Камелот-5-р анги: Шударга шүүх
Үргэлжлэл: 00:53:43 мин.
Дүрүүд:
Эр:
Мерлин шидтэн
Артур Утерийн хүү
Кэй Артурын ах
Леонти
+Эван
+Томан
Эм:
Игрейн Утерийн хатан
Моргана Утерийн охин
Гвиневра
Брижит
Вивиен
+Сибил
+Кэтлин
----------------------------------------------------------------------------------------------------------
Камелотын өмнөх ангид:
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Би шинэ зүйл. Би Камелотод ард түмэн та бүхэнд засаглалын шинэ хэлбэрийг бий болгох болно!
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Гадуур мэдээ тархсан. Хүмүүс ирж байна. Энэ сайн.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Энэ хүч чадал. Энэ чамайг зовооно. Үнэтэй тусна.
Сиб: Бурхан минь.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Би түүнийг мэдэрч байна. Би түүний юу мэдэрч байгааг мэдэрч байна.
Арт: Хүссэн зүйлээ надад хэлчих, тэгвэл би больё.
Гвин: Би чиний ялах ёстой тулаан чинь биш.
Арт: Тэгвэл ингээд дуусгая.
Кал: Харин чамд ийм чадвар байдаг бол яагаад өөрийгөө үгүйсгэдэг юм? Хэрэв чи айгаагүй л бол.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Экскалибур, зогсооч! Надад илдийг өг.
Экс: Түүний байх цорын ганц газар бол энэ нуурын ёроол.
Мер: Үгүй ээ. Намайг уучлаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------
СТАРЗ ЭНТЕРТЕЙНМЕНТ, ЖИ.КЕЙ-ТВ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
КЕЙ.ЭЙ ТЕЛЕВИЖН ПРОДАКШНЗ, ТЕЙК ФАЙВ-ЫН БҮТЭЭЛ
КАМЕЛОТ–5–р анги
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Экскалибур! Үгүй ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Мерлин алга болоод хэр удаж байна?
Арт: Бид түүнийг хамгийн сүүлд харснаас хойш 4 шөнө өнгөрсөн.
Кэй: Тэр буцаж ирнэ гэж бодож байна уу?
Арт: Би мэдэхгүй байна.
Кэй: Тэр чамд сэлэм авчирч өгсөн. Тэр үүний дараа чамайг зүгээр л орхиод явах хүн биш.
Арт: Хэрэв энэ Мерлинд хамаатай бол юуг ч таамаглах араггүй.
Кэй: Түүнд төлөвлөгөө байгаа гэж бодож байна уу? Тэр юу хийж байгааг үнэхээр мэдэх үү?
Арт: Би найдаж л байя.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Бүгдээрээ түр зогсож бороо өнгөрөхийг хүлээдэг юм уу.
Кэй: Боль доо, хаан жаахан борооноос жийрхсэн гэж битгий надад хэлээрэй. Камелот хүртэл хэдхэн цаг яваад очно. Бид цааш явж байсан нь дээр. Аливээ, хоёулаа уралдъя.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэт: Зогсоорой. Зогсооч. Зогсоорой.
Арт: Чи зүгээр биз?
Кэт: Надад туслаач. Миний аав түүнийг алах нь байна.
Арт: Хаана? Бидэнд заагаад өг. Аль замаар вэ?
Кэт: Тэр замаар.
Арт: Явцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Яваарай.
Кэт: Тийшээ яваарай.
Арт: Түргэлээрэй.
Эван: Түүнийг дээш нь тат.
Арт: Түүнийг буулга!
Кэт: Аав аа!
Арт: Наад хүнээ буулга! Та нарын хаан тушааж байна!
Эван: Ойлголоо, түүнийг буулга! Түүнийг буулгаарай.
Кэт: Аав аа.
Арт: Надад туслаад түүнийг дотогш нь оруул.
Эван: Яах гэж? Тэр бол алуурчин.
Арт: Чи миний хэлснээр хий!
Эван: Тэр миний ахыг алсан. Тэр энэ модноос дүүжлүүлэх ёстой.
Кэт: Болгоомжтой.
Эван: Бид ердөө шударга гэж үзсэн зүйлээ хийж байна.
Арт: Та нар хааны тушаалгүйгээр юу ч хийж болохгүй. Энэ тосгоныг юу гэдэг вэ?
Эван: Эксхем, эрхэм ээ. Та нар үүнийг анхаарах хэрэггүй. Бид өөрсдийн асуудлаа өөрсдөө шийднэ. Бид та нарыг саатуулмааргүй байна.
Кэт: Намайг уучлаарай, ааваа. Намайг уучил.
Арт: Энэ яаж эхэлсэн юм?
Эван: Бид түүнийг миний ахын цогцос дээр байхад нь барьж авсан юм. Гартаа чулуу барьчихсан, нүүр нь цус болсон байсан. Бид бүгдээрээ үүнийг харсан, тийм биз дээ, хүмүүс ээ? Тэр бол алуурчин, эрхэм ээ. Бид ердөө шударга ёсыг хүсч байна.
Арт: Тэгвэл бид үүн дээр адилхан байх нь. Чамайг хэн гэдэг вэ?
Кэт: Кэтлин. Гуйя... эд нараар тийм зүйл битгий хийлгээч.
Арт: Энд хэн нь ахлагч вэ?
Эван: Миний ах, Уэйд, түүний алсан тэр хүн, тэр ахлагч байсаг юм. Одоо би болж таарах юм шиг байна. Тэд намайг Эван гэцгээдэг.
Арт: Чамайг дагаж явах хэдэн хүн сонго.
Эван: Намайг дагах аа? Хаашаа?
Арт: Камелот руу. Чи энэ хүн өөрийгөө өмгөөлж ярьж чаддаг болонгуут түүний талаар гомдлоо гаргаарай.
Эван: Би танд хэлээд байна, эрхэм ээ, бид өөрсдөө үүний учрыг олж чадна.
Арт: Харин би чамд тэгэх хэрэггүй гэж хэлээд байна. Чиний оюун ухаан өс хонзонгоор дүүрсэн байхад чи шударга ёсыг хэрэгжүүлж чадахгүй!
Эван: Мэдээж. Та нар юу болсныг мэдсэний дараа зөв шийдвэр гаргаж үзээрэй.
Арт: Тэгнэ, одоо өөрийнхөө хүмүүсийг сонгож ав. Бид маргааш өглөө Камелотод энэ хэргийг авч хэлэлцэнэ.
Кэй: Чи үүнд итгэлтэй байна уу? Камелотын хамгаалалт ийм хол үйлчилдэг гэж үү?
Арт: Тэгвэл өнөөдөр жаахан хол үйлчлэг. Явцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Үүнийг хянах хэцүү гэж бодсоор л байна уу?
Мор: Та хүссэн үедээ миний өрөөнд орж ирээд байх эрх байхгүй. Миний энэрэнгүй сэтгэл тийм хол үйлчилдэггүй.
Сиб: Тэгэхээр ийм учиртай байжээ? Энэрэнгүй сэтгэл ээ?
Мор: Та надад дахиад хэрэггүй, Сибиль. Дахиад хэрэггүй.
Сиб: Өө, би тэгж бодохгүй байна. Энд байгаа өөрийгөө хар, танихгүй хүмүүсээр хүрээлчихсэн. Чамайг зөвхөн жинхэнээсээ ойлгож чадах ганц хүн нь би. Яагаад Игрейн гэж? Яагаад тэр гэж, надад сонин байна.
Мор: Энэ тодорхой зүйл. Тэгж байж би Камелотод нэвтэрч, Артурт ойрхон байж түүнийг ална.
Сиб: Дараа нь тэгээд яахав?
Мор: Дараа нь би титмийг авна, тэр хууль ёсоор минийх.
Сиб: Тэгээд үүний дараа? Чи урдын адил бүгдийг урьдчилж бодоогүй байна.
Мор: Би зөвхөн хийдэг юм бодох байсан.
Сиб: Үгүй ээ, чи бодоогүй. Чамд найз нөхөд хэрэгтэй.
Мор: Үгүй ээ, надад хэрэггүй.
Сиб: Холбоотнууд.
Мор: Би холбоон болох гэж үзсэн. Тэр бүтээгүй.
Сиб: Моргана, холбоотонгууд, найз нөхөдгүй бол чамайг хаан ширээнд суухаас чинь өмнө түүнийг чамаас булааж авна.
Мор: Та улс төрийн тухай юу ч мэдэхгүй.
Сиб: Хэн ч чамайг мэдэхгүй, Моргана. Тэд бүгд Артурыг мэддэг, харин чамайг үгүй.
Мор: Тэд намайг Утерийн охин гэдгийг мэднэ.
Сиб: Утерийн охин, Артурын эгч.... чамайг бусад нь тодорхойлж чадахгүй. Хүмүүс чамайг, өөрийг чинь мэддэг байх хэрэгтэй.
Мор: Би цэргийн жанжидтай дахиж хэзээ ч хэлэлцээ байгуулахгүй.
Сиб: Цэргийн жанжид биш, худалдаачид, тосгодын ахлагч нар.
Мор: Худалдаачид, тосгодын ахлагч нар аа? Тэд миний холбоотнууд болох гэж үү? Тэд жирийн хүмүүс, гэхдээ тэд нөлөө ихтэй. Би далайг гатлан наашаа ирсэн, би бүх замын туршид яриа сонсч явлаа. Хэн ч чамайг ярихгүй байна. Зарим нь Артурын тухай ярьдаг, гэхдээ ихэвчлэн өөрсдийн айдасын тухай ярьцгааж байсан. Тэр улс орноо дахиж танихаа больсон, энэ тэднийг айлгаж байна. Айдсаар илүү хүчирхэг зүйл гэж үгүй. Чи айна гэж юу болохыг санаж байна уу? Харин энэ айдсыг хөөхөөр хэн нэгэн ирэх үед чи үүний төлөө түүнд талархадаг. Чи тэдэнд сөгдөхөд бэлэн байдаг. Тиймээс чи шинэ найзуудтай болох хэрэгтэй. Тэгвэл бүгд л хатагтай Морганагийн тухай, тэр зовж байгаа ард иргэдээ хэрхэн ойлогдог, тэр тэдний ямар сайн анд найз нь, түүний хууль ёсны хаан ширээ хэрхэн булаагдсан тухай ярьцгаадаг болно.
Мор: Би тэдний зовлонг хуваалцаж байгааг тэд олж харахгүй. Тэд намайг урвагчдыг хайсан Артурын зарц гэж бодоцгооно.
Сиб: Чи нинжин сэтгэлтэй, энэрэнгүй байх хэрэгтэй. Бусад нь аяандаа өөрөө бүтнэ. Тэд удахгүй энд ирнэ.
Мор: Юу гэсэн үг вэ?
Сиб: Би өчигдөр орой хэдэн урилга илгээсэн юм. Чи тэднийг хүндэтгэж найр хийх хэрэгтэй. Хатагтай Морганагийн зочломтгой зан түүний өршөөлт өгөөмөр сэтгэлээс нь дутахгүй.
Мор: Та хэтэрхий их эрх эдлээд байх шиг.
Сиб: Надад ядаж ганц удаа эрх өгчих. Хэрэв энэ бүтэлгүйтвэл чи намайг хөөнө биз. Үүнийг зүүчих.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Дахиад л биш шүү. Яв.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Бүр олон хүмүүс. Тэд хаана унтах болж байна аа? Үүнийг хэн зохион байгуулж байна?
Бриж: Сайхан асуулт.
Гвин: Чи юу гэж бодож байна, ямаа минь? Чиний ямаа дахиад л миний өрөөнд байсан. Долоо хоногт энэ хоёр дахь удаагаа.
Эр: Уучлаарай, хатагтай.
Гвин: Ямаагаа харж хандаж бай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Мерлин?
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Үгүй! Одоо биш. Одоо яг тохиромжтой цаг нь биш. Намайг тайван орхи.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Тэгээд бид тэднийг яаж шүүх вэ?
Арт: Гавейн, Ульфия, Брастия, Леонти нарыг дууд, бид танхимд уулзана. Би тэнд бүх зүйлийг тайлбарлаж өгнө.
Кэй: Мерлин энд байхгүй байгаа нь харамсалтай.
Арт: Чи маршал, харин би хаан. Тэр бидэнд хэрэггүй. Би юу хийхээ мэдэж байна. Хүмүүсээ цуглуул.
Гвин: Эрхэм дээдэс ээ!
Арт: Гиневер...
Гвин: Та энэ асуудлыг мэдэж байгаа байх. Өдөр бүр олон хүмүүс нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энд бүх зүйл түр зуурын юм шиг байгаа нь баярлуулахгүй байна. Бид эндээ үлдэнэ, тийм үү?
Арт: Зөв. Тэгээд?
Гвин: Харин энд журам алга. Хүмүүсийг юугаар хооллох вэ? Тэдний хаана унтуулах юм бэ? Хүн бүхэнд ямар нэгэн зүйл хэрэгтэй, гэхдээ хүн бүрт санал болгох зүйлт байх ёстой. Би бүх зүйлийг зохион байгуулахыг хүсч байна. Хэрэв та татгалзахгүй бол.
Арт: Би дургүйцэхгүй. Чи миний зөвшөөрлийг авлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Утерийн алуурчин улс орноо хаангүй болгосон. Хуучны бодит байдал байхгүй болсон. Одоо шинэ эхлэл тавигдаж байна. Өөрчлөлтийн урсгал дунд өөрийгөө жаахан хаягдсан юм шиг санагдаж байсан. Би та нарыг үл тоомсорлож байна гэж бодох ёсгүй. Би өөрийгөө та нарын найз гэдгээ харуулж, та нарт байдаг аливаа айдас, асуудлыг надтай айлгүйгээр амархан хуваалцаж болно гэдгийг хэлмээр байна.
Эр: Эрхэм ээ, бид яг одоо үнэнээ хэлэх хэрэгтэй. Бид бүгд хааны эгчийн сайхан сэтгэл, өгөөмөр занд талархаж байгаа ч бид бүгдийг нь төлөөлж хэлэхэд, бид Артурын хаанчлалд сэтгэл хангалуун, баяртай байдаг.
Мор: Би ч бас.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лео: Камелотод шударга ёсыг тогтоона гэж үү?
Арт: Бид хаант улсын төв нь. Бидний үнэт зүйлс эндээс бүх нийгэмлэгүүдэд тархах болно.
Гав: Тэдгээр нийгэмлэгүүд аль хэдийн өөрийн гэсэн хэв маягтай болсон.
Кэй: Бид тэднийг яаж ажилладагийг харсан. Тэр хүн өөрийгөө хамгаалахаас өмнө үхсэн байх байсан.
Лео: Тэгвэл чамд бид ямар хэрэгтэй юм? Эцсийн эцэст, хувь заяаг зөвхөн хаан ганцаараа шийдэх эрхтэй.
Гав: Ингэхэд, бид хүн шүүдэг ямар эрхтэй хүмүүс вэ? Бид бүгдээрээ л хүн алдаг.
Арт: Шүүхийн үүрэг бол хэргийн шалтгааныг тодруулах явдал.
Кэй: Аристотелийн хэлснээр долоон шалтгаан: боломж, зан чанар, хандлага, зуршил, шалтгаан, тэмүүлэл, хүсэл эрмэлзэл.
Гав: Алуурчин цохиж байгааг харсан гэж чи хэлсэн. Хэрэв тийм бол шалтгаан нь хэнд хамаатай юм бэ?
Кэй: Шалтгаан нь бүх зүйл. Хэн нь хэн рүүгээ дайрч, хэн өөрийгөө хамгаалсныг бид мэдэхгүй.
Арт: Хэрэв бид зодоон болсон шалтгааныг тогтоочихвол үнэн учрыг нь олно. Сонссон зүйлээ ярилцаж, гэм буруутай эсэхийг хамтдаа шийднэ.
Лео: Шийтгэлийн тухайд яахав? Энэ нь бас бид бүгдэд нь хамаарах уу?
Арт: Үгүй ээ, би энэ ачааг ганцаараа үүрнэ.
Эр: Зэвсгээ хураалгацгаа. Та нар бүгдээрээ. Таны сэлэм...
Эван: Бид ямар ч асуудал хүсэхгүй байна.
Гав: Тийм чамд хутга хэрэггүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи чимээгүй зогсож байгаарай. Ойлгосон уу?
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Кофур, энд зогсоно уу. Кэтлин сууж бай.
Эван: Эрхэм ээ, үнэндээ бид та нарын цагийг ийм байдлаар үрмээргүй байна. Бид өөрсдийн асуудлыг яаж шийдэхээ мэднэ. Та нарт өчнөөн чухал ажил байхад бид та нарын нүдэнд өртсөндөө ичиж байна.
Арт: Та нар ичих хэрэггүй. Бид ийм л зүйл хийцгээдэг.
Кэй: Энэ хурлын зорилго нь Эксемийн ахлагч Уэйдийг алсан учрыг олж, түүн рүү дайрсан Кофурт зохих шийтгэлийг нь оногдуулах болно.
Арт: Өнөөдөр Камелотод бидний анхны шүүх хурал болно. Дахиад олон удаа болно гэдэгт би итгэлтэй байна. Би та нарын хааны хувьд, өнөөдөрөөс эхлэн хаант улсад хаа сайгүй үйлчлэх шударга ёсыг хэрэгжүүлэх болно.
Кэй: Эван, чи эхлээд ярь. Бидэнд тосгоныхоо тухай, ах Уэйдийн тухай ярьж өг.
Эван: Би бүр хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байна. Миний ах сайн хүн байсан. Манай тосгон тайван газар. Энэ нөхөр ирэх хүртэл манайд хэзээ ч асуудал гардаггүй байсан.
Кэй: Тэр яасан гэж?
Эван: Тэр бол үл итгэгч Фома. Тэр ямар нэг зүйлийн талаар байнга гомдоллодог. Тэр хүмүүсийг янз бүрийн доромжлолд турхирахыг оролддог.
Арт: Чи үүнд юу гэж хэлмээр байна?
Коф: Би өөрийнхөө үгийг хянадаггүй. Таалагдсан хүмүүс нь сонсодог. Таалагдаагүй хүмүүс нь сонсдоггүй.
Арт: Зодоон хэрхэн эхэлсэн бэ?
Коф: Энэ нь хэрхэн дууссан нь чухал, мөн Уэйд хүртэх ёстой зохих шангаа хүртсэн. Гэхдээ хэрэв та хэн эхэлж цохьсон бэ гэж асуувал би цохьсон. Хамгийн түрүүнд, Уэйд яагаад чам дээр ирсэн юм бэ?
Эван: Тэр ахаас газрыг түрээсэлж авсан юм. Тэр түүнд түрээсийн өртэй байсан. Ах маань хэдэн сар түүнээс нэг ч мөнгө аваагүй.
Арт: Уэйд ийм учраас ирсэн үү? Түрээсээ авах гэж үү?
Коф: Хэрэв тэр тэгсэн бол би мөнгө төлөх тухай ч бодоогүй байсан.
Арт: Чи түүний газрыг авсан. Чи түүнд мөнгийг нь төлөх ёстой.
Коф: Би түүнд ямар нэг юм өгөхөөс өмнө тэр их удаан хүлээх болно.
Эван: Харж байна уу? Ах түүнийг тэр газраасаа хөөж чадна. Жилийн өмнөөс тэр хүсч байсан юм. Тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй байсан. Тэгээд үүний төлөө тэр яасныг хар даа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Том: Таныг ам нээхээс өмнө, би сонирхохгүй байна. Та намайг аврахгүй.
Сиб: Би чамайг аврах гэж ирээгүй. Би чамайг хэн гэж дуудах ёстой вэ?
Том: Томал. Харин та?
Сиб: Хэрэв би зөв бодсон бол чи ямар хөлсний алуурчин байх аа?
Том: Тиймээ.
Сиб: Чи тэгээд хэр сайн бэ?
Том: Би одоо ч амьд байна. Та хэнийг алуулмаар байгаа юм?
Сиб: Би хэнийг ч алуулмааргүй байна.
Том: Тэгвэл юу юм?
Сиб: Зөвхөн шарх, цус үлдэхээр нүдэх хэрэгтэй байна.
Том: Энэ амархан. Гэхдээ яаж гэж?
Сиб: Яасан, энэ чамд хамаатай гэж үү?
Том: Үгүй ээ.
Сиб: Тэгвэл бид нэг нэгнийгээ ойлголоо.
Том: Энэ хорвоод юу л болоод байна даа? Тэр тамд очих байх.
Сиб: Бурхан биднийг хамгаалах болно.
Том: Би эргэлзэж байна. Гэхдээ та хэнийг нүдүүлмээр байгаагаа надад хэлээч.
Сиб: Намайг.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Идэх юм.
Игр: Чи юу хийж байгаа юм?
Мер: Өрөө хэрэгтэй байсан юм. Надад өрөө байдаггүй. Хаа сайгүй дэндүү их чимээтэй байх юм. Дуу чимээ, бас хүмүүс.
Игр: Энэ бүгдийг чи хийсэн үү?
Мер: Бодох хэрэгтэй болоод. Сүүлийн үед бодох цаг байсангүй.
Игр: Чи чичирч байна. Мерлин чи хөлөрчихөж.
Мер: Үүний дараа үргэлж ингэдэг юм.
Игр: Юуны дараа? Юуны дараа? Чи хаанаас ийм их шархтай болчихов?
Мер: Би тэднээс хүссэн юм.
Игр: Мерлин, чамайг ойлгох арга алга.
Мер: Би хэрэгтэй гэж хэн хэлсэн юм?
Игр: Артур Том тэнхимд шүүх хурал хийж байгаа.
Мер: Тэр бас тэгж яах гэсэн юм? Миний хэлээд байсан юм энэ. Чи хүссэнээрээ төлөвлөгөө зохиодог, гэтэл хүмүүс... Тиймээ, тэд зөвхөн саад болдог.
Игр: Гадагшаа гарцгаая.
Мер: Өө, үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Хийх ажил зөндөө байна.
Игр: Мерлин, чи Артурт хэрэгтэй. Чи түүнд хэрэгтэй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эван: За ингээд, эрхэм ээ, та сонсох хэрэгтэй байсан бүх зүйлээ сонслоо. Колфур зодооныг эхлүүлсэн гэдгээ хүлээсэн, тэр Уэйдийг алахыг бид харсан. Энд авч хэлэлцэх юм байхгүй.
Арт: Бид шийтгэл оногдуулахын тулд сэдлийг нь тодруулах хэрэгтэй.
Эван: Энэ бүхэнд шалтгаан ямар хэрэгтэй байгаа юм бэ?
Лео: Хааныг хүндэл, чи өөрийнхөө шударга ёсыг хүртэнэ.
Арт: Чи Уэйдэд түрээсийн мөнгө төлөхөөс татгалзсанаас болж зодоон эхэлсэн юм уу?
Гав: Хаанд хариул.
Коф: Яах гэж?
Анд: Би чамайг ойлгохыг хичээж байна.
Коф: Тэр манайд ирсэн. Бид зодолдсон. Би түүний толгойг чулуугаар бяц цохьсон. Бүх үнэн гэвэл энэ.
Арт: Чи ярихын оронд цаазлуулахыг илүүд үзэж байна уу?
Коф: Ярилцвал ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэж та бодсон уу? Та намайг зөвхөн өөрийнхөө шударга байдлыг шалгах гэж ашиглаж байна. Энэ бүхэн дууссаны дараа та намайг хамгаалах юм уу? Үгүй! Тиймээс ярилцах нь шал утгагүй!
Эван: Эрхэм ээ, энэ нь ямар юмыг өөрчлөх вэ? Миний ах алуулсан, тэр адилхан хувь тавилантай байх ёстой! Амийг амиар.
Гав: Чимээгүй!
Арт: Бидэнд завсарлага хэрэгтэй. Явж жаахан юм идэцгээ.
Лео: Энэ бол аллага. Амийг амиар.
Арт: Гавейн?
Гав: Тэр түрээсээ төлж чадаагүй. Тиймээс ахлагчийг хөнөөсөн. Энэ бол цааз. Гэхдээ Колфур үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэв Уэйд мөнгө авах гэж ирсэн бол түүнд мөнгө төлөх бодолгүй байсан гэдгээ тэр хэлсэн. Энэ адилхан.
Кэй: Үгүй ээ. Та нар түүнээс дахин асуухад тэр хариулаагүй. Хэрэв Уэйд өөр зорилгоор ирсэн бол яах вэ?
Лео: Артур, энэ утгагүй болж эхэллээ. Бидэнд хийх зүйл маш их байна. Колфурыг цаазлаад ажилдаа буцаж орцгооё. Тэд чамайг хүчирхэг удирдагч гэж үзэх болно.
Арт: Тэр охин яагаад гүйсэн юм бол? Бид түүнтэй анх уулзах үед?
Кэй: Тэр тусламж гуйхаар гүйсэн байх.
Арт: Үгүй ээ. Тэр тэндээс зугтаж байсан.
Гав: Түүний аав халдлагад өртсөн. Тэр яагаад өөр тосгон руу гүйгээгүй юм бэ?
Кэй: Чи Колфуроос Уэйд яагаад ирснийг асуухад Кэтлин тэр хоёр харц солилцохыг анзаарсан. Кофур охиноо чимээгүй байлгахыг хүсч байгаа юм шиг.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Моргана!
Эр: Ээ, бурхан минь!
Мор: Сибил.
Эм: Түүнийг ойгоос олсон байна.
Мор: Түүнээс холдоцгоо. Түүнийг оронд нь аваачиж хэвтүүлэх хэрэгтэй. Үгүй ээ, миний өрөөнд.
Эр: Гэлэнмааг хүртэл зодож байдаг. Биднийг хэн нь ч хамгаалагдаагүй.
Мор: Гүй, ус, даавуу аваад ир.
Сиб: Чи тэдэнтэй хамт яаж зовж шаналж байгааг тэд харах болно. Би улс төрийн талаар юу ч мэдэхгүй гэж надад хэлээч. Боломжийг бүү алд, охин минь. Түүнийг ашигла. Яв. Яв даа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Надад тусламж хэрэгтэй.
Гвин: Чи эмэгтэй хүний оролцоог хүсч байна уу?
Арт: Тэр охин тусламж дуудалгүй зугтсан. Энэ л тодорхойгүй байна. Би итгэлтэй байх ёстой. Би итгэлтэй болтол хүнд цаазаар авах ял оноож чадахгүй.
Гвин: Тэр өөр нэг хүнийг алсан. Энэ шийдвэр таныг яагаад тэгтлээ зовоосон юм?
Арт: Учир нь бидний шударга ёс өмнөхөөсөө илүү байх ёстой. Бас заримдаа хүмүүс зөв зорилгын төлөө муу зүйл хийх хэрэгтэй болдог юм шиг санагддаг.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэт: Энд үнэхээр гоё юмаа
Гвин: Би заримдаа юм бодохоор энд ирдэг.
Кэт: Би өмнө нь далайг харж байгаагүй.
Гвин: Артур сайн хүн. Тэр хүмүүсийг сонсдог. Тэр үнэхээр санаа тавьдаг.
Кэт: Тэр надад туслахгүй. Хэн ч туслахгүй. Энэ миний буруу.
Гвин: Яагаад?
Кэт: Би зугтаачихсан. Аав надад тэгж хэлсэн юм. Тэр Уэйд ирнэ гэдгийг мэдэж байсан.
Гвин: Тэр яах гэж ирсэн юм ?
Кэт: Ахлагч охидыг том болонгуут нь авч унтдаг юм.
Гвин: Үгүй ээ!
Кэт: Ийм л журамтай.
Гвин: Хүмүүс үүнийг зогсоох гэж оролдоогүй юм уу?
Кэт: Уэйд, Эван нарын удмын эсрэг хэн ч сөрж чадахгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Игрейны зөв байжээ.
Мер: Тиймээ, яг үнэн. Тэр олж мэдээд одоо би яг бодох хэрэгтэй байхад дуусашгүй их зочдын цуваа тасрахгүй юм.
Арт: Энд өөр хэн ирсэн бэ?
Мер: Энэ нэг их чухал биш.
Арт: Зөвхөн би гэсэн үг үү? Би дуусашгүй зочдын цуваа юу?
Мер: Чамд юу хэрэгтэй байгаа юм?
Арт: Чи энд цор ганцаараа байна.
Мер: Надад жаахан хугацаа хэрэгтэй.
Арт: Энэ юу вэ?
Мер: Би энэ бүгдийг эвлүүлэх гэсэн юм.
Арт: Энэ бүхэн ямар учиртай вэ?
Мер: Өө, энэ эхний үед шат дууссаныг харуулж байгаа юм. Гэхдээ бид хоцорч байна. Энд хийх юм зөндөө байгаа. Номын сан.
Арт: Эхний үе шат гэж юу гэсэн үг юм?
Мер: Чамайг нааш нь авчирч, Камелотод суурьшиж, хүмүүсийг элсүүлнэ. Чиний шүүх юу болсон?
Арт: Чи ирэх үү?
Мер: Үгүй ээ.
Арт: Яагаад?
Мер: Чи том үйл хэргийг эхлүүлсэн. Үүнийгээ эцэст нь хүргэ.
Арт: Би тэгнэ.
Мер: Сайн байна. Би удахгүй гайгүй болно. Надад ердөө л хэрэгтэй юм... энэ. Би ажиглаж байх болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Дахиад нэг отолт. Энэ ч ноцтой шүү. Хатагтай Моргана.
Мор: Би уучлалт гуйх ёстой.
Эр: Үгүй ээ, үгүй, үгүй.
Эр: Үгүй дээ, тийм биш. Тэр яаж байна?
Мор: Түүнийг асарч байгаа. Та нар... та нар намайг уучлаарай. Намайг бүр жаахан охин байхаас тэр миний ээж шиг байсан юм. Яаж ийм юм болдог байна?
Эр: Энийг уучих.
Мор: Баярлалаа.
Эр: Гэлэнмаагийн морь Пендрагоны сүлдтэй байсан.
Мор: Тэр манай өнгийг өмссөн гэж үү? Гэхдээ... гэхдээ энэ манай хамгаалалт.
Эр: Би миний худалдааны замдаа энэ дарцгийг хийсгэдэг. Гэвч дайрсан хэвээрээ.
Эр: Энэ дарцаг миний тосгон дээр намирчдаг, тэгсэн ч биднийг дээрэмдэж, манай залуу хүүхнүүдийг авч явдсан хэвээр.
Эр: Ямар ч хяналт гэж алга. Бид бүгдээрээ үнэнч албатууд. Гэтэл эн... энэ энэ хамгаалалт биш.
Эр: Тэр дүү чинь гэдгийг бид мэднэ, гэхдээ энэ улс орон өдөр болгон эмх замбараагүй болж байна. Жинхэнэ үнэн гэвэл энэ байна.
Мор: Би ийм зүйл дахиж гаргуулахгүй. Би гаргуулахгүй. Хууртагдсан гэж бодож байгаа өөр хүмүүс байна уу?
Эр: Тиймээ, бусад бүх хүмүүс.
Мор: Би та нарыг дүүтэйгээ уулзуулахын тулд түүнд элч илгээх болно. Тэр энэ бүгдийг мэдээ арга хэмжээ авна. Тэр бүгдийг залруулахыг хүснэ гэдгийг би мэднэ. Түүнд итгэцгээ. Энэ хооронд, та нар шиг бодолтой бүх хүмүүст миний үгийг дамжуул. Өнөө орой Пендрагоны цайзад ирцгээ гэж тэдэнд хэл. Хаан эгчийнхээ хүсэлтээр цайзад нь ирнэ гэдгийг тэдэнд хэл.
Вив: Би элч илгээх ёстой юу?
Мор: Санаа зоволтгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эван: Бид юугаа хүлээсэн юм бэ? Түүнийг хэдийн алаад булчих ёстой байсан.
Кэй: Яваад бусад хүмүүстэйгээ хамт хүлээж бай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Коф: Энэ яаж туслах юм? Би чулуу аваад түүний толгойг хагас цохьсон. Би хийсэн зүйлдээ шийтгэл хүлээх ёстой.
Арт: Хүмүүс мэдэх ёстой. Би чамайг өршөөж болно. Хөнгөрүүлэх нөхцөл байх ёстой. Гэхдээ хүмүүс яагаад гэдгийг нь мэдэх ёстой.
Коф: Үгүй. Би үгүй гэж хэлсэн.
Гвин: Хэрэв чи энэ тухай хэлэхгүй бол энэ байдал үргэлжилсээр байх болно.
Коф: Энэ миний хариуцлага биш.
Арт: Тэгвэл ийм зүйлийг яаж өөрчлөх юм бэ?
Коф: Энэ амар юм биш.
Гвин: Яагаад?
Коф: Гарч бай, Кэтлин.
Кэт: Үгүй.
Коф: Би гарч бай гэж байна. Гуйя. Уэйдийн гэр бүл тосгоны бүх газрыг эзэмшдэг юм. Тэд ургац болгон эхний дээжийг нь авдаг. Харин намар ферм болгоны хамгийн сайн газрыг хагалдаг. Намайг гэрлэхийн урд шөнө Уэйд, Эван нарын аав нь ирж мөнгөө нэхсэн. Би гадны хүн байсан. Би... би энэ тухай мэдээгүй. Ахлагч үргэлж эмэгтэй хүн болгоны анхны эр нь болдог байсан. Кэтлины эх нь бид гэрлээд хоёр хоногийн дараа үнэнээ хэлсэн юм. Эхнэр Кэтлиныг төрүүлж байхдаа эндсэн.
Гвин: Кэтлин, Уэйд бас Эван... цусан төрлүүд.
Коф: Уэйд, Эвана хоёрт ер падгүй. Энэ ах дүү хоёр бүх охидыг бузарладаг.
Арт: Тэгвэл чи яагаад яваагүй юм.
Коф: Би ямар ч буруу юм хийгээгүй.
Гвин: Чи хэлэх ёстой. Үүнийг зогсоох ёстой.
Коф: Би чадахгүй! Кэтлин миний охин биш гэдгээ мэдэхгүй. Хэрэв тэр мэдвэл, тэр... би охиноо алдана. Намайг хар л даа, том болсон эр хүүхэд шиг уйлж байна. Ганцхан цус та нарыг холбодоггүй юм. Харин чиний хуваалцах дурсамжууд. Чи охиндоо зааж сургасан болгон, чи түүнд өгсөн бүх зүйл... бол чиний хайр. Түүний судсаар ийм зүйл гүйж байдаг. Охиндоо хэл, тэгвэл тэр чамд ямар их хайртайг харах болно.
Кэт: Би мэднэ ээ. Тосгоны охидууд энэ тухай ярилцдаггүй гэж та бодсон уу? Би үргэлж мэддэг байсан. Тэгээд... Би таныг хайрлах сэтгэл хэзээ ч багасаагүй. Та миний аав.
Кол: Уэйд, охины хойноос ирсэн юм. Тэгээд би түүнийг зугт гэж хэлсэн. Би охиндоо намайг март, тэр газраас аль болох хол зугт гэж хэлсэн. Би Уэйдэд миний охинд ойртохоос нь өмнө ална гэдгээ хэлсэн. Зодоон ингэж л эхэлсэн юм.
Арт: Чамд хэлэх ямар нэг юм байна уу?
Эван: Бид бүгдээрээ үүнийг мэднэ. Бид ийм байдлаар амьдардаг.
Арт: Танай тосгоны заншлыг дахиж хүлээн зөвшөөрөх араггүй.
Эван: Тосгоны ахлагч хэнээс ч илүү хүнд ажил хийдэг. Түүнд эхний үр жимс оногддог. Харин христианы нусгай жаалхүү хаан үүнийг өөрчилж чадахгүй.
Арт: Өнөөдрөөс өөрчлөгдөнө.
Эван: Өө, амжилт хүсье. Одоо та шийтгэлээ оногдуулна уу.
Арт: Колфурыг Эксхем тосгоноос хөөгдсөнийг зарлаж байна. Чи буцаж очоод өөрийнхөө эд зүйлсийг авч болно. Дараа нь чи тосгоноос даруйхан явах ёстой.
Колф: Баярлалаа.
Эван: Хөөгдөх өө? Аллагын төлөө юу?
Арт: Тэр охиныхоо нэр төрийг хамгаалах гэж оролдохдоо аллага үйлдсэн учраас хөөгдсөн. Шүүх хурал дууссан.
Эван: За яахав, энэ бол шившиг.
Арт: Яагаад?
Эван: Яагаад гэхээр, хэрэв энэ Камелотын шударга шүүх юм бол чи энэ хаан ширээнд удаан суухгүй л байх.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Түүнд би хэрэггүй болжээ.
Игр: Чи түүнийг харж хандаж байсанд баярлалаа.
Мер: Саяхан нэг охин амиа алдсан. Үүнд би буруутай байсан. Би хийх гэж оролдож байгаа зүйлээ хянаж чадна гэж бодсон юм.
Игр: Чи өөрийгөө дэндүү их ганцаардуулах юм.
Мер: Энэ яагаад санааг чинь зовоодог юм?
Игр: Учир нь би заримдаа чи байж болох хүний дүр төрхийг хардаг.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Та энэ бүгдийг миний төлөө хийсэн үү?
Сиб: Би чиний төлөө хийж чадахгүй зүйл байхгүй. Чи өнөө орой гялалзах ёстой, охин минь. Энэ бүгд чинийх.... Тодоор гэрэлт.
----------------------------------------------------------------------------------------------------------
Грив: Тэд эмэгтэйчүүдийг тэгж байдаг нь.. Чиний бодлоор, бусад тосгонуудад адилхан зүйл тохиолддог болов уу?
Арт: Би мэдэхгүй. Магадгүй.
Грив: Энэ хаана ч болсон... бид үүнийг зогсоох хэрэгтэй.
Арт: Бид зогсооно. Баярлалаа. Чи Кэтлинд тусалсанд чинь.
Гвин: Зүгээрээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Өвдөж байна уу?
Мер: Зүгээр болчихно.
Игр: Худалч. Чи урд нь юугаар эмчилдэг байсан юм бэ?
Мер: Юу ч биш.
Игр: Тэр сэлэм ийм үнэд хүрсэн гэж найдъя. Чиний авсан гэмтэл, шархуудыг бодолцвол тэр сэлэм домог болох ёстой байх.
Мер: Тэр сайн сэлэм, харин Артур түүгээр ямар нэг домог бүтээвэл тэр сэлэм домог болж мэднэ.
Игр: Мерлин. Чи хэн бэ?
Мер: Би үүнд чинь юу гэж хариулах болж байна?
Игр: Ойлголоо, ойлголоо. Чи Артураас өмнө хэн байсан бэ? Утерээс өмнө?
Мер: Энэ хэвээрээ.
Игр: Чи хаана төрсөн бэ?
Мер: Энэ чухал уу?
Игр: Энэ чухал биш, гэхдээ надад сонин байна. Чи нуугддаг. Бүр энд байхгүй байсан ч нуугддаг.
Мер: Би зориуд нуугддаггүй.
Игр: Тиймээ, чи тэгдэг.
Мер: Харин чиний тухайд?
Игр: Чи миний тухай бүгдийг мэднэ. Корнуолл. Утер. Бүгдийг.
Мер: Гэхдээ Корнуоллоос өмнө чи хэн байсан бэ?
Игр: Би хүчтэй, өөртөө итгэлтэй... гэнэн, итгэл найдвараар дүүрэн байсан. Чинээлэг гэр бүлд жаргалтай амьдарч байлаа.
Мер: Чи юу мөрөөддөг байсан бэ?
Игр: Надтай эрх тэгш харьцдаг байх нөхрийг мөрөөддөг байсан.
Мер: Чи тэр хүнээ олсон уу?
Игр: Үгүй ээ.
Мер: Надад харамсалтай байна.
Игр: Надад ч гэсэн.
Мер: Үгүй ээ!
Игр: Юу болсон бэ?
Мер: Надтай дотноссон хүмүүс галд шатдаг юм.
Игр: Чи яаж ийм хүн болсон юм бэ?
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Уух юманд гар татах хэрэггүй.
Эм: Мэдлээ, гэгээн эх минь.
Сиб: Бүх хүмүүс цатгалан байхад анхаараарай.
Том: Энэ та юу? Та энд, хааны эгчийнд амьдардаг юм уу?
Сиб: Үгүй ээ, би амьдардаггүй. Би юм идэхээр ирлээ.
Том: Та зарц нарт тушаал өгч байсан. Та энд амьдардаг байх нь. Морганагийн гэлэнмаа яагаад өөрийгөө зодуулах гэж надад мөнгө төлдөг билээ?
Сиб: Надад орох орон хэрэгтэй байсан юм. Харин энэ тэднийг итгүүлсэн. Гуйя, намайг шүүх хэрэггүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Бүх юмаа авсан уу?
Колф: Тиймээ. Баярлалаа.
Гав: Та нарыг их урт зам хүлээж байгаа. Намайг сорьж алдаа хийх хэрэггүй.
Эван: Ойлго, бид өөрсдийн шударга ёсыг тогтоодог.
Гав: Би ч ялгаагүй. Миний эх хүчиндүүлэх ямар байсныг мэддэг байсан. Тиймээс миний зүрхэнд чам шиг хүмүүс онцгой байр эзэлдэг юм.
Эван: Танай хаан энд захирахгүй, би захирна.
Гав: Чи хэр их ярина тэр хэрээр чи улам асуудалд орно.
Эван: Тэгээд, Колфур, чи ийм хүн байсан юм уу? Чи Нэг нусгай хаан, түүний дайчдын ард нуугддаг хүн үү, Колфур?
Гав: Энэ хүнийг хөөсөн байгаа. Харин би хааны шийтгэлийн гүйцдүүлнэ. Надад саад болохгүй байхыг хүсье.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Бидэнд асуудал гарлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эван: Тэр миний ахыг алсан.
Гав: Энэ сүүлчийн анхааруулга! Гэр гэртээ буцаж харьцгаа.
Эван: Яасан бэ, чанга залуу минь? Чи тулалдахаас айж байна уу? Одоо чи зохих шийтгэлээ амсах болно. Бас чиний охин зохих шангаа хүртэх болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Тэр нөхөр.
Мор: Энэ асуудал биш. Миний ард түмэн, би өнөөдөр та нарыг Пендрагоны цайзад урьсан билээ.
Эр: Хаан хаана байна? Тэр ирсэн үү?
Мор: Та нарт үүнийг хэлэх харамсалтай байна, тэр надтай ярилцаж чадахааргүй маш завгүй байсан.
Эр: Юу?
Мор: Тэр миний элчийг буцааж, бидний асуудлыг шийдэж амжихгүй маш завгүй байгаа гэж хэлүүлсэн.
Эр: Хэтэрхий.. .хэтэрхий завгүй?
Мор: Би ч гэсэн урам хугарсан. Би дүр үзүүлж чадахгүй. Одоо бид ангалын ирмэг дээр зогсож байгаа юм шиг надад санагдсан. Миний эцэг захирч байхад хэзээ ч юм аюулгүй байсан бүх зүйл одоо аюулд ороод байна. Бид бүгдээрээ аюулд орсон. Би дүүдээ үнэнч, гэхдээ би ирээдүйгээс айж байна. Би айж байна. Би өөрөөсөө асуусан юм: “Хэрэв хаан хэтэрхий завгүй юм бол бид хааны хувьд хэн юм бэ?” гэж.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Ашгүй дээ!
Эван: Алив, битгий наанаа зогсоод бай! Надад туслаач!
Арт: Колфур хөөгдсөн чамд хэлсэн.
Эван: Чиний үг нөлөөлнө гэж бодсон уу, энд, бодит ертөнцөд? Та нар бидэнд хэн ч биш.
Арт: Эргэн тойрноо хар. Энэ дахиад чиний тосгон биш.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Би та нарын төлөө тийм их завгүй хүн биш. Би та нарын зовлонг сонссон, энэ намайг гонсойлгодог. Гэхдээ мэдэж авцгаа, би өнөө оройноос та бүхнийг өөрийнхөө амь насны үнээр хамгаалах болно гэдгээ андгайлж байна. Британид хүчтэй удирдагч хэрэгтэй.
Бүгд: Тиймээ.
Мор: Би та нарын төлөө өөрийгөө харуулахыг зөвшөөрөөч. Чи, нааш ир. Энэ нөгөө хүн үү?
Сиб: Тиймээ. Энэ эр намайг нүдсэн юм.
Том: Үгүй ээ!
Бүгд: Тиймээ!
----------------------------------------------------------------------------------------------------------
Эван: Би хаашаа ч явж чадна. Би дахин эхлүүлж чадна. Та нар намайг зогсоохгүй.
Арт: Зугт, харин бид чамайг олох болно. Зугт, бид чамайг ангуучлах болно. Чи хаана ч байсан Камелот чиний сүүдэр чинь болно.
Гав: Чамаас болж хохирсон эмэгтэй бүрийн төлөө чи 10-аас ч илүү үхэх ялтай.
Арт: Одоо хангалттай, Гавейн.
Гав: Чи миний сэлмээ цэвэрлэх давуу, тосны ч үнэд хүрэхгүй.
Арт: Өнөөдрөөс эхлэн энэ тосгоны эмэгтэй хүн бүрийг миний хүмүүс, миний туг хамгаалах болно. Хэрэв аль ч эмэгтэйг гомдоосон байвал тэд мэдэх болно. Эксхем одоо Камелотын нэг хэсэг.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Энэ хүн бол та нарыг дээрэмдэж байсан хүмүүсийн төлөөлөл. Та нарт айдас төрүүлж байсан тэр хүмүүс. Та нарын эмэгтэйчүүд, охидыг хүчиндэж, та нарын хөвгүүдтэй хэрцгий хандаж байсан тэр хүмүүс.
Бүгд: Тиймээ.
Мор: Энэ хүн бол та нарыг ямар ч үнэ цэнэгүй, жигшигдмээр, сул дорой мэт бодоход хүргэсэн хүн! Энэ хүн та нарын өөрийгөө үнэлэх үнэлэмжийг булааж, та нар энэ агуу үндэстний нэг хэсэг гэдгээсээ ичихэд хүргэсэн! Би Утерийн охин Моргана та нарт түүнийг өгч байна. Одоо шударга ёсыг тогтоо!
----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home