Камелот-6-р анги: Гурван аялал
Үргэлжлэл: 00:53:43 мин.
Дүрүүд:
Эр:
Мерлин шидтэн
Артур Утерийн хүү
Кэй Артурын ах
Леонти
Эм:
Игрейн Утерийн хатан
Моргана Утерийн охин
Гвиневра
Брижит
Вивиен
Сибил
----------------------------------------------------------------------------------------------------------
Камелотын өмнөх ангид:
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чи жинхэнэ шидтэн мөн үү?
Мер: Чиний юунд итгэдэг чинь надад хамаагүй
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Гэхдээ би тэр эрх үүргээс татгалзахаар бүр эртнээс тангарагласан.
Кэй: Яагаад?
Мер: Учир тэр үнэтэй тусна.
Гвин: Ингээд дуусгая. Энэ нэг удаа болсон. Одоо бид энэ тухай хэзээ ч ярих ёсгүй. Би хуримандаа бэлдэх ёстой.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Энэ тосгоны эмэгтэй хүн бүр хамгаалагдсан. Миний эрчүүд минь, миний тугаар. Эксхэм одоо Камелотын нэг хэсэг болсон.
Эр: Бид түүнийг таны дүү гэдгийг мэднэ, гэхдээ газар нутаг өдөр бүр улам эмх замбараагүй болж байна.
Мор: Аавын минь хаанчлалын үед аюулгүй байсан бүх зүйл одоо аюулд өртөж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
СТАРЗ ЭНТЕРТЕЙНМЕНТ, ЖИ.КЕЙ-ТВ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
КЕЙ.ЭЙ ТЕЛЕВИЖН ПРОДАКШНЗ, ТЕЙК ФАЙВ-ЫН БҮТЭЭЛ
КАМЕЛОТ–6–р анги
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Зевс нэг удаа охин Артемидээс төрсөн өдрөөр гурван насны ойгоор юу авмаар байна гэж асууж л дээ. Охин нь 6 хүсэл биелүүлж өгөхийг хүсч гэнэ. Охин эхлээд өөрийнхөө хүссэнээр, хайр сэтгэл, гэрлэлтэнд татагдахгүй амьдрах зөвшөөрөлд хүсчээ. Хоёр дахь нь амьдралын бурхан болох хүсэл байлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Бриж: Гвиневра! Чамтай элч уулзахаар ирсэн байна. Энэ яаралтай гэж хэлүүлсэн.
Гвин: Очлоо, Брижит.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Татаарай.
Эр: Дээш нь. Дахиад нэг.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Өргөөрэй, эрчүүд ээ, та нар сайн дараад өг. Хааны зарлиг. Түлхээрэй. Чөтгөр гэж, уудам газар нутаг болж.
Эр: Одоо зоогоод өг.
Гав: Энэ ямар нэг зүйл өөрчлөнө гэж чи бодож байна уу?
Кэй: Хаан тэгж бодсон.
Гав: Эд нар муугүй харагдаж байна. Газраас суга татаж аваад галд түлээ болгох хүртэл.
Кэй: Энэ тугнууд бидний үгийг цааш нь дамжуулах болно. Хүмүүс Артур хааны газар нутаг дээр байна гэдгийг тэдэнд хэлнэ. Хүмүүс хамгаалагдсан гэдгийг.
Мер: Бүгдээрээ мориндоо мордоцгоо. Бидэнд хийх ажил байна.
Кэй: Чи юун тухай яриад байна? Бид одоо ажиллаж байна.
Мер: Бидэнд их чухал ажил бий. Бид танай хуучин байшинд очно.
Кэй: Яах гэж?
Мер: Аавын чинь цуглуулсан номын санг очиж авна.
Гав: Үүнд бид бүгдээрээ хэрэггүй, шидтэн ээ.
Мер: Номнууд бидэнд алтнаас дутахгүй үнэтэй.
Лео: Өө, тэр энийг мэддэг байх нь.
Мер: Бид аль болох хурдан очиж авах хэрэгтэй. Бидэнд зэвсэг байна. Бидэнд номын сан хэрэгтэй. Тиймээс явцгаая.
Лео: Бүх юм зүгээр үү?
Кэй: Тиймээ. Зүгээр л би тийшээ буцаж очно гэж бодож байсангүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Бид хэтэрхий удаан урагшилж байна. Шалнууд аюулгүй байх ёстой. Илүү олон зочны өрөөг цэвэрлэж, бэлтгэ. Ургамлаас нь цэвэрлэ. Тийм ээ, том танхимийн дээд дээврийг засахын тулд бидэнд дам нуруу хэрэгтэй болно.
Бриж: Эрхэм дээдээс ээ. Артур.
Арт: Яасан?
Бриж: Гиневра явчихлаа.
Арт: Явсан гэж юу гэсэн үг вэ?
Бриж: Тэр сая морь аваад ганцаараа давхиад явчихсан. Уучлаарай, би өөр хэнд хэлэхээ мэдсэнгүй.
Арт: Тэр хаашаа явсан бэ?
Бриж: Та элчтэй ярилцах хэрэгтэй.
Элч: Түүний аав Леодегранс хүндээр өвдсөн. Түүнд амьдрахад хэдхэн хоног үлдсэн. Аав охиноо дуудуулахаар намайг зүүн зүгийн Фенландаас явуулсан юм. Гэвч явах зам маш урт, тэр аль хэдийн өөд болсон байж мэднэ.
Бриж: Бид Гвинерагийн араас хэдэн хүн явуулж болох уу?
Арт: Үгүй ээ, тэдгээрийн ихэнх нь хил хязгаарыг тэмдэглэж байгаа.
Бриж: Тэр тэнд ганцаараа явах аюултай ш дээ!
Арт: Би явна.
Эр: Зам тавь! Хаанд зам тавьж өг!
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Тэд хэр удаан хүлээсэн бэ?
Вив: Тэд нар мандахад ирж эхэлсэн. Тэд бүгд нэг зүйлийг хүсч байгаа... хааны эгчийг үгийг сонсохыг хүсч байна.
Сиб: Тэд ирнэ гэж би чамд хэлсэн дээ. Чиний нөлөө зөвхөн үүнээс л өсөх болно.
Мор: Өвдөг сөгдөх хэрэггүй. Та нар яагаад энд ирсэнээ надад хэлээч.
Эм: Миний хүүгийн тухай юм. Би аавтай нь хамт амьдралгүй хэдийн 7 жил болж байна. Тэр өөр эмэгтэйтэй нийлсэн. Харин одоо тэр хүүгээ өөрийнхөө фермд ажиллуулахын тулд авахыг хүсч байна. Гэвч хүүг аав нь өсгөөгүй, би өсгөсөн. Хүү надтай үлдэх ёстой.
Мор: Тэгээд чи та нарын маргааныг надаар шийдүүлэх гэж ирсэн юм уу?
Эм: Би танд бэлэг авчирсан юм, манай үхрийн жаахан сүү.
Мор: Чи эцэг нь үү? Тэр яагаад чамтай хамт байх ёстой юм?
Эр: Тэр хүүгээ надаас үргэлж нуудаг байсан. Одоо надад ажил дээр тусламж хэрэгтэй. Тэр ажиллахад хангалттай өсөж том болсон. Бас тэр надад байдаг цорын ганц гэр бүл.
Мор: Та хоёулаа миний шийдвэрийг дагахаа андгайлж байна уу?
Эм: Тиймээ.
Эр: Тэгнэ.
Мор: Тэгвэл би та нарын хүүхдийн худалдаж авна.
Эм: Юу?
Мор: Сайн үнээр. Тэр энд зарцаар амьдрах болно. Түүнийг 5 ямаагаар солъё.
Эм: Би үүний тулд наашаа ирээгүй.
Мор: 5 ямаа, 2 хонь.
Эр: Үгүй ээ. 10 ямаа, 5 хонь. Тэр бага, гэхдээ хүчтэй болж өснө. Бас сайн ажилчин болж чадна.
Мор: 7 ямаа, 3 хонь.
Эм: Та нар ингэж болохгүй!
Эр: 9 ямаа.
Мор: 8.
Эр: Дээр нь 3 хонь. Энэ хүү таных боллоо. Төлбөрийг нь даруйхан.
Эм: Үгүй ээ!
Мор: Болж байна. Хүү эхтэйгээ хамт үлдэнэ.
Эр: Юу? Бид сая тохиролцсон ш дээ.
Мор: Чи сая хүүгээ дэмий наймаалцлаа. Чи эцэг гэж дуудуулах эрхгүй хүн. Эндээс гар.
Эр: Алив ээ, эндээс явж үз.
Эм: Баярлалаа.
Мор: Чи сайн ээжтэй юм байна. Ээжийгээ нандигнаж яв. Дараагийнх нь.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Тэднийг дайрсан хүмүүс энэ хавьд байсаар байж мэднэ.
Эр: Туслаарай.
Лео: Бүх юм зүгээр.
Эр: Миний эхнэр...
Лео: Битгий хөдөл.
Эр: Тэд түүнийг өршөөсөн үү?
Гав: Тэр хэн ч байсан бай, цааш явцгаасан байна.
Эр: Би үхэж байна уу?
Мер: Тиймээ. Чи юунд ч итгэдэг байсан, одоо амар амгаланг олох цаг чинь болж.
Кэй: Чи түүнд туслаж чадах уу?
Мер: Чи чадах уу?
Кэй: Гэхдээ чамд хүч байгаа биз дээ?
Мер: Чи намайг тийм чадвартай гэж бодсон уу?
Кэй: Энэ хүнд тусламж хэрэгтэй байна.
Мер: Бид бүгд өөрсдийн цаг хугацаатай. Түүнийх өнгөрсөн.
Эр: Чи юу яриад байна аа? Надад туслаач. Гуйя.
Мер: Чиний шарх дэндүү том байна. Бид чиний сүнсний хойноос залбирна.
Гав: Би туслаж болох уу?
Эр: Тэгээч.
Гав: Тайван.
Кэй: Би булшны нүх ухъя.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Гвиневра.
Гвин: Чи энд юу хийж яваа юм?
Арт: Чи ганцаараа явсан байна лээ.
Гвин: Миний аав үхэж байна.
Арт: Би сонссон. Харамсалтай байна. Хүлээ.
Гвин: Аав хуримын дараа эгчтэйгээ хамт дорно зүгт амьдарч байгаа.
Арт: Энэ аюултай.
Гвин: Хэрэв чи би байсан бол юу хийх байсан бэ? Баярлалаа.
Эм: Чи хаашаа явах гэж байна?
Гвин: Дорно зүгт.
Эм: Ойгоор битгий яваарай. Урд шөнө дахиад л дайрсан байна лээ. Тэр танай эхнэрийн явах газар биш.
Гвин: Би түүний эхнэр нь биш.
Эм: Энэ миний хэрэг биш.
Арт: Тэгээд ийм зүйл болоод хэр удаж байна?
Эм: Өө, үргэлж л тийм байсан. Тэндээс шархадсан, айсан хүмүүс энд, манайд ирцгээдэг. Тэд ердөө л амьд үлдэхийг хичээдэг. Шинэ хаантай болоод бүх зүйл .... бүх зүйл өөр болно гэж ярьцгаасан. Гэвч үгүй шүү. Тэр бидний төлөө юу ч хийсэнгүй.
Гвин: Тэр чадлаараа хичээж байж мэднэ. Энэ хүндхэн даалгавар.
Эм: Гэвч тэр амласан. Тэр арай дээр гэж бид боддог байсан.
Арт: Би чамайг дагалдаж явъя.
Гвин: Чи надаас ч илүү аюул дунд байгаа. Хаан ганцаараа аяладаг уу?
Арт: Туг дарцаг, тамга ч байхгүй. Камелотоос гадуур намайг ямар харагддагийг мэдэх хүн байх нь юу л бол.
Гвин: Хэрэв чи надаас болж шархадвал...
Арт: Бид ойгоор биш далайн эргээр явна. Леонтий миний амийг аварсан. Ядаж би хүлэг баатрынхаа эхнэрийг хамгаалах нь миний хийж чадах зүйл. Би чамайг аавд чинь хүргэж өгнө.
Гвин: Леонтийн төлөө юу?
Арт: Та хоёулангийн чинь төлөө.
Гвин: Өөр шалтгаангүй юу?
Арт: Өнгөрсөн явдал дууссан.
Гвин: Баярлалаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Тэд энэ тэмдэгийг түүний гэр бүлд өгсөн юм.
Вив: Моргана амарч байгаа. Та нар хаачиж явна?
Эм: Тэр хаана байна? Хааны эгч нь. Би түүнтэй даруйхан уулзах хэрэгтэй.
Вив: Бүх хүмүүс дараалал баримталдаг. Тэр өнөөдөр хангалттай их хүн хүлээж авсан. Бид маргааш дахиад хаалгаа нээнэ.
Эм: Үгүй ээ. Тэр бидэнтэй уулзах ёстой. Яг одоо.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Бид мордсоноос хойш чи нэг үг дуугарсангүй. Тэр эмэгтэйн үгнээс болсон уу?
Арт: Би яаж зорилгодоо хүрэх вэ? Бид хойд талд хил тогтоосон, харин зүүн талын хүмүүс аюулд ороод байна. Би дорнодын талыг хамгаалалтанд авахаар дээрэмчид өмнөд талаас нэвтрэнэ. Би бүтэлгүйтэх, ямар нэг сонголт хийх бүрт хэн нэгний үхлийн хариуцлагыг хүлээдэг. Одоо бүгд намайг харж байна.
Гвин: Би чамайг Кэтлиний аавын хэргийг хэрхэн шийдсэнийг харсан. Чи сонсож, асуулт асууж байсан. Чи тэр шүүх хурлыг хийсэн нь чухал. Чи хүмүүсийг ойлгодог, халамжилдаг. Сайн байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Гэр бүлийн үл ойлголцол, газрын маргаан... чи энэ бүхнийг сайхан шийдэж чадсан. Цаг нь ирэхээр тэд бүгд чамд үнэнч байх болно. Гэхдээ одоо чи өөрийнхөө шинэ хүч чадалд анхаарал хандуулах хэрэгтэй. Чи тэр чадлыг хүссэн. Гэтэл одоо болгоомжилж, түүнийгээ ашиглахгүй байна. Яагаад?
Мор: Яагаад гэдгийг та мэднэ. Учир нь би түүний арьсан дотор байж тэвчихгүй.
Сиб: Энэ муухан шалтгаан. Чамд чадвар байна. Түүнийгээ ашигла.
Вив: Би саад болсонд өршөөгөөрэй. Нэг эмэгтэй танхимд ирээд тантай яаралтай уулзана гэж шаардаад байна.
Мор: Бусадтай адилхан дараалалд хүлээ гэж тэр хүүхэнд хэл.
Вив: Би хэлсэн. Гэвч ердөө ч... Тэр таныг аймшигтай аюулд орсон гэж хэлсэн.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чи аавынхаа тухай бодож байна уу?
Гвин: Урд шөнө тэр намайг дуудаж байна гэж зүүдэлсэн. Урд нь тэр ер зүүдлэгддэггүй байсан юм.
Арт: Бид түүнд амжиж очно.
Гвин: Хэрэв чи цаг хугацааг ухраад чаддаг байсан бол хуучин амьдралдаа сонгох байсан уу?
Арт: Хэрэв би тийм гэвэл миний аав ээж амьд байна гэсэн үг. Гэвч би буцаж очоод энэ бүгдийг мэдэхгүй үлдэнэ. Харин надад энэ бүгд таалагддаг.
Гвин: Чамд ичгэвтэр байгаа юм шиг чи ярьж байна.
Арт: Би өнөөг хүртэл үүнийг ойлгоогүй явсан юм.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Хэн намайн дуудуулсан бэ?
Эм: Бид ганцаарчлан уулзах хэрэгтэй.
Мор: Надад миний хүмүүсээс нуух юм байхгүй.
Эм: Чамд байхгүй байх, харин чиний хажуудах эмэгтэйд бол бий.
Мор: Та нар нэг нэгнээ таньдаг юм уу?
Сиб: Би хэлж мэдэхгүй. Наад гивлүүрээ ав.
Эм: Чи надад тушаахгүй. Чи түүнд хэлж өгсөн үү? Тэр мэдэж байгаа юу?
Сиб: Чиний юу яриад байгааг би мэдэхгүй.
Эм: Хааны эгч нь ад чөтгөрийг нууж байна.
Эр: Юу?
Мор: Чи яагаад царайгаа нуусаар байгаа юм? Би харж болох уу?
Эм: Мэдээж. Тэгвэл чи ойлгож магадгүй байх.
Мор: Яаж ийм юм болсон юм бэ?
Эм: Миний охин байшинд байсан юм. Охин намайг ирээч гэж мэдээ явуулсан. Гэвч би тийшээ хожимдож очсон. Бүх юм эхлэхэд би дотор нь байсан юм. Гал яг чөтгөр өөрөө юм шиг тархаж байлаа. Хаалгаар, цонхоор. Дараа нь би охиныхоо дууг сонссон.
Мор: Энэ хаана болсон бэ?
Эм: Далайн цаадах гэлэнмаа нарын сүмд. Та тэнд урд нь байсныг би мэднэ. Ийм учраас та түүнийг энд байхыг зөвшөөрсөн үү?
Сиб: Би түүний дэргэд нь байх гэж ирсэн. Түүнд би хэрэгтэй.
Эм: Мэдээж. Чамайг хэн ч олохгүй гэж чи бодсон. Гэвч би үүнийг зорилгоо болгосон юм. Чи тэр галыг тавьсан. Чиний буруугаас тэр гэлэнмаагийн сүм шатсан.
Сиб: Үгүй ээ.
Эм: Би тэндээс гарч чадсан, тэгээд чамайг нуугдахыг харж, миний охин үхэхдээ хашхирч байгааг сонссон.
Эр: Үгүй байлгүй дээ.
Мор: Чи юу хүссэн юм?
Эм: Өшөө авалт.
Мор: Ямар зорилгоор?
Эм: Би алдсан охиныхоо төлөө. Та орогнуулж байсан энэ эмэгтэйг шүүх ёстой. Тэр цаазлуулах ёстой.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чи хэр сэлэв дээ? Ус хүйтэн байна уу?
Гвин: Мөс шиг. Гэхдээ л би сэлсэн.
Арт: Яах гэж?
Гвин: Өөрийгөө мартах гэж. Хорвоог ганц хором мартах гэж. Хааны найр.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Чи яагаад түүнийг авраагүй юм?
Мер: Би хүмүүсийг үхлийг зогсоох, эсвэл тэднийг үхлээс буцааж авчрах нь чиний хийдгээс нэг их дээрдэхгүй.
Гав: Тэгвэл чи шидтэн биш байх нь.
Мер: Үгээ бодож яриарай.
Кэй: Чи ид шидэнд суралцсан юм уу, эсвэл төрөлхийн төрсөн юм уу?
Мер: Аль нь ч биш.
Кэй: Тэгээд, энэ хаанаас бий болдог юм?
Мер: Өөрөө тодорсон гэж боддог.
Лео: Үүнд ямар ч утга учир алга.
Мер: Хэрэв би энэ бурханы бэлэг байсан гэж хэлбэл чи баярлах уу?
Кэй: Тэгвэл надад ойлгомжтой байхсан.
Мер: Сонс, гал, салхи, ус, газрын хүч гэж байдаг. Би эдгээр элементүүдийг өөрийн хүссэнээр өөрчилж чадна... бага зэргээр.
Кэй: Үгүй ээ, Бурхан чамаар дамжуулан бүтээдэг.
Мер: Бурхан байдаггүйг бодолцвол энэ юу л бол.
Лео: Мерлин, би Утерийг үхэхээс эхлээд Камелот хүртэл чамайг дагасан. Би хааны дайчдаас хамгийн үнэнч нь. Би зөвхөн миний сүсэг бишрэлийг хүндэтгэхийг л хүсч байна.
Мер: Чи минийхийг хүндэлдэг үү?
Лео: Би үүнийг ойлгодоггүй, гэхдээ би түүнийг доромжилдоггүй. Би чиний хийдэг зүйлийн төлөө чамайг чөтгөр гэж хэлээгүй.
Мер: Тэгвэл чи намайг юу гэж хэлэх вэ?
Лео: Сахиусан тэнгэр ч юм уу?
Мер: Намайг олон янзаар хэлдэг байсан, гэхдээ хэзээ ч ингэж биш. Гайхалтай
Лео: Тэгэхээр чи бүгдийг хийсгэж чадах хар салхи дуудаж чадах уу?
Мер: Үгүй ээ. Энэ ахдана Үнэ нь намайг алж мэднэ.
Кэй: Энэ ямар үнэтэй вэ?
Мер: Бие махбодиор, сүнсээрээ. Бас намайг хүрээлж байгаа хүмүүс. Энэ бол донтолт. Тэгээд би сэрүүн байх болгондоо түүнтэй тэмцдэг юм.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Одоо биш. Хэзээ ч болно, гэхдээ одоо биш!
Вив: Би ямар нэгэн зүйлээр танд тусалж чадах уу?
Мор: Тэр бүх хүмүүсийн өмнө шүү. Тэд юу гэж хэлэхийг бодоод үз. Энэ нь хэр хурдан тархана гэдгийг төсөөлөөд үз дээ ... Энэ Моргана бусдыг шүүдэг ч өөрөө алуурчидтай нийлдэг!
Вив: Тэнд хэдхэн хүн байсан ...
Мор: Хэнд хамаатай юм! Энэ зөвхөн хов жив! Тэд хов жив ярих дуртай. Энэ бидний үйл хэргийг эргэлзээтэй болгож болохгүй. Энэ дэндүү чухал. Тэр яаж надад үүнийг хийж чадав аа? Тэр яаж надад хэлэхгүй байж чаддаг байна?
Вив: Та юу хийх гэж байна?
Мор: Надад сонголт байхгүй. Би олны өмнө шүү хурал явуулна. Бодит байдлыг сонсох ёстой.
Вив: Энэ үнэн гэж та бодож байна уу?
Мор: Вивиан, чи ч бас надад эргэлзэх хэрэггүй.
Вив: Намайг уучлаарай. Надад ямар нэг санаа байгаагүй.
Мор: Яагаад одоо гэж? Хүмүүс надад итгэж эхлэж байсан.
Вив: Сибил одоо тантай уулзах болох уу гэж асуулгасан.
Мор: Тэр намайг дахин хуурах гэж үү? Намайг төөрөгдүүлэх гэж үү? Намайг өвчтэй байна гэж хэл.
Вив: Та итгэлтэй байна уу? Би бүх зүйлийг хэн ч мэдэхгүй, эсвэл харахгүй байхаар зохицуулж чадна.
Мор: Түүнд маргааш шүүх хурал дээр уулзъя гэж дамжуул. Бид үнэнийг тодруулах болно.
Вив: Хэрэв энэ үнэн бол та юу хийх вэ?
Мор: Энэ төгсгөл болно, Вивиан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Охин: Надад туслаач! Надад туслаач! Хэн нэгэн надад туслаач!
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Тэр дээр юу байгаа гэж чи бодож байна?
Арт: Магадгүй, бурхадын мэлмий биднийг харж байгаа байх. Эсвэл газар дэлхийг бүхэлд нь ажиглаж, бүгдийг харсан нэг Бурханы олон нүд байх. Би мэдэхгүй.
Гвин: Би болсон бүх зүйлд харамсаж байна. Бүх зүйл дээр.
Арт: Энд уучлалт гуйх зүйл алга.
Гвин: Баярлалаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Наадах аа ав.
Гвин: Артур. Энд хэн нэгэн байна.
Эр: Бас энийг авцгаая.
Эр: Хөөе, чи нааш ир! Хүрээд ир!
Эр: Хэрэггүй гуйж байна!
Арт: Наад юмаа доош нь тавь, үгүй бол би чиний нүүрийг чинь шатаана шүү. Чи зүгээр биз?
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Бүгдийг нь тоносон байна.
Лео: Тэд номнуудыг үлдээсэн гэж чи үнэхээр бодож байна уу?
Мер: Тэр зэрлэгүүд энд ямар эрдэнэс хэвтэж байгааг ойлгоогүй гэж найдаж байна. Чи бэлэн үү?
Кэй: Буцах зам байхгүй юм шиг байна. Би эхлээд орно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Би буцаж ирж чадна, эцэг эх маань энд байгаа гэж өөрийгөө зоригжуулж байсан юм
Мер: Би мэднэ.
Кэй: Номнууд алга байна, Мерлин.
Мер: Үгүй ээ. Тэд энд байх ёстой.
Браст: Гэхдээ байхгүй. Ийм байх ёсгүй дээ.
Лео: Магадгүй хэн нэгэн тэднийг аваад гал түлсэн байж мэднэ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Хүрч ирээд шүүлгэ. Таныг буруутгахыг сонссон. Та хариу болгож юу хэлмээр байна?
Сиб: Юуны түрүүнд, би өршөөл гуйж байна.
Эм: Өршөөл өө? Чи миний охиныг алсан.
Мор: Түүнийг яриул. Та тэр сүмийг шатаасан уу?
Сиб: Тиймээ.
Мор: Бидэнд юу болсныг ярь.
Сиб: Энэ хорвоод өргөл өргөх ёстой, чи үргэлж хяналтандаа байлгах хүчнүүд байдаг. Бид зан үйл хийсэн. Жил болгон нэг охиныг сонгодог байлаа. Бид бурханд итгэнэ гэдэг бид заншлаасаа татгалзана гэсэн үг биш.
Эм: Чи миний охиныг яасан юм бэ?
Сиб: Яагаа ч үгүй. Би андгайлъя.
Эм: Та нар гэлэнмаа нарын сүмд охидыг чөтгөрт өргөл болгодог байсан уу?
Сиб: Үгүй ээ. Чөтгөр биш. Зөвхөн хэдхэн хүн энэ зан үйлийн чухалыг ойлгож байсан. Ихэнх нь үгүй. Тэр орой санваартан ирж бидний зан үйлийн ул мөрийг хайж эхэлсэн. Тиймээс би шатаасан юм. Гэвч гал маш хурдан тархасан. Би зогсоож чадаагүй. Зөвхөн би цонхоор үсэрч гарч амь аврагдсан. Би шөнө болгон тэр охины хашхирахыг сонсдог. Түүний царайг нь хардаг. Тэр намайг яг чөтгөр шиг дагадаг.
Мор: Энэ таны хэлэхийг хүссэн бүх зүйл үү?
Эм: Энэ юуг ч өөрчлөхгүй. Зөвхөн цаазаар авах нь зөв шийдвэр.
Мор: Эмэгтэй хүний амь нас дэнжигнэж байна. Би бодож үзэх цаг авах ёстой. Би бэлэн болох үед та нар миний шийдвэрийг сонсоно. Одоо танхимийг чөлөөлцгөө.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Энэ түүний бамбай. Тэр хэдийн өнгөрсөн бололтой, тиймээ?
Арт: Энд юу ч болсон бай, чи тэсээд гарч чадна.
Сара: Чи ирлээ. Тэр их баярлана даа.
Гвин: Сара эгч.
Сара: Аав чинь чамайг ирнэ гэсэн. Тэр үнэхээр итгэлтэй байсан.
Гвин: Тэр ямаршуу байна?
Сара: Маш их өвдөж байгаа. Тэр чиний төлөө тэсэж байсан юм. Дотогшоо ор.
Аав: Чи иржээ.
Гвин: Тэглээ.
Аав: Би чамайг санасан, Элис.
Гвин: Үгүй ээ, ааваа. Энэ би байна. Гвинивера. Бид аавд тус болчих ямар нэг зүйл байгаа юу?
Сара: Зүгээр л түүнтэй хамт бай.
Гвин: Зевс нэг удаа охин Артемидээс төрсөн өдрөөр гурван насны ойгоор юу авмаар байна гэж асууж л дээ. Охин нь 6 хүсэл биелүүлж өгөхийг хүсч гэнэ. Охин эхлээд өөрийнхөө хүссэнээр, хайр сэтгэл, гэрлэлтэнд татагдахгүй амьдрахыг хүсчээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Энэ л миний ойлгохгүй байгаа зүйл...
Мер: Тиймээ, үүнд их хугацаа шаардаж магадгүй.
Гав: Маш инээдтэй байна. Чи Артурыг Камелотад авчирсан. Чи хаант улс даяар цэрэг дайчдыг элсүүлсэн. Шинэ хаанд үйлчлэхийн тулд биднийг чадвараа ашиглах ёстой гэж хэлдэг. Гэтэл чи өөрийнхөө чадварыг адилхан зорилгоор ашиглахыг хүсдэггүй.
Мер: Энэ бол өөр.
Гав: Яагаад? Яагаад гэвэл чи биднээс илүү юм уу?
Мер: Учир нь миний доторх энэ хүчийг үзэн яддаг. Учир нь тэр намайг айлгадаг.
Гав: Учир нь чи түүнийг үгүйсгэдэг. Учир нь тэр чамайг удирддаг.
Мер: Учир нь тэр намайг харанхуй руу түлхдэг.
Гав: Түүнд боломж бүү өг. Энэ бид хүн нэг бүрийг тулааны урлагт сургаж, илүү чадвартай болохын тулд уур хилэнгээ дарж сурах гэж хичээдэгээс өөр гэж бодож байна уу? Бид бүгд тэмцэж, тулалдаж, өөрсдийгөө хянаж сурдаг. Чиний хүч чадал маш түүхий хэвээр байна, Мерлин. Гэхдээ түүнийг үгүйсгэхийн оронд хайрлаж сур. Тэр үед чи юу хийж чадахаа төсөөлөөд үз дээ. Чи Камелотод юу өгч чадах вэ?
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Та яагаад надад үүнийг хэлээгүй юм бэ?
Сиб: Надад ичгүүртэй байсан.
Мор: Та энд аюулгүй байна гэж бодсон учраас энд ирсэн.
Сиб: Үгүй ээ. Үгүй ээ, би чамд туслах гэж ирсэн. Өвдөлтөө давж сургах гэж. Одоо өөрийгөө нэг хар. Чи хаан ширээнд сууж байна. Чи ямар хүч чадалтай болсоноо нэг хар. Чи зорилгодоо маш ойртсон. Чи үүнийг зөвшөөрөх ёсгүй... энэ үл ойлголцол биднийг төөрөлдүүлэх болно.
Мор: Би хааны эгчийн хувьд би хэлсэн зүйлээ үл тоомсорлож чадахгүй.
Сиб: Би ойлгож байна. Намайг битгий орхиоч. Моргана, гуйя!
Мор: Сайхан амраарай, Сибил.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сара: Энэ түүний нөмрөг байсан юм. Тэр үүнийг чамд өгөөрэй гэж хэлсэн.
Гвин: Баярлалаа.
Сара: Чи ямар нэг юм хэлэх үү?
Гвин: Энд ирсэн бүх хүмүүст баярлалаа. Энэ түүнд маш утга учиртай байсанд би итгэлтэй байна. Та энд аавтай хамт ирж, эцэст нь хүртэл түүний хажууд байсанд би баяртай байна.
Арт: Бид бүгдээрээ үхлийн тухай өөрсдийн гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ үхэл бол бидэнд тохиолдож болох хамгийн сайхан зүйл гэдгийг ч бид бүгд мэднэ. Цицерон: "Үхсэн хүний амьдрал амьд хүмүүсийн дурсамжинд гэрэлтдэг" гэж хэлсэн юм. Бид амьд байхдаа мэдэрдэг тэр хайр бидний цаг нь болох хүртэл биднийг энэ ертөнцөд холбож байдаг. Миний амьдралд аав, ээж хоёр минь байгаагүй нэг ч өдөр гэж байгаагүй. Миний дурсамжинд би хэн байсан тэр хэвээрээ. Бидэнд хайрыг өгсөн хэн бүхэн бидний зүрх сэтгэлд амьдарсаар байх болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Бүх зүйл өөрчлөгддөг. Бүх юм шинэ зүйлд зайгаа тавьж өгдөг. Ингэснээр бид хүний эр зоригт найдаж, итгэж байдаг юм. Зөвхөн хулчгар хүмүүс л цөхрөнгөө бардаг. За боллоо. Сайхан нойрсоорой.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Ааваа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чи бэлэн үү? Хэрэв чи хүсвэл бид дахиад хэсэг байж болно.
Гвин: Үгүй ээ. Гэртээ харьцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Маш олон номнууд. Тэгээд бүгд өөр.
Мер: Хүн төрөлхтний бүх туршлага энд байна.
ЛЕО: Тэр яагаад тэднийг нуусан юм бэ?
МЕР: Учир нь тэр тэдний үнэ цэнийг мэддэг байсан. Учир нь тэр биднийг эдний төлөө буцаж ирнэ гэж бодсон.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лео: Чи хаанаас хайхаа яаж мэдсэн бэ?
М ер: За, за, бид зорьж ирсэн хэргээ бүтээлээ. Бид буцаж болно биз?
Кэй: Тиймээ. Гэртээ харьцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чи зүгээр биз дээ?
Гвин: Өнөөдөр сэрүүн байна. Би ингээд өнчин хоцорлоо. Чи намайг тэврэхгүй юм уу? Өөр юу ч хэрэггүй. Би зүгээр л ганцаардаж байгаагаа мэдэрмээргүй байна. Тэд бол бурхдын нүд биш. Тэд бол нас барсан хүмүүсийн нүд ... тэд биднийг харж байдаг.
Арт: Надад таалагдаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Леонтий! Юундаа яарсан юм? Юу болов?
Лео: Миний морины урдуур нэг буга гарч ирээд. Энэ нь түүнийг үхтэл нь айлгаж... тэр намайг бусгаад хаячихлаа.
Гав: Хааны хүлэг баатарыг буга шархдуулжээ.
Кэй: Чиний мөр мултарсан байна.
Гав: Би оруулаад өгье.
Лео: Би зүгээрээ. Надад битгий хүр.
Гав: Өөр зүйлийн талаар бодсон чинь дээр. Ядаж энэ чамд таалагдах юм шиг дүр эсгэ. Болж байна уу?
Лео: Орхиоч!
Мер: Леонтий! Хар даа. Одоо!
Гав: Ингээд болчихлоо. Тэгэхээр чи үүнийг удирдаж чаддаг байх нь.
Лео: Харж байна уу? Чи бол сахиусан тэнгэр.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Би хэлсэн бүх зүйлийн талаар бодож үзлээ. Хохирогч асар их зовлон амссан байна. Үүнд өршөөл үзүүлэх араггүй. Шийтгэл нь гэмт хэрэгтэйгээ адил хэмжээнд байх ёстой.
Сиб: Моргана гуйя!
Мор: Чимээгүй. Та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Эр: Түүнийг шатаа!
Эм: Түүнийг шатаа! Тийм ээ! Өшөө авалт!
Мор: Энэ бол чиний өшөө авалт.
Эм: Энэ хангалттай биш. Түүнийг цаазлах хэрэгтэй.
Мор: Би шийдвэрээ гаргасан.
Эм: Миний охин үхсэн!
Мор: Энэ бол алдаа байсан!
Эм: Бусад заншлуудыг яах вэ? Мөн бусад үхсэн охид?
Мор: Тэдний хэн нь ч үхээгүй.
Эм: Тэр тэднийг сонгосон хүмүүс гэж хэлсэн!
Мор: Сонгогдоно гэж юу гэсэн үг болохыг чи мэдэхгүй. Би ямар ч эсэргүүцлийг тэвчихгүй! Чи түүнд өвдөлтийг чинь мэдрээсэй гэж хүсч байна уу? Тэр мэдрэх болно. Өдрөөс өдөрт. Чи охиныхоо төлөө түүний амийг авмаар байна уу? Би үүнийг зөвшөөрөхгүй. Тэр шийтгэгдсэн. Мөн чи өшөөгөө авсан. Одоо яв, эсвэл би харуулуудаа дуудна. Миний шийдвэрийг эсэргүүцэх өөр хүн байна уу?
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Ямар үзэсгэлэнтэй юм.
Арт: Бид түүнийг илүү томруулах болно ... Бахархах тийм газар болгоно, амлаж байна.
Гвин: Би чамд итгэж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Баярлалаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Сайн байна. Энэ бол яг бидэнд хэрэгтэй зүйл.
Мер: Эргэцүүлэн бодох газар.
Гвин: Бүх хүмүүс энд цугларах болно. Гэртээ ямар байсан бэ?
Кэй: Гайхалтай байсан.
Лео: Аялалын үеэр эхнэрт минь халамж тавьсанд би талархаж байна. Чи түүнийг хамгаалж явсанд би баярлаж байна.
Арт: Энэ надад нэр төрийн хэрэг. Нөхцөл байдал ийм таагүй байсанд харамсаж байна. За, бидэнд хийх ажил их байна. Гавейн, Брастиас, 30 хүн аваад хөндийн баруун тийш явуулж, 1,6 км тутамд туг зоолго. Ойд хүрээд зогсохдоо бид юу хийж байгааг бүгдэд мэдэгдээрэй. Тэд хамгаалалтанд орсон гэдэг мэдээ түгээ.
Баст: Бид дөнгөж сая буцаж ирсэн.
Гав: Брастиас, хаан бидэнд тушаал өгсөн. Туг хиуруудаа цуглуул. Бид зүүн тийш явах болно.
Мер: Чи дээврийг дахин барихаар төлөвлөсөн гэж би сонссон.
Арт: Үгүй ээ, би бодлоо өөрчилсөн. Энэ дээвэр хэзээ ч битүү байхгүй. Эсвэл дахин барихгүй. Хэрэв бид дээшээ тэнгэрийг харвал бид хэнд зүтгэж байгаагаа хэзээ ч мартахгүй. Бас бид гадаад ертөнцөөс хэзээ ч тусгаарлагдахгүй.
Мер: Надад таалагдаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home