.

Мер:  Тэгвэл бэлтгэж эхэл.

Эр:      Тэнд ямар хүмүүс зогсох ёстой вэ?

----------------------------------------------------------------------------------------------------------

Гвин:  Тэгэхээр энэ шилтгээнд зөвхөн чи ганцаараа байдаг байх нь.

Мор:  Би ганцаардлыг мэдэрдэггүй.

Гвин:  Чи гэрлэх талаар бодож байсан уу?

Мор:  Би энэ тухай бодож байсан. Би түүнээс би юу хожих юм?

Гвин:  Хайр. Энэ нь хүн бүрийн хүсдэг зүйл биш гэж үү?

Мор:  Өөр хүний ​​зүрхийг гартаа атгана гэдэг хүнд ачаа биш гэж үү?

Гвин:  Энэ үнэгүй.

Мор:  Хэрэв чи түүнийг шархлуулбал яахав?

Гвин:  Чи тэгэх ёсгүй. Энэ бол итгэл.

Мор:  Чи хааны тухай гэж боддог вэ?

Гвин:  Чи ямар утгаар хэлж байна?

Мор:  Тэр сайн хаан болж чадах уу? Нөхөр чинь миний аавд итгэдэг шигээ түүнд итгэдэг үү?

Гвин:  Тийм гэж бодож байна. Тэр сайн хүн.

Мор:  Бас царайлаг!

Гвин:  Тийм гэж үү?

Мор:  Тэр тийм гэдгийг чи мэднэ.

Гвин:  Тийм байх. Гэхдээ би гэрлэсэн, тиймээс би анзаарч хардаггүй.

Мор:  Зарим хүүхнүүд их азтай байх юм. Артур хатангүй удаан явахгүй байх гэдэгт итгэлтэй байна.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер:  Пендрагоны гэлэнмаа. Би чамтай таарна гэж найдаж байлаа.

Сиб:   Чи энд байх ёстой юу?

Мер:  Яагаад? Надад байх ёсгүй газар байдаг юм уу?

Сиб:   Чамайг энэ эртний цайзыг сайн  мэддэг гэж сонссон.

Мер:  Учир нь энэ барилгадаа биш. Хүмүүс дотор нь юу хийж байдаг нь чухал. Сүсэг бишрэлтэй эмэгтэйд энэ хөгжилтэй газар.

Сиб:   Сүсэг бишрэл хаа сайгүй хэрэгтэй.

Мер:  Чиний эзэгтэйн биширдэг зүйл нь илүү... бүдүүлэг хүч байдаг. Тэр гэлэнмаагийн сүмээс зарим сонирхолтой чадвартай болж буцаж ирсэн, яг ч христианых биш.  Одоо чи энд ирсэн байна. Чи чимээгүй байх тангараг өргөсөн үү?

Сиб:   Надад хоргодох газар хэрэгтэй болж, Морган надад түүнийг өгсөн.

Мер:  Харин тэр хариуд нь юу авах вэ?

----------------------------------------------------------------------------------------------------------

Кэй:    Хэн нэгэн ирж байна.

Лео:   Тэр шархадсан бололтой.

Кэй:    Хаалгыг нээ!

Эр:      Түүнийг мориноос нь буулгахад туслаарай.

Арт:    Ульфиус! Түргэл. Түүнийг дотогш нь оруул. Түүнийг дотогш нь оруул! Хөдлөөрэй!

Гав:    Харуулын байрандаа буцаад!

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Хэн байсан бэ?

Хар:    Туршуул байсан.

Гав:    Юу болсон юм?

Хар:    Хэсэг хүмүүс цайзыг дайрахаар бэлтгэж байна.

Гав:    Тэд хэн бэ?

Мер:  Хэний хүмүүс вэ?

Хар:    Олдвульфийнх.

Арт:    Хаана?

Хар:    Зүүн талаас. Тэд удахгүй ирнэ.

Лео:   Хэдэн хүн?

Хар:    Цайзыг сүйтгэх болно.

Арт:    Бид бэлэн байгаа. Юу ч өөрчлөгдөөгүй. Чи сайн байлаа.

----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Нээгээрэй!

Эр:      Явцгаая!

Гав:    Үгүй ээ! Хүлээ!

Лео:   Тэд юу хийж байна аа?!

Гав:    Тэднийг явах тушаалыг хэн өгсөн бэ?!

Мор:  Би өгсөн. Хэрэв бид тэднийг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өмнө өрсөж довтолж чадвал миний эрчүүд гэнэтийн цохилт өгч чадна.

Гав:    Энэ бол чиний хийж чадах хамгийн тэнэг зүйл байсан!

Лео:   Тэдний төлөвлөгөө юу болохыг бид мэдэхгүй.

Гав:    Энэ бол тактикийн амиа хорлолт.

Арт:    Гавейн, одоо боль.

Мор:  Уучлаарай, Артур. Тэгэхээр, одоо бид өөр стратеги сонгоно. Төлөвлөж, хамтран ажиллана.

Эр:      Харуулын байрандаа буцаж очицгоо, эрчүүд ээ.

Эр:      Дотогшоо орцгоо.

Лео:   Хаалгыг хаа.

----------------------------------------------------------------------------------------------------------

Лео:   Тэгэхээр манайд 20-25 орчим эрүүл саруул эрчүүд байна. Энэ нь цайзыг бүхэлд нь хамгаалахад хангалтгүй.

Арт:    Тийм байж. Тэд биднийг шууд дайрлаа гэж бодъё. Бид хаалган дээр хүчээ төвлөрүүлж, ихээхэн хүч байгаа юм шиг харагдуулна.

Гав:    Хэрэв тэр араас дайрвал яах вэ?

Арт:    Тэгвэл бид тийшээ шилжиж гүйнэ. Мерлин, чамд нэмэх юм байна уу? За, за. Ажилдаа орцгооё.

Мор:  Өөр нэг тактик байна. Миний дайралт анхаарал сарниулах манёвр болж, та гэртээ харьж болно.

Арт:    Таныг хамгаалалтгүй үлдээх болно. Хэрэв би зугтвал бидний хийсэн бүхэн талаар болно.

Мер:  Толгойг чинь шорд өлгөвөл бүх юм талаар болно. Магадгүй чи Морганы найрсаг саналыг хүлээж авах хэрэгтэй байх.

Арт:    Хэрэв бидэнд байгаа бүхэн нь 25 хүн бол бид үүгээрээ аргалахаас өөр араггүй болох нь.

Гвин:  Танд бид байна. Бид тэмцэж чадна.

Лео:   Үгүй. Үгүй ээ, тийм зүйл болохгүй.

Гвин:  Хэрэв та нар алагдвал яахав? Бидний хувь заяа яах вэ?

Лео:   Тулаан бол эмэгтэйчүүдэд зориулсан газар биш.

Гив:    Би хүчиндүүлэхээ хүлээж энэ дотор нуугдаж чадахгүй. Би гартаа илд бариад үхсэн нь дээр.

Арт:    Түүний зөв. Бид бүгд  хамт байх болно.

Лео:   Эрхэм дээдсээ...

Арт:    Тэд өөрсдийн хувь заяаг шийдэг. Хэрэв тэд нум сум харваж, эсвэл жад шидэж чаддаг бол бидэнд хэрэгтэй.

----------------------------------------------------------------------------------------------------------

Браст: Энэ бүхэн зогсолттой холбоотой. Чи нумаа чанга атгах хэрэгтэй. Хойш нь тат. Тэгээд хэзээ сумаа тавихаа мэдэж байх хэрэгтэй.

Бриж: Тэр юмыг нухацтай авч үздэггүй юм уу?

Браст: Би инээсээр үхэж чадна, эсвэл нулимстайгаар үхсэн ч чадна. Миний итгэлтэй байдаг ганцхан юм бол би үхнэ.

Сиб:   Мерлин миний тухай асуусан. Тэр намайг чиний чадварт нөлөөлсөн гэж сэжиглэж байна.

Мор:  Тэр ухаантай. Гэвч Артур миний хайранд итгэхийг хүсдэг.

Бриж: Би ингэж бодсон: "Найранд яв! Бүжиглэ, эр хүнтэй танилц... зөв хүмүүжилтэй, ааштай. Одоо намайг хар. Би бүр үхлээс ч дор хувь тавилангаас өөрийгөө аврах ёстой.

Кэй:    Би чамд санаа тавих болно.

Арт:    Тэр сайн юм.

Лео:   Бид туулай агнах гээгүй.

Гвин:  Үгүй ээ, эрчүүдийг. Харин тэд илүү том, удаан хөдөлгөөнтэй.

Гав:    Энэ бүхний тус гэж юу байна? Олдвульф цэргүүдтэйгээ ирэхэд бүх зүйл дуусна.

Лео:   Магадгүй. Бид хараад хүлээж л байя.

Мор:  Хэрэв бид тэднийг өглөө болтол цайзад саатуулж чадвал бусад нь миний үнэнч байдалд эргэлзэхгүй болно.

Сиб:   Харин Мерлин?

Мор:  Тэр хамаагүй. Тэр миний амбиц ямар ч байх нь хамаагүй, бидэнд цэргийн аюул заналхийлэхгүй гэж тэр бодно.

Сиб:   Эрчүүд гэж. Хамгийн ухаантай нь хүртэо арми бүхнийг шийддэг гэж боддог.

Мор:  Тийм гэж найдъя.

----------------------------------------------------------------------------------------------------------

Гав:    Хүлээх нь дайны стратеги биш.

Мор:  Чи нэгдэхгүй байсан юм уу?

Игр:    Үгүй. Энэ нь юу ч өөрчлөхгүй гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ тэдэнд тохиолдож болох зүйлээс нь сатааруулж байвал сайн хэрэг. Би Артур, түүний хүлэг баатруудад итгэнэ.

Мор:  Чиний бодлоор бодлоор... өөрийнхөө гарал үүслийг давж гарах боломжтой юу? Чи байгаагаасаа илүү болох уу?

Игр:    Чи үнэхээр өөрчлөгдсөн үү, Моргана?

Мор:  Бид өнгөрсөнийг өөрчилж чадахгүй, зөвхөн цагаатгаж чадахыг чи хэнээс ч илүү мэднэ. Би та нарт өөрийнхөө зөв гэдгийг батлах болно. Би амалж байна.

----------------------------------------------------------------------------------------------------------

Хар:    Би хэр чадсан бэ?

Мор:  Чи сайн чадсан.

Хар:    Миний үнэнчийн бэлэгдэл.

Мор:  Энэ миний талархалын бэлэгдэл.

----------------------------------------------------------------------------------------------------------

Кэй:    Чи явж байна уу?

Гав:    Би Олдвульфийг хайж олоод өөрийн гараар алах гэсэн юм.

Лео:   Би ийм тэнэглэлийг огт сонсож байсангүй.

Гав:    Чи  Олдвульфыг хаалганы өмнө гарч иртэл хүлээхийг сонгож байна уу?

Лео:   Хаан бидэнд тушаал өгсөн. Бидний түүнийг дагах үүрэгтэй.

Гав:    Чи болон чиний үүрэг... хааны өмнө, эхнэрийнхээ өмнө, Бурханы өмнө. Чи өдрийн цагаар яаж цаг гаргадаг вэ?

Лео:   Чи атаархаад байх шиг.

Гав:    Чамд уу?

Лео:   Чи яагаад тийшээ явахыг тэгтлээ хүсээд байгаа юм? Энэ амиа хорлосноос ялгаагүй.

Гав:    Амиа хорлох оо? Хүлээх нь амиа хорлолт. Би хүлээснээс тулалдсан нь дээр. Хэрэв би үхэх юм бол зөвхөн өөрийнхөө нөхцөлтэйгээр.

Лео:   Чи эндээс хаашаа ч явахгүй. Энэ бол тушаал.

Гав:    Надад тушаал өгөх тухайд би хэлсэн. Одоо намайг зүгээр орхи.

Лео:   Би чамайг явуулахгүй.

Гав:    Чи намайг зогсоож чадаагүй.

Лео:   Яагаад чамтай хамаатай бүх зүйл зөрчилдөж байдаг юм бэ?  Чи энд, хаанд хэрэгтэй байна.

Гав:    Чи хэтэрхий их ярьж байна, Леонти. Яг л чиний судар шиг... хэтэрхий олон үгтэй.

Лео:   Буцаад дотогшоо ор.

Гав:    Чи намайг ялж чадахгүй гэдгээ мэдэж байгаа.

Лео:.  Би тэгэх албагүй. Чи өөрийгөө хэнд ч хэрэггүй гэдэг. Энэ худлаа, тийм үү?

Гав:    Амаа тат.

Лео:   Үнэн гэвэл... чи зүгээр л өөрийгөө тэвчиж чаддаггүй.

Гав:    Чи намайг мэдэхгүй.

Лео:   Би мэднэ, учир нь би чамайг харахаар тэндээс би өөрийгөө олж хардаг!

Арт:    Энд ямар чөтгөр нь болоод байгаа юм бэ?!

Лео:   Би түүнийг явах гэж байхад нь таарсан юм!

Арт:    Энэ үнэн үү? Хаандаа хариул!

Гав:    Би Олдвульфтой улаан нүүрээрээ тулах гэсэн юм.

Арт:    Чи биднийг сургасан. Би чамайг сонссон. Одоо чи намайг сонс. Чи зөвхөн ганцаараа тулалдахгүй. Бид энд хамтдаа нэгдсэн. Бид нэг хүн шиг байх ёстой. Хэн нь ч ялгаагүй. Хэн ч. Одоо бэхлэлтийг сайтар манаж, сэрэмжтэй байцгаа.

Эр:      Явцгаая, хүлэг баатар аа.

----------------------------------------------------------------------------------------------------------

Игр:    Чи Морганад итгэж байна уу?

Мер:  Чи итгэсэн байна.

Игр:    Чи өөрийгөө өргөмжилсөн бүх мэдлэгийн эх сурвалж гэдгийг би мэднэ, гэвч чи үүнийг зөгнөн харж чадаагүй биз дээ?

Мер:  Энэ нь юу болохыг бид мэдэхгүй. Одоохондоо.

Игр:    Тэгвэл чи Олдвульф хаа нэгтээ байгаад эргэлзэж байна уу?

Мер:  Би бүх юманд эргэлздэг.

Игр:    Тийм ээ, бас хүн болгонд.

Игр:    Яагаад?

Мер:  Чи миний толгойд ормоор байна уу? Миний харж байгааг харах уу?

Игр:    Тиймээ.

Мер:  Чи мэдлэгийг хүч чадал гэж боддог. Мэдлэг бол шаналал.Чи үүнийг хүсч байна уу?

Игр:    Өөрийнхөө хүнд ачааг хуваалцаач.

Мер:  Моргана Утерийг алсан. Түүнийг хордуулсан. Утер түүнээс татгалзаж, тэр аавыгаа хороосон.

Игр:    Бидэнд туслаач! Энэ худлаа байлгүй дээ.

Мер:  Чиний царай энэ үнэн гэдгийг мэдэж байгааг хэлж байна. 

Игр:    Чи үүнийг надаас нуусан гэж үү? Чи өөр юу нууж байгаа вэ

Мер:  Маш их. Гэхдээ чи Артурт хэлж болохгүй.

Игр:    Тэр аюулд орж.

Мер:  Хэрэв Моргана түүнийг алахыг хүсвэл аль хэдийн үүнийг хийх байсан. Бид бол түүний хүч, хамгаалалт нь. Тэр үүнийг мэдсэнээр сайн зүйл болохгүй.

----------------------------------------------------------------------------------------------------------

Лео:   Эцэг Бурхан минь, энэ шөнө сахиулсан тэнгэрүүдээ бидэнтэй хамт байлгахын тулд тэднийг илгээгээч. Биднийг хамгаалж...

Сиб:   Уучлаарай. Чи ганцаараа байхыг хүссэн үү? Энэ өнөө шөнө бидний хэн нь ч хүсэх хамгийн сүүлчийн зүйл, тийм биз дээ? Чиний сүсэг бишрэл чамайг тайвшруулдаг уу?

Лео:   Тайвшруулдаг.

Сиб:   Эргэлзээ биднийг зовоож буй ийм шөнө энэ сайн зүйл.

Лео:   Бурхан надад хүссэн бүхнийг минь өгсөн. Бас тэр надаас үүнийг амархан булааж чадна.

Сиб:   Тэр яагаад тэгнэ гэж? Чи маш үнэнч.

Лео:   Хэрэв энэ үнэнч байх сорилт бол яахав? Хэрэв маргааш би найз нөхөд, хайртай хүмүүсээ алдвал яахав? Энэ жинхэнэ сүсэг бишрэлийн итгэлийн тодорхойлолт биш гэж үү?

Сиб:   Чамаас ямар нэг зүйлийг булаах вий гэхээс айж байна уу?

Лео:   Би шөнө хүйтэнд сэрж, Гвиневраг надаас булаах вий гэж айдаг. Миний нүглийн төлөөс.

Сиб:   Чи Бурханд итгэх итгэлд биш, харин хүнд итгэх итгэлийн төлөө санаа зовох хэрэгтэй.

Игр:    Намайг сонс. Чамд хүлэг баатрууд бий... Кэй, Леонти. Чи ганцаараа үүнийг хийх шаардлагагүй.

Арт:    Би тэдний ард нуугдаж чадахгүй.

Игр:    Тэд чамд санаа тавьж, хайрлана гэдэг нь чи нуугдана гэсэн үг биш. Би чамайг олох гэж их удаан хайсан. Би одоо чамайг алдана гэсэн бодол тэсвэрлэшгүй санагддаг.

Арт:    Та надад хайртай гэдгээ батлах шаардлагагүй. Би үүнийг мэднэ. Би адилхан хариу барьдаг. Та зөвхөн минийх төдийгүй бүх Камелотын эх нь.

Игр:    Артур, чи хаачих гэж байгаа юм бэ?

Арт:    Өнөөдөр бүх хэлээгүй зүйлээ үлдээх цаг нь биш.

Гав:    Би чамайг тэнд алахыг хүссэнийг чи мэдэх үү?

Лео:   Би анзаарсан.

Гав:    Чи сайн тулалдсан. Би чамайг дийлж чадсангүй.

Лео:   Энэ зүйл шүү, нээрэн.

Гав.    Өмнө нь би үргэлж чаддаг байсан. Энэ чиний итгэл үнэмшлийн чамд өгдөг зүйл үү?

Лео:   Би цусанд умбаж олон жилийг өнгөрөөсөн. Эр хүн эр хүнийхээ эсрэг. Нэр төрийн хэрэг юм шиг боддог байлаа. Нэг удаа бид тулалдаанд орсон юм. Бид үүрээр тосгонд ирж, харгис тулалдаан болсон. Би нэг дайчинтай үзэлцсэн. Би түүнийг алсны дараа өөр нэг нь миний нуруун дээр мордсон. Би... би бүр юу ч бодоогүй. Би зүгээр л түүнийг шалан дээр унагаад өөрийнхөө сэлмийн түүнд зоосон юм. Тэгсэн тэр эрэгтэй хүн биш, харин жаалхүү байсан, 12 наснаас их хэтрэхгүй. Тэр сэлмээ гартаа барьсан сэлмээ арай ядан өргөж байсан. Тэгээд би түүний эхийг нь харсан... хүүгээ алдсан тэр их уй гашуу, шаналалыг нь. Тэр оройдоо бид урдын адил ялалтаа тэмдэглэж, харин би юу ч мэдрээгүй. Хожим нь би шөнө дундад залбирсан. Намайг уучлахыг бурханаас гуйсан.

Гав:    Тэр уучилсан уу?

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Би чамтай ярилцаж болох уу?

Гвин:  Чи энд байх ёсгүй.

Арт:    Миний хэлэх үгийг бусад хүмүүст хэлэх ёсгүй.

Гвин:  Тэгвэл чи анхнаасаа надад энэ тухай хэлэх ёсгүй байсан юм.

Арт:    Бид хоёрын хооронд байсан зүйл. Би үүнийг урьд нь хэзээ ч мэддэггүй байсан. Би тийм зүйл огт мэдэрч байгаагүй.

Гвин:  Боль.

Арт:    Гуйя! Маргааш бид ялж чадах үгүйг би мэдэхгүй.

Гвин:  Артур.

Арт:    Маргааш бид бүгдийн төгсгөл байж мэднэ, би үүнийг хэлэхгүйгээр үхмээргүй байна. Леонти миний хүлэг баатар. Түүнийг хүндэтгэж, би та хоёрын гэрлэлтийг бусниулах юу ч хийхгүй. Гэхдээ чи мэдэх хэрэгтэй... Би чамд хайртай.

Гвин:  Яв. Гуйж байна.

----------------------------------------------------------------------------------------------------------

Браст: Олдвульф, чи намгийн мэлхий минь! Чи эгчийнхээ ажилд хөндлөнгөөс оролцож дууссаны дараа ирээд Пендрагоны залуустай ирж уулзаарай! Хулчгарууд! Олдвульф!

----------------------------------------------------------------------------------------------------------

Сиб:   Леонти Гвиневраг аминаасаа илүү хайрладаг.Тэр бол түүний бүх итгэл найдварыг холбосон ирээдүй нь.

Мор:  Харин Камелотын итгэл найдвар Артурын нэр төрд дээр тогтдог. Артур болон түүний хүлэг баатрын хоорондын зөрчил энэ бүгдийг устгаж чадна.

Вив:   Мөн тэд бүгдээрээ хатагтай Игрейнд итгэдэг.

Мор:  Би надад хэрэгтэй зүйлээ авлаа.

Сиб:   Энэ чиний хүссэн зүйл гэдэгт итгэлтэй байна уу?

Мор:  Та надад шалтгаангүйгээр чадвар заяагаагүй гэж хэлсэн. Одоо би үүнийг мэддэг болсон.

----------------------------------------------------------------------------------------------------------

Браст: Морьтонгууд! Морьтонгууд ойртож байна! Манайхан буцаж ирлээ!

Мор:  Юу болсон бэ? Бусад нь хаана байна?

Эр:      Үхсэн. Бид үлдсэн бүх хүмүүс.

Гав:    Энэ солиорол гэж би чамд хэлсэн!

Лео:   Тэгээд дайснууд яасан бэ, та нарын ард хэр хол хоцорсон бэ?

Эр:      Тэд явчихсан.

Мер:  Хаашаа явсан бэ? Бардоны даваа руу юу?

Арт:    Түүнийг яриул.

Эр:      Тэд явчихсан. Бид тэднийг ялсан.

Лео:   Чи юу хийсэн гэнэ ээ?

Эр:      Бид тэднийг гэнэдүүлж чадсан. Тулалдаан харгис болсон.

Арт:    Бусад нөхдүүд чинь хаана байна?

Эр:      Тулалдааны талбарт амь үрэгдсэн.

Мор:  Бүгдээрээ юу?

Мер:  Олдвульф үхсэн үү? Чи түүний цогцсыг харсан уу?

Эр:      Сүүлийн хэдэн хүмүүс нь зугтсан. Бидэнд тэдэнтэй хөөцөлдөх хүн үлдээгүй.

Мор:  Та нар сайн ажиллажээ.

Арт:    Чиний гаргасан золиос асар их байлаа.

Мор:  Миний хүмүүст Пендрагоны тугийн дор тулалдах нь нэр төрийн хэрэг.

Арт:    Эгч ээ. Бид танд өртэй боллоо. Гэхдээ дайчид нь цөөрсөн, эмзэг байгаа учраас та бидэнтэй хамт Камелот руу буцах хэрэгтэй байх.

Мор:  Бид зоригт эрчүүдээ оршуулах хэрэгтэй.  Миний байх газар энэ.

Кэй:    Ямар инээдтэй юм бэ.

Браст: Чиний хэлж байгаагаар бид гарцаагүй үхэлтэй тулгараагүйд сэтгэл дундуур байна уу?

Кэй:    Бид тулалдаанд оролцолгүй өнгөрүүлсэнд харамсаж байгаагаа би хэлэх гэсэн юм.

Лео:   Морганагийн хүмүүс гайхамшигтай ялалт байгууллаа.

Мер:  Түүний  домог нэмэгдсээр.

Кэй:    Чи түүнд эргэлзэж байна уу?

Арт:    Тэр хүн бүрт эргэлздэг. Энэ түүний хэв маяг.

Гав:    Цаашид ч үл ойлгогдох шидтэн шиг дүр үзүүлээд бай.

Мер:  Би ердөө л үхсэн цогцосуудыг  хармаар байна.

Мор:  Бид энэ шөнийг даван туулж чадсандаа би баяртай байна.

Игр:    Тиймээ. Тэд бүгдээрээ хүлээж байгаа, тиймээс ...

Мор:  Чиний юунд нь болдог юм бэ? Энэ царай юугаараа эрчүүдийг сул дорой болгодог вэ?

Арт:    Бид явахад бэлэн үү?

Игр/Моргана/:   Тиймээ. Би зүгээр л хүссэн юм... Энэ газрыг сүүлчийн удаа харах гээд.

Арт:    Та санагалздаг уу?

Игр:    Үгүй ээ.  Одоо би шинэ гэртэй болсон. Камелот.

Эр:      Ямар тушаал өгөхсөн бол?

Сиб:   Чи хэдэн хүн хөлсөл ... манайхаас биш ... Артурт сэтгэл дундуур байдаг тийм хүмүүсийг. Та нар Бардон давааны харуул руу дайрна. Энэ нь хааны анхаарлыг татна. Түүнд өршөөл үзүүлэх хэрэггүй.

Эр:      Би үүнийг Морганагаас өөрөөс нь сонсмоор байна.

Сиб:   Чи надаас сонсож байна. Эсвэл би түүнд чамайг татгалзсан гэж хэлэх ёстой юу?

Эр:      Би бүгдийг хийх болно.

Мер:  Чи зүгээр биз?

Игр:    Зүгээр. Зүгээр л ядарсан байна. Урт шөнө байлаа.

----------------------------------------------------------------------------------------------------------

Игр:    Өө, эгчээ. Энэ Морганагийн хүсэл гэдгийг би мэднэ. Намайг явуулчих, би чамайг шийтгүүлэхгүй байхад анхаарах болно. Хаан намайг хаана байгааг асуухгүй гэж чи үнэхээр бодож байна уу?

Сиб:   Тэр асуухгүй гэдгийг би мэднэ.

Эр:      Тавтай морил!

Эр:      Морьдийг хүлээж ав.

Эр:      Тавтай морил, эрхэм ээ!

Арт:    Гэртээ ирэх сайхан байна.

Игр:    Тиймээ. Энэ үнэн.

----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв  

 

Back to episodes Go home