Камелот-4-р анги: Нуурын савдаг
Үргэлжлэл: 00:48:43 мин.
Дүрүүд:
Эр:
Мерлин шидтэн
Артур Утерийн хүү
Кэй Артурын ах
Леонти
+Калибур
+Гавейн
Эм:
Игрейн Утерийн хатан
Моргана Утерийн охин
Гвиневра
Брижит
Вивиен
+Экскалибур
+Сибил
----------------------------------------------------------------------------------------------------------
Камелотын өмнөх ангид:
----------------------------------------------------------------------------------------------------------
Лео: Хэрэв бидэнтэй алдартай дайчин нэгдвэл энэ цэргүүдийн урам зоригийг сэргэнэ.
Кэй: Санаж байгаа хүн байна уу?
Лео: Гавейн.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лео: Харин тэр чамайг хүлээн зөвшөөрсөн. Бас чамаас үнэнч байхыг шаардаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Бидний хооронд нэг юм байдаг... хаан ширээний ёслолоос эхэлсэн. Хэрэв чи адилхан зүйл мэдрээгүй юм бол яах гэж наашаа ирсэн юм?
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Би гарч ирснээр чамд хэцүү болсоныг би мэднэ. Гэхдээ бид нэг нэгнийгээ таньж чадсанд би баяртай байна.
Мор: Чи юунд найдаж байгаа вэ? Чиний сэтгэлд юу байгаа вэ? Би чамайг өвтгөсөн үү?
Арт: Энэ бөгжнүүд та хоёрын эв нэгдэл, үнэнч байдлын мөнхийн бэлэгдэл болог.
Мер: Чиний олж авсан хүч чадал. Тэр үнэтэй.
Мор: Намайг айлгах гэж оролдох хэрэггүй, Мерлин.
Мор: Маш өндөр үнэ хүрнэ.
Мор: Үгүй ээ, тийм ч өндөр үнэ хүрэхгүй.
--------------------------------------------------------------------------------------------------------
СТАРЗ ЭНТЕРТЕЙНМЕНТ, ЖИ.КЕЙ-ТВ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
КЕЙ.ЭЙ ТЕЛЕВИЖН ПРОДАКШНЗ, ТЕЙК ФАЙВ-ЫН БҮТЭЭЛ
КАМЕЛОТ–4–р анги
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Брастиас! Брастиас!
Брас: Артур.
Арт: Бүх цэргүүдийг сэрээ. Гавейн тэднийг сургаж эхлэг. Яг одоо.
Брас: Мэдлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лео: Өглөөний мэнд, эхнэр.
Гвин: Өглөөний мэнд, нөхөр минь. Чи намайг унтаж байхыг харсан юм уу?
Лео: Тиймээ.
Гвин: Чи үнэхээр хачин хүн шүү.
Лео: Би азтай хүн. Чамайг ийм байдалтай харах ганцхан хүн нь би.
Гвин: Чи сайн хүн. Тэгээд.... бид хоёр Камелотоос хэзээ явах вэ?
Лео: Надад энэ тийм ч амархан биш санагдах юм.
Гвин: Леонти, чи хуримын дараа бид хамтдаа амьдрах газар, орон байр хаанаас гуйна гэж амласан.
Лео: Тиймээ, би мэднэ, гэхдээ...
Эр: Леонти, эхнэрээ түр орхи. Хаан одоо бүх дайчдыг дуудаж байна.
Лео: Би ойлгож байгаа. Хэсэг хугацааны дараа бид явна. Гэвч яг одоо хаанд хүлэг баатар нь хэрэгтэй. Энд. Чи үүнийг ойлгож байгаа биз дээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Өглөөний унд. Чи яагаад Артуртай хамт сууж юм идээгүй юм?
Игр: Би уригдахаа хүлээж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Жаахан анхаарах хэрэгтэй байх.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Бид очно гэж чи Камелотод мэдэгдсэн үү?
Вив: Таны хэлснээр хийсэн. Бас энэ бэлэг.
Мор: Бэлэг. Шинэхэн хосуудад яг тохирно. Маш сайн. Сайн байна.
Вив: Хэрэв би танаас асуувал дургүйцэхгүй бол бид хааны хүлэг баатарт яагаад ингэж санаа тавиад байгаа юм?
Мор: Хааны эгчийн хувьд, би Камелотод шинээр ирсэн бүх иргэдэд мэндчлэх ёстой. Ялангуяа эмэгтэйчүүдэд. Бид нэг нэгнээ дэмжиж болно, бас...
Вив: Та зүгээр биз дээ?
Мор: Би зүгэээр.
Вив: Би танд туслая.
Мор: Би зүгээр гэж хэлсэн. За, миний морь бэлэн үү, үгүй юу?
Вив: Өчигдөр та өвдлөө гэж хэлж байсан. Та мориор яг явж чадна гэж бодож байна уу?
Мор: Чи эмч үү, эсвэл зарц уу?
Вив: Би бүх юм бэлэн үгүйг шалгаад ирье.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гв: Ингээд болоо юу?
Арт: Тиймээ.
Гв: Би чамд арми байгаа гэж бодсон. Хааны арми хэдхэн хүн гэж үү? Үнэн үү?
Арт: Бид шинээр элсүүлж байгаа.
Гв: Тэгээд бид юуны төлөө тулалдах вэ?
Арт: Юу гэсэн үг юм?
Гв: Бид чухам юуны төлөө тулалдахаас шалтгаалж би та нарыг сургах болно.
Арт: Бид эрх чөлөөний төлөө тулалдана.
Гв: Хэний?
Арт: Хүн болгоны төлөө.
Гв: Минийх лав биш. Би хэдийн эрх чөлөөтэй. Би хүссэн зүйлээ хийж чадна.
Арт: Тэгвэл чи яах гэж энд ирсэн юм?
Гв: Тэд чамайг дагах хэрэгтэй гэж хэлсэн.
Арт: Тэгэхээр бид хүмүүсийн төлөө тулалдаж байгаа, мөн тэдний эрх чөлөөний төлөө, самуун цагийн эсрэг.
Лео: Түүнд боломж өгчих.
Гв: За яахав. Ярихаа больцгооё. Та нар яаж тулалддагаа надад харуул. Би чиний жишгээр тэднийг сургаж болох юм.
Арт: За, би бэлэн.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гв: Та бэлэн биш бололтой, эрхэм дээдэс ээ.
Лео: Одоо болно.
Гв: Спартанчууд... дуурайх хамгийн шилдэг жишээ. Тэр новшнууд яаж байлдахыг мэддэг байсан
Арт: Тийм бол чи биднийг сургах ёстой хүн нь бол.
Гв: Чи санал нэгдсэнд баярлаж байна. Чамд шинэ сэлэм хэрэгтэй болох нь.
Мер: Тиймээ, хаанд яг тохирох сэлэм.
Гв: Чи Калибурн гэж сонссон уу? Миний таарсан хамгийн шилдэг илд хийгч. Тэр чамд онцгой сэлэм хийж өгнө.
Мер: Би түүнийг хаанаас олох вэ?
Гв: Эхнэр нь өнгөрсний дараа тэр ойд амьдрах болсон. Чи болгоомжтой байх хэрэгтэй. Тэр барьцгүй шүү.
Мер: Тэр яах нь надад хамаагүй. Чи надад зам зааж өг, харин би түүнийг олъё. Би явахаас өмнө яриа байна. Одоохон үүнийгээ боль. Тэр хүүхэнд алдарсан сэтгэлээ үгүй хий. Энэ ирээдүйгүй.
Арт: Чи миний ирээдүйг удирдахгүй.
Мер: Сүүлчийн анхааруулга. Буруу хүслээр бидний үйл хэргийг баллах хэрэггүй. Сайтар бэлтгэл хий. Би сэлэмтэй буцаж ирнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Хуримын шөнө чиний урмыг хугалаагүй гэж би найдъя.
Гвин: Хэрэв энэ миний нууц хэвээр үлдвэл та ойлгох байх гэж найдъя.
Игр: Мэдээж. Бүх зүйлд болгоомжтой хандах хэрэгтэй. Харин одоо чи нөхөрт гарсан болохоор бүр илүү хүсүүштэй хүн болно.
Гвин: Та юу яриад байна?
Игр: Эрчүүдэд өөрсдөд нь хүрэшгүй зүйлд ихээр татагддаг юм. Гэхдээ чи нөхрөөсөө өөр бусад эрчүүдийн харцыг тоохгүй байх хэрэгтэй. Эрчүүдийг анхаарч харна гэдэг бол.... нөхөртэй хүүхний хийдэг хамгийн муу, дорд зүйл. Ийм байдлаар амьдралаа балласан эмэгтэйчүүдийг би харж байсан. Алив, би чамд туслая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Зогсоорой. Бид амрах хэрэгтэй байна. Би жаахан ус уумаар байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Вив: Та өвдсөн байна.
Мор: Би Камелотод очих ёстой. Тэр хүүхнийг хармаар байна.
Вив: Та одоо сайнгүй байна. Би таныг буцааж аваачъя.
Мор: Үгүй.
Вив: Өршөөгөөрэй, таны эрүүл мэндэд надад хамгаас чухал. Та амрах хэрэгтэй. Бид танд санаа тавихыг зөвшөөрөөч.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Сайн уу.
Гвин: Эрхэм дээдэс ээ.
Арт: Чи намайг заавал ингэж дуудах хэрэггүй.
Гвин: Би хэрэгтэй гэж боддог.
Арт: Одоо бидний хооронд юу болоод байна?
Гвин: Юу ч болоогүй. Би нөхөрт гарсан. Чи бидний бөгжийг адисласан.
Арт: Би унтаж чадаагүй. Бүтэн шөнийн турш. Тэр юу хийж байгааг л би бодож байсан.
Гвин: Артур, энийгээ боль.
Арт: Тэр сайн уу? Надаас илүү сайн уу?
Гвин: Энэ бусармаг зүйл.
Арт: Би мэдмээр байна.
Гвин: Энэ чамд ер хамаагүй.
Арт: Далайн эрэг дээр... энэ утга учиртай байсан.
Гвин: Үгүй. Утга учиртай байгаагүй. Хэрэв учиртай байсан бол би түүнтэй гэрлэх байсан гэж үү? Тэгсэн бол би ямар хүн болох байсан бэ?
Арт: Чи надад биеэ өгсөн.
Гвин: Тэр хүүхэн хэн байх нь хамаагүй, тэр байхгүй. Тэр үхсэн.
Арт: Тэгвэл одоо чи хэн бэ?
Гвин: Чиний хүлэг баатрын эхнэр. Чамд алба хаадаг.
Арт: Энэ чамд зөндөө их аз жаргал авчрах болтугай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Вив: Бид гэртээ ирлээ. Одоо та амарч болно.
Мор: Үгүй ээ. Түүнийг эндээс гарга.
Вив: Гэлэнмаа юу?
Мор: Тэр яаж орж ирсэн юм? Хэн түүнийг оруулсан бэ? Түүнийг эндээс хөөж гарга! Түргэл! Бушуул.
Сиб: Чи юу хийж байгаа юм бэ?
Вив: Түүнийг эндээс хөөж гарга!
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Би түүнийг цайзны дэргэд байхыг хармааргүй байна.
Вив: Би харж байхыг харуулуудад хэлье.
Мор: Үгүй ээ, тэдэнд тэгж хэлэх хэрэггүй. Чи өөрөө харж бай. Түүнийг явахад хүргэ.
Вив: Мэдээж. Тэр хэн бэ?
Мор: Энэ галыг нэмэх хэрэгтэй. Энэ арайхийж халааж байна.
Вив: Та даарсан байна. Жаахан амарчихвал тус болно.
Мор: Энэ ердөө халуун.
Вив: Тиймээ. Бид танд санаа тавихыг зөвшөөрөөч. Шивэгчингүүд таныг унтлагын өрөөнд чинь аваачиг.
Мор: Тэр эмэгтэй нүдэнд харагдах ёсгүй шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Бамбай та нарын гол холбоотон. Та нарын бамбайнууд сайн бололтой харагдаж байна. Гэхдээ тэд бас дутагдалтай. Чи, над руу дайр.
Арт: Кэй.
Гав: Та нар бамбайныхаа ирмэгийг хурцал, хутгаа ашигла, эсвэл илднийхээ мохоо ирэмгийг ашигла. Тэгвэл та нарын бамбай зөвхөн хамгаалах хэрэгсэл биш, бас та нарын зэвсэг болно. Чи зүгээр үү?
Кэй: Чи бохир тулалдаж байна, Гавейн.
Гав: Энэ бол тулалдаан болохоос хоол хийх гээгүй. Би жишээн дээр сургана.
Арт: Чи сургах ёстой дайчдыг шархдуулж сургах гэж үү?
Гав: Тайван бай. Бухимдах хэрэггүй, ялангуяа чи одоо сэлэмгүй байна.
Арт: Надад сэлэм хэрэггүй. Гэхдээ надад хүндтэй сургагч хэрэгтэй.
Гав: Бамбайнд байх бас нэг зүйл.... Ямар ч үед хэрэглэх чичлүүр хутга бамбайндаа үргэлж бэхэлж бай. Чичлүүр хутга та нарын нэг хэсэг. Та нар түүнээс хэзээ ч салах ёсгүй. Түүн дээр бич, нэрээ сийл, өөрийн болго, тэгвэл та нар түүнийг өөр юутай ч андуурахгүй. Тулалдааны бас нэг дүрэм. Сэтгэл хөөрлөө үгүй хий. Тайван бай, дайсныхаа уур хилэнг ашиглан түүнийг тулалдаанд татаг оруул. Тэгвэл та нар амархан ялна.
Кэй: Түүний хоолойноос хутгаа ав.
Гав: Би чамайг алаад бас хааны толгойг тасдаж чадна.
Кэй: Түүнийг тавь.
Гав: Би зүгээр л жаахан зугаацсан юм.
Кэй: Миний дүүгээс хол очиж зугаац.
Лео: Чи түүний хэлснийг сонссон, Гавейн. Хэн ч хааныг заналхийлж зүрхлэх ёсгүй, бүр бэлтгэлийн үеэр, тоглоом хийсэн ч тэр.
Арт: Баярлалаа.
Лео: Зүгээр, эрхэм дээдэс ээ.
Гав: Танай маршал, хүлэг баатарт эр зориг байна. Бас чиний төлөө тулалдахад бэлэн хүмүүс ч байна. Сайн байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Вивиен, би юм идмээр байна. Надад идэх юм авчир... маш ихээр нь. Би өлсөж байна.
Вив: Та босох хэрэг байна уу? Та дээрдсэн харагдаж байна.
Мор: Зүгээр л халуурсан юм. Маргааш бид Камелотод очиж тэр Гвиневраг харна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Вив: Моргана, намайг өршөөгөөрэй. Тэр гадаа хүлээсээр л байна. Би түүнийг хөөх гэж оролдсон ч тэр явахгүй байна.
Мор: Мэдээж тэр явахгүй.
Вив: Тэр хэн юм бэ?
Мор: Миний аав намайг далайн чанадын гэлэнмаа нарын сүмд цөлсөн юм. Тэр намайг сургасан.
Вив: Тэгвэл тэр их холоос иржээ. Та яагаад гэдгийг нь мэдмээргүй байна уу? Тэр тантай өөдгүй харьцдаг байсан уу?
Мор: Би тэр сүмийг одоо бодохоо больсон. Би өнгөрсөндөө үлдээсэн.
Вив: Тэгвэл бид түүнийг тоохгүй байя.
Мор: Надад дахиад талх хэрэгтэй. Бас юу болчихсон юм?
Вив: Таны нүд.
Мор: Энэ ердөө л дусал цус.
Вив: Үгүй ээ, Моргана, зүгээр ч биш. Цус хаа сайгүй байна. Би одоо юу хийх вэ?
----------------------------------------------------------------------------------------------------------
Калиб: Чи хэн бэ?
Мер: Гавейн намайг явууллаа. Би сэлэм авахаар ирлээ.
Кал: Сэлэм ээ? Өөртөө юу?
Мер: Үгүй ээ.
Кал: Тэгвэл чи явсан нь дээр. Би хүйснээс чинь нүүр хүртэл хоёр хуваахаас өмнө.
Мер: Тэр хаанд зориулсан сэлэм.
Кал: Шинэ хаанд уу? Чи тэр хаандаа хэл, хэрэв тэр Калибурнийн сэлэмтэй болмоор байвал тэрийгээ өөрөө ирж авсан нь дээр. Би сэлэмний мастер болохоос тосгоны нэг халтар дархан биш. Сэлэм болгон захиалгаар хийгддэг. Дахин давтагдашгүй. Түүнд сэлэм хийхийн тулд би түүний жин, далайлт, тулалдах хэв маяг, цусанд нь юу байгааг мэдэх ёстой.
Мер: Би чиний мэдэх гэсэн болгоныг хэлж өгч чадна.
Кал: Та хоёр тийм дотно юм уу?
Мер: Тиймээ.
Кал: Чи хэн бэ?
Мер: Намайг Мерлин гэдэг.
Кал: Шинэ хаан сэлэм авахаар шидтэнийг илгээжээ. Чи яг шидтэн шиг цагаа олж ирлээ. Дотогшоо ор. Би чамд өөрийнхөө шидийг үзүүлье.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Чи, бас бусад шивэгчингүүд өөрсдийн өрөөндөө орцгоо. Хаалгаа сайн түгж.
Вив: Яагаад?
Сиб: Учир нь би тэгж хэлж байна. Чи аймшигтай харагдаж байна, охин минь. Чи дүлий юу, эсвэл мулгуу юу? Яваач.
Вив: Хэрэв би хэрэгтэй бол...
Сиб: Түүнд хэрэггүй. Бүх юм зүгээр. Энэ сайнгүй байна, тийм үү? Бүх юм ердөө ч сайнгүй байна. Чи бөөлжсөн үү? Тийм бол алх.
Мор: Юу?
Сиб: Алх. Чи алхана гэж юу болохыг мэднэ биз дээ? Босоорой, охин минь.
Мор: Би чадахгүй нь.
Сиб: Чиний үе мөчнүүд суларч байна.
Мор: Би саяхнаас тэднийг мэдрэхээ больсон.
Сиб: Чиний бие дайралтанд өртсөн байна. Надад шударгаар хэл, чи биднээс явсанаас хойш чи түүнийг дуудсан уу? Чи ямар нэг зүйл гуйсан уу?
Мор: Тиймээ.
Сиб: Өө, хүүхэд минь дээ. Яаж ийм ухаангүй байж чаддаг байна?
Мор: Надад юу тохиолдоод байгаа юм?
Сиб: Чи чамд аль дээр хэлж байсан, чиний бардам зан чамайг ална гэдгийг. Би чамд зааж өгөх ганц юм үлдсэн.
Мор: Та надад хэрэггүй. Надад сурах юм юу ч үлдээгүй.
Сиб: Чи сурах ёстой. Чи үхэж сурах хэрэгтэй.
Мор: Үгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кал: Тэгэхээр тэр өндөр, гэхдээ хүчтэй биш. Мөн тулалдаанд тэр шаргуу, гэхдээ хэтэрхий түрэмгий байдаг.
Мер: Тиймээ.
Кал: Түүнд нилээн хүндхэн зүйл хэрэгтэй байх нь.
Мер: Чиний зөв байж мэднэ.
Кал: Би зөв гэдгээ мэднэ. Би өөрөө дайчин байсан юм. Би их ч цус урсгасан. Намайг ойртож байгаа мэдээ тармагц тулалдааны талбар хоосордог байлаа. Харин одоо би зэвсэг далайх биш харин хийдэг болсон. Гэхдээ заримдаа шөнөөр салхи салхилах үед миний хамар дахиад цусны үнэрийг мэдэрдэг. Энэ сэлэм. Энэ их онцгой. Би үүнийг дамаскийн гангаар хийсэн юм, түүнийг зөвхөн Коронманделийн эргийн уурхайгаас олж болно. Хангалттай нүүрстөрөгчийн гангаар хийсэн сэлэм бараг хугардаггүй. Гэхдээ би түүнийг тэнцвэртэй болгож чадаагүй. Өнөөдрийг хүртэл. Миний бүтээлийн оргил нь. Бүх юм нь төгс. Шинэ хаанад зориулсан шинэ сэлэм. Магадгүй. За тэгээд, хааны шидтэн минь, чи өөрийнхөө хүчийг ашиглахдаа юу мэдэрдэг вэ?
Мер: Би санахгүй байна.
Кал: Юу, чи дахиаж ашиглахаа больсон юм уу? Яагаад тэр вэ? Яг ид үедээ тэр он жилүүдэд ашигладаг байхдаа юу мэдэрч байсан бэ?
Мер: Нэг тийм онцгой мэдрэмж.
Кал: Нээрэн үү? Гэхдээ хэрэв чамд чадвар байдаг бол яагаад түүнийгээ ашигладаггүй юм? Өөрийгөө үгүйсгэж яах гээв? Хэрэв чи айгаагүй л юм бол. Үгүй ээ, үгүй. Энэ илүү том зүйл байна. Учир нь энэ чамд таалагддаг.
----------------------------------------------------------------------------------------------------------
Экс: Чи юу хийж байгаа юм бэ?
Мер: Чи наанаа хэр удаан зогссон бэ?
Эм: Юу?
Экс: Чи юу харсан бэ?
Кал: Хутгаа миний охиноос холдуул.
Мер: Би чамайг ганцаараа амьдардаг гэж бодсон.
Экс: Би идэх юм авчирлаа. Тэр бидэнтэй хамт идэх үү?
Кал: Хэрэв тэр миний охиныг дахиж айлгавал хамт идэхгүй. Энэ хэн гэдгийг чи мэдэх үү? Алдартай шидтэн Мерлин. Тэр Экскалибур. Экскалибур, энэ Мерлин.
Экс: Бм та хоёрт хоол хийж өгье.
Мер: Хөөрхөн охин байна.
Кал: Түүний ээж нь төрөлтийн үеэр өнгөрсөн юм.
Мер: Надад харамсалтай байна.
Кал: Чи гэр бүлтэй юу?
Мер: Одоо байхгүй.
Кал: Зөвхөн чиний хаан. Бидэнтэй хамт хоолло. Дараа нь бид амрана. Маргааш өглөө чи хааныхаа сэлэмийг аваарай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Дайчин унтаж амрах хэрэгтэй байдаг. Хаан бүр ч их амрах ёстой.
Арт: Өнөө шөнө нойр хүрдэггүй. Гэхдээ би чамаас нэг юм асуух гээд.
Гав: За.
Арт: Стратегийн тухайд.
Гав: Би жанжин биш. Би цэрэг.
Арт: Би олон тулалдаануудын тухай уншиж байсан. Бас агуу стратегч нарын тухай. Гэхдээ би нэг л зүйлийг ойлгохгүй байна. Бууж өгөх цаг ирснийг яаж мэдэх вэ? Давуу дайсныхаа ялалтыг хэзээд нь хүлээн зөвшөөрөх вэ?
Гав: Цэрэг хүн тийм зүйл хэзээ ч хийдэггүй. Тэр итгэдэг ямар нэг зүйлийнхээ төлөө үхэн үхтлээ тулалддаг юм. Мэдээж, хамгийн дор мөчид чамд ганцхан давуу тал үлддэг.
Арт: Тэр нь ямар гэж?
Гав: Чи алдах юмгүй болох үед бүх зүйлээрээ үзээд алдах хэрэгтэй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Эсэргүүцэхгүй байхыг хичээ.
Мор: Би үхэхгүй. Намайг амьд үлдэхэд тусал.
Сиб: За тэгье. Чи үүнээс сайн барь. Тэгээд чи наашаа нэг шалтгаантай буцаж ирснээ санаарай.
Мор: Титмийн төлөө.
Сиб: Тэр чамд ямар утга учиртай юм?
Мор: Бүх....
Сиб: Би чамайг сонсохгүй байна. Ярь.
Мор: Бүх юм.
Сиб: Юу?
Мор: Бүх зүйл.
Сиб: Тэгвэл тэмц.
----------------------------------------------------------------------------------------------------------
Утер: Чи энэ бүхэнд шангаа хүртэх ёстой.
Мор: Ааваа.
Утер: Сул дорой бяцхан өлөгчин. Чи үнэнч байхаа андгайл. Зальтай өлөгчин. Надад дахиад охин байхгүй. Зальтай өлөгчин. Дорой новш. Ялагдсан новш. Сул дорой бяцхан өлөгчин. Ялагдсан новш.
Мор: Би ялагдаагүй!
Утер: Чи ингэх тавилантай... чамд юу ч байхгүй.
Сиб: Моргана! Моргана! Моргана, сонс! Титэм чамд ямар утга учиртай юм бэ? Чи амьдрахыг хэр хүчтэй хүсэж байна? Үгүй ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кал: Шинэ хааны шинэ сэлэм. Би их ч цус урсгасан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кал: Энэ бэлэн. Миний хийсэн хамгийн шилдэг нь. Бараг л хугарахгүй.
Мер: Би болох уу?
Кал: Би энэ сэлмийг өөрөө хаанд гардуулна. Чи миний бүтээлийг өөртөө наахыг хүсч байгаа.
Мер: Үгүй ээ. Гэхдээ чамд миний хаанд ойртох хэрэг байхгүй.
Кал: Би түүнийг сэлмийн хийж болдог, харин түүний дэргэд байж болохгүй хэрэг үү?
Мер: Чиний хамарт одоо ч цус үнэртсэн хэвээрээ байна.
Кал: Харин чамд илбэ жатга чинь хэвээрээ байна. Сэлэм энд надтай үлдэнэ.
Мер: Чи наадахаа хаанд зориулж хийсэн. Тиймээс би түүнийг хаанд аваачиж өгнө.
Кал: Чи юу?
Мер: Надад сэлмийг өг.
Кал: Тэгээд аваач.
Мер: Яасан, би тулалдаж чадахгүй гэж чи бодсон уу?
Кал: Хэрэв чамд гэр бүл байсан бол тэд дараагийнх нь болох байлаа.
Мер: Тэднийг бүү дурс.
----------------------------------------------------------------------------------------------------------
Экс: Чи юу хийчих вэ?
Мер: Энэ санаандгүй зүйл болчихлоо.
Экс: Үгүй, чи түүнийг алсан.
Мер: Үгүй ээ, үгүй, үгүй.
Экс: Чи үүний төлөө аавыг алсан уу?
Мер: Наад сэлмээ надад өг. Надад сэлмийг өг.
Экс: Чи энэ сэлмийг хэзээ ч авахгүй.
Мер: Экскалибур, зогс! Экскалибур, гуйя, хүлээгээч! Энэ санаандгүй болсон. Экскалибур, зогсооч!
Экс: Надаас холхон байгаарай.
Мер: Надад сэлмийг өгөөдөх. Гуйя, наадахаа надад өгчих.
Экс: Үгүй. Энэ сэлэм нуурын ёроолд үлдэх ёстой.
Мер: Хаанд түүний сэлэм хэрэгтэй.
Экс: Надаас холхон бай. Намайг зүгээр орхи. Зайлаач.
Мер: Байгаа газраа зогсож бай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Экскалибур, бүү хөдөл! Экскалибур! Үгүй ээ. Экскалибур! Экскалибур! Надтай хамт байгаарай. Надтай хамт байгаарай. Битгий яв. Үгүй ээ. Үгүй ээ. Надтай хамт бай. Үгүй ээ. Намайг уучлаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Хөөрхий охин минь. Моргана! Чи хэн бэ? Амьсгал. Амьсгал. Амьсгал. Удаанаар. Удаанаар.
Мор: Би аврагдлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сиб: Удаан хөдөл.
Мор: Таны буруу байсан. Та намайг үхсэн гэж хэлсэн.
Сиб: Чи дахин төрсөн.
Мор: Би хүчтэй учраас тэр.
Сиб: Моргана.
Мор: Надаас холхон бай. Энэ юу вэ?
Сиб: Бурхан минь.
Мор: Юу? Үгүй... Үгүй! Үгүй ээ, тэр биш! Үгүй ээ, тэр биш байна! Үгүй!
Сиб: Боль! Боль! Боль!
Мор: Үгүй! Үгүй үгүй! Би тэвчихгүй!
Сиб: Эсэргүүцэх хэрэггүй. Суучих.
Мор: Үгүй ээ...
Сиб: Суучих. Чи түүний дотор байна. Амьсгал. Амьсгал. Амьсгал. Амьсгал. Сайн байна. Юу? Юу болов?
Мор: Би түүнийг мэдэрч байна. Надад түүнтэй адилхан мэдрэмж төрж байна. Тэр өвдсөн байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Чамд өөр эмэгтэй олдох л болно. Гвинверээс өөр. Чи түүнийг яаж харж байгааг би харсан. Чамд өөр эмэгтэй олдоно.
Арт: Энэ таны эхийн зөвлөгөө юу?
Игр: Би чамайг хамгаалахыг хичээж байна. Өөр хүн олж ав.
Арт: Та аавд бас ингэж хэлсэн үү? Хичнээн юм сүйдсэнийг чи төсөөлж байна уу? Тэр татгалзахыг тэвчдэггүйгээс болж хичнээн хүн амиа алдсан гээч? Би ийм зүйл дахин давтагдахыг зөвшөөрөхгүй.
Гав: Та хоцорлоо, эрхэм дээдэс ээ.
Арт: Чи миний үнэт зүйлийг мэдэхийг хүссэн. Тэд энд байна: хэрэв бид алах ёстой бол бид үүнийг өршөөлгүйгээр хийдэг. Бид үүнийг илүү өндөр зорилготойгоор хийдэг. Бид энх тайвны төлөө тэмцдэг.
Гав: Илэрхий зөрчилдөж байна.
Арт: Үгүй. Бид дайнд бэлтгэж байна. Бид тайван амьдарч байна. Тэмцэл бол бусад зорилгод хүрэх хэрэгсэл: нэр төр, аюулгүй байдал, шударга ёс. Энэ бол өөрөө төгсгөл биш.
Гав: Ингээд болоо юу?
Арт: Үгүй. Довтол. Намайг зэвсэггүй болго. Довтол. Санаа зоволтгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Өөрийгөө давуу дайсанд ялагдсан гэдгээ ойлгох чадвартай бай. Гэхдээ хэзээ ч бууж өгч болохгүй! Хэзээ ч битгий бууж өг. Бүх зүйл алдагдсан мэт санагдаж байсан ч гэсэн. Хэрэв үзэл санаагаа хамгаалахын тулд бохироор тэмцэх хэрэгтэй бол ... Тийм байх ёстой.
Гав: Гэхдээ энэ... Би ийм хаантай харин ч ярилцаж чадна шүү.
Гвин: Чиний зорилго юу болохыг би мэднэ, чи болих хэрэгтэй.
Арт: Би чамайг ойлгохгүй байна.
Гвин: Би Леонтийн өмнө үүрэг хүлээсэн. Чи ард түмнийхээ өмнө үүрг хүлээсэн. Бид тэдгээрийг биелүүлэх болно, бидний өнгөрсөн явдал хамаагүй.
Арт: Чи юу хүсч байгаагаа надад хэлчих. Тэгвэл би больё.
Гвин: Би чиний юу хийснийг харсан. Би чиний ялах тулалдаан чинь биш.
Арт: Хэрэв нүд рүү минь хараад хэлвэл би больчихно.
Гвин: Би жаргалтай байгаа. Надад хүссэн зүйл минь байна.
Арт: Тэгвэл ингээд дуусгая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хаан урт наслаг!
Эр: Би үүний төлөө ууна.
Мер: Тэнэгүүд.
Эр: Чи юу гэж хэлсэн бэ?
Мер: Ээж чинь чамайг төрүүлж байхдаа уйлж байсан гэж хэллээ. Та хоёр хоёулаа. Та нарыг ах дүүс гэж би бодлоо. Та нар үнэхээр царай муутай юм.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Чи үүнийгээ цохилт гэж хэлэх үү?
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Та яагаад ирсэн юм бэ?
Сиб: Сүмийг шатаачихсан.Бид халдлагад өртсөн. Би л амьд үлдсэн. Би ганцаараа. Энэ намайг айлгаж байна. Тэгээд би энд ирлээ. Яг чамд би хэрэгтэй тэр үед.
Мор: Та надад хэрэггүй.
Сиб: Чи титэм авахын төлөө биднийг орхисон. Чи түүнийг хараахан аваагүй л байна.
Мор: Вивиан. Энэ эмэгтэйн орыг бэлд. Миний өрөөнөөс аль болох холхон шиг.
Вив: Мэдлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чамд юу тохиолдоо вэ?
Мер: Энэ хамаагүй.
Арт: Мэдээж чухал. Чиний сэлэм.
Кэй: Бурхан минь. Үнэхээр гайхалтай.
Лео: Энэ шилдэг бүтээл.
Арт: Баярлалаа. Түүнд нэр хэрэгтэй.
Мер: Түүнд аль хэдийн байгаа.
Гав: Үүнийг Калибурн хийсэн үү, би чамайг илгээсэн тэр хүн?
Мер: Үгүй ээ. Би тийшээ очсон чинь тэр үхсэн байсан. Би олон км давхилаа. Нэг нууранд тулж очих хүртлээ. Хаа сайгүй манантай байсан. Би зогсох ёстой боллоо. Тэгтэл энэ мөчид ... Манан дундаас... Нэг эмэгтэй над руу хашхирсан. Яг усны савдаг шиг. Нуурын гүнээс... Тэр над руу гараа сунгахад... гартаа энэ сэлэмийг атгасан байсан. Би сэлмийг нь авч түүнд талархасан. Тэр инээмсэглээд... Тэгээд дахин усанд доогуур алга болсон. Гэхдээ тэрхэн мөчид ... Тэр ингэж хэлсэ юмн: "Энэ бол Артур хааны сэлэм. "Энэ бол... Экскалибур".
----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв:
Back to episodes Go home